Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын цагдаагийн уулзвар дээр баригдах гүүрэн гарцын ажил ирэх дөрөв дүгээр сараас эхэлнэ

Сүхбаатар дүүргийн нэг дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын газар чөлөөлөлт хийгдэж эхэллээ.БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах тус замын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, “Жаст ойл” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Таван богд трейд” ХХК нь бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж ажиллаж байна.

Гүүрэн гарцын ажлын талбайн нөлөөлөлд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ий эзэмшлийн газар тодорхой хэмжээгээр өртөж байгаа бөгөөд тус компанийн зүгээс газар чөлөөлөх талаар тодорхой арга хэмжээ авахгүй байгаа учир дээрх бүтээн байгуулалтын ажил удааширч байна. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын замын ажил ирэх дөрөв дүгээр сараас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд цэргийн бүртгэл наян хувьтай байна

Цэргийн бүртгэлийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/932 дугаар захирамжийн дагуу 2018 оны энэ сарын 04-ний өдрөөс 20-ний өдрийг дуустал ажлын өдөр 8 цаг 30 минутаас 19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00 цагаас 18.00 цагийн хооронд хорооны Засаг даргын ажлын байранд зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэл нь 17 хоногийн хугацаатай явагдаr байна. Бүртгэлийн ажил 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мэдээгээр 80.7 хувьтай зохион байгуулагдаж байна. Дүүрэг бүрээр гаргавал: /Хувиар/

Дүүрэг

БГД

БЗД

СБД

СХД

ХУД

ЧД

НД

БНД

БХД

Хувь

77,4

82,6

76,7

77,8

83,1

79,8

80,9

87,3

80,7

Үлдсэн хугацаанд цэргийн бүртгэлдээ бүртгүүлж, иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү. Заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай Монгол Улсын хуулийн 15.17 дугаар зүйлийн дагуу 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон иргэд НИТХ-ын даргатай уулзлаа

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 сарын 23-ны өдрийн 03 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж 4700 гаруй айл тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэх байсан. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөн тооны байрууд ашиглалтад орсон ч зуу, зуун өрх орон гэргүй шаналж явна. Өөрийн газар дээр өр ширгүй, дарамтгүй тайван амьдарч байсан иргэд өнөөдөр түрээсийн төлбөр ч үгүй гудманд гараад байна. Өнөөдөр НИТХ-ын даргатай эдгээр иргэдийн төлөөлөл уулзаж асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт тавьлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон айлууд доод тал нь 4 жил дээд тал нь 8 жил болж байгаа юм.

Тухайлбал “Их Өргөө” ХХК-тай хоёрлосон гэрээ байгуулсан 85 өрхийн 600 иргэн өнөөдөр тодорхой оршин суугаа хаяггүй, хүүхдүүд нь холоос сургууль, цэцэрлэгтээ явж тэдний эрх, аюулгүй байдал нь зөрчигдөж байна. 46 өндөр настан байснаас 7 нь нас барсан. Нэг иргэн түрээсийн төлбөрийн дарамтанд орж нас барсан гэж хэллээ. Эдгээр айл өрхүүд хүний хамгийн чухал хэрэгцээ болох орон байргүй байгаагаас маш их хохирол амсч байгаа бөгөөд бүх шатны байгууллагад гомдол гаргасан боловч “том толгой”-той гүйцэтгэгч компани өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр, нөхөн олговороо ч өгөхгүй үл тоож явсаар өнөөдрийг хүрсэн нь 4 жил гаруйн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд 10 гаруй удаа нүүсэн айл ч бий.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаас болж орон байргүй болсон зуу, зуун иргэд байна. Анх энэ ажил эхлэхэд л нийслэлээс ямар баталгаа гаргах вэ, иргэдийг хуураад явчихвал яах вэ гэдэг асуудлыг би тавьсаар ирсэн. Би олон иргэдтэй уулзаж байна. Харамсалтай нь өнөөдөр нийслэлийн олон иргэд ийм хүнд асуудалд орлоо. Нэгдүгээр сард НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг нарийн хэлэлцэж онцгой анхаарал хандуулна гэлээ. Цаашид ямар бодлого, шийдвэр гаргах талаар анхаарч ажиллана. Хэдэн зуугаараа баталгаагүй гэрээнд “унаж” орон гэргүй болсон асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэв.

Categories
мэдээ нийгэм

Египет дэх нэгэн мужийн захирагч авлигын хэрэгт холбогдон баривчлагджээ

Еипет улсын хууль сахиулах байгууллага авлигын хэрэгт Каир хотын хойд хэсэгт орших мужийн захирагч Мануфия Хишам Абдель Басет гэгчийг болон хэд хэдэн бизнес эрхлэгчийг баривчилсан байна.

Хэвлэлийнхний мэдээлснээр, мужийн захирагчийг улсын өмчит газрыг аж ахуйн нэгжид хууль бусаар шилжүүлсэн гэх үндэслэлээр Захиргааны хяналтын хорооныхон баривчилжээ. Хаалттай шалгалтын үеэр хууль сахиулагчид мужийн захирагчтай холбоотой хэд хэдэн авлигын гэмт хэргийг олж, илрүүлсэн байна.

Энэхүү үйл явдал нь захиргааны удирдлагын бүтцэд өөрчлөлт орох сургаар болжээ. Өнгөрсөн ням гарагт Египетийн Парламент хуралдаж, Засгийн газрын бүтцийг өөрчилж, дөрвөн байгууллагын дарга нарыг шинээр томилсонтой холбоотой ажээ.Мөн Засгийн газарт өөрчлөлт оруулах болсон нь энэ оны гуравдугаар сарын сүүлээр болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгох батламж гардууллаа

Зураг

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн сантай хамтран КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр, Голомт банк, Голомт капитал, Хөгжлийн шийдэл ТББ, МҮХАҮТ байгууллагуудтай хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг хэрэгжүүлж байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой дээрх төслийг хэрэгжүүлээд даруй жил гаруй болжээ. Төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн шилдэг санаа, шалгарсан төслийг дөрвөн сарын турш Инкубатор төвд бойжуулдаг бөгөөд тухайн бизнес эрхлэгчийг өөрийн бизнесээ амжилттай удирдахад нь тус болох бүх төрлийн сургалтад хамруулахаас гадна бүтэн жилийн турш зөвлөгөө өгч ажиллаж буй аж.

Үүний үр дүнд нийт 4 ээлжинд 32 эмэгтэй ажил, амьдралдаа дэвшил гаргах бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон бөгөөд эхний санхүүжилтийг Азийн сангаас олгосон байна.

Харин Голомт банк нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-гийн зах зээл дэх хамгийн бага хүү болох жилийн 8.4 хувийн хүүтэй зээлийг олгох батламжийг гардуулав.

Уг бизнесийн зээл нь хувь хүнд 10 сая төгрөг, ААН-д 20 сая төгрөг хүртэлх зээл олгодог байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ, Булган аймгийн төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамруулжээ

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг 2018 оны энэ сарын 15,16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Булган аймгийн төрийн албан тушаалтнуудад нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Сургалтыг улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2018 оны энэ сарын 15-ны дотор шинэчлэн бүртгүүлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулж байна.

Сургалтад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 65 мэдүүлэг гаргагч, байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий гурван албан тушаалтан, Булган аймгийн нийт 156 мэдүүлэг гаргагч албан тушаалтан, мөн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий тавин албан тушаалтныг хамруулан 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн онцлог, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Баталгааны маягт”-аар хүлээн авч бүртгэхэд анхаарах асуудал, байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтануудаас анхаарах асуудлын талаар сургалтыг зохион байгуулж, тэдний сонирхсон асуултад хариулж холбогдох зөвлөмжийг өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Бүрэгхангай суманд адуу осгожээ

Image result for адуу цасан шуурга

Булган аймгийн Бүрэгхангай суманд адуу осгожээ. Баргийн хүйтэнд тэсвэртэй адуу осгож байгаа нь хөдөө орон нутагт эрс тэс уур амьсгалын нөлөө их байгааг харуулав. Ирэх өдрүүдэд хүйтний эрч улам чангарах төлөвтэй байгаа тул малчдыг өвс тэжээлээ сайн бэлдэж өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарал хандуулахыг сануулж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас “Өнгөрсөн зун гантай байсан, одоо цастай байгаа нутгаар мал турж зутрах, өвс тэжээлээр гачигдах, улмаар өвөлжилт хаваржилт хүндэрч зуд нүүрлэх төлөвтэй байна” гэж мэдээллэв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.01.18/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.

Тус Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд тусган үг хэллэг, найруулгын засвар хийж, эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэжээ.

Хуулийн төсөлд банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоох бөгөөд банк активаа энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулахаар тусгажээ.

Мөн Монголбанк шаардлагатай тохиолдолд банкны активт чанарын үнэлгээ, эрсдэлийн сорил хийж, тэдгээрийн үр дүнд үндэслэн өөрийн хөрөнгө, эрсдэлийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болохоор, банкны үйл ажиллагааны бодит байдлыг тодорхойлох зорилгоор үнэлгээ, сорил хийхэд шаардагдах зардлыг Монголбанк гаргах, түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн удирдлага, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоох, банкны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагааны тайланг Монголбанкинд хүргүүлэх зэрэг анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу хуулийн төслийн 17.3 дахь хэсгийн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтын шалгуурыг тодорхой болгох, 1 дүгээр зүйлийн 36.1.2 дахь заалтыг “эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй” гэж, 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан байх” гэж, түүнчлэн “Банкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл” гэсэн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 70 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулах зэрэг саналын томьёолол боловсруулж хэлэлцүүлэхэд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн 7.1, 17.4 хэсгийн өөрчлөлт нь өргөн баригдсан хуулийн төсөлд тусгагдаагүй зарим зүйл, хэсэг, заалтуудтай зөрчилдсөнийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д заасныг үндэслэн банкны хараат болон охин компанитай холбоотой зарим зүйл, хэсэг, заалтаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ж.Ганбаатар, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах гол заалтууд хуулийн төслөөс хасагдсан гэсэн мэдээлэл байна гээд энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, одоо хэлэлцэж буй энэ хуулийн төсөл банкны ерөнхий зохицуулалтын суурь хууль гэлээ. Энэ хууль зээлийн болоод хадгаламжийн хүүг бууруулах шууд зохицуулалтын хууль биш хэмээн тэрбээр тодруулаад, энэхүү суурь хууль сайжран батлагдсанаар банкны системийн ерөнхий эрсдэл буурч, ингэснээр зээлийн хүү, инфляцийн түвшинд нөлөөлж, дунд хугацаанд зээлийн хүү тогтвортой буурах боломж бүрдэнэ хэмээн хариулсан.

Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Мөн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийсэн байна.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад төслийн 3 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “,түүний хараат болон охин компани энэ хуулийн 6 дугаар зүйлд” гэснийг “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 62.1-6.2.6-д” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр хууль хоорондын зөрчил үүссэнийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн дээр дурдсан нэр бүхий хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Түүнчлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан “Банкны хараат болон охин компанид банкнаас оруулсан хувь хөрөнгө буюу хувьцаа эзэмших эрх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болох, мөн Банк, банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, банкны төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, банкны гүйцтэгэх удирдлага Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан бусад этгээд 2018 оны 13 дугаар сарын 31-ний дотор тус хуульд үйл ажиллагаагаа нийцүүлж, энэ талаархи тайланг холбогдох баримтын хамт Монголбанкинд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор ирүүлэх” зэрэг зохицуулалт бүхий Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсгийг үндэслэн Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, дэмжсэн санал, дүгнэлтийг гаргасан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг үндэслэн дээрх хуул, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжсэнээр хууль, тогтоолын төслүүд батлагдлаа.

Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан.

Хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хорт хавдрын улмаас 2015 онд 3999, 2016 онд 4112 хүн нас баржээ.

Сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээр 4800 орчим хүн хорт хавдраар өвчилж, 3400 гаруй хүн нас баржээ. Өвдөж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь 45-59 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс байгаа нь хүний эрүүл мэнд, амь нас төдийгүй нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна хэмээн төсөл санаачлагч хэлсэн.

Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолдож, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа юм аж.

Тиймээс хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд зорилтот бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг хамруулж, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх шаардлага байгааг үндэслэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 40 ба түүнээс дээш насны, элэгний В,С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа, 40 бас түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа хамруулах, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 ба түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар тусгасан байна. Түүнчлэн хуулийн төсөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг хуульд заасны дагуу хамруулах үүргийг эрүүл мэндийн байгууллагад, үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар тусгажээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Н.Оюундарь, Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Хорт хавдраас зайлсхийх гол арга нь урьдчилан сэргийлэх үзлэг гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр энэ асуудлыг журамлаад шийдэх боломжтой гэж үзэж байлаа.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална” гээд заасан аж.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ соёл-урлаг

Азийн олон улсын кино наадам Г.Жигжидсүрэн найруулагчийг онцолжээ

Энэ сарын 30-нд Францын Везуль хотод 23 дахь удаагаа зохион байгуулагдах Азийн олон улсын кино наадамд Монголын 10 гаруй киног сонгон үзүүлэхээр болсон.Тус наадам манай улсыг онцлох орноор сонгосон төдийгүй Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн онцлон урьжээ.

Түүний найруулсан “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” зэрэг бүтээлийг дэлхий дахинд сурталчилан таниулах юм байна. Түүнчлэн тус кино наадмын удирдаач , урлаг судлаач Бастиан Мересонне Монголын 250 гаруй киноноос “Монгол хүү”, “Норжмаагийн зам”, “Сэрэлт”, “Аман хуур”, “Говийн зэрэглээ”, “Солонгын таван өнгө”, “Гарьд Магнай”, “Сүүдэр”, “Аргамжаа”, “Хүсэл шунал” зэрэг шилдэг киног толилуулахаар шийдвэрлэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

Найман Засгийн газрын үед шийдлээ хүлээж байсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах программыг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болсон юм.

1721Тус ёслолын ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлж, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Батзориг танилцуулга хийлээ. Ёслолын үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Соёмбоо, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл н.Золбадрал, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар оролцлоо.

1737Тус цахим программын ач холбогдол нь олон шат дамжлага дамжиж хүний гараар шалгадаг байсан ажлын ачааллыг багасгаж, инженер, техникийн ажилчдын давхцалыг арилгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг чанаржуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх төрийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх томоохон алхам нээгдэж байгаад оршино.

Ингэснээр төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны хур системд холбогдож, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэдээлэлтэй тулгалт хийж шалгах боломжтой болж байгаа юм.

1744Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, Барилгын салбарын инженер, техникийн ажилчдын нэгдсэн мэдээллийн сан бүрдэх, салбарын бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл, тайлан, мэдээ гаргах нөхцөл бүрдэх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох журамд заасан шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд тавих хяналт, төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, нээлттэй ил тод байдал сайжирна гэж салбарын хүмүүс ихэд онцоллоо.