Categories
мэдээ нийгэм

2018 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийг дараахь чиглэлүүдээр зарлаж байна.

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг дээрх журам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслийн саналыг 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *