Categories
мэдээ нийгэм

“Нээлттэй хаалганы өдөр” боллоо

Эрүүл мэндийн хөгжлийн төв “Нээлттэй хаалганы өдөр”-ийг байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, эрүүл мэндийн салбарынхан болон иргэд, үйлчлүүлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг хэрэглэгчдэд ээлтэйгээр шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах, санал, хүсэлтийг сонсох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн Нээлттэй хаалганы өдөр харилцагч байгууллагуудад хандсан үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулж, 2018 онд магадлан итгэмжлэл авах эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, Цахим сургалт хийх, гадаадын эмч мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаар уулзалт зохион байгуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд хөрөнгийн төлөвлөлтийн програм дээр ажиллах дадлага сургалт зохион байгуулж, өнөөдрийн үйл ажиллагааг цахим сүлжээгээр 21 аймагт нэгэн зэрэг хүргэж байгаагаар онцлог юм.

Үүний зэрэгцээ мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад хамрагдах эмч, мэргэжилтнүүд их байгааг харгалзан Нээлттэй хаалганы өдрөөрөө нэг удаа төлбөргүй шалгалт өгөх боломжийг эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгож байна.

Мөн материалаа бүрдүүлсэн Эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмийн экспорт, импортын лицензийн өдөрт нь гаргаж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нотолгоо бүрдүүлэх, байгууллага, хүний нөөц, техник технологи, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, салбарын удирдлага, манлайллыг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий байгууллага юм.

2017 онд тус төв нь 2003-2014 оны эрүүл мэндийн үндэсний тооцоо буюу эрүүл мэндийн нийт зардлыг олон улсын ангилал, аргачлалын дагуу тооцон гаргалаа. Ингэснээр салбарын хөгжлийн бодлого, стратеги, дунд ба урт хугацааны төлөвлөлтийн хэрэгжилтэд Хяналт-Шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардагдах эрүүл мэндийн санхүүгийн нөөцийн бүрдүүлэлт, хуваарилалттай холбоотой суурь мэдээллийг бий болгоод байна. Цаашид ЭМҮТ-ны үзүүлэлтийг тогтмол тооцож байхаар төлөвлөн ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт 2015 оноос эмнэлгийн тоног төхөөрөмжийн ажиллагаа үнэн зөв эсэхийг шалгах 12 нэр төрлийн хэмжилтийн тоног төхөөрөмжтэй болсон бөгөөд 2017 онд өвчтөний хяналтын монитор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, цахилгаан мэс заслын аппарат, хүчилтөрөгчийн аппарат, дефибрилятор зэрэг нийт 376 эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийн стандартад нийцээгүй тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулах арга хэмжээ авч ажиллаа.

Салбарын хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүртгэх, мэдээлэх, шаардлагатай нөөц болон хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, нэгдсэн бодлого төлөвлөлт, нотолгоот мэдээллээр холбогдох байгууллага болон шийдвэр гаргагчдыг хангах “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэл мэдээний сан” програм хангамжийг боловсруулан сургалт, туршилтууд дуусаад ашиглахад бэлэн болоод байна.

Мөн эрүүл мэндийн салбарын ”Хүний Нөөцийн Хөгжлийн Систем” мэдээний сантай болж эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, тэдний лиценз, шалгалт, сургалт болон хөгжлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлээ.Үүний үр дүнд салбарын хэмжээнд эмч, мэргэжилтнүүдээс гардаг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгуулахтай холбоотой зардлыг 3-4 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцоотой байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагааг ил тод, шуурхай болгож байгаагаараа дэвшилттэй ажил болж байна.

Эмийн бүртгэл, мэдээллийн Licemed програмыг шинэчлэн ашиглалтад оруулж, 6375 эм, 282 эмийн түүхий эд, 1425 биологийн идэвхт бүтээгдэхүүн, 388 оношлуур, нийт 8470 нэрийн эмийн бүтээгдэхүүний бүрэн мэдээлэл бүхий мэдээний санг бүрдүүлэн ажиллаж байна. Мэдээний сан үүссэнээр иргэд, эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагууд эмийн талаар мэдээлэл авах, улмаар эмийн чанар аюулгүй байдлыг хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх боломж бүрдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Тээврийн долоо хоног-2017” олон улсын арга хэмжээ боллоо

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо энэ сарын 2-8-нд болсон “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцлоо.

Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгч оролцсон тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 5-ны өдөр Москва хотын “Зочны ордон”-д болж, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн байгаль орчин, тээврийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч С.В.Иванов нар нээж үг хэлэв. Нээлтийн ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нар хүндэт зочны хувиар оролцож, “Оросын тээвэр, байгаль орчны уялдаа” сэдэвт нэгдсэн хуралдааны илтгэлүүдтэй танилцав.

Уг арга хэмжээний үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёровтой албан уулзалт хийв. Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, түүнчлэн, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, тээврийн сайд А.О.Жунусовтай Евразийн эдийн засгийн комиссын байранд албан уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны 2015 оны санамж бичгийн хүрээнд хоёр талын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Зам тээвэр, гаалийн салбарт 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн оролцоотой форумыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа цуцлагдлаа

Нийслэлийн газрын албанаас өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг цуцалсан байна. Учир нь иргэн, аж ахуйн нэгжүүдээс дуудлага худалдаанд оролцох санал ирээгүй аж. Өнөөдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.7 га талбайг худалдахаар төлөвлөөд байжээ.

Дашрамд дурдахад Нийслэл энэ онд газрын дуудлагаар төсөвт төвлөрүүлэх орлого 18.2 тэрбум төгрөгөөр тасалдсан юм. Учир нь газрын дуудлага худалдааны анхны үнэ нэг ам дөрвөлжин метр нь 33 мянган төгрөг байсныг 2015 оноос эхлэн 220 мянга болгосон. Үүнтэй холбогдуулан дуудлага худалдаанд оролцогчдын тоо огцом буурч байгааг удаа дараа мэдэгдэж буй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сангийн дэд сайдын байр суурь эрс өөрчлөгджээ

Image result for Б.ЧойжилсүрэнМонгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орсон гэх дуулиан сүүлийн өдрүүдэд гараад байна. Энэ жагсаалтад орохоос дөрвөн сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум, Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын эсрэг төсөлтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа тул эдгээр байгууллагад нэгдэж орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлж ажиллахыг хүссэн албан бичиг илгээж байв. Энэ бичгийн зорилго нь Монголд үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамжсан корпорациуд, тухайлбал, Рио Тинто-гоос татвараа бүрэн авахын тулд холбогдох хэлэлцээрүүдэд яаралтай нэгдэн орох тухай хүсэлт байсан юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн байр суурь тухайн үед өөр байсныг ирүүлсэн хариу бичгээс харж болно. Харин Хүрэлбаатарыг сайд болсноос хойш байр суурь нь 180 градус өөрчлөгдсөн байна.



Categories
мэдээ нийгэм

Мөсөн хотхон байгуулах ажил явагдаж байна

Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү мөсөн хотхонд 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбай /Том хүн, хүүхэд/, Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 ширхэг мөсөн баримал /Өвлийн олимпийн сэдэвчилсэн/, үйлчилгээний байр /тэшүүр сольж өмсөх, халуун уух зүйлээр үйлчлэх/, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл зэргийн ажлууд хийгдэх юм. Мөсөн хотхоныг энэ сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Мал, тэжээвэр амьтдын тооллого”-доо идэвхтэй оролцоорой

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн улсын тооллогоБаянзүрх дүүрэгт явагдаж эхэллээ. Уг тооллоготой холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Захирамж гарган дүүргийн хэмжээнд мал, тэжээвэр амьтны тооллого явуулах ажлыг хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсэгт Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга С.Жавхлан, Статистикийн хэлстийн дарга Э.Энхтунгалаг болон албаны бусад хүмүүс орсон юм.

Дашрамд мэдээлэхэд Баянзүрх дүүргийн бэлчээрийн бүсэд 8,9,10,11,20,21,23,28 дугаар хороод ордог бөгөөд өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд нийт 55.319 мал тоологдсон байдаг. Ажлын хэсэг энэ сарын 17-ыг хүртэл мал, тэжээвэр амьтдын тооллогыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах юм. Иймд мал бүхий иргэд, малчдыг Мал, тэжээвэр амьтдын улсын тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тоон гарын үсгийн сургалт зохион байгууллаа

Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмжийг олгон ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд 2017 онд 731 албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ, э-токен төхөөрөмж олгохоор төлөвлөн, тус газраас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмжийг шинээр авах 50 гаруй байгууллагуудыг хамруулан лабораторийн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар тоон гарын үсгийн ойлголт, хэрэглээ, ашиглалт болон https://state.monpass.mn онлайн захиалгын системд хэрхэн захиалах тухай арга зүйгээр ханган ажиллалаа гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
энтертаймент-ертөнц

Шийдвэрлэх мөч ирлээ, Б.Шижирбатад САНАЛАА өгцгөөе!

Шийдвэрлэх мөч ирлээ. Таны өгсөн саналаар “Авьяаслаг Азичууд” тэмцээний ялагч тодорно гэдгийг бүү мартаарай. Энэ мөчөөс саналын шугам нээгдлээ!

Энэхүү тэмцээний эцсийн шатанд оролцсон алтан баззерын эзэн Б.Шижирбатад #AGTVote8 гэж бичиж энэ сарын 13-ны 23:59 цаг хүртэл саналаа өгцгөөе. Тэрээр өчигдөр финалын шатанд өөрийн шинэ үзүүлбэрээ үзүүлсэн билээ. Энэхүү тэмцээний ялагчийг арванхоёрдугаар сарын 14-ний өдөр зарлах бөгөөд ялагч нь 100 мянган ам.долларын эзэн болох юм.

САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

Фейсбүүкт пост оруулж санал өгөх yes

1.Саналаа өгөх хүсэлтэй хүмүүс ганц л хаштаг # буюу чагт ашигласан пост эсвэл сэтгэгдэл бичнэ. Жишээ нь #AGTVote8 гэж бичих юм байна.

2.Б.Шижирбатын хувийн дугаар 8 тул та саналаа өгөхдөө #AGTVote8 гэж бичнэ үү. Хэрвээ таны пост эсвэл сэтгэгдэл нэгээс илүү хаштагтай /нэг ижил эсвэл өөр хаштаг эсэх нь хамаагүй/ байвал саналд тооцохгүй гэдгийг анхаараарай.

3.Та нэг эсвэл түүнээс олон үзүүлбэрт дээд тал нь өдөрт 10 удаа саналаа өгөх эрхтэй.

Фейсбүүк мессенжерээр санал өгөх yes

1.Та Asia’s Got Talent-ийн Фэйсбүүк хуудас руу нэвтрэн “Message” товч дээр дарж орно. Эсвэл мессенжерийнхээ хайлтын хэсэгт “Asia’s Got Talent” гэж бичээд зурвас бичнэ.

2.Эхлээд танд “Welcome Message” ирэхэд “Get Started” дээр дараарай.

3.Танд оролцогчдын зургийг илгээх бөгөөд тэдгээрээс та санал өгөх хүнийхээ зургийг олж “санал өгөх” буюу “vote” товч дээр дараарай.

4.Энэ үйлдлийг та дээд тал нь өдөрт 10 удаа давтах боломжтой.

“Google” хайлтын системээр санал өгөх yes

1.Google.com сайтын хайлтын хэсэгт [Asia’s Got Talent vote] гэж бичээрэй. Хэрвээ та Google-ийн хаягаараа хараахан нэвтрээгүй бол Sign in дарж нэвтэрнэ үү.

2.Та санал өгөх хүнийхээ зургийг олоод 10 хүртэл саналаа өгч, “Submit votes” дээр дарна уу. Өдөрт дээд тал нь 10 удаа саналаа өгөх боломжтой. Нэгэнт саналаа оруулсан бол өөрчлөх боломжгүй гэдгийг анхаараарай.

Б.ШИЖИРБАТЫН ҮЗҮҮЛБЭРИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

САНАЛ ӨГӨХ ЗААВРЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Categories
мэдээ цаг-үе

Архангайн анхны Улсын тэргүүний хувьсгалч залуучуудын эвлэлийн үүр болсон анги

1974 он. 10а ангийн охидууд

Энэ удаагийн нэг ангийнхан буландаа арын сайхан хангай нутгаас анхны Улсын тэргүүний хувьсгалч залуучуудын эвлэлийн үүр болж байсан Архангай аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийг 1974 онд төгссөн ангийнхныг урилаа.

Өдгөөгөөс дөчин гурван жилийн өмнө дунд бүлгээ дүүргэн, ахлах ангид монгол хэлний багш Г.Бямбаахүүгийн удирдлага дор 9а хэмээх нэгэн хамт олон болон бүрэлдэж байсан энэхүү ангийн андууд өдгөө 43 намрыг хамтдаа илээжээ. Гавьяа зүтгэл, дурсамж түүхээр баялаг энэхүү хамт олныг төлөөлж ангийн дарга Д.Энхтуяа, эвлэлийн үүрийн дарга Г.Энхтуяа нар нь бидэнтэй уулзсан юм. Эдний ангид хариуцлагатай алба хашдаг гурван Энхтуяа байдаг гэнэ. Хоёр Энхтуяаг нь дээр дурдсан бол гурав дахь нь сурагчдын бүлгэмийн дарга Я.Энхтуяа ажээ. Хамгийн сонин нь гурван Энхтуяа гурвуулаа өдгөө их эмч болцгоосон байна. Хувь заяа, хүсэл мөрөөдлөөрөө нэгэн цул болсон энэ ангид ажил үйлс, амжилт бүтээлээрээ үлгэрлэж яваа хүмүүс их төржээ. Тэртээ 1974 онд эр зоригийн есөн хөвгүүн, эрх танхи хорин дөрвөн охин сурлага, спортын өрнүүн их амжилттайгаар төгсөж байсан цаг саяхан мэт л санагдаж байна хэмээн ангийн дарга Д.Энхтуяа хэллээ. Тэрээр “Манай анги аймагтаа төдийгүй улсад дээгүүр бичигдэх тэргүүний анги байсан. 1974 онд манай ангийн 33 хүүхэд конкурст ороход 22 хүүхэд Монголын болоод гадаадын зарим улсуудад суралцах хуваарь авч байлаа. Ямар сайн сурлагатай, идэвхтэй хамт олон байсан нь үүгээр үнэлэгдэх байх. Манай анги сурлага, спортоороо тэргүүний анги болсон маань бидний хайртай багш Г.Бямбаахүүтэй салшгүй холбоотой юм. Багш маань өдгөө нас сүүдэр 90 гарсан буянтай сайхан хөгшин бий. Бид ч жаргаж суух жаран насны босго давсан улсууд. Манай багш улсад дөч гаруй жил ажиллаж, ардын хүүхдүүдэд эрдэм ном сургасан хүн. Энэхүү зүтгэлийг нь төр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолоор энгэрийг нь мялаасан юм. Мөн багш маань залуудаа аймгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан сагс, гар бөмбөгийн олон тэмцээнд амжилт үзүүлж байсан спортын мастер хүн. Багшийн маань шавь нар нь хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай, эрдэм боловсролтой, нийгмийн идэвх зүтгэлтэй, хүн чанартай хүмүүс болон төлөвшиж байдагт нь бид бахархдаг юм. Ангийнхантайгаа, багштайгаа хаяа нэг уулзалдахад буцаад хүүхэд насандаа оччихсон мэт л санагддаг” гэлээ.

Монгол Улсын Гавьяат багш Г.Бямбаахүү ангийхантайгаа

1973 он буюу эдний ангийнхан есдүгээр ангидаа сурлага, хичээл зүтгэлээрэй аймагтаа үнэлэгдэж, улмаар анхны Улсын тэргүүний хувьсгалч залуучуудын эвлэлийн үүр болж чаджээ. Тухайн үед ангийн эвлэлийн үүрийн даргаар Д.Энхтуяа ажиллаж байж. Тэрээр “Улсын тэргүүний эвлэлийн үүр болсон анхны ангиа болоход улсаас багшийг маань Польш улс руу аялуулах эрх олгосон. Багш ч их баяртай, биднээр бахархаж байсан харцыг нь бид одоо ч мартдаггүй юм. Мөн манай ангийн гурван хүүхдийг гадаад аялуулах байсан боловч намар хичээл орох цагтай давхцсан учир дээрээс бидний явахыг цуцалж билээ. Их харамсалтай. Зунжингаа шүднийхээ хорхойг түүлгэж байгаад намар ирсэн чинь хичээлтэй гээд явуулаагүй юм. Тухайн үед бас ч их чанга байсан байгаа шүү. Манай анги Архангай аймгийн волейбол, сагсан бөмбөгийн шигшээ багийг талаас илүү хувийг нь бүрдүүлдэг, спортлог анги байсан. Сагсан бөмбөгийн аймгийн шигшээ багт Б.Эрдэнэчимэг, Т.Энхтуул, Я.Энхтуяа, Б.Энхжаргал, Ц.Батбаяр, П.Дарьсүрэн нар, волейболын шигшээ багт нь Г.Энхтуяа, Т.Ишжамц нарын нөхдүүд маань тоглодог байлаа. 1974 онд 10 дугаар ангид байхад тооны олимпадын улсын дэд аварга Д.Батдэлгэр эх орноо төлөөлөн Германд болсон олон улсын математикийн олимпадад оролцож, хоёрдугаар байр эзэлж билээ. Манай анги нөхөрсөг, бие биенээ гэсэн сэтгэл зүрхтэй хамт олон” гэлээ. Эдний ангийнхан 1974 оны хавар сурагчийн дүрэмт хувцсаа тайлснаас хойш 20, 30, 35, 40 жилийнхээ ойг тус тус тэмдэглэсэн байна. Удахгүй 45 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж буй бололтой. Сурагч, хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлж, нийгмийн салбар бүрт үр бүтээлтэй ажилласан ангийн нөхөд нь өдгөө гавьяаныхаа амралтад гарчээ. Бидэнтэй ангиа төлөөлөн уулзсан хоёр Энхтуяа нь манай ангийн андуудыг бүгдийнх нь гавьяа, зүтгэлийг бичиж өгөөрэй хэмээн хүсэж, ангийнхныхаа нэрсийн жагсаалтыг гарган ирж, тус бүрийнх нь сурагч ахуй насных нь дурсамж мөн мэргэжлээр нь тодруулж хэлсэн юм. Эдний ангийнхан нийтээрээ их сайн сурлагатай хүүхдүүд байж. Ангийн анд Д.Батдэлгэр нь их сурлагатай, басхүү дүрсгүй нэгэн байсан гэнэ. Нөгөө Германд тооны олимпадад явж байсан нөхөр ажээ. Хожим эрдэм шинжилгээний ажил хийж, хувьдаа компани байгуулан ажиллаж байгаад саяхан бурханы оронд оджээ. Хар багаасаа л нисгэгч болох мөрөөдөлтэй явсан Ц.Батбаяр нь багийнхаа мөрөөдөлд хүрч нисгэгч болсон байна. Эдний ангид шугам зургийн хичээл ордог байсан багшийнхан хүү Б.Батсайхан нь аав шигээ багш болсон гэнэ. Өдгөө орон нутагтаа багшилж буй ажээ. Мөн сурлага сайтай гэлцэх Г.Батсуурь нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын алба хашдаг, төрийн хүн гэлээ. Тооныхоо хичээлдээ тооны машин шиг байсан Д.Ганбаатар нь хожим улсдаа тэргүүлэх инженер хүн болжээ. Эдний ангид хоёр цэргийн хүн бий гэнэ. Нэг нь хуучин НАХЯ-д ажиллаж явсан хурандаа цолтой Ж.Дамдиндорж. Нөгөө нь Б.Энхжаргал мөн хурандаа цолтой, Батлан хамгаалах яаманд насаараа ажиллаж байсан гэнэ. Ж.Дамдиндорж нь ангийнхандаа их тусархуу, өрөвч, уяхан сэтгэлтэй хүн байж. Ангийн уулзалт болж, аливаа зүйл хийхдээ нөхдийнхөө өмнөөс бүхий л зүйлийг нь гардан зохицуулдаг байжээ. Уулзалт болохоор ганц шил виски барьчихсан инээсээр ирдэг, их цайлган сэтгэлтэй хүн байсныг ангийнхан нь ийн дурсан ярьж байна. Лхасүрэн нь арван жилд байхдаа их сайхан дуулдаг, мундаг уран сайхан ч хүү байсан гэнэ. Мөн багшийнхаа шаардлагад нийцсэн их цэвэрч, өмссөн хувцассаа өнгөтэй өөдтэй аваад явчихдаг, нямбай хүүхэд байжээ. Юм болвол тольны өмнө очоод хувцас хунар, үс, толгойгоо янзлаад зогсчдог байсан даа гэнэ. Одоо ч нямбай хэвээрээ гэнэ шүү. Аймагтаа Батдэлгэр, Туяабаяр хоёр л тоогоороо нэг, хоёрдугаарт бичигддэг, мундаг сурагч байсан юм байна. Туяабаяр нь сургуулиа төгсөөд Анагаахын дээдэд орж, их эмч болжээ. Эдний ангиас их эмч, инженер зэрэг нийгмийн нарийн мэргэжлийн хүмүүс их төрж. Д.Эрдэнэдалай нь дөнгөж хойно сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарчээ. Эдний ангиас төрийн дээд шагнал “Алтангадас одон”-гоор энгэрээ цоолуулсан олон хүн бий. Түүний нэг нь инженер Д.Эрдэнэдалай юм. Одоо ч Эрдэнэт үйлдвэрт зөвлөх инженерийн ажлаа хийсээр яваа гэнэ. Багын л эршүүд, хэрсүү, хамт олондоо их тусархуу охин, өдгөө яг л тэр хэвээрээ гэнэ. Спортын мастер цолтой Б.Эрдэнэчимэг нь сурагч ахуй насандаа их дуулдаг, гитар тоглодог, авьяаслаг, спортлог охин байж. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг шиг багын хүмүүжил, төлөвшил нь ирээдүйд ямар хүн болох нь тодорхойлогддог. Үүнтэй адил хүүхэд байхын л их сурлагатай, буурь суурьтай байсан Т.Оюунчимэг нь багш мэргэжилтэй болж, олон жил нутаг орондоо ажиллаж буй. “Алтангадас одон”-т Ц.Нямхүү өдгөө хороонд ажилладаг. Ажилд их идэвх зүтгэлтэй охин гэнэ. Р.Далаймөнх нь өдгөө инженер мэргэжилтэй. Өдгөө ажил төрлөө гялалзтал хийж яваа эдний ангийн сайчуудын нэг аж. Г.Жамьянмаа нь хуульч мэргэжилтэй болж. Мөн багадаа нягт, нямбай байсан зангаараа л гэнэ. Даариймаа нь тоо, физикийн багш хүн аж. Олон жил Эрдэнэт хотын сургуульд багшлаж буй. Сурагч байхдаа химийн хичээлдээ сайн байсан М.Байгалмаа нь Архангай аймгийн мэргэжил сургалт, үйлвэрлэлийн сургуулийн захирал болжээ. Эдний ангийн ээлжит “Алтангадас”-ын нэг Т.Ишжамц нь их эмч гэнэ. Харин Н.Энхтайван нь эм зүйч, Б.Оюунбилэг нь сувилагч мэргэжилтэй болжээ. Мөн л эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ачтай хүмүүс ажээ. Н.Оюунбилэг, Энэбиш нар мөн эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж яваа андууд нь гэнэ. Даваасүрэн маань аравдугаар анги төгсдөг жилээ л хүнтэй сууж, улмаар хувийн бизнес, аж ахуй эрхэлж, зан төлөвшлөөрөө их сайн яваа гэнэ лээ. Эдний ангийн бас нэгэн онц сурлагатан Пүрэвдаавуу нь хожим инженер хүн болжээ. Харамсалтай нь их л залуугаараа анд нөхдөөсөө хагацсан гэнэ. Ч.Гэрэлт хэмээх ангийн охин нь мөн адил их эмч болж, хувийн том эмнэлэг байгуулж, эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж байсан гэнэ. Ийм л хувь заяагаараа нэгэнтэйгээ холбогдож, улс нийгмийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа улсын тэргүүний анги хамт олон ажээ. Бие биеээ хар багаас нь мэдэх болсоор өдгөө 53 дахь өвөлтэйгөө золгож буй Архангайн алдартай сайчууд нэг дор цугларсан ангийн андууд нь хойтон жил болох 45 жилийнхээ ойгоор эрүүл, энх байж уулзацгаая гэсэн юм.

Э.МӨНХТҮВШИН


Архангай аймгийн I дүгээр сургуулийн 90 жил


10а ангийхан 30 жилийнхээ ойгоор ангидаа

Categories
мэдээ цаг-үе

Н.Золжаргалыг баривчилж, УИХ-ын гишүүн б.Жавхлан, Э.батшугар болон Монголын томоохон хоёр банкны захирлуудыг шалгаж эхэлжээ

Image result for Н.ЗолжаргалМонгол банкны Ерөнхийлөгч асан ыг Эрүүгийн цагдаагийн газар, АТГын хамтарсан ажлын хэсгийнхэн арваннэгдүгээр сарын 29-нд буюу өнгөрсөн лхагва гаригийн орой гэрээс нь баривчилжээ. Түүнийг өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаа аж. Мөн тухайн үеийн Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХын гишүүн Б.Жавхлан, дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Батшугар болон тухайн үед Монгол банкны хэлтсийн даргаар ажиллаж байсан гурван ч хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнчлэн Монголын томоохон хоёр компанийн захирал ч Н.Золжаргалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Эх сурвалжаас авсан мэдээллээр банкны хоёр захирлыг цагдан хорьж шалгах гэхээр улс төрийн томоохон нэр нөлөө бүхий хүмүүс хууль хяналтын байгууллагад нөлөөлөхийг оролдож, мөрдөн шалгах ажиллагаанд нэлээд саад учруулаад байгаа гэнэ. Н.Золжаргал нарт холбогдох хэрэгт одоогоор найман хүн шалгагдаж байгаа бөгөөд, 30 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Н.Золжаргалын гэрт өнгөрсөн сарын 29нд АТГ, цагдаа нар нэвтрэн орж, прокурорын зөвшөөрөл бүхий бичиг үзүүлж, баривчилгаа хийгдэх үед эсэргүүцэл тулгарсан гэнэ. Н.Золжаргал хууль хяналтын байгууллагын алба хаагч нарыг хэл амаар доромжилсон гэх мэдээлэл байгаа юм. Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг өнгөрсөн наймдугаар сарын 15нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн юм. Гэвч Н.Золжаргал Автсрали руу оргон зайлжээ. Харин өнгөрсөн сарын 27нд Монголд эргэн ирээд байсан юм. Түүнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас эхлэн хууль хяналтын байгууллагынхан хараа хяналтандаа авсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байв.

Н.ЗОЛЖАРГАЛЫН ГЭРИЙН ГЭРЛИЙН МОНЕТОН ОБАЖУРЫГ АЛТНЫ СОРЬЦТОЙ БАЙСАН ГЭВ

АТГ, ЭЦГын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Н.Золжаргалын гэрт прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийсэн гэнэ. Нэгжлэгээр гэрээс нь бага хэмжээний мөнгө, өөрийн гэр бүлийн мэдлийн компанийн зарим нэг бичиг баримт олдсон байна. Н.Золжаргалын гэр их тансаг, сүүлийн үеийн үнэт тавилгатай байсан аж. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын сонирхлыг гэрийнх нь гэрлийн обажур ихээхэн татсан гэнэ. Учир нь тус обажурыг нь монетоор хийж, алтаар бүрсэн байжээ. Бүр алтны сорьц байгааг шинжээч нар тогтоосон байна.

Н.ЗОЛЖАРГАЛЫГ БУРУУТГАЖ БАЙГАА ДӨРВӨН ШАЛТГААН

Н.Золжаргалыг дөрвөн үндэслэлээр буруутган шалгаж эхэлжээ. Тухайлбал, УИХын Эдийн засгийн байнгын хорооноос “Монголбанкны 20122016 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Шалтгалтаар мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн ийнхүү шалгаж эхэлсэн юм байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг санхүүжүүлсэн олон төсөл, арга хэмжээний үр дүн, мөнгө хэвлэсэн зэрэг үйлдлийг нарийвчлан шалгасан байдаг. Мөн Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад Монголбанк хяналт тавьж ажиллах ёстой ч үүргээ биелүүлээгүйгээс чанаргүй зээл их хэмжээгээр олгож, тендергүйгээр ажил гүйцэтгүүлсэн баримт нотолгоо бүхий баримт олджээ. “Чингис”, “Самурай” бондуудын их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирэхэд төгрөгт шилжүүлж дундаас нь онц их хэмжээний мөнгө шамшигдуулсан байх магадлал өндөр байгаа гэнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийн асуудалд ч Н.Золжаргалыг буруутгаж эхэлжээ. Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө “Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкны захирлуудын нэгээр ажиллаж байсан. Тиймдээ ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад Монголбанкнаас баталгаа гаргаж өгсөн шалтгаан юу байсан бэ. Үүнд ямар нэгэн эрх ашиг, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байгаа эсэхийг шалгаж тогтоох гэнэ. Хэргийн хамгийн ээдрээтэй гогцоо энд нуугдаж байгаа гэх мэдээлэл байна.

МОНГОЛБАНКИЙГ АЛДАГДАЛД ОРУУЛЖ, ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ УНАГАСАН ХЭРЭГ

УИХын Эдийн засгийн байнгын хорооноос “Монголбанкны 20122016 оны үйл ажиллагаанд хяналт шалгалтын дүнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн тавдугаар сард МАНын бүлгийн гишүүддээ танилцуулсан билээ. Шалгалтын дүнгээс харахад 2012-2016 оны хямралын гол шалтгаан нь Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдгийг онцолж байсан. Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчин бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, банкны алдагдал өссөн. 2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос алдагдалтай ажиллах болсон. Улмаар 2016 оны эцэс гэхэд хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болсон гэдгийг мэдэгдсэн юм. Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш урьд өмнө үзэгдэж байгаагүйгээр унаж, ам.долларын ханш тэнгэрт хадсан. Банкны салбарынхан үүнийг Н.Золжаргалын буруу хэмээн шууд хэлдэг. Н.Золжаргал долоон их наяд төгрөг дур мэдэн хэвлүүлсэн. Түүнийхээ гурван их наядаар “үнэ тогтворжуулах” хөтөлбөр, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт, банкны ажилтнуудын урамшуулалд зарцуулсан байдаг билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН ГЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАХ БОЛОМЖГҮЙ УЧИР ТАЙЛБАР АВАХААР БОЛЖЭЭ

Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нарын хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас Н.Золжаргалд холбогдох хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байгаа гэнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлаас үүдэлтэйгээр тайлбар авах хүсэлт гаргаад байгаа гэнэ. Харин Э.Батшугар, Монголбанкинд хэлстийн даргаар ажиллаж байсан гурван хүнийг мөрдөн шалгаж байгаа аж. Мөн Монголын томоохон хоёр банкны нэр бүхий захирлуудаас холбогдсон хэрэгтэй нь холбоотойгоор мөрдөн шалгах, мэдүүлэг авах ажиллагаа эхэлжээ.

Э.БААТАР