Categories
мэдээ нийгэм

Аялагч Н.Байгальмаа Өвөрхангай аймагт хүрлээ

Аялагч Н.Байгальмаа Улаанбаатраас Английн Лондон хот руу тэмээтэй аялахаар замдаа гараад багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү аялал нь гурван жилийн хугацаанд 15 улсаар аялж 12 мянган километрийг туулах төлөвлөгөөтэй юм. Одоо аялагч маань Өвөрхангай аймгийн нутагт явж байна. Тэрбээр ямар ч ивээн тэтгэгчгүй тус аяллаа эхэлсэн бөгөөд өөрийн гараар олсон мөнгөөрөө аяллын зардлаа олсон ажээ. Аяллыг эхлүүлэхэд хамгийн бага зардлаар буюу 20 орчим сая төгрөг зарцуулсан байна. Тус аяллын тухай нэвтрүүлэг Европт тун удахгүй гарах юм.

Энэхүү аяллын гол зорилго нь Монгол тэмээтэй аялж Монгол улсаа суртчилан Дэлхийд хүргэх юм. Мөн тус аялал нь Монгол улсыг өвлийн цагаар хөндлөн гулд туулаад Улсын хэл дээр очих, 10 тэмээгээ аваад Хятадын хэл рүү нэвтрэх, Шинжан уйгарын нутаг орж Казакстаны нутагт дээд, хазар монголчуудтайгаа уулзах хэд хэдэн зорилготой ажээ. Анх аяллаа таван улсын найман иргэнтэй хамт эхэлсэн бол одоо Англи улсын аялагч Карл Бушбигийн хамт хоюул үлдсэн байна.

Тэрбээр өөрийн аяллын талаар Фэйсбүүк лайв дээрээ ингэж ярьсан юм.

“Анх намайг энэхүү аяллын санааг гаргах үед хэн ч дэмжээгүй. Наадах чинь солиотой санаа байна амжилт хүсье гэж хэлээл өнгөрдөг байсан. Тэгээд би Өмнөд Америкаас эхлээд Монгол тал руу явган аялж ирсэн Англи улсын алдарт аялагч Карл Бушби гэдэг хүнтэй танилцсан. Түүнд энэхүү аяллынхаа талаар хэлсэн. Гурав, дөрөв дэх уулзалтын дараа тэрбээр “ер нь энийг хийх хэрэгтэй, өмнө нь хэн ч хийгээгүй” гэж хэлсэн. Өөрийнх нь аяллыг маш олон хүн боломжгүй зүйл гэж хэлдэг учраас хэн нэгний боломжгүй гэж хэлсэн бүгдийг хэр боломжтой болохыг харуулах хэрэгтэй гэдэг урам зоригийг тэр надад өгсөн. Явах маршрут нэг зүг учраас үүнийг хамтдаа хийе гэж шийдсэн. Тэмээ худалдаж авахаас эхлүүлээд өнөөдрийг хүртэл зургаа долоон сарыг хугацаанд маш их шалгуурыг хамтдаа давж гарлаа. Олон улсын хүмүүсийн анхаарлыг татахын тулд олон олон аялагч нарыг цуглуулсан. Тус хүмүүс нь National Geograph гэх мэт алдартай сувгуудад нэрээ гаргасан хүмүүс боловч тэдэнд Монголын өвөл амаргүй байсан. 20-30 градусын хүйтэнд гадаа хонож өглөө үүрийн таван жингээр босож хоол ундаа бэлдээд тэмээндээрээ бүх ачаагаа ачаад замд гарна гэдэг бол тийм амар зүйл биш юм. Тэд хэдий мундаг тэвчээртэй аялагч нар байсан ч ихэнхи нь ганцаараа аялдаг. Тухайн хүмүүс өөр соёлтой өөр оронд ирээд аялна гэдэг хэцүү байсан байх. Гэхдээ энэ тийм их санаа зовох асуудал биш. Зарим хүмүүс намайг дэмий Цаг үрээд байна гэж хэлдэг. Гэхдээ миний цаг бол маш үнэтэй. Би хэрвээ Улаанбаатарт байсан бол хоёр гурван шинэ жилийн урилгатай, плаж, туфл бодоол сууж байх байсан байх” гэлээ.

Б.АМАРТҮВШИН



Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо

Өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байна. Тухайлбал Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байна.

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрээр Монгол улсын Засгийн газраас баталсан “Сурагч өсвөр үеийнхний эрүүл мэнд”, “Хүн амын эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөрүүд нь сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих тогтолцоог боловсронгүй болгоход төр, олон нийт, аж ахуй нэгж байгууллага, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарлыг чиглүүлж, эрүүл мэндийн зохих боловсролтой, эрүүл чийрэг иргэд болон төлөвших орчныг бүрдүүлэх” зорилго тавьсны дагуу олон улсын хандивлагч байгууллагууд, дотоод, гадаадын мэргэжилтнүүд асар их хүч хөдөлмөр, хөрөнгө нөөц зарцуулж ирсэн.

Түүнчлэн Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги /2010-2015/ төлөвлөгөөг боловсруулан амжилттай хэрэгжүүлж ирсэн. Гэвч 2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээл байдлаар тусган оруулсан нь үндэслэл муутай оновчгүй хувилбар болсон гэж үзэж байна.

2015 онд Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ажилладаг судалгаа, шинжилгээний байгуулага, бусад талуудтай хамтран уг шинэчилсэн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, нэгдсэн дүгнэлт нь ”маш хангалтгүй” гэж гарсан.

Учир нь эрүүл мэндийн хичээлийг интеграци хийж буй биологи, биеийн тамирын хичээлүүд нь өөрийн судлах агуулгын багтаамж ихтэй, сургалтын орчин, техник тоног төхөөрөмжүүд нь онцлогтой, багшийн заах арга зүй, сургалтын технологи нь ялгаатай тул эрүүл мэндийн хичээлээр зайлшгүй эзэмшвэл зохих үндсэн мэдлэг, чадвар дадлыг эзэмшүүлэх боломжгүй байна.

Энэхүү оновчгүй, хувилбарын талаар урьд өмнө олон талт оролцооны байгууллагууд болох олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран удаа дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд албан тоот хүргүүлж байсан. Энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн хичээлийн ач холбогдлыг асар бууруулаад зогсохгүй сүүлийн 20 гаруй жилд олсон ололтоосоо ухарсан, магадгүй, хэдэн жилийн дараа харамсаад ч барахгүй үр дагавар авчирч мэдэхээр байгааг дээрх өвчлөлийн тоо, судалгаа харуулаад байна гэлээ.

Цаашид Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар болж, энэ дагуу холбогдох яамныхан бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Болор цом-35” наадмын эхний шатанд гучин яруу найрагч шалгарчээ

bolor tsomМонголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тэртээх 1983 оны арван хоёрдугаар сард Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг энэ сарын 15-нд Алтай хотноо зохион байгуулахыг Монголын зохиолчдын эвлэлээс албан ёсоор мэдээлсэн.

Зөвхөн нийслэл хотод зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулах болсон. Тэгвэл тус наадмын эхний шатанд шалгарсан найрагчдын нэрс тодорхой болсон байна.

1 .А.АНХБАЯР
2 .М.АМАРХҮҮ
3 .Б.БАТТУЛГА
4 .Л.БАТЦЭНГЭЛ
5 .Г.БОЛОРМАА
6 .НА.БАТБОЛД
7 .Л.БОЛДСАЙХАН
8 .М.БИЛЭГСАЙХАН
9 .Я.БҮРНЭЭ.
10 .Л.ГАНЗУЛ
11 .Э.ГАНТУЛГА
12 .Б.ГАНХҮРЭЛ
13 .Д.ДАШДОНДОВ
14 .Х.ДУГАРСҮРЭН
15 .Б.ЖАМБАЛДОРЖ
16 .А.ЛХАГВА
17 .Н.МИНЖИНСАЙХАН
18 .Н.МӨНХБАЯР
19 .Х.НЯМХИШИГ
20 .С.НАЧИН
21 .В.НЭРГҮЙ
22 .М.ОТГОНБАЯР
23 .Д.ОДГЭРЭЛ
24 .Л.ТОРОЙ
25 .М.УЯНСҮХ
26 .Ө.ҮЛЭМЖТӨГС
27 .О.ЦЭНД-АЮУШ
28 .Б.ЦОГБАДРАХ
29 .Л.ЭРДЭНЭБАТ
30 .Х.ЭРДЭВ

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт хот “Гэрэлт гудамж”-тай боллоо

Орхон аймгийн ИТХ-ын тогтоолоор Эрдэнэт хотыг бий болгох тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан 12 дугаар сарын 11-ний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Гэрэлт гудамж байгуулж хотынхоо иргэдэд бэлэг барьжээ. 300 метр үргэлжлэх энэхүү гэрэлт гудамжийг байгуулахад 20 сая төгрөг зарцуулсан байна.

Мөн гэрэлт гудамжны нээлттэй хамтатган шинэ жилийн мод асаах ёслолыг зохион байгуулжээ. Уг ёслолд Эрдэнэт хотын иргэд, “Шар айраг” хамтлаг, дуучин Б.Амархүү, Маралжингоо тэргүүтэй урлаг соёлын одод оролцсон байна.

Categories
гадаад мэдээ

Япончууд усан доор хот байгуулна

Японы Засгийн газар 2030 он гэхэд далайн ёроолд хот байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 25 тэрбум долларын зардал бүхий энэ төслийг хэрэгжүүлснээр 5000 хүн амьдрах хотыг бүтээн байгуулах юм.

Японы “Шимизу” корпораци далайд 15 км үргэлжлэх бизнесийн бүсийг хөгжүүлэх гэнэ.Зураг төсөлд багтсанаар зочид буудал, орон сууцны хорооллыг барьж, далайн эрчим хүчээр хангах аж.
Далай 3000-4000 метр гүн гэж тооцож байгаа бөгөөд энд нүүрстөрөгчийн диоксид, метан хий зэрэг бодис агуулагддаг.Гэхдээ далай доорх хот газар хөдлөлт, цунамигийн аюулаас зугтаж чадахгүй зэрэгцээ усны түвшинг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна.

Categories
мэдээ цаг-үе

“Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтэр “Жаран цагаан хонь” роман нээлтийнхээ үеэр 300 ширхэг борлогдлоо

Хөвсгөлийн дуучин Г.Надмид гуайн “Жаран цагаан хонь” дуу Интерномд хангинаж, “Ногоон нүдэн лам” романы зохиолч Ц.Оюунгэрэл мэлмэрүүлж орхив. “Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтэр нь“Жаран цагаан хонь” нэртэй болж хувирсан нь энэ дууны ид шид бололтой. Зохиолч зангирсан хоолойгоор ярьж байна.

-Энэ номын ихэнхи түүх настай хүмүүсийн амаар яг саяын Г.Надмид гуайн дуу хоолой шиг чин сэтгэлийн үгээр хэлэгдэж, түүнийг нь уран зохиолын аргаар эвлүүлж босгож, бичсэн. Нээлтийн ёслолын хойморт сууж байгаа Хандсүрэн эгч, Баярдалай ах, Билэгдэмбэрэл ах энэ номд нэрээрээ орсон бодит хүмүүс юм. Хүмүүс Баасан, Сэндмаа хоёрын хайр дурлал яах вэ гэж их асуудаг. Би хайр дурлалын тухай та бүхний сэтгэлд хүртэл бичсэн гэж найдаж байна. Хайртай хүмүүс нь хайртай хэвээрээ, дурласан хүмүүс нь дурласан хэвээрээ, жаргал зовлон дундуур тэр хоёрын амьдрал хэрхэн үргэлжлэхийг уншигч та болгооно биз ээ.

Энэ дашрамд номыг хамтран бичиж, есөн жил надтай хамт материал цуглуулсан хамтран зохиогч Жеффри Фолтдоо баяр хүргэе. Жефф маань Америкт байгаа. Номын “Жаран цагаан хонь” нэрийг Жефф өгсөн юм. Би номын нэр өгөхдөө муу. Түүх намтар цуглуулахдаа гайгүй. Баахан материал цуглуулаад, баахан юм биччихдэг. Нэр өгөөч гэж Жеффийг гуйдаг. Жефф номоо уншиж байгаад “Жаран цагаан хонь” гэдэг бүлгийнхээ нэрийг номынхоо нэр болгоё гэсэн. Хүмүүс яагаад хонь гэдэг нэр өгсөн юм бэ гэж асууж байна. Энэ бол хониндоо биш “Жаран цагаан хонь” гэдэг дуугаар нэрлэсэн юм шүү. Г.Надмид гуайн дуулсан энэ дууны тухай номонд гарна.

Эцэг, өвгөдийнхөө түүхийг амьд мэнд байхад нь асууж сурах ёстой юм байна гэдгийг би энэ номыг бичих хугацаандаа ойлгосон. Энэ номыг бичихэд надад аман түүх хэрэг болсон. Бичгийн түүх бараг үлдээгүй. Кино байхгүй, гэрэл зураг үлдээгүй.

Ийм үед түүхэн сэдвээр бичихийн тулд ахмад хүмүүстэй уулзаж ярилцах хэрэгтэй болдог. Хөвсгөл аймагт уулзаж болох бүх ахмад, энэ түүхийг мэдэж болох бүх хүнтэй уулзаж, тэмдэглэл хийсний хүчинд цуглуулсан 100-гаад дэвтэр түүхийг ном болголоо. Тийм учраас залуустаа ахмадуудыгаа хайрлахаас гадна, түүхээ бичиж авч үлдэх нь чухал гэдгийг хэлье. Энэ номыг бичсэний дараа надад мэдээлэл өгсөн настнуудын тал нь бурхны оронд очсон байлаа.

Энэ түүхийг бичээч гэж намайг арваад жил ятгасан аав минь ч бурхандаа явсан.

“Ногоон нүдэн лам”-ыг дөнгөж гарсны дараа аав маань “Миний хүү, Ногоон нүдэн лам”-ын чинь түүх нэг хэрэг, хэлмэгдэл бол нэг түүх, хэлмэгдлийн дараа хамгийн аюултай юм болсон юм шүү дээ.Энэ тухай бичээрэй” гэсэн. Би тэр үед нь аавын хэлсэн үгийн үнэ цэнийг сайн ойлгоогүй. Аав найзуудаа цуглуулаад, гэрт маань настайчуудын уулзалт зохиож, хүн бүрийг “Манай охинд юмаа яриад өг” гэдэг байлаа. Аав маань энэ номын судалгааны ажлын 70 хувийг хийсэн гэж болно. Эмнэлэгт хэвтэхдээ хамт хэвтсэн хүнийхээ намтрыг бичүүлж ирж байсан. Маш олон дурсамжаа бичиж ирүүлсэн ахмадууд маань энэ номын хамтран бүтээгчид юм шүү. Тэдэндээ талархаж байна” гэсэн юм.

Зохиогч мөн “Бид тусгаар тогтнол бол Х.Чойбалсангийн гавьяа гэж ярьдаг. Нам төрийн гавьяа гэж үздэг. Гэтэл тусгаар тогтнолд ард иргэд ямар хувь нэмэр оруулсан юм бэ. Ард түмэн тусгаар тогтнолын алдар гавьяаны хаана явна вэ гэдгийг тэр бүр сурвалжлаагүй юм билээ. Энэ номыг уншихад ард түмэн, малчин ард Монгол Улсын тусгаар тогтнолыг нуруун дээрээ яаж үүрч ирсэн юм бэ гэдэг харагдана.

Улс орон туурга тусгаар, гал голомтоо бадрааж ирэхийн тулд ямар их үнэ цэн төлдөг юм бэ. Тэр үнэ цэн ард түмэнд ямар их хүнд ачаа болж ирдгийг энэ номоос уншаад, эмээ өвөөгөө ойлгох байх гэж бодож байна.

Энэ номыг хүмүүс Баасан, Сэндмаа хоёр яасан бол гэж уншиж эхлээд номоо хаахдаа “Бид хэний босгосон Монгол Улсад амьдарч байгаа юм бэ. Монгол Улсаа бид яаж авч явах ёстой юм бэ” гэж бодно хэмээн найдаж байна гэсэн юм.

Нээлтийн үеэр хөл муутай ээжийгээ унших дуртай номынх нь зохиогчтой уулзуулахаар хичээж буй нэгэн залуу анхаарал татсан юм. “Жаран цагаан хонь” номын нээлт болж байгаа Интерном их дэлгүүрийн том танхим хөл гишгих зайгүй шахам болж, номын зохиогчийг олж харж, үгийг нь сонсно гэдэг амаргүй даваа болсон байв.

Тус дэлгүүрийн нэг болон хоёрдугаар давхрын касс “Жаран цагаан хонь” романыг барьсан хүмүүсийн дараалалд “нэрвэгджээ”. Нээлтээ хийж буй шинэ номын агент А.Ариунтуяа “300 ширхэг ном авчирсан чинь дуусчихлаа. Ахиад 500 ширхэг ном ачуулж байна” хэмээн утсаар ярих нь сонсогдсон.

Харин хэсэг хугацааны дараа хичээл зүтгэлтэй хүүгийн ээж Ц.Болдпионер гуай урдуур суудалд сууж амжсан төдийгүй, зохиогчтой зургаа татуулж харагдана лээ. Ц.Болдпионер гуай ярихдаа “Би гайгүй ном уншдаг байснаа харваад ном уншиж чадахаа байсан юм. Тэгээд “Ногоон нүдэн лам”-ын нэгдүгээр дэвтрийг нь уншихад их таалагдсан болохоор хоёрдугаар дэвтрийнх нь нээлтэнд зорьж ирсэн юм” гэж ярилаа. Тэрбээр Сүхбаатар дүүргийн иргэн юм байна.

Зохиолчтой зургаа хамт авахуулах, шинэ номон дээр нь гарын үсэг зуруулах хүсэлтэй хүмүүс оволзож байна лээ.

Өнөөдөр “Аз хур” номын их дэлгүүрт 16.30 цагаас бас “Жаран цагаан хонь“ номын нээлт болох юм байна.

Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР

Categories
мэдээ нийгэм

Худалдаачид нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлнэ гэв

Монголын худалдаачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Ийнхүү мэдээлэл хийхдээ Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа бөгөөд хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол нүцгэлж эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгдэв. Төр засгийн түвшинд олон удаа шаардлага, асуудал дэвшүүлж байгаа боловч тэдний санаачилга, хэлсэн үг, үйлдэл “усанд хаясан чулуу мэт” алга болж байгаа учраас энэ удаа шаардлагынхаа хойноос дорвитой арга хэмжээ авч, жагсаж, цуглана гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал М.Мөнхтуяа хэлэхдээ “Худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулж хэрэгжүүлж, худалдааны үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, тулгамдсан асуудлуудыг нь тодорхойлж тэднийг дэмжих. Эрхийнхээ төлөө тэмцэж буй иргэдээ хориглож, торгож, амьжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаагаа даруй зогсоохыг шаардаж байна. Худалдаа наймаа эрхэлж байгаа, хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын шүүхийн шийдвэрийг эргэж хянах, гомдол барагдуулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол олон мянган худалдаачид дараа дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэв.

Тус холбооноос төрийн гурван өндөрлөгт хүргэж байгаа шаардлага нь:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ДАРГА, БОДЛОГЫН ХОРООДОД

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ:

2017.11.28-ны өдөр төрийн ордонд зохион байгуулагдсан Монголын Худалдаачдын Холбооны Анхдугаар их хурлын шийдвэрийг үндэслэн Монголын худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байх тул зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:

  • 1.Худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Өөр хоорондоо өрсөлдөж гадаад улсаас их хэмжээний ижил төрлийн бараа, таваар импортолж оруулж ирэн худалдаалж байгаа үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулж, худалдаачдыг хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, тэднийг дэмжих аажим, аажмаар үйлдвэрлэгч болгох арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах
  • 2.Худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэднийг дэмжих ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Тухайлбал “Худалдаачдыг дэмжих сан” байгуулж худалдаачдын эрсдэлтэй үйл ажиллагааг зөв оновчтой хувилбарт шилжүүлэхэд арга зүйн болон, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх төвийг байгуулах
  • 3.Өөртөө ажлын байр бий болгон, хүнд хэцүү нөхцөлийг үл харгалзан амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа худалдаачин иргэдээ хориглож, торгож, үйл ажиллагаанд нь саад учруулах замаар амьжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаа зүй зохисгүй аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна.
  • 4.Өр зээл, түрээсийн дарамтад орж аргагүйн эрхэнд гудамж талбайд худалдаа наймаа эрхлэн амьдарч буй иргэдээ бүртгэлжүүлж, ажлын байр, эдийн засгийн баталгаагаар шат дараалалтайгаар хангах бодлогыг дэмжиж хамтран ажиллахыг шаардаж байна.
  • 5.Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч банкнаас зээл авах боломжгүй болсон, өмнө нь авсан зээлээ төлөх чадваргүй болж дампуурсан, хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон худалдаачдын эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг шаардаж байна.
  • 6.Худалдаа наймаа эрхэлж байгаа хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тогтоолуудыг дахиж хянах, худалдаачдын гомдлыг барагдуулах ажлын хэсэг зохион байгуулах
  • 7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон шийдвэрүүдийг биелүүлэх ажлыг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэн хүнлэг энэрэнгүй байх зарчмаар хангахыг тус тус шаардаж байгааг хүлээн авч нэн яаралтай арга хэмжээ авна уу?

Шаардлага хүргүүлсэн

Амьдралынхаа төлөө 27 жил тасралтгүй тэмцсэн, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн, төрөөс ямар ч дэмжлэг туслалцаа авалгүйгээр өөрсдийн хүчээр амьдрахын төлөө зүтгэсэн Монголын худалдаачид” гэсэн байна.

Удирдах зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэчимэг “Худалдаачид бидэнд хамгийн их тулгамдаж буй асуудал бол өр юм. Нийгэмд байж боломгүй сөрөг үр дагаврыг дагуулсан өрийн сүлжээ Монгол Улсад нүүрлээд байна.Монголын Худалдаачдын холбооны анхдугаар их хурал дээр төр засгаас нэг ч хүн ирсэнгүй. Үүнд бид маш их гомдолтой байна. Худалдаачид баян бол улс орон баян. Иргэн болгоны ард нэг худалдаачин бий. Энэ бүх худалдаачид ядуураад, өрөнд ороод дууслаа. Монголын баячууд жилийн 20 хувийн хүүтэй, ядуу ард 360 хувийн хүүтэй мөнгө хэрэглэж байна” гэлээ.

Удирдах зөвлөлийн гишүүн Н.Пунсагдулам “Би Багшийн дээд дээр худалдаа эрхлээд 27 жил болж байна. Худалдаачдыг төр засгийнхан байнга хааж боож байна. Өнөөдөр л гэхэд мэдэгдэх хуудас ирсэн.Урьд нь зүгээр л өгдөг байсан зөвшөөрлийг хотын дарга С.Батболд гарч ирээд түдгэлзүүлсэн. Ямар шалтгааны улмаас биднийг хөөгөөд, боогоод, туугаад байгаа вэ гэдгээ хэлээгүй. Бид төрөөс юу ч гуйгаагүй, өөрсдийнхөө хүчээр жижиглэнгийн худалдаа эрхлээд явж байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Монголчуудад “Аврагч бурхан” хэрэггүй

(МОНГОЛЫН НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЗАРИМ АСУУДАЛД…)

Бид их сонирхолтой үед амьдарч байна. Бидний амьдарч байгаа нийгэм ч их өөрчлөгдөж байна. Түүнийгээ дагаад Монгол хүн, Монголчуудын нийгмийн сэтгэлзүй, Монгол хүний сэтгэлзүйн шинж төлөвүүд танигдахын аргагүй өөрчлөгдөж байгааг ердийн ажиглалтаас эхлээд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж мэдэх хэрэгцээ шаардлага байгааг цаг үе бидэнд харуулж байна.

Нийгмийн сэтгэлзүй нь нийгмийн ухамсрын доод түвшин бөгөөд үзэл бодлын нэгдсэн систем маягаар бус бодомж, сэтгэл хөдлөл, дур зоргын үйлдэл маягаар илэрдэг. Энэ нь хүний ердийн ухамсрын нэг хэсэг юм.

а/ Нийгмийн сэтгэлзүй нь нийгмийн бодит байдлын оюун санааны илэрхийлэл бөгөөд хүмүүсээс нийгмийн үзэгдэл үйл явцад хандах үзэл, онол сэтгэлгээний тусгал юм.

б/ Нийгмийн сэтгэлзүй нь харьцангуй бие даасан шинжтэй. Өөрөөр хэлбэл нийгмийн ахуйн өөрчлөлт хөгжлөөс хоцрох ба түрүүлэх, түүнд эргэж эерэг ба сөргөөр идэвхтэй нөлөөлж байдаг.

в/ Нийгмийн сэтгэлзүй нь өвлөн уламжлагдах шинж чанартай байдаг. Тодруулбал өмнөх үеийнхээ оюун санааны дэвшилтэт өв уламжлалыг залгамжлан, дараа үеийнхэнд дамжуулан, түүнд тулгуурлан улам баяжин боловсронгуй болон хөгжиж байдаг.

г/ Нийгмийн сэтгэлзүй нь агуулга хэлбэрээрээ түүхэн шинжтэй. Хүний нийгэм, түүхийн тодорхой нөхцөл байдал цаг үеийн бүтээгдэхүүн байдаг төдийгүй соёл иргэншлийн үнэ цэнтэй зүйл (шинжлэх ухаан, шашин, соёл урлаг, улс төр, эрхзүй гэх мэт) болдог.

Иймээс нийгмийн сэтгэлзүй нь өргөн утгаараа нийгмийн ахуйгаар тодорхойлогдож байдаг субъектийн мэдрэмж, сэтгэгдэл, үзэл бодол, үнэлэлт, дүгнэлт, онол зэргийн нийлбэр цогц болж байдаг.

Хүний сэтгэлзүйн энэ зүй тогтолт хөгжлийн үр дагавар бол нийгмийн хийгээд төрийн үүслийн гол хүчин зүйл юм гэсэн үзэл баримтлалыг бид ихэд анхааран авч үзэж Монголчуудын нийгмийн сэтгэлзүйн асуудлыг тусгайлан судлах хэрэгцээ шаардлага байгаа юм.

Хүн ардынхаа сэтгэл зүйн онцлогийг үндэстэй судалж, түүнд тохирсон иргэний нийгэм зах зээлийн үндэсний загвар боловсруулах нь маш хэрэгтэй байна. Иймд зарим ерөнхий асуудлаар саналаа хэлье.

1. Аж амьдралын өвөрмөц байдлаас шалтгаалан монголчууд налгар, аажуу тайван хүмүүс билээ. Монгол хүн ажигч гярхай, сониуч зантай, ой сайтай, монголчуудын аж ахуй байдлын нөлөөллөөс үргэлж хамаарах тул тэд байгалийг ямагт ажиглаж, цаг агаарын өөрчлөлтийг ч урьдчилан хэлж чаддаг. Энэ нь шинэ зүйлд соргог хандах сониуч зан төлөвшихөд нөлөөлжээ.

Өвөг дээдэс маань аж ахуйн байдлаа бие даан шийдэж ирсэн нь аливаа зүйлийг олон талаас нь тунгаан бодож эцсийн үр дүнг тооцдог чадварт сургажээ. Хүнийг том, бага гэж ялгалгүй ихэд хүндэтгэдэг, ураг төрөл, айл хөршийн холбоог эрхэмлэдэг. Монгол хүн билэгшээх үзэлтэй бөгөөд тэр нь амьдралд өөдрөг үзлээр хандаж, хойч үедээ ёс суртахууны нандин чанар өвлүүлэх, эх оронч, үндэсний бахархлын үзэл төрүүлэх агуулгатай ажээ.

Монголын ард түмэн хөнгөн авсаархан байдлыг хэзээнээс эрхэмлэж, мөр бүтэн, гэдэс цатгалан явбал боллоо гэж үзэж ирсэн нь тэдний хөдөлмөрийн үйл ажиллагааны чиглэл, идэвхийг тодорхойлно.

2. Үндэсний уламжлалт зан заншлыг хоцрогдсон мэтээр тайлбарлаж, гадаадын огт өөр элдэв зан араншинг хүчээр дэлгэрүүлсэнтэй холбоотой. Сүүлийн үед ил тод байдал ардчилал нэрийн дор энэ байдал улам ч ихсэх төлөвтэй. Төр, засгаас аливаа зүйлийг хэвийн хэмжээнд байлгах талаар багагүй ажил зохиож байгаа ч гэсэн хүний эрх чөлөө гэдгээр халхавчлан дур зоргоор аашлах явдал газар авсаар байна. Энэ бүхнийг эмх журамтай, зүй зохистой, соёлтой, тогтсон хэм хэмжээнд хууль зүйгээр барихгүй бол эцэстээ юунд ч хүргэж байж мэднэ.

3. Монгол хүний авир араншин хичнээн эвдэрч байгаагийн тод дүр зургийг зах дээрээс харж болно. Тэнд хүний ёс, зан заншил, айх ичих гэдгийг уландаа гишгэж, авах хожихын дон туссан ёстой “мөнгө цагаан, нүд улаан” болсон хүн олон байх юм. Хүнийг хайрлах өрөвдөх, хүн ёсоор үзэх, хүндлэх, эх орны өмнө хүлээсэн ажил үүрэгтээ үнэн сэтгэлээр хандах олон зүйл дээр бид өнөөдөр их багагүй, дээр дооргүй санаа тавихгүй бол горьгүй болжээ.

Монголчуудын нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөж иргэнших, нийгэмжих, хотжих үйл явц идэвхтэй явагдаж байна. Зах зээлийн үе дэх монголчуудын нийгмийн сэтгэлзүйн онцлогийн асуудлыг судлан түүний түгээмэл зүй тогтлыг тохируулан хэрэглэх нь өнөөдөр чухлаар тавигдаж байна.

Ази тивийн нэгээхэн хэсэг Монголчууд бид ерөнхийдөө бясалгалын далд дотогшоо сэтгэлгээ бүхий, өнгөрсөн түүхээрээ бахархах, үндэслэх хандлагатай, дэлхийн хаана ч байхгүй нүүдэлчин соёлтой, нэгэн цагт дэлхийн талыг эзэлж байсан гайхамшигтай ард түмэн.

Монголчуудын хувьд төрийн сүлд, төрт ёс, эх орон, тусгаар тогтнол, түүх, хэл соёл, зан заншил гэх зэрэг нь урьдын адил үнэт зүйл хэвээр байна. Нөгөө талаас ардчилал, зах зээл, тэгш эрх, шударга ёс зэрэг нь хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйл мөн нь эргэлзээгүй ч тэдгээрт манай залуу үеийнхэн бүрэн ухаарч яс махандаа хүртэл ойлгоогүй төрөлхийн шинжид тооцогдтол эзэмшиж өөрийн болгож амжаагүй байна гэж үзэж болохоор байна. Сүүлийн үед монголчуудын дунд хөдөлмөр, үр хүүхэд, хайр дурлал, унаган байгаль зэрэг түгээмэл үнэт зүйлс үнэ цэнээ алдаж шунахай сэтгэл, цэвдэг араншин, бүтэлгүй үйлийн золиос болж буй нь цөөнгүй. Монголчуудын ажилсаг бус харьцамжийн бүтэц нь давамгайлан хөгжсөн тул найр наадам хийх, уул овоогоо тахих, хурим үйлдэх, ой тэмдэглэх, элдэв нийллэг зохион байгуулах зэрэгт гарамгай агаад сурамгай.

Эх оронч үзэл, үндэсний бахархал нь нэг бол шоу тоглолт, түүхт ой, үзүүлэн маягийн хүндэтгэл, зар сурталчилгаагаар солигдоод байна гэхэд нэг их хилсдэхгүй. Хууль цаазыг үл дагах, төр засгаа үл хүндлэх, эх орон ард түмнээ бодолгүй байх нэг бол зүгээр суух, зугаа цэнгэлээр хөөцөлдөх, эсхүл гадаадад цагаачлах хандлага газар авсаар буйд дүгнэлт хийж монголчуудын үнэт зүйлсийн болоод сэдлийн тогтолцоог эх орны тусгаар тогтнол, үндэсний байдлын эрх ашигт тохируулан үндсээр нь өөрчлөх хэрэгтэй мэт санагдана.

Төрт улсаа анхлан байгуулсан Хүннү гүрэн бол Ази Европыг, Өрнө Дорныг хооронд нь холбож, хүн төрөлхтнийг хөгжлийн хөдөлгөөнд оруулж өгсөн. Товчхон хэлбэл, хөгжлийн эрчим өгсөн байна. Энэ утгаараа түүх талаасаа ч давтагдашгүй өвөрмөц юм. Дэлхийн II дайны дараа хэрвээ Гитлерийн Герман энэ дайнд хүн төрөлхтнийг эрхэндээ оруулчихвал энэ олон угсаатан, үндэстний хэнээр нь юу хийлгэх вэ гэсэн төлөвлөгөөг Адольф Гитлер гаргасан байдаг юм байна. Европын нэг орны нэртэй том түүхч профессор Германд Буханбейлдын шорон байсан музейтэй танилцаж явахад надтай уулзаад санал солилцож байхдаа ингэж хэлсэн юм. “Би Гитлерийн үеийн архивын түүх судалж байгаа хүн. Архив дотроос би ийм нэг юм оллоо. Хэрвээ тэр дайнд Гитлер ялчихвал угсаатан бүрээр юу хийлгэх төлөвлөгөө гаргасан байж. Тэнд монголчуудаар юу хийлгэхээр төлөвлөсөн байж гээч. Монголчуудаар хамаагүй хар бор ажил хийлгэж болохгүй. Гал тогооны ажил, эсвэл хог шороо цэвэрлэх ч юм уу, боолын зиндааны ажил хийлгэж болохгүй ард түмэн байгаа юм.

Тэгвэл Их Чингис хааны өмнө би нүгэл үйлдсэн болно. Гэхдээ тэднээр хэтэрхий өндөр том ажил бас хийлгэж болохгүй. Тэгвэл толгой дээр гараад суучихна” гэж бичсэн байна гэнэ.

Хүн бүр эндээс өөртөө дүгнэлт хийгээд бид ийм л бахархах түүхтэй, бардамнах удмын сантай, байгаль цаг ууртай, соёл иргэншлийн хосгүй тогтолцоотой юм байна гэдгээ мэдэж мэдэрч явах нь хамгаас чухал юм. Мэдлээ гээд хоосон цээжээ дэлдэхгүй. Мэдээд түүнийгээ зарлаад тунхаглаад хашгираад явах биш мэдэхийнхээ хэмжээгээр улам түүнийгээ чадавхижуулах, чанаржуулж, хөгжүүлж, авьяас билэг, эрдэм чадлаа ил гаргаж харуулах хөгжлийн логик бидэнд туйлын чухал. Иймээс “Чингисийн Монгол” гэсэн бахархал, үндэсний хөтөлбөр, үзэл санаа бий болгох хэрэгтэй байна.

Өвөг дээдсийн бүүр эрт үеийн үүх түүхээс өвлөж хөгжиж ирсэн монгол хүний эрхэм нандин чанар юу байдаг вэ. Энэ бол эрдэм ухааныг тэргүүн зэрэгт тавьдаг чанар юм. Эрдэм ухаан бол тэргүүн зэргийн баялаг гэж үздэг. Үр хүүхдээ дараа нь оруулдаг, эд агуурс, өмч хөрөнгийг бол адгийн баялагт тооцдог байсан.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд монголчуудын нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөн хувьсамтгай болж байна. Сайхан Монгол орныг ингэж бий болгоно. Сайхан Монгол орноо бий болгоё гэж байгаа бол чөмгөө дундартал сууж, оюун ухаанаа чилээж байж эрдэм боловсрол олж авдаг. Залуу хүн бүхэн ийм шударга ёсоор эрдэм боловсрол эзэмшвэл Монгол орон маань хүчирхэгжээд ирнэ.

Аугаа монгол угсаатны сайн түүх бүхнээрээ бахархаж явъя гэвэл бид сайхан монгол тэмүүлэл дээрээ нэгдэн зангидагдаж хөгжих учиртай юм. Бид бурууг өөрөөсөө эрэхээс үхтлээ айж байна. Уучлаарай миний буруу гэж хэлж сурахгүй байна гэдэг нь аминч сэтгэлгээнд идүүлчихсэн байна гэсэн үг. Ингэснээр аливаа бурууг эзэнгүй болгоод орхидог. Бие, хэл, хөл бол сэтгэлийн зарц гэдэг шүү дээ. Сэтгэл хаашаа хөдөлнө бие даарсан ч, халууцсан ч тийшээ л дагаад явна. Сэтгэлийг нь татвал бие хаа холдох вэ? гэсэн үг ч байдаг.

Нийгмийн сэтгэлзүй гэдэг нь заавал хэм хэмжээтэй байдаг. Энэ гайхамшигтай монгол чанарыг бидний өвөг дээдэс таньж мэдчихээд үр хойчдоо захиж хүмүүжүүлж байсан байна. Амиа битгий бод, түмэнд тустай яв, түмний төлөө явбал буян нь чам дээр хураагдана. Монгол хүний хүн төрөлхтний түүхэнд үлдээсэн мөр хэзээ ч баларч арилахгүй. Харин цаашаа хэрхэх нь бид энэ мэт аугаа чанараа өвлөн хөгжүүлж, удамшуулан дамжуулж чадах эсэхээс хамаарна.

Монгол хүн өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө зохион явуулах тэр хугацаа иржээ. Монгол хүн хүссэнээрээ амьдрах тэр боломжийг ашиглахад хоёр хөршүүд Орос болон Хятад орнууд л туслаж чадна. Тиймээс Орос орон биднийг ойлгоно, бас Хятад орон биднийг зөвшөөрнө. Монгол хүн хангалттай нуугдмал явлаа. Бидэнд одоо ямар ч аврагч зөвлөх хэрэггүй. Бид “аврагч бурхан” үгүйгээр өөрсдийгөө аваад явах мэдлэгтэй бас эрдэмтэй. Монгол хүний нийгмийн сэтгэлзүй, ёс суртахуун өнгөрсөн хугацаанд бэхэжсэн.

Монгол хүн ч гэсэн бусдаар заалгах тийм ч дуртай биш. Харамсалтай зүйл юу вэ гэхээр гадаадынханд худалдагдсан Монгол хүмүүс өөрсдийн зорилгодоо хүрч монголчуудыгаа хохироохын тулд гадаадынхныг ашигладаг.

Монголын асуудал бол Монголын онцлог. Тэр онцлогийг харгалзахгүйгээр дууриамал ардчилал, дүр үзүүлсэн төрийн бүтэц, мэдлэггүй улс төр урагшаа ахихгүй.

Аврагч хайж хэн нэгний нөмрөг дор дулдуйдсан улс төр монголчуудад таарахгүй. Яагаад гэвэл Монгол гэдэг чинь универсал дэлхийн ойлголт бөгөөд олон улс орнуудаар тархсан олон сая хүмүүсийн нэр хүндийн асуудал.

Өнөөдөр монголчууд дэлхийд нэрээ цуурайтуулсан ийм хоёр бардам хөршүүдийнхээ хажууд нэр төртэй, хараа цэх, сэтгэл бардам улс төр хийх боломжтой. Хямдхан улс төр хийж болохгүй. Нэгийг муулж нөгөөгийн талд найрсан алсын хараагүй улс төр ерөөсөө явуургүй.

Орос орон газар нутгийг эрхэмлэсэн гэвэл Хятад орон хүн амын тоог эрхэмлэсэн ажээ. Гэтэл Америк орон мэдлэг боловсролыг эрхэмлэхийг зорьсон байна. Дэлхийн 3 том орон ингэж хар хайрцагны бодлогоо зуу зуун жил үргэлжлүүлж хэзээ ч тасарсан үгүй.

Монголчууд хурдан хугацааны дотор хөгжиж өнөөдрийн олон тулгамдсан асуудлуудаа шийдэх боломжоо нээх хэрэгтэй. Ингэж “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэдэг уриа лоозонгийн нийгмийн сэтгэлзүйг эрдэм мэдлэгтэйчүүд нэгдэгтүн гэсэн (когнитариатууд) уриа лоозонгоор солих нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх хэрэгтэй байна.

1. Олон Монгол яагаад үүссэн бэ гэхээр Монгол хүний дасан зохицох чанар. Монгол удирдагчийн шинж чанар гэвэл нэгдүгээрт төрийг залах чадвар хоёрдугаарт мэргэн оюуны чадвар. Энэ хоёр чанар Атилла хаанаас эхлээд Бат хаан хүртэлх хаадуудад тээгдсэн.

Ийм нийгмийн сэтгэлзүйг Монголчууд хүсэн хүлээж байна. Ингэж байж Монгол хөгжинө гэсэн нийгмийн сэтгэлзүй бий болж байна. Америкчууд “америкийн иргэн төлөвшүүлдэг”, Солонгосчууд “өөрийн орны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг”, Япончууд япон ёс заншлыг иргэн бүрдээ япон үнэр шингэтэл эзэмшүүлдэг, Туркэд ататуркийн түүх, Туркийн чулуу болгоны түүхийг яс маханд нь шингэтэл судлуулж мэдүүлдэг гэх мэт нийгмийн сэтгэлзүй нь хэзээ ч өөрчлөгдөшгүй түүхэн уламжлалыг бий болгон түүгээр дамжуулан ард иргэдийнхээ нийгмийн сэтгэлзүйг удирдан хангаж байна. Тэгвэл бид “Чингисийн Монгол” гэсэн түүхэн уламжлалыг орчин үетэйгээ холбон төлөвшүүлэх үндэсний дархлаа бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болжээ. (Бидэнд Чингисийн Монгол гэсэн үндэсний хөтөлбөр, төсөл бэлэн байгаа болно)

2. Иргэний нийгмийн үндсэн асуудал нь иргэн бүр хуулиа биелүүлж хуулийн дор шударга амьдардаг байх явдал юм. Гэвч монголын хууль гурав хоног сэтгэлгээ байсаар байна. Хууль гаргаад хуулиа сурталчилахгүй, хэрэгжүүлэхгүй, хэрэгцээ шаардлага гарвал эргүүлж нэг харах төдий байна. Зарим хүнд ялангуяа мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүй зэрэг нь нийгмийн сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс хууль дээдлэх, иргэнийхээ үндсэн үүргээ биелүүлэх, нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлэх талаар төр засгаас шинжлэх ухааны үндэслэлтэй дорвитой ажил хийх хэрэгтэй байна. Өнөөгийн У.Хүрэлсүхийн Ардын засгийн газар энэ талаар санаачилгатай сайн ажиллаж байгааг тэмдэглүүштэй. Гэхдээ ажил кампанит ажил биш иргэн хүний байнгын хэрэгцээ шаардлага болтол нь хэвшүүлж ажиллавал үр дүнд хүрнэ гэдгийг онцлон тэмдэглэе.

3. Улс төрийн намын талаар би олон тодорхойлолт онол ярьж болохоор байна. Улс төрийн нам нь үзэл санаа, бодлого, үйл ажиллагаагаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл нь тодорхой. Гэтэл улс төрийн намаар дамжиж эрх мэдэлтэй болж түүгээр дамжиж мөнгөтэй хөрөнгөтэй болдог хэрэгсэл болчихоод байна.

Сүүлийн үед намчирхах явдал газар авч хэсэг хэсгээрээ бүлэглэн санаснаа гүйцэлдүүлж хэн нэгний хэрэгцээ шаардлагыг хангадаг явдал нь жирийн үзэгдэл болжээ. Хамгийн аюултай нь ийм сэтгэлзүй манай залуучуудыг ихэд хордуулж хэн нэгний “цүнх” барьж дулдуйдаж амьдрах хэвшил бий болгож байгаа нь нэн харамсалтай. Өөрөөр хэлбэл улс төрийн намын хуулийг өөрчилж хатуу гишүүнчлэлгүй, зөвхөн бодлогоо гаргаж сурталчлан өрсөлддөг. Энэ бодлогоороо төр, засгаа удирддаг улс төрийн намын тогтолцоог нийгмийн сэтгэлзүй шаардаж байна.

4. Их мэдээллийн эрин үед бид мэдлэггүй, эмх замбараагүй мэдээллийн “өлсгөлөнгөөр” дамжин амьдарч байна. Бид цахим эрин, био эрин, нано технологийн эринтэй золгочихоод байна. Орчин үеийн нийгмийн сэтгэлзүйг мэдээллийн арга хэрэгслээр дамжуулан удирддаг боллоо. Энэ нь нийгмийн сэтгэлзүйг сайн зүйлд өөрчлөх чиг хандлага ч байна. Муу зүйлд уруу татах чиглэл ч бас байна.

Фэйсбүүк болон твиттерийг хааж, үндэсний хяналттай бие даасан сүлжээтэй болох талаар саналаа хэлье. Энэ сүлжээнүүд давуу талтай ч муу тал бий. Хүүхдүүд ерөөсөө хичээлээ хийхээ болилоо. Гэр бүлийн харилцаа хүйтэн болж байна. Авгай нөхөр хоёр өөр өөр өрөөнд ороод алга болчихдог.

Би фэйсбүүк, твиттер гэх хортой нийгмийн сүлжээг хааж, регистрийн дугаараар бүртгүүлдэг, хэлсэн болгон нь эзэнтэй байдаг үндэсний хэмжээний сүлжээтэй болох хэрэгтэй гэж бодож байна.

5. Монголчуудын нийгмийн сэтгэлзүйд нэг зүйл шинээр баттай байр эзлэх болсон зүйл нь “Зээлийн сэтгэлзүй” юм. Бүтээж босгохоосоо илүү зээлдэх, мөнгө шүтэж амьдрах шинэ хэвшил бий болж байна. Иймээс мөнгө зээлдэх сэтгэлгээ, сэтгэлзүйгээс ухаан, эрдэм мэдлэг, зээлдэж шүтэж амьдардаг нийгмийн сэтгэлзүйд шилжмээр байгаа юм. Орчин үеийн залуус судалгаа мэдлэгийг үзэн ядаж зөвхөн өөрсдийн үзсэн сонссоныг мэдээллийн баталгаа болгож амьдрах хандлага бий болж байгаа нь тун харамсалтай үйл явц.

Энэ асуудлыг цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй гүнзгийрүүлж судлах, нийгмийн сэтгэлзүйн хүрээлэн байгуулах, судалгаа хийх, мэргэжилтэн бэлтгэх гээд их ажил хиймээр байна. Хэдий чинээ ард түмнийхээ нийгмийн сэтгэлзүйтэй зөв тоглож, удирдаж чиглүүлж чадна тэр засаг бяртай, олон түмний дэмжлэгтэй байх болно гэдгийг энд онцлон тэмдэглэе.

Нийгмийн сэтгэлзүйн элдэв явдалд автахгүйгээр эсрэг, тэсрэг зүйлүүд харилцан бие биенээ нөхцөлдүүлж үгүйсгэж бас бэхжүүлж байдгийг ойлгож, бусдын алдааг санаатай гэж бодохгүйгээр бусдын санаа бодлоор амьдарч “хөл бөмбөг” болохгүйгээр юмыг байгаагаар нь хүлээн авч одоо цагаар аз жаргалтай амьдрах нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая. Зөвхөн өөрийнхөөрөө бай, инээмсэглэ.

Шинжлэх ухааны доктор, профессор МУ-ын гавьяат багш Г.МЯГМАРЖАВ

Categories
мэдээ спорт

Шилдэг боксчноор У.Мөнх-эрдэнэ тодорлоо

Монголын өнөө цагийн боксчдоос жин тус бүрт 6-8 шилдэг тамирчид оролцсон “Шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 7-10-нд Спортын төв ордны А зааланд болж, аваргуудаа тодрууллаа.

“Капитрон” банкны нэрэмжит тус тэмцээн нь “Токио-2020” зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой зохион байгуулж байгаа юм. Манай тамирчдын хувьд ирэх жилүүдэд амжилтаа ахиулах боломжийг нээх, гарааны гэж болох тун хариуцлагатай уг тэмцээнд эмэгтэй таван жинд 31 тамирчин, эрэгтэй долоон жинд 47 тамирчин өрсөлдлөө. Боксчид гурван минутаар гурван үе тулалдаж, AIBA буюу Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тулалдан хүч, ур чадвараа сорилоо. Тэмцээнд оролцох тамирчдын насны хувьд 1977 оны 1 дүгээр сарын 1-ээс 1998 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 19-40 насны тамирчид байв.

Монгол Улсын нэр хүндийг гаргасан амжилтаараа өндөрт гаргаж яваа туршлагатай тамирчид болон өсөх ирээдүйтэй залуу тамирчдын дунд тулаан өрнөсөн гэдгээрээ энэ тэмцээний онцлогтой байв.
Тус тэмцээнийг олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нарын шилдэг боксчид өнжсөн байна.

Харин 2012 оны Лондонгийн олимп болон 2009, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д өрсөлдөж “Ясны боксёр” гэдгээ баталж, 35 насандаа аваргын алтан медаль хүртлээ. Түүний ур чадвар, хурд, хүч огтхон цуцаагүй, бэлтгэл сургуулилт тун чамбай байгаа нь түүний хийсэн тулаан бүрээс илт харагдсан.

Залуу тамирчдад туршлагатай боксчны тоглолт, хөдөлгөөн, оновчтой цохилт, ур чадвараас сурах зүйл их байгааг тэр харуулсан төдийгүй залуу тамирчдад үнэтэй сургамж өглөө. Тамирчин хүний тэвчээр, хатуужил, байнгын бэлтгэл сургуулилт, нарийн чанд сахилга бат, ур чадвар, хөдөлмөр зүтгэл ямар чухал болохыг олимп, дэлхийн медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ тэмцээнд бие, сэтгэлээрээ үлгэрлэн үзүүлж чадлаа. Монголынхоо энэ шилдэг тулаанчаас өсвөр, залуу олон тамирчид суралцаж, бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж амжилтын оргил өөд тэмүүлэх сэтгэл зүйн их урам, эрч хүч авсан гэдэгт итгэлтэй байна.

Ер нь нэг жинд ур чадвар өндөртэй, олон сайн тамирчин байж л тэдний дундаас шилдгийн шилдэг нь олимп, дэлхий, тивийн ринг дээр ялалт байгуулж, улс орныхоо нэрийг мандуулдаг билээ. Манай үе үеийн боксчдын дундаас цойлон гарсан олон шилдэг боксчидтой хамт бэлтгэл сургуулилт хийж, өрсөлдөж байсан тамирчид нь түүнийг хурцалж, улам хүчирхэг болгосон байдаг.

Капитрон банкны хувьд 2017 оны 2 дугаар сард болсон Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит “Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн”, 6 дугаар сард “Улаанбаатар цом” сонирхогчдын боксын олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр тус тус ажиллаж, боксын шилдгүүдээ тодруулсан. Харин энэ удаа өндөр зэрэглэл бүхий “Шилдэг боксын тэмцээн”-ийг ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Энэ тэмцээний эмэгтэй боксчдын ур чадвар ахиж олон улсын түвшинд хүрсэн гэдгийг эн тэнцүү тоглосон эмэгтэй тамирчдын ур чадвараас илт харагдаж байв. Тэмцээний жин тус бүрийн аваргуудыг танилцуулахад, эмэгтэйчүүдийн 49 кг-д Б.Мөнгөнсаран, 51 кг-д М.Нандинцэцэг, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Т.Болортуул, 69 кг Э.Эрдэнэтуяа нар тус тус аваргалж алтан медалийн эзэд болов. Харин эрэгтэй боксчдын тулааны 49 кг-д Х.Энхмандах, 52 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Б.Мишээлт, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг Д.Давааням тус тус түрүүлж, алтан медаль хүртлээ.

Categories
мэдээ спорт

Оросуудыг Пёнчаны өвлийн олимпийн наадмаас хассан бас хасаагүй шалтгаан

Олон улсын Олимпийн хороо (ОУОХ) өөрийнхөө түүхэнд байгаагүй нэгэн шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт гаргаж оросуудыг улсынхаа нэрийн өмнөөс Пёнчаны өвлийн олимпод оролцох эрхийг хязгаарлалаа. Олимпийн хөдөлгөөний түүхэнд бүхэл бүтэн улсыг сэргээшээс шалтгаалан олимпийн наадмаас хасч байсан явдал үгүй юм гэнэ. Үйл явдал хэрхэн хаанаас яаж эхэлсэн бэ гэдгийг цухас дурдъя.

2015 оны арваннэгдүгээр сард Олон улсын Сэргээшийн эсрэг төв буюу ВАДА-гийн удирдах зөвлөлийн хурлаас оросуудыг удаа дараа сэргээш хэрэглэсэн, түүнийг нь дотоодынх нь сэргээшийн эсрэг төв болох РУСАДА мэдэж байсан ч гэлээ нуун дарагдуулж хаацайлсан гэдгийг баталж уг төвийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Удалгүй зуны олимп эхэлж тэнд Оросын хүнд болон хөнгөн атлетикийн тамирчдыг оролцуулаагүй билээ. ВАДА-гийн мөрдөх үйл ажиллагаа ингээд зогссонгүй. Орос улсын сэргээшийн эсрэг төвд ажиллаж байгаад улмаар АНУ руу дүрэвсэн Степанов, Родченко зэрэг хүмүүсийн мэдүүлэг, Ричард Макларен, Ричард Паунд нарын ВАДА-гийн нэрийн өмнөөс шүүн хөөсөн мөрдлөгийн дагуу оросууд, засгийн газрынхаа нөмөр нөөлөг дор допингийн шинжилгээний хариуг хольж сольсон, энэ ажиллагаанд тусгай байгууллагын ажилтнууд оролцож байсан, хуруу шилний тагийг онгойлгож “цэвэр цус, шээсээр” сольдог байсан гэх мэт ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ. Хэдийгээр оросууд дээрх ялыг “Ямар ч нотлох баримтгүй, зөвхөн хувь хүний өш хонзон санасан аман ярилцлага дээр үндэслэсэн” гэх мэтчилэн эсэргүүцэж байгаа ч гэлээ тэднийг удаан хугацаанд олимпизмийн гол үндсэн зарчим болох “шударгаар өрсөлдөнө” хэмээх үзлийг хууран мэхэлж сэргээш ашиглаж байжээ гэдгийг батлах хэд, хэдэн үндэслэл байна. Тэднийг зөвхөн олимпийн туган дор оролцох, 15 сая ам. доллараар торгох, Олимпийн хорооны нэр заасан зарим түмшэлүүдийг насан туршаар нь ОУОХ-ны үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасах гэх мэт шийтгэлүүдийг өнгөрөгч долоо хоногийн дундуур ОУОХ гаргасан. Үүнийг ОХУ-ын удирдлага сүрхий эсэргүүцсэнгүй, тамирчдыгаа бие даан өвлийн олимпод оролцох аваас хориглохгүй гэж мэдэгдсэн нь ерөнхийдөө “За энэ сэргээшийг хойшид хэрэглэхээ больё оо, урд үйлдсэн хэргээ хүлээе ээ” гэдэгтэй агаар нэг л сонсогдоно билээ. Харин ОУОХ-ноос гаргасан шийдвэр харьцангуй зөөлөн туссан гэж зарим мэргэжилтнүүд дүгнэх юм. Тэндээс ийм шийдвэр гаргасан.

-Бие даасан Денис Освальд болон Самуэль Шмидтийн албуудын шүүн хэлцэж гаргасан дүгнэлтийн дагуу ОХУ-ын шигшээ багийг Пёнчаны өвлийн наадмаас бүрэн бүрэлдэхүүнээр нь хасч байна.

-ОХУ-ын олимпийн хорооны удирдлага, “Сочи-2014” наадамд ажилласан Оросын багийн эмч нар, зохион байгуулах дээд төвшний түшмэлүүдийг(нэр заан) ОУОХ-ноос зохион байгуулах цаашдын үйл ажиллагаанд оролцох эрхийг насан туршид нь хасах

-Денис Освальд, Самуэль Шмидт болон бусад ОУОХ-ноос томилогдон ажилласан хүмүүсийг мөрдөх ажиллагааны зардал болох 15 сая ам.долларыг ОХУ-ын Олимпийн хорооноос гаргуулах

-Сочи-2014 наадмын үеэр сэргээш хэрэглэн нуун дарагдуулсан чаргачин Александр Зубков, Алексей Негодайло, Дмитрий Труненков, Александр Третьяков, биатлонч Ольга Зайцева, Ольга Вилухина, Яна Романова, цаначин Александр Легков, Максим Вылегжанин зэрэг тамирчдыг тэмцээнд оролцох эрхийг насан туршид нь татгалзуулах гэх зэргийн хатуу шийтгэл үзүүлжээ.

Гэхдээ эцсийн дүндээ Оросын бүх тамирчдыг “комоор нь” шийтгээгүй. Удаа дараагийн сэргээшийн шалгалтад бүдэрч байгаагүй, дөрвөн жил шударгаар хөдөлмөрлөж энэ өдрийг хүлээсэн тамирчид хохирч болохгүй гэдгийг ОУОХ-ны тэргүүн Томас Бах тэмдэглэж ийм тамирчид “Орос улсын олимпийн тамирчид” гэдэг нэртэй, туг далбаа, сүлд, дуулалгүй оролцохыг зөвшөөрлөө. Зохион байгуулагч орон болох БНСУ-ын хувьд үүнээс өөр сайхан шийдвэр үгүй шүү дээ. Оросын хоккейчид, уран гулгагчид, цаначид байхгүй бол ямар гээч өвлийн олимп байх билээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ