Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлах сэтгүүлчид туршлага солилцов

Өмнөд-Африкийн Иоханнесбург хотод эрэн сурвалжлах сэтгүүлчдийн арав дахь удаагийн дэлхийн чуулга уулзалт болжээ. Энэхүү чуулга уулзалт нь өнгөрсөн сарын 15-19-ны хооронд болсон бөгөөд 130 орны 1,200 орчим сэтгүүлч оролцсон гэнэ. Тэгвэл манай Улсын сэтгүүлчдийн төлөөлөл 150 гаруй салбар хэлэлцүүлэг, сургалт семинар, харилцаа холбоо тогтоох үйл явдлуудад оролцсон аж. Тэд өнөөдөр Монгол сэтгүүлчид дунд туршлага хуваалцах, уулзалт сургалтыг хийв. Уулзалтын үеэр дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хандлага болон Монгол сэтгүүлчид юуг анхаарч ажиллах хэрэгтэй талаар олон үнэтэй зөвлөгөө, мэдээллүүдийг өгсөн юм. Энэ үеэр Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэрхэн хөгжиж байгаа болон Монгол сэтгүүлчид юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг тал дээр өнөөдөр бид төвлөрч энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв.

Тухайлбал, МOJO буюу ухаалаг утас/төхөөрөмжид суурилсан сэтгүүлзүйн шинэ аппликэйшнүүд, сэтгүүлчид мэдээллээ нууцлах кодчилох ямар арга боломжууд байгааг, шинэ цаг үед цахим орчинд ашиглаж болох мэдээллийг хайх, нягтлан шалгах ямар хэрэгслүүд нэвтэрч байгаа талаар тэд ярив.

Categories
мэдээ нийгэм

“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сар бүр “ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” хэвлэлийн бага хурал хийн, салбарынхаа бодлого үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, бодит байдлаар мэдээлж байгаа билээ. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр уул уурхайн салбарын 2017 оны эхний 11 сарын мэдээллийг олон нийтэд мэдээллээ.

I.Уул уурхайн салбарын мэдээлэл

I.1. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс:

– Алт 44.9тэрбум төгрөг,

– Нүүрс 507.8тэрбум төгрөг,

– Цайр 61.6тэрбум төгрөг,

– Зэс 732.9тэрбум төгрөг,

– Төмөр 11.6 тэрбум төгрөг,

– Жонш 10.2тэрбум төгрөг,

– Бусад 47.1тэрбум төгрөг,

Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харицуулхад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн байна.

I.2.Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2017 оны эхний 10 сарын байдлаар 40 сая тн нүүрс, 1 сая.тн зэсийн баяжмал, 17.4 тн алт, 4.7 мян.тн молибдений баяжмал, 6.7 сая тн төмрийн хүдэр, 3 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 104 мян.тн хайлуур жонш, 17.0 мян.тн хайлуур жоншны баяжмал,69 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлэсэн байна.

I.3. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2017 оны эхний 10 сарын байдлаар улсын нийт экспортын 78.8хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзлэж байна. Өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум америк доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын 2017 оны төсвийн орлогын болон хөрөнгийн зардалтай холбоотой гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд шилэн дансанд байршуулан ил тод байдлыг ханган ажиллаж байна.

2017 онд улсын төсөвт 293.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2017 оны 10-р сарын 31-ны байдлаар 215.0 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 73,3%-тай байна.

УУХҮСайдын багцад 2018 онд нийт 26.4 тэрбум төгрөгийн зардлын төсөв батлагдсан ба төсвийн орлогын хувьд 291.8 тэрбум төгрөгийн орлоготой байхаар батлагдсан байна.

2. Яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дөрвөн бүсийн чуулга уулзалтуудыг зохион байгуулсанй билээ. Өмнө нь Төвийн бүсийн чуулга уулзалтыг Орхон аймгийн Эрдэнэт хотод, Зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод тус тус зохион байгуулсан.

Говийн бүсийн чуулга уулзалтыг энэ сарын 11,12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулж, тус уулзалтад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар болон УУХҮЯ, Сангийн яам, ЗТХЯ, ЭХЯ БОАЖЯ, АМГТГ-ын төлөөлөлүүд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов.

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын хамт стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор үүссэнхүндрэлтэй асуудал болон хилийн боомт, Оюу толгой, Таван толгойн үйл ажиллагаатай биечлэн танилцсан.

Баруун бүсийн чуулга уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулсан. Чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮ-ийн яамны болон Ашигт малтмал газрын тосны газрын төлөөлөл, УИХ-ын гишүүн А.Ундраа, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон.

Монгол Улсынхаа дөрвөн бүсэд зохион байгуулсан чуулганаа нэгтгэж “Тогтвортой хөгжилд уул уурхай” сэдэвт бодлогын нэгдсэн зөвлөгөөнийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, Засгийн газар, яам, агентлаг, гадаад улсын Элчин сайдууд, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.

-Дэлхийн нийтээрээ 2030 он хүртэлх улс орныхоо тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж байна. Улс орны хамгийн том хөшүүрэг болсон салбар бол уул уурхай. Монгол Улс цаашид уул уурхайн салбараа зөв хөгжүүлэхийн тулд засаглалын оновчтой байдал, салбар хоорондын уялдаа хамааралтай байж төрийн ажил цаашид явах ёстой. Уул уурхайн салбарыг зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын хүрээнд бус цаашид нийгэм хамгааллын чиглэлээр тухайлбал тэнд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг яаж зохицуулах вэ, түүнчлэн эрүүл мэндийн салбарыг татан оролцуулах зэргээр олон салбарын уялдаа холбоог хангах талаар санал солилцсон.

2.1. Бодлогын хэрэгжилт цаашид авах арга хэмжээ

1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол улсын хэмжээнд 2017 онд 8.1 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон экспортолж, “2017 оны төсвийн тухай” хуулиар борлуулалтын орлогоос улсын төсөвт 191,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй болно.

2017 оны 12 дугаар сарын 11-ний байдлаар нийт 7.14 сая баррель /968 мянган тонн/ газрын тос олборлон 7.06 сая баррель /960 мянган тонн/, газрын тосыг экспортолж, улсын төсөвт 178.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн экспорт 85.3 %, төсвийн орлого 93.1 %-ийн гүйцэтгэлтэй байна.

Тус яамны зүгээс “2017 оны төсвийн тухай” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа ба энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7.7 сая баррель газрын тос олборлон экспортолж, улсын төсвийн төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллаж байгаа болно.

2. Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын сантай хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Автобензин, дизелийн түлшнийонцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны 07, 10 дугаар саруудад үе шаттайгаар сэргээхээр тохиролцсон.

Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30,000 төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50,000 төгрөгөөр, дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тогтоож, энэхүү тогтоолыг 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан болно.

Энэ оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоног /104062.04 тонн/-ийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 78 /18800.12 тн/, Аи-92 болон Аи-95 автобензин 49 /48152.91 тонн/, дизелийн түлш 25 /35397.72 тонн/, ТС-1 онгоцны түлш 20 хоног /1711.31 тн/-ийн нөөцтэй байна.

3. Газрын тос боловсрүулах уйлдвэрийн төслийн хурээнд

Сайд Д.Сумъяабазар БНЭУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгосон 1 тэрбум ам.долларын зээлийн шугамаар бүтээн байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын хүрээнд БНЭУ-аас хүрэлцэн ирсэн бие төлөөлөгчдийг хүлээн авч уулзан газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцын талаар санал солилцов.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Экспорт-Импорт банкны ахлах менежер Надем Панжетан нь тус банкны үйл ажиллагааны талаар танилцуулга хийн, тус зээлийн шугам нь хэрхэн хэрэгжих болон санхүүжилтын хуваарийн талаар сургалт семинар явуулсан. Инженерс Индиа Лимитэд компанийн маркетинг хариуцсан гүйцэтгэх захирал У.Махешвари нь төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын явц, хэрэгжилтийг танилцуулав.

БНЭУ-ын төлөөлөгчид болон МУ-аас тус төслийг хэрэгжүүлэгч “Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК-ийн хамтарсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Алтанширээ суманд очиж үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй газар дээр ажиллав.

4. Алт цэвэршүүлэх ундэсний уйлдвэр байгуулах төслийн хүрээнд

Алт-2 хөтөлбөрийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны “Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай” А/62 А/98 тоот тушаалаар байгуулагдсан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийн судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан.

Сүүлийн жилүүдэд алтны салбарын хууль эрх зүй, татварын орчин сайжирснаар алтны тушаалт тогтвортой өсч байна. 2012 онд алтны олборлолт 5.9 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 20 тонн болж өсөхөөр байна. Мөн Алт-2 хөтөлбөрийн 4.1.4-т “алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар 2020 онд 25 тонн-д хүргэх”, Монголбанк, УУХҮЯ-ны хамтран боловсруулсан “Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах боломжийн тухай” судалгааны тайланд дурдсанаар нийт олборлолтын таамаглалыг 2021 онд 28.4тонн-д хүрэх, урт хугацаанд буюу 2025 онд 47.5 тонн-д (Оюутолгойн ил болон далд уурхайн алтны агуулгыг оруулсан) хүрэх таамаглалыг гаргасан байна. Дээрх судалгаануудад үндэслэн Ажлын хэсгээс Монгол Улсад шинээр байгуулагдах алт цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадлыг ЗОтн байхаар төлөвлөж, үйлдвэр байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзсэн бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргалаа.

Хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийн судалгаанд үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулаад байна.

5. Бусад

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2017 оны 11 дүгээр сарын 23-нд салбарын 40 гаруй мэргэжлийн холбоодын удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа. Салбарын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

2.2. Бодлого, эрх зүйн хүрээнд

“Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын 2017.11.29-ны хуралдаанаар хэлэлцүүлээд байна.

2.3. Гадаад хамтын ажиллагаа

“Эрдэс баялгийн салбар ба жендэр” сэдэвт семинарыг Канад Улсын Засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төсөл (СЕСМИМ)-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчид хамгийн их буюу 2.2 сая төгрөгийн цалин авдаг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 955.9 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 71.6 мянган төгрөгөөр өсжээ.

ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзориг хэлэхдээ “Нийт ажиллагсдын 36 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 3 дугаар улиралд нийт 38 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 606.3 мянган ажиллагчид хамрагджээ.

Эдгээр ажиллагчдын

-48.4 мянга нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай

– 34.9 мянга нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай

-107.7 мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай

-218.6 мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай,

-100.3 мянга нь 900.0-1,300.0 мянган төгрөгийн цалинтай

-25.4 мянга нь 1,300.0-1,500.0 мянган төгрөгийн цалинтай

-70.8 мянга нь 1,500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.2 мянгаар буурч, ажиллагчид буюу даатгуулагчид 11.3 мянгаар нэмэгдсэн.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл.Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна. Мөн ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 12 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 521.4 мянган төгрөг буюу хамгийн бага байна” гэлээ.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хувьд, ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны 11-р сарын эцэст 34.1 мянга болсны, 24.1 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.0 /29.3 хувь/ мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.3 мянган хүнээр, өмнөх сараас 94 хүнээр буурч, 24.1 мянга болсны 13.2 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.0 мянга нь Улаанбаатарт, 5.0 мянга нь Төвийн бүсэд, 4.9 мянга нь Хангайн бүсэд, 4.5 мянга нь Баруун бүсэд, 2.8 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 81.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 23.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 68.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 29.0 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 22.8 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 4.7 мянган хүнээр өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.4 хувийг бүрэн дунд, 34.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.5 хувийг суурь, 5.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор боловсролтой иргэд эзэлж байна.

Categories
мэдээ спорт

Харумафүжи Д.Бямбадоржийн хэргийг прокурорт шилжүүллээ​

Image result for Харумафүжи Д.Бямбадоржид

Харумафүжи Д.Бямбадорж зиндаа доогуур, нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг зодож, гэмтээсэн хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон. Тэгвэл тус хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Улмаар өчигдөр прокурорт шилжүүлсэн билээ. Прокурорын байгууллага арванхоёрдугаар сарын сүүлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх аж.

Киодо агентлагийн мэдээлж байгаагаар прокурор түүнд торгуулийн шийтгэл төлөвлөж магадгүй гэнэ. Учир нь Харумафүжи Таканоива болон ояката Таканохана нартай биечлэн уулзаж, уучлал хүсэхийн хамт хохирол барагдуулах, нөхөн төлбөрийн талаар ярилцах хүсэлтэй байгаа гэж түүний өмгөөлөгч нар мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд “Урлах ухааны онолын цуврал ном”-ын нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдөр (2017.12.12) Монгол Улсын урлагын гавъяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын “Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордны “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор” дахь Монгол төрийн түүхийн музейд болсон юм.

Энэ номыг Монгол түмний уламжлалт бурхны шашин ХХ зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж байгаа ажээ.

Дээрх номонд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурханы шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон тусалжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Categories
мэдээ спорт

“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно

Related imageӨнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг оны шилдгийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслол “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болно.

Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнээс 2017 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч, бэлгэдлийн 11, шилдэг гадаад тоглогчийг шалгаруулах юм. Шилдгийг шалгаруулах саналд 54 хүн хамрагджээ. Харин шилдэгт тунаж үлдсэн тус бүр гурван оролцогчийг шалгаруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт ажиллаж буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян болно

Image result for Тавантолгойгоос ГашуунсухайтТавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх нүүрс тээврийн машины оочир 120 километрийг даваад байна. Байдал улам бүр хүндэрснээс жолооч нар нэг рейс хийх гэж гэж өвлийн хүйтэнд кабин дотроо 14-15 хонож байна.

Холбогдох чиглэлийн яамнууд энэ талд арга хэмжээ авна гэж амлаж, Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд шийдвэр гарган, уртын урт тээврийг зогсоосон. Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн бүсэд нүүрсийг буулгаж, дахин тээвэрлэх зохицуулалт хийснээр түгжрэлийг бууруулна гэж үзсэн ч бодит байдал дээр оочир улам нэмэгджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Засгийн газрын шийдвэр газар дээрээ огт хэрэгжихгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл түр хугацаагаар хориглосон уртын урт тээврийг одоо ч явуулсаар байгаа аж. Гашуунсухайт дахь гаалийн газар, төрийн өмчийн Эрдэнэс Тавантолгой компани зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь машины очерыг нэмэгдэхэд хүргэжээ.

“Цэций хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн А.Бүддорж хэлэхдээ “Тавантолгойгоос Цагаанхад, Ганцмод хүртэлх нүүрс тээвэрт 7000 орчим жолооч явж байна. Уртын урт тээврийг зогсоогоод Монгол Улсад ашигтай юу гэвэл ашигтай. Гэтэл хятадууд богинын тээврээ өөрсдөө авах гээд машинуудаа татаад эхэлчихлээ. Тэгэхээр 7000 жолоочийн 4000 орчим нь ажилгүй болох нь. Монголчууд ажлын байраа алдаж болохгүй. Ингэхийн тулд Монголчууд дотоодоосоо богинын тээврийн хоёр компани гаргаад ажиллавал ашигтай. Ингэхгүй бол ямар нэг бүртгэлгүй жолооч нар их яваад байгаа юм” гэв.

“Цэций хөдөлгөөн” ТББ-аас санаачлан Өмнөговьд оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян зохион байгуулахаар болжээ. Жолооч нарт туслах аян зохицуулагч А.Батсайхан хэлэхдээ “Аян энэ сарын 13-16-ны хооронд Өмнөговь аймагт болно. Тэнд оочирлож байгаа 7000 орчим жолоочид гурван өдрийн хугацаанд халуун цай, аарц өгнө. Төрийн өндөрлөгүүдэд дайх жолооч нарын үгийг сонсоно. Дээрээс нь эмчийн анхан шатны үзлэг, эмчилгээ хийлгэх шаардлагатай жолооч нар байгаа. Тэдэнд тусламж үзүүлнэ. Санаачлагчаар нь Цэций хөдөлгөөн ТББ ажиллаж буй бөгөөд “Нүүрс тээвэрлэгч, жолооч нарын эрхийг хамгаалах үндэсний хөгжлийн сан” ТББ хамтран зохион байгуулж байна.

Тэнд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаална гэдэг бол ганцхан бидний хийдэг ажил биш. Олон олон жолооч нарын өөрсдийнх нь оролцоо маш чухал. Тиймээс жолооч нартайгаа хамтарч энэ бүх асуудлаас яаж гарах вэ гэдэг гарц хайх юм. Тэнд оочирлож хэдэн сар болж байгаа жолооч нар энэ байдлаараа хэр удаан байх ёстой вэ. Хэрвээ энэ асуудлыг шийднэ гэвэл тэр нь хэзээ вэ. Шийдэхэд жолооч нарын өөрсдийнх нь дуу хоолой хэрэгтэй байна уу үгүй юу гэдэг олон асуудал яригдана. Энэ ажлуудыг хийхийн тулд ТББ-ийн зүгээс тодорхой хэмжээний санхүүжилт гарна. Мөн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүсч хандана” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Ирээдүйд БНХАУ нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 86 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана

Эдүгээ БНХАУ нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 60 гаруй хувийг нүүрснээс гарган авч байна. Тус улсын нүүрсний олборлолт жилд дунджаар 190 сая тонноор нэмэгдэж байгаа гэсэн баримт бий. Гэвч нүүрсний хэт өндөр хэрэглээ нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулахад шууд нөлөөлдөг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар Хятадад агаарын бохирдлын шууд нөлөөгөөр 1 сая гаруй хүн амиа алджээ.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн ч үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаа юм. Тиймээс нүүрсний хэрэглээг халж, сэргээгдэх эрчим хүчинд шилжих шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж, нараар ажилладаг станцуудыг ээлж дараалан байгуулж байна. Тухайлбал, Шар мөрний эрэгт 30 км квадрат талбайтай дэлхийн хамгийн том нарны станц барих төслийг эхлүүлжээ. Саяхан Хайнаньд мөн томоохон нарны ферм нээлтээ хийсэн юм.Ийнхүү Хятадын сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн огцом тэлэлт дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар тус улсын нарны эрчим хүчний станцуудын хүчин чадал 34 гига ваттаар нэмэгдсэн нь АНУ-ынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн 2017 оны эхний хагас жилийн байдлаар 8 гига ваттаар чадалтай өөр нэг станц ашиглалтад оруулжээ. Ингэснээр дэлхийн нийт нарны эрчим хүчний тэн хагасыг манай урд хөрш үйлдвэрлэж байна.

Хятадын Засгийн газар 2020 он гэхэд нарны эрчим хүчний чадлыг 110 гига ваттаар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Үүнд 2,5 триллион юань төсөвлөж, энэ салбарыг дагаад арван гурван сая ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж тооцжээ. Ирээдүйд нийт эрчим хүчний хэрэглээний 86 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, утаагүй орон болох юм.

“Хятад бол хэтийн төлөвлөгөөний дагуу маш хурдацтай хөгжиж байгаа тогтолцоо. Тийм болохоор энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж магадгүй” гэж Стэнфордын их сургуулийн судлаач Жеффри Болл онцолжээ. Хэрэв энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл уур амьсгалын өөрчлөлтөд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй юм. Хорин жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний тухай ойлголт мөрөөдөл төдий байсан бол өнөөдөр биеллээ олж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Тэргүүний залуу багш”-ийг шалгаруулна

Related imageМонголын Залуучуудын холбооноос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй “Үндэсний сэхээтэн төрүүлэгч” ёслолын ажиллагаа энэ сарын 22-нд болно.

Шалгаруулалтад дээд боловсролын салбарт ажилладаг бүхий л их дээд сургуулиудын багш нар нэр дэвших боломжтой бөгөөд нийт нэр дэвшигчдийн дотроос шилдэг 9 багшийг шалгаруулж, МЗХ-ны “Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнах юм.

Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 20-нийг хүртэл тус холбооны байранд хүлээн авах юм. Шагналд нэр дэвшигч нь сүүлийн 3-5 жилийн ажлын үзүүлэлт, байгууллагаас тодорхойлсон шийдвэр, хамт олны хурлын албан тэмдэглэл, ажил байдлын тодорхойлолт, өөрийн болон шавийн онцгой амжилт гаргасныг нотлох бүтээлийн жагсаалт зэргийг хүргүүлсэн байх аж.

Categories
мэдээ нийгэм

Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв

Мисс А.Баярцэцэгийн 27 насны төрсөн өдөр /2017.12.03/-нд тохиожээ. Тэрбээр төрсөн өдрийнхөө бэлгэд цугларсан мөнгөнөөс бололцоогүй нэг өрхөд гэр бэлэглэнэ гэж мэдээлж байсан юм. Түүний амлалт эзэндээ хүрч хоёр хоногийн өмнө таван ханатай шинэ гэрийг хүлээлгэн өгчээ.

Энэ тухай цахим хуудастаа “27 насны төрсөн өдрийн мөрөөдлийн биелүүлж өгсөн хүн бүхэнд талархлаа. Та нарынхаа хандивын мөнгө, сэтгэлийн дэмээр нэг ахыг уйлуулаад авсан” гэж бичжээ. Мисс А.Баярцэцэг өнгөрсөн онд “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглож, “Walt disney”-ийн “Мулан” киноны шалгаруулалтад оролцсон туршлагатай билээ. Харин хамгийн сүүлд Стивен Сигалын “Attriction” тулаант кинонд дүр бүтээж кино урлагийн салбарт танигдаж яваа чадварлаг бүсгүй юм.