Categories
мэдээ нийгэм

Хаан салбарт дэвшилтэт технологи, инноваци нутагшуулах шаардлагатайг онцлов

ЗурагМонгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн төлөв байдал, түүнийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх зорилго бүхий “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53.9 хувь байгаа бөгөөд ДНБ-ний 31.2 хувийг бүрдүүлж байна. Энэ үзүүлэлтийг улам бүр ахиулахын тулд тус салбарт технологи, инновацийг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төр, засгийн бодлогын цөм байх ёстой болно хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг уулзалтын нээлтийн үеэр дурьдав.

Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд сүүлийн жилүүдэд үр тарианы 96, төмсний 14, хүнсний ногооны 39, жимс жимсгэний 16 сорт шинээр гарган авчээ. Үүнээс гадна адууны нэг, тэмээ, үхрийн гурав, хонины 22 үүлдэр, ямааны дөрвөн үүлдэр шинээр бий болгосны зэрэгцээ малын 64 төрлийн эмчилгээний вакцин, 72 эм, био бэлдмэл гарган авчээ. Гэсэн хэдий ч манай улсын нийт экспортын 83.6 хувийг түүхий эд, 13.8 хувийг хагас боловсруулсан, 1.63 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Иймд бусад малын 64 төрлийн эмчилгээний вакцин, 72 эм, био бэлдмэл гарган авчээ. Гэсэн хэдий ч манай улсын нийт экспортын 83.6 хувийг түүхий эд, 13.8 хувийг хагас боловсруулсан, 1.63 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Иймд бусад улс орны шинжлэх ухааны хөгжлөөс туршлага судлах, суралцах, дэвшилтэт технологийг нутагшуулах шаардлага зүй ёсоор тулгарч буйг зөвлөлдөх уулзалтад оролцогчид онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг танилцууллаа

Өнөөдөр Монгол улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монгол Улсад халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөж” эдийн засгийн тооцооллын үр дүнг танилцуулах дээд хэмжээний уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү дээд хэмжээний форумд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Монгол улс дахь суурин зохицуулагч Биати Транкманн, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сергей Диордица, НҮБ-ын ХБӨ-ий асуудал хариуцсан төрөлжсөн багийн нарийн бичгийнгазрын дарга Др. Ник Банатвала, RTI байгууллагын эдийн засагч хатагтай Рачел Нугент, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн зөвлөх ноён Даниел Графтон, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд болон төр, төрийн бус байгууллагын төлөөлөгч нар оролцож байна. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудал хариуцсан НҮБ-ын хамтын ажиллагааны олон улсын ажлын багаас манай улсад 2015 ба 2016 онуудад ХБӨ-ий өнөөгийн байдалд үнэлгээ хийж, сэргийлэлт, хяналтыг сайжруулах зөвлөмжүүдийг өгсөн юм.

Түүнчлэн Монгол улсад ХБӨ–ийг бууруулахад хөрөнгө оруулалтын тооцооллыг хийх зөвлөмжийн дагуу RTI олон улсын эдийн засагчид энэхүү ажлыг гүйцэтгэн 2017 оны 10-р сард тайланг хүлээж авлаа. Манай улс тооцооллын үр дүнгээ танилцуулж буй хоёрдох улс болж байна.

Тооцооноос үзэхэд, Монгол улс жилдээ 57.2 тэрбум төгрөгийг (24 сая ам. доллар) ХБӨ-ий эмчилгээнд зарцуулдаг. Хүн амын 32% нь зонхилон тохиолдож буй 4 халдварт бус өвчний аль нэгнийх нь улмаас цаг бусаар нас барж байна. Нийт насанд хүрсэн хүний 26% нь цусны даралт ихсэх өвчтэй. Эрэгтэйчүүдийн 48% нь тамхи татдаг, нэг хүнд жилд 7.8 литр согтууруулах ундаа ногдож байгаа нь дэлхий дээрх архины зах зээлийн нягтрал хамгийн өндөртэй улсад багтаж байна.

Үүнд:

ЗСӨ-өөс сэргийлэх клиникийн интервенц

Тамхины хэрэглээг бууруулах интервенц

Архины хор уршигтай хэрэглээг бууруулах интервенц

Давсны хэрэглээг бууруулах интервенц

ЗСӨ-ий эрсдэлийн илрүүлэг

Хайрцгийг цулгуй байлгах

Хүртээмжийн хязгаарлах

Давс багатай үйлдвэрлэлийг дэмжих

≥30% эрсдэлтэй иргэдийг эмчлэх

Шууд бус сурталчилгааг хориглох

Сурталчилгааг хориглох

Баглааны урд хэсгийн шошго дээрх мэдээлэл

Даралт ихтэй хүмүүсийг эмчлэх

Тамхины онцгой албан татварыг нэмэх

Архины онцгой албан татварыг нэмэх

Боловсрол ба харилцаа холбоо

Холестерол ихтэй хүмүүсийг эмчлэх

Олон нийтэд суурилсан давсны хэрэглээг бууруулах стратеги

Дээрх багц интервенцийг хэрэгжүүлснээр 15 жилийн хугацаанд 19,454 хүний амь насыг аварч, давсны хэрэглээнээс үүдэлтэй нас баралтыг 10,403 тохиолдлоор бууруулах юм. Түүнчлэн тамхины багц интервенцийн дүнд, тамхинаас үүдэлтэй нас баралт 4 орчим хувиар багасгах болно. Хэрвээ бид 15 жилийн туршид 2.4 триллион төгрөгийг интервенцийн багцад зарцуулбал шууд үр дүнд жилийн хөдөлмөрийн бүтээмжийн өгөөж нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2015 оны хэмжээний 1 хувьтай тэнцэх юм. Давсны интервенцийн эргэх өгөөж нь хамгийн өндөр буюу зарцуулсан 1 төгрөг бүрт 16.9 төгрөг, дараагаар нь архины (13.6 төг), тамхи (13 төг), хамгийн сүүлд ЗСӨ-ий клиникийн интервенц (3 төг) орж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ

Ногоон, шар, цэнхэр, хар өнгийн эгнүүлэн тавьсан хогийн савнуудад цэцэрлэгийн бяцхан жаалууд хогоо ангилан хийнэ.

Учрыг нь багшаас нь лавлавал “Хүүхдүүд маань цаасан хог хаягдлыг цэнхэр өнгийн саванд, шил лаазыг шар өнгийн саванд, хуванцар, гялгар уутыг ногоон саванд, бусад хог хаягдлыг хар өнгийн саванд ангилан хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт тавин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян цэцэрлэг, сургуулиудад амжилттай хэрэгжүүлээд байна.” гэдгийг хэлсэн юм.

Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян амжилттай хэрэгжиж буй нь жишээ бол тус дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн багачууд байлаа.

Тус цэцэрлэгийн бүлэг бүр хог хаягдлаа ангилах хогийн савтай байх аж. Багш, ажилчид болон эцэг, эхчүүдийнхээ дунд хог хаягдлыг ангилан, ялгах тухай сургалтыг зохион байгуулж, энэ аянд нэгдэцгээж, уралдаан хүртэл зарласан байв.

Аяны талаар 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхтуяа ярихдаа “Манай багш, ажилчид хуралдаж, цэцэрлэгт маань ямар хог хаягдал ихэвчлэн гардаг, хаана ямар өнгийн хогийн савыг байрлуулбал зүгээр вэ гэдгийг ярилцсан. Ингээд ярилцахад бүлгүүдэд дахин ашиглагдахгүй буюу хар болон цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулах нь тохиромжгүй. Харин цэнхэр өнгийн савыг байрлуулах хэрэгтэй. Гал тогоонд цэвэр цаасан хог хаягдал бараг гарахгүй учраас ногоон, шар, хар өнгөтэй хогийн савыг байрлуулсан. Мөн эрхлэгч, нярав, аргазүйчийн өрөөнд ихэвчлэн цаасны хог хаягдал ихээр гардаг учраас цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулсан. Бид хүүхдүүддээ хог хаягдлаа ангилж сургахаас гадна дахин боловсруулах үйлдвэрүүдэд хогоо худалдсан мөнгөөрөө хуримтлал үүсгэж, хаврын тохижилтоороо цэцэрлэгийнхээ гадна талбайд дахин боловсруулах материалаар хийсэн сандлыг худалдан авахаар зорилт тавиад байгаа” гэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул”, “Хоггүй хороо” аянуудыг тус тус эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж “Эко дүүрэг” нэрийн хуудастай болсон.

Энэ удаагийн хэрэгжүүлж буй “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны хүрээнд хогийн цэгт дөрвөн өнгийн хогийн савыг байрлуулж, хог тус бүрийг тусгай хуваарийн дагуу ачиж тээвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ. Цаашдаа хог хаягдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг албаныхан хэлж байлаа.

“Хан-Уул дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2017-2020 онд дүүргээ “Эко дүүрэг” болгон гэж тусгасан. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу Засаг дарга хэд хэдэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь энэ аян юм. Дүүргийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 7-нд А/364 дугаар захирамжийг гарган, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны нээлтээ хийгээд байна. Уг аяны хүрээнд дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд, 16 хороо, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад хог хаягдлыг дөрвөн төрлөөр ангилан ялгах бэлтгэл ажлыг хангасан” тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр “Цаашдаа халдвартай, электрон хог хаягдлыг ангилан ялгах зорилготой байгаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эдийн засгийн чухал ач холбогдолтой. Одоо бид хогийн цэг дээр ангилан ялгалт хийж байгаа. Гэтэл хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эцсийн бүтээгдэхүүн хийхэд хэмнэлттэй. Дүүргийн хэмжээнд гарах хог хаягдлын хэмжээ багасна. “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, өөрсдөө ирж хог хаягдлыг ирж, авч байгаа” талаар ярилаа.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-иудад сэтгэл заслын хичээл орно

Related imageНҮБ-ийн хүүхдийн сангаас сургуулийн хүүхдүүдэд суурилсан эрүүл мэндийн судалгааг явуулахад хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байна гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгааг судалгааны дүн харуулж байна. Судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай. 10 сурагч тутмын нэг нь хэт илүүдэл жинтэй. Таван сурагч тутмын хоёр нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг гэх дүн гарсан байна.

Тиймээс ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, НҮБ-ын хүүхдийн сангаас Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамдын төлөөлөлтэй уулзалт хийжээ. Энэ уулзалтын хүрээнд эрүүл мэндийн хичээлийг 2018 оноос эхлэн интеграци аргаар биш, тусад нь бие даасан хичээл хэлбэрээр, сэтгэц заслын хамт орохоор болсон байна.

Дашрамд, 15-19 насны охидын төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг хоёр дахин өсчээ.

Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байна. Бэлгийн замаар халдах халдварт өвчнөөр өвчлөгсдийн 11.9 хувь нь 15-19 насных, 29.3 хувь нь 20-24 насныхан эзэлж байгаа юм. Эдгээр тоо баримт нь өсвөр насныхан нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх боловсрол, мэдээлэл дутмаг байгаа гэдгийг харуулж буй гэдгийг уг судалгаанд дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Монцемент төсөл Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 60 гаруй хувийг урьдчилан төлжээ

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг Авилгатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн мэдээлэл дунд Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийг хамруулан үндэслэлгүй мэдээлж байгаад хариуцлагатайгаар няцаалт өгч байна.

Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийн зээлийн эргэн төлөлт нь тухайн үед Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан хөгжлийн зээлүүд дотор сайн жишээ болохуйц хөтөлбөр гэдгийг олон талын эх сурвалж Нүүдэл Шийдэл нэвтрүүлгээр олон нийтэд мэдээлж байсныг онцолъё.

“Монцементбилдингматериалс” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат: – “Манайкомпани “Монполимет” групп болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр Дорноговь аймгийн Өргөн суманд жилд нэг сая тонны хүчин чадалтай цементийн цогц үйлдвэр барих төслийг 2006 оноос хойш 10 гаруй жилийн тууштай судалгаа, шинжилгээний үндсэн дээр хэрэгжүүлж, 2014 оны сүүлээр санхүүжилтээ амжилттай босгоод, 2015 онд үйлдвэрээ ашиглалтад өгч, зах зээлд нэвтрүүлээд төсөл маань амжилттай хэрэгжиж байна.

Нийт санхүүжилтийн 25 орчим хувийг бондын эх үүсвэрээс буюу Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан. Нийт 65 сая ам.доллар авснаас өнөөдрийн байдлаар эргэн төлөлт 33,3 сая ам.долларыг үндсэн төлбөрт 12,6 саяа м.долларыг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байна. Нийтдээ 45,9 сая ам.доллар буюу 60 гаруй хувийн төлөлт хийсэн байна. Бусад төслүүдтэй харьцуулахад харьцангуй амжилттай, эдийн засгийн хүнд хэцүү, хямралтай цаг үед эрсдэлээ дааж яваа бүтээлч төсөл юм.

-МОНЦЕМЕНТ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТӨЛӨЛТҮҮДЭЭ ХИЙЖ БАЙНА-

Үндэсний үйлдвэрлэгч “Монполимет” ХХК болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) хамтарсан хөрөнгө оруулалттай “МонцементБилдингМатериалс” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн хэрэглэгчдэд европ стандарт хангасан шинэлэг бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлсээр байна. Улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ зориулж, хүндрэл бэрхшээлийн ард хөлс дуслуулан гарч явахад хэвлэл мэдээллээр элдэв гүтгэлэг тарааж байгаа нь компанийн нэр хүндийг гутаахаас илүүтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын итгэл найдварыг сэвтүүлэх муу талтай.

Харин 1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангаж, үйлдвэрээс гарах хаягдал халуун хийг ашиглан дахин боловсруулалт хийж 5 мвт эрчим хүч гаргадаг, усыг цэвэршүүлэн хөргөлтийн системд ашигладаг зэрэг шинэ экотехнологиудыг нэвтрүүлсэн “Монцемент” төсөл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эко-үйлдвэрийг бий болгоод байгаа нь Монголчууд та бидний бахархалт үйл явдал юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Хүслийн шинэ жил” хотхон байгуулжээ

Шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд томоохон байгууламж барьж, шинэ оноо угтахад бэлтгэж байна. Тухайлбал, Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк гэрэлт хотхон байгуулжээ.

Тус байгууллага нийт талбайнхаа 80 хувьд сэдэвчилсэн байгууламж хийж, гэрлээр чимсэн байна. “Хүслийн шинэ жил” нэртэй уг хотхон энэ сарын 15-нд нээлтээ хийх бөгөөд өвлийн турш лхагваас ням гарагт/17.00-21.00 цаг/ ажиллах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан “хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа санаачилсан “Хүүхэд нэг бүрийн төлөө” уриалгыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ талархан хүлээн авч, үе шаттай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд нийт ажилтнуудаас судалгаа авч судалгааны дүнгээр цаашид авах арга хэмжээг тодорхойлсон бөгөөд хэлтэс, албадын төлөөллөөс бүрдсэн 25 ажилтанд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг таниулах, хуульд заасан хүүхдийн өмнө эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлагын тухай ойлголт мөн бага насны хүүхдийг хүчирхийлэл, гадуурхалаас хэрхэн сэргийлэх талаар сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан юм. Ажилтнуудын төлөөлөл дээрх сургалтыг өөрийн хэлтэс, албаны нийт ажилтнуудад сургалт явуулах замаар мэдээллээ хуваалцсан байна.

Мөн хүүхдийн насны онцлогоос хамааран дархлаа сайжруулах, хорт утаанаас сэргийлэх, биеэс хорт утааг гадагшлуулах, сүү цагаан идээнээс кальци, хэрэгцээт бактерийг хангуулах зорилгоор доорх ажлыг зохион байгууллаа. Үүнд 0-1 насны 14 хүүхдэд 50 хоногийн аминдэмийн хэрэгцээг ханган, дархлааг сайжруулах, Д аминдэмийн дутагдлаас сэргийлэхээр “Монос фарм”-ын Poly Vite витамин, “Мон Сүү” ХХК-ний кальцитай сүү, бифидо тараг, бүтээгдэхүүний 6 өдрийн хэрэглээгээр хангах, 2-5 насны 106 хүүхдийг “Мон Сүү” ХХК-ний кальцитай сүү, бифидо тараг, хорхой ааруул бүтээгдэхүүний 9 өдрийн хэрэглээ болон, утаанаас хамгаалах маскны 3 сарын хэрэглээгээр хангах, 6-16 насны сургуулийн бага болон дунд ангийн 143 хүүхдэд “Мон Сүү” ХХК-ний кальцитай сүү, бифидо тараг, хорхой ааруул бүтээгдэхүүний 4 өдрийн хэрэглээ болон, утаанаас хамгаалах маск 3 сарын хэрэглээгээр хангасан нь агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө. Тус газрын хамт олон нийт байгууллагуудыг уг аянд нэгдэж, Нэгдүгээрт хүүхэд зарчимыг баримтлан хүүхэд нэг бүрийн төлөө бодитой ажил хийхийг уриалж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Оюутолгой, Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагаанд аудит хийнэ

Related imageУИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндэсний аудитын газар нь ирэх онд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Засгийн газрын авто бааз, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тос, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, АСЕМ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны тайлан, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамаарах асуудал, Төрийн орон сууцны корпораци, Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалтын зардал зэрэгт аудит хийхээр төлөвлөжээ. Аудитын зардалд 700 гаруй сая төгрөг шаардагдах аж.

Тус байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Санал нэг байна. Засгийн газрын авто баазыг Хэрэг эрхлэх газар нь шалгана биз. Эрүүл мэндийн салбартай холбогдох тэр асуудлыг яам нь татаж аваад шалгачих боломжтой.

Иргэний нисэхийн ерөнхий газрыг шалгана гэх атлаа МИАТ компанийг яагаад шалгадаггүй юм бэ. Ямар учиртай компани болох нь ойлгогдохоо болилоо. Онгоцны тийз яагаад тийм өндөр үнэтэй байдаг юм. Шалгах ёстой. Хоёр дахь асуудал сүүлийн үед гүйцэтгэх ажиллагаа замбараагаа алдсан. Мөнгийг нь зөв зарцуулж байна уу гэдэг ойлгомжгүй болсон. Нууц нэрийн дор өөр юманд зарцуулж байгаа. Хянах ёстой хүмүүс нь үздэггүй, жийрхдэг, Энэ асуудлыг Аудитын газар нарийн шалгах шаардлагатай” гэсэн байр суурь илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Төмөр зам төрийн өмчит компаниас гадна Гудамж төсөл, барилгын хоёр ч компанитай холбогдох зөрчил шалгалтаар илэрсэн учраас хуулийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн тайлбар өгөв. Хуралдааны төгсгөлд ирэх онд хийх аудитын шалгалтыг оновчтой болгож багцлахаар болгох ажлын хүрээнд цагдаа, тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газартай холбогдох гүйцэтгэх ажиллагаанд зарцуулсан санхүүд аудит хийх саналыг дээрх жагсаалтад багтаахаар боллоо.

Categories
мэдээ улс-төр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм байна. Түүнчлэн бүс нутгийн онцлогт тохирсон малын үүлдэрлэг байдлыг бататган сайжруулах, судлан хөгжүүлэх, шинээр үүлдэр, омог бий болгох, нутагшуулах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих, харь зүйлийн тархалтаас сэргийлэх, энэ чиглэлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний тогтолцоог тодорхой болгох аж. Мөн оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тогтоосноор Монгол Улс малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, ашиглах, судлан хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд тодорхой болгож олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэх юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Хулан Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлэв

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Төрийн ордны ‘’Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор’’ дахь Монгол төрийн түүхийн музейд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, албаны бусад хүмүүс, лам хувраг, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн ёслолд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэлсэн үгэндээ ‘’Хэдхэн хоногийн дараа морилон ирэх шинэ оны босгон дээр Монголчууд бид оюун санааны ертөнцийн нэгэн их үйлсийг гэрч болцгоож байна. Өнөөдөр буюу Зулын 25-ны Дүйчэн энэ өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын 30 гаруй жилийн нөр их хөдөлмөр шингэсэн Урлахуй ухааны цуврал номууд хэвлэгдэн гарч, монголын ард түмний алган дээр очлоо.

Монголчуудын уламжлалт бурханы шашны таван их ухааны нэг Урлахуй ухааныг сэргээн хөгжүүлэхэд суурь гарын авлага болгох зорилгоор энэхүү цуврал ном бүтээгдсэний зэрэгцээ бидний өвөг дээдсийн үеийн үед нандигнан хадгалж, хүндэлж дээдэлсээр ирсэн ариун өв соёлыг тасралтгүй залгамжлан авч явах залуу хойч үед энэхүү ном үнэлж баршгүй ач тусаа хайрлах нь дамжиггүй билээ. Монголынхоо урлаг соёлыг дэлхий, сансрын орон зайд гайхуулан бишрүүлж чадсан сод билигт Өндөр гэгээн Занабазарын үйлс хэргийн үргэлжлэл, бардам нотолгоо болж, монгол хүн, Монгол Улсаас өөр хэн ч, хаана ч бүтээж үл чадах бурханлиг ур ухааны чуулганыг эмхэтгэн ботилсон эдүгээ цагийн сод гансаг Г.Пүрэвбат танаа хүндэтгэн мэхийе.

“Сайн алтны шижрийг хайлж үзвэл мэдэх, Сайн оюунтны үйлсийг ном бүтээлээр нь мэдэх” хэмээн Эрдэнийн сан Субашидад өгүүлсэн байдаг. Аж амьдралын эгэл саарал өдрүүдийг гэрэлтүүлж, шүтэн урлаач их талын хөвгүүн Г.Пүрэвбат таны бүтээлүүд Монгол Улсын соёл урлагийн түүх, ард түмний сэтгэлгээний гоо сайханд хамгийн гүн тод ариун тусгалаа олж, хүн болон хүнээс мандсан нар Бурханы шашныг гийгүүлэн сацарсаар байхыг ирээдүйгээс бид харж байна.

Монгол Улсын төрийн гал голомт суурь давхарт дэлгэж буй энэхүү бэсрэг үзэсгэлэн энд залран буй мэргэд дээдэс, бурхадын төгс жаргалант лагшин дүр монголчууд та бидний гурван үүднээс үйлдсэн урьд өмнийн нүгэл хилэнцийг үлдэн хөөж, төрийн үйлс эв эеэр дэвжин дээшилж, Монгол Улс мандан бадрах болтугай’’ гэлээ.

Урлах ухааны онолын цуврал номыг Монгол түмний уламжлалт бурхны шашин XX зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргажээ. Өмнө нь Г.Пүрэвбат ламтаны эрхлэн гаргасан ‘’Их Монголын бурхны шашны урлахуйн ухааны үндсэн мэдэгдэхүүн’’ хэмээсэн хоёр боть номыг судалснаар Бурханы шашин дахь бурхдыг үзэж харсан даруйд гадаад дүр төрх, өмсгөл хувцас, чимэг зүүсгэл, мутрын барьц, мутарлага, суудал хөдөлгөөн, заларсан дэвсгэр ширээ, хөлөглөсөн уналга хөлөг болоод шашны зан үйл дэх тахилын төрөл зүйл, хөгжмийн зэмсэг тэргүүтэн бүхий эдлэл хэрэглэлүүдийн гарал үүсэл, хэрэглээ, хэмжээ, хэлбэр хийц, билэгдэл утга зэргийг танин мэдэх боломжтой ажээ.

Энэхүү номд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурханы шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон тусалсан байна.