Categories
мэдээ нийгэм

Бусдыгаа манлайлан, сурлагын өндөр амжилт гаргасан оюутнуудад МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгожээ

2016-2017 оны хичээлийн жилд амжилттай суралцаж бусдыгаа манлайлсан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан, Хүмүүнлэгийн ухаан, Нийгмийн ухааны салбарын нийт 25 оюутанд нэг сая ба түүнээс дээш хэмжээний тэтгэлэг олголоо.

Энэхүү тэтгэлгийг бэлэн мөнгөөр бус зөвхөн сургалтын төлбөрт зарцуулахаар зохицуулж МУИС-ийн сургалтын нэгдсэн систем Сиси-д тухайн оюутны нэр дээр байршуулсан тухай Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор Б.Баяртогтох хэлэв.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг “МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-ын дагуу идэвх чармайлт гарган амжилттай суралцаж, бусдыгаа манлайлан, сурлагын өндөр амжилт гаргасан оюутнуудад олгодог юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод өдөртөө 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэг

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 88 чиглэлийн 937 автобус, троллейбус ажиллаж байна. Үүнээс үндсэн 75 чиглэл нь ажлын өдөр 6-8, амралтын өдөр 8-10 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт дунджаар 637 мянга орчим зорчигч тээвэрлэж байна.

Нийслэлийн Тээврийн газар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачааллын цагт

  1. “Ард кино театр – зогсоолоос Орбит чиглэлд,
  2. Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол чиглэлд, МУИС -Улаан чулуут чиглэлд,
  3. Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд ачаалал ихтэй
  4. Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” төв замаар, баруун чиглэлдээ
  5. Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”, урд болон хойд чиглэлдээ
  6. Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
  7. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,
  8. Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
  9. Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”
  10. Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” зэрэг чиглэлүүдэд ажиллах тээврийн хэрэгслийн тоог 10 гаруй хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн байна.

Түүнчлэн дээрх 10 чиглэлд 24 тээврийн хэрэгслийг өдрийн цагаар ачаалал багатай үед цонхлуулж оройн 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 148 байсан бол 166 болгож 2.1 хувиар, 21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 97 байсан бол 161 болгож 9.6 хувиар 22:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 48 байсан бол 97 болгож 14.8 хувиар нэмэгдүүлсэн байна.

“Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд явах ёстой 937 автобус маань бүгд шугамандаа явж байна. Замын хөдөлгөөний ачааллаас хамаараад автобуснууд түржирч, иргэдийн хүлээх хугацаа нэмэгдсэнээр, иргэдэд бүрэн хүрч үйлчилж чадахгүй байгаа. Ийм учраас нийслэлийн Тээврийн газраас шинэ менежмент хийсэн. Энэ нь Автобуснуудыг заавал уртаар явуулалгүй ид ачааллын үеэр богино эргэлтүүдийг хийлгэж байна. Автобусны тоог нэмэгдүүлж бус байгаа тээврийн хэрэгсэл дээрээ зохицуулалт хийх нь илүү үр дүнтэй байна. Цаашид хаана хаана хэдэн цагт автобус шаардлагатай байна гэдэг судалгаа хийгээд, үе шаттайгаар нэмэгдүүлэх зохицуулалт хийж байна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа.

Мөн “Бид нийтийн тээврийг илүү хурдан явуулах зорилгоор тусгай эгнээ гаргаж өгсөн. Харамсалтай нь сүүлийн үед жолооч нар ид ачаалалтай үед нэгдүгээр эгнээгээр зорчих асуудал их гарч байна. Үүндээр Замын цагдаагийн алба болон Нийтийн тээврийн газраас холбогдох шалгалтыг хийсэн. Цаашид ч үргэлжлүүлэн шалгалт хийж, холбогдох арга хэмжээг нь авах болно. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд камерын хяналт хийж, торгуулийг мөн хүргүүлж байгаа” гэдгийг онцолж байв.

Ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 18:10-19:50 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдсэн ба өнгөрсөн сарын 29-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд 20:00 цагийн үед 873, 21:00 цагийн үед 734, 22 цагт 356 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд ажиллаж байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр талын уулзалтууд хийв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Буэнос-Айрэс хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд болсон Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын 11 дүгээр Бага хуралд оролцох үеэрээ зарим улс, олон улсын байгууллагын удирдлагатай уулзалт хийв.

Тухайлбал, Аргентиний Гадаад хэргийн сайд Жорж Форий, Беларусийн Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Евдоченко Александрович, Киргизийн Эдийн засгийн дэд сайд Абакиров Куманбекович, Латвийн Гадаад хэрэг, худалдааны сайд Эдгарс Ринкэвикс, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайд Хирошигэ Сэко, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Аранча Гонзалез нартай уулзалт хийж хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 339-р анги цас цэвэрлэх төхөөрөмж хийжээ

Өнгөрсөн жилийн хаврын их цаснаар хот тохижилт ОНӨХХКомпани Хурандаа Б.Эрхэмбаяр захирагчтай зэвсэгт хүчний 339-р ангитай хамтран цас цэвэрлэх ажлыг аймгийн төвд явуулсан байдаг. Их хэмжээний цасыг алба хаагчид нүцгэн гараараа хүрз жоотуугаа бариад л цэвэрлэж байсныг та бид харсан билээ. Тэдэнд барьсан тоног төхөөрөмж байхгүй, хур дагтаршсан цасыг цэвэрлэх гэж хугацаа их алдсан зэрэг хүнд нөхцөл байдлаас үүдэн цас түрэх тусгай төхөөрөмж хийе гэсэн санаачилга гаргажээ. Тус санаачилгыг аймгийн Засаг дарга дэмжиж төхөөрөмж хийх төсвийг шийдэж өгсөн байна. Ингэснээр тус цэргийн ангийн инженер техникийн ажилчид 10 гаруй хоногийн дотор энэ төхөөрөмжийг бүтээжээ.

Цас цэвэрлэх төхөөрөмжийг чанартай сайн хийсэн зэвсэгт хүчний 339-р ангийн алба хаагчдад аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр талархлаа дэвшүүлэн аймаг орон нутгийн хөгжил дэвшил цэргийн ангийн алба хаагчдын хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглээд цаашид боломжтой бүх талаар тус ангийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэлээ.

Энэ үеэр цэргийн ангийн захирагч, хурандаа Б.Эрхэмбаяр цас цэвэрлэх төхөөрөмжөө “Хот тохижилт” ОНӨХХК-ний дарга С.Готовт албан ёсоор хүлээлгэн өгсөн ба цас цэвэрлэх төхөөрөмж цаашид тус компанид харьяалагдаж явах юм.

Төхөөрөмж нь тусгай зориулалтын машинд угсрагдаж гар удирдлагаар ажиллах ба 20-30 см цасыг саадгүй цэвэрлэх юм байна. Түүнийг угсарсан машин нь тусгай цэргийн зориулалттай ба их бага ямар ч хэмжээний цасыг түрж цэвэрлэхэд ачаалал даахуйц юм байна. Төхөөрөмжийг орос материалаар хийсэн ба ойрын 10 жилдээ эвдэрч гацахгүй бат бөх сайн чанартай хийсэн аж. Аймгийн төвийн зам харгуй өвөл хаврын цагт цасанд даруулаад байхгүй, улмаар осол аваар, халтиргаа гулгааг бууруулахад тус ангийн хамт олны хичээл зүтгэл ийнхүү өндөр байж олон хүний ажлыг хөнгөвчилжээ.


Categories
мэдээ нийгэм

Монгол хүүхдүүд цээж тооллын ДАШТ-ээс 20 алтан цом хүртжээ

Малайзын Куала Лампур хотод болсон Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн амжилттай боллоо.

Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 75 орны 8500 гаруй хүүхдүүд оролцжээ. Тэмцээнд Монголоос “ТОЯА” хүүхэд хөгжлийн академийн дэргэдэх Соробан сампингийн сургалтын төвийн 5-14 насны шилдэг хүүхдүүд оролцжээ. Сампинчин хүүхдүүд Гранд чемпион 1, чемпион 2, алтан цом 20, мөнгөн цом 33, хүрэл цом 20 хүүхэд хүртсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш Төрийн ордонд нээлттэй сонсгол хийх талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдэгдлээ

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд буй Б.Хурцад холбогдох асуудлаар маргааш буюу баасан гарагт Төрийн ордонд Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдэгдлээ. Нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой УИХ-д ирсэн бүх гомдлыг уншиж танилцуулан, түүнээс шалтгаалан хохирсон гэх Д.Энхбат агсан, Д.Цогтбаатар нарын ар гэрийнхэн оролцоно гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Хурцтай холбоотой олон гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэнтэй холбогдуулан томилгооны сонсгол хийх хүсэлт гаргаад сар гаруй хугацаа өнгөрч байгааг мэдээллийн эхэнд онцлов. Түүнчлэн “Хуулийн дагуу томилгооны сонсголыг байнгын хороо зохион байгуулах ёстой байтал АБГББХ, Сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг томилгооны сонсгол хийхээс цааргалж, бултаж байна. Ерөнхий журам гарсан байхад нарийвчилсан журам байхгүй гэсэн ойлгомжгүй шалтгаанаар хойшлуулж байна. Б.Хурцтай холбоотой ирсэн гомдол бүрийг хэлэлцэх ёстой байтал эрх бүхий байгууллага нь зугтаж байгаа учир сонсгол хийх санаачилга гаргасан гишүүд бид өргөдөл ирүүлсэн иргэдийг байлцуулан Нээлттэй хэлэлцүүлэг хийх боллоо. Б.Хурцаас болж хохирсон, хэлмэгдсэн бүх хүмүүст энэ сонсгол нээлттэй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл маргааш Төрийн ордонд зохион байгуулах Нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой гомдол гаргасан бүх иргэнийг урьж байгаа бөгөөд энэ хүрээнд Дамирангийн Энхбат агсан болон ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар нарын гэр бүлийнхэн ирж оролцох аж. Мөн С.Зориг агсны хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн иргэдийн ар гэрийнхэн, хууль бусаар тагнах, чагнах ажиллагаанд хохирсон хүмүүсийг урьсан бөгөөд Б.Хурцтай холбоотой ирсэн бүх гомдлыг уншиж танилцуулна гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “Би энэ асуудлыг зөвхөн нэг хүнтэй холбоотой зүйл гэж бодохгүй байна. Харин 1992 оноос ирсэн ардчилал оршин тогтнох уу гэдэг асуудал яригдах дээрээ тулж байна. Сүүлийн жилүүдэд нийгэмд гарсан шударга ёсны ухралт, хүний эрхийн гажуудлыг бид ухаж ярих болсон. Ингэхгүй бол бид хүрсэн дэвшлээсээ ухрахад хүрч байна. Үндсэн хууль руу хийж буй дайралтаар Үндсэн хуулийг хумьж, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хумьж, хүний эрхийг боомилсон, ард түмнийхээ баялгийн эзэн байх бололцоог хаасан, хууль хүчний байгууллага нийгмээ барьсан ийм тогтолцоо руу орохоор зэхэж байна. Энэ бол маш том зохион байгуулалттай бүлэглэлийн ажил гэдэг нь харагдаж байна. Өнөөдөр хэдэн улс төрч, бизнес эрхлэгчид золиосонд явж байгаа бол маргааш монголын үр хойч бүгд энэ золиосонд явах гэж байна. 1990 оны тэмцэлд бид дахин ирлээ. Монгол Улсын парламент ард түмний төлөөлөл болж, төрийн эрх барих дээд байгууллага байх уу үгүй гэдгийг сонгох том сонголтын өмнө ирсэн байна. Энэ бол тоглоом биш. Энэ бол ард түмний тэмцэл. Энд сэтгүүлчид, хүний эрхийн байгууллагууд бүгд нэгдэж, монгол хүний эрхийн төлөөх тэмцлийн эхлэл болсон маргаашийн сонсголд хүрэлцэн ирэхийг уриалж байна. Монголын парламент барьцаалагдчихаад байна” хэмээлээ.

ТЕГ-ын дарга Б.Хурцтай холбоотой Нээлттэй сонсголыг маргааш Төрийн ордны Иргэний танхимд 10.00 цагаас зохион байгуулах болжээ.

Categories
мэдээ нийгэм

Авлига авсан хэрэгт буруутгагдсан Д.Батбаярыг суллажээ

Image result for Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.БатбаярӨнгөрсөн сарын дундуур Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийсэн. Улмаар тус газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг саатуулсан байдаг. Түүний өрөөнөөс 20 сая төгрөг хураан авсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн билээ.

Мөн үүнтэй холбоотойгоор тус газрын хэд хэдэн хүнийг шалгасан гэх мэдээлэл бий. Д.Батбаярыг нэгэн уул уурхайн компанийн олон зуун машинд С зөвшөөрөл өгч, авлига авсан хэрэгт буруутгасан байна. Харин цагдан хорих 461-р ангид хоригдож байсан түүнийг өчигдөр суллажээ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах зориулалтын автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах” төслөөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах шуурхай албаны автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт боллоо.

Арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Японы Элчин сайдын яамны элчин зөвлөх Минорү Кикүчи, Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар оролцсон юм.

Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн хүрээнд Онцгой байдлын албанд 2003 онд 11,7 сая ам долларын үнэ бүхий гал унтраах зориулалтын 4 төрлийн 17 автомашиныг, 2013 онд 4 төрлийн 22 автомашиныг буцалтгүй тусламжаар нийлүүлж байсан.

Эдгээр автомашинуудыг Гал түймэр унтраах, аврах 18 ангид хуваарилсан бөгөөд энэ хугацаанд 29190 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 102 тэрбум 416 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлсэн байна.

Гэсэн ч 14 жил ашиглагдсан дээрх автомашинуудад ашиглалтын явцад эвдрэл гэмтэл үүсч, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага тулгараад байсан юм.

Тиймээс тус автомашинуудын ашиглалтыг сайжруулах, засвар үйлчилгээ хийх, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх төслийг Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага хэрэгжүүлж, 450 мянган ам.долларын 837 ширхэг сэлбэг хэрэгслийг нийлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

Image result for Б.ХурцМонгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд буй Б.Хурцад холбогдох асуудлаар маргааш буюу баасан гарагт Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах болжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүнээс Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцтай холбоотой Өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдлыг үндэслэн Нээлттэй сонсгол явуулахыг шаардан, УИХ-ын даргад бичиг хүргүүлсэн. Гэвч Нээлттэй сонсголын хуульд зөвхөн УИХ-аас томилдог албан тушаалд сонсгол явуулахаар тусгасан учир Өргөдлийн байнгын хороо болон АБГББХ-гоор Нээлттэй хэлэлцүүлэг явуулах боломжгүй болсон юм. Тиймээс Нээлттэй сонсгол хийх санаачилгад нэгдсэн гишүүд өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг байлцуулан маргааш хэлэлцүүлэг зохион байгуулах болсон байна. Хэлэлцүүлгийг хэрхэн зохион байгуулах талаар Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбарын 15.5 тэрбум төгрөгийн зөрчлийг АТГ-т шилжүүлжээ

Image result for АТГҮндэсний аудитын газраас “Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар тус салбарт хэрэгжүүлсэн дөрвөн төсөлд 15.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.

Дөрвөн төслийн гурвыг нь “ Анненг повер стэшн экүюипмент групп лимитед” компани гүйцэтгэжээ. Аудитаар илэрсэн зөрчилтэй холбоотой албан тушаалтнуудыг нэрлэвэл, ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа 216.2 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан, Даланзадгад ДЦС-ын турбин шинэчлэх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгосон Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан С.Отгонбаяр. ДЦС-IV ТӨХК болон ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэвээн, Ж.Равдандорж нар холбогдож байна.