Categories
мэдээ цаг-үе

“Эрэл”-ийн угсармал орон сууцны метр квадрат нь 800 мянган төгрөг байх оломжтой

“Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-ийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 15-нд боллоо. Уг үйлдвэр нь Герман технологиор угсармал байшин барих аж. Өдөртөө л 12 давхар орон сууцыг босгочих хүчин чадалтай юм байна. Хамгийн сүүлийн үеийн угсармал барилгын технологи бөгөөд үнэ хямд, материал чанартай гэдгээрээ онцлог гэнэ.

Тухайлбал, манай улсад 1960-аад оны үед баригдсан ихэнх барилгууд Оросын угсармал байдаг. Харин түүнээс хойш ер угсармал барилга баригдаагүй өнөөг хүрсэн.

Харин агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тул гэр хорооллыг орон сууцжуулахын тулд шинэ хорооллууд барих төслүүдийг хэрэгжүүлэхээр салбарын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа аж. Уг хамтын ажиллагааны хүрээнд дагуул хотууд, орон сууц, олон нийтийн барилга болон холбогдох дэд бүтцийг стратеги төлөвлөгөөний дагуу барихаар төлөвлөж байгаа юм байна. Уг төлөвлөгөөний нэг хэсэг нь дээрх “Байшин үйлдвэрлэх комбинат-1” ажээ.

Энэхүү төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг дэлхийн том үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж байгаа бөгөөд бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат системтэй юм байна. “Эрэл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбат энэ үеэр тодруулга өгөхдөө “Манай угсармал барилга газар хөдлөлтөд тэсвэртэй. Дулаан алдагдалд багатай, дуу чимээ тусгаарлагчтай. Маш хурдан хугацаанд барих боломжтой, мөн сургууль цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг цогц хороолол босгохыг зорьж байгаа” гэсэн юм.

Уг байшин үйлдвэрлэх үйлдвэр нь барилгыг маш богино хугацаанд барьдаг бөгөөд барилга нь хэлбэр дүрс, хэмжээ, загварын уян хатан байдал, удаан эдэлгээ, өндөр чанар, хялбар бөгөөд хямд тээвэрлэлт ба угсралт, суурилуулалт, газар хөдлөлтийг тэсвэрлэх өндөр чадвар,задлах болон дахин барихад хялбар зэрэг онцлогтой юм байна.

Уг компанийн инженер Натоши ярихдаа “Улаанбаатарын утаа үнэхээр хэцүү байна. Үүнийг шийдэхийн тулд хямд үнэтэй, чанартай орон сууц барих ёстой. Мөн гэр хорооллыг дулааны шугамд холбох хэрэгтэй. Тэгвэл яг энэ хүнд хэцүү цагт манай “Эрэл” компанийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” агаарын бохирдлыг бууруулах хамгийн сайн барилгыг үйлдвэрлэх гэж байна. Үйлдвэрийн барилгууд сүндэрлээд ирэхээр агаарын бохирдол буурах ач холбгдолтой. Барилгаа барихдаа сургууль, цэцэрлэг үйлчилгээний төвтэй нь цогцоор нь барина” гэлээ.

Социализмын үед ажиллаж байсан уг комбинатыг 1992 онд “Эрэл” компани худалдан авсан. Улмаар үйл ажиллагаа нь зогсонги байдалд байсан бөгөөд гурван жилийн өмнөөс эхлэн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг эхлүүлсэн аж. Хуучин “Байшин үйлдвэрлэх комбинат 1” ажиллаж байсан суурин дээр энэхүү төсөл хэрэгжиж эхэлсэн учир үйлдвэр барих ажил хурдацтай явагдаж гурван жилийн дотор бүрэн ашиглалтанд орох боломжтой болжээ.

Энэхүү төсөлд 2013 онд Хөгжлийн банкнаас 14 сая долларын зээл авчээ. Ингээд зээлийн мөнгөөрөө Германаас бүх тоног төхөөрөмжөө оруулж ирсэн дулаалгатай хана, цул хана, хучилтын нүхт хавтан, дам нуруу багана шат зэрэг байшин барих бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болсон аж. Жилд 250-300 мянган м/кв ашигтай талбай үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Манай улсад баригдаж байгаа барилга байгууламжийн материалын 60-70 хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг. Тэгвэл тус үйлдвэр импортын хараат бус 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гаргах бололцоотой гэнэ. Учир нь цемент элс хайрга гэх мэт бүх түүхий эдүүдийг дотоодоосоо авах аж. Түүнээс гадна улирал харгалзахгүй үйлдвэр ажиллаж байшин угсрах боломжтой.

Засгийн газраас 888 төслийг дэмжих хүрээнд БҮК 1 төсөлд шаардлагатай санхүүжилтийг олгох шийдвэр гарсан бөгөөд нэмэлт есөн сая долларын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгох эсэх нь тодорхой бус байна.

Нэмэлт санхүүжилт шийдэгдвэл “Байшин үйлдвэрлэх комбинат-1” ирэх оны аравдугаар сараас ашиглалтанд орох аж. Нэг ээлжиндээ 50-60 хүн ажиллах бөгөөд нийт 150 хүн ажлын байраар хангагдах боломжтой. Байшин үйлдвэрлэх комбинатын бүтээгдхүүнээр барьсан барилга мкв 800-1 сая төгрөгийн үнэтэй байх боломжтой. Ингэснээр барилгын өртгийг бодитойгоор бууруулж чадна гэж харж байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын ҮБХ-ны хуралдаан болж байна

Өнөөдөр 10:00 цагт Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны II хуралдаан Төрийн ордны их танхимд болж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг намын Үндсэн дүрмийн хороогоор баталжээ. Хуралдаанаар 2017 онд хэрэгжүүлсэн ажил, 2018 оны зорилтоо тодорхойлохоос гадна улс орны нийгэм эдийн засаг, болон намын үйл ажиллагааг сайжруулах зорилго бүхий хэд хэдэн Бодлогын зөвлөл байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн энэ үеэр Үндэсний бодлогын хороонд шинээр сонгогдсон 28, Улстөрийн зөвлөлд шинээр сонгогдсон долоон хүнийг тус тус батламжлах юм байна.

***** ***** ***** ***** *****

АН-ын ҮБХ-ны II хуралдаан Төрийн ордонд 70 хувийн ирцтэйгээр эхэлжээ. Хуралдааны эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ улс орны нийгэм, эдийн үасгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ. “2012-2016 онд улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байсан. Тухайн үед бид ард түмнийхээ нуруунд ачаа үүрүүлэх бус тодорхой бодлого гаргаж, зөв ажилласан. Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаа. Энэ нь гадаад зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлттэй холбоотой. Эрх баригчид эдийн засгийн ийм таатай нөхцөлд ажиллаж чадахгүй байна. Энэ үед АН ард түмний нуруун дээрх хүнд ачааг бууруулах талаар бодлого гаргаж, цаашид Монгол Улсын хөгжлийн тодорхойлсон хүчирхэг улс төрийн нам болж, эв нэгдэлтэй зангидсан гар шиг ажиллах ёстой” хэмээв. Үүний дараа Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдэд үнэмлэх гардууллаа. Мөн Үзэл баримтлалын төслийг АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд танилцуулав. Тус төсөлд үзэл баримтлалын хамрах хүрээг хөгжлийн үзэл, төрийн тогтолцооны үзэл, үндэсний эдийн засгийн цогцолбор үзэл, иргэдээ дээдлэн хүндэлж тэдний төлөө үйлчлэх үзэл, найрсаг найдвартай ухаалаг гадаад харилцааны үзэл зэрэг найман хэсгээр томъёолжээ. Харин одоо хуралдаанаар 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн боллоо

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэлээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншин сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын харцага Т.Баасанхүүд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулан өгөв. Арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр мөн Улсын харцага Т.Баасанхүүгийн төрсөн өдөр тохиож байгаа юм байна.

Барилдааны түүхээс дурдвал, монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан анх удаа болж, Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв.

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх 2012 оны барилдаанд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.

2013 оны цомын төлөөх барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.

2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардсан юм. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.

2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.

2016 оны барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. Уг барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байлаа.




Categories
мэдээ нийгэм

Иргэдийн гар дээрээс салют худалдан авч, ашиглахгүй байхыг анхааруулав

ЗурагШинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зохих зөвшөөрөлгүй газраас болон иргэдийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл буюу салютыг худалдан авч ашиглах, хэрэглэх, буудуулахгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглосон. Мөн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг тус тус хориглосон байдаг. Тиймээс зохих зөвшөөрөлгүй газраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, ашиглахгүй байхыг онцгойлон анхаарч, өөрсдийн болон бусдын эрүүл мэндэд хохирох учруулахгүй байх, түлэгдэж гэмтэх, бэртэх зэрэг эрсдэл үүсгэхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээШинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд өнөөдрөөс эхлэн 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.

Үүнд:

– Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах

– ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах

– Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллах

– Шинэ жилийн баяр амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм журмыг сахих, нийт бүрэлдэхүүн төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх

– Аврах, гал унтраах техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, бэлэн байдлыг хангуулах

-Пиротехникийн хэрэгсэлтэй зөв харьцах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сэрэмжлүүлэг хүргүүлэх

-Төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үүргийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд орон нутагт сэрэмжлүүлэг хүргүүллээ

ХХААХҮ-ийн сайд орон нутагт сэрэмжлүүлэг хүргүүллээЦаг уур, орчны шинжилгээний газраас 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх урьдчилсан мэдээгээр: 29-нд Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх бөгөөд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байхыг мэдээллээ.

Цаг агаар эрс хүйтрэхтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймгуудын ХХААГ-ын дарга нарт сэрэмжлүүлэг хүргүүлэн, онцгой анхаарч ажиллах чиглэл өглөө. Нэн тэргүүнд цаг агаарын мэдээ, мэдээллийг сум, баг, малчдад шуурхай хүргэж, цаг агаарын тогтворгүй үед мал сүргээ бэлчээхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар дээрээ баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулан, ХХААХҮ-ийн яамны хариуцлагатай жижүүр болон “Шуурхай штаб”-д цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг шуурхай өгч байх чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Б.Базаррагчаа мугж боллоо

Б.Базаррагчаа МУГЖ боллооМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Тэдний нэг нь МУСТА, чөлөөт уран бүтээлч Б.Базаррагчаа байж МУГЖ цол тэмдгээр шагнуулав.

Тэрбээр 1985 оноос кино урлагийн босгыг алхаж, “Бид мартахгүй” киноны Аюуш, “Мандах нарны туяа”-гийн Д.Сүхбаатар, “Ирж яваа цаг”-ийн Готов зэрэг дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ.

МУГЖ Б.Базаррагчаа олон жил БНСУ-д ажиллаж амьдарч байгаад 2014 Монголдоо ирснээсээ хойш 10 гаруй кинонд дүр бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн дөрвөн хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн баярын өдөр тохиож буй тул өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ өдрийг хуульд “нийтээр тэмдэглэх баярын өдөр” хэмээн тусгаж бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Үүнтэй холбогдуулан автомашины улсын дугаар нь 0, 5-аар төгссөн бол өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн үг юм.

Мөн нэгдүгээр сарын 1-ний өдрийг Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд бүх нийтээр амран тэмдэглэх баярын өдрөөр тусгасан байдаг. Тиймээс өнөөдрөөс эхлэн дөрвөн хоногийн турш автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Л.Даваасүрэн, Ё.Ринзаан нар “Монгол Улсын Гавъяат хуульч” боллоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Лувсаншаравын Даваасүрэн, Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгч асан Ёндонгийн Ринзаан нарыг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр тус тус шагнажээ. Шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Улсын Дээд шүүхэд болов.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголд 106 жилийн өмнө болсон түүхэн үйл явдал бол Их Монгол Улсаа байгуулснаас хойш болсон хамгийн гайхамшигтай түүхэн үйл явдал байсан гэж хэлж болно. Монголчууд бид энэ эрх чөлөө, тусгаар тогтнолоо 106 жил эрхэмлэн хамгаалж яваа. Үүнд орчин цагийн шүүхийн үүрэг ч багагүй байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Хүн төрөлхтний хөгжлийн түүхээс харахад шударга ёсыг тогтоох үйл хэрэг нь тухайн цаг үеийн хүмүүний оршихуйн ёс заншил, үнэт зүйлс, уламжлал, итгэл бишрэлийн тогтолцоог өөртөө агуулан хөгжсөөр иржээ. Шүүн таслах ажиллагаа, түүнд холбогдох түүхэн эх сурвалжууд, энэ талаарх баримт сэлт нь хосгүй нандин дурсгал болон үлддэг билээ. Энэ өвийг хойч үедээ өвлүүлж, үлдээх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг Монголын шүүхийн үе үеийн шүүгчид амжилттай гүйцэлдүүлж, хөгжлийнхөө бүх цаг үед нэр төртэй биелүүлж ирснийг бахархан хэлэх нь зүйтэй. Монголын шүүх нь шүүн таслах ажлыг эрхлэх зохион байгуулалтын бүтцээс хальж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн загвар тийш тэмүүлж, шүүх эрх мэдэл болтлоо хөгжиж, Үндсэн хуулиар баталгаажсан байна. Энэ бол зөвхөн шүүх, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэж буй этгээдэд мэдрэгдэх дэвшил биш харин Монгол төрийн, Монгол Улсын хөгжлийн түвшинг илтгэх томоохон шалгууруудын нэг юм. Монголын шүүх өнөөдрийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болтлоо хөгжихөд энд уригдан ирсэн хоёр шүүгчийн маань зүтгэл санаачлага зохих хувь нэмрээ оруулсныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Энд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ дахин энэ ойн мэндийг дэвшүүлье. Шинэ оны мэндийг дэвшүүлье. Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай.” гэв.

Шинэхэн гавъяат хуульч Л.Даваасүрэн үе үеийн Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн удирдлага, 37 жилийн турш хамтран ажилласан бүх шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнуудад баярлаж талархсанаа илэрхийлээд “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, захиргааны ажилтнууд та бүхний хүч хөдөлмөрийн үр дүнг би амсаж байна. Та бүхэндээ маш их баярлаж байна.” хэмээн онцоллоо. Гавъяат хуульч цол хүртсэн Ё.Ринзаан “Монгол Улс Үндсэн хуультай болсноос хойш хугацаанд миний бие орон нутагт төрийн захиргаа болон өөрөө удирдах ёсны байгууллага, шүүхэд нийтдээ 40 шахам жил ажиллажээ. Энэ хугацаанд надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан нийт шүүгч нар, нэн ялангуяа Булган, Увс, Дархан-Уул, Төв аймагт ажиллаж байсан шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд, туслахууддаа баярласнаа илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.” хэмээв.

Ийнхүү Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн үеэр шүүхээс төрсөн “Монгол Улсын Гавъяат хуульч” цолтон хоёроор нэмэгдсэнээр нийт 31 гавъяаттай боллоо.

Categories
мэдээ нийгэм

Олон иргэнийг татвар төлүүлэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буурууллаа

Image result for эрүүл мэндийн даатгалСүүлийн саруудад иргэдэд татвар нэмлээ, бензиний үнэ өслөө гэх мэтчилэн таагүй шийдвэрүүдийг дараалан гаргасаар байсан билээ. Харин энэ сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах шийдвэр гаргалаа. Ингэснээр нэг талаараа хувиараа эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд татварын ачааллыг багасгаж буй мэт боловч нөгөө талаасаа Засгийн газраас илүү олон иргэдийг бага мөнгөөр ч болтугай татвар төлүүлэх бодлого бололтой.

Долоон төрлийн татвар шатлалтайгаар нэмэгдүүлэх шийдвэрийн араас ийнхүү нэг төрлийн зорилтот бүлэгт хамааралтай татварыг багасгасан байна. Засгийн газрын хуралдаанаас олон улсын жишгээр иргэдийг татвар төлүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Харин иргэд олон улсын жишигт нийцсэн татвар төлөх ч харин эргүүлээд олон улсад нийцсэн үйлчилгээг иргэдэд үзүүлэхийг хүсэж буйгаа ч илэрхийлээд эхлээд байна.

Тодруулбал, тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр хувь байхаар тогтов.

Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянга, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4800 төгрөгөөр тогтоожээ.

Шимтгэлийн хэмжээг шинэчилснээр тогтмол орлогогүй, өөрөө шимтгэлээ төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажилгүй иргэний сард төлөх хэмжээ буурч байна. Мөн эрүүл мэндийн даатгалд даатгуулах иргэдийн тоо өсөж, даатгалын сангийн чадавх нэмэгдэн, даатгуулагч иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн аж.

Харин өмнөх жилүүдэд дээрх иргэд жилд 46080 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлдөг байсан юм. Харин ирэх онд 50%-иар буурч, 28800 төгрөг жил бүр иргэн өөрөө төлж байхаар болсон байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Эрүүл мэндийн тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Засгийн газраас тогтооно гэсний дагуу 2018 онд баримтлах эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг тогтоосон байна.

Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг өнгөрсөн онуудын хувь хэмжээтэй адил хэмжээтэй барихаар заасан байгаа. Харин малчид, тогтмол орлогогүй иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ хэт өндөр байна. Үүний улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа зэрэг саналуудыг үндэслээд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг 50 хувиар бууруулж жилийн 28 мянга 800 төгрөг болгож бууруулсан. Нийгэмд татвар нэмэгдлээ гэсэн яриа хүчтэй явж байна.

Эдийн засагт болсон хямрал, хүндрэлээс болоод дэлхийн бүх улсуудад байдаг татварын шаталсан тогтолцоог хэрэгжүүлэхийг ОУВС-гаас зөвлөсөн. Жишээ нь, Шведэд 45 хувь хүртэл татвар төлдөг. Монголд 1.5 сая төгрөгөөс дээш орлогод нь таван хувийн татвар авах болж байгаа. Нөгөө талаас орлого багатай, хүндрэлтэй байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулж байна” гэжээ.