Categories
мэдээ улс-төр

Б.Хурцыг элчин сайдаар томилох асуудлыг УИХ дэмжлээ

Image result for Б.ХурцУИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Асуудлыг хаалттай горимд хэлэлцсэн бөгөөд 40 гишүүн оролцож 92 хувийн саналаар дэмжжээ. Гурван гишүүн асуудлыг дэмжихээс татгалзсан бололтой. Б.Хурцтай холбоотой ирсэн гомдлыг хэлэлцэж, нээлттэй сонсгол явуулах шаардлагатай гэж нэр бүхий гишүүд санал гаргаснаар асуудал хойшлогдоод байсан ч өнөөдөр УИХ Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хаалттай хэлэлцэн дэмжлээ. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга батламжилбал Б.Хурц Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар албан ёсоор томилогдох юм.


Categories
мэдээ спорт

Богдхан хайрханы хишиг барилдаан ням гаригт болно

Image result for барилдаан ням гаригт болноДөрвөн уулын хишиг барилдааны Тахиа жилийн хоёр дахь буюу “Богдхан хайрханы хишиг барилдаан-11” ням гарагт Бөхийн өргөөнд болно.

Энэхүү барилдааныг үйлдвэр худалдааны ХУД-ийн ЗДТГ, “АПУ” ХК болонМҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай. 2007 оны анхны барилдаанд улсын начин М.Өсөхбаяр Улсын заан түрүүлж, аймгийн арслан Ш.Жаргалсайхан Улсын гарьд үзүүрлэж байсан юм.

Харин өнгөрсөн жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уран мэх, бяр хүчээ сорин барилдахад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт ханы Аварга” бөхийн дэвжээ, Алдар СХ, Хангарьд СХ-ны бөх улсын начин Э.Даш түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин Спорт хороо, Хилийн цэргийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Сургалт, танин мэдэхүйн арга хэмжээ болов

Сургалт, танин мэдэхүйн арга хэмжээ боловБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Архивчдын өдрийг тохиолдуулан ‘’Архивчдын өдөр’’ сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Нийслэлийн Архивын газрын Архивын нөхөн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтэн Л.Өнөртуяа арга зүйн зөвлөгөө өгч Баянзүрх дүүргийн боловсролын байгуулагуудын архив, бичиг хэргийн нийт 76 ажилтан, албан хаагч хамрагдсан юм. Түүнчлэн сургалтад хамрагдаж буй ажилтнуудын дунд ‘’АХА’’ тэмцээн зохион байгуулж шилдгүүдийг шалгарууллаа.

Мөн энэ үеэр архивын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хамт олноо манлайлсан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Архивын тасгийн эрхлэгч Д.Ганхуягийг Архивын Ерөнхий газрын ‘’Тэргүүний архивч цол’’ тэмдэгээр, Баянзүрх цогцолборын бичиг хэргийн ажилтан А.Цэцэгнямыг Нийслэлийн архивын газрын ‘’Өргөмжлөл’’-өөр шагнасан бол Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны архив, бичиг хэргийн ажилтан Р.Саранцэцэг, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ц.Энхтуяа, 52 дугаар цэцэрлэгийн эмч, бичиг хэргийн ажилтан Л.Туул, 111 дүгээр сургуулийн архив, бичиг хэргийн ажилтан Д.Уранцацрал, 40 дүгээр сувиллын сувилагч, бичиг хэрэг хариуцсан ажилтан Т.Хандмаа нарыг Баянзүрх дүүргийн Засаг даргын ‘’Өргөмжлөл’’-өөр тус тус шагнажээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сайд асан Д.Зоригт, С.Отгонбаяр, Б.Цэвээн, Ж.Равдандорж нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Image result for АТГ

Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар тус салбарт хэрэгжүүлсэн дөрвөн төсөлд 15.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дөрвөн төслийн гурвыг нь “Анненг повер стэшн экүюипмент групп лимитед” компани гүйцэтгэсэн цаанаа авлига хээл хахууль байж болзошгүй. Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж нэгэн компанид давуу эрх олгосон байж болзошгүй хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Аудитаар илэрсэн зөрчилтэй холбоотой албан тушаалтнуудыг нэрлэвэл, ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа 216.2 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан, Даланзадгад ДЦС-ын турбин шинэчлэх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгосон Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан С.Отгонбаяр. ДЦС-IV ТӨХК болон ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэвээн, Ж.Равдандорж нар холбогдож байгаа гэнэ. Тэдэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажлыг хийж эхэлжээ.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн сурагчид цахим гэмт хэргийн хор хөнөөлийг урлагаар дамжуулан илэрхийллээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” нэг сарын аянг “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриан дор зохион байгуулж байгаа билээ. энэхүү аян 21 аймаг, есөн дүүрэгт өрнөж байна.

Тэгвэл аяны хүрээнд тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ЕБС-ийн сурагчдыг цахим гэмт хэргийн хор нөлөөллөөс сэргийлэх “ANTI CYBER” сэдэвт “ДЭВЖЭЭ” тэмцээн “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор өнөөдөр аймгийн зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Хэрлэн сумын Хэрлэн 1-р сургууль, Хан ХэнтийЦС, “Тэмүүжин” ЦС-ийн нийт 5 баг оролцлоо.

Цахим орчны зохистой хэрэглээг сурталчлах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт мэдээллийг сургуулийн орчинд өсвөр үеийнхэнд хүргэх зорилгоор бэлтгэгдсэн “Үе тэнгийн сургагч багш” нарын мэдлэг оюунаа сорьсон “Дэвжээ” тэмцээний байр эзлэлт:

6-р ангийн төрөлд 1-р байр “Тэмүүжин” ЦС-ийн “Жигүүр” баг

2-р байр Хан Хэнтий ЦС-ийн “Сүлд-1” баг

7-р ангийн төрөлд 1-р байр Хан Хэнтий ЦС -ийн “Сүлд-2” баг

2-р байр “Тэмүүжин” ЦС-ийн “Итгэл” баг тус тус шалгарч байр эзэллээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг хоёр тэрбум төгрөгөөр хүүхдийн ордон барина

Өвөрхангай аймаг 2018 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа. “Хүүхэд хөгжил, хамгааллын жил”-ээр хийж гүйцэтгэх хамгийн том ажил нь Хүүхдийн ордон барьж, байгуулах юм.

Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгөхийн тулд кино театртай, урлаг заалтай, уран зургийн, бүжгийн, хөгжмийн, дууны дугуйлан секцүүд хичээллэх боломжтой томоохон ордонг улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр барина.

Манай аймаг хүүхэд оролцсон гэмт хэргийн тоогоор улсад хоёрдугаарт орж байна. Мөн хүүхэд гэмт хэргийн золиос болох, сурагчдын дунд үе тэнгийнхний дарамт шахалт ихсэх явдал сүүлийн жилүүдэд эрс өсч байгаатай холбогдуулан хүүхдийн хүмүүжил, хамгаалал руу анхаарал хандуулж эхлэв.

Зорилтот жилийн хүрээнд хүүхдийн сурлага руу анхаарахаас илүү хүмүүжил, төлөвшил рүү хандсан цогц үйл ажиллагаа явуулна гэдгийг аймгийн Засаг дарга хэлж байлаа. Тухайлбал багш, эцэг эхчүүдийн харилцаа, хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд багагүй ажил хэрэгжүүлэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

“Б.Хурц Д.Энхбатыг хулгайл гэж үүрэг өгсөн хүнээ Монголын ард түмэнд хэл” гэв

УИХ-ын гишүүн Ж. Батзандан гишүүний зүгээс нэр бүхий 21 гишүүний дэмжсэнээр БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд буй Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ өргөн барьсан байдаг. Гэвч нээлттэй сонсгол хийх асуудал удааширч, зохион байгуулагдах эсэх нь тодорхойгүй болж буй учраас Л.Болд, Ж.Батзандан нар гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд уг сонсголыг зохион байгуулахаа мэдэгдсэн юм.

Нээлттэй сонсголд Д.Энхбат агсаны эгчийн охин Н.Хулан, эхнэрийн дүү нараас гадна иргэн н. Жаргал, Б.Хурцад бизнесээ булаалгасан гэх иргэн н.Бат-Ирээдүй өмгөөлөгчийн хамт, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатарын өмгөөлөгч н.Мөнхсайхан, С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан ялтнуудын ар гэр, сөрөг тагнуул Цогтбаатарын өмгөөлөгч нар хүрэлцэн ирсэн юм.

Нээлттэй сонсголын эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Б.Хурцтай холбоотой 10 өргөдөл УИХ-д ирсэн хэдий ч хэлэлцэхгүй өдий хүрлээ. Тиймээс гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд сонсгол зохион байгуулж байна. Гишүүний бүрэн эрхийн хүрээнд нээлттэй сонсгол явуулахад шийдвэр гаргаж болдоггүй. Гэхдээ бид ард иргэдээ сонсож, мэдээллийг хүргэх ёстой. Төр авлигын сүлжээнд баригдаад, ард иргэдээ сонсохоос зугтаад байна. Б.Хурц гишүүдийг элдвээр хэлж айлгаж байгаад Солонгост Элчин сайдаар сууж тархиа амраагаад, 2020 онд УИХ-д суух юм байна. Бид ийм байдлаас салах хэрэгтэй” гэж тодотгов.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан иргэн Н.Энхбат хэлэхдээ “Би саяхан шоронд өөрийн биеэр ял эдэлж байгаад гарч ирлээ. Миний бие Б.Хурцтай холбогдсон нь түүний эхнэрийн “Сарнайх” компанитай холбоотой татварын асуудлаас эхлэлтэй юм. Түүний эхнэрийн “Сарнайх” компани нь Баянгол дүүрэгт бүртгэлтэй компани бөгөөд Хан-Уул дүүргийн зайсанд байрлалтай 28 айлын орон сууцыг тус компанийн нэр дээр худалдан авсан байдаг.

Ингэхдээ тус худалдан авалтынхаа татварыг тайландаа дурдаагүй байна. Мөн Б.Хурц нь 1989 онд ашиглалтад орсон объектыг 20 сая төгрөгөөр худалдан аваад эргүүлэн “Эрин интернэйшнл” компанид 597 сая төгрөгөөр худалдсан байдаг. Ингэхдээ үүнийхээ татварыг төлсөн эсэх асуудлаар АТГ-аас шалгаад Татварын ерөнхий газарт өгсөн байдаг. Үүнд Хувь хүний орлогын албан татвар болоод бусад татваруудыг төлсөн эсэхийг шалгах болсон. Түүний эхнэрийн компанийн Зайсан дахь орон сууцнаас татвар төлсөн эсэхийг шалгахад иргэн Б.Хурц дээр 1 сая 470 мянган төгрөгийн татварын акт гарсан байдаг. Үүнийгээ доош нь бууруулж төлсөн хэмээн өөрөө хэлсэн байдаг юм.

Өөрөөр хэлбэл, орлогоосоо татвар төлөөгүй байсан. Татварын улсын байцаагчийн 74 сая төгрөгийн акт гаргасан байсныг өөрөө хүлээн аваад хүчин төгөлдөр болгосон. “Сарнайх” компанийг шалгахад худалдан авсан барилгуудынхаа татварыг тайлагнаагүй байсан бөгөөд 169 төгрөгийн татварын тайланг хам хум аргаад өгсөн байсан юм. Ингэхээр 239.7 сая төгрөгийн татварын өр татвар дээр орж ирсэн. Ингээд миний бие хариуцаж тухайн өрийг барагдуулахаар өдөр бүр “Сарнайх” компани дээр очиж орлогыг нь авч, дансыг нь хааж байсан. Б.Хурц над руу удаа дараа залгаж эхнэрийнхээ компанийн дансыг нээхийг шаарддаг байсан. Удалгүй надад өс зангидаж байгаа гэдгээ өөрөө хэлсэн байдаг юм.

Ийм шалтгаанаар надад 14 сар буюу 425 хоног хориулсан. Дараа нь намайг мөнгө угаасан, авлига авсан зэргээр гүтгэж эхэлсэн. Түүнчлэн хэвлэлүүдээр “Портер дүүрэн мөнгө гэртээ хадгалж байсан нь н.Энхбатынх байжээ” гэх зэрэг мэдээллүүд цацаж эхэлсэн. Мөрдөнд байх хойгуур нялх биетэй эхнэрийг минь “Central tower”-ийн 17 давхарт дуудаад, “Нэг өдрийн өмнө ч гэсэн нөхрөө суллуулахыг хүсч байвал тохиролцчих” гэж дуудсан байсан. Эхнэр минь нялх биетэй, намайг хүлээгээд, сэтгэл нь ч хэцүү байсан учир саналыг нь хүлээж авсан юм билээ” хэмээлээ.

Нээлттэй сонсгол үргэлжилж үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцож байна.

Энэ үеэр С.Зориг агсны аллагад сэжиглэгдэж, ял сонссон Б.Содномдаржаагийн ээж хэлэхдээ: “Их хэлмэгдүүлэлтийн үргэлжлэлийг Б.Хурц хийж байна. Хууль, хүчний байгууллагыг гартаа авчихсан. Энэ хүний үгээр л ажиллаж байна. Би хоёр жил гаруйн хугацаанд их зүйл үзлээ. Тухайн үед хүүг минь ТЕГ-ынхан баривчилсан. Тусгай бэлдсэн өрөөнд байлгаж байсан. Ингэж хэл, тэгэж хэл гэх мэтээр дарамталж байсан. Зодож, дарамталж байсан нь гомдолтой явдаг.

Хүүгийн минь бүх зургийг аваад явсан. Хүчээр С.Зоригийг алсан болгох ажлыг тагнуулын байгууллага хийсэн. Энэ Б.Хурц гэдэг хүн Ц.Элбэгдоржтой ямар холбоотой юм бэ. Ц.Элбэгдорж түүнийг АТГ-ын дэд даргаар томилж, толгойг нь илсэн шүү. Тэр ачийг нь хариулах гэж Б.Хурц гэдэг хүн арай хэтэрлээ” хэмээн хэлэв.

Мөн энэ үеэр Д.Энхбат агсны ар гэрийн төлөөлөл хэлэхдээ “Б.Хурц нэгхэн жилийн курс төгсөөд мэргэжлийн тагнуулч болчихдог юм уу? Энэ хүн барилгын техникум төгссөн юм билээ. Миний ярьж байгааг Б.Хурц өөрөө сонсоно гэдэгт итгэлтэй байна.

2004 онд дөрвөн хүний хамт Б.Хурц Франц явсан. Консулын дипломат машиныг ашиглан Д.Энхбатыг баривчилж авчирсан.

Тэргэнцэрт суулгасан, кофегоор дайлсан, тариа хийсэн ч гэж ярьдаг. Тэрийг нь би ямар нүдээрээ үзсэн биш. Гэхдээ байж болзошгүй. Д.Энхбат агсныг хоёр, гурван улсын хил дамнуулж хулгайлсан нь үнэн. Үе үеийн шоронд байсан хүмүүс бүгд үүнийг мэднэ.

Ялангуяа дамжин өнгөрүүлэх шоронгийн эмнэлэгт ажиллаж байсан эмч, ажилтнууд мэдэж байгаа. Тийм учраас Д.Энхбатыг хэний заавар тушаалаар гадаадаас хулгай хийж ирсэн юм. Б.Хурц Д.Энхбатыг хулгайл гэж үүрэг өгсөн хүнээ Монголын ард түмэнд хэл. 1937 оны хэлмэгдүүлэлт шиг байцаалт авахын тулд хүчлэн янз бүрийн аргыг хэрэглэсэн. Энэ бол нууц биш. Би н.Ариунболд агсантай хамт Д.Энхбатыг эмнэлэгт байхад очиж байсан.

Хорих хөнөөх, хүний амь насыг үрэх, хулгайлах, шийтгэх, яллах эрхийг Б.Хурцад хэн өгснийг өөрөө тайлбарлаж байж дараагийн албандаа томилогдох ёстой. Алуурчныг өмөөрч хаалттай хурал хийж байгаа УИХ-ын гишүүдийн нэрийг ч нээлттэй зарлах хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн салбарт инноваци нэвтрүүлнэ

Автотээврийн салбарт инноваци шингэсэн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, иргэн аж ахуйн нэгжүүдийн шинэлэг санал, санаачилгыг дэмжих зорилго бүхий “Инноваци Автотээвэрт” өдөрлөг өнөөдөр боллоо.

Монгол Улсад Инновацийн тухай хуулийг 2012 онд батлагдсан. Гэвч хуулийг дагалдан гарах 19 журмыг өнөөг хүртэл батлаагүй байгаагаас үүдэн инновацийн хөгжлийг дэмжих гол хууль хэрэгжихгүй өдийг хүрсэн байна. Тиймээс УИХ дахь Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг дээрх журам болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулж батлуулахаар ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Н.Учрал өдөрлөгийн нээлтийн үеэр хэллээ. Тэрбээр, “Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд “эх оронч худалдан авалт” хийдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эдийн засгаа хөгжүүлэх, инновацийг дэмжих гол алхам юм” хэмээв.

Автотээврийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийн байгууллагуудын инноваци шингэсэн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, үйл ажиллагаа чухал нөлөөтэй гэдгийг ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл онцлов. Зам тээврийн салбарыг хөгжүүлэхийн төлөө инноваци шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Өдөрлөгт авто тээврийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 32 аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Тухайлбал, “Алтан оршихуй” группын “Монгол эко дизель” бүтээгдэхүүнийг дурьдаж болох юм. Аюултай хог хаягдал буюу техникийн тосыг дахин боловсруулж гаргадаг энэхүү түлшийг “Алтан оршихуй” групп 2012 оноос евро-4 стандартад нийцүүлэн үйлдвэрлэж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 4 сая литр техникийн тосыг дахин боловсруулсан байна. Энэ нь 280 сая ам дөрвөлжин талбайг аюултай хог хаягдлаар бохирдохоос хамгаалсантай тэнцэх үзүүлэлт юм. Нэг литр түлшийг 1500 төгрөгөөр борлуулдаг бөгөөд Багахангай дүүрэгт байрлах үйлдвэрээсээ шууд түгээлт хийдэг аж.

Мөн “Хас систем” компани автомашины их гэрлийг шилжүүлэх автомат төхөөрөмжөө танилцуулав. Улсын хэмжээнд гарч буй зам тээврийн ослын дийлэнх нь шөнийн цагаар буюу холын гэрлээ шилжүүлээгүйгээс үүдэн гардаг байна. Тиймээс ослын тоог бууруулах зорилгоор тус компани автомашины их гэрлийг автоматаар шилжүүлэх төхөөрөмж бүтээсэн бөгөөд худалдаанд гаргахад бэлэн болжээ. АТҮТ, ЗЦА зэрэг мэргэжлийн байгууллагуудаар шалгалт хийлгэж, оюуны өмчийн гэрчилгээгээ авсан бөгөөд 10 гаруй автомашинд туршилтаар суурилуулсан нь 2 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа аж. Тиймээс бүтээгдэхүүнээ нэг жилийн баталгаатай, 45 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн “Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр төлөх “U money” ухаалаг систем, “Эрдэм денвир оюун ухаан” компани хот, улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар түгээх автомат машин, “Mongol Rubber” компани хаягдал дугуйг дахин боловсруулан үйлдвэрлэсэн явган хүний замын хавтан зэрэг бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Categories
мэдээ спорт

Кортни Лий 27 оноо авч багаа хожилд хөтлөв

Related image

-Өнөөдөр NBA-гийн талбайд нийт 5 тоглолт боллоо-

Дэтройт Пистонс Атланта Хавксын талбайд зочлон ирж 105-91-ийн харьцаатай буулган авлаа. Пистонсоос гарааны таван тоглогч бүгд арваас дээш оноо авсан бол сэлгээнээс Лангстон Галловэй 17 оноогоор туслав. Харин талбайн эздээс Эрсан Элиесова 23 оноо, 71 хувийн довтолгоо гүйцэтгэж багаа тэргүүллээ.

Нью Иорк Никс Брүүклин Нэтсийн талбайд зочлож 111-104-ийн харьцаатай ялав. Зочин багаас Кортни Лий 27 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 3 оновчтой дамжуулалт өгсөн бол түүнд сэлгээнээс Майкл Бийсли 15 оноо, 4 самбараас бөмбөг авалтаар туслав. Харин эсрэг багаас холбон тоглогч Спэнсэр Дэнвиди 26 оноо, 7 оновчтой, 7 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүллээ.

Клэвланд Кавальерс 121-112 Лос анжелос Лэйкэрс (Лэброн Жэймс 25 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 12 оновчтой дамжуулалт)

Минесато Тимбэрволвэс 119-96 Сакрамэнто Кингс (Карл Энтони Таунс 30 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 5 хаалт)

Голдэн Стэйт Варриорс 112-97 Даллас Маверикс (Кэвин Дурант 36 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт)

Б.АМАРТҮВШИН

Categories
гадаад мэдээ

Японы “GMO Internet Group” компани ирэх оноос ажилчдынхаа тал цалинг биткоиноор олгоно

Японы интернетийн үйлчилгээ үзүүлэгч “GMO Internet Group” компани ирэх оноос ажилчдынхаа цалинг криптовалют буюу биткоиноор олгохоор болжээ. Гэхдээ ажилчдын хүсэлтээр тал цалингаа биткоиноор орлуулан авч болох юм байна. Жишээлбэл, цалингийнхаа 10,000 ($88) иенээс 100,000 ($881) иений хоорондох хэсгийг криптовалютаар авч болно. Мөн ингэж биткоиноор цалингаа авбал урамшуулал болгож 10 хувийн илүү цалин олгохоор болжээ. Тус компани шинэ гарахаар криптовалют олборлох үйл ажиллагаа эхлүүлэх сонирхолтой байгаагаа өөрийн албан ёсны сайт дээрээ бичсэн байна.

АНУ-д биткоиныг төлбөр тооцоонд ашиглах нь түгээмэл үзэгдлүүдийг нэг болж байгаа. Саяхан л гэхэд сургалтын төлбөрөө криптовалютаар авдаг хувийн дунд сургууль Америкт бий болжээ.