Categories
мэдээ нийгэм

Ирэх оны нэгдүгээр сараас таван төрлийн татвар нэмнэ

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамарснаар манай улс хэд хэдэн төрлийн татварын хувь хэмжээг нэмээд байна. Тухайлбал Засгийн газар өнгөрсөн сард Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцавын боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50 мянган төгрөгөөр, дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тогтоохоор шийдвэрлэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Тэгвэл ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс дараах төрлийн татваруудын хувь хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд иргэд орлогоосоо хамаарч 10-25 хувийн татвар төлнө. 1.5 сая хүртэл орлоготой иргэд 10 хувь,1.5 саяас дээш орлоготой бол 15 хувь, 2.5 саяас дээш орлоготой бол 20 хувь, 3.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлөх юм байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх 1 дүгээр сарын 1-нээс нэг хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр 11 хувийн татвар төлдөг болно. Улмаар ирэх сард тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэх бол газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхэд шинэ төрлийн татвар авч эхлэх аж.

Categories
гадаад мэдээ

Чингис хааны хөрөг зургийг дэвсэлсэн залууд 1 жилийн хорих ял оноожээ

ЗурагЧингис хааны хөрөг зургийг дэвсэлж буйгаа харуулсан дүрс бичлэгийг интернэтэд тавьж, олны дургүйцлийг хүргэсэн хятад залууд нэг жилийн хорих ял оноожээ. “Би-Би-Си” телевизийн мэдээлсэнээр, Хятад улсын Өвөр Монголын ӨЗО-ы шүүх Луо овогт залууд энэ долоо хоногийн эхээр “Нийгэмд үндэстний цөөнхийг үзэн ядах хандлага бий болгохыг оролдож, нийгмийн тайван байдлыг алдагдуулсан” гэх үндэслэлээр нэг жилийн хорих ял оноосон байна. Уг дүрс бичлэгийг өнгөрсөн тавдугаар сард интернэтэд тавьсны дараа Өвөр Монголын олон иргэн цагдаад гомдол мэдүүлснээр 19 настай Луо овогтыг баривчилсан аж. Луо овогт шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ханиад томууны талаарх зөвлөгөөг утсаар өгч эхэллээ

Зураг

Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө, мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалтыг гаргажээ.

Байгууллага Утасны дугаар Ажиллах цагийн хуваарь
1. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 70210290 Ажил, амралтын өдөр: 24 цаг
2. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70233464 Ажил, амралтын өдөр: 24 цаг
3. Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 7049103 0222103 Ажил, амралтын өдөр: 09.00-20.00
4. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278

Ажлын өдөр: 09.00-22.00
Бямба гаригт: 10.00-17.00

5. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 345903
6. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 350793
7. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150063
70150049
8. Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв 98254999
9. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 362539
Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлнэ

Монголын барилгачдын нэгдсэн холбоо, “Монгол даатгал”, “Work line with us” компани хамтран “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт татахад давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. “Work line with us” компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хөрөнгө оруулахын тулд “Монгол даатгал”-аар дамжуулан, Германы “Hannover Re” компанид таван төрлийн давхар даатгал хийлгэж эрсдлээ хаахаар болжээ. Тодруулбал, гүйцэтгэлийн баталгаа, бизнес тасалдал, удирдах ажилтны хариуцлага, барьцаа хөрөнгийн даатгал хийлгэх аж. Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай “Work line with us” компани өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан “Нарлаг Буянт-Ухаа” төслийг бодит байдалд нийцүүлэн дахин төлөвлөж, хөрөнгө оруулахаар ажиллаж эхэлсэн байна. Улмаар “Баганат өргөө” компанийн 560 орчим айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ байгуулжээ. Тус компани нь барилгын салбарт оруулж буй гадаадын санхүүжилтийг даатгаж буй анхны тохиолдол аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн дөрвөн цэгт агаарын бохирдол стандартыг давсан байна

Өнөөдрийн 12.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 885 буюу хамгийн их бохирдолтой байна. Харин толгойт орчимд 717, Баруун дөрвөн замд 576, Амгаланд 503-ыг зааж байна. ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг. Гэтэл нийслэлийн агаарын бохирдлын мэдээгээр дөрвөн цэгт бохирдол 500-гийн хязгаарыг давсан байна.

Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байна

Categories
мэдээ спорт

“World masters” тэмцээнд манай 14 жүдоч оролцоно

ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнөөдөр эхлэх Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээнд манай 14 тамирчин хүч сорино. Эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг-ын жингийн медальтнууд өнөөдөр тодрох юм. 60 кг-д Д.Амартүвшин Бразилын П.Пелим, Г.Болдбаатар Казахстаны К.Гусмантай эхний оноолт таарчээ. Г.Хэрлэн Израйлын Фликер Талтай барилдах бол Д.Алтансүх Молдавын В.Дэнистэй оноолт таарсан бол 73 кг-д Д.Хадбаатар Азарбайжан, Г.Одбаяр Бразилын бөхтэй эхний барилдаанаа хийх юм байна. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлсэн бол 57 кг-д Д.Сумъяа Унгарын Каракастай оноолт таарчээ. 63 кг-д Б.Мөнгөнчимэг Польшийн О.Агатай барилдах аж. Ийнхүү 200 мянган ам.долларын шагналын сантай эл тэмцээнд 46 орны 212 жүдоч өрсөлдөх юм.

Categories
мэдээ спорт

Жэймс Хардэн 28 оноо авч багаа хожилд хөтлөв

james harden spurs зурган илэрцүүд-ӨНӨӨДӨР NBA-ГИЙН ТАЛБАЙД НИЙТ 11 ТОГЛОЛТ БОЛЛОО-

Өнөөдрийн онцлох тоглолт Сан антониа Спүрс, Хьюстон Рокэтс багуудын хооронд боллоо. Тоёота цэнтрт болсон тус тоглолтод Пуужингуудын хамгаалагч Жэймс Хардэн 28 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт өгсөн бол түүнд холбон тоглогч Крис Пол 28 оноо, 8 оновчтой дамжуулалтаар туслав. Харин Спүрсээс Кавая Лионард гараанд эргэн ирж 12 оноо, 4 самбараас бөмбөг авалт хийлээ.

Бусад тоглолтуудын үр дүн:

Миами Хит 104-98 Шарлот Хорнэтс (Кэмба Валкэр 25 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт)

Дэтройт Пистонс 104-98 Индиана Пэйсэрс (Андрэ Драммонд 23 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 3 хаалт)

Портланд Трэйл Блэйзэрс 95-88 Орландо Мэйжик (Дамиан Лиллард 21 оноо, 4 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт)

Оклахома сити Тандэр 119-117 Филадэлфа 76 (Рассэл Вэсбрүүк 27 оноо, 18 самбараас бөсбөг авалт, 15 оновчтой дамжуулалт) 3 нэмэлт цаг гарсан

Вашингтон Визардс 100-91 Лос анжэлос Клиппэрс (Брэдли Бийл 20 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт)

Юта Жазз 107-95 Бостон Сэлтикс (Рики Рубио 22 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт)

Торонто Рэпторс 120-87 Брүүклин Нэтс (Дэмар Дэрозан 31 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 73 хувийн довтолгоо)

Мемфис Гризлис 96-94 Атланта Хавкс (Тайрик Эванс 22 оноо, 3 оновчтой дамжуулалт, 60 хувийн довтолгоо)

Чикаго Буллз 115-109 Милуаки Бакс (Бобби Портис 27 оноо, 12 самбараас бөмбөг авалт)

Дэнвэр Наггэтс 117-111 Нью Орлэанс Пэликанс (Гарри Харрис 21 оноо, 5 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт)

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг сайтар шалгаж авахыг анхаарууллаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жил болох гэж буйтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа болон аюулгүй байдлыг сайтар шалгаж авахыг иргэдэд анхаарууллаа. Учир нь тус газраас есөн дүүрэгт явуулсан хяналт шинжилгээгээр 422 зөрчил илрүүлсний дийлэнхийг хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн эзэлжээ. Тодруулбал “Нарантуул”, Орхон худалдааны төв, Хороолол хүнсний зах, Таван эрдэнэ зэрэг хүнсний захуудад худалдаалж байсан тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүнд хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд ихээр илэрчээ. Шалгалтад 432 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас 276 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.Мөн зөрчилтэй гурван аж ахуйн нэгжид 1.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Дашрамд дурдахад НМХГ-ын төв лабораторид энэ онд шинжлэгдсэн хиам, хиаман бүтээгдэхүүний 6.6 хувь, архи, согтууруулах ундааны 17 орчим хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байжээ.

Categories
мэдээ спорт

Х.Мөнхтуяа гирийн дэлхийн аварга боллоо

БНСУ-ын нийслэл Сөүл хотод гирийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд 32 орны 460 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манайхаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Х.Мөнхтуяа алтан медаль хүртэж, Солонгосын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлэв. Энэ амжилт нь Монголын гирийн спортын түүхэнд дэлхийн анхны аварга хэмээн алтан үсгээр бичигдэх гавьяа юм. Түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Нух долдугаар байрт оржээ.


Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар ажиллаж байна

Ханиад томууны дэгдэлт их байгаа учир эмнэлгүүдийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Мөн амралтын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажиллаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө, мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвүүд утсаар иргэдэд хүргэж буйг НЭМГ-аас мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 76.672 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдлыг оношилжээ. Энэ нь нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар багаүзүүлэлттэй гарсан байна. Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-2 нас, 26.6 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж буй аж. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Чингэлтэй дүүрэгт 5.9 хувь, Хан-Уул дүүрэгт 5.8 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм гэдгийг албаныхан хэллээ.