Categories
мэдээ нийгэм

“Өдрийн зээлийг хүчээр өгөөд байгаа юу” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Манай сонины уламжлалт “Танайд өнжье” буланд Ирээдүйн инженерүүдийг бэлтгэж буй “BRICKS 4 KIDZ” сургалтын төвд нэг өдрийг өнгөрөөлөө.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог,баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Өдрийн зээлийг хүчээр өгөөд байгаа юу” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцсан сонирхолтой ярилцлагыг улстөрийн нүүрнүүдээс уншаарай.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд нүүр номондоо бичлэг хийхдээ анхаарал татсан олон мэдээлэл хүргэж, өөрөө хүчирхийллийн хохирогч болсон төдийгүй, олны танил, томоохон компанийн захирлууд, улстөрчдийн хүүхдүүдийн хар тамхи хэрэглэдэг болон хүчирхийллийн хэргийн талаар ноцтой зүйлс ярьсан билээ. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай уулзажярилцлаа. Уг сонирхолтой ярилцлагыг зөвхөн “Өдрийн сонин”-оос уншаарай.

“Эрдэнэт” үйлдвэр ХХК , Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг энэ сарын 13-14-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдсан билээ уг сурвалжлагыг XI нүүрнээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 18-ААС 22-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 18-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

12 дугаар сарын 19-ний Мягмар гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 18-ны Даваа гарагт:

  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 19-ний Мягмар гарагт:

  • Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Улсын Их Хурлын даргын 2017 оны 188 дугаар захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

12 дугаар сарын 20-ны Лхагва гарагт:

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 19-ний Мягмар гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол хэлний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл, мөн тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
  • Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2015 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тайлан, мэдээлэл сонсож хэлэлцэх;
  • Бусад.

12 дугаар сарын 20-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Төв банкны /Монголбанк/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 21, 22-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлэг дараах хувиараар ажиллаж байна

Өрхийн эмнэлэг дараах хувиараар ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 76.672 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдлыг оношилжээ. Энэ нь нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага үзүүлэлттэй гарсан байна.

Тиймээс ханиад томууны дэгдэлт их байгаатай холбогдуулан эмнэлгүүдийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар, өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг сайтар шалгаж авахыг иргэдэд анхаарууллаа

Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг сайтар шалгаж авахыг иргэдэд анхаарууллаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жил болох гэж буйтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа болон аюулгүй байдлыг сайтар шалгаж авахыг иргэдэд анхаарууллаа. Учир нь тус газраас есөн дүүрэгт явуулсан хяналт шинжилгээгээр 422 зөрчил илрүүлсний дийлэнхийг хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн эзэлжээ.

Тодруулбал “Нарантуул”, Орхон худалдааны төв, Хороолол хүнсний зах, Таван эрдэнэ зэрэг хүнсний захуудад худалдаалж байсан тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүнд хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд ихээр илэрчээ. Шалгалтад 432 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас 276 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.Мөн зөрчилтэй гурван аж ахуйн нэгжид 1.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Дашрамд дурдахад НМХГ-ын төв лабораторид энэ онд шинжлэгдсэн хиам, хиаман бүтээгдэхүүний 6.6 хувь, архи, согтууруулах ундааны 17 орчим хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын хүрэл хөшөөг босголоо

Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын хүрэл хөшөөг босголоо

XX зууны Монголын томоохон сэхээтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Говь-Алтай аймгийн хоёрдугаар дугаар сургуулийн өмнөх талбайд эрдэмтэн зохиолчийн хүрэл хөшөөг босгосон байна.

Чадраабалын Лодойдамба Төрийн хошой шагналт (1917-1970) нь Монголын зохиолч байв. Тэрээр 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж «Алтайд», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» кино зохиол бичжээ.

Зохиолчийн «Тунгалаг тамир» «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон зэрэг хэлнээ хэвлэгджээ.Ч. Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд «Алтайд» роман болон «Манай сургуулийнхан» туужаар, 1971 онд «Тунгалаг тамир» романаар хоёр удаа хүртсэн юм. Лодойдамбын Тунгалаг Тамир романы (1970-1973) кино хувилбар гарахад киноны найруулагч Равжаагийн Доржпалам их нэр хүндтэй болсон байна.

Эхнэр Ч.Долгорсүрэн нь Монгол Улсын ардын жүжигчин юм.

Categories
мэдээ спорт

Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна

Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байнаУлаанбаатар хотын аварга шалгаруулах мөсөнд авиралтын тэмцээн Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт өнөөдөр /2017.12.17/ болж байна.

ОУОХ 2020 онд Японы Токио хотноо болох XXX зуны олимпийн наадмын хөтөлбөрт бейсбол, софтбол, карате, скейтборд, спорт авиралт зэрэг спортын 5 төрлийг шинээр оруулах шийдвэр гаргасан. Тиймээс спорт авиралтыг Монголд хөгжүүлж, хичээллэгч, сонирхогчдын оролцоог нэмэгдүүлэхэд Монголын уулын холбоо сүүлийн үед онцгой анхаарал хандуулж байгаа. Үүний нэг нь өнөөдөр болж буй “Ice Challenge 2017” арга хэмжээ бөгөөд мөсөнд авирч, нохой чаргаар зугаалах, квадроциклээр давхих боломжийг оролцогчдод олгожээ.

Тэмцээнийг хурд, техникийн гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж байна. Насны хувьд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангилалтай. Тэмцээний зам, орчныг Монголын уулчдын үндэсний холбооны зөвлөл бэлтгэж, баталсан ба “Монголиан экспедишн” компани ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.

Горхи, Тэрэлжийн цогцолборт байгуулсан энэ орчинд өвлийн аялал сонирхогчид цуглах онцгой боломж бүрдсэнийг зохион байгуулагчид онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа

АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллааАН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны VIII дугаар Үндэсний чуулган өчигдөр боллоо.

Тус чуулганд 21 аймаг, есөн дүүргийн 400 гаруй залуус болон АН-ын дарга С.Эрдэнэ, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, АЗХ-ны анхны Ерөнхийлөгч асан Г.Батхүү нар оролцлоо.

АН-ын дарга С.Эрдэнэ залуучуудад хандан “АЗХ олон жил үргэлжилсэн хэвшмэл байдлыг эвдэж, 90 мянган гишүүнээс Ерөнхийлөгчөө сонгосон нь шинэчлэлийн эхлэл юм. Үүнээс цааш өгсөх шат олон бий. Тиймээс залуучууд мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлэх хэрэгтэй. Эзэн Чингис хааны хэлсэнчлэн алд биеэ үл хайхран улс орныхоо сайн, сайхны төлөө хичээн ажиллаарай. АН бүх талаар дэмжинэ” гэдгээ хэлсэн юм.

Энэ үеэр Төлөөлөгчдийн саналаар АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, нийслэлийн АЗХ-ны тэргүүн Э.Өлзийбаяр нарыг албан ёсоор батламжилж, батламжийг С.Эрдэнэ, Д.Баттулга нар гардуулжээ. Мөн 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны тэргүүнд батламж гардуулсан юм.

АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль 90 мянган гишүүний төлөөлөл болсон 7000 залуугийн дунд явагдлаа. Энэ бол яах аргагүй шинэчлэлийн давалгаа мөн. Залуусын дуу хоолой, итгэл үнэмшил шинээр түрэн орж ирж байна. Тиймээс ахмад, дунд, залуу үеийн холбоог гагнаж ажиллана. Би ямагт төвийн тоглогч байж, асуудлыг залуустайгаа хэлэлцэн шийдвэрлэнэ. Залуус биеэ оторлох ёсгүй” гэлээ.

Чуулганаар Үндсэн хууль ба засаглал, эдийн засаг ба уул уурхай, залуучууд ба оролцоо гэсэн гурван салбар хуралдаан зохион байгуулж, цаашдын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг баталжээ. Үүнээс гадна залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, нийгмийн хөгжлийн төлөө бодит оролцоог дэмжих дэд хөтөлбөр бүхий “Андууд” санаачилгыг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Ирэх он дуустал “Андууд-Нэг гэр бүл”, “Андууд-Илгээлтийн эзэн”, “Андууд- Сургалт, хөгжлийн хөтөлбөр”, “Андууд-Шинэ соёл” зэрэг дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Categories
мэдээ спорт

Богд хайрхан хишиг, чансаа өндөр 128 бөхийн барилдаан эхэллээ

Барилдаан зурган илэрцүүдӨнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд болох Богд хайрханы хишиг буюу чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно. Монголын үндэсний бөхийн холбооноос барилдах бөхчүүдийг цахимаар урьдчилан бүртгэсэн. Энэ нь анх удаа бөхчүүдийг цахимаар буюу Монголын үндэсний бөхийн холбоо нэртэй фэйсбүүк хуудсаар бүртгэж байгаа туршилт юм. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Т.Баасанхүү нар эмчийн акттай, улсын харцага О.Хангай гадаадад яваа зэрэг шалтгаанаар барилдах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Д.Сумъяа “World Masters”-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо

Д.Сумъяа зурган илэрцүүдОлон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээн өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэллээ. 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 46 орны 212 жүдоч өрсөлдөх бөгөөд жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх урилгаар оролцдогоороо онцлогтой.

Тэмцэний эхний өдөр манай есөн тамирчин хүч үзэн барилдсанаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа аваргын алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр тэрбээр “World Masters”-д завсаргүй дөрөв түрүүлж буй дэлхийн анхны бөх болж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Г.Хэрлэн түрүүлж алтан медаль, эмэгтэйчүүдийн -48кг-д М.Уранцэцэг хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -60кг-д зодоглосон Д.Амартүвшин гавьяат хүрэль медаль тус тус хүртээд байна. Өнөөдөр 81 кг-д Г.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 100 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар барилдана.

Categories
мэдээ улс-төр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-д 2017.12.14-15-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, тус улсын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыкотой уулзлаа.

Тэрбээр хоёр орны найрамдалт харилцааг бататгах, ялангуяа Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлж байгаагаа уулзалтын эхэнд онцлон хэллээ.

ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко Сайд Б.Батзоригт хандан анхныхаа айлчлалыг Хөдөө аж ахуйн салбарын чухал түнш болох манай улсаас эхэлж байгаад талархаж байна. Хоёр орны өндөр дээд түвшний энэхүү айлчлал нь Монгол-Оросын Хүнс, хөдөө аж ахуйн салбарт онцгой ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэдгийг цохон тэмдэглэв.

Уулзалтын үеэр газар тариалангийн бүсэд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүднээс ойн зурвас байгуулах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх чиглэлд ОХУ-тай хамтарч ажиллах боломжуудын талаар хоёр тал харилцан санал солилцов.

Мөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монголын Хөдөө аж ахуй болон Мал аж ахуйн салбарын хөгжилд онцгой ач холбогдол бүхий “Мал, амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн” тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурал шинээр баталсан тухай ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко тэргүүтэй албаны хүмүүст мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Энэ хүрээнд “Монгол малыг эрүүлжүүлэх хоёр дугаар шатны хөтөлбөр”-ийг эрчимтэй үргэлжлүүлэх тал дээр ОХУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж, үр дүнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг зөвхөн ОХУ-ын улсаас худалдан авах, шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины үлдэгдлийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөх хүсэлтийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газраас шийдвэрлэсэн үржлийн бус эр хонь, ямааг бэлтгэж, амьдаар нь экспортлох ажлыг шуурхайлан эхлүүлэх тал дээр ОХУ-аас дэмжлэг хүслээ. Мөн мал, мах, махан бүтээгдэхүүн экспортлох хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгож, шуурхай хэрэгжүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлээд, хоёр талаас ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө боловсруулан, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн ОХУ-ын зүгээс Хөдөө аж ахуйн салбарт урт, богино хугацааны сургалтаар боловсон хүчин бэлтгэхэд Монголын талд дэмжлэг үзүүлж, талууд хамтран ажиллахаар санал нэгдэв.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыконы тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан ажлын айлчлал амжилттай болж өндөрлөлөө.

ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-ын шилдэг техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн “Ростсельмаш” компанийн Худалдаа, экспорт хариуцсан захирал М.В.Максимов болон Санхүү хариуцсан захирал Р.Н. Мусаев нартай уулзлаа.

“Ростсельмаш” компани нь Оросын Холбооны Улсдаа газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг томоохон компанийн нэг бөгөөд дэлхийн 20 гаруй улсад тоног төхөөрөмж экспортолдог байна.

Тус компани нь манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд трактор, комбайн болон бусад тоног төхөөрөмж нийлүүлдэг. Цаашдаа газар тариалангийн чиглэлээр техник, тоног төхөөрөмж нийлүүлэн, Монголын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа “Ростсельмаш” компанийн Худалдаа экспорт хариуцсан захирал М.В.Максимов хэллээ.

Монгол Улсын газар тариалан болон мал аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, нийлүүлэлтэд ОХУ онцгой чухал үүрэгтэй. Сүүлийн 20 гаруй жилд манай улсын газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийгдээгүй. ОХУ-ын шилдэг үйлдвэрлэгчдийн нэг “Ростсельмаш” компанитай техник, тоног төхөөрөмжийн тал дээр хамтарч ажиллахад боломжтой гэж харж байгаагаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.