Categories
мэдээ нийгэм

Мөсөнд авиралтын тэмцээнд “Сутайн бор” клуб тэргүүллээ

Зураг“Ice Challenge Mongolia” мөсөнд авиралтын тэмцээн өнгөрсөн ням гарагт /2017.12.17/ Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болж “Сутайн бор” клуб тэргүүн байрт шалгарлаа.

Энэхүү тэмццээнийг “Монголиа Экспедишнс” ХХК болон гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр нарын санаачлагаар 2012 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Тус тэмцээнд гадаад, дотоодын 11 багийн 54 тамирчин оролцож, багийн дүнгээр уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб тэргүүлж, “Улаанбаатар аялагч” клуб, “Хязгааргүйд мац” клуб хоёр, гуоавдугаар байрт тус тус шалгарсан байна.

Тэмцээний үеэр мөсөнд авирахаас гадна, нохой чарга, квадроцикл буюу дөрвөн дугуйт мотоциклийн аяллыг зохион байгуулсан юм. “Ice Challenge Mongolia” мөсөнд авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээн, өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр нь экстрим спорт сонирхогч залуусын аяллын шинэ тренд төдийгүй Монгол Улсад энэ спортыг сонирхогч тамирчдыг татаж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй үндэсний брэнд арга хэмжээ болж байна.

Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад БОАЖЯ, Монголын уулчдын үндэсний холбоо, “Монос хүнс” ХХК, Эко уусдаг цай болон Хаан жимс ХХК хамтран ажилласан юм.

Categories
мэдээ улс-төр

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудлууд” сэдвийн хүрээнд гурван илтгэл сонслоо

Эрдэм шинжилгээний хурал “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудлууд” сэдвийн хүрээнд дэх илтгэлүүдээр үргэлжиллээ. Дээрх сэдвийн хүрээнд “Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал” сэдвээр Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа, МУИС-ийн докторант, Үндсэн хууль судлаач Л.Төр-Од нар илтгэл тавилаа.

Ж.Амарсанаа:

– Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол бусад хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг тодорхой болгомоор байна. “Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэг байна. Үндсэн хуулиар бий болгосон түр хороо гэж байгаа. Дэд хороодоо нэр зааж байгуулдаг. УИХ байнгын хороодоо байгуулдаг бол УИХ-ын дарга Хянан шалгах түр хороог байгуулах юм байна. УИХ-ын дарга захирамж гаргадаг болохоос түр хороо байгуулдаг хүн биш. Үүнийг засмаар байна. Түүнчлэн “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх” гэсэн заалт байна. Үүнтэй холбогдуулаад бусад хуульд ямар өөрчлөлт оруулахыг хармаар байна. Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн бус хоёр яамтай болж байна. Үндсэн хуулийн 5 яам, Үндсэн хуулийн бус 7 яамтай болохоор байна гэсэн үг. Ийм байж таарахгүй. 1924, 1960 оны Үндсэн хуульд засгийн газрын гишүүн хэн байхыг заасан. 1940-1960 оны Үндсэн хуульд яамтай холбоотой асуудлаар 5 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан. Нэгийг нэмдэг, нэгийг нь хасдаг байлаа. Гэхдээ бүгдийг нь жагсааж бичдэг байсан аж. Тийм учраас яам байгуулахын төлөө Үндсэн хуулиар оролдох хэрэггүй.

Л.Төр-Од:

– Үндсэн хуулийн чиг хандлага ямар байна вэ гэхлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл бүхэлд нь өөрчлөлт оруулахад хатуу журам тогтоох, дархлагдах байдлыг тодорхойлох нь Үндсэн хуульт ёсны нэг гол шинж чанар болоод байна. Үндсэн хуулийн бүтэц-онол, арга зүйн бүтцийг хоёр агуулгаар ойлгоно. Үндсэн хуулийн хэлбэрийн бүтэц байгууламж нь орчин үеийн Үндсэн хуулийн үүсэл гарал, төлөвшил, хөгжил, шинэтгэлийн чиг хандлагатай шууд холбоотой. Орчин үеийн Үндсэн хуулиуд үндсэндээ оршил, үндсэн хэсэг, төгсгөл хэсгээс бүрддэг. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн агуулгын бүтэц байгууламж нь Үндсэн хуулийн тулгуур шинж чанар буюу зарчмын зүйл заалтаас бүрдэж байна. Олон улсын практик жишээнээс харахад Үндсэн хуулийн үл өөрчлөх буюу үл хөндөгдөх тулгуур зарчимд юу орж байна вэ гэхлээр Үндсэн хуулийн оршилудиртгал хэсэг, Ардчилсан төр-бүгд найрамдах засаг, Улсын бүрэн эрхт байдал-тусгаар тогтнол, Нэгдмэл эсхүл Холбооны улс-засаг захиргааны хуваарь, Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хүний салшгүй эрх, эрх чөлөө, Төрийн эрх мэдлийг хуваарилах, харилцан “хяналт тэнцэл-хяналтын” зарчим, Үндсэн хуулийн дээд хүчин чадал, Үндсэн хуулийн шүүх-хяналт зэрэг тулгуур зарчмууд зайлшгүй ордог болжээ.

Үргэлжлүүлээд “Үндсэн хуулийн түвшинд зохицуулах асуудлын цар хүрээ ба нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэлбэр” сэдвээр Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа илтгэл тавьсан юм.

Ц.Сарантуяа:

– Үндсэн хуульд зааж өгснөөр хууль хэрэгждэг, нийгмийн харилцаа сайжирдаг, амьдрал сайхан болдог гэж үзэх нь ташаа ойлголт юм. Иймээс аливаа асуудлыг Үндсэн хуульд тусгаснаас илүүтэй холбогдох хуулиудад нарийвчлан тусгаж, хүлээлгэх хариуцлагыг оновчтой зааж өгөх нь чухал юм.

Дараа нь “Үндсэн хуулийн түгээмэл ба үндэсний онцлог зохицуулалт” сэдвээр МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл илтгэл тавилаа.

Б.Цогтгэрэл:

– Өөрийн орны онцлогт тохирсон зохицуулалтыг Үндсэн хуулиндаа хийж чадсан орнууд хөгжин дэвжиж байна. 1992 оны Үндсэн хуулинд яагаад өөрчлөлт оруулах ёстой гэдгийг тодруулж хэлье. Үндсэн хуулийг амьлуулагч нь төр байдаг. Харамсалтай нь манай төрийн байгууламж төвөөс зугтаах хүчний нөлөөлөлтэй хуульчлагдсан тул “Бүтээгч төр бус-Нураагч төр” болсон. Түүнчлэн үндэсний валютын үнэ цэнийг хамгаалах үүрэгтэй Төв банк, улсын төсөв, гадаад өр, зээл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн амин чухал асуудлууд Үндсэн хуулийн гадна үлдсэн байна. Мөнхийн маргаан, тэмцэл, зөрчлийн объект болох газар, байгалийн баялгийн зохицуулалт огт байхгүй зэрэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгааныг бий болгож байна.

Иймээс дараах асуудлуудыг Үндсэн хуулинд тусгах:

-Засгийн газрыг тогтвортой, мэргэжлийн байлгах

-Намчирхлыг саармагжуулах

-Эдийн засгийн бүлэг бий болгох

-Төрийн албаны мерит системийг бий болгох

-Хянан шалгах Үндсэн хуулийн институт байгуулах

-Өрх гэр гэсэн бүлэг бий болгох хэрэгтэй гэлээ.

Хөтөлбөрийн дагуу эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ спорт

Кака зодог тайллаа

Image result for Кака

Рикардо Изексон Дос Сантос Лэйто Кака албан ёсоор зодог тайллаа. 21 зууны хамгийн гоц авьяасуудын нэг гэгддэг Какаг бид Роналдо Мэсси хоёроос өмнө “Алтан Бөмбөг” буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг авч байснаар нь тод санадаг. 17 наснаасаа эхлэн дэлхийн тавцанд гялалзаж эхэлсэн түүний замнал олон сая хүний зүрх сэтгэлийг булааж байсан гэдэгтэй хэн ч маргахгүй.

Тэрбээр зодог тайлж буйгаа өөрийн сошиал медиа хаягаар дамжуулан зарласан юм. Тэрбээр “Миний төсөөлж чадахаас ч хамаагүй илүү давсан аялал байлаа. Баярлалаа та бүхэнд. Дараагийн аялалдаа гарахад бэлэн байна” гэж Англи, Португал хэлээр бичжээ.

Бразилын Сао Паоло багаас замналаа эхлүүлж байсан Кака 2003 онд Италийн алдарт АС Милан багт тоглох болсноор үргэлжилсэн юм. Энэ нь түүний замналын оргил үе байлаа. 2003-2004 оны улиралд тэрбээр багийнхаа хамтаар Италийн Сери А буюу дээд лигт түрүүлж, 2007 онд аваргуудын лигийн цомыг өргөж, оны шилдэг буюу “Алтан бөмбөг” шагналын эзэн болж байсан билээ.

Үүний дараагаар Испани эзэн хааны алдарт Реал Мадрид багийн Галактикос 2 төслийн нэг болж байсан тэрбээр 2012 онд Ла Лигийн цомыг өргөж байсан юм. Гэвч энэ үеэс гэмтэл бэртэлд олон удаа өртөж эхэлсэн байдаг. Ингээд 2013 онд Милан клубт эргэн ирж, үүнээсээ ганцхан жилийн дараа АНУ-ын Орландо Сити багт очиж байсан билээ. Харин энэ улирлын дараагаар Орландод тоглохгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.

Клубын түвшинд гаргасан амжилтууд ийм байгаа бол олон улсын тавцанд шигшээ багийн хамтаар гурван удаа ДАШТ-д оролцсон байдаг юм.

Харин зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч болох сонирхолтой байгаагаа илэрхийлээд амжсан байдаг. Тэрбээр “Би Реал Мадридын дасгалжуулагч Зинедин Зидан шиг ажиллахыг хүсэж байна. Тэр тоглохоо больсон, дараа нь хэсэг хугацаанд завсарласан, тэгээд залуучуудад мэддэг чаддаг бүхнээ зааж өгөх боломжтойг олж харсан. Би түүн шиг болохыг хүсэж байна”гэж мэдэгдээд байгаа юм. Мөн тэрбээр АС Милан багтай давгүй харилцаатай байгаа талаараа мэдэгдээд байгаа билээ.

Image result for КакаRelated imageRelated imageRelated imageImage result for КакаRelated imageRelated image

Categories
мэдээ нийгэм

Хайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх 1.4 км авто зам ирэх онд ашиглалтад орно

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн хамт барих ажлын хүрээнд 2017 онд төлөвлөсөн хуваарийн дагуу 3 алгасалтай 57 урт метр төмөрбетон гүүрийн тулгуур, суурь, 21 дам нурууг цутгаж, далан сувгийн бэхэлгээний болон гүүрийн 2 талын холбох замын газар шороо, далангийн дүүргэлтийн ажлуудыг хийж, гүйцэтлээ. Тус зам, гүүрийн ажил нийт 31 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн бөгөөд 2018 онд ашиглалтад орох юм. Тус авто зам буюу гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсгийг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч , улмаар хотын хойд хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал буурч, жигд хуваарилах болон гэр хороололын дахин төлөвлөлтийг хурдасгах чухал ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд 1.4 км урттай авто зам, 14м өргөнтэй зорчих хэсэг, 2 талдаа 3м өргөн явган хүний зам, 2 талдаа 2м ногоон байгууламж, 3 цэгт т/б хоолой, 1 цэгт 54 у/м т/б гүүр, 2 талдаа гэрэлтүүлгийн хамт баригдана. Гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК ажиллаж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Шатрын “тэмээтэй 64 этюд” номыг хэвлэлд шилжүүлжээ

ЗурагШатрын бодлого зохиомжийн зөвлөлөөс “Хос мастер” академитай хамтран гаргадаг шатрын бодлогын эмхтгэлийн цувралаа 2017 онд үргэлжлүүлэн “Морьтой 64 этюд”-ийг хэвлүүлж, улмаар “Тэмээтэй 64 этюд”-ийг хэвлэлд шилжүүлээд байна.

С.Чимэдцэрэн агсны үр хүүхдүүд “Хүүхдийн бодох шатар” (1995 он) номыг нь түүний 85 насны ойгоор нь давтан хэвлүүлсэн бөгөөд ОУХМ Л.Тогоохүүгийн “Шатрын бодлогын суварга” ном хэвлэгдлээ. Мөн “Урамтай шатар” сэтгүүлд Бодлого зохиомжийн булан ажиллуулан, “Өнөөдөр” сонинд Монголын бодлого зохиогчдын бүтээлийг цувралаар танилцуулж байна.
Шатрын бодлого бодох аргачлал, зөвлөгөөний талаар 24 цагийн хичээлийн хөтөлбөр боловсруулан “Хос мастер” шатрын академид хичээл, сургалтыг зохион байгуулсан юм. Үүнээс гадна шатрын клубүүдэд зориулсан бодолтын тэмцээний гарын авлага, холбогдох бусад материал, зөвлөгөө бэлдэж интернэт ашиглан багш, дасгалжуулагч нарт хүргүүлсэн байна.
Categories
мэдээ спорт

Лэброн Жэймс 61 дэх трипл дабл хийж багаа хожилд хөтөллөө

-ӨНӨӨДӨР NBA-ГИЙН ТАЛБАЙД НИЙТ 5 ТОГЛОЛТ БОЛЛОО-

Эхний тоглолтод Торонто Рэпторс талбайдаа Сакрамэнто Кингсчүүдийг хүлээн авч 108-93-ийн харьцаатай хожлоо. Рэпторсчуудаас хамгаалагч Дэмар Дэрозан 21 оноо, 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Гарэт Тэмпл 18 оноо авлаа. Өнөөдрийн хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Дэтройт Пистонс, Орландо Мэйжик багуудын хооронд болж, Пистонсчууд эцсийн мөчид 114-110-ийн харьцаатай хожив. Тоглолтын шилдэг тоглогчоор Пистонсын жижиг довтлогч Рэжжи Буллок 20 оноо, 5 самбараас бөмбөг авалтаар туслалаа. Виктор Оладиппогоор удирдуулсан Индиана Пэйсэрс, Брүүкли Нэтсийг талбайд нь 109-97-ийн харьцаатай хожив. Тоглолтын шилдэг тоглогчоор Виктор Оладипо 26 оноо, 7 самбараас бөмбөг авалт хийж тодров. Энэ өдрийн сүүлийн тоглолт Клэвланд Кавальерс, Вашингтон Визардс багуудын хооронд болж Клэвландчууд 106-99-ийн харьцаатай хожлоо. Тоглолтын шилдэг тоглогчоор морьтон цэргүүдийн ахлагч Лэброн Жэймс 20 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 15 оновчтой дамжуулалт өгч тодров. Харин эсрэг багаас Брэдли Бийл 27 оноо авч багаа тэргүүллээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцалжээ

ЗурагГэрэл цахилгаан тасарсны улмаас Америкийн Атланта хотын Хартсфилд-Жексоны олон улсын нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцлахад хүрсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Тус нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудлуудын нэг бөгөөд өдөрт хөөрөх болон буух 2500 гаруй нислэгийн 250 мянга гаруй зорчигчид үйлчилдэг аж.

Орон нутгийн цагаар ням гарагийн орой гэр цахилгаан тасарсны улмаас зорчигчид харанхуй терминалуудад шөнө дунд хүртэл байсан байна.

Гэрэл цахилгаан тасарсны улмаас 1000 гаруй нислэг цуцлагдаж, 100 гаруй нислэгийг даваа гарагт буюу өнөөдөр үйлдэхээр хойшлуулсан байна.

Тус нисэх онгоцны буудлыг цахилгаан эрчим хүчээр хангадаг “Жоржиа Пауэр” компаниас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, газар доорх шугам сүлжээ нь галын улмаас гэмтсэнээр гэрэл цахилгаан тасарсан гэнэ.

Мөн Атланта хотын дарга мэдэгдэл хийхдээ “Галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Хэдэн мянган хүнд хүндрэл учруулсанд уучлалт гуйж байна” гэжээ.

Categories
мэдээ спорт

Манчестэр сити 11 оноотой хүснэгтийг тэргүүлж байна

-АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГИЙН 18 ДАХЬ ТОЙРОГ ӨНДӨРЛӨЛӨӨ-

Энэ улиралд нэг ч хожигдоогүй байгаа Английн премьер лигийн Манчестэр сити клуб өнгөрсөн тойргийн тоглолтод Тотэнхам клубыг 4-1-ийн харьцаатай хожлоо. Ийнхүү Ситичүүд 52 оноотой нэгдүгээр байранд , Манчестэр Юнайтэд 41 оноо, Чэлси 38 оноо, Ливэрпүүл 34 оноотой тус тус удаалж байна. 18 тойргийн дараахь байдлаар Ливэрпүүл клубын довтлогч Мохамэд Салах 14 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүж байгаа бол түүний араас Тотэнхам клубын довтлогч Харри Кэйн 12 гоолтой удаалж байна. Харин найман гоолын дамжуулалт өгсөн тоогоор Кэвин Дэ Бруни бүх тоглогчдыг тэргүүлж байна. Энэ улиралд хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогчоор Арсэналын хагас хамгаалагч Granit Xhaka 1516-г өгч тодорсон бол Манчэстэр Юнайтэдийн хаалгач Дэвид Дэга энэ улиралд 69 хаалт хийсэн байна.

Энэ тойргийн тоглолтуудын үр дүн:

Арсэнал 1-0 Нью Кастл (Эмират цэнгэлдэх)

Бритон 0-0 Бурнлэй (Амэкс цэнгэлдэх)

Чэлси 1-0 Соутхамптон (Стамфорд Бриж цэнгэлдэх)

Хадэрсфэйлд 4-1 Ватфорд (Викараж роад фэнгэлдэх)

Кристал Палас 3-0 Лэйкэстэр сити (Кинг повэр цэнгэлдэх)

Манчэстэр Юнайтэд 2-1 Вэстбромич Элбион (Хавтхорнс цэнгэлдэх)

Манчэстэр сити 4-1 Тотэнхам Хотспур (Этихад цэнгэлдэх)

Вэстхам Юнайтэд 3-0 Стоук сити (Бэт365 цэнгэлдэх)

Ливэрпүүл 4-0 Боурнмоут (Виталити цэнгэлдэх)

18 дугаар тойргийн дараахь хүснэгтийг тэргүүлэгч 10 баг


Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

“Бандааш” хочит Д.Гантулга гишүүн “Бүтээгч улс төрч залуу”-д нэр дэвшжээ

Related image

Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 25 дахь жилдээ NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмыг 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудлын ёслол хүндэтгэлийн Их танхимд зохион байгуулах гэж байна.

Тус наадамд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 1–15-ны өдөр хүртэл явагджээ. Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн Топ залуу, Шилжилтийн 25 жилийн “Эдийн засаг, бизнес”-ийн Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г шалгаруулах энэ жилийн NEXT STOP наадамд 1000 гаруй хүн нэр дэвшжээ.

2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-д Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ж.Энхбаяр, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Сангийн дэд сайд Х.Булгантуяа зэрэг эрхмүүд нэр дэвшжээ. Түүнчлэн тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг “Бүтээгч улс төрч залуу”-д “бандааш” хочит УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр ч явна. Түүнийг хүчингийн хэрэгт нэр холбогдсон дуулиан шуугианаас өөр юу бүтээснийг олон нийт дуулж сонсоогүй яваа. Юутай ч энэхүү номинацийг Н.Учрал гишүүн 211 саналаар тэргүүлж, Д.Гантулга гишүүн 16 санал авсан харагдана.

Categories
мэдээ нийгэм

Уурхайн гүнд агааргүй болсон гурван иргэний амийг аварлаа

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан Шонхор” ХХК-ийн эдэлбэр газарт иргэн М-ийн нүүрсний бичил уурхайн налуу амны цахилгаан хуваарилах самбарт гэмтэл гарсны улмаас гурван иргэн цахилгаангүй, агааргүй боллоо гэсэн дуудлагаар /2017.12.15/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллалаа.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан агааргүй болсон гурван иргэнийг эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн байна.

Ослын дуудлагаар нийт 7 алба хаагч, 1 автомашинтайгаар аврах ажиллагаанд оролцлоо гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.