Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны хялбаршуулсан цувралыг ЕБС-иудад гардуулав

ЗурагШУА-иас эрхлэн хэвлүүлдэг шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номын нээлт өнөөдөр тус академийн байранд болов.

Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчид, хүүхэд залуус, олон нийтэд зориулан энэхүү цувралыг 2015 оноос нийтийн хүртээл болгож буй юм.
Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Эрдэмтэд энэ онд “Нар, нарны аймаг”, “Жигмэд, Тогмид хоёр жимсэнд”, “Элементүүдийн үүсэл”, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Усан орчны амьдрал”, “Монгол орны цэцэгт ургамал”, “Ой модны экологийн ач холбогдол”, “Эртний улсууд”, “Гуравдагч хөршүүд”, “Хеликобактери”, “Хэл ба сэтгэхүй” хялбаршуулсан номыг хүүхэд багчуудад бэлэг болгон барьж байна.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Аливаа эрдмийн байгууллага нь мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. ШУА энэ үүргийн хүрээнд сүүлийн жилүүдэд ЕБС-ийн сурагчид, насанд хүрэгчдэд зориулсан шинжлэх хааны хялбаршуулсан ном товхимол хэвлэж байна. Эрдэмтэд ямар сэдвээр бичихээ мэдэж байгаа ч хэрхэн бичвэл ахлах ангийн сурагчдын сонирхлыг татах, ЕБС-ийн сурагч, багш нар шинжлэх ухааны ямар асуудлыг хялбаршуулсан байдлаар хүлээж авах сонирхолтой байгааг мэдэхгүй байна. Тиймээс ШУА цаашид ЕБС-иуд, Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллана. Дараа жилээс багш, эрдэмтэд хамтран ном бичнэ. Цуврал ном хэвлүүлэх ажлыг тогтвортой үргэлжлэхийн тулд хэрэглэгч тал буюу ЕБС тэнцүү оролцох хэрэгтэй” гэв.
Хялбаршуулсан номыг Баянзүрх дүүргийн 79, 87, 88, Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургууль, 13 дугаар сургууль, Эрхэт эрдэм дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 1, 71, 11 дүгээр сургууль, Шинэ үе, Эрдэмтөгс бүрэн дунд сургууль, Сонгинохайрхан дүүргийн 42, 106, 124 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль, Олонлог бүрэн дунд сургууль, Хан-Уул дүүргийн 118, 59 дүгээр сургуулийн удирдлагууд, хичээл сурлагаараа манлайлсан сурагчдын төлөөлөлд гардуулсан юм.
Энэ удаагийн 11 цуврал хэвлэгдсэнээр ШУА-иас эрхлэн гаргаж буй хялбаршуулсан номын 33 дугаар ийнхүү олны хүртээл боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийл Сакер: Монгол Улсын эдийн засаг хүлээж байснаас өндөр үзүүлэлттэй гарлаа

ЗурагМонгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 79.1 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болжээ. Учир нь ОУВС-гийн захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг энэ сарын 15-ны өдөр хэлэлцэж баталсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 83.868 сая зээлжих тусгай эрх буюу 118.6 сая ам.долларын санхүүжилт олгох юм.

Олон Улсын Валютын Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэлэхдээ, “ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт Монголд амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувьд хүрэх төлөв байсан нь хөтөлбөр батлагдах үед төсөөлж байснаас өндөр үзүүлэлт гарахаар байгаа юм. Монгол Улсын бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин тааламжтай байсны үр дүнд эерэг үзүүлэлт гарч байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсад том нөлөө үзүүллээ. Ингэснээр Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл сэргэв. 2017 оны хувьд хөрөнгийн урсгал нэмэгдэхийн зэрэгцээ төгрөгийн ханш тогтворжиж, гадаад зах зээлд гаргасан бондын хүү буурсныг тодотгох нь зүйтэй байх. Монгол Улс 2016 онд 11 хувийн хүүтэй бонд гаргаж байсан бол олон улсын бондын зах зээлд энэ онд 5 гаруй хувийн хүүтэй бонд гаргасан нь маш том ололт юм. Үүнээс дүгнэвэл, Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулагчид хэр зэрэг итгэл төрснийг харж болно. Түүнчлэн Засгийн газрын бондын хүү дотоодын зах зээлд 18 хувиас 11 хувь хүртэл буурлаа. Цаашлаад арилжааны банкны хүү буурна гэсэн хүлээлт байна. Гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч, цаашид нэмэгдэх төлөвтэй боллоо. Ийнхүү эдийн засаг сэргэсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг Засгийн газар тууштай хэрэгжүүлсэн явдал гэж харж байна. Тухайлбал төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж, алдагдлыг бууруулахад зохих авах арга хэмжээнүүдийг авлаа. 2021 онд хөтөлбөр хэрэгжиж дуусна. Энэ үед төсвийг ашигтай гаргах бүх тохиргоонуудыг хийнэ” гэлээ.

Ийнхүү ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт нэг жилийн хугацаанд үр дүнгээ өгчээ. Тус сангаас цаашид Монгол Улс бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь чухал гэсэн зөвлөмж өгч байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлөн 21 аймагт суугаа ажилтнууд маань 2017 оны 12 дугаар сарын 18-23-нд Улаанбаатар хотноо чадавхжуулах сургалтад хамрагдаж, 2017 оны ажлаа дүгнүүлэхээр ирээд байна. 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аймаг тус бүрт хүний эрхийн асуудлыг хариуцсан Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах мэргэжилтэн, шинжээчдийг ажиллуулж эхэлсэн билээ. Орон нутгийн ажилтнууд маань Хүний эрхийн Үндэсний Комиссын албан ёсны ажилтан бөгөөд эрх зүйч мэргэжилтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн дэс түшмэлээс дээш ангилалд мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, төрийн жинхэнэ албан хаагчид байдаг юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг хөдөө, орон нутгийн иргэдэд шууд хүргэж, хууль зүйн туслалцаа үзүүлэх, сургалт, сурталчилгаа явуулах, гомдол шийдвэрлэх, хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах зэргийг гардан хийдэг учраас хувь хүнээс ихээхэн ур чадвар, мэргэжлийн өндөр ёс зүй, мэдлэг, мэргэшлийг шаардаж байдаг тул бид ажилтнуудаа тогтмол чадавхжуулах сургалтад хамруулах, мэдээ, мэдээллээр тасралтгүй хангаж ирсэн онцлогтой.

Дашрамд сонирхуулахад, Хүний эрхийн Үндэсний Комисс нь цахим оффис буюу дотоод мэдээллийн сүлжээг ашиглан улс орон, цаг хугацаа, орон зайгаар үл хязгаарлагдан мэдээ мэдээлэл түргэн шуурхай солилцох, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх зэрэг ажиллагааг явуулж хэвшээд байна.

Иргэн Та хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар тухайн аймаг, орон нутаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудад хандахаас гадна 70 000 222 дугаарын утсаар ХЭҮК-той шууд холбогдон гомдол гаргах боломжтой.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

Categories
мэдээ спорт

Дэлхийн чансааг тэргүүлсэн жүдочид 50 мянган долларын шагнал хүртэнэ

Олон улсын жүдо бөхийн холбоо оны эцэст дэлхийн чансааг тэргүүлсэн шилдэг 14 жүдочид тус бүр 50 мянган ам.долларын шагнал гардуулахаар болсон аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Санкт Петербург хотод явагдсан “Мастерс” тэмцээний дараа тамирчдын нэрсийг олон нийтэд зарлажээ. Манай улсаас М.Уранцэцэг, Д.Сумъяа нар уг урамшууллыг хүртэхээр болсон байна. Өнгөрсөн жил тэд өөрсдийнхөө жинд дэлхийн чансааг тэргүүлж 50 000 ам.доллараар шагнуулж байсан юм. Энэ оны хамгийн сүүлийн “Мастерс” тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн. Харин уг тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлж, дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа жиндээ тасархай тэргүүлж, ямар ч эргэлзээгүйгээр урамшууллын эзэн болж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс Макаотой ялтан шилжүүлэх хэлэлцээрийг эцэслэлээ

Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 15-нд Хятадын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны төв байранд тус бүсийн засаг захиргаа, хууль зүйн газрын дарга Чэн Хайфаньтай “БНХАУ-ын Макаогийн онцгой бүс болон Монгол Улс ялтан шилжүүлэх хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

Энэ оны тавдугаар сард ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Засаг захиргааны онцгой бүс Макаотой Ялтан шилжүүлэх тухай болон Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тухайн үед Хонконгийн хууль зүйн хорооны удирдлагатай уулзаж энэ ондоо багтан дээрх хэлэлцээрүүдийг эцэслэн байгуулахаар тогтсон юм. Энэ дагуу ийнхүү манай улс Макаотай ялтан шилжүүүлэх хэлэлцээр байгууллаа.

Монгол Улс, Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн хооронд 2010 онд “Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээр байгуулагдсанаар эрх зүйн салбарын хамтын ажиллагаа эхэлсэн гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын нэг иргэн ял эдэлж байгаа бөгөөд, гэмт хэрэгт холбогдсон 19 иргэн байгаа юм. Тус хэлэлцээрийг байгуулснаар эрүүгийн хэргийн талаархи хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх чиглэлээр хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар бүртгэлээ

Related image

Өнөөдөр Улсын дээд шүүх МАН-ын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, МАН-ын даргаар Ухнаагийн Хүрэлсүхийг сонгосныг, мөрийн хөтөлбөр болон дүрмийн өөрчлөлтийн зарим хэсгийг бүртгэв.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын ерөнхий газар “Оны шилдэг хүмүүнлэгийн байгууллага”-аар тодорлоо

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг манлайлан удирдаж, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, Монгол Улсад хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Онцгой байдлын ерөнхий газрыг “Оны шилдэг хүмүүнлэгийн байгууллага”-аар тодрууллаа.

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд олон томоохон ажлыг амжилттай зохион байгуулсан юм.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад МУЗН-ийн гамшигтай тэмцэх үйл ажиллагааны үүрэг оролцоо тодорхой тусгагдсан. Энэ хүрээнд Хөвсгөл, Говь-Алтай, Баян-Өлгий, Архангай, Дорноговь аймгуудад зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудад МУЗН-ээс онцгой анхааран чиглүүлэгч ажилтан оролцуулан орон нутгийн дунд шатны хороодыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамруулж ажилласан.

Мөн Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаанд хамтран ажиллалаа.

Улаанбаатар хотын орчимд тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ авах үеийн гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг туршиж үзэх зорилгоор “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт штабын дадлагыг зохион байгуулав.

Штабын дадлагаар гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгохыг гол чиглэлээ болгон ажилласан юм.

Түүнчлэн ОБЕГ, МУЗН хамтран 21 аймгийн хэмжээнд “Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 315 сайн дурын идэвхтнийг сургаж бэлтгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2017 оны III улиралд 450 орчим мянган иргэн санал, хүсэлт гаргажээ

2017 оны З дугаар улирлын байдлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 446703 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 427994 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 95.8% -ийн үзүүлэлттэй байна.

17854өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 587 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ.

Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн асуудал нь газар хүссэн, эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой болон орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлууд байлаа.

Categories
мэдээ нийгэм

Арго багш хошин урлагийнханд хандан “Хүн элэглэх, доромжлох хоёр өөр шүү” гэлээ

“Ард түмний гавьяат” гэгддэг Арго багш хэвлэлийн бага хурал зарлаж “Мөрөөдлийн театр”-ынхан болон олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилж байгаа хошин шогийн бүх уран бүтээлчдэд энэ үйлдээ таслан зогсоо хэмээн шаардлаа.

Арго багш ярихдаа “Миний бие монголдоо Гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагчаар төгсөөд 30 гаруй жил багшаар ажиллаж байна. Мөн анхны гадаад хэлний курсийг байгуулж, 13 мянга гаруй хүүхдэд хичээл заажээ. Би Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Испани зэрэг найман орны хэл мэднэ. 2011 оноос хошин урлагийн “Шинэ үе” продакшн миний тухай олон ч удаа элэглэл хийж байсан. Тухайн үед жүжигчин Н.Ариунболд /Бооёо/, Ц.Ганбаяр /Ганбаа/ нар миний тухай элэглэн шоолохыг харж байлаа. Гэтэл 2014 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас баруун хөлөө тайруулахад хүрсэн. Эрүүл мэндээ хайхрахгүй явсны гайгаар ийм байдалд хүрсэн. Тэр цагаас хойш хэвтрийн дэглэмд орсон. Хүнд өвчтэй үед маань “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь” хошин шогийн бүтээл хийсэн нь үнэндээ намайг доромжилсон хэрэг болсон. Тухайн үед жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайхдаа эсрэгээр нь ууртай, гадаад хэл мэддэггүй, тэнэг хүний дүрээр гаргасан. Энэхүү нэвтрүүлэг гарсны дараа би Г.Эрхэмбаярт хандаж хэлж байсан. Энэ бол хүнийг элэглэхээс илүүтэй доромжлол байсан юм шүү. Өнөөдөр бие гайгүй болж, өөрийн биеэр хэвлэлийнхэнд хандаж байна” гэв.

Мөн нийт хошин шогийн уран бүтээлчид та бүхэнд хандаж уриалж байна. Ингэж элэглэл, доромжлол хоёроо ялгахгүй, өвчтэй зовлонтой хөгшлийн бэрхшээлтэй, ядуу зүдүү хүмүүсийг доромжлохоо болиочээ” гэж хүсч байна.
Хэдийгээр намайг элэглэн шоолж байгаа ч гэсэн үүний цаана олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гутаан доромжилж байгаа хэрэг. Ийм юм хийчихээд олон телевизээр цацаж, бусармаг аргаар мөнгө олж байгаа та бүхэн одоо үүнийгээ зогсоо. Хиймэл хөлтэй байна гэдэг амаргүй шүү. Хүний зовлонгоор олсон мөнгө хоол болохгүй ” гэж санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч цагаан будаа мөн эсэхийг шинжилж байна

ЗурагОлон нийтийн сүлжээгээр хуурамч цагаан будаа зарж байна гэсэн мэдээлэл цацагдсан тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын албанаас өнөөдөр тайлбар өгөв. Хуурамч будаа импортоор орж ирсэн эсэхийг илүү тодруулахын тулд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид шинжилгээ хийж байна. “Шинжилгээний дүн нэгдсэн байдлаар гарах үед хэвлэлийн хурал зарлана” хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Дариймаа хэлэв. “Цагаан будаа импортлох аж ахуйн нэгж нь хамгийн түрүүнд МХЕГ-аас импортын мэдэгдэл буюу зөвшөөрөл авдаг. Энэ хүрээнд Худалдааны гэрээ, цагаан будаа нийлүүлэгчийн чанарын баримт (Чанарын удирдлагын тогтолцоотой нэвтрүүлсэн, баталгаатай үйлдвэр болохыг гэрчилсэн баримт) бүтээгдэхүүний шинжилгээ тэргүүтнийг хавсарган, хүсэлт тавина. Үүнийг МХЕГ шалгадаг. Бас цагаан будаа нийлүүлэх бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон, эсэхийг нягталдаг. Улмаар импортлох, эсэхийг нь шийддэг. Дээр нь Хил, гааль, хорио цээрийн хяналтад орно. Будаа нь өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнд багтдаг. Иймд биет үзлэг хийж, дээж авч шинжилгээнд хамруулан худалдах эрхийг олгодог. Тиймээс шинжилгээний хариуг гарсны дараа албан мэдээлэл өгөх юм гэдгийг НМХГ-аас мэдээллээ.