Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг MNS-ISO 9001:2016 стандартын гэрчилгээ авлаа

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийнхэн өнөөдөр MNS-ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын гэрчилгээгээ гардаж авлаа.

Өнгөрсөн 13 жилийн турш менежментийн гэрээгээр ажиллаж, эрүүл мэндийн салбарт хөгжлийн шинэ гарц нээсэн тус эмнэлгийн хувьд ийнхүү олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхдагч эмнэлэг болж байна.

Эмнэлгийн үйл ажиллагаа болон эмч ажиллагсдын зохион байгуулалт, эмчилгээ үйлчилгээндээ чанарын менежментийг хэрэгжүүлсэний хүчинд өнөөг хүртэл хүүхдийн эндэгдэлгүй, амжилттай ажиллаж байгаа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамт олон томуугийн дэгдэлтийн хүрээнд олон арга хэмжээ авч, үр бүтээлтэй ажиллаж байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдыг нэгдүгээр сард бүтэн амраахаар болов

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх нэгдүгээр сард бүтэн амарна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа.

Categories
мэдээ нийгэм

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД 300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn

Эмч, эмнэлгийн ажилтнуудын тэмцэл хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийг өнгөрсөн сард хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурах” үйл ажиллагаа Эрүүл мэндийн яаманд боллоо.

ЭМЯ-ны талаас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй ажлын хэсэг, нөгөө талаас Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар тэргүүтэй эмч, эмнэлгийн байгууллагын төлөөлөлүүд тус үйл ажиллагаанд оролцсон юм.

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn
Энэхүү нэмэлт хэлэлцээрийн хүрээнд улсын үндсэн хэлэлцээрийн 3.3.2, 3.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд нийтдээ 10 зүйл заалттай аж.
Нэмэлт хэлэлцээрийн хүрээнд эрүүл мэндийн төрийн албан хаагчдад 2017 онд багтаан 300 мянган төгрөг олгохоор тохиролцжээ. Харин 2018 оны нэгдүгээр улиралд багтаан 8.1 тэрбум төгрөгийг олгохоор болжээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэхүү хэлэлцээрийг хийхэд маш их санал санаачилгатай оролцож байгаа гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Энэ холбооноос эрүүл мэндийн ажилтны цалинг 2018 онд 50 хувь нэмэгдүүлэх шаардлага ирүүлж, уг асуудлын хүрээнд Хөдөлмөр нийгэм хамгааллын зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийг 2017 оны 11 дүгээр сард байгуулсан. Дээрх үндсэн хэлэлцээрийн хүрээнд салбар нэмэлт хэлэлцээрийг хийхээр эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага хүсэлт ирүүлснээр энэ хэлэлцээрийг эхлүүлж хэлэлцээрийн хүрээнд талууд амжилттай тохиролцоонд хүрч өнөөдөр албан ёсоор гарын үсэг зурж байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын нэмэгдэл хөлс, урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл шаардлагыг уянга хатан болгож, шинэчлэн батлуулах, улмаар 2018 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлнэ гэснийг тусгаж өгсөн.
Мөн эрүүл мэндийн даатгалаас өрхийн эрүүл мэндийн байгууллагад 2018 онд зарим төрлийн санхүүжилтийг олгох, бусад нэмэлт ажлууд тусгагдсан.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар:

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn
МҮЭХ-г төлөөлж Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны хэлэлцээрийн баг бүрэлдэхүүн ирсэн. Энэ хэлэлцээр нь улсын гурван талын хэлэлцээрийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулж буй нэмэлт хэлэлцээр. Багагүй хугацаанд хэлэлцээрийг үр дүнтэй байгуулахын тулд хоёр талаас хамтран ажилласан. Удаан хугацаанд үргэлжилсэн шалтгаан нь Сангийн яам, Хөдөлмөрийн яам зэрэг зарим байгуулагуудаас хамааралтай асуудлууд тулгарсан.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлс, нийгмийн асуудалд анхаарал хандуулж байгаа энэ хэлэлцээр зөвхөн ҮЭ-ийн байгууллагын асуудал биш, эрүүл мэндийн салбарын 48 мянган эмч, эмнэлгийн ажилтнуудын хүлээлтийг эцэслэж буй хэлэлцээр. Эрүүл мэндийн салбарынханы нийгмийн асуудлыг шийдүүлэхийн тулд удаан хугацаанд тэмцэсний үр дүнд Улсын гурван талын болон нэмэлт салбарын хэлэлцээр өнөөдөр эцэслэх хэмжээнд хүрч байгаад талархалтай байна.
Хэлэлцээрийн үр дүнд ЭМЯ, Хөдөлмөрийн яамнаас төрийн бусад байгууллагын оролцоотойгоор эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн тогтолцооны шинэчлэлийн асуудал хийгдэж, эрүүл мэндийн салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Цаашид Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ЭМЯ-тай эрүүл мэндийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд аймаг, орон нутаг, нийслэлд 2018 онд шинэ шатанд гаргаж ажиллана гэж бодож байна. Нөгөө талаас эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлага, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлууд хийгдэнэ гэж харж байна.

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын улсын гурван талт хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй нэмэлт хэлэлцээрээр 2017 онд багтан эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын тушаалын ангилал, зэрэг дэв, мэргэжлийн ур чадвар, ажлын ачаалал, үр дүн, хүлээх хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгож, 2018 ондоо үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна.

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn

ЭМЧ, эмнэлгийн АЖИЛТНУУДАД  300 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ  олгох нэмэлт ХЭЛЭЛЦЭЭР хийгдлээ Arslan.mn

Categories
мэдээ нийгэм

Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барьж, үйлдвэрлэгдсэн эрчим хүчийг БНХАУ-д экспортолно

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хятад-Монголын хамтарсан “Шивээ-Энержи” цогцолбор төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төсөл нь Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн том оврын цахилгаан станц барьж, үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчийг тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлоход чиглэж байгаа юм.

Төсөл хэрэгжиснээр хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүн болох цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болно. Удаан хугацаанд яригдаж байгаа уг төслийн ТЭЗҮ-ийн боловсруулалтыг БНХАУ-ын талаас хариуцаж байгаа “Стэйт Грид Корпораци”-ийн тал танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн төслийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Монголын тал төслийг ТЭЗҮ-ийг хүлээн авч, танилцаж дүгнэлт гаргана.

Хятадын талтай цахим шуудан эсхүл албан тоотоор харилцаж, шаардлагатай тохиолдолд тодорхой сэдвээр уулзалт зохион байгуулах замаар ажиллаж, гурван сарын дотор ТЭЗҮ-ийн хэлэлцүүлгийн ажлыг дуусгахаар ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй нь зөвшөөрсөн ч насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон л бол хорих ялтай

Image result for “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт болжУржигдар “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт болж өнгөрсөн билээ. Энэ үеэр хэлэлцэгдэж буй санал, асуудлуудаас харахад бэлгийн харьцаанд орж буй охидын дундаж наслалт 13 болсон гэж байв. Мөн 16 хүртэлх насны охидын 80-90 хувь нь хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орсон байдгаас ихэнх нь өөрөөсөө ах хүнтэй хавьтсан байдаг гэнэ. Өмнө нь эрүүл мэндийн хичээл, сургалтын үеэр охидод тэвчих хэрэгтэй, бэлгийн харьцаанд эрт орж болохгүй гэж заадаг байсан бол орчин цагт тэвчих тухай ярих нь бараг боломжгүй зүйл болсон гэдгийг энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөллүүд онцолж байлаа. Харин яаж аюулгүй, эрсдэлгүй харилцаанд орох, хэрхэн жирэмслэхээс хамгаалах зэргийг насанд нь тохируулаад заах нь зөв гэж байв. Тухайлбал, эрүүл мэндийн хичээлийг цэцэрлэгийн хүүхдүүдэд ч орох хэрэгтэй. Ингэхдээ “Чиний биед хэн хүрч болох, хэн болохгүй. Ээж нь биеийнх нь аль хэсэгт хүрч болох юм. Аав нь, ах нь, багш нь харин биеийнх нь аль хэсэгт хүрч, аль хэсэгт нь огт хүрч болохгүй вэ” гэх зэргийг ойлгуулах шаардлагатай байгаа гэнэ. Мөн бэлгийн хавьталд орж буй насанд хүрээгүй хүүхдүүд санхүүгийн чадваргүй, аав, ээжээсээ бэлгэвчний мөнгө авах боломжгүй зэрэг шалтгаанууд нь охидын жирэмслэлт, бэлгийн замын халдвар тээх хүчин зүйл болж байгаа нь судалгаагаар тогтоогддог гэж байна. Мөн сургууль завсардах, хөдөө орон нутагт алслагдмал газар байх тусам охидын жирэмслэлт нэмэгддэг. Сургуульд сураад, олонтой, мэдээлэл сайтай газар амьдарч байх тусам энэ эрсдэл багасдаг гэнэ.

Арван зургаан насанд хүрээгүй охидын ихэнх нь дээд ангийн хөвгүүн, таньдаг ах, фэйсбүүкээр танилцсан залуу зэрэгтэй бэлгийн харилцаанд орсон байдаг аж. Тэгэхээр насанд хүрээгүй охидын 80 гаруй хувь нь бэлгийн харьцаанд орсон гэж тооцохоор, ийм олон эрчүүд гэмт хэрэг үйлдчихээд явж байгаа гэсэн үг. Тодруулбал, эмэгтэй нь хүссэн ч байсан, үерхэж нөхөрлөдөг, харилцан тохиролцсон, эмэгтэй нь өөрөө бэлгийн харьцаанд орохыг эрэгтэйгээсээ гуйсан ч байсан эрэгтэй нь 16-аас дээш настай бол насанд хүрээгүй охин садар самуунд уруу татсан хэрэгт орно. Тухайн охины гэр бүлээс шүүхэд хандаж, охиныхоо эрүүл мэндийг хэдэн ч төгрөгөөр үнэлж болно, онгон хальс нөхүүлэх эмчилгээний зардлыг ч гаргуулна. Тухайн охин онгон байгаагүй ч гэсэн хүссэн төлбөрөө гаргуулаад, хорих ялаар шийтгүүлнэ гэсэн үг. Эрүүгийн хуулийн 122.1-д зааснаар Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт хэрэгт тав хүртэл жилийн хорих ял оногдуулна.

Харин насанд хүрээгүй хүүхэд жирэмслүүлсэн тохиолдолд, охины хүсэлтээр аборт хийж, ургийн ДНК-г шинжилж, эцэг тогтоогоод, мөн буруутанг хорих ялтай. Насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон л бол гэмт хэрэгт тооцогддог гэсэн үг. Мөн эсрэгээрээ 16 насанд хүрээгүй эрэгтэй хүүхдийг насанд хүрсэн эмэгтэй хүн уруу татаж, бэлгийн харьцаанд орсон бол мөн хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн насанд хүрээгүй охин хүчиндсэн гэж гомдол мэдүүлсэн л бол хүчингийн хэрэгт тооцогдоно.

Н.ГАНАА

Categories
мэдээ нийгэм

Булган сумаас БНХАУ-ын Такашикен хотын чиглэлд автобус үйлчилж эхэллээ

awtobusМонгол Улсын Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тус боомтоор өдөрт 60-аас доошгүй зорчигч хил нэвтэрдэг бөгөөд дулааны улиралд зорчих зорчигчдын тоо эрс өсөж өдөрт 200 хүртэл зорчигчид хил нэвтэрдэг байна. Эдгээр иргэд бүгд өөрсдийн ачаа, тээшээ гараар тээвэрлэн 300 гаран метр алхаж хил нэвтэрдэг байсан бол Автотээврийн үндэсний төвөөс уг асуудлыг шийдвэрлэж, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлжээ.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Ховд аймгийн “Байшинт ямаан ус хоршоо” ХХК-тай Улс хооронд нийтийн зорчигч тээврийн тогтмол тээвэрлэлтзохион байгуулах, гүйцэтгүүлэх гэрээ байгуулж,Ховд аймгийн Булган сумаас-Такашикен боомтоор Такашикен тосгон хүртэл улс хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс, Хятадын талын тээвэрлэгч компани 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс тус тус эхлүүлсэн байна. Тээвэрлэлтийг долоо хоног бүрийн Даваа-Баасан гарагт 09-18 цаг хүртэл Монголын талаас 57, 45 хүний суудалтай хоёр том оврын автобусаар, Хятадын талаас 16 хүний суудалтай бага оврын дөрвөн автобусаар гүйцэтгэж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээ болно

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулнаБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс ‘’Шинэ жилийн баяр’’-ыг угтан иргэдийг эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилготой бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо. Энэхүү цэвэрлэгээнд Тамгын газрын дотоод хэлтэс албад, 28 хорооны албан хаагчид болон Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4-ийн ажилчид оролцож 4 бүсэд хуваагдан хог хаягдлын цэвэрлэгээ хийнэ.

Цэвэрлэгээ энэ сарын 22, 23-ны өдрүүдэд явагдана. Цэвэрлэгээний явцад дүүргийнЗасаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавин ажиллах юм. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийж, гэрэлтүүлгийг бүрэн асааж, идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

29-р сургуулийн гурван зуун тавин хүүхэд баярын бэлэг өгөв

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн сурагчдыг баярлуулдаг уламжлалтай болоод аль хэдийн 13 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 350-иад хүүхэд баярын бэлгээ түгээлээ.

29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр амьдардаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд Худалдаа Хөгжлийн Банкны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

Categories
мэдээ спорт

2017 оны паралимдийн шилдэг тамирчид тодорлоо

Монголын үндэсний паралимпийн хороо шилдэг тамирчдаа тодрууллаа. Өнгөрөгч 2017 оны паралимпийн шилдэг эрэгтэй тамирчнаар пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ, эмэгтэй таеквондогийн тамирчин Х.Энхтуяа нар шалгарав.

Энэ оны шилдгийн шилдэг тамирчнаар таеквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэ тодорлоо. Тэрбээр БНСУ-д зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, Их Британы Лондон хотноо болсон ДАШТ-ээс алт, Португал улсад зохиогдсон “IWAS” их наадмаас мөнгөн медалийг эх орондоо авчирсан. “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ АНЭУ-д болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, Унгарын Будапештийн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, Мексикийн Мехико хотод зохиогдсон ДАШТ-д 107 кг-аар мөнгөн медаль тус тус хүртсэн. Х.Энхтуяа БНСУ-д зохиогдсон ААШТ-ээс алт, Их Британы Лондон хотод зохиогдсон ДАШТ-д түрүүлж Дэлхийн таеквондогийн холбооноос шилдэг пара эмэгтэй тамирчнаар шалгарсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад Дуурийн театрын барилгыг шинээр барих асуудлаар яриа хэлцлийг эхлүүлэхээр болов

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.22) БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзав.

Уулзалтаар, 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээний талаар ярилцлаа.

Энэ хүрээндСөүл хотод Гранд опера Чингис Хаан дуурийг тоглуулахаар талууд санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын шугмаар Монгол Улсад Дуурийн театрын барилгыг шинээр барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тавьсны хариуд найруулагч Пэ Гён Хуан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр БНСУ-ын Урлаг, соёлын яаманд асуудлыг уламжилж, яриа хэлцлийг эхлүүлэхээр саналаа хэллээ.

Найруулагч Пэ Гён Хуан нь 2003 онд есөн сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Гранд опера Аида дуурийг бүтээжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.