Categories
мэдээ нийгэм

100 сая төгрөгийн азтан маргааш тодорно

Зураг

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол маргааш буюу энэ 24-ний ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд арваннэгдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх байх юм. Гэхдээ энэ сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтыг тохиролд хамруулах аж. Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер азтан 100 сая төгрөгийн эзэн болох юм.

Categories
мэдээ нийгэм

Пиротехникийн хэрэгсэл худалдаалж буй захуудад шалгалт явуулж байна

Зураг

Нийслэлийн Онцгой байдлын газраас шинэ жилийн баяртай холбогдуулж зочид буудал, ресторан, караоке, баар, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд болон пиротехникийн хэрэгсэл худалдаалж буй худалдааны төв, захуудад хяналт шалгалт явуулж байна. Одоогийн байдлаар шалгалтад нийт 49 объектыг хамруулж, галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй 4 субъектыг 2.2 сая төгрөгөөөр торгожээ. Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1279 холбогдох албан тушаалтанд мэргэжлийн заавар зөвөлгөө өгч, тухайн байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулсан аж. Түүнчлэн мэргэжлийн оператороор тэсэлгээ хийлгэхийг нийт ард иргэдэд анхааруулав.


Categories
мэдээ спорт

Голдэн Стэйт Варриорс Лос анжелос Лэйкэрсийг хожлоо

Image result for kevin durant vs lakers

Өнөөдөр Голдэн Стэйт Варриорсчууд талбай дээрээ Лос Анжелос Лэйкэрсийг хүлээн авч 113-106-ийн харьцаатай буулган авлаа. Талбайн эзэн багаас жижиг довтлогч Кэвин Дурант 33 оноо, 4 хаалт хийж багаа тэргүүлсэн бол түүнд төвийн тоглогч Жордан Бэлл 20 оноо,10 самбараас бөмбөг авалтаар туслав. Харин Лэйкэрсээс довтлогч Кайл Кузма 27 оноо, 14 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүллээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн үеэр тэгш, сондгойгоор зорчихыг иргэд дэмжжээ

Шинэ жилийн баяр болох гэж буй энэ үед замын хөдөлгөөний ачаалал жирийн үетэй харьцуулахад нэмэгдэж буй билээ. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн алба фэйсбүүк хуудсаараа дамжуулан явуулсан.

Санал асуулгад нийт 4000 иргэн фэйсбүүкээрээ дамжуулан оролцсоноос 2.4 мянга нь буюу 60 хувь нь дэмжжээ. Харин 1.6 мянга буюу үлдсэн 40 хувь нь тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг дэмжээгүй байна.

Иргэдийн зүгээс замын хөдөлгөөний ачаалалтай холбоотойгоор энэ саналыг ирүүлсэн бөгөөд нийтийг хамарсан захирамж гаргахын өмнө заавал санал асуулга явуулсан байх ёстой аж. Иймээс энэхүү санал дэмжигдсэн учир Замын цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна. Хэрэв Нийслэлийн засаг даргын захирамж гарвал арванхоёрдугаар сарын 31 хүртэлх бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын мэдээллийг 300 гаруй сумын малчид гар утсаараа хүлээн авч байна

“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Юнител, Мобиком, Скайтел, Жи-Мобайл ХХК-ийн удирдлагууд “Хамтран ажиллах санамж бичигт“ гарын үсэг зурсан.

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 309 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.

Малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Архангай [link]
Баян-Өлгий [link]
Булган [link]
Дорнод [link]
Завхан [link]
Өвөрхангай [link]
Увс [link]
Сүхбаатар [link]
Сэлэнгэ [link]
Ховд [link]
Хөвсгөл [link]
Хэнтий [link]

Categories
мэдээ нийгэм

Өвс тэжээлийн хүрэлцээг нэмэгдүүлэхээр бодлогын зохицуулалт хийлээ

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран ХХААХҮ-ийн яамтай “бодлогын гэрээ” байгуулсан.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-аас малын тэжээл импортлохоор шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа.Уулзалтаар хямд үнээр худалдаалагдах өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийг илүү нэмэгдүүлж ажлаа шуурхайлахыг “бодлогын гэрээ”-ээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Малчдын гар дээр очих өвс тэжээлийг нөхцөл байдал хүндрэхээс өмнө, хугацаа алдалгүй шуурхай нийлүүлэх ажлыг эрчимжүүлж үүднээс энэхүү уулзалтыг хийсэн юм.

Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан бөгөөд хууль 2017.12.04-2018.06.30-ны хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Энэхүү хууль батлагдсанаар малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхлээд байна.

Малчдын авдаг гол тэжээлийн нэг болох хивэг Улаанбаатарт нэг килограмм нь 520 төгрөгөөр зарагдаж байсан бол тэжээл импортлон нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн малчдад хамгийн ойр цэг болох сумын төвдарилжаалах үнэ 400-420 төгрөг болж буураад байгаа юм.

ХХААХҮ-ийн яамнаас зохион байгуулж байгаа “Өвөл хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Булган, Орхон аймгуудад тэжээлийн худалдаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж 3160 тонн хивэг, 1700 тонн хорголжин тэжээл, 210 тонн бусад тэжээл импортолсон байна. Үүнээс 1300 орчим малчин тэжээл авсан, 300 малчин ноосны урамшууллаараа өвс,тэжээлээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна

Бүх нийтийн цэвэрлэгээ зурган илэрцүүд

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс “Шинэ жилийн баяр”-ыг угтан иргэдийг эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилготой бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо. Энэхүү цэвэрлэгээнд Тамгын газрын дотоод хэлтэс албад, 28 хорооны албан хаагчид болон Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4-ийн ажилчид оролцож, дөрвөн бүсэд хуваагдан хог хаягдлын цэвэрлэгээ хийнэ.

Цэвэрлэгээ энэ сарын 22, 23-ны өдрүүдэд явагдах ажээ. Цэвэрлэгээний явцад тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавин ажиллах юм байна. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийж, гэрэлтүүлгийг бүрэн асааж, идэвхтэй оролцохыг уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

Дүүргүүдийн “Хүүхдийн кабинет” зурган илэрцүүдАмьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллаж байна.

Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байгаа аж.

emneleg

Categories
мэдээ нийгэм

“Hero&Cool” харшийн наадамд хотын захын сургуулийн сурагчдыг түлхүү оролцуулна

ЗурагНийслэлийн Улаанбаатар чуулгын байранд 12 дугаар сарын 25-нд 11 цагт “Hero&Cool” харшийн сүлд модны наадам болно.

Энэ жилийн сүлд модны наадамд хотын захын сургуулийн 11-17 насны, хичээлдээ амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцуулахаар болжээ. Жил бүр хичээл сурлагадаа амжилт гаргаж, бусдыгаа манлайлсан нийслэлийн хүүхдийг оролцуулан “Hero&Cool” харшийн сүлд модны наадам зохион байгуулдаг уламжлалтай.

Уг наадмыг хүүхдүүдэд урам зориг өгөх, бусдыгаа манлайлан онц суралцаж байгаа хүүхэд багачуудаа урамшуулж, хамтдаа шинэ оноо угтаж, баярлуулах зорилгоор НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool нар санаачилсан бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа юм.

Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг болсон тус наадамд өвлийн өвгөн, цасан охид, хөгжилтэй алиалагчид байхаас гадна хамтлаг дуучдын тоглолт, циркийн үзүүлбэр үзүүлж, хүүхдүүдэд бэлэг гардуулна.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Д.Баттөмөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаав

ЗурагМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хошин урлаг төдийгүй кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин Д.Баттөмөрт “Алтан гадас” одон хүртээлээ.

Шагналыг өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өгөв. Ард түмний дунд “Банш Батаа” хэмээн алдаршсан тэрбээр өмнө нь Сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулж байв хэмээн БСШУСЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.