Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Хүндийн өргөлтийн ДАШТ-ийн хүрэл медальт М.Анхцэцэгийн багш, дасгалжуулагч Ц.Хосбаярынд өнжсөнийг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч дүүргийн эмнэлгүүдээр ажилласан юм. Үүний талаар улс төрийн хоёрдугаар нүүрэн дэх “Цэргийн госпиталь болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг ханиад томууны улиралд хүүхдүүдэд зориулах боломжтой” сурвалжилгаас хүлээн авч үзээрэй.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Байхгүй хүнийг байнгын хорооны даргаар томилсон чуулганы бантан” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж хэд хэдэн асуудал шийдвэрлэсэн байна. Энэ талаар улс төрийн дөрөвдүгээр нүүрэн дэх “Сурагчид нэг сар амарна” сурвалжилгаас хараарай.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэгтэй хийсэн ярилцлга XII нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Хүнээ мартсан улсад хүний эрхийн тухай яригдаггүй” гэжээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
\ъсалбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ