МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд 14:00 цагаас хуралдахаар тов зарласан байна. Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа. Зарим мэдээллээр ирэх онд хийгдэх намын гол ажлуудын талаар хэлэлцэх бололтой.
Month: December 2017
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Баяр болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2017 онд Эрүүл мэндийн салбарт хийгдсэн тохижилтын ажлуудаас танилцуулсан юм. Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сул шороон хөрс бүхий газрын эзлэх хувийг бууруулах, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, орц гарцыг нээж түгжрэлийг бууруулах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвүүдийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ажлуудын хүрээнд 5800м2 сул шороон хөрс бүхий газрыг ногоон байгууламж бий болгож, 812 метр урттай 7 метрын өргөнтэй авто зам, 2 талаараа явган хүний замтай, зүүн талаараа 42 ширхэг явган замын гэрэлтүүлэгтэй, 190 авто машины зогсоол, борооны ус зайлуулах инженерийн шугам, 6 цэгт сүүдрэвч бүхий амралтын талбайг бий болгоод байна. Үүний дараа Нийслэлийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан бөгөөд жилээс жилд нийслэл хотод томоохон асуудал болоод байгаа томуу, томуу төст өвчний дэгдэлт, хүүхдийн эмнэлэг, эмнэлгийн ор, эмч нарын хүрэлцээ зэрэг тулгамдаад байгаа шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлуудаар талууд санал бодлоо солилцлоо. Нийслэлийн зүгээс хүүхдийн орны асуудлыг боломж бололцоогоороо бүрэн шийдвэрлэж газар хүүхэд хэвтдэг байсныг шийдвэрлэсэн, зарим нэгэн эмнэлгүүд ачааллаасаа шалтгаалан орны хүрэлцээгээ нэмэгдүүлэх ажлыг тухай бүрт нь авч хэрэгжүүлж, зарим нэгэн эмнэлгүүд ажлын өрөөгөө хүртэл хэвтэх тасаг болгон эмчилгээ үйлчилгээ явуулж байгааг онцлон дурдсан юм. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үе эхлээд байгаа бөгөөд нийслэлд 16,000 гаруй хүүхэд эмнэлгээр эмчлүүлсэн мэдээ байгаа юм байна. Нийслэлийн зүгээс хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт ирэх ачаалалыг багасгах, хурдан шуурхай үйлчилгээг нэмэгдүүлэх хүрээнд 2018 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс 14 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн чиглэлд зарцуулахаар төсөвлөсөн мөн 10 өрхийн эмнэлэг шинээр барихаар төлөвлөж байгаагаа ч Эрүүл мэндийн сайдад танилцууллаа. Нийслэл цаашдаа ч бүтээн байгуулалтын ажилд хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эмнэлгийн тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэх, эмнэлгийн чанар үйлчилгээ тэр дундаа өрхийн эмнэлгүүдийг чанаржуулах хүүхдийн амбулаторийн шинэ барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг чухал асуудлуудаар санал солилцсон уулзалт боллоо НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдөр ЭМЯ-нд шинэ жилийн баярын үеэр буюу энэ сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Тус өдрүүдэд эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахаар болсон байна. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 24 цагаар, Багахангай дүүргийн ЭМТ өглөө 9-өөс оройн 20 цаг хүртэл, Налайх дүүргийн ЭМТ 24 цагаар тус тус ажиллана. Харин бусад дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд өглөө 9-өөс оройн 22 цаг хүртэл, амралтын өдрүүдэд өглөө 10-аас оройн 20 цаг хүртэл ажиллах аж. Мөн тус өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ муу байгаагийн улмаас АШУҮИС-ийн оюутнуудыг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хуваарилахаар болжээ. Мөн үеэр онцын шаардлагагүй бол бага насны хүүхдүүдийг гадуур авч явах хэрэггүй гэдгийг сануулав.
Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэг баярын өдрүүдэд жирийн цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд эмнэлгийн ажилтнуудыг нэмэгдүүлэн ажиллахаар болжээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр ярихдаа “Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний гаралт амбулаторийн үзлэгийн 6,6 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийг 869 орон дээр хүлээн авч байгаа. Үүн дээр насанд хүрэгчдийн 374 орыг нэмэлтээр ажиллуулна. Нөөцөнд 374 ор байна. Нийслэлийн хэмжээнд 1522 орны нөөц бий.
Иргэд хүүхдүүддээ амны хаалт зүүлгэх, гарыг нь тогтмол угаалгаж занших хэрэгтэй. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдээ эргэхдээ эрүүл хүүхдээ авчирч эмнэлгээс халдвар авах тохиолдол бий. Үүнийг анхаарах хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн төв тогтмол цагтаа ажиллана. Дүүргийн эмнэлэгт 1-2 эмч 17-22 цаг хүртэл ажиллана” гэв.
Мөн үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч ярихдаа “Хүйтний улирал эхэлж халтиргаа гулгаа их болсноор эмнэлгийн ачаалал нэмэгдсэн. Баярын үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж зодоон цохион хийх, бие авч явах чадваргүй иргэд осгож гэмтэх нь ихэсдэг. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тасаг 24 цагаар ажиллана. Яаралтай тохиолдолд шаардлагатай мэс засал хийгдэх юм. Есөн эмч болон бусад ажилтнууд баяр ёслолын үеэр ажиллаж шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт дуудлагаар ажиллана. Нийт ард иргэдэд анхааруулж хэлэхэд архи согтууруулах ундааг баяр ёслолын үеэр тааруулан хэрэглэж осол гэмтэл болон осголтоос урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг онцоллоо.
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утасны дугаарууд:
Багануур дүүрэг-70210290
Багахангай дүүрэг-7049103, 0222103
Налайх дүүрэг-70233464
Сүхбаатар дүүрэг-350793
Хан-Уул дүүрэг-345903
Чингэлтэй дүүрэг-70110278
Сонгинохайрхан дүүрэг-98254999
Баянзүрх дүүрэг-70150063, 70150049
Баянгол дүүрэг-362539
Б.АМАРТҮВШИН
Үндэсний сагсанбөмбөгийн лигийн хамгийн баялаг түүхтэй Лос анжелос Лэйкэрс үеийн үед хүчирхэг байсан. Жэрри Вэст, Карийм Абдул Жаббар, Мэйжик Жонсон, Шакил Онил, Коби Брайнт тэргүүтэй домгууд Нуурын багт 16 удаагийн аварга гэх цолыг бэлэглэсэн юм.
Лос Анжелос Лэйкэрсийн дасгалжуулагч Лүк Уолтон Портланд Триал Блэйзерст хожигдсоны дараахь хэвлэлийн бага хурал дээр “Шүүгчид өдөр бүр өөр шүүлт, дүрмээр тоглох юм” гэж шүүмжилжээ. Тоглолтын төгсгөлд Лэйкэрс багийн довтлогч Кайл Кузмагийн хоёр гарыг эсрэг багийн тоглогч Зак Колллинс цохиод, биед нь контакт үүсгэсэн ч алдаа өгөөгүй, бид 4 оноо илүү болох боломжтой байсан гэж тэрбээр хэллээ. Мөн тэрбээр “Лонзо Бол бөмбөг татаж байхад өөрөөс нь гарсан гэж үзээд алдаатай шийдвэр гаргахад өнөөх нь зөрөөд гурван оноо болсон. Шүүгчид хэтэрхий олон алдаа гаргасан. Дандаа Лейкерст хохиролтой” гэв.
Мөн тэр үеэр Лэйкэрсийн төвийн тоглогч Андрью Богут солилцоо наймааны шуум залуу тоглогчдын зоригийг мохоож байгаа талаар ярьсан. Тэрбээр “Үгүй гэж худлаа хэлээд яахав, тэдэнд онцгүй санагдаж байгаа, гэхдээ иймэрхүү бизнесийн яриа хэлцэлийг өөрийнхөө тоглолтонд нөлөөлөх хэмжээнд хүлээж авах хэрэггүй гэж зөвлөж сууна. 20-той хүүхдүүд яаж ч тэр талаар бодохгүй байх билээ” гэв.
Б.АМАРТҮВШИН
Газар өмчлөлтэй холбоотой маргаанийг шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбар энэ сарын 22-ноос ирэх сарын 18-ныг хүртэл иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах болжээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны үйл ажиллагааг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах захирамж гаргасан байна. Иргэдийн санал, гомдлыг үндэслэн ирэх оны нэгдүгээр сард олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, газар зохион байгуулалтын өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх аж.
АТГ-ын шалгалтаар 2017 онд Авлига, албан тушаалын хэргийн улмаас нийт 69,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,4 тэрбум төгрөг нөхөн төлүүлжээ. Үл хөдлөх байр, орон сууц, машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11 төрлийн 29,3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан бөгөөд өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин хохирол нөхөн төлүүлсэн байдал 21 хувиар өсжээ. Хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.
-“Монголросцветмет”-ийн захиралыг саатуулсан хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд яваа вэ?
-“Монголросцветмет” компанийн ерөнхий захирал Д.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эд ийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авлига, гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
-МХЕГ-ын байцаагчид хахууль авсан хэргээр баривчлагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-МХЕГ-ын газрын алба, хэлтсийн дарга нарыг 2017 оны XII сарын 8-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэж бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж удаашруулах, хясан боогдуулах замаар нэр бүхий аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн нэгжлэгээр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц, хамаарал бүхий объектуудаас нь нийт 500 гаруй сая төгрөгийн валют хурааж авсан. Энэ хүмүүсийг яллагдагчаар цагдан хорьж байгаа.
-Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Европын холбооноос манай улсыг хар жагсаалтад оруулсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас хар жагсаалтаас гарахаар тодорхой алхмууд хийж ажиллаж эхэлсэн билээ. Энэ талаар тус яамнаас томилогдсон тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэгтэй ярилцлаа.
-Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Та өчигдөр томилогджээ. Яг ямар ажил хариуцах вэ?
-Брюссель хотноо 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд болсон Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын хурлаас Монгол Улсыг болон өөр 16 улсыг татварын асуудлаар Европын холбоотой хамтран ажиллах шалгууруудыг хангахгүй, хамтран ажиллах эрмэлзэлгүй орнуудын “хар жагсаалтанд” оруулж, олон нийтэд зарласныг та дуулсан байх. Энэ “хар жагсаалтаас” Монгол Улсыг аль болох хурдан гаргах ажлыг би хариуцна гэсэн үг. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ ажилд том ач холбогдол өгч намайг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар өнөөдөр томиллоо.
-Энэ “хар жагсаалтаас” Монгол Улс гарах бололцоо хэр өндөр магадлалтай вэ? Та ажлаа юунаас эхлэх үү?
-Бэрхшээлтэй ажилд ч би оптимист байдлаар ханддаг. Энэ найдлагын өөр чухал үндэслэл нь угаасаа сайн харилцаатай, хамтын ажиллагаатай түнш Европын холбоотой, манай чухал “гуравдагч хөрш”-тэй бид харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадна гэдэгт оршиж байгаа.
Монгол Улс 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын Холбоог “гуравдагч хөрш” хэмээн тунхагласан.
Иймээс бид Европын Холбоо, түүний гишүүн улстай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн, Европын Холбооны 10 гаруй улсад манай улсын ЭСЯ-д ажиллаж байна. 2017 онд л гэхэд энэ хамтын ажиллагаанд ахиц, амжилт гарсан.
Улаанбаатар хотод Европын холбооны ЭСЯ нээгдсэн, 2013 онд гарын үсэг зурсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”саяхан хүчин төгөлдөр болсон.
-“Хар жагсаалтаас” Монгол Улс гарахын тулд ямар ажлууд хийгдэх ёстой вэ?
-Таны асуултанд хариулахад манай улсын Засгийн газар өчигдрөөс энэ ажлыг эхлүүлсэн, Засгийн газрын зохих шийдвэр гарч буй талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан. Тэрбээр мэдээлэхдээ Европын холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) санаачилсан“Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг хөтөлбөрт тус тус нэгдэх, зарим олон талт хэлэлцээрт нэгдэн орох, банк-санхүүгийн байгууллагын харилцагчдын мэдээллийг зөвхөн татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг ажлууд хийгдэх учиртайг дурдсан. Монгол Улсын Сангийн яам, Засгийн газраас авч хэрэгжүүлэх энэ ажлуудыг Европын холбоонд болон гишүүн орнуудад мэдээлэх, зөв тайлбарлан ойлгуулах зэргээс миний ажил эхэлнэ дээ. Гадаад харилцааны яаман дээр мөн ажлын хэсэг байгуулагдаж нарийвчилсан төлөвлөгөөний дагуу бид ажиллах болно. Энэ ажлын хэсэгт Европын Холбооны улсуудад суугаа манай Элчин сайд нар орж байгаа. Тэднийхээ саналыг бас авна.
-Манай улсыг Европын холбоо “хар жагсаалтандаа” яагаад оруулсан бэ? Сангийн дэд сайд Х.Булгантуяа захидал бичснээс болсон гэж эрх бүхий албан тушаалтан мэдээлж байсан. Ер нь нийт хичнээн орон энэ жагсаалтанд орсон бэ?
-Европын холбоо анх удаа ийм “хар жагсаалт” гаргасан юм байна лээ. Урьд нь гишүүн орнууд тус тусдаа ийм жагсаалт хөтөлдөг байсан бололтой юм. Европын холбооны Зөвлөлийн дэргэдэх гишүүн орнуудын татварын мэргэжилтнүүдээс бүрдсэн Ёс зүйн дүрмийн /Бизнест албан татвар ноогдуулах/ бүлэг нь гуравдагч орнуудыг татварын тогтолцоонд үнэлгээ хийхэд манайх тавигдсан шалгуурыг хангаагүй гэсэн дүн авсан. Эдгээр шалгуур нь “Татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай Дэлхийн форумд” нэгдэж орох, “ЭЗХАХБ-ын Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид” нэгдэн орох, “ЭЗХАХБ-ын Base erosion and profit shifting /BEPS/ (“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”-ийн)стандартуудыг хангах зэрэг гурван шалгуурыг хөгжиж буй орны хувьд 2019 онд багтаан хангах үүрэг манай улс хүлээх ёстой байжээ. Дэд сайд Х.Булгантуяагийн захидлын талаар би ямар нэгэн тайлбар хэлмээргүй байна. Уучлаарай. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаашид Европын холбооны шалгууруудыг манай улс хангах чиглэлээр хэрхэн ажиллах гэж байгаа талаар өчигдөр мэдэгдсэнийг танд түрүүн хэлсэн.
Европын холбоо ны “хар жагсаалтанд” нийт 17 орон орсон. Манай улсаас гадна Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Тунис, Намиби, Панам болон бусад.
-Энэ “хар жагсаалт” манайд ямар сөрөг үр дагавартай вэ?
-Манай улсын гадаад нэр хүндэд таагүй нөлөөлж буй нь ойлгомжтой. Эдийн засаг, санхүүгийн үр дагаврын хувьд энэ “хар жагсаалт”-аас болж European Fund for Sustainable Development (EFSD), the European Fund for Strategic Investment (EFSI), External Lending Mandate (ELM) зэрэг Европын Холбооны сангуудын санхүүжилтийг авах боломж хаагдаж буй. Түүнчлэн Европын Комиссын зүгээс гишүүн орнуудыг уг жагсаалтад багтсан орнуудын эсрэг үндэснийхээ хэмжээнд тодорхой арга хэмжээ авахыг уриалсан байна лээ. Тухайлбал гишүүн орнууд жагсаалтад багтсан орнуудтай харилцахдаа татварын асуудлаарх мониторинг, аудитын шалгалт, татварын баримт бичгийн хяналтыг чангатгах юм шиг байна лээ.Харин энэ “хар жагсаалт” хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буюу манай улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилтэд шууд нөлөөлөхгүй.Зарчмын хувьд энэ “хар жагсаалт”-аас эртхэн гарах нь зөв юм.
-Ямар хугацаанд Монгол Улс “хар жагсаалт”-аас гарч чадах бол?
-Бид аль болох богино хугацаанд л “хар жагсаалт”-аас гарахыг эрмэлзэж ажиллана. Гадаад харилцааны яамны Ажлын хэсэг Сангийн яамтай хүчээ нийлүүлж, бид зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаагийн НӨАТ-ын сугалааны тохиролд 20 сая төгрөгийн нэг, 4 саяын 14 азтан тодорсон байна.
Тодруулбал тохиролд 71482981 дугаар тодорсон бөгөөд 500 мянган төгрөгийн 130, 100 мянган төгрөгийн 1331, 20 мянган төгрөгийн 12965 баримт тохирол хожжээ.
Супер сугалааны тохиролд азтан тодроогүй тул дараагийн сард шагналын сан 150 сая төгрөг болно хэмээн албаныхан хэллээ.
Азтан болсон эсэхээ ebarimt аппликейшнээр орж шалгах юм.
УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралдаж, чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Харин өнөөдөр намын бүлгүүд хуралдахаар тов зарласан байсан ч АН-ын бүлэг хуралдаан хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин МАН-ын бүлэг хуралдсан ч ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй.
Шинэ жилтэй холбогдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд бэлэн байдалд ажиллах юм байна. Эмнэлгүүд XII сарын 29-нөөс 2018 оны I сарын хоёрны өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллана. Мөн дүүргийн болон өрхийн эмнэлгүүд баярын өдрүүдээр 10-16 цагийн хооронд ажиллахаар болжээ. Түүнчлэн томуугийн вирусийн тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн цагийн хуваарийг холбогдох яамны зүгээс сунгасан аж. Харин нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэг баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллана.