Categories
мэдээ нийгэм

2018 онд ухаалаг тээврийн систем нэвтрүүлнэ гэв

ЗурагАвтотээврийн үндэсний төвөөс ирэх онд хийх ажлаа танилцууллаа.

2018 онд Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хүрээнд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, ая тухтай тээврийн цогц үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилгоо хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөөд байна.

Энэхүү зорилтын хүрээнд 2018-2022 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэх, 2018 онд ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлж, тээвэрлэлтийн нэгдсэн системийг шинэчилж боловсронгуй болгоно гэдгийг Автотээврийн үндэсний төвийн үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран хэллээ. Тэрээр “Тээвэр төлөвлөлт, нэгдсэн зохицуулалтыг үр ашигтай, шуурхай зохион байгуулан ажиллах том зорилт бидний өмнө байна. 2017 онд төлөвлөгөөний дагуу хийгдсэн цаашид хийж гүйцэтгэх ажлуудын уялдаа холбоо, төлөвлөлтийг нарийн тооцож, жилийн туршид үр дүнтэй оновчтой зохион байгуулж, нийт ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарна” хэмээн онцлов.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл 2018 оны төлөвлөгөөгөө хэлэлцэж байна

Image result for МАН-ын Удирдах зөвлөлМАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 2018 оны ерөнхий төлөвлөгөө, зохион байгуулалт, Удирдах зөвлөлийн ажлын албаны дүрэм, МАН-ын бодлогын хорооны зохион байгуулалт, ажиллах журмыг батлах аж. Тус намын Удирдах зөвлөл 29 гишүүнтэй.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 2415 хүн 7-30 хоног баривчлагджээ

ЦЕГ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор НҮБ-ын Хүн амын сантай хамтран Цагдаагийн байгууллагын болон Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны мэдээллийг нэгтгэсэн санг ашиглалтад оруулсан юм.

Тус сангийн мэдээлснээр Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн эрүүгийн мөрдөгч, хэрэг бүртгэгч, хэсгийн мөрдөн байцаагч нар удаа дараа сургалтад хамрагдан ажиллаж багагүй ахиц гаргажээ. 2017 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 1262 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнө оны мөн үеэс 69 хэргээр буюу 5,2 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн 4122 зөрчил бүртгэгдсэн, 2415 хүнийг хуулийн дагуу 7-30 хоногоор баривчилж шийтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хулгайчдыг шуурхай илрүүлж, алдагдсан эмээл, хазаарыг эзэнд нь хүлээлгэн өгчээ

Хэнтий аймгийн хэрлэн суманд оршин суух иргэн Л-ийн гэрт энэ сарын 07-12-ны өдрүүдэд хулгай орж, хоёр үе дамжсан Батноров хийцтэй их гарын мөнгөн тоноглолтой хоёр эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан байна.

Уг гэмт хэрэгт нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг илрүүлжээ. Улмаар хулгайлсан эд зүйлсийг эзэнд нь буцаан өгчээ. Дээрх хэргийн Хэнтий аймгийн харьяат Г,Төв аймгийн харьяат Д нар бүлэгдэн үйлдсэн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Шинэ жил ирж байна. Энэ үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж бие авч явах чадваргүй болсон иргэд осгож гэмтэх тохиолдол ихэсдэг. Энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тасаг 24 цагаар ажиллах аж. Уншигч та бүхэндээ осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэе.

Осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, хүйтэнд орчинд удаан хугацаагаар байхгүй байх. Мөн ууланд алхаж, ан, оторт удаан хугацаагаар явахгүй байж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй гэдгийг холбогдох эмнэлгийн ажилтнууд зөвлөж байна. Осголтын үед арьсны гадаргуу улааж өвдөх, цайрч сааралтах, гөлгөр болж мэдээ алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн энэ үеэр осгосон хөлөөр алхаж, ил галын ойролцоо суун, осгосон эрхтнээ үрж, массаж хийх зэргийг хориглодог байна.

Осгосон үед хамгийн түрүүнд эмнэлэгт хандах хэрэгтэй. Мөн осгосон хүнийг дулаан байранд байлган норсон хувцасыг нь тайлж, дулаан хувцас өмсгөн хөнжлөөр хучин бүлээн шингэн зүйл ихээр уулгах хэрэгтэй юм. Мөн зуун наст болон E витамин найрлаганд нь орсон тос түрхвал сайн аж.

Нийт ард иргэдэд анхааруулж хэлэхэд архи согтууруулах ундааг баяр ёслолын үеэр тааруулан хэрэглэж осол гэмтэл болон осголтоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг эмнэлгийн байгууллагын ажилтнууд зөвлөж байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
гадаад мэдээ

Индонез “Олон улсын авлигын эсрэг өдөр”-ийг тэмдэглэжээ

Related image

Индонез Улс энэ сарын 9-ний өдрөөр авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлаа дүгнэж, ирээдүйн зорилтоо тодорхойлох баярын өдөрлөг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд тус улсын Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Ерөнхийлөгч Жокови Видодо тус улсын хууль сахиулах байгууллагууд энэ онд авлигатай тэмцэх чиглэлд амжилттай ажилласан гэж дүгнэв. Засгийн газрын мэдээллээс үзэхэд тус улсын хууль сахиулах байгууллагууд 2016-2017 онд 3.55 их наяд энэтхэг рупи буюу 5.5 сая ам долларыг авлигын хэргээр гадагш гарахаас урьдчилан сэргийлж чадсан аж.

Ерөнхийлөгч Жокови мөн тус улс авлигатай тэмцэх салбарт хамгийн амжилттай ажиллаж буй орнуудын нэг бөгөөд 2004 оноос хойш 12 мужийн захирагч, 64 хотын захирагчийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан нь үүний баталгаа юм гэжээ. Түүнчлэн тэрээр өнөөг хүртэл олон тооны өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдон шалгагдсаар байгаа нь цаашид авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатайг харуулж байна гэж нэмж хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл, дүүргийн Цэргийн штабын шилдгүүд тодорлоо

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов.

Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр нийслэлийн Цэргийн штабаас 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа “2017 оныг бид бүхэн хууль тогтоомж, сургалт, сурталчилгааны жил болгон үндсэн таван зорилтыг тавин ажилласан. Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, албан тушаалын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд цэргийн мэргэжил, албан тушаалтны сургалтыг зохион байгуулах, байгууллага ААН, иргэдэд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, цэргийн штаын албан тушаалтнуудын үлгэрлэх, манлайлах байдал, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, ажиллах нөхцөлийг дээшлүүлэхээр зорилт тавин ажилласан” гэдгийг онцолж байв.

Тайлангийн хурлын үеэр нийслэл, дүүргийн Цэргийн штабын шилдгүүдийг тодрууллаа. Цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр

  • Хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб
  • Хурандаа А.Баттулга даргатай Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб
  • Хурандаа Ч.Цог даргатай Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб
  • Хурандаа Ж.Энхбат даргатай Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд бүрэн хангалттайгаар дүгнэгджээ. Мөн Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб ажлын байрны нөхцлийг сайжруулахад манлайлан ажилласан байна.

Түүнчлэн Цэргийн штабын 2017 оны “Тэргүүний офицер”-оор

  • ХУД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан,
  • БГД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, ахмад Б.Батболд нар шалгарсан бол “Тэргүүний ахлагч”-аар
  • СХД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч-жолооч, ахлагч Д.Нацаг шалгарч хамт олноо хошуучилжээ.

Тайлангийн хурлын төгсгөлд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын дарга нарт хандаж “Бид 2017 оныг нийслэлийн төр захиргааны байгууллагын зүгээс “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Цэргийн штабуудын хүрээнд хууль, тогтоомж сургалт, сурталчилгааны жил болгох зорилтыг дэвшүүлэн, амжилттай ажиллалаа. Энэ зорилтын хүрээнд бид иргэн цэргийн харилцааг ойртуулж, иргэдэд цэргийн боловсрол, цэргийн хууль, тогтоомжийг сурталчлах ажлыг нийслэлийн Цэргийн штабууд бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд ирэх 2018 онд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэлийг өглөө хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан болно

Image result for 128 бөхийн барилдаан болно

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил долоо дахь удаагаа 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно.

Өмнөх зургаан удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр хоёр удаа, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын арслан Р.Пүрэвдагва нар тус бүр нэг удаа түрүүлж цомын эзэн болж байв.

Энэ удаагийн чансаа өндөр бөхчүүдийг Улсын харцага О.Хангай, Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын арслан Н.Батсуурь нар тэргүүлж байгаа юм.

2017 оны цагаан сараас эхлүүлж тооцсон чансааны үзүүлэлтэд хамгийн сүүлд болсон Богдхан хайрханы хишиг барилдааныг оролцуулан, нийт 24 барилдааны амжилтыг хамааруулжээ. Арванхоёрдугаар сарын 29-нд болох Ерөнхийлөгчийн цомын барилдаанд энэ чансаагаар барилдах ажээ.

д/д

Овог

Нэр

Цол

Чансаа

1

Оргих

Хангай

у.х

26778

2

Баярхүү

Бат-Өлзий

у.х

25544

3

Өлзийтогтох

Бат-Орших

у.г

20774

4

Нэгдэл

Жаргалбаяр

у.з

18031

5

Намсрайжав

Батсуурь

у.а

17298

6

Баатархүү

Пүрэвсайхан

у.з

14542

7

Эрдэнэбат

Даш.Э

у.н

13700

8

Рэнцэнбямба

Пүрэвдагва

у.а

12683

9

Төрөө

Баасанхүү

у.х

12605

10

Цэдэв

Содномдорж

у.а

12515

11

Баатар

Амарзаяа

у.н

12200

12

Чинчулуун

Хөхчирэнгэр

у.н

12023

13

Мягмар

Бадарч

у.х

12020

14

Лувсандорж

Цэрэнтогтох

у.н

10913

15

Эрдэнэбилэг

Энхбат

у.н

10700

16

Энхтөгс

Оюунболд

у.а

10449

17

Чимэдрэгзэн

Санжаадамба

у.ав

9545

18

Пүрэв

Бүрэнтөгс

у.а

8547

19

Хүрэл-Очир

Гантулга.Х

у.х

8460

20

Батзориг

Батмөнх.Б

у.з

8260

21

Сүхбаатар

Мөнхбат

у.ав

8192

22

Дэлгэрсайхан

Амарсайхан.Д

у.н

7985

23

Бат-Өлзий

Бат-Эрдэнэ.Б

у.н

7883

24

Бадамсамбуу

Ганхуяг.Б

у.н

7847

25

Бэрдмурат

Серик

у.н

7803

26

Нацагсүрэн

Золбоо

а.х.а

7727

27

Болдбаатар

Батжаргал.Бо

у.н

7647

28

Батбаяр

Даваа-Очир

а.а

7467

29

Батнасан

Гончигдамба

у.г

7365

30

Баттулга

Соронзонболд

у.з

7150

31

Балган

Хишигбаатар

у.н

7000

32

Дорж

Анар

у.н

6740

33

Лут

Батзориг.Л

у.н

6525

34

Найдан

Түвшинбаяр.Н

у.х

6380

35

Эрдэнэбилэг

Ууганбаяр.Э

а.а

6237

36

Булган-Эрдэнэ

Түмэндэмбэрэл

а.з

6210

37

Нямдорж

Ганбаатар

у.г

6095

38

Чотон

Баянмөнх.Ч

у.н

6055

39

Гунаажав

Эрxэмбаяр

у.ав

5980

40

Батцэнгэл

Чимэдвандан

у.н

5828

41

Шоовдойхүү

Шинэбаяр.Ш

у.н

5685

42

Малш

Еркебулан

а.а

5505

43

Батмөнх

Сангисүрэн

у.н

5490

44

Шоовдор

Дарханбат

а.х.а

5440

45

Цэнд-Аюуш

Цогт-Эрдэнэ

а.а

5320

46

Дармаа

Тамир

у.н

5305

47

Төмөрбаатар

Пүрэвсүрэн

а.а

5270

48

Шүxэрт

Уламбаяр

у.х

5055

49

Дамдинпүрэв

Бат-Эрдэнэ.Д

у.х

5035

50

Оюун

Гантулга.О

а.х.а

5020

51

Галсан-Очир

Ганжад

у.н

5010

52

Төрмөнх

Бэгзсүрэн

а.а

4955

53

Чагнаадорж

Ганзориг.Ч

у.н

4900

54

Чулуунбат

Цогбаяр

у.н

4745

55

Алтанбагана

Цацабшир

у.х

4730

56

Шархүү

Пүрэвгарьд

а.а

4676

57

Жаргалсайхан

Чулуунбат

у.н

4670

58

Чулуунбаатар

Батчулуун

у.н

4660

59

Лхагваа

Лха-Очир

у.н

4645

60

Эрдэнэбилэг

Энх-Амгалан

а.з

4590

61

Цэдэнбазар

Одбаяр

у.н

4550

62

Базаргүр

Бадамсүрэн

у.н

4505

63

Тогтохмэнд

Сайханжаргал

а.а

4475

64

Бат-Очир

Одгэрэл

у.х

4370

65

Жаргалсайхан

Дагва-Очир

у.н

4370

66

Жаргалсайхан

Алтаншагай.Ж

а.а

4370

67

Балдиржамц

Тайван

а.а

4265

68

Нурлан

Мустафа

а.а

4250

69

Чинзориг

Эрдэнэсайхан.Ч

а.з

4188

70

Цэрэнбат

Сандагдорж

а.а

4165

71

Бааран

Отгонбаатар.Б

а.а

4037

72

Цэдэндорж

Мөнхбаяр

а.а

3955

73

Батсуурь

Бат-Орших.Б

а.а

3945

74

Жаалаа

Наранбаатар.Ж

а.а

3915

75

Мөнхсайхан

Өсөхбаяр

у.з

3815

76

Болд

Эрдэнэхүү.Б

а.х.а

3800

77

Дамдинсүрэн

Пүрэвдорж.Д

а.х

3735

78

Батсүх

Зоригтбаатар.Батсү

а.х

3724

79

Батчулуун

Хашбат

а.а

3715

80

Бат-Эрдэнэ

Хаш-Эрдэнэ

а.а

3635

81

Дамдин

Тогтохжаргал

а.а

3600

82

Болор-Эрдэнэ

Номиндалай

а.х.а

3545

83

Амар

Батмөнх.А

у.н

3522

84

Пүрэвжав

Мөнхбат.П

а.а

3520

85

Шараа

Мөнх-Од

а.а

3495

86

Бүрнээ

Баянмөнх.Бү

а.а

3460

87

Цэндзэсэм

Чимэддорж.Ц

у.н

3385

88

Ганпүрэв

Ганбаатар.Г

а.а

3380

89

Пүрэв

Өсөхбаатар

а.з

3330

90

Мөнхбат

Даваасүрэн

а.з

3235

91

Цэрэндорж

Ганбат.Ц

а.х

3100

92

Дамба

Тангад

а.х.а

3085

93

Шар

Мөнгөнбаатар

а.х.а

3030

94

Төмөрбаатар

Санчир

у.з

3020

95

Баатарпүрэв

Ганбаатар

а.а

3020

96

Лхагвасүрэн

Гантулга

у.н

2965

97

Улагпан

Береке

а.х.а

2930

98

Өрнөхбаяр

Сүхбат.Ө

а.х.а

2915

99

Даваасүрэн

Аззаяа

а.х

2915

100

Наранцэцэг

Энхжаргал

а.х

2905

101

Мөнхжаргал

Бямбадорж

а.з

2900

102

Баасандорж

Болдбаатар.Б

а.з

2880

103

Жанцан

Бат-Эрдэнэ

у.г

2850

104

Энхбат

Тулга.Э

а.а

2715

105

Авирмэд

Хосбаяр

а.а

2705

106

Бэгз

Мижидсүрэн

а.х.а

2690

107

Эрдэнэцогт

Ванданцэрэн

у.н

2687

108

Батжаргал

Хадбаатар

а.а

2685

109

Дашзэвгэ

БаасандоржБу

у.з

2675

110

Ганжуур

Батням

а.а

2675

111

Хадбаатар

Мөнxбаатар.Х

у.а

2665

112

Цэвээнпүрэв

Адъяа

а.а

2660

113

Төмөр

Дүүрэнсаран

а.х

2655

114

Цогбадрах

Бямба-Очир

а.х.а

2653

115

Шагдарсүрэн

Чинтулга

а.х

2635

116

Батсүх

Уугандаваа

а.а

2632

117

Энхтөр

Баасанжав

а.з

2590

118

Лхагвасүрэн

Шинэбаатар

у.н

2585

119

Лхагваа

Батсайхан.Л

а.з

2585

120

Лхангаажав

Цээсүрэн

а.а

2560

121

Ганболд

Баасандорж

у.н

2550

122

Шукра

Нямсайхан

а.н

2535

123

Төрбат

Ядамсүрэн.Т

а.а

2530

124

Нямпүрэв

Батсайхан.Н

а.а

2490

125

Будаа

Батсайхан.Ар

а.х

2485

126

Нямаа

Батзаяа

у.х

2450

127

Намсрай

Баттүвшин

а.а

2445

128

Жамсран

Ням-Эрдэнэ

а.з

2435

Categories
мэдээ нийгэм

Энэ жил авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 69.546.211.566 төгрөгийн хохирол учирчээ

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан журмын дагуу тус газар сар бүрийн 25-ны өдөр иргэд, олон нийтэд зориулан үйл ажиллагааны мэдээллээ тогтмол хүргэж байхаар болсон билээ.

Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2017 оны 12 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээллийг товчоор танилцуулъя.

  • Зөвлөмж өгөв. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгах, цаашид дахин гаргуулахгүй байх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Зөвлөмж гардуулав. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрчим хүчний сайд, Зам тээврийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт тус тус Зөвлөмж гардуулан өгсөн байна.
  • Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхлэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой Олон нийтийн дэд зөвлөл улсын хэмжээнд ажиллаж эхэллээ. Одоогийн байдлаар төрийн 99 байгууллагад 168 иргэн хяналт тавьж ажиллаж байна. Авлигатай тэмцэх газар “Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сэдвийн дор аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлагийн болон тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдэд сургалт хийв.
  • “Олон нийтийн төв” нээгдлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор “Олон нийтийн төв” байгуулсан. Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв” нь иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлд зориулан эрх зүйн туслалцаа, зөвлөгөө, мэдээллийг чөлөөтэй, нээлттэй өгөх бөгөөд албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авна.
  • Хүүхэд, залуучууд авлигын эсрэг нэгдэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран ажиллаж эхэллээ. “Авлигатай тэмцэхэд залуу үеийн үүрэг оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Монголын залуу үеийн төлөөлөл төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихад залуу үеийг татан оролцуулах, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжиж хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлэв.
  • Оффшор бүсийн жагсаалт шинэчлэгдэв. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Люксембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг улс нэмэгдэж орсон байна. Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны байгуулагуудад холбогдох зөвлөмж, чиглэлийг Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн.
  • Төрийн албаны шилжилт, хөдөлгөөний мэдээлэл. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 766 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 627 мэдүүлгийг нь хянан шийдвэрлэсэн.
  • Өргөдөл, гомдлын хяналт шалгалт. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 58 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
  • Төлөвлөгөөт хяналт шалгалт. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа зарим агентлагийн холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 9 албан тушаалтан, мэдүүлгээ томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн Увс аймгийн Өлгий, Түргэн, Тэс, Хяргас сумын удирдах албан тушаалтнууд, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 9 буюу нийт 18 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасны дагуу “сануулах, “албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
  • Мөрдөн шалгах хэлтэс нь 2017 онд иргэд, байгууллага, албан тушаалтнаас тус газарт ирүүлсэн нийт 1288 гомдлын 640 өргөдөл, гомдол буюу 49.7 хувийг хүлээн авч Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн.
  • Хуульд заасан харьяаллын 1286 үйлдэлтэй, 639 холбогдогчтой 412 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 24.6 гомдол, мэдээлэл, 15.9 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
  • Эрүүгийн хэрэгт холбогдон 639 хүн шалгагдсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.2 хувиар өссөн үзүүлэлт юм.2017 онд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 69.546.211.566 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,412,008,181 төгрөгийг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх, хөдлөх байр орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 11 төрлийн 29,338,941,434 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Өмнөх онтой харьцуулбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хохирол нөхөн төлүүлсэн байдал нь 21 хувиар өссөн, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 175 хувиар өссөн байна. 2017 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн 46 хэрэгт 7 тэрбум 789 сая 113 мянга 800 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гарсан.
Categories
мэдээ нийгэм

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн өвлийн дугаар гарлаа

Image result for Улирал ба зохиолчАрван зургаан улирал дараалан уншигчдынхаа оюуны хэрэгцээг хангаж, захиалагч олныхоо талархлыг хүлээсэн “Улирал ба зохиолч” сэтгүүлийн энэ оны өвлийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Уг дугаарт Монгол Улсын төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Пүрэвийн Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан намтар цадиг, судалгааны өгүүлэл, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжийн Пүрэвийн “Амгалан тэнгэрийн нүүдэл” кино тууж, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Лхагвагийн “Нумын хөвч, сумын зэв” эрхин сонет.

Мөн зохиолч, орчуулагч Д.Гүн-Үйлсийн “Судага” өгүүллэг, нобелийн шагналт зохиолч Э.Хемингуэйн хөрөг, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн “Болор чулаанд туссан сарны гэрэл адил…” шүлгийн гар бичвэр, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн оюутан Д.Чинзоригоос яруу найрагч Цэндийн Чимиддоржид бичсэн захидал, яруу найрагч Ш.Сүхбаатар, Н.Пүрэв, Г.Жамьяан нарын шинэ шүлгүүд, нобелийн шагналт, шведийн зохиолч Элмар Сойдэрбергийн өгүүллэг , хятад хэлээр шүлэг бичдэг цөөн тоот үндэстний яруу найргийн цоморлиг, буриадын нэрт эрдэмтэн Людмила Пампиловагийн бичсэн “Лувсандамбын Дашнямын боинго мөрт яруу найраг” зэрэг онц сонирхолтой бүтээл тавиигджээ.

“Номын ордон” буландаа Говь-сүмбэр аймгийн номын сангийн хамт олны тухай танилцуулсан байна.

“Улирал ба Зохиолч” сэтгүүл улиралын онцлох зохиолчоор саяхан БНСУ-ын Гваньжиу хотод болсон Азийн утга зохиолын анхдугаар наадмаас “Азийн утга зохиолын шагнал”-ын анхны шагналыг хүртсэн яруу найрагч Д.Урианхайг тодруулж, “Утга зохиолын судлал, шинжлэл цуврал”-ыг нэрлэсэн байна.