Categories
мэдээ соёл-урлаг

Өсвөрийн хийлчид аваргаа шалгарууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2 жилд нэг удаа зохиогддог “Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан” ЕБС-ын сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.

Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудын нийт 85 авьяаслаг сурагчид оролцсоноос 23-р сургуулийн сурагч М.Мөрөн Гранпири шагналын эзэн болсон байна.

Бага насны ангилалд 1-р байранд Н.Урангоо /5настай/ шалгарсан бол Б.Насанжаргал /4настай/ 2-р байр, А.Энгүүн /7 настай /3-р байрыг тус тус эзэлжээ.

Дунд насны ангилалд 62-р сургуулийн сурагч С.Ундрам /10нас/ 1-р байр, Австрали Улсаас Кристиан Чоё /10нас/ 2-р байр, Б.Мишээл /10нас/ 3-р байрыг тус тус эзэлсэн байна.

Ахлах насны ангилалд 1-р байрыг Ён Сео Ли /14нас/, 2-р байрыг Э.Буянзаяа /14 нас/, 3-байрыг Г.Маргад /14 нас/ нэр тус тус эзэлжээ.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулан өгсөн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой гарчээ

Өнөөдөр өглөөний байдлаар Агаарын чанарын албанаас гаргасан мэдээллээр Толгойт, МҮОНРТ, Амгалан, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой гарчээ. Харин Нисэх, Бөхийн өргөө, Монгол газар орчимд их бохирдолтой, Баруун дөрвөн зам орчимд дунд зэргийн бохирдолтой гэж гарсан байна.

Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх, эсвэл цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөдөг.

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг эмч нар зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэсэн ч хуралдааны талаар мэдээлэл хийсэнгүй.

Бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг тус тус байгуулсан байна. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байр сууриа нэгтгэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат “Монголбанкинд хийсэн шалгалтаар АН-ын бүлэг өөрийн дүгнэлтээ гаргасан

ЗурагУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, 2012-2016 онд АН-аас хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрийн мэдээллийг сонсчээ.

УИХ-д өнөөдрийн байдлаар 37 хуулийн төсөл хүлээгдэж буй бөгөөд үүнээс 17 хуулийн төслийг зайлшгүй тодруулах, 8 төслийг буцаан татах шаардлагатай бол зайлшгүй дэмжих 12 төсөл байна гэж тус бүлэг үзжээ. Гэхдээ улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн шаардлагад онцгойлон нөлөөлөх хуулийн төсөл ховор байгаа учир нийт хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн тус бүлгийн хуралдаанаар 2012-2016 онд АН-аас хийж хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрийн талаар өргөтгөсөн байдлаар хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монголбанкинд хийсэн шалгалтаар АН-ын бүлэг өөрийн дүгнэлтээ гаргасан. Харин УИХ-аас гарсан Ажлын хэсгийн дүгнэлттэй АН санал нийлэхгүй. Үнэндээ тухайн үед хэрэгжүүлсэн хөтөлбөр нь суурь эдийн засгаа дэмжих мөнгөний бодлого байсан гэдэгтэй өнөөдрийг хүртэл санал нийлж байгаа. Харамсалтай нь одоогийн эрх баригчид мөнгөний бодлогыг үгүй болгож, төсвийн бодлого гэгчийг бий болгосон. Энэ бодлого нь 1.8 жил хэрэгжихдээ ямар үр дүнд хүрснийг тодруулах шаардлагатай. Өмнөх үеийн эдийн засгийн нөхцөл байдалд эрүүл дүгнэлт хийхгүйгээр одоо мөнгөний бодлогод тусгах боломжгүй. Тиймээс АН-ын зүгээс нэгдсэн том дүгнэлт гаргах цаг нь болсон гэж үзэж байна” хэмээв.

Тодруулбал, хэрэглээний эдийн засаг өссөн, Оюутолгойн гэрээ хэлэлцээр яригдаж байсан 2008-2012 оны эдийн засгийн нөхцөл, эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2012-2016 үед АН-ын хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, 2016-2018 онд шинэ Засгийн газар, МАН-ын бодлогын суурилсан бодлого үр дүнгийн талаар АН мэдэгдэл гаргах шаардлагатай гэж үзжээ.

АН-ын эрх барьж байх үед хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр инфляцийн савлалтыг сааруулж, Чингис бонд бодит үр дүнгээ авчирсан гэж тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн хэлж байв. Тэрбээр “Чингис бондын мөнгө 4.1 хувийн хүүтэй орж ирсэн ч Монголын бүтээн байгуулалтад шингэсэн, гадагшаа оффшорт данс руу яваагүй. Хамгийн том ажил нь 80 мянган айлыг орон сууцтай болгож, 200 мянган ажлын байр хадгалж, утаа бууруулахад зарцуулсан. Нийтдээ Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр 3.9 их наяд төгрөг гарсны 2.8 их наяд нь ипотекийн зээл. Үлдсэн 1.1 их наяд төгрөг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрт орсон. Энэ хөтөлбөрөөр шатахууны үнийг тогтвортой барьж чадсан. Мах, гурил, өргөн хэрэглээний үнийг тогтвортой барьсан бодлогын зардал байсан. Хөгжлийн банкаас авсан 4.9 их наяд төгрөгийн зээл нь дэд бүтэцтэй холбоотой, эргэн төлөлт сайтай зээл байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн төсөл 98 хувийн эргэн төлөлттэй явж байгаа” гэлээ. Мөн 2016-2018 онд МАН-ын үнэмлэхүй олонхи мөнгөний бодлогыг төсвийн бодлогод шилжүүлснээр эдийн засагт ямар үр дүн авчирсаныг дүгнэх цаг болсон гэлээ.

Categories
гадаад мэдээ

Хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгох үүднээс мөргөлдөөнөө зогсоохыг уриаллаа

Йемений нийслэл Сана хотод байлдааны ажиллагаа болон агаарын цохилт эрчимжиж байгаад сэтгэл түгшиж байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш илэрхийллээ. Хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгох үүднээс мөргөлдөөнөө зогсоохыг сөргөлдөгч талуудад хандан НҮБ-ын тэргүүн уриалсан тухай өчигдөр түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд мөргөлдөөний улмаас олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархдаад байна.

“Зэвсэгт мөргөлдөөний улмаас Сана хотод хөл хөдөлгөөн хязгаарлагджээ. Эмнэлгийн багийнхан шархадсан хүмүүст хүрч чадахгүй байна. Ард иргэд хоол хүнс болон бусад гол хэрэгцээний зүйлсээ олж авахын тулд гадагшаа гарах боломжгүй болоод байна. Олон сая йеменчүүдэд тусламж шаардлагатай байгаа энэ үед хүмүүнлэгийн байгууллагууд Йеменд амин чухал хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадахгүй байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бүх сөргөлдөгч талуудыг агаараар болон газраар довтлохоо зогсоохыг уриалж байна” гэж Стефан Дюжаррикийн мэдэгдэлд дурджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзлээ

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцлаа.

Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байна. 3 өвчтний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ. Холбогдох албаныхан урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирүсийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгээд байна.

НЭМҮТ-өөс бүртгэгдсэн үйл явдлыг “өндөр” эрсдэлийн зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхжлийн горимд шилжин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

70 настай эмэгтэйг хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноолоо

Related image2015 оны наймдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг, өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Талийгаач хаалгаа тайлж өгөхгүй хэд хоног байснаас үүдэн нэгэн иргэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр амиа алдсан байдалтай олсон билээ.

Тухайн үед цагдаагийн байгууллагаас хэвлэлийн хурал зарлан энэхүү хэргийг үйлдсэн гэмт этгээдийг 24 цагийн дотор илрүүлсэн, 70 настай талийгаач эмээг ач охинтой нь үерхдэг байсан залуу шунахайн сэдлээр хөнөөсөн болох нь тогтоогдсон талаар мэдээлсэн юм. Сэжигтэн Б нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрсөн, 24 настай залуу байв. Сэжигтэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. 2015 оны наймдугаар сарын 16-ны өдөр сэжигтэн Б нь талийгаач З-гийн гэрт хоёр удаа очсон болон талийгаачийн гэрийн орчим хог түүж байсан иргэн Г-д өмсөж байсан хувцсаа өгч буй нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байжээ.

Уг хэрэгт анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял оногдуулсан байсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийг Германд амьдардаг талийгаачийн охин Х.Од хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ийм шийдвэр гаргасан Монгол Улсын шүүхэд гомдолтой байгаагаа хэлж байсан юм.

Харин өнөөдөр Улсын Дээд шүүхээр уг хэргийг хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг 20 жил бол болгон, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ноён-Уулын шүүх хурал хойшиллоо

Image result for шүүх хурал хойшиллооӨнөөдөр буюу энэ сарын 4-ны өглөөний 9 цагаас эхлэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх танхимд Ноён-Уулын ашиглалт олборлолтын лицензийг хүчингүй болгох маргааныг шийдвэрлэх шүүх хурал болж, дөнгөж сая дахин хойшлох шийдвэр гарлаа. Тодруулбал, Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх болж ирц бүрдээгүй гэх шалтгаанаар энэ сарын 18-ны 10 цагт хүртэл дахин хойшлох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргав.

Өнөөдрийн шүүх хуралд монгол улсыг төлөөлөн иргэн болон УИХ-ын Х.Болорчулуун, ерөнхийлөгчийн Иргэний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга нар байлцав. Мөн Босоо хөх монгол ТББ, Ноён-Уулаа аваръя ТББ, Дэлхийн монгол ногоон нэгдэл, өмгөөлөгч Г.Батбаяр, Гал үндэстэн зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөгч болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн иргэд гэх мэтчилэн нийт 60 гаруй хүмүүс төлөөлөн оролцсон байна. Харин хариуцагч талаас Засгийн газрын төлөөлөл болон Ашигт малтмалын газар, “Сентерра Гоулд” ХХК-ийн төлөөлөл өмгөөлөгч нар байв.

Учир нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар ийнхүү 2008 оноос хойш шүүхээр хэлэлцэж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос болон АНУ-ын агаарын цэргийн хүчнийхэн хамтарсан сургуулилт хийж эхэллээ

Image result for Өмнөд Солонгос болон АНУӨмнөд Солонгос болон АНУ-ын агаарын цэргийн хүчнийхэн хамтарсан сургуулилт хийж эхэллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв. Умард Солонгос цөмийн хөтөлбөрийнхөө хүрээнд тив алгасах шинэ төрлийн баллистик пуужин харван дэлхий нийтийг түгшээснээс долоо хүрэхгүй хоногийн дараа талууд сургуулилт хийж эхэллээ.

Энэ долоо хоногийн баасан гараг хүртэл үргэлжлэх хамтарсан сургуулилтын үеэр талууд 230 гаруй байлдааны нисэх онгоц, тэдгээрийн дотор “F-22” үл үзэгдэгч сөнөөгч нисэх онгоцыг ашиглах ажээ.

Солонгосын хойгийн энх тайван ба аюулгүй байдлыг хангах, хоёр талын агаарын цэргийн хүчний хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ сургуулилтыг хийж байна гэж АНУ-ын армиас өнөө өглөө гаргасан мэдэгдэлд дурджээ.

Энэ сургуулилттай холбоотойгоор Умард Солонгосын Улс орноо энх тайвнаар нэгтгэх хороо ням гарагт буюу өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “сэтгэцийн өвчтэй өвгөн” гэж хочлохын сацуу “Энэ сургуулилт бол гал дээр тос нэмсэн хэрэг. Үүний улмаас Солонгосын хойгт цөмийн дайн дэгдэж болзошгүй” гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын 2018 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг НИТХ-аар хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 12-р хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулиараа арванхоёрдугаар сарын 5- ны дотор “Нийслэлийн 2018 оны төсөв” “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө” “Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт”-ыг цогцоор нь хэлэлцэн батална. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын намын бүлэг, ажлын хороодоор өнгөрсөн долоо хоногт дээрх төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ өгсөн байна. Өнөө өглөө эхэлсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эхэнд МАН, АН-ын бүлгээс ирэх оны төсвийн талаарх санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэлийн 2018 оны төсвийг МАН-ын бүлэг бүхэлд нь дэмжиж байгааг бүлгийн дарга С.Мөнхчулуун танилцуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.