Categories
мэдээ улс-төр

МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав

Related imageМонгол Ардын Хувьсгалт намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд:

Тус намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Сонсголгүй хүмүүст зориулсан дохионы хэлээр ярьдаг утасны бүхээг ажиллаж эхэлжээ

Японы Ханеда нисэх буудалд өчигдөр тус улсын анхны дохионы хэлээр ярьдаг, нийтийн утасны бүхээг ажиллаж эхэлжээ. Ниппон сангаас ивээн тэтгэсэн энэхүү утасны бүхээгийг НҮБ-ын Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрт зориулан суурилуулсан аж.

2020 онд Токиод зуны олимпын наадам болохтой уялдуулан тус сангаас Нарита болон бусад дотоодын нисэх буудлуудад Япон хэлтэй, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан ийм бүхээгүүдийг ойрын хугацаанд суурилуулах юм байна.

Ханеда нисэх буудалд суурилуулсан хоёр утасны бүхээг нь өглөөний 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл үнэ төлбөргүй ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд ЕБС-ийн 513 дотуур байранд 34.6 мянган хүүхэд амьдардаг

Монгол Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилийн байдлаар ЕБС-ийн 513 дотуур байранд 34.6 мянган хүүхэд амьдарч, 518 багш ажиллаж байна. ЕБС-ийн дотуур байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, дотуур байрын багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт нь 2008 оны хоёрдугаар сард батлагдсанаас хойш 10 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хянаж дүн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага байна.

Малчин өрхийн 104.5 мянган хүүхэд 25 мянган дотуур байранд амьдарч байгаа нь дотуур байрны хүрэлцээ, хангамжийг нэмэх шаардлагатайг харуулж байна. Дотуур байрны хүүхдүүд бүтэн жилийн гуравны нэг буюу 9 сард нь гэрээсээ хол, бие даан амьдардаг тул дотуур байранд ажиллаж буй багш, ажилтнуудын тоог нэмж, тэдний хүүхэдтэй ажиллах арга дадлыг сайжруулснаар хүүхдүүд дотуур байранд ая тухтай амьдрах, хөгжих, хамгаалагдах бололцоо хангагдах учиртай хэмээн “Дотуур байр-хүүхэд хөгжлийн орчин” Үндэсний зөвлөгөөний үеэр онцолж байлаа.

Зөвлөгөөнийг нээж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Дотуур байрны өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, дотуур байранд хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх талаар харилцан туршлага солилцож, цаашид энэ чиглэлд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны хүрээгээ тодорхойлж буйгаараа энэ зөвлөгөөн их ач холбогдолтой юм. 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 800 ор бүхий 7 дотуур байр ашиглалтад оруулсан бөгөөд 2018 онд 5.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 1395 ор бүхий 12 дотуур байр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2018-2019 онд нийтдээ 2090 ортой, 19 дотуур байрыг ашиглалтад шинээр оруулна. Та бүхний гаргасан санал санаачилга бүрийг дэмжин ажиллах болно” гэв.

Дотуур байрны багш мэргэжлийн дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг баталсан боловч энэ ангид элсэн суралцах хүмүүсийн тоо цөөн байна. Мөн дотуур байранд ажиллаж байгаа багш нар нь өөрийнх нь үндсэн мэргэжлийн дагуу орон тоо гарсан даруйд сургуульдаа эргэж багшаар ажиллаж эхэлдэг нь энэ албан тушаалтны ажлын байрны зэрэглэл, цалин бага, нэмэгдэл урамшууллын боломж, амралтын хугацаа болон бусад нийгмийн халамж хамгааллын нөхцөл нь харьцангуй тааруу зэрэгтэй холбоотой хэмээн БСШУСЯ-ны мэргэжилтэн тодотгож байлаа.

Дотуур байранд хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хамгаалагдах эрхийг хангахад дотуур байрны багш нэн чухал үүрэгтэй оролцох тул тэдгээрийн ажлын байрны чиг үүргийн талаар шинээр хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна.

Энэхүү зөвлөгөөнөөр-Дотуур байранд хүүхдийн эрх хангагдах нөхцөл байдлыг бий болгох, материаллаг болон материаллаг бус орчныг хүүхдэд ээлтэй болгоход дотуур байрны багш нарын үүрэг оролцоог тодорхой болгох, дотуур байрны нөхцөл байдлыг сайжруулах, эрэлтийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог тодорхойлж шийдвэрлэх арга замыг тодорхойлох, дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн хөгжил оролцоог хангасан хөтөлбөр бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, дотуур байрны багшийн ажлын ачааллыг зөв тодорхойлох, бууруулах, дотуур байрны багшид хандах хандлага, үнэлэмжийг нэмэгдүүлэх гэх асуудлыг нарийвчлан авч хэлэлцэж тодорхой зорилт дэвшүүлэн хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбарын хуулиудын давхардлыг арилгана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд Эрдэс баялгийн салбарын цөм болсон 10 гаруй хуулийн төслийн саналыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр ийнхүү 10 гаруй хуулийн хийдэл, зөрчил, давхардлын тайлан, эдгээр хуульд оруулж болох нэмэлт, өөрчлөлтийн төслийн саналыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийнхэн:

-Ашигт малтмалын тухай

-Газрын тосны тухай

-Газрын хэвлийн тухай

-Газрын тосны бүтээгдэхүүний тухай

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

-Цөмийн энергийн тухай

-Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай

-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай зэрэг 10 гаруй хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 хийдэл, 150 зөрчлийг тогтоон, нэгтгэсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах судалгааны тайланг судлаж дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн багтай хамтран боловсруулсан ба Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Улсын Их хурлын энэ намрын нэгдсэн чуулганд хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Хуулиудын уялдааг хангах нь иргэд, аж ахуйн нэгж, төр хуулийн зохицуулалтын талаар нэгдсэн ойлголттой болж, аливаа хэрэг маргаан буурахад нөлөөлөхөөс гадна үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс байнга шүүмжлэлд өртдөг эрдэс, баялгийн хууль тогтоомжийн эрх зүйн орчны ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг багасгахад чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

280 сая төгрөгийн үнэ бүхий эм хандивлав

JCI Монгол байгууллага элэгний С вирусийн эсрэг төсөл амжилттай хэрэгжүүлж байна. JCI байгууллага нь дэлхийн 120 улсад салбартай, 200 мянган гишүүнтэй олон улсын залуучуудын байгуулга. Нэгдсэн Үндэсний байгууллагын логог ашиглах эрхтэй цорын ганц олон улсын байгууллага гэдэг утгаараа НҮБ-ээс гаргаж буй зорилтуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ.

JCI Монгол байгууллага 1991 онд байгуулагдсан бөгөөд одоогоор нийслэл болон Дархан, Эрдэнэт хотууд нийт 13 салбар байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр 13 салбар байгууллага өөр өөрийн онцлог төрхтэйгөөр нийгэмд эерэг өөрчлөлт түгээх их үйлсэд залуучуудыг нэгтэн ажиллаж байгаа юм.

JCI Лидер салбар байгууллага 2016 оноос хэрэгжүүлж буй элэгний вирусийн эсрэг Live+R төсөл энэ онд 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч, элэгний өвчлөл хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл өгөх сургалт, оношилгоо хийн вирусгүй иргэдийг вакцинжуулаад байна.

Төслийн үйл ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ хамтран оролцож байгаа бөгөөд өнөөдөр эм ханган нийлүүлэлтээрээ Монголд томоохонд тооцогддог Омбол ХХК төсөлд маань нэгдлээ. “Омбол” ХХК нь нэг бүр нь 350 мянган төгрөгийн үнэ бүхий элэгний С вирусийг устгах 800 тун эмийг LIVE+R төсөлд хандивлаж байгаа бөгөөд 3 тун нь нэг курс эмчилгээ болж элэгний С вирусийг устгах юм.

Нийт 266 хүнийг аюулт өвчнөөс салгах энэ хандивын нийт өртөг нь 280 сая төгрөг болж байна. С вирусийн эмийн эхний хэсэг ирэх долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 30 иргэнд хүрэх болно.

Categories
мэдээ улс-төр

Европын холбооны хөрөнгө оруулалтын банкийг цөлжилтийн эсрэг төсөлд хамтарч ажиллан, санхүүжилт олгох асуудлаар дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь өнөөдөр (2017.12.04) Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь “Манай улсын томоохон хөрөнгө оруулагчдын нэг Европын холбоо Төлөөлөгчийн газраа нээгээд тун удаагүй байна. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон найз нөхөдтэй болж, харилцаагаа тэлэх нь чухал байдаг” гээд Хэргийг түр хамаарагч Марко Феррид ажлын амжилт хүслээ.

Тэрбээр дараа нь тодорхой асуудлуудад анхаарлаа хандуулж, хамтарч ажиллах хүсэлт тавив.

Тухайлбал, Европын холбооны улсуудаас манай улсад бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Харин манай улсын экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бага, барааны нэр төрөл цөөн учир Европын холбооноос манай улсад олгож ирсэн тодорхой нэр төрлийн барааг гаалийн тарифгүйгээр Европын холбооны улсуудын зах зээлд гаргах боломжийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс Европын холбооны улсуудаас Монголд оруулах хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих асуудлыг анхааралдаа авч ажиллана уу гэлээ.

Түүнчлэн, Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад евро стандартыг Монголднутагшуулах нь ихээхэн ач холбогдолтой гээд энэхүү стандартыг нутагшуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Мөн манай улсад томоохон хоёр төсөл хэрэгжүүлдэг Европын холбооны хөрөнгө оруулалтын банкыг цөлжилтийн эсрэг төсөлд хамтарч ажиллан, тодорхой хэмжээний санхүүжилт олгох асуудлаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

Хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудлаар Европын холбооноос туршлага судлах, мэдээлэл авах, сургалт зохион байгуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг монгол хэл дээр орчуулахад хамтарч ажиллах хүсэлт мөн тавилаа.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферри дээрх хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард прокурор болон хуулийн бусад байгууллагын ажилтнуудад хүний эрхийг хамгаалах чиглэлээр сургалт явуулахаар ярилцаж, тохиролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Кинотеатрууд ХДХВ, ДОХ-ын дамжих зам, халдвар авахаас хэрхэн сэргийлэх талаар богино хэмжээний видео зөвлөмжийг кино эхлэхийн өмнө үзүүлжээ

Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр энэ сарын 01-нд тохиосон билээ. “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн тус өдрөөр аж ахуйн нэгж, албан байгууллагын ажилтнуудулаан туузаар ижилсэж, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гарын авлага болон бэлгэвч тараасан юм.

Мөн энэ хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх кинотеатраар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд,залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам, халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам зэрэг мэдээллийг багтаасан богино хэмжээний видео зөвлөмжийг кино эхлэхийн өмнө үзүүллээ.

ХДХВ/ДОХ-ын халдварын өнөөгийн байдал Монголд

2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Мөн нас баралтын таван тохиолдол бүртгэгдээд байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдол, нас баралт, өссөн дүнгээр 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар:

-Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь (n=246)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байна.

-Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна.

-Халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн (5 ээж давтан).

-ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь (n=202)-ийг эрэгтэйчүүд эзэлж байна.

-Гадаадын харъяалалтай иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт ХДХВ-ийн халдвар оношлогдсон 33 тохиолдол байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдол насны бүлгээр 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар:

Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар авч үзэхэд, 39.6 хувийг 25-34 насны хүн ам эзэлж байна. 25-39 нас 58 хувийг эзэлж байна.

ДОХ-ын шатанд оношлогдсон хувь 2010-2017 оны арваннэгдүгээр сарын 20-ний байдлаар:

-30.8 хувь нь ДОХ-ын шатанд оношлогдсон байна.

-Эдгээр хүмүүс 5-10 жил халдвартайгаа мэдэлгүй, бусдад тараасан байх магадлалтай.

Монголд ХДХВ-ийн халдварын тархалтын тооцоолол нийт тохиолдол 2017 онд575 хүн /326/шинэ тохиолдол 56/ ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ. /ЭМ-18.9%, ЭР 80.6%,тархалт багатай, гэхдээ өндөр эрсдэлтэй орны тоонд багтсан байна.

ХДХВ-ийн халдварын тархалтын тооцоолол нийт тохиолдол болон шинэ тохиолдол:


Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ээлжит хуралдаан болов

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр боллоо. Хуралдаанаар Зөвлөлийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байна. Үүний тулд бодлого, шийдвэр ил тод байх, хөрөнгө оруулагчдыг сонсож, гомдол, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн хариу өгдөг хариуцлагатай, тогтвортой, тууштай байх ёстой гэж Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үзэж байна. Дээрх зарчмуудад тулгуурлан мэдээллийн нэгдсэн нээлттэй систем бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв, Зөвлөлийн дэргэд байнгын ажиллагаатай Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх бүтэц байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр боловсруулж байгаа санал, хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал гаргасан асуудалд хяналт тавьсан болон хуулийн зөрчил, давхардлыг арилгах чиглэлээр хийж байгаа ажлын талаарх мэдээлэл зэргийг сонсов.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хурдацтай буурч, хууль эрх зүйн орчин тогтвортой бус байлаа. Дээд түвшинд хөрөнгө оруулалтын орчны нэгдсэн ажиглах тогтолцоогүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хөрөнгө оруулагчдад дарамт шахалт, хүнд суртал учруулдаг, гомдол, хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэдэггүй, тэднийг үндэслэлгүй хорьж, хилийн хориг тавьдаг зэргээс болж хөрөнгө оруулагчид манай улсаас гарах нь ихэссэн байна.

Үүнээс гадна холбогдох агентлагийн тавьж байгаа шаардлагыг яамд нь үл тоомсорлож, яам хоорондоо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж ажилладаг жишиг тогтсон байсныг засч залруулахыг олон улсын байгууллагууд зөвлөсөөр ирсэн юм.

Энэ бүхнээс үүдэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан бөгөөд энэ Засгийн газар бодлого, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хойд Солонгосын 1200 иргэнийг Монголоос буцаана

Image result for Хойд СолонгосНҮБ-ын Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийн хүрээнд тус улсаас Монгол Улсад гэрээгээр ажиллаж байгаа 1200 орчим ажилчныг нутаг буцаахаар болсон талаар “South China Morning Post” мэдээлжээ.

Тус мэдээлэлд “Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар дэлхийн улс орнуудад 100 мянга орчим Хойд Солонгос иргэн ажиллаж, жилд $500 сая орчмын орлогыг засгийн газартаа оруулж байгаа судалгааг НҮБ гаргасан байна. Хойд Солонгосын зүгээс энэхүү мөнгийг цөмийн зэвсгийн хөтөлбөртөө зарцуулж байгаа хэмээн үзэж НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл гишүүн улс орнууддаа Хойд Солонгосын ажилчдын гэрээг цуцлахыг шаардаад байгаа.

Тиймээс Монгол Улсад ажиллаж байгаа тус улсын иргэдийн гэрээг сунгалгүйгээр энэ онд багтаан буцаах болсон талаар албаны хүн мэдэгджээ. Монгол Улсын Гадаад хэргийн яамны ажилтан Шижээхүүгийн Одонбаатар “AFP агентлаг”-т өгсөн ярилцлагадаа “НҮБ-ын хоригийн хүрээнд хувийн компаниуд хөдөлмөрийн гэрээг сунгахааргүй болсон. Монгол Улс уг хоригийг бүрэн мөрдөж хэрэгжүүлнэ” гэжээ.

2013 онд Монголд ажиллаж байгаа Хойд Солонгос иргэдийн тоо 2123 болсон нь дээд үзүүлэлт байв. Тэр цагаас хойш жил бүр буурсаар өнөөдөр 1190 орчим ажилтан үлдсэн гэдэг тоон үзүүлэлт байдаг байна. Пхёньяны ихэнх ажилчид ОХУ, Хятадад ажилладаг бөгөөд ОХУ-д гэхэд л 30 мянга гаруй Хойд Солонгосын иргэд ажилладаг ажээ.

Тэдний хоногийн ажлын цаг 12-16 цаг байдаг ба сард 1-2 өдөр амардаг. Ажлын хөлс нь сарын $300-$1,000 байдгийн 70-90 хувийг нь Хойд Солонгосын засгийн газар авдаг гэсэн тооцооллыг АНУ-ын судалгааны байгууллага гаргасан байна. Түүнчлэн Монголд Хойд Солонгосоос ажиллаж буй иргэдийн дийлэнх нь ноос ноолуурын компани болон барилгын салбарт ажилладаг.

Монголд ажиллаж буй Хойд Солонгосын иргэд өдөрт монголчуудтай ижил буюу найман цагаар ажиллаж цалингаа авдаг байна. Түүнчлэн Монголд Хойд Солонгосын уламжлалт анагаах ухааны хэд хэдэн эмнэлэг байдаг бөгөөд байнгын үйлчлүүлэгчтэй, тогтмол орлоготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээн мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ, БХБЯ, Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АТГ-ын дэргэдэх Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд яам, агентлаг, нийслэл, дүүргүүд болон орон нутаг дахь төрийн байгууллагуудад ажиллаж эхэлсэн билээ. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яаманд ажиллах тус дэд зөвлөлийн гишүүд өнөөдөр /2017.12.1/ хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа. Хамтран ажиллах гурвалсан гэрээнд Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, АТГ-ыг төлөөлж Хяналт шалгалт, дүн шинжилгээний Албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн дэд зөвлөлийн төлөөлөл В.Чимидсүрэн, В.Мөнгөнцэцэг, С.Энхбадрал нар гарын үсэг зурсан юм.

IMG_0432Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн Сайд, АТГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаартай хамтарсан тушаалаар Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг баталсан байдаг. Журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулалтаар сонгосон байдаг. Дэд зөвлөлийн гишүүн тус бүр БХБЯ дээр ажиллах хугацаандаа гурван чиглэлээр хяналт тавьж ажиллана. Үүнд:

-АТГ-ын төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж шаардлагатай тохиолдолд зөвлөмж өгч ажиллах юм.

– Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхэд хяналт тавих;

– · Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих гэсэн гурван чиглэлээр ажиллана.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн энэ талаар “БХБЯ, хамт олон Олон нийтийн дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.