Categories
мэдээ нийгэм

Хотын дарга иргэдийнхээ санал санаачилгуудыг нь дэмжин ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр иргэдээ хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтад Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргийн иргэд хотын даргатайгаа санал бодлоо солилцож өөрсдийн хийж бүтээсэн бүтээл болон нийслэлчүүддээ хэрэг болох шинэлэг санаа санаачилгын талаар ярилцлаа.

Баянзүрх дүүргийн иргэн Ш.Нарантуяа 2014 оноос өөрийн оршин суудаг гудамжныхаа 40-өөд айлтай нийлж “Хуримтлалын бүлэг” байгуулан амьдрах орчноо сайжруулах ажлуудыг хийсэн бөгөөд энэхүү ажил нь үлгэр жишээ болж өргөжсөөр 10 хуримтлалын бүлгэгт 200-аад айлыг нэгтгэжээ. Дүүргийнхээ “Хөгжлийн төв”-тэй хамтран байгуулсан хуримталын бүлгээрээ дамжуулан 200-аад айлынхаа дунд “Газар өмчлөгчдийн холбоо” байгуулан замаа сайжруулах, камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох ажлуудыг хийжээ. Цаашдаа харин “Газар өмчлөгдийн холбоо”-ны 200 айлынхаа дунд “Сервис центр” байгуулах хүсэлтэй байгаагаа танилцуулсан бөгөөд хотын даргын зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж холбогдох албаны хүмүүстэй нь холбож өглөө.

Чингэлтэй дүүргийн Б.Жадамбаа 2014 оноос нярай хүүхдийн хувцас өлгий оёх оёдлын цехийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр эрүүл ахуйн шаардлага хангасан даавуу мөн олон улсын чанарын шаардлагад нийцсэн “Муслин”, “Бамбаа” брендийн самбаа даавууг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрдэг юм байна. Б.Жадамбаагийн хүсэлт болох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаалах төрөх эмнэлгүүдэд цэг байгуулах асуудлыг шийдэж Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн бөгөөд “Амгалан” амаржих газарт худалдаа эрхлэх боломжтой гэсэн хариуг өглөө.

Мөн Баянгол дүүргийн иргэн С.Түвдэндоржийн гэрт өвлийн нөхцөлд тохирсон бага квт-ийн цахилгаан халаагуур, Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Ганболдын автомашины хорт утаа ялгаруулалтыг бууруулах шүүлтүүр, Хан-Уул дүүргийн иргэн Л.Эрдэнэхуягийн газрын гүний дулаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн дулааныг шийдэх зэрэг асуудлуудыг дэмжихээ илэрхийлж холбогдох газрын удирдлагуудад үүрэг даалгавар өгч хамтран ажиллахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэлмэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Европын орнуудын виз яаралтай гаргаж өгнө хэмээн залилдаг байжээ

Image result for Виз

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зохион байгуулж буй “Сонор-2” үйл ажиллагааны хүрээнд Хархорин худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагаас залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Г-г олж тогтоожээ.

Уг этгээд нь Европын орнуудын виз яаралтай гаргаж өгнө хэмээн бусдыг залилан мэхэлдэг болох нь тогтоогдон шалгагдаж байна. Тиймээс уг иргэнд залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Залилангийн хэрэг үйлдсэн иргэн Г ярихдаа “Манай нэг танил дүү Францаас холбогдоод найз охиноо авмаар байна гэсэн. Тэрнийх нь дагуу материалыг нь бүрдүүлж өгч байсан” хэмээн мэдүүлжээ.

Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл авсан, тусгай үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллагаар үйлчлүүлэхийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулав.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа гэв

УИХ дахь АН-ын бүлэг төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны төсвийг хэлэлцжээ. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярихдаа “Бүлгийн хурлаар 2017 оны Төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар болон 2018 оны Төсвийн тухай хуулийн ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож хэлэлцсэн.

Төсвийн тодотголын асуудлаар АН-ын бүлэг байр сууриа хэвээр хадгалж байгаа. Уг тодотгол нь Төсвийн тухай хуулийг зөрчиж орж ирсэн. Мөн төрийн албан хаагчийн цалин, хүүхдийн мөнгийг бүрэн олгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Урамшууллын оронд цалинг 10 хувиар нэмэх асуудлыг эрх баригчид ОУВС-тай ярилцаж, шийдэх нь зөв. Ерөнхийлөгчийн хоригийн тухайд бол хууль зөрчсөн, бодлогын зарчмаа баримтлаагүй гэсэн шалтгаанаар бүхэлд нь хориг тавьсан. Төсвийн тухай хуулийн 6.2.5, 6.3-ийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн учраас хориг тавьсныг бүлэг дэмжиж байгаа. Богино хугацаа үлдсэн учир энэ хугацаанд төсвийн асуудалд хэд хэдэн бодлогын шинжтэй зүйлийг анхаарах шаардлагатай байна. Олон улсын санхүүгийн байгууллагын шахалтаар Монголын хууль хүчгүйдэж болохгүй.

Өвөлжилт хүндрэх тийшээ болж байгаа энэ үед Төсвийн тодотголоо хэлэлцэх шаардлагатай гэж АН үзэж байна. Бид дээрх асуудлаа байнга шаардаж ажиллана. АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авахгүй. Ард иргэдийн амьдрал хүнд хэвээр байна. Эрх баригчид хөөсөрсөн улс төрөө зогсоох хэрэгтэй. Ард иргэд мөнгөгүй, мөнгө хүлээсэн байдалтай байна. Тиймээс Төсвийн тодотголыг дэмжээд явна хэмээлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа “Хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг тооцох хэрэгтэй. Эргээд үр өгөөж болох хөрөнгө оруулалт тун бага. Зардал нэмэх хөрөнгө оруулалт байна. Төсвийн сахилгыг барьдаг жишиг хэрэгтэй. Тохироонд хүрэхээрээ зарчмаа мартдаг байж болохгүй” гэдгийг тодотгосон юм” гэв.

Categories
мэдээ спорт

Манай хөлбөмбөгчид Тайландын багт хожигдлоо

ЗурагАзийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний I хэсэгт өрсөлдөж буй Монголын залуучуудын хөлбөмбөгийн шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Тайландын багтай даваа гарагт хийж хожигдол хүлээлээ.

Тайландын баг 19 дэх минутад тооны харьцааг нээв. Эхний хагас өндөрлөхөөс урьтаж Тайландууд дахин нэг гоол оруулж /манай шигшээ 45 дахь минутад торгуулийн цохилт алдсан/ нэгдүгээр үе 0:2-өөр өндөрлөв. Харин хоёрдугаар үе дөрөв дэх минутад Монголын шигшээ багийн 22 дугаартай Д.Билгүүн тоог 2:1 болгосон.

Манай залуус хоёрдугаар үед хэд хэдэн боломжоо ашиглаж чадаагүй бол Тайландууд сөрөг довтолгоог амжилттай өрнүүлэн, олдсон боломжуудаа гоол болгож Тайландын баг 5:2-оор хожлоо. Манай шигшээ багийн хоёр дахь гоолыг Г.Бат-Оргил 86 дахь минутад оруулсан юм.

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн I хэсгийн гурав дахь тоглолтууд өнөөдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ

Image result for Хууль зүйн байнгын хорооУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Байнгын хорооны хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин ирлээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 257 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн Сайдаас өгөгдсөн үүргийн дагуу шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нийт 5,1 тэр бум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийх замаар худалдан авахаар болсон. Энэ ажлын дагуу ОХУ-аас 15 сая тун вакциныг 337,5 мянган ам.доллараар худалдан авч, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан гэсэн баруун таван аймаг руу хүргүүлж эхэллээ.

Бог малын мялзан өвчний вакцины 9,6 сая тунг улсын нөөцөд үлдээх юм. Харин үлдсэн 5,4 сая тунг баруун таван аймагт хувиарлан хүргүүлэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас зохион байгуулж байна. 2016 онд анх дэгдсэн мялзан өвчнөөр 12996 бог мал хорогдсон бол 2017 онд 5500 орчим толгой Монгол бөхөн хорогджээ.

Олон улсын стандартад нийцсэн уг вакцинжуулах ажлыг малд хийснээр мялзан өвчний дархлаа тогтоож, өвчнийг 5 жил хяналтандаа авах боломжтой гэж Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллэсэн. Түүнчлэн мялзан өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил цаг хугацааны хувьд давчуу байгаа ч аймаг, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгуудаар дамжуулан зохион байгуулах тал дээр анхаарч ажиллах чиглэлийг ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Цасанд суусан автомашиныг татаж гаргажээ

Ихэнх нутгаар их хэмжээний цас орсонтой холбогдуулан Өвөрхангай аймаг, Бүрд сум Их-Боригдой багийн “Шартын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т/ Улаанбаатар хотоос Өвөрхангай, Ховд, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны болон суудлын автомашин цасанд суусан дуудлагаар /2017.11.06-ны өдрийн 08:35, 10:10 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12-р ангийн алба хаагчид ажиллан нийт 53 зорчигчтой, 4 автомашиныг цасанд суусаныг татан гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлгэрмөрөн голд живж байсан иргэдийн амийг аварчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд тус сумын харьяат иргэн Н /55 настай, эмэгтэй/, М /57 настай, эмэгтэй/ нар живж байна гэсэн дуудлагаар /2017.11.06 -ны 14:29 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажилласан байна. Аврагчид шуурхай ажиллан хоёр иргэний амийг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс 20 км-т/ 13-86 ӨВО улсын дугаартай портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар /2017.11.06-ны 09:30 цагт / аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, Арвайхээр сумын харьяат иргэн Ц /32 настай, эрэгтэй/, Сант сумын харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/, Ж /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс энэ онд хуралдана

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын монголын хэсгийн даргын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ Шадар сайд илэрхийлэв.

Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааныг энэ онд багтаан хийх, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны болон Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны Дэд комиссыг ч ойрын үед хуралдуулах шаардлагатайг тэмдэглэв.

ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлэх боломжтой ч Оросын талын гааль, татварын асуудлаас болж ахиц гардаггүй. Иймээс цаашид тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтарч ажиллая гэж Шадар сайд хэллээ. Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг ОХУ хүлээн авч хамтарсан судалгааны баг байгуулах болсонд тэрээр талархал илэрхийлэв.

Уулзалтаар ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээл, төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2017 он түүхэн дэх хамгийн дулаан жилүүдийн гуравдугаарт орох магадлал өндөр байна гэв

Image result for Дэлхийн цаг уурын байгуулга лого2017 он түүхэн дэх хамгийн дулаан жилүүдийн гуравдугаарт орох магадлал өндөр байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

Даваа гарагт Германы Бонн хотод эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын ээлжит хурал болох “COP23” бага хурлын нээлтийн ёслолын үеэр тус байгуулга энэ тухай мэдэгдсэн байна.

2017 оны 1-9 дүгээр сард дэлхийн дундаж температур Цельсийн 14.8 градус байсан нь аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.1 градусаар өндөр үзүүлэлт аж.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр агаарын температур нэмэгдсэн гэж тус байгууллага үзэж байна. 2016 он нь түүхэн дэх хамгийн дулаан жилээр бүртгэгдсэн бол 2015 он нь түүхэн дэх хамгийн дулаан жилүүдийн хоёрдугаарт бичигдсэн юм.

Энэ он гарснаас хойш дэлхийн хэмжээнд цаг агаар тогтворгүй байлаа. Азийн улсуудад үер усны аюул нүүрлэж, Карибын тэнгисийн орнууд болон АНУ-ын өмнөд нутгийг гурван ч хүчтэй хар салхи дайран өнгөрч, их хэмжээний гарз хохирол учруулаад байгаа билээ.

Ийм байгалийн гамшгууд ар араасаа болсоор байгаа нь дэлхийн дулааралтай салшгүй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дорвитой арга хэмжээ авахгүй бол ирэх 50 жилийн хугацаанд агаарын температур тасралтгүй нэмэгдсээр байх төлөвтэй байна гэж Дэлхийн цаг уурын байгуулга анхааруулжээ.