Categories
гадаад мэдээ

Нобелийн шагналын эзэд тодорлоо

Нобелийн шагналын эзэд тодорлооЭлектрон микроскопыг боловсронгуй болгосон АНУ, Их Британи болон Швейцарийн гурван эрдэмтэн Нобелийн химийн шагналын эзэд боллоо.

Нобелийн шагналын есөн сая крон буюу 1.1 сая ам.доллар Швейцарийн Лозаннийн их сургуулийн эрдэмтэн Жак Дюбоше, АНУ-ын Колумбын их сургуулийн эрдэмтэн Иоахим Франк болон Их Британийн Кэмбрижийн их сургуулийн молекул, биологийн лабораторийн судлаач Ричард Хендерсон нарт очиж байна. Шведийн хатан хааны нэрэмжит шинжлэх ухааны академи лхагва гаригт Нобелийн химийн шагналын эздийг зарлан мэдэгдэл хийхдээ “Эдгээр эрдэмтдийн бүтээсэн крайо-электрон микроскоп нь био молекулуудыг хөлдөөх замаар хөдөлгөөн, бүтцийг нь судлах урьд хожид байгаагүй боломжийг судлаачдад гаргаж өгсөн. Энэ бол амьдралыг ойлгох үндсэн ойлголт болон эм зүйн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн байна.

Өнгөрсөн жил ”молекул машинууд” буюу молекулын хөдөлгөөнийг идэвхжүүлэн, гэмтсэн ДНК-г засах эсүүдийг олж тогтоох замаар хавдрыг эмчлэх аргыг бодож, боловсруулсан эрдэмтэд Нобелийн химийн шагналыг хүртсэн.

Физиологи болон анагаах ухааны салбарт 2017 оны Нобелийн шагналыг хүний хоногийн ритмийг судалсан АНУ-ын гурван эрдэмтэн Жеффри С.Холл, Майкл Росбаш болон Майкл В.Янг нар хүртсэн байна. Физикийн нобелийн шагналыг татах хүчний долгион байдгийг баталсан Райнер Уэйсс, Бэрри Бэриш болон Кип Торн нар хүртсэн. Утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзэн өнөөдөр тодрох бол Баасан гаригт Нобелийн энх тайвын шагналтан тодрох ажээ

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын циркчид анхны алтан цомыг хүртжээ

Монголын циркчид олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс анхны алтан цомыг хүртжээ. Дэлхийн циркчдийн “А” зэрэглэлийн “16th China Wuqiao International Circus Festival” тэмцээн БНХАУ-ын Хөбэй мужийн Сижиажуан хотноо гурван өдөр болж, өчигдөр /2017.10.04 / шилдгүүдээ шалгаруулжээ.

Энэ тэмцээнд дэлхийн 16 орны циркчид оролцож, ОХУ, БНХАУ, Монгол, Хойд Солонгос зэрэг орны уран бүтээлчид алтан цомыг авсан байна. Тэмцээний үеэр Монголын циркийн жүжигчдэд бүх шүүгчид босож, хүндэтгэл үзүүлсэн тухай “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн захирал Н.Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцжээ.

Categories
мэдээ нийгэм

ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж дууслаа

2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу ХААИС-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлын нөлөөлөлд нийт 9 нэгж талбар өртсөн. Үүнээс 3 ТҮЦ-ийг албадан нүүлгэж, 1 хуулийн этгээдийг нөхөх олговортойгоор, 5 нэгж талбарыг зөвшилцөн газрыг 100 хувь чөлөөлж, өргөтгөн шинэчлэх ажил 100 хувь хийгдэж дууслаа.

Мөн Зайсан толгойн урдуур хийгдэж байгаа авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын нөлөөлөлд газар ашиглах гэрээтэй 22 нэгж талбар өртөж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч байгууллага, Богд уулын дархан цаазат газрын захиргаатай хамтран чөлөөллөө. Зам засварын ажил хийгдэж байна.

Эх

Categories
мэдээ спорт

21 аймгийн үндэсний 3х3 лиг эхэллээ

21 аймгийн үндэсний 3х3 лиг эхэллээ зурган илэрцүүд

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 21 аймгийн үндэсний лиг өчигдөр эхэллээ. Тус лигт нийтдээ 21 аймаг есөн дүүргийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид хүч сорьж байгаа бөгөөд өнгөрсөн улирлын үндэсний лигийн аварга Архангай, Сүхбаатар багуудаас гадна олон улсын түвшинд эх орноо төлөөлөн Фиба 3х3 мэргэжлийн гранпри, их дуулгын тэмцээнд хүч үздэг шигшээ багийн залуус аймаг аймгийнхаа нэр дээрээс өрсөлдөж байна.

Анх удаагаа дотоод 3х3 төрлөөр лигийн системээр зохион явагдаж байгаа тус тэмцээнийг Хангай, Баруун, Зүүн, Төвийн гэж дөрвөн бүс болгон хувааж өрсөлдөж буй бөгөөд Даваа Лхагва гарагуудад Монголын үйлдвэрчний эвлэлийн спорт зааланд явагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын баг ур чадварын тэмцээнд оролцоно

ЗурагАНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 14-19-ны
өдрүүдэд болох “Дэлхийн ур чадвар”-ын 44-р
тэмцээнд оролцох Монголын багийнханд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд
сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар Төрийн далбаа
гардууллаа.

Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын
байгууллагын 69 дэх гишүүн орноор элссэн бөгөөд 2017 онд Бразилын Сан Пауло
хотод болсон “Дэлхийн ур чадвар” тэмцээнд есөн төрлөөр оролцон, 42 дугаар
байрыг эзэлж байжээ. 44 дэх удаагийн тэмцээнд 76 орны баг, нийт 50 мэргэжлээр
өрсөлдөх юм байна. Манайхаас мужаан, өрлөг гагнуур, цахилгаан, сантехник,
тогоочийн ур чадвараар өрсөлдөх юм.

Categories
мэдээ нийгэм

7-8-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна

Image result for нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна

6-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Давхар дээлтэй сайд танхимаасаа дэмжлэг илүү авч салбараа хөгжүүлдэг

Шинэ Ерөнхий сайдтай болж, шинэ Засгийн газар байгуулагдаж буйтай холбоотойгоор улс төр бужигнаж байна. Шинэ сайдуудын нэрс зах зухаасаа тодорч, түүнд нь иргэд, олон нийтийн зүгээс байр сууриа илэрхийлж “Тэр ёстой сайд байх чадвартай хүн”, “Энэ ч дээ дэмий” гэх маягаар голсон, шилсэн үнэлгээгээ өгч эхэлжээ. Олон нийтийн байр суурийг ажиглаж ээ байхад давхар дээлтэй сайд нар шиг хэрэггүй юм байхгүй, Ж.Эрдэнэбатын засгийг огцруулахад хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүд бол урвагчид, тэдэн шиг хүмүүс улстөрд байх ёс зүйгүй гэх ухааны сэтгэгдэл төдий зүйлс хөвөрч л байна. Нөгөө талд нь давхар дээлтэй байх нь олон талын нэмэртэй, парламентад суусан туршлагатай хүмүүсээ Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах нь зөв гэсэн бодолтой хүмүүс байна. Өмнөх Засгийн газруудын сайдуудын ажилласан байдлыг ерөнхийд нь базаад харахад харин ч давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг дан дээлтнүүдээсээ илүү сайн, үр дүнтэй хашсан байх юм. УИХ дээр салбарынхаа цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд гар бие оролцож, салбараа төлөөлөн үг хэлж, хууль тогтоомжид нь хэлэх үгээ тусгаж чаддаг. Дан дээлтэй гэгдэж байсан нэгэн сайд “Дан дээлтэй сайд УИХ-аар төсөв, хөрөнгө, бодлогоо батлуулахад гишүүдэд нөлөөлөх нөлөөлөл, дэмжлэг авах тал дээр давхар дээлтэй сайдуудаас илэрхий дутмаг байдаг юм байна” гэж яриад тэр зовлонг туулж, мэдэрч яваагаа ярьж байсан удаатай. Энэ өнцгөөс нь харвал давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн сайд УИХ-аар том бодлогоо гаргах, төсөв хөрөнгөө салбартаа хангалттай хуваарилах тал дээр нэг танхимд зэрэгцэн суугаа нөхдөөсөө авах дэмжлэг, туслалцаа их байдаг нь тодорхой зүйл.

Ийм учраас энэ удаагийн шинээр бүрэлдэх Засгийн газарт давхар дээлтэй сайдууд байх нь зүйтэй гэдэг дээр саналаа нэгтгэцгээх нь зөв л дөө. Харин тэр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахад санал нэмэрлэсэн УИХ-ын гишүүдийг айхавтар их шүүмжлээд нэмэргүй. Угаасаа л улстөрийн тоглоомын дүрэм нь тийм. Үүнд нэг их гоншигоноод, гомдоллоод байх шаардлагагүй. Ажиллаж чадахгүй, улс орноо урагшлуулах чадавхигүй, шаварт суусан машин шиг хий хаазлаад байгаа нөхдөөс салж илүү сайныг нь олж нэг баг болгон хийж байсан ажлыг үргэлжлүүлдэг нь жам юм хойно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа парламентаас бүрдэнэ гэж байсан. Дан дээлтэй томилогдсон Ерөнхий сайдад “давхар дээл”-тэй гишүүнтэй байж, парламентаар бодлогоо дэмжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс ч сайдын нарын сураг парламентаас дуулдаж эхэллээ. Одоогийн байдлаар Шадар сайдад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ж.Энхбаяр нар, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар гарч байсан. Эмэгтэй парламентчдаас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл БСШУС-ын сайдаар томилохоор болжээ. Харин БОАЖ-ын сайдад Ц.Гарамжав, Б.Саранчимэг нарыг өрсөлдүүлэхээр болсон сурагтай. Тэрэн дундаас онцлох нэгэн эрхэм байгаа нь УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл юм.

Д.Сарангэрэл гишүүний хувьд УИХ дээр хэлсэн үг, гаргасан санал нь ямагт нийгэм рүү чиглэгдсэн, ард иргэдийн зүгээс ирсэн гомдол, саналыг тусгасан байдгаараа давуу. Түүний даргалдаг Өргөдлийн байнгын хороо бол иргэдийг УИХ, Засгийн газартай шууд холбодог чухал гүүр нь л дээ. Өнгөрсөн жилүүдэд тус хороонд иргэд, аж ахуйн нэгжээс 1000 гаруй санал гомдол, хүсэлт, өргөдөл ирснийг цаг тухайд нь шийдвэрлэсэн байх жишээний. Үүгээр нь түүнийг ард иргэдийн дуу хоолой ч гэж дүгнэдэг. Холливудын алдарт жүжигчин Арнолд Шварценеггерыг Калифорни хотын иргэд 38 дахь Амбан захирагчаараа сонгохдоо “Энэ хүний хор шар нь гарчихсан. Амин хувийн хэрэгцээгээ хангаад илүү дутууг шиншлэхгүй, авлига авахгүй байх ёс суртахуунтай гэж үзээд түүнийг сонголоо” гэж тодотгож байж билээ. Үүнтэй адил Засгийн газрын гишүүн, сайдын суудалд бид хий нь гарчихсан, туршлагатай, хэлсэн үг нь байгаа олдог, гаргасан санал санаачилга нь ажил хэрэг болж, улс эх орныхоо хөгжил, тусгаар тогтнол хөгжлийн төлөө бүхнээ дайчлах парламентчаа энэ хэцүү цаг үед Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах нь нэг ёсны аврал болно шүү.


Categories
мэдээ нийгэм

Автобуснуудад зогсоол зарлах автомат систем суурилуулжээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зорчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ.

Нэгдүгээрт, өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн дагуу дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобуснуудад суурилуулсан байна. Нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобусанд суурилуулж, системийн хэрэгжүүлэлтийг хийж гүйцэтгэн, нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 10-наас эхлүүлэх бэлтгэл хангагджээ. Автоматаар зогсоол зарлах систем нэвтэрч байгаа нь харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж бүрдэж байгааг хэллээ.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй албан хаагчдын дунд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан байна. Аяны хүрээнд 5000 гаруй албан хаагч ажлын нэг өдрийг сонгон, ажилдаа ирэх болон буцахдаа нийтийн тээврийн үйлчилгээг ашиглах юм.

Гуравдугаарт, Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлагыг хангуулж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг эхлүүлжээ. Тус уралдаан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 байгууллага хамрагдах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт 827 иргэнд ипотекийн зээл олгожээ

Image result for ипотекийн зээл олгожээ

Монгол банк болон Засгийн газар хамтран есдүгээр сард 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна. Үүнээс 258 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкнаас санхүүжүүлсэн бол 133 зээлдэгчид 8.9 тэрбум төгрөгийг Засгийн газраас олгожээ. Мөн банкнуудын ипотекийн зээлийн тайланг энэ оны наймдугаар сарын байдлаар нэгтгэсэн байна.

Энэ дүнгээр ипотекийн зээлийн нэгдсэн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн байх юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд банкууд 827 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Нийт зээлийн үлдэгдлийн 95.3 хувь нь хэвийн, 2.8 хувь нь хугацаа хэтэрсэн бол 1.9 хувь нь чанаргүй зээлд шилжжээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-д оролцох манай тамирчдын нэрс тодорлоо

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-д манай бөхчүүд зодоглоно

Болгар Улсын Пловдив хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ахмадын ДАШТ энэ сарын 11-15-ны өдрүүдэд болно. Тэмцээн 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жинд 35-40, 41-45, 46-50, 51-55, 56-60 насны ангилалд өрсөлдөөн өрнөх аж.

Тэгвэл долоо дахь удаагийн тус тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүн тодорчээ. Тодруулбал,

1. Дорлигийн Ганхуяг /Увс аймаг, ахмадын УАШТ-ний хошой мөнгөн медальт, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, чөлөөт бөх, А-70 кг/
2. Шараагийн Энхбаяр /”Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, сонгомол барилдаан, чөлөөт бөх, А-78 кг/
3. Батновын Нацагдорж /”Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, сонгомол барилдаан, чөлөөт бөх, А-78 кг/
4. Намхайдоржийн Ганхуяг /”Өнө мөнх Монгол” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, чөлөөт бөх, А-78 кг/
5. Баатарын Содномпил /”Хангарьд” клуб, ахмадын улсын аварга, чөлөөт бөх, А-88 кг/
6. Батсайханы Идэрсайхан /Орхон аймаг, спортын мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, чөлөөт бөх, А-88 кг/
7. Магсаржавын Майнбаяр /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб, ахмадын улсын аварга, чөлөөт бөх, А-100 кг/
8. Баярсайханы Батжаргал /чөлөөт бөх, А-130 кг/
9. Бат-Өлзийн Батнамсан /олон улсын хэмжээний мастер, чөлөөт бөх, В-70 кг/
10. Цэдэнбалжирын Гантулга /”Шонхор” клуб, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, чөлөөт бөх, В-70 кг/
11. Занаагийн Болдбаатар /”Тулгат” клуб, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, чөлөөт бөх, В-78 кг/
12. Чойжилсүрэнгийн Пүрэвбаяр /”Арслан” клуб, ахмадын улсын хошой аварга, сонгомол барилдаан, чөлөөт бөх, В-78 кг/
13. Намширийн Сумьяабазар /спортын мастер, чөлөөт бөх, В-88 кг/
14. Чойжамцын Баттулга /”Тулгат” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний алт, хүрэл медальт, чөлөөт бөх, В-78 кг/
15. Пүрэвсүрэнгийн Болорсүх /спортын мастер, чөлөөт бөх, В-78 кг/
16. Доржготовын Ганбат /”Тулгат” клуб, Монголын чөлөөт бөхийн мастеруудийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын хэмжээний мастер, ахмадын улсын хошой аварга, ахмадын ДАШТ-ний хошой хүрэл медальт, чөлөөт бөх, B-88 кг/
17. Лхагвадоржийн Наранбаатар /Өвөрхангай аймаг, Улсын начин, олон улсын хэмжээний мастер, ахмадын улсын аварга, чөлөөт бөх, В-100 кг/
18. Мөнхбаярын Улаанбаатар /чөлөөт бөх, В-130 кг/
19. Мийсэнгийн Мөнхнэмэх /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, чөлөөт бөх, С-62 кг/
20. Гэндэндоржийн Баасансүрэн /Орхон аймаг, спортын мастер, ахмадын улсын болон дэлхийн аварга, чөлөөт бөх, C-62 кг/
21. Хаянхирваагийн Нямдорж /”Хангарьд” клуб, олон улсын хэмжээний спортын мастер, ахмадын УАШТ-ний алт, мөнгөн медальт, ахмадын ДАШТ-ний мөнгөн медальт, чөлөөт бөх, C-70 кг/
22. Дашзэвэгийн Мөнх-Эрдэнэ /”Өнө мөнх Монгол” клуб, ахмадын УАШТ-ний мөнгө, хүрэл медальт, чөлөөт бөх, С-78 кг/
23. Баатарын Төмөрбаатар /”Хүч” спорт хороо, ахмадын УАШТ-ний хүрэл медальт, чөлөөт бөх, С-78 кг/
24. Мягмарын Цогтсайхан /”Тулгат” клуб, спортын мастер, ахмадын улсын аварга, чөлөөт бөх, D-63 кг/
25. Дашдэлэгийн Пүрэвжав /Говь-Алтай аймаг, ахмадын УАШТ-ний мөнгө, хүрэл медальт, чөлөөт бөх, D-130 кг/
26. Содномдаржаагийн Баасанчулуун /”Тулгат” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний алт, хүрэл медальт, чөлөөт бөх, E-78 кг/
27. Гүрийн Бямбасүрэн /Хан-Уул дүүрэг, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, чөлөөт бөх, E-88 кг/
28. Бадамгаравын Баттөр /”Цастын барс” клуб, спортын мастер, ахмадын улсын хошой аварга, чөлөөт бөх, E-100 кг/
29. Цэвээнжавын Дуламсүрэн /Төв аймаг, Улсын начин, олон улсын хэмжээний мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, чөлөөт бөх, E-100 кг/

Багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн мастеруудийн холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар, албаны төлөөлөгчөөр Б.Алтаншагай оролцоно.