“Улаанбаатар зам засвар,
арчлалтын газар” ОНӨААТҮГ нь хотын гол болон туслах замын засварын ажлын
хүрээнд дараах замуудад нөхөөсний ажил хийж гүйцэтгэлээ. Үүнд “Дүнжингарав”
худалдааны төвийн баруун талын авто замын зорчих хэсэг, Хүй долоон худаг дахь
17 байршилд нийт 152,6 м2 нөхөөс, Удирдлагын академи, Сонгинохайрхан дүүргийн
21-р хороолол, Цэргийн хотхон, Сонгинохайрхан дүүрэг Таван шар, Толгойт өртөө,
Нарны зам, Цирк Усны гудамж, ТЭЦ, Хан-Уул дүүрэг Энгельсийн уулзвар, “Говь”
ХК-ний уулзвар, Баянгол рестораны туслах зам, Орос 3 дугаар сургуулийн баруун
талын байрны дундах нөхөөс, Баянгол дүүрэг ТЭЦ- 4 Эрчим хүчний гудамжны авто
замын нөхөөс, Чингэлтэй дүүрэг Гүнтийн давааны наана, Япон цэргийн цогцолбор,
Дамбадаржаагаас Зуслан чиглэлийн авто замд хийгдсэн шороон дүүргэлтийн ажил,
Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзварын баруун талын авто замын нөхөөс, Таван
шарын уулзвараас Тахилт Орбит чиглэл, Найрамдалын зам Драгон, Баянзүрх дүүргийн
Бөхийн өргөө, Сонгинохайрхан дүүргийн 30, 31-р хорооны хороолол доторх нөхөөс,
Сүхбаатар дүүрэг МУИС-ийн 5-р байрны туслах зам зэрэг 29 чиглэлд нийт 3150м2
нөхөөсний ажил хийж гүйцэтгэжээ.
Month: October 2017
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Будапешт-2017” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Одбаяр, ОУХМ Б.Мөнгөнчимэг нарт хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг болон эмэгтэйчүүдийн 63 кг-д дэлхийн дэвжээнд амжилт гаргасныг ийнхүү үнэлж, тэднийг хүчний бэлтгэлээ базааж байхад нь уг шагналыг гардуулсан байна.
ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаярыг Баянхонгор аймгийн “Баруун бүсийн худалдааны төв”-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд хувиасаа хоёр өрөө байраар шагнажээ. Харин ОУХМ Б.Мөнгөнчимэгт Жүдо бөхийн холбооноос хоёр өрөө байрных нь түлхүүрийг гардуулан өгсөн байна.
Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро хоногт олзворлож буй нефтийг багасган үнийг нь өсгөх талаар ОПЕК болон гишүүн бус улсуудын уулзалт зохион байгуулах хэрэгтэй болоод байгааг цохон тэмдэглэв. Энэ саналыг тэрээр ОХУ, Белорусс, Туркд айлчлах үеэрээ санал болгосон юм байна. Нефтийн олзворлолтыг хоногт 1.8 сая баррел болгон багасгах 2016 оны “ОПЕК+” гэрээ 2018 дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэнэ. Харин энэ талаар уулзалт хийж дахин тохиролцох саналыг одоогоор Саудын Арав, Кувейт, Венесуэл, Ангол болон ОХУ дэмжээд байгаа юм.
Г.АМАР
Энэ сарын
06-ны өдрийн 16:57 минутанд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс хойд зүгт
81 км-т 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар
хөдлөлтийн үед авах арга хэмжээний зөвлөмжтэй танилцана уу.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарлаж, 7 дахь жилтэйгээ золгож байна. Энэ өдрийг угтан 10 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газраас “Мод суулгацын үзэсгэлэн худалдаа”-г Дархан хотын Олон Улсын худалдааны төвийн урд талбайд зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн худалдаагаар мод тарьж, үржүүлдэг иргэд, ААН-үүд хуш, нарс, гацуур, шилмүүст болон жимсний модны суулгацуудыг борлуулж, худалдан авагчдад мод тарих заавар зөвлөгөөг өгсөн байна.
Намрын Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа. Энэ өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар “Морин хуур” цогцолбороос Шинэ замын уулзвар хүртэлх хоёр га талбайд мод тарих юм. Тиймээс аймгийн БОАЖГ-аас төрийн болон үйлдвэр, ААНБ-иудад талбайг хуваарилан хэдэн ширхэг, ямар мод тарихыг нарийвчлан зааварласан албан бичгийг явуулжээ. Тиймээс иргэд, ААН-үүдийг заавар зөвлөгөөний дагуу мод тарьж, идэвхтэй оролцохыг уриалж байна.
Австралийн Аделаидын их сургуулийн эрдэмтэд компьютерийн томографаар авсан хүний эрхтэний зургийг харж тухайн хүн хэд наслахыг 69%-ийн магадлалтай тогтоодог хиймэл оюун ухаан бий болгосон тухай зарлав. Энэ хиймэл оюун ухаан нь хүнд ямар эмчилгээ хийж болзошгүй өвчнөөс сэргийлэн насыг нь уртасгаж болгохыг мэдэх боломж урьдчилан олгож байгаа юм байна.Урд нь ийм боломж байгаагүйгээс өвчин эхэлсэн эсвэл хүндэрсэн үед л эмчилгээ хийж эхэлдэг байжээ. Окден-Рэйнер тэргүүтэй эдгээр эрдэмтэд цаашид энэхүү хиймэл оюун ухааныг улам хөгжүүлж оношлох чадварыг нь улам сайжруулна гэж амлажээ.
Г.АМАР
Оклахома Сити Тандерын Австралийн Мелбурн Юнайтедыг ганц онооны (86-85) зөрүүтэй хожсон нь шуугиан болоод байна. Багийн их гурвал талбайд нийт 98 минут тоглосон ч Гол тоглогчид болох Пол Жорж 29 хувьтай, Кармэло Энтони 31 хувьтай, Рассэл Вэстбрук 30 хувьтай довтолж гол тоглогчдын оноо авалт тун хангалтгүй байсан. Мөн Оклахома сити Тандэр багийн сэлгээний баг Австралийн багийн эсрэг ердөө 15 оноо авсан нь тэдний асуудлыг илчлэх шиг боллоо. Хэрвээ ОКС улиралын дундуур сэлгээний бүрэлдэхүүнээ зузаатгахгүй бол Голдэн стэйт, Хьюстон Рокетс багуудын эсрэг өрсөлдөхөд хэцүү байх болно. Магадгүй улирал дуусахад тарах магадлалтай гэж аналистууд үзэж байгаа юм. Мельбурны багаас холбогч Каспэр Вар Жуниор 20 оноо 6 самбар 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэж гуравын шугамны араас 6 удаа амжилттай оруулсан нь үнэмлэхүй үзүүлэлт байлаа.
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдад эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийх, мэдлэг чадвар олгох сургалт өнөөдөр эхэллээ. Уг сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ “Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан “Эрүүл ахуйн тухай” хуулийг бид хамтран боловсруулж, Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн улс даяар даган мөрдөж эхлээд байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна. Иймээс уг хуулийг дагаж, гарах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг миний бие ахалж ирсэн бөгөөд Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох 18 заалтыг үндэслэн 20 бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж, биелэлт 60 хувьтай байна. Тухайлбал,
- Засгийн газрын тогтоол 1
- Эрүүл мэндийн сайдын болон хамтарсан тушаал 4
- МХЕГ-ын тушаал 2 тус тус батлагдсан.
Бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах ажлын хэсэгт 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд дийлэнх хувийг МХЕГ болон НМХГ-ын эрүүл ахуй, тархвар судлалын хяналтын улсын ахлах байцаагчид болон ахмад настнуудын төлөөлөл оролцож байсныг хэлэхэд таатай байна.
Бодлогын баримт бичгийг боловсруулаад батлуулаад орхих биш хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, сурталчлах, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэх, хамтран ажиллах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад түлхүү анхаарч ирсний нэг илрэл нь буюу бодит ажлын үр дүнд өнөөдөр та бүхнийг урьж ирүүлээд байна. Эрүүл ахуйн тухай хуулийн 5.3 дах хэсэгт “Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна” гэж заасныг үндэслэн эрүүл ахуйн дүгнэлт гаргах журмыг МХЕГ-ын даргын тушаалаар баталсантай холбогдуулан эрүүл ахуйн урьдчилсан хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэн ялангуяа улсын байцаагчдад мэдлэг олгох, дадлага олгох чиглэлээр онол, дадлага хослуулсан хэлбэрээр 5 өдрийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг ч энэхүү байранд хийж байгаа юм.
Уг сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа ДЭМБ, Монголын архитектуруудын эвлэл, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Барилгын хөгжлийн төвийн хамт олонд баярлалаа. Бид одоо Эрүүл ахуйн тухай хуулиа иргэдэд төдийгүй бүх бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад сурталчилж, хуулийн хэрэгжилтийг бүх түвшиндээ хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах томоохон хариуцлагатай ажил хүлээж байгаа гэдгийг мэргэжил нэгт нөхөд өө хандаж хэлмээр байна. Иймд эрхэм эрүүл ахуйч, тархвар судлаачид Та бүхнийг Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад гол манлайлагч, хөдөлгөгч хүчин нь болж Монгол улсын хүн амын эрүүл мэндийн дэмжих, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний гол чиглэлийг тодорхойлох “Алтан гадас нь “ болж явна гэдэгт итгэж байна” гэлээ.
НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо. НИТХ-ын ээлжит хуралдаанаар нууц санал хураалт явуулж шинэ даргаа тодрууллаа. Нийт 41 төлөөлөгчөөс С.Амарсайхан 51.2 хувийн санал авч сонгогдлоо. Санал хураалтын дүнг НИТХ-ын ээлжит хуралдаанаар санал хураалгаж 70 хувь дэмжсэнээр батлагдсан юм.
АНУ-ын Стэнфордийн их сургуулийн эрдэмтэд жирийн мэнгийг арьсны хорт хавдар үүсгэдэг мэнгэнээс ялгаж оношлох хиймэл оюун ухаан бүтээжээ. Ингэснээр арьсны хорт хавдрыг эрт оношлон, эхний шатанд нь эмчлэх боломж нээгдэж байгаа юм байна. Арьсны хорт хавдар нь АНУ-д тохиолддог хамгийн элбэг хорт хавдрын нэг бөгөөд жилд энэ өвчинд нэрвэгдэгчид 4%-иар өсөж өнгөрсөн онд гэхэд 5.5 сая болжээ. Арьсны хорт хавдар хүний биед маш хурдан тархдаг учир энэ өвчинд нэрвэгдэгсдийн 14% нь л эдгэрдэг юм байна. Энэхүү хиймэл оюун ухаан бий болсноор арьсны хорт хавдрыг бүрэн эмчлэх боломж бүрдэнэ гэж эдгээр эрдэмтэд үзэж байна.
Г.АМАР