Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг завсарлага авлаа

Өнөөдөр 9:00 цагт хуралдахаар зарлагдаад байсан төрийн байгуулалтын байсан. Харин АН-ын бүлэг дөнгөж сая завсарлага авлаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын сууж явсан машин осол гаргаж, хүний амь хохирсон хэргийн мөрөөр (II)

Түрүүч нь №217(5784) дугаарт


Талийгаач С.Чулуунхүү

С.ЧУЛУУНБАТ: Н.НОМТОЙБАЯР САЙДЫН ОЙРТОЙРНЫ ХҮМҮҮС ХУДЛАА ЯРЬСНААС БОЛЖ АХТАЙГАА УУЛЗАЖ ЧАДСАНГҮЙ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын машинд мөргүүлсэн С.Чулуунхүү харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Хэргийн газарт Булган аймгийн Замын цагдаа, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн алба хаагчид ажиллажээ. Хэргийн газарт хийсэн шинжээчдийн дүгнэлт одоогоор гараагүй байна. Талийгаач С.Чулуунхүүтэй сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хамт амьдарсан Г.Хуягбаатар, эхнэр н.Заяа нартай уулзлаа. Тэд “Талийгаач С.Чулуунхүү хүнд ямар ч гэм хоргүй хүн байсан. Манай нутгийн олон айлд тус хүргэж байсан ачтан байгаа юм.

Айл саахалтынхныхаа хонь, ямааг хариулж өгдөг. Өвс хадлан бэлтгэхэд нь тус дэм болдог. Уг нь эгч дүү тавуулаа юм билээ. Гэхдээ ар гэрийнхэндээ гай болохгүй гээд манай энэ хавийн айлуудаар хоноод яваад байдаг байсан. Тогтсон амьдрал, гэр орон, эхнэр хүүхэд байгаагүй. Манайд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. “Та гэртээ харихгүй юм уу. Дүү чинь таныг гэртээ авчрах гээд эрээд явсан гэх юм” гэхээр юм хэлэхгүй дуугүй суугаад байдаг байсан. Манайд амьдарч байх хугацаандаа нэг ч удаа ямар нэгэн муухай авир гаргаж байгаагүй. Бид ч хэдэн төгрөг илүүчилж, цалин хөлс өгдөг байсан. Эгч дээрээ сүүлийн хоёр жил очсонгүй. Гэхдээ “Энэ жил эгч, дүү нараа бараадаад Эрдэнэт хот орж дулаан газар өвөлждөг юм билүү” гэж бидэнд ярьж байсан. Хэрэг гардаг өдрийн өглөө жаахан халамцуухан явсан. Тэгэхдээ ухаан мэдрэлээ алдах хүртлээ согтуу байгаагүй. Хурдтай ирж байгаа машины урдуур амжиж орох гэж яваад л мөргүүлчих шиг боллоо. Даанч харамсалтай зүйл боллоо. Сайд нь байна уу, жолооч нь байна уу хамаагүй. Бидний зүгээс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Хүний амь шүү дээ” гэв.

Талийгаач С.Чулуунхүүгийн унаж явсан мотоцикль ийм болжээ

С.ЧУЛУУНХҮҮГИЙН ГОЛ СУДАС ТАСАРСНААС БОЛЖ ДОТУУР ЦУСАЛДАН АМИА АЛДЖЭЭ

Бид Хутаг-Өндөр сумын “Дондогийн булаг” буюу хэрэг гарсан газраас Булган аймгийн төв рүү хөдөллөө.Талийгаач С.Чулуунхүү тус аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг хоноод амиа алдсан юм. Тиймээс Булган аймгийн цагдаагийн хэлтэст түүнд хамаарах хэргийг шалгаж байгаа. Биднийг Булган аймгийн төв орох үед нутгийн иргэд “Н.Номтойбаяр сайд мэдээлэл хийж байна. Бүр дайрч амь насыг нь хөнөөсөн хүнээ гэр оронгүй архичин, гуйлгачин байсан гэнэ. Жолооны үнэмлэх байхгүй ч гэх шиг зүйл яриад байна. Хэзээ байтлаа мотоцикль жолоодох эрх бүхий үнэмлэх манай улсад байсан юм. Үхсэн хүн үг хэлж чадахгүй гээд нас барсан хүнийг доромжилж байгаа юм байх даа. Нийгмийн хамгааллын сайд хүн иргэнээ ингэж доромжилж, дорд үзэх гэж дээ” хэмээн уурлаж, дургүйцлээ илэрхийлж байв.Түүнчлэн “Машинаа өөрөө жолоодож явсан байж өөр хүнд хэргийг үүрүүлэх гэж байна” гэх яриа ч гарсан байв.

Талийгаач 2017 оны есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчимд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн иржээ. С.Чулуунхүү эмнэлэгт ирэхдээ хагас ухаан алдсан байдалтай байсан гэдгийг тус эмнэлгийн яаралтай хүлээн авах тасгийн эмч нар хэлж байв. Тэрбээр машинд хүчтэй мөргүүлсний улмаас эгэм, баруун гарын шууны яс нь хугарсан байжээ. Анхан шатны үзлэгээр талийгаач хэвлийдээ дотуур цус алдаад байгаа шинж тэмдэг илэрсэн байна. Аймгийн эмч нар яг хаанаа гэмтэл авч, аль хэсгээрээ цус алдаад байгааг тогтоож чадаагүй байна. Тус эмнэлэгт рентген аппарат, эхо аппаратнаас өөр сүүлийн үеийн тоног төхөөрөмж байхгүй гэнэ. Хэрэв компьютер оношлогоо, томографик зэрэг тоног төхөөрөмж байсан бол бүрэн оношлогоо хийлгэх боломжтой байжээ. Ингээд аймгийн эмч нар яаралтай мэс засалд орж, хэвлийг нь нээсэн байна. Мэс засал хийхдээ эмч нар ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулах ёстой байдаг. Гэвч талийгаачийн ар гэрийнхнийг хөдөөнөөс дуудаж ирээд мэс засал хийх зөвшөөрөл авах гэсээр байтал цаг хугацаа алдах учраас яаралтайгаар мэс засалд оруулжээ.

Энэ талаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Энхмаагаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч н.номтойбаярын машинд мөргүүлсэн С.Чулуунхүүгийн амь насыг аврах боломж байгаагүй юм уу?

-Манай эмнэлгийнхэн талийгаач С.Чулуунхүүд шаардлагатай бүх эмчилгээг хийсэн. Манай эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ их хүнд бэртэл гэмтэл авсан байсан. Аарцагны яс нь хугарснаас болж гол судас нь тасарсан. Гол судас тасарснаас болж дотуур цус алдаж харамсалтайгаар амь насаа алдсан. Манай эмнэлэг хоёрдугаар шатлалын эмнэлэг. Бид мэс засал хийж, эрчимт эмчилгээний яаралтай эмчилгээг цаг алдалгүй хийсэн. Төвийн хойд бүсийн нэгдсэн төв буюу Орхон аймгийн эмч нарын багийг дуудаж, ажиллуулсан. Талийгаач нэлээд хэмжээгээр согтууруулах ундаа уусан байсан. Бид гурван цаг гаруй мэс ажилбар хийсэн. Ингээд биеийн байдал нь тогтворжиж, хэвийн болсон. Зүрх судас болон даралт, пульс нь хэвийн цохилж эхэлсэн. Бид хоёр ээлжээр сувилагч гаргаж, талийгаачийг байнга хяналтдаа байлгасан. Ингээд маргааш нь биеийн байдал тогтвортой болж ухаан орж, эмч сувилагч нартай ярьж байсан. Гэхдээ нарийвчилсан шинжилгээг бүрэн өгөх шаардлагатай байсан нь мэдээж. Ингээд гуравдугаар шатлалын эмнэлэг рүү буюу Эрдэнэт хот руу явуулахаар болсон юм. Талийгаачийг эмнэлгийн үүдний түргэн тусламжийн машин руу оруулах үед даралт нь унаж, зүрхний хэм алдаж эхэлсэн. Ингээд буцааж оруулаад аппаратанд шууд залгасан. Харамсалтай нь тусламж авч чадалгүй амьсгал хураасан. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Бид сайд ч бай, жирийн иргэн ч бай ялгалгүй эрдэнэт хүний амь аврахын төлөө л хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Гэхдээ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байхгүйн зовлон их байна. Бид өөрсдийн олон жилийн туршлага, мэдрэмжээр оношлогоо хийж байна шүү дээ. Хэдий болтол иймэрхүү байдалтай байхыг мэдэхгүй. Хэрэв компьютер оношлогоо, томографикийн эмнэлгийн тоног төхөөрөмж байсан бол өөр асуудал.

-Талийгаачийн ар гэрийнхэн биднээс мэс засал хийх зөвшөөрөл авалгүй шууд мэс засал хийсэн гээд гомдолтой байна гэсэн. энэ талаар та бүхэнд хэлсэн үү?

-Бид цаг хугацаатай уралдаж, хүний амь нас аварч үлдэх гэж ажилладаг гэдгээ дээр хэлсэн шүү дээ. Бид ар гэрийнхэнд нь нөхцөл байдлын талаар бүгдийг хэлж ойлгуулсан.

-Компьютер оношлогоо, томографикийн тоног төхөөрөмж байхгүй гэдгийг эрүүл мэндийн яам, холбогдох газрууд мэдэж байгаа юу?

-Мэдэж байгаа. Бид компьютер оношлогоо, томографикийн аппарат шаардлагатай гэдгээ байнга хэлдэг. Сүүлийн жилүүдэд зам тээврийн осол маш их гарч байна. Бид 400 гаруй километр газарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна гэв.

ОСОЛ ГАРГАСАН “ЖИ КЛАСС” МАРКИЙН ЖИЙПИЙГ ХЭН БАРЬЖ ЯВСАН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Бид хэргийг шалгаж байгаа цагдаа нартай уулзаж мэдээлэл авах гэсэн боловч “Прокурор зөвшөөрөл өгөөгүй учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломж алга байна” гэв. Харин албаны эх сурвалжаас дээрх хэрэгтэй холбоотой хэд хэдэн ноцтой мэдээлэл авсан юм. Тэрбээр “Цагдаа нар ослын газарт дарга нартайгаа очсон байна лээ. Аймгийн прокурорын дарга нь хүртэл алба хаагчдаа ахалж очсон байсан. Жирийн нэг осол гарсан бол хууль хүчний дарга нар ингэж сүр дуулиантай ирэхгүй нь тодорхой. Сайд даргатай холбоотой болохоор хөл алдаж байгаа юм. Мэдээж үүний цаана хэргийг үнэн зөв шийдэх үү гэсэн эргэлзээ гол асуудал болж байгаа. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид сайдын машинд үзлэг хийгээгүй юм шиг байна лээ. Осол гаргасан 70-77 гэсэн улсын дугаартай “Жи Класс” маркийн жийп нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр дээр байдаг гэсэн. Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар осол гаргасан машиныг заавал журмын хашаанд саатуулж, лацдаж байгаад шинжилгээ хийдэг. Машины хүрдэн дээрээс осол гарах үед хэн жолоодож явсан бэ гэдгийг тогтоохын тулд заавал хурууны хээ авдаг. Гэтэл хэргийг шалгаж байгаа цагдаа, хянаж байгаа прокурор энэ шинжилгээг хийлгүй явуулчихсан гэсэн. Н.Номтойбаяр сайдын машины урд талын хөндлөн төмөр хэдхэн сантиметр ханзарч, нүүрний хэсгийн гоёл цөмөрсөн байсан. Тэр зургийг нь авчихаад явуулсан байна лээ. Тэгсэн хэрнээ талийгаачийн мотоциклийг аваачаад журмын хашаандаа хийчихсэн байгаа юм. Үүнийгээ аймгийн цагдаа, прокурор “Осол гаргасан 70-77 гэсэн улсын дугаартай “Жи Класс” маркийн жийп нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр дээр байдаг. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр машиныг нь саатуулж, журмын хашаанд хийж болохгүй. Хууль зөрчсөн асуудал болно” гээд явуулчихсан байдаг. Хүний амь нас хохирчихоод байхад УИХ-ын гишүүний эрх дарх хэнд хамаатай юм бэ. Энэ бүгдээс болж машиныг сайд Н.Номтойбаяр барьж явсан уу, жолооч залуу барьж явсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Хуулиндаа УИХ-ын гишүүн авлига авсан, хүн амины хэрэгт холбогдсон бол шууд цагдан хорьдог. Гэтэл Булганы цагдаа, прокурор сайдаас айгаад шууд явуулчихсан байна лээ. Талийгаачийг урсгал сөрж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж хэмжилтээр гарч ирсэн гэж манай цагдаа нар ярьж байна лээ” гэв. Булган аймгийн цагдаагийн хэлтэс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн Н.Номтойбаяраас гэрчийн мэдүүлэг авсан гэдгийг эх сурвалж онцолж байлаа.

Бид Булган аймгийн замын цагдаагийн харьяа журмын хашаа орсон юм. Осол гаргасан машин хашаагаар нь дүүрэн байв. Талийгаач С.Чулуунхүү ганц хөрөнгөтэй байсан нь “Мустанг 5” гэх мотоцикль. Бид журмын хашаанд байх мотоциклийн сэг дээр очсон юм. Хөндлөнгөөр нь харуулаад хэвтүүлсэн байв. Моторноос бусад бүх эд анги нь эвдэрчээ. Урд тэнхлэг хэсгээрээ хойшоо цөмөрч, дугуйны обуд нь хагарчээ. Гар, их гэрэл, хянах самбар нь юу ч үгүй болтлоо хагарсан байна. Шатахууны банк нь тэр чигтээ чихэгдэж базсан цаас шиг болжээ. Суудал нь дундуураа хугарч, хойд дугуйны хайлшин обуд ч хагарсан байлаа.

“Н.НОМТОЙБАЯР САЙДЫН ХИЙСЭН МЭДЭГДЛИЙГ ҮЗСЭН. ЯДАРСАН БОРЧУУД БИДНИЙГЭЭ ИХ МУУХАЙГААР ХЭЛЖ БАЙНА ЛЭЭ”

Талийгаач С.Чулуунхүүг энэ сарын 4-нд хөдөөлүүлж, буяны ажлыг нь хийжээ. Эрдэнэт хотод ар гэрийнхэн нь байна гэх мэдээлэл ирсэн учир бид Булган аймгаас Орхон аймгийг зорьсон юм. Орхон аймгийн Шанд багт байх талийгаачийн эгч С.Чулуунцэцэгтэй уулзлаа.

Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Харин дүү С.Чулуунбат цөөн асуултад хариулт авлаа.


-Талийгаач С.Чулуунхүү осолд орсон гэдгийг анх хэзээ мэдсэн бэ?

-Ахыгаа харамсалтайгаар алдчихаад сууж байна даа. Миний зулай дээр гишгэж төрсөн ганц ах минь юм шүү дээ. Хамгийн сүүлд ахтайгаа уулзахад “Айлын хадлан бэлдэж өгчихөөд очно. Хэдэн төгрөг олчихвол надад хэрэгтэй. Би яах вэ, та нартаа гай болохгүй энд амьдарч болоод байна. Нутгийнхан тусалж дэмжээд болж л байна” гэж ярьж байсан даа. Ах минь надаас хоёр ах. Бид тэрсхэн өссөн болохоор их ойр байдаг байлаа. Есдүгээр сарын 28-ны орой аймгийн цагдаагаас холбогдож “Ах чинь осолд орсон байна. Цагдаагийн газарт яаралтай ир” гэсэн. Бидэнд гэхдээ “Гарынх нь яс хугарсан. Биеийнх нь байдал зүгээр байгаа” гэж хэлсэн. Би ч тэр үгэнд нь итгээд тайвшраад гэртээ хоносон. Маргааш нь эмнэлэгт очиход ухаангүй, аль хэдийнэ мэс засалд оруулчихсан байсан. Н.Номтойбаярын хүмүүс бидэнд “Биеийнх нь байдал сайн байгаа” гэж худлаа хэлээгүй байсан бол би ахыгаа ухаан ороход нь уулзчих боломж байсан. Даанч худлаа ярьснаас болоод ахтайгаа уулзаж чадалгүй алдчихлаа. Бид худлаа ярьсанд нь үнэхээр их гомдолтой байгаа.

-Ослын талаар сонссон уу. Талийгаачийг согтуу байсан гэж яригдаад байгаа?

-Миний ах уух нь уучихдаг байсан нь үнэн. Гэхдээ ухаанаа алдтал ууж байгаагүй. Осол гардаг өдөр пиво уусан гэж хүмүүс ярьж байна лээ. Тэгэхээр согтоогүй байсан гэсэн үг. Би ослын хажууд байгаагүй болохоор хэнийх нь буруу вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ах минь төрийн сайдын машинд дайруулаад амь насаа алдчихлаа шүү дээ. Хэргийг Булган аймгийн цагдаа, прокурор үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Н.Номтойбаяр сайдын хийсэн мэдэгдлийг үзсэн. Ядарсан борчууд биднийгээ их муухайгаар хэлж байна лээ. Төрийн сайд хүн жирийн иргэнээ тэгж доромжилж болохгүй л дээ. Ахыг минь үг хэлж чадахгүй гэж бодож байгаа бол ах, дүүс нь амьд сэрүүн байгаа шүү гэж хэлье.


Categories
мэдээ улс-төр

​У.Хүрэлсүх Засгийн газраа ингэж бүрдүүлэх үү

Image result for У.Хүрэлсүх

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ засгийн газрын бүтцээ өргөн барихаар ажиллаж байгаа. Тэгвэл шинэ засгийн газар дараах бүтэц, бүрэлдэхүүнтэй байж магадгүй гэсэн сураг гараад байна.

Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
Батлан хамгаалахын сайд Б.Цэрэнбат
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар
Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл

Categories
мэдээ нийгэм

“Коридорын цэвэрлэгээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины тэргүүн нүүрнээс өчигдөр болсон НИТХ-ын XI хуралдааны талаарх сурвалжлагыг хүлээн авч уншаарай. НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогджээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Л.Болдтой хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Улс эх орны эрх ашгийг бодож У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн” хэмээн онцлон хэлжээ.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Коридорын цэвэрлэгээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын сууж явсан машин осол гаргаж, хүний амь хохирсон хэргийн мөрөөх сурвалжлагын үргэлжлэлийг хүлээн авч уншаарай.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ жил 55 дахь тоглолтын улирлын нээлтээ хийж байгаа билээ. Ингээд УДБЭТ-ын уран сайхны удирдаач, Ардын жүжигчин А.Дашпэлжээтэй хийсэн ярилцлагыг арвангуравдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шилдэг залуу судлаачид БСШУС-ын сайдын нэрэмжит грант хүртэв

Одон орныг судлах Хүрэл тогоот төвд энэ сарын 07-нд эхэлсэн “Хүрэлтогоот-2017” Байгалийн ухааны салбарын эрдэм шинжилгээний бага хуралд 12 илтгэл хэлэлцүүлэв.

Үүнээс ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаач Л.Сарантуяа тэргүүн байр, ШУА-ийн Ерөнхий сорилын биологийн хүрээлэнгийн судлаач Р.Одонгоо дэд байрт тус тус шалгарч БСШУС-ын Сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо.

Мөн тэргүүн байрын эзэн Япон улсын Саппоро хотод ирэх сарын 23-25-нд болох “Хөгжлийн гарц, шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэгийн дэмжлэгтэй үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнуулсан юм.

Харин ивээн тэтгэгч байгууллага, судлаачдын нэрэмжит тусгай байрын шагналаар Ш.Цэрэндүг /Одон орон геофизикийн хүрээлэн/, Хими химийн технологийн хүрээлэнгийн У.Баярзул, Д.Мөнгөннаран, Б.Болормаа, “Мэргэжил нэгтний нэрэмжит” анхдугаар шагналыг Ц.Тайвансайхан /ШМТДС/ нар хүртлээ.

Дашрамд дурдахад СЭЗИС-ийн багш математикч, доктор, профессор Ч.Наранчимэгийн санаачилсан “Мэргэжил нэгтний нэрэмжит” энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг санаачилгыг “Монхимо” ХХК-ийн Эрдэм шинжилгээ туршилтын төвийн захирал, химич, доктор Д.Дэмбэрэлнямба дэмжиж буйгаа илэрхийлж гурван судлаачид тусгай байрын шагналыг тус тус олгосон юм.

Хурлыг БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хуралдааныг Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг, Гарааны “Технологийн Инкубатор” ХХК, “Монхимо” ХХК, “Хан Лаб” ХХК, “Шинэ Монгол Дээд Сургууль” тус тус ивээн тэтгэж оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д гадаад оюутнуудыг үйлдвэрт ажиллахыг хориглов

Image result for БНСУБНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг хориглож байгаагаа тус улсын Хууль зүйн яамнаас 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор танилцуулав. Уг шийдвэр нь Солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутанд хамаарна.

Ийнхүү хориг тавих болсон нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр болж, өөрийн орны иргэдийн ажлын байрыг хомсдож байгаатай холбоотой аж.

БНСУ-д оны эхний 8 сарын байдлаар манай улсын 6,420 оюутан суралцаж буйгаас хэлний бэлтгэлд 3,242, үндсэн ангид 3,178 оюутан тус тус суралцаж байна. Тус улсад сурч буй манай оюутнуудын тоо жил бүр өсөж буй бөгөөд 2015 онд 4847, 2016 онд 6000 оюутан суралцаж байжээ.

Иймд манай оюутнууд суугаа орныхоо хууль дүрмийг чандлан дагаж мөрдөх, хууль бусаар хөдөлмөр эрхлэхээс зайлсхийхийг анхааруулж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Б.Хакимов: ШХАБ Монголыг дуртайяа гишүүнээр элсүүлнэ

ЗурагШанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн улс орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит уулзалт ирэх сарын 30-наас 12 дугаар сарын 14-ний хооронд Орост болно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ыг хариуцсан тусгай төлөөлөгч Бахтиер Хакимов өнөөдөр мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжиллаа.

ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажлыг бид хангаж байна гэж тэрбээр хэлжээ.

Түүний хэлснээр, энэ уулзалтын үеэр холбогдох улс орнууд хоорондын худалдаа ба эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ШХАБ-ын хүрээнд хүмүүнлэгийн харилцааг хөхиүлэн дэмжих болон тус байгууллагын 2018 оны төсөв зэрэг асуудлыг авч хэлэлцэх аж.

ШХАБ-д Иран элсэх тухайд

ШХАБ-д Иран улс нэгдэх тухай асуудал хэлэлцэх асуудлуудад багтсан бөгөөд энэ байгууллагыг өргөтгөх нь жам ёсны үйл явц юм гэж Б. Хакимов хэлжээ.

Б.Хакимов ярихдаа “Энэ асуудлыг ШХАБ-ын гишүүн улс орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит уулзалтын үеэр авч хэлэлцэнэ. Нээлттэй байдал нь ШХАБ-ын үндсэн зарчмуудын нэг юм. ШХАБ-ын гишүүнчлэлийг өргөтгөх эхний алхмыг хэдийнээ хийгээд байна. Мэдээж, энэ үйл явц цаашид ч үргэлжилнэ” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “2005 оноос хойш ШХАБ-д ажиглагчийн статустай байгаа Иран улс нь энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн болох тухай хүсэлтээ 2008 онд гаргаж байсан. Ираныг гишүүнээр элсүүлэхэд саад болж байсан асуудал шийдэгдсэн. Тодруулбал, цөмийн хөтөлбөртэй нь холбоотойгоор Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл цуцалсан учир Тегеран одоо ШХАБ-д элсэх боломж нээлттэй болоод байна” гэсэн байна.

ШХАБ Монголыг дуртайяа гишүүнээр элсүүлнэ

“ШХАБ Монгол Улсыг дуртайяа гишүүнээр элсүүлэх болно. Гэхдээ Улаанбаатар хараахан албан ёсны хүсэлт гаргаагүй байна” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ыг хариуцсан тусгай төлөөлөгч Б.Хакимов хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Монгол бол ШХАБ-д элсэх бүрэн боломжтой улсуудын нэг. Тус улс нь 2005 онд ШХАБ-ын ажиглагчийн статусыг авсан анхны орон юм. Гэхдээ Улаанбаатар ШХАБ-тай харилцаагаа бэхжүүлэх хүсэл, сонирхолтой байгаа хэдий ч энэ байгууллагад элсэх хүсэлт албан ёсоор гаргаагүй байна” гэжээ.

Энэтхэг ба Пакистаныг ШХАБ-д нэгтгэх үйл явц үргэлжилж байна

Б.Хакимовын хэлснээр, Энэтхэг болон Пакистаныг ШХАБ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх үйл явц үргэлжилж байгаа бөгөөд зарим нэг техникийн асуудлыг шийдвэрлэх л үлдээд байгаа аж.

Энэтхэг ба Пакистаныг ШХАБ-д элсүүлэх асуудал өнгөрсөн зургадугаар сард Казахстаны нийслэл Астана хотод болсон тус байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр үндсэндээ шийдэгдсэн гэж тэрбээр хэлсэн байна.

Орос, Хятад, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан гэсэн зургаан улс ШХАБ-ыг байгуулах тухай тунхаг бичигт 2001 оны зургадугаар сард Шанхай хотод гарын үсэг зурж байсан юм. 2017 оны зургадугаар сарын 9-нд Энэтхэг болон Пакистан улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон билээ.

Афганистан, Беларусь, Иран болон Монгол Улс нь тус байгууллагад ажиглагчийн статустай бол Шри-Ланк, Турк, Азербайжан, Армени, Камбож болон Балба улс нь яриа хэлэлцээний түншүүд юм.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин М.Уранцэцэг “Ташкент Гран При” тэмцээнээс алтан медаль хүртлээ

ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад, МУГТ М.Уранцэцэг Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээний нэг Узбекстан улсын Ташкент хотноо зохион байгуулагдаж буй “Ташкент Гран При” тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд барилдаж, аваргалан алтан медаль хүртлээ.

Тэрбээр өнгөрөгч есдүгээр сард жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт тамирчин болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

​“Шүүгчийн ёс зүй ба сахилга” сэдэвт олон улсын бага хурал боллоо

Image result for “Шүүгчийн ёс зүй ба сахилга”

“Шүүгчийн ёс зүй ба сахилга” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр “Blue sky” зочид буудлын “Кристал” танхимд боллоо.

Олон улсын бага хурлыг Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сан, Канадын хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм.

Олон улсын бага хуралд УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны болон дүүргийн шүүхүүд, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сан, Канад улсын Элчин сайдын яамны хөгжлийн хөтөлбөр, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагуудын нийт 149 төлөөлөгч оролцлоо.

Тус хурлын нээлтэд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Канадын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Брюс Стийн, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Эдвард Андерсон нар үг хэллээ. “Шүүгчийн ёс зүйг, онолын болон практик талаас нь авч үзэх нь” сэдвээр Японы Токио хот дахь Мэйжи их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх судлалын профессор Ясүтомо Моригива илтгэл тавилаа.

Дараа нь “Монгол Улс дахь шүүгчийн сахилгын процедур: амжилт ба сорилт” сэдвээр Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан илтгэл тавьсан юм.

Түүнчлэн “Шүүгчийн ёс зүй, сахилга: Канадын туршлага” сэдвээр Канадын Нова Скотиа мужийн Дээд шүүхийн шүүгч, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны дарга, Канадын Дээд шүүхийн шүүгчдийн холбооны гишүүн Роберт Врайт илтгэл тавив.

Мөн “Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрэм, хэрэгжилт, анхаарах зарим асуудал” сэдвээр Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан В.Жавхлан илтгэл тавилаа. Илтгэлийн сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг хийж, асуулт хариулт өрнүүлснээр Олон улсын бага хурлын эхний шат өндөрлөлөө.

Үдээс хойш “Ер нь яагаад үнэнийг хэлэх ёстой вэ?” сэдвээр МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн зочин профессор, философийн доктор Сэбастиан Лалла, “Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэр: үр нөлөө, дүн шинжилгээ” МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор, хууль зүйн доктор А.Бямбажаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг “Шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сантай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд шүүгч ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзвэл Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргах эрхийн тухай, Шүүхийн ёс зүйн хорооны магадлал, ЗХДЗШ-ны шүүхийн магадлал, УДШ-ийн тогтоолыг эмхэтгэл болгон гаргахаар болсон. Түүнчлэн энэхүү Олон улсын бага хурлыг зохион байгуулснаар шүүхийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүгчийн ёс зүйн асуудал, түүнтэй холбоотой шийдвэрийг судлаач, эрдэмтдийн судалгааны эргэлтэд оруулах, олон нийтийн хяналтыг тогтоох, шүүхийн практик судлалд хувь нэмэр оруулахаас гадна, шүүгчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалтын гарын авлага болгон хэвлэх юм байна.

Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэгжсэн 2013-2016 оны хооронд давхардсан тоогоор 1153 шүүгчид холбогдох 770 гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо хүлээн авч, хянан шалгах ажиллагаа явуулж 80 гаруй хувийг сахилгын хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэжээ. Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ногдуулсан магадлалд давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх хянаж Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ногдуулсан 6 магадлалыг хүчин төгөлдөр гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн иргэний дагаж мөрдөх “Зөв арван дадал”-ыг танилцууллаа

Нийслэлийн Залуучууд хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” төрийн бус байгууллагатай хамтран Нийслэлийн иргэний дагаж мөрдөх “Зөв арван дадал” аяныг Чингэлтэй дүүргийн 17-р сургуульд зохион байгууллаа. Энэхүү аяныг Чингэлтэй дүүргээс эхлүүлж байгаа бөгөөд 150-200 гаруй залуус аяны уриаг дэмжин нэгдэж, Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болов.

Өмнө нь “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийг хэрэгжүүлэн сургалт зохион байгуулж байсан төслийн багийнхан өнөөдөр уг төслийнхөө хүрээнд “Зөв арван дадал” боловсруулан Чингэлтэй дүүргийн 17-р сургуулиас аянаа эхлүүлж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад удаагүй байгаа боловч залуучуудад хандсан олон шинэлэг ажил хийж байгаа. Түүний нэг нь залуучуудыг эерэг хандлагатай болгох, хотын соёлыг түгээх зорилготой өнөөдрийн арга хэмжээ юм. “Орчин үеийн нийгэмд харилцаа, хандлагын хүчин зүйлийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа бөгөөд эерэг сэтгэлгээтэй байх нь амжилтад хүрэх үндсэн нөхцөл болдог. Аз жаргалтай хотын иргэн байя гэвэл Та “Эерэг амьдарцгаая” урианд нэгдэж их хотын соёлт иргэн гэдгээ ухамсарлаж, бусаддаа үлгэр дуурайл болж яваарай. Хүн бүрт сайн тал байдаг. Бие биенийхээ сайн талыг олж харж урам хайрлаж, дэмжиж байгаарай” гэж хэллээ.

Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Одоогийн нийгэмд залуусын сэтгэлгээг яаж эерэг болгох вэ?

-Одоогийн зарим хүмүүс ялангуяа хүүхэд, залуус аливаа зүйлийг болохгүй талаас нь боддог, шүүмжилдэг үүнийгээ дагаад хар бараан мэдээллүүд их явдаг болсон. Гудамжинд нус цэр, шүлс, хогоо хаядаг. Хогоо хаяж шүлсээ хаясан хэрнээ хогоо цэвэрлэ гэж төрийн байгууллагад шаардлага тавьдаг. Бид ийм сэтгэлгээгээ л өөрчлөх хэрэгтэй. Тэгэхийн тулд цэвэр орчинд амьдарч, өөрөөсөө эхэлье, бие биендээ шаардлага тавьдаг байгаасай, машиныхаа цонхоор хогоо битгий хаяасай, дүрэм журмыг дагаж мөрддөг байгаасай гэсэн ийм л энгийн чиглэлээр хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй.

-“Зөв арван дадал” нь хууль биш учраас амар хэрэгжих үү?

-Мэдээж тогтсон хууль дүрэм биш учраас фэйсбүүк, твиттер зэрэг олон хандалттай сүлжээгээр дамжуулан нөлөөллийг бий болгохоор ажиллаж байгаа. Тийм болохоор сэтгэлгээг нь өөрчлөх нөлөөллийн бодлого явуулж байна гэв.

“Зөв арван дадал”-ыг боловсруулахын тулд олон улсад мөрдөгдөж байгаа дадлууд болон НҮБ-ын судалгаа, Монголд мянга гаруй хүнээс судалгаа авсан гэдгийг “Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар онцолж, дараах арван дадлыг танилцуулж байна.

-Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн,

-Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн,

-Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн,

-Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн,

-Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн,

-Санаачилгатай, оролцоотой иргэн,

-Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн,

-Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн,

-Ногоон орчин бүтээдэг иргэн,

-Цаг баримталдаг иргэн зэрэг болно.

Тухайбал ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн байх гэдэг ойлголт өргөн утгатай. Цонхоороо дээж өргөөд зогсоол дээр тавьсан машиныг бохирдуулах нь бие биенээсээ үргэлж хамааралтай оршин байх их хотын амьдрал, суурин иргэншлийн онцлогт тохирохгүй болоод байна. Үүнийг өнгөц харахад жижиг асуудал мэт боловч хотын соёл ба уламжлал, ёс заншлаа хадгалж үлдэх гэх мэт томоохон асуудлууд цаана нь байгаа. Тэгэхээр бид асуудлыг илүү нухацтай авч үзэх хэрэгтэй болоод байгаа тухай залуучууддаа таниулан сурталчилж байгаа юм” гэв.

Б.ОЮУНЖАРГАЛ