Categories
мэдээ улс-төр

МАН-н бүлэг хуралдах гэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг одоо 14 цагаас хуралдах гэж байна. Бүлгийн гишүүд өглөөнөөс хойш хоёр хуваагдан хуралдсан бөгөөд тэд сайд нарын нэрсээ эцэслэсэн бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа бүрэлдэхүүнийг маргааш өргөн барих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын гурван алба хаагч “Баатар” одонгоор шагнагдлаа

Иргэний хамгаалалтын олон улсын одонгийн нарийн бичгийн дарга нарын газар болон Олон улсын одонгийн дотоод хорооны нарийн бичгийн дарга нарын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн төвийн дарга, хошууч генерал П.Даш, ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, ОБЕГ-ын ахмад ажилтан, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, бэлтгэл хурандаа Т.Отгон нарыг Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын “Баатар” одонгоор шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр гардууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 51 улсын гишүүнчлэлтэй, олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, нэр хүндтэй байгууллага. Монгол Улс 2002 онд Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын гишүүнээр элсч байсан. Өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар” одонгоо хүртээдэг. Энэ болзлыг бүрэн хангаж, Онцгой байдлын албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа алба хаагчид маань шагнагдсанд баяртай байна. Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын “Баатар” одонт та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөж, Онцгой байдлын албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж буй их үйлсэд нь амжилт хүсье” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Би Засгийн газарт орж ажиллахгүй

Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх талаар МАН-ынхан Төрийн ордонд хоёр хуваагдан хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд таны нэр дуулдаж эхэллээ. Та засагт орж ажиллах уу?

-Би Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахгүй гэдгээ эртнээс хэлсэн. Өнөөдрийг хүртэл байр сууриндаа байгаа учраас надад тавьсан саналаас татгалзсан. УИХ-ын гишүүн гэх өндөр сэнтий дээрээс хэлэх үг, хийх ажил их байна. Дэвшүүлэх зарчим ч их байна. Тиймээс шинээр байгуулагдах Засгийн газраа дэмжээд явна. Зөв шийдвэрийн бамбай болж, буруу үйлдэлд жад болж явна гэж бодож байгаа. Энэ Засгийн газар их том шийдвэрийг гаргах байх гэж найдаж байгаа. Сахилга хариуцлагыг чангатгаж ажиллах байх. Ингэж ажиллахын тулд Ерөнхий сайд маань барьцаалагдаагүй байх ёстой. Алдаа хийсэн хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй яваад байвал өөрөө асуудалд орно. Ер нь Засгийн газар удаан засаглаж чадахгүй байгааг хувь хүнтэй биш тогтолцоотой холбож ойлгоосой гэж бодож байна.

-Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх гэхээр эхнээсээ шахаанд орчихоод байгаа юм биш үү?

-Тухайн хүн ийм нөхцөл байдлаас хэрхэн оновчтой гарах вэ гэдэг бол Ерөнхий сайдын асуудал. Жишээлбэл, Сингапурын Ерөнхий сайд Ли Куан ганцхан хүний саналаар сонгогдож байлаа. Тэгснээр Сингапурын түүхийг өөрчилсөн. Үүн шиг боломж байгааг үгүйсгэхгүй. Өөрийнх нь хэлдгээр хананд зургаа өлгүүлэх үү, түүхэнд нэрээ үлдээх үү гэдгийг Ерөнхий сайд шийднэ. Зарим үед буулт хийж, заримдаа давшилт хийж асуудлаас гарах ёстой.

-МАН-ын залуу гишүүд талцал үүсгэж байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Энэ асуултад би хариулахгүй.

Categories
гадаад мэдээ

​ОХУ буруутан болж магадгүй

Германы цацраг идэвхжилтээс хамгаалах алба (Bundesamt für Strahlenschutz, BfS) саяхан Европын агаар мандалд, хүнд хор болохооргүй хэмжээтэй, цацраг идэвхит бодис илэрсний буруутан ОХУ байж магадгүй гэж мэдэгдлээ. BfS-ын тандалт судалгаагаар есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд Европын агаар мандалд бага зэрэг цацраг идэвхит бодис илэрсэн төдийгүй Герман Австрийн агаарт рутений-106 бодис байгааг илрүүлсэн юм. “Манай агаарт бага зэрэг рутений-106 илэрсний шалтгаан одоо болтол тодорхойгүй байна. Гэхдээ ОХУ-ын Уралын нуруунаас өмнөд хэсгээс ирсэн байх магадлал өндөр байна” гэж тус албанаас мэдэгджээ. Энэхүү Рутений-106 бодисыг ихэвчлэн хорт хавдрыг эмчлэхэд болон заримдаа дулааны аргаар цахилгаан гаргадаг генераторт хэрэглэдэг юм байна.

Г.АМАР

Categories
гадаад мэдээ

“Дарсны өлгий нутаг”-т түймэр дэгдсэний улмаас 10 хүн амиа алджээ

АНУ-ын “дарсны өлгий нутаг” гэгддэг Калифорни муж улсад түймэр дэгдсэний улмаас 10 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна гэж “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагийн орой дэгдсэн түймрийн улмаас олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Гал түймэрт 1500 орчим байшин барилга сүйтгэгдээд байна.

Мөн энэ гал түймрийн улмаас тус муж улсын Напа, Сонама, Юба хошууны 20 мянга орчим оршин суугч орон гэрээ орхин дайжаад байгаа аж.

Калифорнийн захирагч өчигдөр онц байдал зарласан байна.

Түймэр чухам юуны улмаас дэгдсэн нь хараахан тодорхойгүй байна.

Хүчтэй салхитай, халуун бөгөөд хуурай уур амьсгалтай байгаа учир гал түймэр улам хүрээгээ тэлэх төлөвтэй байна гэж АНУ-ын холбогдох албаны хүмүүс мэдэгдэв.

“Манай усан үзмийн талбай болон гэр түймэрт өртсөн байх. Бид ням гарагийн орой зугтсан” гэж нэгэн усан үзмийн талбайн эзэн ярьжээ.

Өнгөрсөн сард Калифорнийн Лос-Анжелес хотод мөн түүхэн дэх хамгийн том түймэр дэгдэж, их хэмжээний эд материалын хохирол учирч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох залуус өнөөдөр Абу-Дабиг зорилоо

Дэлхийн ур чадварын тэмцээн нь энэ сарын 14-19-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болох юм. 44 дэхь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд манай залуус цахилгаанчин, гагнуурчин, тогооч, барилгачин зэрэг зургаан мэргэжлээр оролцох юм. Эдгээр зургаан хүүхдүүдээс дөрөв нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Мэргэжлийн боловсролыг дэмжих” төслийн хүрээнд бэлтгэсэн. Германд очиж бэлтгэл хийжээ. Уг төслийг ХБНГУ, Швейцарь, Австралийн Засгийн газраас санхүүжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 90 мэргэжлийн сургалтын төвд 40 мянга гаруй залуус суралцдаг. Тэдний дунд гурван үе шаттай “Монгол ур чадвар” нэртэй тэмцээнд зохион байгуулж шилдгийн шилдгийг Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцуулахаар сонгон авчээ. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох хүүхдүүдийн бэлтгэл хэрхэн хангагдсантай ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Дуппел танилцсан юм. Энэ үеэр Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор Германд бэлтгэл хийгээд ирсэн Ховд аймгийн политехник коллежийн сурагч Ц.Долгормаатай уулзав.

-Та Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм байна. Ямар чиглэлээр оролцох вэ?

-Сантехник

-Яаж Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор шалгарсан талаар сонирхуулаач?

-Улс орноо төлөөлөн оролцох хүүхдүүдийг гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан “Монгол ур чадвар” тэмцээнээр шалгаруулсан. Ховд аймагт болсон уг тэмцээнд оролцож түрүүлсэн. Нэгдүгээр үе шатанд өрсөлдөгчид маань нэлээд мундаг, чадварлаг залуус байсан. Бид бүх ажлаа цагтаа амжуулсан тул тэргүүлсэн байгаа. Хоёрдугаар, гуравдугаар үе шат нь Барилгын коллеж дээр болж мөн л түрүүлсэндээ маш их баяртай байгаа.

-Таныг Германд бэлтгэл хийгээд ирсэн гэсэн?

-Германы Швайнфурт хот дахь Үйлдвэрлэлийн дадлагын байранд 21 хоног бэлтгэл хийсэн. Дэлхийн тэмцээнд оролцох даалгавар болон багаж дээрээ ажиллахын тулд үндсэн бүх материал дээрээ ажилласан.

-Юу нь илүү санагдав?

-Манайхаас илүү тал нь гэвэл бүх багаж, материал нь бэлэн байсан. Зохион байгуулалт маш сайн. Тэнд байхдаа даалгавар дээрээ маш сайн ажилласан.

-Энэ тэмцээнд оролцоход юун дээр анхаарах ёстой гэж хэлж байна?

-Хамгийн гол нь сандрахгүй байж, хийх гэж байгаа ажилдаа төвлөрч өөрийнхөө санаанд нийцүүлэн хийх.

Ю.ДЭЛГЭРМАА


Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” кино наадам эхэллээ

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадам өнөөдрөөс эхэллээ.

Энэ удаагийн наадмын “Нээлтийн кино”-оор найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарч, албан ёсны нээлтээ “Corporate Hotel & convention center”-т хийх юм. Бусад төрөлд шалгарсан кино бүтээлүүд энэ сарын 12-нд Монгол кино хөтөлбөрийн үеэр Тэнгис кино театрт олны хүртээл болно.

Энэ жилийн наадмын онцлох орноор АНУ сонгогдсон бөгөөд “Америкийн кино өдөрлөг”-ийг энэ сарын 11-нд АНУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулах юм. Америкийн кино өдөрлөгийг найруулагч Нора Поггийн бүтээл “She Started it” баримтат киногоор нээх бөгөөд тус киноны гол дүр Стэйси Феррейра Монголд айлчилж, олон нийттэй нээлттэй ярилцлага хийх юм. Мөн өдөрлөгийн үеэр Америкийн кино найруулагч, продюсер Тони Гэрбэр Монголд айлчлан, олон улсын хамтарсан кино уран бүтээл туурвих туршлагаасаа хуваалцаж, Монголын уран бүтээлчдэд зориулан хоёр өдрийн сургалт явуулна.

Монголын Урлагийн Зөвлөл уламжлал ёсоор Канн, Берлин, Бусан, Фрайбург, Казан, Весул зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Бразил, Бельги, Герман, Замби, ОХУ, Франц, Тайвань зэрэг орны кино бүтээлийг олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн наадмын олон улсын хөтөлбөрийн хүрээнд Бельгийн кино найруулагч Питер Бросэнсийг онцолж, түүний кино найруулагч Д.Төрмөнхтэй хамтран бүтээсэн “Нохойн Орон”, “Хадаг”, “Тав дахь улирал” киног олны хүртээл болгож, найруулагч Питер Бросэнстай нээлттэй ярилцлагыг зохион байгуулах аж.

Categories
гадаад мэдээ

​Крым хууль бусаар нэгдсэн

Түркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган өчигдөр Украйны Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзах үеэр “Анкара Украйны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн дэмжинэ. Бид Крым хууль бусаар ОХУ-д нэгдсэн явдлыг дэмжээгүй бөгөөд цаашид ч дэмжихгүй” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр Украйны дорнод хэсэгт болж байгаа үйл явдал хурдан эмх цэгцэндээ орохыг ерөөсөн байна. Түркийн Ерөнхийлөгч Украйнд Төрийн айлчлал хийж байгаа бөгөөд өөрийн улсын курдын салан тусгаарлагчдаас болж ийм мэдэгдэл хийлээ гэж ажиглагчид дүгнэсэн байна.

Г.АМАР

Categories
мэдээ улс-төр

​Ж.Мөнхбат:Би хууль хяналтын байгууллагаар шалгуулмаар байна

Related image

ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат төрийн ордонд мэдээлэл хийв. Тэрээр “Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах шалтгаануудын нэг болсон концессийн гэрээний талаар хууль хяналтын байгууллагуудад шалгуулмаар байна” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

​Д.Хаянхярваа: Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдана

Image result for Д.Хаянхярваа

Ордон бужигнаан ихтэй байна. Өнөө өглөө Засгийн газрын бүрэлдэхүүнийг өргөн барина гэж байсан ч уг асуудлаар МАН-ын бүлэг хуралдаагүй. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж байгаар өчигдөр орой Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж яамдууд дээр тохироогоо хийжээ.

Тэд өнөө өглөө 9 цагаас хойш ордонд хоёр хуваагдан албан бусаар “хуралдаж” байна. Тухайлбал Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын өрөөнд ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, О.Содбилэг нар орсон. Тэдний араас 30-аад минутын дараа УИХ-н гишүүн Н.Номтойбаяр Н.Амарзаяа Л.Оюун-Эрдэнэ, Н.Энхболд, Д.Хаянхярваа нарын гишүүд орлоо. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ж.Эрдэнэбатын өрөө рүү орохын өмнө “Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдана” гэдгийг албан ёсоор хэлэв. Харин нөгөө талд ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд буюу Ц.Даваасүрэн Х.Болорчулуун Л.Энхболд Л.Энх-Амгалан нарын гишүүд хуралдаж байна.