Categories
мэдээ улс-төр

Шинэ засгийн газарт ажиллах сайд нарын нэрийг зарлав

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодорсон эсэх талаар тодрууллаа.

Тэрбээр Шадар сайд болон Батлан хамгаалах, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигчийн нэр хараахан тодроогүй байна. Бусад 11 сайдад:

У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллах 11 сайдын нэрийг албан ёсоор зарлалаа.
1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга – Г.Занданшатар
2. Сангийн сайд – Ч.Хүрэлбаатар
3. Эрчим хүчний сайд – Ц.Даваасүрэн
4. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд – С.Чинзориг
5. Эрүүл мэндийн сайд – Д.Сарангэрэл
6. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд – Ц.Цогзолмаа,
7. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,
8. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,
9. Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ,
10. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
11. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарыг нэр дэвшүүлсэн болохыг хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дараагийн хуралдаан хүртэл завсарлага авлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2017.09.10) хуралдаан 15 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх, мөн Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хуваарьт тусгагдсаныг танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөгч захирагч болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж саналаа хэлсэн юм.

Тэрбээр, өмнөх Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэ оны улсын төсвийг ихээхэн алдагдалтай батлахаар оруулж ирсэн байна. Мөн татварын орлого багагүй хэмжээгээр давсан дүнтэй байхад төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа нь буруу. Уг нь төсвийн давсан орлогоос бага гэхгүйгээр хуримтлал үүсгэж байж бондын өр төлбөрөө төлөх, цалин нэмэхэд зарцуулах шаардлагатай. Манай Байнгын хорооны зүгээс төсвийн тодотголд нухацтай хандаж, багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд анхаарах хэрэгтэй байна. Иймээс шинээр бүрдэх Засгийн газар төсвийн тодотголыг эргэн харж дахин сайтар нягталж үзсэний үндсэн дээр хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзэж байгааг хэлээд энэ асуудлаар тав хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Ардчилсан намын бүлгийн хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэх хүртэлх хугацаанд тус намын бүлэгт завсарлага өгч буйг мэдэгдлээ. Мөн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг Байнгын хорооны дараагийн хуралдаан хүртэл хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ улс-төр

Тодотголд багш эмч нарын цалингийн нэмэгдлийг тусгаагүй хэмээн шүүмжлэв

ЗурагУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдав.

Тус хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр товлоод байв. Гэвч хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудалтай холбогдуулж тус бүлгээс 5 хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн тэрбээр багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг тодотголд тусгаагүй мөртлөө сайд нарын урсгал зардлыг нэмснийг буруушаасан юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хүсэлтийг хүлээж авч байгааг хэлээд дараагийн хуралдаан хүртэл буюу дөрөв хоногийн завсарлага өгч байгаагаа хэллээ.
АН-ын бүлэг Засгийн газар шинээр байгуулагдах хүртэл төсвийн тодотгол хэлэлцэх шаардлагагүй үзэж байна. Үүгээр байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Categories
мэдээ улс-төр

Бельгийн Вант Улсын кино найруулагч Питер Бронсенсийг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Бельгийн Вант Улсын кино найруулагч Питер Бронсенсийг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өглөө.

Питер Бронсенсийг Алтан гадас одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын кино урлагийг хөгжүүлэх, монголчуудын түүх, соёл, аж амьдралыг дэлгэцийн уран бүтээлүүдээр дамжуулан дэлхий дахинд сурталчлан таниулахад оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Бельгийн Вант Улсын иргэн, кино найруулагч Питер Бронсенсийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Питер Бросенс нь Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад онцгой хувь нэмэр оруулсан хүн бөгөөд тэрээр 1993 онд “Талын хот” баримтат кино, 1998 онд “Нохой орон” баримтат уран сайхны кино, 1999 онд “Монголын дуу” баримтат уран сайхны киног багтаасан шинэ цагийн түүхэн гурвал буюу “Mongоlian trilogy” гурвал бүтээлийг Монголын найруулагч, зохиолчидтой хамтран бүтээж, дээрх гурвал дэлхийн 170 орчим кино наадамд оролцож нийт 30 шагнал хүртсэн байна.

Улмаар 2006 онд Монголын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Хадаг”уран сайхны кино нь дэлхийн кино наадмуудаас 60 шагнал хүртжээ.

Тэрээр одоо зохиогдож буй “Улаанбаатар” олон улсын кино наадамд өөрийн 3 киногоо дэлгэн үзүүлж, кино наадмын онцлох найруулагчаар уригдан ирээд байгаа юм.

Дээрх кинонуудад Монголын талаас кино найруулагч Д.Төрмөнх, С.Бямбаа нараас гадна нийт 100 орчим жүжигчид, киноны уран бүтээлчид хамрагдсан оролцсон бөгөөд Монголын кино урлаг анх Петер Бросенсийн дэмжлэг, оролцоотойгоор дэлхийн 200 орчим кино наадмуудад оролцож нийт 50 гаруй тэргүүн дэд шагнал хүртсэн байна. Үүнээс Гран при, Швейцарь, Венециэс Алтан арслан зэрэг олон өндөр шагналыг хүртэж, “Хадаг” кино Белгийн төрийн шагнал хүртсэн юм.

Тэрээр мөн дэлхийн хэмжээний нийт 75 шагналыг 370 кино наадмаас хүрсэн Европын холбооны шилдэг найруулагч ажээ.

Түүний Монголын киног дэлхийн тавцанд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор ийнхүү шагналаа.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

Засаг газар өнөөдөр хуралдахгүй.

Учир нь Ерөнхий сайдын зүгээс өөрийн кабинетад ажиллах сайд нарын нэрс дээр тохироо хийж буй. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Засгийн газрын хуучин бүрэлдэхүүнтэй ээлжит хуралдаанаа хийж болох ч тэрбээр сайд нарын нэрсийг тодруулж УИХ-д хуулийн хугацаанд нь өргөн барихад анхаарч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ж.Болор-Эрдэнэ: Хүний сэтгэл булингартай байвал аливааг муугаар сэтгэж, муухайгаар хардаг болчихдог

Дорноговь аймгийн Олонхүрээ Дэчинчойнхорлин хийдэд Дүйнхор дацан нээж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ. 1938 оноос хойш Монголд Дүйнхорын хурал, ном тавих уламжлалт ёс үгүй болсон ч 1944 онд дахин сэргэж, 1966 оноос Дүйнхорын хурлыг Гандантэгчэнлэн хийдээс сэргээн хурж эхэлжээ. Мөн 1995 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд заларч олон нийтэд Дүйнхорын авшгийг хайрласан байна. Харин өдгөө ийн аг тарнийн ёсны хуралтай Дүйнхор дацан шинээр байгуулагдаж байна. Дацангийн албан ёсны нээлт энэ сарын 15-нд болох ажээ. Энэ үеэр Дорноговь аймгийн Дэчинчойнхорлин буюу Олонхүрээ хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Аг тарнийн ёсны хуралтай Дүйнхэр дацан гэдэг нь ямар учиртай вэ?

-Дүйнхор дацан нь аг тарнийн хийд. Бурхан багш шавь нарынхаа оюуны цар хэмжээ чадалд нь тааруулж, их хүлэгний бага хүлэгний ёсонг хийсэн байдаг. Их хүлэгний ёсонд монгол тарнийн, ханашгүй дээд дуйнхор, тарнийн аглаг орно. Энэ нь тарнийн аглагийг анхаарч авах дацан гэсэн үг. Нэгэн цагт ноён хутагт Шамбалын ерөөл талбидаг байсан юм. Шамбалын ерөөл талбисны буянаар “Дуйнхор дацан” хамгийн анх байгуулагдсан түүхтэй. Одоогоор хөдөө орон нутагт анхных нь нээгдэж байгаа нь бурхны шашны дэлгэрэх, хөгжих дэвшихийн бэлэгдэл юм. Дуйнхор дацангийн нээлт энэ сарын 15-нд болно. Бурханы шашныг хүндэтгэдэг зон олноо хүрэлцэн ирэхийг урьж, заллага айлтгаж байна. Хүн оюун сэтгэлдээ амар амгаланг бий болгох учиртай. Хамаг амьтны амар амгалан, сайн сайхны төлөө л хийгдэж байгаа зүйл шүү дээ.

– Хүмүүс яагаад амар амгаланд хүрч чадахгүй байна вэ?

-Хүн бүр үргэлж амар амгаланг хүсдэг. Тэгсэн хэрнээ бид зовоод л байдаг. Яагаад гэхээр хүсэл тачаал шуналд автаж, материаллаг эд хөрөнгөнд шунаснаас болоод зовоод байгаа юм. Төгс амар амгалан бол төгс гэгээрэл байдаг юм. Ер нь амар амгалангийн гол зүйл нь Дуйнхор дацан.

Юуг ойлгож байж амар амгалан жаргалд хүрэх вэ?

-Жишээлбэл хүн гэдэг амьтан хэт материаллаг зүйлд автаад байна. Жижиг тэрэг унаад явахад амьдрал болоод байдаг ч өөрийнхөөс нь том машин унасан хүнийг хараад шунаж эхэлдэг. Том машинтай бол жаргачих юм шиг санаад л шуналд автаад байгаа юм. Монгол гэрт амьдраад болоод л байсан бол том хаустай болох гээд л зовоод эхэлдэг. Байгаа зүйлдээ сэтгэл ханах нь чухал шүү дээ. Мөн зовлонгийн шалтгаан нь уур хилэн, шунал байхгүй юу. Уурын мунхгаар буянаа барж, шунал тачаалаар зовлонгоо нэмж байна. Сэтгэлийн амар амгалангаар жаргана гэдгийг ойлгохгүй байна.

-Дээрхээс гадна өвчин, өнчрөл хагацал гэх мэт зовлон хүний амьдралд тохиолддог. Энэ үед ч тэгвэл сэтгэлээ бэлдсэн байх ёстой гэсэн үг үү?

-Ер нь бэлдэх ёстой. Төрөх нэг зовлон, өвдөх бас нэг зовлон. Дөнгөж төрсөн хүүхдийг торгонд өлгийдөөд авсан ч өргөстэй модонд өлгийдөж байгаа мэт өвддөг гэж байгаа юм. Хүн болж өсөхдөө өвчин ороодоггүй, өвдөж үзээгүй хүн гэж энэ орчлонд байхгүй. Наанадаж хамрын ханиад хүрсэн байгаа шүү дээ. Өвчин гэдэг зовлон энэ орчлонд байна. Өтлөхдөө ч мөн өвдөнө. Ингээд үхдэг ийм зовлон байна. Эцэст нь бид үхэх юм гэдгийг мэдсээр байж л зовоод байдаг. Байх ёстой зүйл, тохиолдож болно гэж, ойлгож хүлээж авах ёстой.

Үйлийн үр гэж ярьдаг. Хүнд заавал туулах ёстой зүйл гэж байдаг уу?

-Бурхны шашны гол онол нь үйлийн үрийн тухай номлодог. Бүтээгч эзэн байхгүй гэж үздэг. Жишээлбэл, чамайг эзэн төр бүтээгээгүй, бурхан бүтээгээгүй. Чиний жаргах зовохыг бурхан мэдэхгүй, чи өөрөө л мэднэ, зовлон жаргал бүгд чиний гарт байгаа гэсэн үг. Чи энэ амьдралаа диваажин болгох, там болгох эсэх нь чиний гарт байгаа. Чи сайн үйл хийгээд л байвал сайн зүйл тохионо. Сонгино тарьсан бол сонгино хурааж авдаг. Сонгино тарьчихаад, төмс хурааж авна гэдэггүй биз дээ. Муу үйл хийчихээд л бид жаргах ёстой гээд байвал таарахгүй. Тиймээс бид жаргахыг хүсч л байгаа бол сайн үйл хийх хэрэгтэй. Ямар үйл хийнэ түүнийхээ үрийг заавал эдэлнэ. Аливаа үйлийг хийхэд хүний сэтгэл чухал. Үйл зөв бол үр дүн зөв гарна.

Ном уншуулдаг, засал хийлгэдэг. Энэ нь гэнэтийн муу муухай зүйлээс хамгаалдаг гэдэг. Засал номын утга учрын тухай тайлбарлаж өгөөч?

-Энэ ертөнцөд бүх юм шүтэлцээтэй, харилцан холбоогүй зүйл гэж байхгүй. Нар сар лус савдаг бүгд холбоотой. Тиймээс бид энэ дэлхий дээр амьдарч байгаа тохиолдолд лус гэдэг зүйлийг аргадаж байх ёстой. Газрын эзэн савдаг гэж байна, эзэнгүй зүйл гэж байхгүй. Засал ном гэдэг чинь засах гэсэн “санскрит” үг ш дээ. Засна гэсэн үг. Юуг засах гээд байгаа юм гэхээр сэтгэлийг засах гэж байгаа юм. Жишээлбэл, хүн, тэнгэр бэрд гурав усыг өөр, өөрөөр хардаг гэж үздэг. Тэнгэр усыг рашаан гэж харж байгаа юм. Хүн бол усыг ус гэж харна. Гэтэл бэрд гэдэг амьтан усыг идээ бээр гэж хардаг нь буянгүй байна гэсэн үг. Үүнтэй нэгэн адил хүний сэтгэл булингартай байвал аливааг муугаар сэтгэж, муухайгаар хардаг болчихдог. Тэрийг л бид ном уншуулж, засч байгаа юм. Уг нь хүн болгонд бурхны чанар байгаа. Бурханлиг чанарыг ном уншуулж сэргээж өгч байгаа юм.

Засал хийлгэхдээ хүртэл сэтгэлээ бэлдэх ёстой байх?

– Доошоо харсан саванд юм хийж болдоггүйтэй адил. Хүний сэтгэлийн сав дээшээ харсан байх ёстой. Хиртэй булингартай саванд сүү хийвэл ээддэг. Мөн цоорхой биш бүтэн байх ёстой. Цоорхой саванд хэчнээн юм хийгээд ч тогтохгүй. Ном буяныг тогтоохын тулд ном уншуулж байгаа хүний сэтгэл чухал.

Зарим хүмүүс шашин мухар сүсэг хоёрыг ялгадаггүй ?

-Асар ялгаатай. Бурхны шашны онол бол дан гүн ухаан. Хийморийн сан тавина гэдэг. Энэ нь “хий -морь” гээд гурван төв судас байгаа юм. Рома жума судас дунд нэг хий гүйж байна гэж үздэг. Хийг хөглөж байгаа сэтгэлийг морь гэж нэрлээд байгаа юм. Хүний суудлыг хийморийн сан тавьж засдаг энэ бол том философи. Арцны утаагаар хүний цөвийг арилгадаг. Мухар сүсэг гэхээрээ тэнгэр намайг бүтээсэн, миний идэх хоолыг тэнгэр бурхан хайрлаж байна гэдэг чинь мухар сүжиг. Бүх л зүйл үйлийн үрээр бүтээгддэг. Бид хөдөлмөрлөж байж л амьдарч байгаа шүү дээ. Түүнтэй адилхан бид буян үйлдэж байж л жаргал ирэх байхгүй юу. Түүнээс биш мухар сүжиг гэдэг нь далдын хүчинд итгэх. Жишээлбэл, фэйсбүүкээр үүн дээр лайк дарвал мөнгөтэй болно гээд шэйрлээд байдаг. Энэ бол жинхэнэ мухар сүжиг. Хэрэв тийм байсан бол хүн бүр ажил хийхгүй шэйрлээд суугаад байх нь. Хүн ажиллаж, хөдөлмөрлөж амьдарна, ертөнцийн бүх юм үйлийн үрээр л явна.

-Хийдийн хашаагаар ч болов ороод гарч байвал ариусна гэдэг. Энэ нь үнэн үү ?

-Байж болно. Номын адис Жанлав, олон дээдэс бурхдын Жанлав байна. Гэхдээ тэр хүн яаж сэтгэж байна түүгээр болно. За Гандан орчихлоо сайхан болчихлоо гэдэг ш дээ. Ингэж өөрийн бурханлиг чанараа сэргээж байна ш дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Экспо Монголиа-2017” үзэсгэлэнд утаа, хөрсний бохирдлыг арилгах технологи тавигджээ

чигдөр Мишээл экспо төвд “Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал нээлтээ хийв. Энэ үзэсгэлэн манай улсад тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч нь Монголын “JV Consult” компани. Харин үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгч нь Stiebel Eltron фирм. Энэ фирмийг 1924 онд Берлин хотод анх Доктор Теодор Штиебел байгуулжээ. Тэрээр энерги бага зарцуулдаг, найдвартай, хэрэглэхэд авсаархан цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх зорилгоор Stiebel Eltron фирмийг үүсгэн байгуулсан түүхтэй. 93 жилийн түүхтэй энэхүү фирм гэр ахуйн техник болон сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн зах зээлд манлайлагчдын нэг юм.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх П.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга Д.Тэрбишдагва, дэд дарга Л.Болд, Герман улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Дуппел, Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Де.Фелип нар оролцов. Харин нээлтэд оролцсон содон зочин бол БНСУ-ын жүжигчин Чой Ие Жин байлаа. Тэрээр манай телевизүүдээр гарсан Хо Жүн /Оточ/ киноны гол дүрийг бүтээж монголчуудад танигдсан юм байна. Бидний танил Хо Жүн БНСУ-ын “Генетик фарм” компанийн сурталчилгааг хийх зорилгоор тус экспод иржээ. Тэрээр монголчуудын тухай ямар сэтгэгдэлтэй байгаагаа бидэнд илэн далангүй ярьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумд оролцогчдод ирүүлсэн илгээлтдээ “Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, машин механизм, шинэлэг бүхнийг танилцуулдаг уг арга хэмжээ манай улсад болж байгаад талархалтай байна. Монгол Улс цаашид өсөн дэвжих өндөр ирээдүйтэй орон. Манай улсын эдийн засгийн хөгжил дэвшилд уул уурхайн салбар голлох байр суурьтай байгаа ба цаашид хөдөө аж ахуйн болон аж үйлдвэржсэн орон байхыг зорьж байна.

Энэхүү үзэсгэлэнд дэлхий нийтэд танигдсан нэр хүндтэй компаниуд оролцож, Монголд бизнес эрхлэх боломжийг эрэлхийлж байгаа нь Европ стандартыг манай улсад нэвтрүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байна” гэжээ.

Мөн үг хэлсэн гадны зочид манай орныг уул уурхайн хараат байдлаас хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болохыг зөвлөж байна. Германы элчин Ш.Дуппел “Өнгөрсөн жил хүнд байсан манай эдийн засаг сэргэх хандлагатай байгаа. Энэ нь өмнөх Засгийн газруудын тавьсан эдийн засгийн сайн сууриас улбаатай гэнэ. Герман улс манай оронд хувийн хэвшлийг бэхжүүлэх, боловсролыг чанаржуулахад цаашид анхаарна. Германчууд болон монголчууд 1990 онд ардчиллыг бодитоор хөгжүүлсэн ард түмэн гэж үзэж байна. Тус улсын Засгийн газар шинээр сонгогдсон Ерөнхийлөгч шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтарч ажиллана” гэв.

Харин Италийн элчин сайд А.Де.Фелип “Монгол Улсыг зөвхөн уул уурхайг харах биш нэмүү өртөг үйлдвэрлэж бүс нутагтаа томрох бүрэн боломжтой гэж үзэж байна. Монголын уудам тал нутаг сүүлийн үед дэлхийн анхаарлыг татаж байгаа эрүүл хүнсний том зах зээл болох боломжтой. Хоёр хөрш нь хамгийн том зах зээл. Бас итальчууд монголчуудтай адил “жаахан” цаг барьдаггүй зантай. Энэ зан нь хоёр биендээ таалагддаг” хэмээн хошигнож байв.

“Expo Mongolia 2017” форум 12ныг дуустал үргэлжилнэ. Тус чуулганд гадны 60 орчим компани доорх салбаруудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна. Үүнд:

Барилга, байгууламж

Уул уурхай

Нүүрс, байгалийн нөөц баялаг

Байгаль орчны технологи

Туслах Эрчим хүч

Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ

Хоол хүнс, боловсруулалт

Тээвэр, ложистик

Аж үйлдвэр

Тог цахилгаан

Банк, санхүү

Боловсрол, нийгмийн үйлчилгээний салбар багтаж байна.

Үзэсгэлэнд манай нийслэл хотын гамшиг болсон утаа, хөрсний бохирдлыг шийдэх хоёр технологи байсан нь зохион байгуулагчид болон үзэсгэлэнг сонирхогчдын анхаарлыг татаж байлаа. Энэ нь манайд үйл ажиллагаа явуулдаг “Ультрасоник” компанийн шөнө дулаан хадгалагч болон ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж юм. Шөнө дулаан хадгалагч нь шөнийн хямд тарифийн цахилгааныг ашиглан дулаанаа нөөцөлнө. Үүнийгээ өдрийн цагаар ашиглаж гэрийн дулааныг хангах боломжтой. Бүх ажиллагаа нь автомат бөгөөд хүний оролцоо шаардлагагүй. Өрөө тасалгааны дулааныг 10-30 хүртэл хэмийн дулаан байлгах тохируулгатай. 100 хувь агаар бохирдуулахгүй, хуурайшуулахгүй онцлогтой технологи. Бусад халаагууртай харьцуулахад урсгал зардал 2-3 дахин бага, ашиглалтын хугацаа 30аас дээш жил юм.

Харин ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж нь 97 хувь хүртэл цэвэршүүлнэ. Байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Өвчин үүсгэгч нянгуудыг микробиологийн аргаар устгана. Ашиглахад хялбар, бүрэн автомат ажиллагаатай. Алсын зайнаас хянах боломжтой. Ашиглалтын хугацаа 30 жилээс багагүй. Ашиглалт, засвар үйлчилгээний зардал маш бага. Урт хугацаанд багахан хэмжээний лаг үүсгэнэ. Монголын эрс тэс уур амьсгалтай орчинд зориулан зохион бүтээгдсэн.

Дээрх технологиуд нь өмнө нь бүрэн туршигдсан бөгөөд өнөөдөр хэрэгжүүлж байгаа хамгийн сүүлийн үеийн технологи юм. Мөн өнөөдөр дэлхий дахины өмнө тавигдаж байгаа байгаль орчинд хор хөнөөлгүй, хүлэмжийн хий ялгаруулахгүй эко бүтээгдэхүүн гэдгээрээ өмнөх технологиудаас ялгаатай. Хэрэв төр засгийн зүгээс цогц бодлого хэрэгжүүлж чадвал дээрх технологиудаар нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг ойрын хугацаанд шийдэх боломжтой гэж үздэг юм байна.

Ахуйн бохир цэвэрлэх байгууламж

Нээлтийн дараа үзэсгэлэнг зохион байгуулагчид болон оролцогчоос зарим зүйлийг тодруулав.


ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ “EXPO MONGOLIA-21” КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ И.КЛОЙВЕР: МОНГОЛ УЛС ТОМҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ

-Уншигчдад зохион байгуулагч компанийн талаар танилцуулахгүй юу?

-“Expo Mongolia 21” компани нь дэлхий даяар жилд 25 үзэсгэлэн зохион байгуулдаг компани юм. Манай компани нь олон улсын үзэсгэлэнг Европын холбооны улсууд, ОХУ, Африк, Зүүн өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад зохион байгуулж байна. Үзэсгэлэн маш олон салбарыг хамардаг. Уул уурхайгаас гадна дэд бүтэц, хүнд машин механизм, тээвэр ложистик, барилга, зам тээвэр, газар тариалан, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтын салбар ч багтдаг. “Expo Mon¬golia 21” компани нь 40 гаруй ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Төв нь Герман улсад байдаг бөгөөд олон улсад гурван салбартай.

-Үзэсгэлэнг яагаад Монголд зохион байгуулах болов?

20112012 оны эдийн засгийн өсөлт, уул уурхайн “буум” нь Монголын зах зээлийг анзаарч, сонирхох шалтгаан болсон. Хөгжиж буй энэ зах зээлд шинэ техник технологийн маш их эрэлт хэрэгцээ байна гэж манай компанийн зүгээс олж харсан юм. Дэлхийн хэмжээний том том компаниуд Монголын зах зээлийг мэддэг байж болох ч олон улсад амжилттай яваа өөр бусад компаниудыг Монголын зах зээлд татах, таниулах, гүүр нь болох хэрэгтэй гэж бид үзсэн. Гадны хөрөнгө оруулагчид, техник технологийн үйлдвэрлэгчдэд Монголд маш их боломж харагддаг.

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр, хүчин зүйлийг уул уурхайн салбар гэж гадаадын улс орнууд төдийгүй Монгол Улс өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Газар доорх арвин их нөөцтэй тус улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь нүүрс, газрын тос, алт, мөнгө, зэс зэрэг ашигт малтмалыг олборлох явдал мөн хэмээн үзэж анхаарлаа энэ зүгт хандуулан ажиллаж байна. Монгол Улс нь Тавантолгой, Оюутолгой зэрэг уурхайнуудын үйл ажиллагааны үр дүнд уул уурхайн салбарт манлайлагч, том үйлдвэрлэгч орон болох асар их боломж бий. Тийм учраас Монголд зохион байгуулахаар шийдсэн.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы бүлгэмийн дарга Д.Тэрбишдагва: Залуусыг Герман Явуулж ӨндӨр мэргэжилтэн бэлдэнэ

-Үзэсгэлэнгээс ямар үр дүн хүлээж байна?

-Монголчууд зөвхөн бараа гаднаас авдаг биш, гадагшаа гаргадаг болох хэрэгтэй. Үйлдвэрлэгч болохын тулд гаднаа шинэ технологи оруулж ирэх хэрэгтэй. Тав дахь жилдээ зохиогдож байгаа энэ үзэсгэлэн манайд шаардлагатай технологиудыг танилцуулж байгаа болохоор үйлдвэрлэл шинэ түвшинд гарна. Ажлын байр нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэнэ. Үзэсгэлэнгээс мэдээлэл олж авахаас гадна бизнесийн түншүүдээ олж авах боломжтой.

Шөнийн дулаан хадгалагч халаагуур

-Олон жил ярилаа. Яагаад хэрэгжихгүй байна?

-Монголын тал хэлсэн амандаа хүрэхгүй байна. Бүх зүйл манай талаас шалтгаалаад байгаа. Германы канцлер А.Меркелийн айлчлалын үеэр тохирсон зүйлүүдээс хэрэгжиж байгаа юм бараг алга. Монгол төрийн хэмжээнд яригдсан зүйл хэрэгжихгүй байна. Гадныхан улс төрийн тогтвортой байдлыг хүсч байна. Мөн мэргэжлийн боловсон хүчин дутагдаад байна.

-Яаж гадныхны шаардлага хангасан боловсон хүчинтэй болох вэ?

-Би Германы улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдтэй яриад шаардлага хангасан мэргэжилтэн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бэлтгэх ажил зохион байгуулж байна. Гэхдээ энэ бол Германы элчин бид хоёр яриад шийдчих асуудал биш. Төрийн зүгээс анхаарал тавих хэрэгтэй.

-Залуучууд яаж хамрагдах вэ?

-Нэг жил герман хэлний сургалтад хамрагдана. Сайн сурсан нь Германд суралцаж олон шаардлага хангасан мэргэжилтэн болно. Манайхан хэлгүй залуусаа Солонгост гаргачихаад “боолын хөдөлмөр эрхэлж байна” гэж шүүмжлээд байгаа юм.

-Хэн энэ хөтөлбөрт хамрагдаж болох вэ?

-18-25 насны залуус.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы бүлгэмийн дэд дарга Л.Болд: КоМпанИуд Манай асуудлыг Мэдэж технологИо авЧИрсан

-Яагаад энэ үзэсгэлэнд Германууд ихээр оролцож байна?

-Германы санхүүжилтээр олон улсын хэмжээнд ийм үзэсгэлэн зохион байгуулдаг. Тиймээс Германууд ирсэн. Өөр олон орны компаниуд байгаа л даа.

-Таван жилийн өмнөхөөс ямар ялгаа гарав?

-Эхний жилүүдэд сонирхож байгаа компаниуд ирдэг байсан. Харин өнөөдөр манайд тулгамдаж байгаа асуудлыг мэдээд, түүнийг шийдэх технологи оруулж ирж байна.

-Үзэсгэлэнд ирсэн технологиудыг Монголд шингээхийн тулд юу хийх ёстой?

-Дан хувийн хэвшилд даатгаад орхихгүйгээр, төрийн зүгээс татварын хөнгөлөлт гэх мэтийн цогц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар, Москва хотын архивын газрын хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ

Улаанбаатар, Москва хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатаар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчдийн Москва хотод хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд хотын дарга өчигдөр Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенкотой уулзлаа. Энэ үеэр хоёр талын архивуудын цаашдын хамтын ажиллагааны гэрээнд Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенко, Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа нар гарын үсэг зурлаа.

Мөн хоёр хотын архивын 60 жилийн түүхэн баримт бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг Москва хотын Москвич соёлын төвд дэлгэн үзүүлжээ. Энэ үеэр Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Багшдаа тусалъя” холбоо багш нараа дэмжиж байгаагаа илэрхийлэв

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос багш нар цалингаа нэмүүлэхээр төр засагтаа болон ОУВС-д шаардлага хүргүүлж байгааг дэмжиж буй талаар мэдээллээ.

Тус холбооны үйл ажиллагааны зорилго нь багш нарын эрх ашгийг хамгаалах, хүүхэд, гэр бүл, сургууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг. Энэ үйл ажиллагааны хүрээнд багш нарын нийгмийн асуудал түүний дотор цалин хөлсийг нэмэгдүүлэхэд эцэг эхчүүд багш нарын хооронд гүүр болж ажилладаг байна.

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ Д.Дуламсүрэн хэлэхдээ “Өнөөдөр эцэг эх бүр хүүхдээ чадварлаг сайн багштай, сайн боловсролтой, сайн хүмүүжилтэй болгохыг хүсдэг ч багш нарыг хэрхэн дэмжиж туслахаа тэр бүр мэддэггүй. Иймд багшийн цалинг нэмүүлэх нь тэдний мэргэжлийн ур чадвар, сургалтын чанар чансааг дээшлүүлэх гол хөшүүрэг юм. Манай холбоо багшийн цалинг нэмэх боломж Засгийн газарт байгаа учраас Багшийн цалин нэмүүлэх түр хороо болон “Багш багшдаа тусалъя” Монголын багш нарын нэгдэлтэй хамтран ажиллаж байгаа гэдгээ илэрхийлж байна” хэмээн онцолсон юм.

.

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн “Монгол Улс боловсролыг тэргүүлэх салбар гэж тунхаглан зарладаг боловч тэнд ажиллаж байгаа багш, ажилчдын нийгмийн асуудал өнөөдөр тартагтаа тулчхаад байна.

Эцэг эхчүүд бид багш нарыг дэмжиж ажиллах шаардлага гарч ирээд байна. Өнөөдөр Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын цалин хамгийн доод хэмжээнд байгаа. Хоёр жил ажилласан багш 384,000 төгрөг гар дээрээ авч байна. 31 жил ажилласан тэргүүлэх зэрэгтэй багш өнөөдөр 581,000 төгрөгийн л цалин авч байна.

Бид багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороотой хамтран ажиллаж байгаа. Өчигдөр тус хорооноос УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОУВС-ийн суурин төлөөлөгчийн газарт багш нарын цалинг 50 хувь нэмэх шаардлагыг тавьсан байгаа. Энэ шаардлагыг манай эцэг эхчүүдийн холбоо дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна” гэв