Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, хотын Думын дарга Е.В.Ройзманыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, тус хотын Думын дарга Е.В.Ройзманыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нь Екатеринбург, тухайн үеийн Свердловск хот дахь Уралын Политехникийн дээд сургуулийг Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгссөн, Уралын Холбооны их сургуулийн хүндэт доктор юм.

Уралын Холбооны их сургуулийг бүрдүүлсэн Уралын Их сургууль, Уралын Политехникийн дээд сургууль болон Уралын консерваторийг олон монгол оюутан төгсч, улс орныхоо хөгжилд эрдэм ухаан, соёл, боловсрол, хичээл зүтгэлээрээ хувь нэмэр оруулсан байдаг. Эдгээр төгсөгчдийн төлөөлөл болгон ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, хотын Думын дарга Е.В.Ройзман Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Уралын Холбооны их сургуулийн хүндэт доктор З.Энхболдтой уулзсан юм.

Тэд монгол оюутнууд хэрхэн сурч, зуны амралтаараа оюутны барилгын отрядад ажилладаг байсан талаар дурсан ярилцацгаав. Екатеринбург өнөөдөр Москва, Санкт-Петербургийн дараа ОХУ-ын гурав дахь том хот болтлоо хөгжсөн байна.

ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, хотын Думын дарга Е.В.Ройзман Сэлэнгэ аймагтай гурван чиглэлээр хамтран ажиллах зорилгоор Монголд ирээд байгаа юм байна.

Сэлэнгэ аймагтай хамтран аялал жуулчлал хөгжүүлэх, хаягдал хог боловсруулах туршлагаасаа хуваалцах, мөн өнөөдөр ховордоод байгаа нарийн мэргэжлийн токарьчин, слесарь бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тус аймгийн удирдлагуудтай уулзаж ярилцаж байгаа талаараа уулзалтын үеэр ярилаа.

Тэрээр түүхч хүн бөгөөд гэргий нь Чингис хааны талаар сонирхон судалдаг, барималч хүн ажээ.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.12) хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус байнгын хороо мягмар гарагийн (2017.10.10) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцон, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Раднаагийн Бурмааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар бүлэг хэлэлцсэн тул завсарлагын хугацаа дууссан болохыг албан ёсоор мэдэгдэв.

Тус мэдэгдэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Раднаагийн Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар ирүүлсэн саналын талаар бүлэг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай тул завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40.1-т заасны дагуу 2017 оны аравдугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн уг саналыг 2017 оны аравдугаар сарын 13-ны дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 заалтыг үндэслэн Улсын Их Хуралд дахь АН-ын бүлэгт 2017 оны аравдугаар сарын 13-ны 09.00 цаг хүртэл завсарлага өгөхөөр шийдвэрлэснээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Малчин, албан тушаалтан бүрийн хариуцлага, хандлагыг өөрчлөх нь чухал

“Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.

Хүндэт зочид, төлөөлөгчид өө! Хатагтай, ноёд оо!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Юуны өмнө энэ семинарыг зохион байгуулж байгаа НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийлье.

Сүүлийн жилүүдэд жил дараалан өвөлжилт хүндэрч байгаагийн үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт, дулааралтай ихээхэн холбоотой.

Өнгөрсөн онд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, тусламжийг шуурхай хүргэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд хохирол багатай, малын хорогдолгүй даван тууллаа.

Бидэнд харамгүй сэтгэлээр тусламж үзүүлсэн гадаад улс орон, НҮБ болон Монгол Улс дах олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад талархал дахин илэрхийлье.

Зудын гамшгийн хор хөнөөл нь нийгэм, эдийн засгийн салбар бүрт, тэр дундаа хүн амын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, хотжилт, ядуурал, ажилгүйдэл, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс зудын эрсдэлийн удирдлага нь зөвхөн аюул тулгарсан үед хариу арга хэмжээ авах, учирсан хор уршгийг арилгах асуудал биш юм. Зудын эрсдэлийн удирдлагыг нийгмийн болон бэлчээрийн мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудал гэдэг өнцгөөс харах хэрэгтэй.

Зудын гамшгийн эрсдэлийг тодорхойлох, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөрт эрсдэлд тэсвэртэй хөгжлийн зорилтуудыг дэлхийн түвшинд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн.

Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар “2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын дагуу уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлснээр байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна.

Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулбал өвөлжилт хүндрэх эрсдэл өндөртэй байна. Иймээс 2017-2018 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулах бэлтгэлийг хангахын тулд Монгол Улсын Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд 13,4 тэрбум төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгийг 2018 оны төсөвт 3,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.

Одоо бид нэн түрүүнд өвөлжилтийн явцад үүсч болзошгүй эрсдэлийг бодитоор тодорхойлж, ажлаа төлөвлөх шаардлагатай байна.

Өнгөрсөн өвөл:

– малчдын амьжиргааны түвшинг тодорхойлсон дүн мэдээ хуучирсан

– байгууллага хоорондын ажлын уялдаа сул, тоо баримт зөрсөн

– аймаг, сумын хэмжээнд бэлдсэн өвс, тэжээлийн хэмжээ хангалтгүй

– тусламж үзүүлэх малчин өрхийн судалгааг хугацаа хожимдуулж гаргасан зэрэг хүндрэл гарч байсан.

Иймд эхний ээлжинд малчин өрх, сум, аймгийн хэмжээнд байгаа өвс тэжээл, бензин шатахуун, машин техник зэрэг нөөцөө бодитоор тодорхойлж, цаашид шаардагдах нөөцийн хэрэгцээний тооцоог гаргах шаардлагатай байна.

Малчин өрхийн нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой тоо мэдээллийг эртнээс гаргах хэрэгтэй. Малчдын хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, мал эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг төрийн ажил үйлчилгээг оновчтой төлөвлөж, шуурхай зохион байгуулах нь зүйтэй.

Байгалийн зудаас гадна хариуцлагын зудтай тэмцэх шаардлага жил бүр нүүрлээд байгаа нь тодорхой эрсдэл юм. Малчны хариуцлага, албан тушаалтан бүрийн ажлын хариуцлага, хандлагыг өөрчлөх асуудал чухал байна.

Аймаг, сумын Засаг дарга нар өвөлжилтийн хүндрэлтэй холбоотой асуудлыг эхний ээлжинд орон нутгийн нөөц боломжоо дайчлан ажиллаж, шийдвэрлэж байх хэрэгтэй. Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах албадын оролцоог хангаж ажиллах шаардлагатай. Мөн салбар хоорондын мэдээ мэдээллийг шуурхай солилцож, үйл ажиллагаагаа нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь чухал.

Өнөөдөр малчдын өвөлжилтийн бэлтгэлийг сайжруулахад тус дэм болох нэгэн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх гэж байна.

“Мерси Кор” олон улсын байгууллагаас малчдад цаг агаарын урьдчилсан мэдээллийг шуурхай хүргэх гар утасны мессэжний үйлчилгээг 15 аймгийн 128 суманд нэвтрүүлж амжилттай туршжээ.

Ингэснээр манай малчид, иргэд цаг агаарын урьдчилсан мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл болон цмалын өвчний гаралт, бэлчээрийн даац зэрэг мэдээллийг оршин суугаа болон оторлож буй багийн байршилаар шуурхай авах бүрэн боломжтой болно.

Би Монгол Улсын Шадар сайд байхдаа энэ үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд хүргэх боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.

Манай улсын бүх малчин өрх буюу 21 аймгийн 1,550 багийн 160,600 малчин өрхөд мэдээллийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, үүрэн утасны дөрвөн оператор компанид талархал илэрхийлье.

НҮБ, ОБЕГ-аас хамтран зохион байгуулж буй өнөөдрийн семинарын үр дүнд аймгийн шийдвэр гаргагч, хариуцлагатай албан хаагчид Та бүхэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон улсын тэргүүн туршлагаас суралцаж, өвөлжилтийг даван туулах орон нутгийн төлөвлөгөөгөө амжилттай боловсруулна гэдэгт итгэж байна.

Төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаснаар ирэх өвлийг хохирол багатай, өнтэй даван тулна гэдэгт найдаж байна.

Та бүгдийн ажилд амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сайдад нэр дэвшигчдийг тодруулж, Ерөнхийлөгчид илгээжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайд нарын нэрсийг хэлэлцэж, бүрэлдэхүүнээр нь дэмжсэнээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөж, МАН-ын бүлэг шуурхай хэлэлцээд шинэ сайд нарын нэрсийг Ерөнхийлөгч, АТГ-т хүргүүлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-аас хариу ирмэгц УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлах юм. Сайдад нэр дэвшигчид:

Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – УИХ-ын гишүүн Г.Занданшатар

Ерөнхий чиг үүргийн яамд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

Гадаад харилцааны сайд – УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

Сангийн сайд – УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд – УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – УИХ-ын гишүүн С.Чинзориг

Чиглэлийн яамд:

Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд

Барилга, хот байгуулалтын сайд – УИХ-ын гишүүн Х.Баделхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг

Эрчим хүчний сайд – УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнөЭнэ оныг Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл 10 сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 9 дүүргийн Тамгын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Монголын нотариатчдын танхим хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөхөөр боллоо. Энэхүү арга хэмжээ Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 51264145 утсаар холбогдоно уу

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаад Монгол Улс, НҮБ-ын түншлэлийг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үүрэг, амлалтыг үргэлжлүүлнэ гэв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн үр шимийг иргэн бүрт хүртээмжтэй хүргэхийн төлөө НҮБ-аас үзүүлдэг хүмүүнлэгийн болон хөгжлийн дэмжлэгт талархал илэрхийллээ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд Үндэсний хөгжлийн газрын ажлыг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг сайжруулан, бодлогоор ханган ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Нэр бүхий 17 зорилтын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, салбар хоорондын бодлогын уялдаа хангагдсан байдалд системийн дүн шинжилгээ хийх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байгаад талархаад Ерөнхий сайдын зүгээс бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэв.

Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч байгаад НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман талархал илэрхийллээ.

Тогтвортой хөгжлийн зорилтууд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван үндсэн асуудлаас бүрддэг. Монгол Улс нөхцөл байдлаасаа хамаарч эдийн засагтаа илүү анхаарал хандуулж байгааг ойлгож байгаа хэдий ч бусад хоёр чиглэлээ орхигдуулахгүй байх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв. Цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтуудын тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, Тогттвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж амиа алджээ

UURHAIӨчигдөр нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор” ХХК-ийн эзэмшлийн талбайд иргэн Б-гийн нүүрсний бичил уурхайд нүүрс олборлож байсан залуу амиа алджээ. Тодруулбал, уурхай руу орсон нэг хүн гарч ирэхгүй удсан тул шалгаж өгнө үү гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 11:24 цагт хүлээн авч, Уул уурхайн аврах ангийн долоон алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суугч иргэн 24 настай эрэгтэй Б тус уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж амиа алдсан байжээ. Уурхайн 110 метрийн гүнд агаар дахь хүчилтөрөгчийн агууламж 20 хувь байсан аж. Улмаар цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг сайд нарыг хэлэлцэж байна

Image result for МАН-ын Удирдах зөвлөлМАН-ын Удирдах зөвлөл сайд нарынхаа нэрийг батламжилсны дараа тус намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийн асуудлаар саналаа нэгтгээд УИХ-д өргөн барих юм.

Бүлгийн хуралдаанаар Х.Бадельхан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар дээр санал хураалт явуулах мэдээлэл байна. Зарим нэр дэвшигчийн асуудал маргаантай байгаа ажээ. Бүлгийн хурлын дараа сайд нарын нэрс тодорхой болно.

Categories
гадаад мэдээ

​Үнэн л байх болтугай

Монголын цагаар маргааш өглөө “2012 TC4” нэрт солир экватораас ялимгүй урт зайд дэлхийн дэргэдүүр өнгөрөх юм байна. Энэ тухай NASA мэдэгдлээ.Экваторын урт 40 мянган км бөгөөд энэ нь 42 мянган км буюу сар хүрэх зайны 10-ны нэг,зарим нэг хиймэл дагуулын бараг дэргэдүүр өнгөрч байгаа явдал юм. “2012 TC4” солирыг анх аравдугаар сарын 4-нд Хавайн арал дээрх “Pan-STARRS” дуран авайгаар илрүүлсэн бөгөөд одоогоор мэдэгдээд буй солирууд ойрын 100 жилд нэг нь ч дэлхийтэй мөргөлдөхгүй гэж NASA мэдэгджээ.

Г.АМАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улстөрчид нүүрс тээвэрлэлтийг гартаа атгаж байхад төмөр замаар нүүрс гаргана гэж горьдоод ч хэрэггүй

-Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Д.БАТ-ЭРДЭНЭ, Ц.НЯМДОРЖ, Д.ЗОРИГТ НАРЫН КОМПАНИ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА-

Улстөрчид нүүрсний талаар мөн ч сайхан зүйлс ярьдаг байв. одоо ч гэсэн ярьсаар байна. “Монголчууд газрын баялаг болсон нүүрсээ “идээд” хэдэн зуун жил болж чадна. Дэлхийд гайхагдсан сайн чанарын нүүрсний орд баялаг хаа сайгүй байна. Ёстой хүрз бариад ухсан газар болгоноос нүүрс гарч байна. Бид нүүрсээ хятадуудад зарна. Маш том зах зээл биднийг хүлээж байна. Нүүрсээ л олигтой зарж чадвал иргэн бүр баяжина” хэмээн ярьдаг байсан.

Бүр уриа лоозон болгож байсан даа. Гэтэл өнөөдөр монголчууд нүүрс тойрсон хэрүүлээ хийж, дэлхийн зах зээлд хамгийн хямд үнээр борлуулж байна. Бас болоогүй ээ, яст мэлхий шиг тээврээр нүүрсээ хилээр гаргаж байна. Хэдэн ч жил нүүрсээ төмөр замаар гаргана гаргахгүй гэж хэрэлдэв. Нарийн цариг, бүдүүн цариг гээд л бие биенийхээ гаргасан шийдвэрийг үгүйсгэж , ажлыг нь зогсоосоор байгаа. Гэтэл цаана чинь Монголыг тэжээх газрын баялаг нүүрсээ хэдэн улстөрчийн компанийн автомашинаар л зөөж байна. Монголын нэр нөлөө бүхий улстөрчид нүүрс тээврийн салбарт гар хөлөө оруулж, дундаас нь их хэмжээний ашиг хүртэж байна. Үүний золионд хэдэн зуун залуус автотээврийн ослоор амь насаа алдаж, эрэмдэг зэрэмдэг болж, эрүүл мэндээрээ хохирч байна. Мөн өмнийн шаргал говьд үнсэн саарал тоос газар тэнгэртэй нийлж, байгаль орчин сүйдэж байна. Нүүрсний зам энд тэндгүй утсан хэрээс шиг болж, ан амьтан, хүн малгүй дайжиж буй.

УЛСТӨРЧИД, ХЯТАДУУД МОНГОЛЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ГАРТАА АТГАЖ БАЙНА

Таван толгойгоос Гашуун сухайт хүртэлх 239 километр замд нүүрс ачсан машины цуваа өчигдрийн байдлаар хэдэн километрт хүрээд байгаа талаар жолооч С.Сүххуягаас утсаар тодрууллаа.


-Тавантолгойгоос хэдэн километр яваад нүүрсний зам түгжирч байна вэ. Та яг одоо гашуунсухайтын хилээс хэдэн километрийн зайд байна вэ?

-Би Гашуунсухайтын хилийн боомтоос 20 гаруй километрийн наана зогсож байна. Тав хоног түгжирч зогссоор энд ирээд байна. Хоёр юм уу гурав хоногийн дараа хил гарах байх. Хятадын хил дээр хоёр хоног найдвартай зогсоно. Би Тавантолгойн уурхайгаас гараад 100 километр яваад зогсчихсон. Түгжрэл 130 гаруй километрээс эхэлж байна. Хэдэн мянган жолооч замын түгжрэлд ороод хэцүүдэж байна. Хоолтой, хоолгүй, нойртой нойргүй л зам дээр өдөр шөнийг өнгөрөөж байна.

-Яагаад ингэж түгжрэл үүсээд байгаа юм бэ. Хятадууд нүүрс багаар худалдаж аваад байгаа юм уу?

-Энэ түгжрэл хятадуудаас болоод байгаа юм. Ялихгүй шалтгаан хэлээд л өдөрт 500 машин хилээрээ оруулж байна. Бас манай жолооч нарын буруу байгаа. Ганц модны хилийн боомтоор өдөрт 1500-2000 орчихдог байсан. Хятадын хил дөрвөн хаалгаар нүүрсний машинуудыг оруулдаг байлаа. Нэг машиныг хоёр минут хүрэхгүй хугацаанд шалгаад нэвтрэх эрх олгож, штамп дарчихдаг байсан юм. Тэгсэн одоо нэг машиныг 15 минут шалгаж байна. Гурван хаалгаа бариад нэг л хаалгаар оруулж байна. Үүнийгээ Монголын жолооч нар хууль бус зүйлс их хэмжээгээр хилээр нэвтрүүлж байгаатай холбон тайлбарлаад байгаа, Хятадын тал. Үүнээс болоод түгжрэл үүссэн. Манай хоёр жолооч хятадын хил рүү буу зэвсэг машиндаа нуугаад орчихсон юм билээ. Тэгээд хил дээр баригдчихсан гэсэн. Түүнээс хятадын хил үнэт чулуу, амьтны эд эрхтэн гээд мөнгө болгож болох бүх зүйлсийг ямар ч асуудалгүйгээр хил нэвтрүүлчихдэг юм. Хятадуудад нүүрс авах сонирхол байсан бол хилээ хааж олон мянган жолоочийг зовоохгүй байсан. Нүүрснийхээ үнийг буулгах гээд л ингээд байна гэж хардаж байгаа.

-Төмөр замаар нүүрс гаргана гэж яригдаж байна уу. Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна шүү дээ?

-Хятадын тал хэдэн жилийн өмнө төмөр зам бариад Монголын хилд тулгачихсан. Манай талаас төмөр зам барьчих юм бол төмөр зам шууд ажилд орно гэсэн үг. Хэдэн жилийн өмнө нүүрс анх тээвэрлэж эхлэх үед дандаа БНХАУ-ын машин, хятад жолооч нар явдаг байсан. Засмал зам тавигдаагүй байсан болохоор шороон замаар явдаг байлаа. Тэгсэн гурван жилийн өмнө Зам тээврийн сайд тушаал гаргаж, “Монголын газар нутагт хятад номертой машин явуулахгүй. Хятадын компаниар нүүрсээ зөөлгөхгүй” гэсэн шийдвэр гарсан. Ингээд Монголын компаниуд нүүрс тээвэрлэж ашиг олох боломж гарч ирсэн.

Хамгийн түрүүнд мөнгөтэй гэх улстөрчид нүүрс тээврийн зах зээл рүү ороод ирсэн. Гэтэл Хятадын нүүрс тээврийн компаниудад мөнгө өгөөд өөрсдийнхөө машиныг явуулах болсон. Өөрөөр хэлбэл, монгол эзэнтэй, хятадын эрх мэдлийн машин нүүрс тээвэрлэж эхэлсэн. Компанийнх нь нэр дээр байгаа машин нь хятадуудын эд хөрөнгө байдаг. Тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй компанийн захирал сард нүүрс тээврээс бага хэмжээний ашиг хүртээд сууж байдаг. Машины жинхэнэ эзэд болох хятадууд монгол жолооч нарыг хөлсөлж тээвэртээ явуулж байна.

-Зам нарийхан байгаагаас болж осол аваар гараад байдаг гэсэн үнэн үү?

-Тийм ээ. Өнөөдрийн байдлаар тус авто замаар зорчдог тээвэр хийх эрх авсан 92 аж ахуйн нэгжийн 5877 тээврийн хэрэгсэл байна гэсэн бүртгэл бий. Тогтмол явж байгаа нь 82 аж ахуйн нэгжийн 5600 гаруй тээврийн хэрэгсэл байна. Нэг бүр нь 85-95 тонны жинтэй, ийм олон тээврийн хэрэгсэл тэр зам дээр 24 цагаар явдаг. Энержи ресурс” ХХК-ийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан энэ зам үнэхээр нарийхан. Хоёр том машин энэ замаар 50 сантиметр буюу дэлэм хүрэхгүй зайтай зөрдөг. Нэг нь замаа шахах юм бол эсрэг урсгалын машинаа шууд мөргөнө. Хурдтай явах үед машины тал шүргэлцээд л өнгөрдөг гэв.

Тэгвэл нүүрс тээврийн салбарыг гартаа атгасан улстөрч, эрх мэдэлтнүүд байгаа цагт Монголын нүүрс хэзээ ч төмөр замаар гарахгүй юм байна гэдгийг олж мэдсэн юм. Хэн хэн гэгч эрх мэдэлтнүүд монголын нүүрс тээвэрлэлтийн салбарыг гартаа атгасан байдаг вэ гэдгийг уншигч та бүхэнд хүргэж байна. Галт тэргээр бус 120 тоннын даацтай автомашинаар нүүрсээ өдөр шөнөгүй зөөж байна. Тээврийн бизнес дээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани хүчтэй гэнэ. Түүний эрх мэдлийн хэдэн зуун машин нүүрс тээвэрлэж байгааг эх сурвалж онцолж байв. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн “Таван толгой транс” хэмээх хоёр ч охин компани бий. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрс тээврийг гартаа атгасан хамгийн том улстөрч гэнэ. Таван мянга гаруй машины 30 гаруй хувийг Д.Бат-Эрдэнийн том даацын машин эзэлж байгаа аж. Түүний дараа “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга асан УИХ-ын гишүүн Д.Зоригт нүүрс тээвэрлэх компанитай аж. Эдгээр нөхдөөс гадна “Монгол банк”-ны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал ч энэ төрлийн бизнест хүч үздэг гэсэн яриа бий. Нүүрс тээвэрлэх бизнест гурван машинтай ч хүн байна. Гурван зуун машинтай компани ч бий. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн л гэхэд 170 гаруй машинтай. Голдуу Увс аймгийн гаралтай залуус ажиллаж байдаг гэх мэдээлэл байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 300 гаруй машинтай, “Модун” группын захирал Д.Хишигжаргал нэлээд машин эзэмшдэг гэх мэт нэр нөлөө бүхий хүмүүс Монголын нүүрс тээврийг гартаа атгажээ. Гэхдээ эдгээр хүмүүс Монголын нүүрс тээвэрлэлтийг эзэгнэж байхад хэзээ ч төмөр зам тавигдахгүй нь тодорхой. Төмөр замын талаар ямар нэгэн шийдэл яригдахаар өөрсдөө болон өөр хүмүүсээр хамгийн их эсэргүүцэл үзүүлдэг.

Мөн гаргалгаатай, боломжгүй мэт зүйлсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж, нарийн бүдүүн цариг, үндэсний аюулгүй байдал яриад эхэлдэг. Ингээд л хэдэн тийшээ талцан хуваагдаж, эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан болдог.Хоорондоо хэрэлдсэний сөрөг үр дагавраар дэлхийд монголчууд бид л хүнд даацын машинаар нүүрсээ яст мэлхий шиг удаан зөөж байна. Хэрүүл гаргаж байгаа улстөрчид нүүрс тээврээс жилдээ хамгийн багадаа 60 гаруй тэрбум төгрөгийн ашиг олдог юм байна лээ. Тиймээс өөрийнхөө эрх ашгийг нэн түрүүнд тавьж, улс эх орны эрх ашгийг сүүлд нь тавьж байна. Гарын арван хуруунд багтахаар улс төрчид нүүрс тээврийг гартаа атгаж байгаа цагт хэзээ ч төмөр замаар бид нүүрсээ зарж чадахгүй. Хэдэн зуун километр түгжирч зогсох нь гарцаагүй үнэн юм.