Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно

Зураг“Мехико-1978” ДАШТ болон “Москва-1980” зуны XXII олимпийн наадмын хүрэл медальт, Ионгол Улсын гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулсан 23 хүртэлх насны чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болно.

Сэлэнгэ аймгаас төрөн гарсан бөхийн алдартнуудын гавьяаг мөнхжүүлэх зорилготой уг тэмцээн энэ сарын 13-15-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд зохион байгуулна. Тэмцээнд 23 хүртэлх насны тамирчид оролцох бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны дүрмээр болон МЧБХ-ны тэмцээн зохион байгуулах журмын дагуу явагдана.

Тэмцээнд оролцогч эрэгтэйчүүд +57, 61, 65, 70, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүд +48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 кг жинд өрсөлдөх бөгөөд жингийн зөрүү +2 кг байхыг зөвшөөрч байгаа юм. Сэлэнгэ аймгийн алдарт бөх Д.Оюунболд агсны дурсгалд зориулсан уг тэмцээнд ДБНХ-ны баталгаажсан “TAISHAN” фирмийн хоёр дэвжээг ашиглах бөгөөд стандартын дагуу дэвжээг өндөрлөн бэлтгэнэ.

Тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй жин бүрд алтан медаль хүртсэн тамирчид “U23” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм. Тэмцээнийг МЧБХ, Сэлэнгэ аймаг дахь Монголын чөлөөт бөхийн салбар хороо, Мэргэд, Хангай клуб хамтран зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан “Хөгжлийн харандаа экспо” болно

Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн экспод

  • Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
  • Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
  • Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
  • Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
  • Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
  • Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
  • Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
  • Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулах болно.

Экспо энэ сарын 20, 21 өдрүүдэд МҮЭСТО өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Олон нийтийн цагдаа нар 4260 зөрчлийг шийдвэрлэжээ

Image result for Олон нийтийн цагдаа

Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121, 122 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ”, холбогдох журмуудаар 2017 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв, Нийслэлийн цагдаагийн газар хамтран олон нийтийн цагдаагийн давтан сургалтыг зохион байгуулж байна.

Давтан сургалтад Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн олон нийтийн цагдаа нар хамрагдаж Зөрчлийн тухайн хуулинд заасан 18 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, Цагдаагийн албаны тухай хууль заасан биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх ур чадвар, дадал туршлагыг олгох, иргэд олон нийт цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байна.

Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нараас 2017 оны эхний 9 сард зохион байгуулагдсан “Сар шинэ”, “Эргүүл”, “Ломбард”, “Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн 5, хэсэгчилсэн 316 удаагийн арга хэмжээнд оролцож, цагдаагийн алба хаагчтай хамтран 84 гэмт хэргийг шуурхай илрүүлж, таслан зогсоон, 987 удаагийн хэргийн газрын хамгаалалтад ажиллан, хэсгийн байцаагчтай хамтран 15968 аж ахуй нэгж байгууллагад 10617 мэдэгдлийг хүргүүлэн биелэлтийг тооцуулж, 59521 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, ахуйн хүрээнд болон гудамж талбайд үйлдэгдсэн 4260 зөрчлийг шийдвэрлүүлжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 198 сургуулийн орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “School police”-ийн эргүүлээр ажилласан 7021 эцэг, эхэд үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж, сурагчдын хичээл цуглах, тарах үеэр зам, уулзвар, гарцуудад тодорхой цагт цагдаагийн 2752 алба хаагчийн хамт хяналт тавьж ажиллаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаад байна.Олон нийтийн цагдаа нар 4260 зөрчлийг шийдвэрлэжээ

Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121, 122 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ”, холбогдох журмуудаар 2017 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв, Нийслэлийн цагдаагийн газар хамтран олон нийтийн цагдаагийн давтан сургалтыг зохион байгуулж байна.
Давтан сургалтад Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн олон нийтийн цагдаа нар хамрагдаж Зөрчлийн тухайн хуулинд заасан 18 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, Цагдаагийн албаны тухай хууль заасан биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх ур чадвар, дадал туршлагыг олгох, иргэд олон нийт цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байна.

Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нараас 2017 оны эхний 9 сард зохион байгуулагдсан “Сар шинэ”, “Эргүүл”, “Ломбард”, “Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн 5, хэсэгчилсэн 316 удаагийн арга хэмжээнд оролцож, цагдаагийн алба хаагчтай хамтран 84 гэмт хэргийг шуурхай илрүүлж, таслан зогсоон, 987 удаагийн хэргийн газрын хамгаалалтад ажиллан, хэсгийн байцаагчтай хамтран 15968 аж ахуй нэгж байгууллагад 10617 мэдэгдлийг хүргүүлэн биелэлтийг тооцуулж, 59521 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, ахуйн хүрээнд болон гудамж талбайд үйлдэгдсэн 4260 зөрчлийг шийдвэрлүүлжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 198 сургуулийн орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “School police”-ийн эргүүлээр ажилласан 7021 эцэг, эхэд үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж, сурагчдын хичээл цуглах, тарах үеэр зам, уулзвар, гарцуудад тодорхой цагт цагдаагийн 2752 алба хаагчийн хамт хяналт тавьж ажиллаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаад байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын Англи хэлний 11 дэх удаагийн хурал болно

Related image

Англи хэлний багш нарын холбооноос жил бүр зохион байгуулдаг Олон улсын англи хэлний холбооны 11 дэх удаагийн хурал энэ сарын 13-15-нд МУБИС-ийн Гадаад хэлний сургуульд болно.

Хурлыг Монголын Англи хэлний багш нарын холбоо, МУБИС, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Англи, Герман хэлний тэнхим, АНУ болон Канад Улсын ЭСЯ хамтран зохион байгуулах юм.

Урьдчилсан байдлаар хуралд АНУ, Япон, Австрали, Тайвань зэрэг орноос нийт 350 гаруй төлөөлөгч, 90 гаруй илтгэгч оролцож, өөрсдийн сонирхсон сэдвээр судалгааны ажлаа танилцуулахаа мэдэгджээ.

Англи хэлийг албан ёсоор хоёрдогч хэл болгон зарласнаас хойш Олон улсын шинжтэй долоо дахь, Үндэсний хэмжээний 11 дэх удаагийн хурал болж байна. Мөн Монголын англи хэлний багш нарын холбоо үүсэн байгуулагдаад 20 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлогтой хэмээн МУБИС, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн англи, герман хэлний тэнхимийн эрхлэгч Б.Болормаа онцолсон юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн хуралд их дээд сургууль, коллеж, ЕБС-ийн 300 гаруй багш нар, МУБИС-ийн “Англи хэлний багш”-ийн ангийн оюутнууд оролцож англи хэл заах арга зүйн асуудлаар 56 илтгэл хэлэлцүүлж өөрсдийн туршлагаа хуваалцжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Том наймааны төлбөр цөлжилт

Цөлжилт нь яг үнэндээ, монгол үндэстний хувьд маш ашигтай болсон том наймааны төлбөр билээ. Нэгдэлжих хөдөлгөөн 1959 онд ялснаар малчдад дөрвөн улиралд хаана байхыг нь хатуу зааж өгсөн. Ингэснээр улиралдаа тохируулан байгалийн бүс бүслүүрээр нүүдэг байсан нүүдлийн мал аж ахуйн уламжлалын мөн чанар бус хэлбэр нь үлдэж бэлчээр талхигдан цөлжилт эхлэсэн. Нэгдэлжих хөдөлгөөн ялснаас яг 15 жилийн дараа явагдсан бэлчээрийн хомсдолоос үүдэн, олон зуун мянган аргаль, угалз эх нутгаасаа дайжин нүүсэн их нүүдэл буюу 1974 оны долдугаар сарыг цөлжилт эрчимжиж эхэлсэн үе гэж үзэхэд буруутах зүйлгүй юм. Амьтдыг байгалийн индикатор гэдэг. Амьтан элбэг байвал ургамал, ус, агаар, хөрс экосистем хэвийн байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр монгол улс түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамлын нөөцтэй болжээ. Өөрөөр хэлбэл эх нутгийнхаа 77,8 хувийг цөлжүүлчихээд сууж байна. Энэ нь өнөөгийн монголчууд бид түүхэндээ байгаагүйгээр байгальдаа гай болж байна гэсэн үг. Гэхдээ цөлжилт нь монгол үндэстний хувьд маш ашигтай болсон том наймааны төлбөр гэдгийг мартаж болохгүй.

Манай ШУА төв байрандаа нэрт эрдэмтэн агсан Л.Н. Гумилёвын цээж хөшөөг хүндэтгэн залаад удаагүй байна. Энэ эрдэмтэн “Невскийн Александр чинь монголын Бат хааны өргөмөл хүү байсан учраас л германуудыг бут цохисон” гэх мэтээр түүхэн үнэнийг хамгаалж нэрд гарсан нэгэн. Л.Н.Гумилёв бас “Монголчууд 500 жилийн дараа мөхнө” гэж хэлсэн билээ. Хөгжлийнхөө өндөрлөгт хүрсэн аль ч үндэстэн 2000-2500 жилийн хугацаанд мөхсөн байдаг /мөхөх юу байхав бусаддаа уусдаг/ болохоор ийнхүү айлдсан байх магадлал өндөр. Хэрэв монголчууд тусгаар улс болоогүй бол тэгэх ч байсан биз.

Лев Гумилёв газар зүйч мэргэжилтэй нэгэн. Хэрэв биологч мэргэжилтэй түүхч байсан бол ингэж хэлэхгүй байлаа. Тодруулбал зүйлийн үүсэл, дэд зүйл, популяци гэдэг ойлголт мөн хамгийн гол нь сэргээн нутагшилт, шинээр нутагшилт гэдэг ойлголтыг огт мэдэхгүй учраас ийнхүү алдсан байх өндөр магадлалтай. Дэлхийнхэн Австрали тивд шинээр нутагшсан молтогчин туулай, динго нохой яасныг маш сайн мэднэ. Монголчууд манайд нутагшсан заарт харх, усны булгыг мэднэ. Эд нар бүгд шинэ орчинд маш сайн дасан зохицож зарим нь бүр хүмүүстэй дайсагнах болсон амьтад. Тэгвэл монголчууд шинэ орчин буюу суурьшмал ахуйд шинээр зохицон амьдарснаар бахархам түүхтэй цоо шинэ улс, үндэстэн болж байна гэдгийг энэ эрдэмтэн хараагүй хэрэг. Энэ утгаараа Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар монголын түүхэнд маш том гавъяатай хүмүүс болж үлдэх нь маргаангүй. Учир нь шинэ орчинд дасан зохицсон амьтан төдийгүй үндэстэнг хөгжлийн маш сайхан ирээдүй хүлээж байдаг. Монголчуудыг генийн сангийн хувьд цаашид өсөн үржих маш их боломжтой гэдгийг доктор Ж.Батсуурь нэгэнт баталчихсан. Чухамхүү суурьшмал иргэншлийн ачаар монголчууд саяар тоологдох болсон билээ. Монголын сонгодог суурьшмал иргэншлийг 1960 оноос эхтэй гэж үзээд энэхүү шинэ улсын насыг хүнийхтэй жишин тогтоовол өнөөдрийн монгол улс 2,2 настай хүүхэдтэй адил юм байна гэсэн тооцоо гарч байна. Энэ бол үнэхээр баярламаар бас маш чухал зүйл шүү, Монголчууд аа.

Тэгвэл энэ бүхний төлбөр болоод байгаа цөлжилтийг яах вэ?

Өнөөдөр монголын нийт нутгийн 78 орчим хувь цөлжчихөөд байна. Үүний гол шалтгаан нь бог мал ялангуяа ямааг олноор бэлчээн бэлчээрээ доройтолд оруулан цөлжүүлж буй явдал. Үүнээс гарахын тулд 21 аймгийг хуучин шигээ хангай, хээр, говь хосолсон 3-4 аймаг болгож малчдыг байгалийн бүс бүслүүрээр чөлөөтэй нүүлгэн бэлчээрээ буцаан унаган төрхөнд нь оруулж болно. Энэ тохиолдолд малчдын эмнэлгийн болон соёл, урлагийн үйлчилгээ, мэдээлэл, холбоо, удирдлага, хүүхдийн сургууль, боловсрол гэх мэт асуудалд маш том бэрхшээл үүснэ. Шууд утгаараа хөгжлийн ухралт болно. Нөгөө нэг арга нь орон нутгийнханд малаас олж буйгаас олон арав дахин их орлогыг ан амьтан, ашигт ургамлаас олох боломж олгон бог малын тоог цөөлж бэлчээрээ доройтлоос гаргах явдал. Аргаль, янгир, хар сүүлт зээр гэх мэт тууртан амьтад бэлчихдээ махан идэшт амьтдаас сэргийлж хоорондоо зайтай бэлчдэг төдийгүй хөлийнхөө хооронд ургамал орхиж идээшилдэг тул бэлчээрийг доройтолд оруулдаггүй байна. Харин олон бог мал бэлчээрийн ашигт ургамлыг яг л сахлын хутгаар үс хусаж байгаа мэт юу ч үгүй болтол мөлжин цөлжилт үүсгэдэг. Иймээс одоо хэрэгжиж буй хуулийн дагуу ан амьтан, ашигт ургамлыг орон нутгийн малчдад нөхөрлөлөөр дамжуулан эзэмшүүлэх хэрэгтэй. Ингэвэл малчид өөрийн хариуцсан амьтан, ургамлаа ашиглах эрх нь нээгдэнэ. Тэгж гэмээ нь ан амьтан, ашигт ургамал өснө. Учир нь малчид малыг хамгаалах гэж бус ашиглах гэж өсгөдөг. Ер нь олон мянган жилийн түүхтэй өрх гэр, хот айлын зориулалттай нүүдлийн малыг бэлчээрт нь өсгөж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана гэдэг бухын “доодох”-ыг унаад ирэхийг хүлээхтэй адил бүтэшгүй ажил гэдгийг хаана хаанаа ойлгох цаг нэгэнт болжээ. Тэгээд ч өнөөдөр ан амьтан, ашигт ургамал дэлхийн зах зээлд малаас хэдэн арав дахин илүү үнэ хүрч байна. Тухайлбал, германчууд манайхаас цөөн зүйл амьтан, ургамалтай атал энэ баялгаа зөв ашиглан жилд хэдэн тэрбум еврогийн орлого олж үүнийхээ ихээхэн хэсгийг нөхөгддөг баялгаа хамгаалж арвижуулахад зарцуулж байгааг мартаж болохгүй. Ан амьтан, ашигт ургамлыг орон нутгийхан эзэмшин хангалттай орлоготой болсоноор үйлдвэрлэлийн бус өрх, хот айлын хэрэгцээг хангах зориулалттай уламжлалт мал аж ахуйгаа хадгалан малын тоо толгойг бэлчээртээ гай болохгүйгээр авч явах боломж бүрдэнэ.Сумын захиргаа болон орон нутгийн нөхөрлөл эзэмшиж буй нэг толгой угалз агнуулаад 20 000, нэг ирвэснээс 15 000 ам доллар авна гэж бодвол энэ нь 4000-5000 бог малтай малчны жилийн орлоготой тэнцэнэ. Гэтэл нөхөрлөл тэр нутагт байгаа бүх амьтан, ургамлаа зохистой ашиглана. Тэгээд ч эзэмшсэн амьтдаасаа жилд ганц ганц амьтан агнуулахгүй нь тодорхой. Бас арьс шир, ангийн махаа ашиглана. Ядаж л арьс нь хувалзны сорвигүй болохоор өндөр үнэ хүрнэ. Мөн амьтан, ургамал унаган төрхөндөө орвол аялал жуулчлал гэж том орлого бий. Зөвхөн эрвээхий үзэх, барих гэж олон мянган сонирхогч жуулчид гаднаас ирнэ. Амьтны гаралтай түүхий эд боловсруулах, ашигт ургамлаар эцсийн бүтээгдэхүүн хийх жижиг, дунд үйлдвэрийг оролцуулбал нөхөрлөлөөр дамжин манай улс жилд тэрбум, тэрбумаар тоологдох гадаад валютын орлоготой болно. Мөн 330 сумын захиргаа тусгай сан байгуулж энэхүү санд орох мөнгөө барьцаалж гэрээ хийн, улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр халуун, хүйтэн ус болон бохирын хоолой, цэвэрлэх байгууламжтай болох боломж бүрдэнэ.

Харин амьтан, ургамлаа эзэмших нөхөрлөл байгуулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж огт болохгүй. Учир нь үүнд маш их хөрөнгө, мөнгө хэрэгтэй. Хөрөнгө гаргалаа гэхэд тендер гээч нь зарлагдаж шалгарсан байгууллагууд нь нөхөрлөл байгуулсан тоо хөөгөөд гурилдаж орхино. Харин үүний оронд ан амьтан, ашигт ургамлыг зохистой ашиглах, хамгаалах талаар оюуны өмч авсан мэргэжлийн байгууллагууд хуулийн дагуу гэрээ хийж инноваци нэвтрүүлэн олсон орлогынхоо тодорхой хэсгээр энэ ажлыг санхүүжүүлэх хэрэгтэй. Үүний тулд Ерөнхий сайдын дэргэд цөлжилт хариуцсан Инновацийн орон тооны бус зөвлөл яаралтай байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Учир нь БОАЖЯ цөлжилттэй тэмцэхэд үнэхээр хүчин мөхөсдөж байна. Ингэж гэмээ нь малын тоо цөөрч чанарын дэвшил гарна. Эх орны байгаль цөлжилтөөс ангижирч эргээд унаган төрхөндөө шилжинэ. Малыг малчид амьтныг байгаль өсгөдөг болохоор малчид завтай болно. Хангалттай орлоготой, бас завтай болсон малчид анх удаа өөрсдөө бие даан гадаадад очиж фермерийн болон амьтан, ургамал үржүүлэх тэргүүний аж ахуйн туршлагатай танилцах боломж бүрдэнэ. Хотоос хөдөөг зорих их нүүдэл эхлэнэ. Орон нутагт валютын орлоготой олон мянган ажлын байр бий болно. Малчид маань өнгөрсөн зууны бус энэ зууны малчид болно. Монголчуудын амьдрал эрс дээшлэх төдийгүй цөлжилтийг бүрэн ялж чадна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Өвөлд бид бэлэн” өдөрлөг зохион байгуулж байна

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ нийгэм

Агаар орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник технологийг танилцууллаа

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хууль Сахиулахын Их сургуулийн Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэн, МХАҮТ Онцгой байдлын сургууль хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, их дээд сургуулийн эрдэмтэн багш судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, хороодын засаг дарга нар иргэд аж ахуйн нэгжүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлыг бууруулахад төрөөс баримталж байгаа бодлого, тулгамдаж байгаа асуудлууд, хор уршгийг хэрхэн арилгах, дэвшилтэт техник, технологийн талаар илтгэлүүд тавьсан юм.

Мөн арга хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахад зориулж бүтээсэн дэвшилтэт техник технологийн бүтээгдэхүүнээрээ 20 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож танилцуулгаа хийсэн юм.

Нийслэлийг цэвэр агаартай эрүүл аюулгүй амьдрах орчин бий болгох, агаарын бохирдлоос эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт судалгаа, шинэ санал, шийдлийг хэлэлцэж тулгамдаж буй асуудлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр суурилсан бодлого хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг хэлэлцүүлгээс гаргана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан өнөөдөр 15.00 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А зааланд болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Газар эзэмших эрх шилжүүлэх /Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшил газраас 6000 м2 газарт ажилчдын 512 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар шилжүүлэх/, Ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх /Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хороо, цэцэрлэгийн 3 барилга, 171 барилгын гадна шугам сүлжээ, Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороо, бага сургууль цэцэрлэг, цэцэрлэгийн барилга, Ус дулаан дамжуулах төвийн барилга/, Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Өвөлд бид бэлэн” өдөрлөгийг “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулж байна

Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “Өвөлд бид бэлэн” нэгдсэн өдөрлөгийг “Сүхбаатарын талбай”-д зохион байгууллаж байна.

Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцох юм. Өдөрлөгийн үеэр иргэдэд улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх, техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө өгөх, хууль бус тээврийн хэрэгслээр орон нутагт зорчихгүй байх талаар анхааруулга хүргэж байна. АТҮТ-тэй гэрээ бүхий 51 аж ахуйн нэгж 950 автобусаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнчлэн АТҮТ-тэй гэрээ байгуулаагүй буюу хулгайн тээврийн хэрэгсэл олон байгааг тус төвөөс мэдээлж байлаа. Орон нутгийн замд гарч буй нийт ослын 80 орчим хувийг хулгайн тээвэр эрхлэгчид гаргадаг байна. Энэ нь зорчигийн тоо болон хурд хэтрүүлдгээс үүдэлтэй аж. Тиймээс АТҮТ-тэй гэрээ бүхий байгууллагуудын мэргэшсэн жолоочтой, аюулгүй тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлж байхыг уриаллаа.

Өдөрлөгийн үеэр:
• Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэх, зөвлөгөө өгөх
• Техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө, зааварчилгаа өгөх
• Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах
• Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн талаар мэдээ, мэдээлэл өгөх
• Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх
• Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх
• Тээврийн хэрэгслийн даатгал хийх
• Тээврийн хэрэгслийн татварын үйл ажиллагаа явуулах, мэдээлэл өгөх
• Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх
• Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх
• 1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх
• Хот хоорондын зорчигч тээвэрлэлтэд явдаг автобусыг танилцуулах зэрэг автотээвэртэй холбоотой үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломжтой юм.
Мөн тээвэрчид болон иргэдийн дунд хөгжилтэй тэмцээн зохион байгуулж азтан тодруулах үйл ажиллагааг зохион байгуулна. Иймд иргэд, тээвэрчид та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мөн хот хоорондын зорчигч тээврийн тасалбар бичих “Билет бичилтийн ТҮЦ” машиныг танилцуулсан юм . Уг машиныг энэ оны тавдугаар сараас эхлэн Драгон болон Баянзүрх зорчигч тээврийн төвд байрлуулсан юм. Туршилтын хугацаа дуусч, энэ онд багтаан хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх бөгөөд нийтийн үйлчилгээний томоохон зах, худалдааны төвүүдэд байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн ирэх онд уг машинаас агаарын болон төмөр замын зорчигч тээврийн тасалбар олгодог болохоор судалгааны ажлыг явуулж байгаа ажээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-д одоо ямар нэг зөрчилдөөн байхгүй гэв

Зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Хаянхярваа, “Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар

Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзоригийн нэрийг дэвшүүлж байгаад байр суурь нэгдсэн. Одоо нэр дэвшигчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина. Мөн АТГ-аас шалгаж нягталсан тухай бичиг хүлээж авах юм. Ингээд чуулганы хуралдаанд асуудлыг оруулна. Өнөө маргаашдаа багтаж сайд нарын томилгоог хийхийг зорьж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болсноор давхар цалин авах юм шиг яригдаад байгаа. Өмнө нь аль нэг цалинг нь авдаг байсан, тэр жишгээрээ явна. Дэд сайдтай байх тухайд одоогоор ярилцаагүй байна. Тэдгээр нэр дэвшигчдийг шалгаруулахдаа мэдлэг мэргэжил, дадлага туршлагаас гадна салбараа бүрэн дүүрэн авч явах чадвартай гэж үзэж, нэр дэвшүүлсэн. Сүүлийн үед МАН-ын бүлгийн түвшинд зөрчилдөөн үүссэн мэтээр ярьж байгаа, одоо ямар нэг зөрчилдөөн байхгүй. МАН бол улстөрийн том хүчний хувьд улс орны эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно” гэлээ.