Categories
мэдээ нийгэм

Цалингаа нэмүүлэх тэмцэлд урлагийнхан нэгдлээ

Цалингаа нэмүүлэх тэмцэлд урлагийнхан нэгдлээ. Цалингаа нэмүүлэх тэмцэлд соёл урлагийнхан нэгджээ. Соёл урлагийн ажилтны дундаж цалин одоогоор 563.4 мянган төгрөг бөгөөд 2014 оноос хойш нэмэгдээгүй аж.

Түүнчлэн Соёлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш дорвитой өөрчлөлт ороогүй бөгөөд тэд цалингаас өөр урамшуулал, хөнгөлөлт эдлэдэггүй гэнэ. Түүнчлэн соёл урлагийн салбарын ажилтнуудын 90 хувь нь банкны зээлтэй аж.

Ингэснээр цалин нэмүүлэх тэмцэлд эрүүл мэнд, боловсрол, соёлын сарбарынхан нэгдээд байна. Тэд ирэх оны нэгдүгээр сараас цалингаа 50-иас доошгүй хувиар нэмүүлэхийг шаардаж байгаа бөгөөд энэ сарын 16-ны 13.00 цагаас ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд жагсаал зохион байгулахаа албан ёсоор мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулах юм.

Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын нотариатчдын танхимын нийслэл, 21 аймгийн салбарын нотариатчид бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

Түүнчлэн ХЗДХЯам, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, Нийслэлийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газрынхан оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулхаас гадна, иргэдэд салбар чиглэлийн дагуу зөвлөгөө, туслалцааг үзүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр” маргаашийн төлвөө мастеруудтайгаа хэлэлцлээ

Үйлдвэрлэлийн ажлын гол хүч болдог мастеруудын ажил үүргийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, тэдний хөдөлмөрийн бүтээмж, манлайллын ур чадварыг дээшлүүлэх боломж арга замыг тодорхойлоход Мастеруудын анхдугаар зөвлөгөөний зорилго чиглэгдсэн байна. Их бүтээн байгуулалтыг цогцлоож, баялаг бүтээж байгаа уурхайчид, тэдний өдөр тутмын ажлын уялдаа холбоог зохицуулж, удирдлага болон ажилчны хоорондын гүүр нь болсон мастерууд бол үйлдвэрлэлийн ажлын од нь юм. Тиймээс урлаг спортын мастеруудыг од хэмээн хүндэлдэгтэй адил үйлдвэрлэлийн мастеруудаа ийн нэрлэх учиртайг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөний эхэнд бахархангуй өгүүлэв.

Анхдугаар зөвлөгөөний эхэнд “Үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийг Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан толилууллаа. Тэрээр илтгэлдээ, он удаан жил ажилласан тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл хийх, байгууллагын санах ойн асуудал, өндөр ур чадвартай, арвин их туршлагатай инженер техникийн ажилтнуудын залгамж үеийг бэлтгэх, тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээг хийх техникийн тодорхойлолт, үндэслэлийг шинэчлэх нь өнөөгийн тулгамдаж буй асуудал гэж онцолсон. Харин эдгээрийг шийдвэрлэх арга зам нь техник технологийн, хүний нөөц нийгмийн хөгжил, санхүү мөнгө, байгаль орчны бодлогоо тодорхойлох шаардлагатай гэж дүгнэсэн. Үүнд үйлдвэрлэлийн мастеруудын идэвх оролцоо нэн чухал гэдгийг ч тодотголоо. Анхдугаар зөвлөгөөнд “Ганабелл” Институтын бизнесийн ахлах зөвлөх Т.Амарсанаа мастеруудын эзэмшвэл зохих ур чадвар, ажилтнуудаа хэрхэн сэдэлжүүлж, санаачилгыг нь өрнүүлэх талаар лекц уншсан нь цаг үеэ олсон зөв зүйтэй мэдлэг өглөө хэмээн оролцогч мастерууд олзуурхаж байлаа.

Өдөр бүрийн ажлын нарийн горим, хөдөлмөр зохион байгуулалтыг хариуцдаг мастеруудын ажлыг үнэлж дүгнэх нь Эрдэнэт үйлдвэрийн хүнээ хөгжүүлж, урамшуулах бодлогын томоохон хэсэг байдаг. Тиймээс зөвлөгөөний үеэр Эрдэнэт үйлдвэртээ олон жил хоергүй сэтгэлээр ажиллаж байгаа шилдэг тэргүүний мастеруудад шагналын хур буулаа. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Зам овоолгын хэсгийн уулын мастер М.Мандах, Засвар механикийн заводын хайлах хэсгийн мастер Н.Тугтөгс нарын таван ажилтныг “Тэргүүний уурхайчин” цолоор шагнасан бол тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар 15 мастерт тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал, “Тэргүүний мастер” өргөмжлөл хүртээсэн юм. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хамт хэлэлцэж, тэдний хөдөлмөрийн бүтээмж, манлайллыг дээшлүүлэхэд том алхам боллоо.

Categories
мэдээ нийгэм

Өвс тэжээлийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэж байна.

Харин малчдын түвшинд өнөөдрийн байдлаар/2017.10.13/ 712.3 мянган тонн өвс, 816.0 тонн сүрэл, 6266.4 тонн ногоон тэжээл, 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл, 28.5 мянган тн гар тэжээл, 289.8 тонн дарш, 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 50.0-иас дээш хувьтай байна.

Тэжээлийн төрөл

Бэлтгэх

Бэлтгэсэн

Хувь

1

Хадлан

1230162.7

712342.9

57.9

2

Сүрэл

36219.0

816.0

2.3

3

Ногоон тэжээл

23472.0

6266.4

26.7

4

Үйлдвэрийн тэжээл

48962.6

6528.3

13.3

5

Гар тэжээл

71310.0

28467.3

39.9

6

Дарш

8894.0

289.8

3.3

7

Давс, хужир, шүү

114984.0

37266.3

26.2

Тэжээлийн нэгжид шилжүүлснээр

711401.0

362394

50.9

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Улсын дээд шүүх зурган илэрцүүдЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн болон Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэлэлцлээ.

Шүүх хуралдаанаас Г.Дэнзэн, Я.Батсуурь,Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг бүрэн шалгаагүй хэмээн үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалаа гэж Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр мод тарих үндэсний өдөр

Холбоотой Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2010 онд мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлиг гаргаснаар жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих өдөр болгосон юм.

Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалдаг.

Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь орноор бүртгэгдэж байжээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай орны хувьд ч сөргөөр нөлөөлж, гол горхи ширгэж, цөлжилт эрчимтэй явагдаж, хуурайшилт ихэсч байгаа энэ үед бид нэгдсэн зохион байгуулалтаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Хэдийгээр хүмүүс мод тарьдаг ч, арчлах үйл явцы нь орхигдуулдаг, мод тарих сонирхлыг төрүүлэх эдийн засгийн хөшүүрэг байдаггүй зэргээс болж энэ ажил төдийлөн үр дүнд хүрдэггүй. Бид мод тарих ажлыг үр дүнтэй болгох талаар бүх талын судалгааг мэргэжлийн хүмүүстэй хамтран хийж байна. Хамгийн гол нь, мод тарих үндэсний хөдөлгөөнд хүн бүрийн оролцоо чухал.

Бүх нийтээр мод тарих намрын өдрийн нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11.00 цагаас болно.

Энэ өдрийг “ХҮН БҮХЭНД ЦЭВЭР АГААР-МОД БҮХЭНД УС” уриан дор зохион байгуулах юм.

Цэцэрлэгт хүрээлэнд мод арчилгаанд ач холбогдол өгч, өмнө нь мод тарьсан иргэд, аж ахуй нэгжүүдийг модоо арчлах ажилд уриалан оролцуулах аж. Энэ хүрээнд байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн 3 төрлийн 600 гаруй мод шинээр тарихаар бэлтгэжээ.

Мөн 10:00 цагаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд мод тарина.

Categories
мэдээ соёл-урлаг

“Намрын аялгуу” энэ сарын 18-нд болно

УДБЭТ шинэ улирлын эхний сар буюу энэ сарыг Симфони найрал хөгжмийн сар болгож байгаа. Энэ сард “Намрын аялгуу” сонгодог концертыг тоглох гэж байна.

Уг тоглолтонд театрын симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Г.Ф Телеманы нарийн бүрээнд зориулсан соната, Рихард Штраусын “Тиль Уилиншпигелийн элдэв санаанууд” симфонийг Монголд анх удаа тоглох гэж байна.

Мөн Польшийн нэртэй хөгжимчин Игорь Цецохо хүрэлцэн ирж Г.Ф.Телеманы нарийн бүрээ хөгжимд зориулсан сонатаг гоцлон тоглох бөгөөд театраас зохион байгуулж байгаа “Шилдэг цөөхүүл ба гоцлол хөгжмийн уралдаан”-ы шагналтнууд шилдэг бүтээлийн дээжсээсээ толилуулах юм.

Тоглолт энэ сарын 18-ны 19.00 цагт болно.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ өнөөдөр болж байна. Их цэвэрлэгээний ажлын хүрээнд харьяа хариуцсан гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн 2 талын зөвхөн явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу байрлалтай ААН, байгууллагуудад шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулах, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал, наалтыг хуулж цэвэрлэх зэрэг ажлыг хийж буй юм.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Самбуугийн гудамж, Нарны зам, Автобусны эцсийн буудлууд зэрэг нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн үзэсгэлэнг үзэж сонирхов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийж буй “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/ үзэсгэлэнг үзэж сонирхов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн хамт түүх өгүүлсэн гэрэл зургуудыг үзэж, тухайн цагийн үйл явдлуудын талаар харилцан ярилцсан юм.

Уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны дэмжлэгээр Монголын урлагийн бүтээлүүдийн гэрэл зургаар 1987 онд Японд 4 боть цомог хэвлүүлж байжээ.

Мөн олон улсын хамтын ажиллагааны Монголын төвийн дэмжлэгээр ОХУ, ХБНГУ, Дани зэрэг улсуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын үнэт бүтээлүүдийг эрэн сурвалжилж 1999 онд гэрэл зургуудыг авч хадгалжээ.

Тэрээр мөн 1987 онд Монголын шашны зураг, 1988 онд Монголын дүрслэх урлаг, 1990 онд Монголын сүм хийд болон архитектур /Монголын цутгамал бурхад/, мөн онд Монголын түүх болон дүрслэх урлагийн түүвэр, 1992 онд Монголын нүүдэлчид, 1996 онд Монголын зохиогч нь тодорхойгүй өвийн олдвор ба Чингис хааны талын тэмдэглэл, 1998 онд Монголын шашны дүрслэх урлаг зэрэг гэрэл зургийн цомог болон ном гаргажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гэрэл зурагчин Сүгияама Тэрүзог СТА цол тэмдгээр шагнасныг гардуулан өгөв.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын хэмжээнд ургац хураалт 91 хувьтай байна

Ургац хураалт зурган илэрцүүд2017 онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 246.8 мянган га-гаас 212.0 мянган тонн үр тариа, 12.0 мянган га-гаас 112.7 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 73.2 мянган тонн хүнсний ногоо, 32.0 мянган га-гаас 35.6 мянган тонн тэжээлийн ургамал, 20.2 мянган га-гаас 9.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд ургац хураалтын явц 91 хувьтай байна.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай (га)

Хураасан талбай (га)

Хувь

Нэгжийн ургац (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

270010

246825

91.4

8.6

212019

2

Төмс

12327

12050

97.8

93.5

112725

3

Хүнсний ногоо

7122

6901

96.9

106.1

73221

4

Тэжээл

43715

32016

73.2

11.1

35645

5

Тосны ургамал

47255

20289

42.0

4.53

9190