Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн удирдлагууд хариу өгөхгүй бол 100 хүн зэрэг өлсгөлөн зарлана гэлээ

Баянгол дүүргийн худалдаа эрхлэгчид болох 12 хүн өнгөрсөн долоо хоногоос хойш нойтойн өлсгөлөн зарлаад байгаа билээ. Харин өнөөдрөөс тэд хуурай өлсгөлөн рүү шилжиж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь ус уудаг байсан бол өнөөдрөөс эхлэн усч уухгүй гэсэн үг. Гэтэл дүүргийн удирдлагууд нь үүнд огтхон ч анхаарахгүй байгаа юм. Тиймээс тус дүүргийн зарим иргэд өнөө өглөөнөөс эхлэн Төрийн ордон, НИТХ-ын байрны гадаа эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж эхлээд байна. Худалдаа эрхлэгчдийг ил задгай наймааг нь хийлгэ, эсвэл ажил орлогтой байх нөхцлийг ямар нэгэн байдлаар шийдэж өг гэдэг шахардлагыг тэд тавьж байгаа юм. Асуудлыг шийдэхгүй бол иргэд нэмэгдэж, худалдаа энрхлэгчид 100 хүн өлсгөлөн зарлана гэж байна.

Худалдаа эрхлэгч иргэн О.Туяа яирхдаа “С.Одонтуяа дарга одоог хүртэл биднийг хүн гэж тоохгүй байна. Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл бүхэл бүтэн долоо хоног өлслөө. Гэтэл биднийг дарамталж байна. Та нар өлсгөлөнгөө зогсоо. Зогсоохгүй бол үр хүүхдүүдийг чинь сохлоно шүү гэж хүмүүс доромжилж байна. Бид шалгах газар нь мэдэгдсэн байгаа. Бтид дүүргийн удирдлагууд хариу өгтөл өлсгөлөнгөө зогсоохгүй гэлээ. Өлсгөлөн зарлана гэсэн иргэд өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийхдээ “Худалдаачид бид шоовдорлогдох ёсгүй. С.Одонтуяа та өөрийн ашиг сонирхол биш ард түмнээ гэсэн сэтгэлээр хандаач. Алгын чинээ газрыг ард түмэндээ өгч, хэлсэн амандаа хүрээч. Ард түмэнд тус болж чадахгүй бол гай болох тушаал бүү гарга Нийслэлийн удирдлагуудаа” гэх зэрэг лоозон барьсан байлаа.

Н.ГАНАА

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлзүйн ёсзүйн форум маргааш болно

Related image

Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг хоёр дахь жилдээ Монголын Хэвлэл мэдээллийн
зөвлөлөөс зохион байгуулах гэж байна. Тодруулбал, уг форум аравдугаар сарын 3-ны өдөр буюу маргааш Туушин зочид буудлын Соёмбо
танхимд 09.30 цагаас эхлэх ажээ.

Уг форумын зорилго нь мэргэжлийн ёс зүйг сахих, хэвлэл мэдээллийн өөрийн
зохицуулалтыг бэхжүүлэх, эрх зүйн орчинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, салбарын
хэмжээнд зөвлөлдөх гэж зохион байгуулагчид нь мэдээлж байна.

Форумын үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага,
сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд болон олон улсын
байгууллагын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд оролцох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өмнөговь аймгийн сүлд дууны хөшөө бослоо

Өмнөговь аймаг сүлд дууныхаа хөшөөг сүндэрлүүллээ. “Тэмээн сүргийн говь” дууг Өмнөговь аймгийн сүлд дуу болгох тухай тогтоолыг тус аймгийн ИТХ 2008 онд гаргажээ. Харин сүлд дууныхаа хөшөөг өнөөдөр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын хойно сүндэрлүүллээ.

О.Цэрэндэндэвийн үг, А.Батдэлгэрийн аялгуу “Тэмээн сүргийн говь” дууг МУГЖ дуучин Г.Эрдэнэбат дуулж, олны хүртээл болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн цагдаа руу салаавч гаргаж нохой шиг доромжилсон Ц.Баярцогт гэж хэн бэ

Замын цагдаагийн өөдөөс Ц.Баярцогт гэх залуу салаавч гаргаж, хэл амаар доромжилж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдснаас хойш шуугиан тариад байгаа. Өнгөрсөн сарын 21-ны өдөр 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд-200” маркийн машин урсгал сөрж явахад нь цагдаагийн албан хаагч зогсоосон гэнэ. Цагдаа бичиг баримтыг нь шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл тус машинд зорчиж явсан иргэн Ц.Баярцогт бууж ирэн цагдааг доромжилж эхэлсэн байна. Ингээд цагдаа руу салаавч гаргаж доромжилсон юм. Ц.Баярцогт цагдаагийн хажууд хэн нэгэн рүү утсаар ярин “Амрыг эрье” хэмээн мэнд мэдэнгээ, танай цагдаа бичлэг хийгээд байна, та ярьдаа” хэмээн цагдаагийн томоохон албан тушаал бүхий дарга руу гар утсаараа ярьсан билээ.

Ц.БАЯРЦОГТЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Олон нийтийн сүлжээгээр хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн бичлэг цацагдсан. Энэ үйл явдал нь 2017 оны есдүгээр сарын 21-ний өдөр 16:00 цагийн орчимд болсон. Дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайн үед 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Б гэгчийн гаргасан хууль бус үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг 250 мянган төгрөгөөр торгоно, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийж байна. Мөн 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Б-д тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу Жолоочийн зөрчлийн бүртгэлийн арван онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Б гэгч нь төрийн өндөр албан тушаалтан, улстөрчтэй хамаарал бүхий этгээд биш бөгөөд төрийн албанд ажилладаггүй гэдэг нь шалгалтын явцад тогтоогдсон” гэв. Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр Ц.Баярцогт нь прокурор, цагдаад их танилтай нэгэн гэнэ. Тэрбээр өмнө нь хэд хэдэн хэрэгт шалгагдаж байсан ч танил талаараа дамжуулан ял завшиж байсан аж. Мөн замын цагдаа руу салаавч өгсний дараа цагдаагийн нэгэн хурандаа руу гар утсаараа залгаж ярьсан нь тодорхой болоод байгааг онцолж байв.

Ц.БАЯРЦОГТОД ЗАЛИЛУУЛСАН ГЭХ Д.БАТБАЯР ПРОКУРОРЫН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ СУДСАА ХАНАЖЭЭ

Төрийн цагдаа руу салаавч гаргаж, түмний дургүйцлийг хүргээд байгаа иргэнийг Ц.Баярцогт гэдэг юм байна. Тэрбээр хэдэн жилийн өмнө нэр, овгоо сольж, Чимгээ овогтой Баяртогтох болсон байна. “Саранфинанс” ББСБ-ын захирлаар ажилладаг байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийны амны алтыг хууль бусаар олборлодог аж. Хууль бусаар алт олборлож байхад нь цагдаагийнхан зогсоогоод эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн техникийг нь лацдаж битүүмжилжээ. Гэвч Ц.Баярцогт цагдаа нарын тавьсан лацыг нь таслаад үргэлжлүүлэн газраа ухсан гэнэ. Түүнийг хууль бусаар алт олборлосон, 160 гаруй сая төгрөг бусдаас залилсан хэргээр ирэх лхагва гаригт Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг хэлэлцэх юм байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг багийн нутаг, Ерөөгийн байгалийн цогцолбор газарт хууль бусаар алт олборлосон хэрэгт “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогтыг шалгажээ. Тус компани нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр Хуст нарийны голд алт олборлосноос болж гол ширгэн, ухсан нүхэнд нь мал унаж үхэх болжээ. Ц.Баярцогт нь иргэн Д.Батбаярт “Лицензтэй талбай байгаа” гэж итгүүлэн 115 сая төгрөгийг залилан мэхэлж авсан байдаг аж. Иргэн Д.Батбаяр цагдаад Ц.Баярцогтод залилуулчихлаа гэх утга бүхий өргөдөл өгчээ. Мөрдөн байцаалтаар Ц.Баярцогт иргэн Д.Батбаяраас ашиглалтын лицензийн талбайтай хэмээн итгүүлж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгэсэн байна. Д.Батбаяр өөрийнхөө болон ах, дүү хамаатан садангийнхаа орон сууцыг барьцаалан “Баян суут” компани руу 115 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Гэтэл тус компани хууль бус аргаар алт олборлож байгаа нь тогтоогдсон байна. Ингээд гаргасан мөнгөө авах гэсэн боловч чадаагүй байна. Арга буюу цагдаад хандаж, шалгуулжээ. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийг ямар нэгэн үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа сольжээ. Мөрдөн байцаах газарт шалгагдаж байсан хэргийг Нийслэлийн прокурорын газрын Нямдорж, Сандагсүрэн нар хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргажээ. Бүр хавтаст хэргийг нь архивт хийчихсэн байна. Үүнээс болоод иргэн Д.Батбаяр “Миний үхэлд Нийслэлийн прокурорын Сандагсүрэн, Нямдорж нар буруутай” гэсэн гэрээслэл бичиж амиа хорлох оролдлого хийж, судсаа ханасан байна. Иргэн Д.Батбаяр амиа хорлох үйлдэл гаргасантай холбоотойгоор хэрэгсэхгүй болсон дээрх хэргийг Прокурорын байгууллагаас дахин сэргээж, Эрүүгийн хуулийн 148.4, 214.2-т заасан бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилсан, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурал ирэх лхагва гаригт болно. Түүнийг 148, 214 дүгээр зүйл ангиар буруутган шүүх гэнэ.

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргаж, 2013 онд Ц.Баярцогтыг хууль бусаар алт олборлох эрх өгсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгасан байна. Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Дөтлүүрийн ам гэх газарт Ц.Баярцогтын компаниар нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр алт ухуулсан байна. Дээрх хэргийг хэрэгсэхгүй болсон байсныг мөн л сэргээн шалгаж дээрх хэрэгтэй нэгтгэн шүүх юм байна. Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг шүүх хуралд яллагдагчаар оролцуулах шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж онцолж байв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ёс зүйн дэд хороо хаалттай горимоор хуралдаж байна

УИХ-ын Ёс зүйн дэд хороо Төрийн ордонд хаалттай горимоор хуралдаж эхэллээ.

Тус дэд хороонд УИХ-ын нэгэн гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлаар гомдол ирсэн байна. Тиймээс уг хороо хурал зарласан бөгөөд одоогоор чухам хэн гэдэг гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол, УИХ-ын гишүүн Б.Гантулгад холбогдох хэргийг хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл байна.
Categories
мэдээ спорт

Улирлын өмнөх тоглолтууд эхэллээ

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн лиг нээлтээ хийхэд хэдхэн хоног үлдлээ. Улирал эхлэхийн өмнө уламжлал болгон зохиогддог улирлын өмнөх тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлж сагсанбөмбөгийн фэнүүд бид ярих зүйлтэй болсон. Эхний тоглолт Голдэн стэйт Варриорс болон Дэнвэр Наггэтс багуудын хооронд болж 108-102-ын харьцаатай Дэнвэрийн шижир алтнуудын ялалтаар өндөрлөсөн. Тус тоглолтонд Дэнвэр Наггэтсын шинэ цэрэг Пол Миллсап үр дүнтэй тоглолт үзүүлэн 25 минутанд 22 оноо 11 самбар авч 63 хувьтай довтолсон бол эсрэг багаас Стефэн Көрри 23 минутанд 11 оноо 4самбар 2 оновчтой дамжуулалт 25 хувьтай довтлов. Шижир алтнуудын шинэ цэрэг Пол Миллсап багын лидэр болон тоглох боломжтойг тус тоглолтонд харуулсан ч энэ ердөө улирлын өмнөх тоглолт гэдгийг санах хэрэгтэй.

Бусад тоглолтуудын үр дүнг танилцуулахад өчигдөр Минесато Тимбэрволвес Лос анжелос Лэйкэрсийг 108-99-ын харьцаатай буулган авсан бол өнөөдөр Майми Хит Атланта Хавксыг 96-90-ээр хожлоо. Мөн өнөөдрийн сүүлийн тоглолт Лос анжелос Клиппэрс болон Торонто Рэпторсын хооронд болж Рэпторсын ялалтаар өндөрлөлөө.

-NBA-Д БОЛЖ БУЙ ШИНЭ СОДОН МЭДЭЭ-

Расселл Уэстбрук таван жилийн $205 саяын гэрээг Оклахома сити Тандэр багтайгаа хийлээ. Энэ нь НБЭ-ийн түүхэн дэхь хамгийн өндөр дүнэтэй гэрээ юм.

Кавай Леонард улирлын өмнөх бүх тоглолтыг өнжинө гэж Сан антониа Спөрс мэдэгджээ

Люүк Уолтон Лонзо Боллыг довтолгоонд илүү идэвхитэй байгаасай гэж хүсчээ. Улирлын өмнөх эхний тоглолтонд тэр ес шидэж хоёрыг л оруулсан байна.

Клэвлан Кавальерс багийн дасгалжуулагч Тайрон Лью гарааны төвийн тоглогчоор Кевин Лавыг тоглуулах бодолтой байгаа гэнэ. Ингэснээр Леброн, Рөүс, Уэйдэд будагтай талбайруу орох зай гарна гэж тооцоолж байгаа гэнэ. Мөн Жэй Кроудер гараанд гарч Тристан Томпсон сэлгээ рүү шилжинэ.

Филадельфи 76 баг дотроо ширээний теннисний аваргаа тодруулжээ. Аваргын төлөө Жэррид Бэйлесс, дасгалжуулагч Бретт Браунтай үлдээд хожсон гэнэ.

Бэлтгэсэн: Б.АМАРТҮВШИН

Categories
гадаад мэдээ

Трамп дахин “жиргэлээ”

Image result for Трамп дахин “жиргэлээ”

Өнгөрсөн Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсандаа Умард Солонгосын удирдагчыг дахин доромжилжээ. Тэрээр “Төрийн Нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хориглох талаар Пуужинтай жижигхэн хүнтэй гэрээ хэлэлцээр хийгээд хэрэггүй дээ. Манай гахамшигтай Төрийн нарийн хүчээ гамнасан нь дээр. Бид хийх ёстой зүйлээ хийх болно ” гэж бичсэн байна.

Donald J. Trump

✔@realDonaldTrump

I told Rex Tillerson, our wonderful Secretary of State, that he is wasting his time trying to negotiate with Little Rocket Man…

Donald J. Trump

✔@realDonaldTrump

…Save your energy Rex, we’ll do what has to be done!

Г.АМАР

Categories
гадаад мэдээ

Хариуцлага хүлээнэ

Францын Марсель хотын төмөр замын Сен-Шарль буудал дээр өчигдөр гарсан террорист халдлагын хариуцлагыг Лалын улс бүлэглэл хүлээнэ гэж мэдэгдлээ. Энэхүү халдлагыг террорист халдлага байж болзошгүй. Энэ талаар Терроризмын эсрэг прокурорын газар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна хэмээн Францын Дотоод явдлын сайд Жерар Колон мэдэгдэж байсан юм. Марсель хотын төмөр замын Сен-Шарль буудал дээр өнгөрсөн ням гарагт хутга барьсан этгээд “Аллах акбар” гэж хашгиран 20 настай хоёр эмэгтэйг хутгалж алан дөрвөн хүнийг шархтуулсан билээ. Харин эргүүлийн цэргүүд халдлага үйлдсэн этгээдийг газар дээр нь утсгасан байна.

Г.АМАР

Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ахмадуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

ЗурагАхмадын баярын өдөрт зориулж ХЗДХЯ-ны харьяа 12 агентлаг, байгууллагаас гавьяаны амралтанд гарсан ахмад буурлуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.

Тус ажлыг сайд С.Баямбацогтын санаачлагаар зохион байгуулж уг үзлэгт 1100 орчим ахмад хамрав. Үзлэгээр 8 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, ЭХО, зүрхний бичлэг, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, В,С вирусын илрүүлгийн шинжилгээ, биеийн жингийн индекс тодорхойлох, пульс үзэх зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна. Ахмадууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Төрийн тусгай хамгаалалтын эмнэлэг шинэ байртай болсонд талархаж байна гэлээ. Ахмадынхаа эрүүл мэндэд анхаарсан нь шинэлэг ажил боллоо.

Categories
мэдээ нийгэм

Олон зуун хүн гэмтэж бэртлээ

Каталон мужыг тусгаар улс болгох эсэх талаарх санал асуулгын явцад хүний эрх, эрх чөлөө бүдүүлгээр зөрчигдсөнийг эсэргүүцэж 40 гаруй Үйлдвэрчний эвлэл болон Каталоны нийгэмлэг хамтран маргааш бүх нийтийн ажил хаялт зохион байгуулна гэж мэдэгдлээ. Мөн энгийн иргэдийн эсрэг цэрэг цагдаагийн хүч хэрэглэснийг Барселоны мэр Ада Колау зэмлэн буруу шаасан байна. Харин Испаний Ерөнхий сайдын орлогч Сорайя Саенц де Сантамария “Цэрэг цагдаа мэргэжлийн төвшинд ажилласан” гэсэн бол ДЯЯ-ны сайд “Хууль зөрчсөн 92 хэсгийн үйл ажиллагааг зогсоох явцад 12 цагдаагийн ажилтан гэмтэж бэртсэн” гэж мэдэгджээ. Харин Каталоны засаг захиргаа Испаний Засгийн газраас явуулсан цэрэг цагдаа 2300 сонгуулийн хэсгийн 319-ийг хүчээр хааж, резинэн сумаар буудаж, муна хэрэглэснээс олон зуун жирийн иргэд гэмтэж бэртсэн гэж мэдэгдсэн байна. Испаний баруун хойд талд орших Каталон автономит муж нь 7.5 сая хүн амтай өөрийн хэл, соёлтой тус улсын хамгийн баян муж юм.

Г.АМАР