Categories
мэдээ нийгэм

​Цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, найман сургууль хоёр ээлжид шилжлээ

Image result for Цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж

Намар бүр нийслэлчүүдийн санааг зовоож, хэл ам багагүй дагуулдаг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байдаг. Энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж, хүчин чармайлт гарган ажилласан байна. Тухайлбал,

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 49 цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн бөгөөд нийт 672 цэцэрлэг ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 77,6% болж өссөн байна. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн 49 цэцэрлэгийн 13 нь төрийн өмчийн цэцэрлэг бол 36 нь төрийн бус өмчийн хэлбэрээр үүд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээн авч эхлээд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгож, цэцэрлэгийн хамран сургалтыг 85 хувьд хүргэх буюу олон улсын стандартад нийцүүлэх зорилт тусгасан бөгөөд Нийслэлийн боловсролын газраас “энэхүү зорилтод хүрэх боломжтой, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын болон өргөтгөлийн ажлууд уг зорилтыг биелүүлэхэд чиглэж байгаа” гэж мэдээллээ. Мөн хотын дарга энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг “цахим” хэлбэрээр бүртгэх ажлыг эхлүүлсэн нь төрийн албаны хүнд суртал, авлига, хээл хахуулийг халахад нааштай алхам боллоо гэж эцэг, эхчүүд талархан хүлээн авсан юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд энэ жил зарим эерэг өөрчлөлтүүд гарсан байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 225 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол энэ намар төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль шинээр ашиглалтад орж, нийт 10.680 сурагч нэмж хүлээн авах боломжтой болжээ. Мөн энэ онд 8 сургуулийг 3 ээлжээс 2 ээлжид шилжүүлсэн бөгөөд хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль 2 ээлжээр хичээллэнэ.

Үүнээс гадна ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гарчээ. Тодруулж хэлбэл нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль тус бүрд 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгосон байна. Монгол Улсын 2017 оны төсөв хүндрэлтэй, шинэ бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө санхүү дутмаг байсан ч нийслэлийн иргэн бүрийн санаа зовнин хүлээдэг боловсролын бүтээн байгуулалтын ажил 2017-2018 оны хичээлийн жилд чамлахааргүй амжилттай шинэ хичээлийн жилтэйгээ золголоо

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр

Related image

ЦССҮТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 3-нд тохиож байна. Энэ удаагийн ээлжит арга хэмжээг “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран зохион байгуулахаар болсон байна. Тус байгууллагын хувьд гурав дахь жилдээ 10 дугаар сарын 3-ны цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож байгаа юм. Энэхүү өдрийн хүрээнд 10-20 удаа цусаа бэлэглэсэн 6 эрхэм донорт “Бахархал-10”, “Бахархал-20” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэнэ. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулах аж. Арга хэмжээ 2017 оны 10 дугаар сарын 3-нд өглөөний 10.00 цагт ЦССҮТ-ийн байранд (2 дугаар эмнэлгийн хашаанд зүүн хойно) эхлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Загвар өмсөгчдийн зургийг фотошопдохыг хориглосон тухай хуулийг мөрдөж эхлэв

Франц улсад энэ сарын 1-нээс загвар өмсөгчдийн зургийг фотошоп хийхийг хориглох тухай журмыг мөрдөж эхэлжээ. Энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд нэг бол 37500 евро эсвэл тухайн зар сурталчилгааг хийхэд зарцуулсан нийт мөнгөн дүнгийн 30 хувиар торгохоор тусгасан байна. Францын эрх баригчид ийм төрлийн хууль гаргах болсон нь юуны өмнө нь загвар өмсөгчдийн гэрэл зургийг засч залруулснаар ард иргэдийн дунд худлаа мэдээлэл түгээж, эрүүл мэндэд нь хор учруулж байна гэв. Загвар өмсөгчдийн дунд “моод” болж дэлгэрсэн хэт турах үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэх аж. Мөн загвар өмсөгчидтэй адил харагдахыг хүссэн иргэдийн дунд эрүүл мэндийн асуудал байнга тулгарах болжээ. Хүний биеийн жин, өндрийн харьцаа хэвийн байх атал, хэт турсан нь биеийн байдалд сөргөөр нөлөөлж буйг мэргэжилтнүүд онцолжээ. Мөн фотошоп ашиглан бодит байдлаас өөр хэлбэрээр зургийг засч харагдуулах нь сөрөг нөлөөтэй гэж Францын Эрүүлийг хамгаалахын сайд Марисоль Турен ярьжээ. Тус улсын ард иргэдийн дунд турах дэг барих явдал ихэд түгээмэл аж. Хэдэн арван мянган хүн үүнээс болж хэт тураалтай болжээ. Мөн биеийн жин, өндрийн хэвийн харилцаа алдагдаж, энэхүү үзүүлэлтээрээ Европтоо доогуурт оржээ. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн загварын компаниуд загвар өмсөгчдөөс эрүүл гэснийг батлах эмчийн бичиг шаардах болсон байна. Мөн олон компаниуд хэт туранхай загвар өмсөгчдийг ажилд авахаас татгалзах болсон аж.
Загварын ертөнцөд фотошопыг өргөн хэрэглээд удаж буй. Тухайн загвар өмсөгч тодорхой байрлалд зургаа авахуулахад асуудалтай хэсгийг засч залруулдаг нь нууц биш. Харин дээрх шинэ хууль дүрмээр тухайн загвар өмсөгчийн биеийн галбирыг фотошопоор засахыг ийн хориглолоо. Гэхдээ энэхүү хуулиар үс болон арьсан дээрх нөсөө толбыг нь арилгаж засахыг нь хориглоогүй байна.
д.ЦЭРЭНдОЛГОР
Categories
гадаад мэдээ

АНУ-д буун дуу гарч, 50 хүн амиа алджээ

АНУ-ын Лас-Вегас хотын казиногийн ойролцоо өнгөрсөн ням гаригт кантри хөгжмийн наадам болжээ. Энэ үеэр зэвсэгт этгээд олны хэсэг рүү гал нээсэн байна. Халдлага орон нутгийн цагаар 22.30 цагийн орчим болж, 50 хүн амиа алджээ. Мөн 400 хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэв. Уг хэргийг 64 настай Стефен Паддок гэгч үйлдсэн байна. Гэмт этгээд Мандалэй Бэй зочид буудлын 32 давхраас хүмүүс рүү гал нээжээ. Цагдаа нар зочид буудал руу дайран орж, зэвсэгт этгээдийг хөнөөсөн гэж мэдээлж байв. Гэвч хамгийн сүүлийн мэдээгээр гэмт этгээд цагдаа нар ирэхээс өмнө өөрийгөө егүүтгэсэн байжээ. Лас-Вегас хотноо болсон эмгэнэлт явдлыг АНУ-ын шинэ үеийн түүхэнд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг боллоо гэв. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, нэрт дуучид Селин Дион, Мэрай Кэри зэрэг олон хүн эмгэнэл илэрхийлжээ.

Хамгийн сүүлд 2016 онд Флорида муж улсын Орландо хотноо байрлах Pulse хэмээх ижил хүйстнүүдийн цуглардаг газарт халдлага болж байжээ. Тус халдлагад 49 хүн амиа алдаж, 53 хүн шархадсан нь хамгийн том халдлагад тооцогдож байв. Энэ удаагийн халдлагыг үйлдсэн Стефен Паддок өмнө нь хууль сахиулагчдын хараанд өртөж байгаагүй аж. Мөн байлдааны ажиллагаанд оролцож байгаагүйг цагдаа нар онцолжээ. Тэрбээр уг хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байв. Гэвч дараа нь Мэрил Данли гэгч эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн талаар мэдээлсэн байна. Учир нь буун дуун гарахаас өмнө ази гаралтай гэх эмэгтэй хэргийн газрын орчим байсан нь камерт бичигдсэн байж. Хэргийг мөрдөх ажиллагаанд Холбооны мөрдөх товчоо нэгджээ. Гэмт этгээд яагаад гал нээх болсон шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр

Г.Байгалмааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ

Image result for Г.Байгалмааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ

Барилга хот байгуулалтын дэд сайд байсан Г.Байгалмааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ.

Тэрбээр

  • Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын дэд сайд,
  • УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх,
  • Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.
Categories
мэдээ нийгэм

Төрийн цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүнэ

Замын цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж салаавч гарган танхайрсан Ц.Баярцогтыг шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Түүнд цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл хүдэтгэж хэл амаар доромжилсон гэх үндэслэлээр хэрэг тулгаж буй. Хуулиараа 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох эсвэл гурван сараас зургаан сар хүртэлх хугацаатайгаар хорих шийтгэлтэй ажээ.

Categories
мэдээ улс-төр

С.Чинзориг: “Чиний оролцоо хэрэгтэй байна” гэхэд манай гишүүдээс сайд болохгүй гээд ухрах хүн байхгүй


Өдрийн сонины 2017.09.26 МЯГМАР ¹207(5774)-ын дугаараас авч нийтлэв

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.


-Засгийн газар огцорсон ч дараагийн Засгийн газрын томилгоог хүлээгсэд их байна. Төрийн тэргүүний зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажилдаа анхаар, ээлжит бус чуулганаа даруй зарла гэдгийг мэдэгдсэн. Нөхцөл байдал яаж өрнөх бол?
-Миний хувьд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан хүний нэг нь. Засгийн газрыг огцруулсан нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, өнгөрсөн сонгуулиар ард түмэн манай намд асар их итгэл үзүүлсэн. Гэтэл нэг жилийн дотор бид иргэдийн өгсөн тэр их итгэлийг тодорхой хэмжээнд алдчихлаа. Ний нуугүй хэлэхэд иргэдийн итгэл биднээс алсарч байна л даа. Үүний баталгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн байлаа. Манай намаас нэр дэвшигч хоёр удаагийн санал хураалтын алинд нь ч гарч чадсангүй. Энэ нь Засгийн газарт иргэдээс өгсөн үнэлгээ гэж үзэж байгаа. Цаашаа засгаа өөрчилж байж явахгүй бол дараа дараагийн төсвийг УИХ-д өргөн барьдаг. Уг нь засгийн асуудлыг богино хугацаанд шийдээд шинэ Засгийн газар нь төсвөө Их хуралд өргөн барих нь зүйтэй гэж бодож байсан ч цаг хугацааны хувьд боломжгүй болчихлоо. Бага хурлаар намын дүрмийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэж байна. Намрын чуулганы эхний хуралдаанаар үндсэндээ шинэ Ерөнхий сайдын асуудал шийдэгдэнэ.
-Хэн Ерөнхий сайд болох юм?
-Хэн нэгэн хүний нэр хэлмээргүй байна. Манайхан хэн Ерөнхий сайд болох вэ гээд хүн л яриад байдаг л даа. Миний хувьд үүнийг зөв зарчим гэж боддоггүй. Хамгийн гол нь ард түмэн биднээс яагаад нүүр буруулав гэдэг учир шалтгааныг олох хэрэгтэй.
-Түрүүн бол та Засгийн газар л гээ биз дээ. Тодорхой зүйлийн учир шалтгааныг юуг нь олдог юм бэ?
-Магадгүй явуулж байгаа бодлого олон түмэнд таалагдахгүй байгаа учраас иргэдийн итгэл биднээс холдож байна. Тиймээс шинэ Засгийн газар явуулж ирсэн бодлогодоо дүгнэлт хийж зарим нэг бодлогын өөрчлөлтийг хийх ёстой. Өөр нэг зүйл нь өмнөх Засгийн газрын томилгооны асуудал иргэдийн дунд маш их маргаан дагуулсан юм байна. Мэргэжлийн Засгийн газар гэчихээд тэрэндээ хүрсэнгүй гээд ярьдаг. Тэр утгаараа дараагийн Засгийн газарт хэн орох вэ гэдгээс урьдаад боловсон хүчний хувьд ямар бодлого, зарчим, шалгуур баримтлах вэ гэдгээ ил тод болгох шаардлагатай. Үүний дараа харин хэн байх вэ гэдгээ ярих нь амархан. Тийм учраас хүн ярихаасаа өмнө бодлогын ямар алдаа гарав, ямар бодлогод өөрчлөлт оруулах вэ гэдгээ маш сайн ярих нь зөв.
-Хүүхдийн мөнгөн дээр дөрвөн удаа эргэж буцсан юм байж. Бодлогын алдаа гаргасан юм байж. Үнэндээ засгаар орж байгаа асуудал огцруулсан та нарын бүлэг дээрээ дэмжээд явсан шийдвэрүүд биз дээ. Ер нь үе үеийн Их хурлын алдааг засаг нь үүрчихдэг л дээ?
-65-ын бүлэг намын бүтцийн байгууллага биш. Их хурлынх. Боловсон хүчний бодлого нам дээр гардаг. Намын Удирдах зөвлөл, Ерөнхий сайд, сайд нь хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ гаргадаг л даа. Ерөнхий сайдын нэрийг Бага хурлаас дэвшүүлдэг бол сайд нарын нэрийг Удирдах зөвлөлөөс шийдвэр гарч бүлэгт танилцуулж, дэмжлэг авч явдаг. Асуудал шийдэхэд бүлгийн гишүүд оролцсон, бүлэг дээрээ асуудлаа яриагүй юм уу гэдэг асуудал байхгүй. Үндсэндээ намын бодлого гээд намын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг бүлэг дээр санал хурааж шийддэггүй. Гишүүд саналаа л хэлдэг. Бүлгийн гишүүдийн оролцоо бага байдаг. Хоёрдугаарт, манайханд асуудал байнаа бас. Цөөн хэсэг нь намын бодлого нэрээр олонхоо захираад зөв ч бай буруу ч бай хүч түрээд явдаг. Уг нь олонхи нь шийдэх ёстой. Энэ бидний алдаа байж. Тиймээс цаашид нам дотроо олонх болсон үед яах вэ гэдэг нь өөр асуудал. Эхлээд бид иргэд, сонгогчдынхоо дунд олонх болох хэрэгтэй. Иргэдийнхээ итгэлийг олж авах шаардлагатай.
-Мэргэжлийн гэх тодотголд багтах засаг байгуулагдах юм уу. Жилийн дараа Засгийн газар муу ажилласан, бодлогын алдаа гаргалаа гээд дахин огцруулахгүй гэх баталгаа бий юу?
-Хүн алдаа гаргах нь тийм ч муу зүйл гэж боддоггүй. Хамгийн гол нь гаргасан алдаагаа засч чаддаг байх ёстой. Тиймээс бид өмнөх Миний хувьд Ардын намын бүлэг хоёр хуваагдлаа гэж харахгүй байна. Нэг хэсэг нь Засгийн газар муу ажиллаж байна бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулаад шинэ баг гаргаад явъя гэсэн. Нөгөө хэсэг нь Засгийн газар сайнгүй ажиллаж байгаа. Тиймээс нэг хэсэгт нь өөрчлөлт оруулаад явъя гэсэн саналын зөрүүтэй байр суурь байсан. Энэ нь эцэстээ бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Цаашид Засгийн газар байгуулахад огцруулахыг дэмжсэн, дэмжээгүй гэдэг дээр хуваагдах асуудал байхгүй. Олон түмнээс санал аваад сонгогдсон намын бүлгийн гишүүд шүү дээ, бид 65. Тиймээс 65-ынхаа хүрээнд дахин ярина. Засгийн газар огцруулахад гарын үсэг зурсан 31 дангаараа засаг байгуулна гэж байхгүй. Гарын үсэг зураагүй хэдээс сайд болж болохгүй, гарын үсэг зурснуудаас сайд болж болохгүй гэсэн асуудал байж болохгүй юм. Бид нэг баг. Улс төр багийн тоглолт учраас 65 гишүүнийхээ хүрээнд ярьж байгаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар өмнөөс бид тийм бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллана гэж хэлэх боломжгүй. Өөр нэг зүйл нь Их хурлын гишүүний хувьд одоогийн байгаа Засгийн газрын энэ бүтцээр явах нь зүйтэй. Төрд ажиллаж буй албан хаагчдыг бужигнуулалгүй ажиллуулах нь чухал гэдгийг дэмждэг. Тиймээс яамдын тоог нэмж, хасах шаардлагагүй. Бага хурал, бүлгийн хурал дээрээ ч хэлнэ. Улс төрийн намуудын үг үйлдэл зөрж болохгүй. Тиймээс Засгийн газрын гишүүдийн найм нь давхар дээлтэй, найм нь давхар дээлгүй байна гэж ноднин бид зарласан. Тийм учраас энэ хэмжээнд нь байлгах ёстой. Тэгэхгүйгээр аль нэгийг нь нэмчихвэл сахил хүртээд шал дордсон юм болно.
-Бодлого гэж манайхан их ярьдаг. Намын бодлого мөрийн хөтөлбөрт улсын бодлого болж чадаж байгаа юм уу. Та ч гэсэн бодлого гэж хэдэнтээ дурдлаа. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл манайд бодлого байсан юм уу гэж эргэлзэж байна л даа. Өнөө маргаашаа аргацаасан богино зайн улс төрөөс илүү улс орныг хөгжүүлэх бодлого үгүйлэгдээд байна л даа?
-Би таньтай санал нэг байна. Улс орон гэж байгаа л юм бол урт хугацааны хөгжлийн бодлоготой байх ёстой. Тэгж байж тогтвортой хөгжинө. Хөгжсөн орнуудын жишгийг харахад засаг нь огцорсон ч шинжлэх ухааны үндэстэй боловсруулагдсан бодлого нь хэвээрээ байдаг учраас асуудал гардаггүй. Харамсалтай нь манайд сонгуулиас сонгуулийн хооронд дөрвөн жилийн амлалтаар явдаг. Үүнийгээ бодлого гэж эндүүрдэг. Засгийн газар, салбарын сайд өөрчлөгдөхөд түүнийг дагаад бүтэц, бодлого нь өөрчлөгддөг нь буруу. Тиймээс Үндсэн хуулиндаа бид яамны бүтэц тодорхой байх ёстой гэдэг асуудлыг оруулж өгье гэж байгаа. Төрийн бодлого хадгалагдаж, төрийн албан хаагчдын чадавх боломж бүрдэнэ. Бид Хөгжлийн тухай хуультай болсон. 2030 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлалаа батласан. Үүний дагуу бодлогын хүрээнд улс орноо хөгжүүлээд явах боломжтой. Манайд эрх зүйн орчин нь бүрдсэн, бодлогын эх суурь тавигдсан. Цаашид урт хугацааны бодлого төлөвлөгөөтэй байдаг зарчмаар явах ёстой. Ингэж чадвал хэтээ харсан хөгжлийн зорилтдоо хүрнэ. Миний хувьд Засгийн газрын бүтэц дотор ч гэсэн Шадар сайд нь улс орны хөгжлийн төлөвлөлт, макро эдийн засгаа хариуцаад явах нь зөв гэж үздэг. Тэгэхгүйгээр Шадар сайд нь гал унтраадаг, баяр наадмын комисс зохион байгуулдаг өдөр тутмын аахар шаахар ажил хариуцдаг байж болохгүй. Хоёрдугаарт, засаг тогтвортой байх ёстой гэдэгтэй би санал нийлдэг хүн. Гэсэн ч засаг тогтвортой байна гээд нэг хэсэг хүн сандал ширээн дээрээ удаан хугацаагаар суухын нэр биш. Засгийн газраас явуулж буй бодлого нь тогтвортой, ард нийтийн хүсэлтэд нийцсэн байх ёстой. Нэг зүйлийг онцлоход засгаас гарсан шийдвэрүүд нь тогтвортой байж чадахгүй байгаа учраас тогтворгүй байдал бий болоод байгаа юм. Тухайлбал, хүүхдийн мөнгө байна. Нэг жилийн дотор манай засаг дөрвөн янзын шийдвэр гаргасан. Нэг асуудлаар ингэж дөрвөн янзын шийдвэр гаргаж байгаа бол бодлого тогтворгүй байна гэсэн үг. Ард түмэн долоо хэмжиж нэг огтло гэдэг. Манай засаг долоо огтолчихоод нэг хэмжээд байгаа юм биш биз дээ. Үүнээс болж бодлого тогтворгүй, иргэдийн итгэл алдарч байгаа юм байна гэж хувь хүн талаасаа тэгж л оношилсон. Тэр утгаараа би гарын үсэг зурсан.
-Та гарын үсэг зурсан нь ийм учиртай байж. Засгийн газраа даруйхан байгуулах шаардлагатай юм биш үү?
-Одоо яаралтай Засгийн газраа байгуулах ёстой. Аравдугаар сарын нэгэн гэхэд Засгийн газар ирэх оны алдаагаа давтаж болохгүй. Ард түмний хүсэн хүлээж буй мэргэжлийн Засгийн газрыг байгуулж чадвал иргэд, гишүүд дэмжээд явах боломжтой. Улстөрч хүмүүс тодорхой хэмжээнд шунал, амбицаа дарж байх шаардлага байдаг. Тэр утгаараа гишүүд маань ч гэсэн амбицаа дарах хэрэгтэй. Дараагийн мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад явах боломжийг нь олгох байх. Энэ Засгийн газар байгуулагдаад нэг жил үйл ажиллагаа явууллаа. Огцорсон засгийг энэ парламентын нүүр болгоод явах боломжгүй байсан. Тиймээс 2020 онд ялалт байгуулж чадахгүй нь гээд энэ удаа Засгийн газраа огцруулсан. 2020 оноо бодож иргэдэд таалагдсан, тэдний хүсэн хүлээж байгаа тийм бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллах ёстой.
-Ц.Нямдорж гишүүн “Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 31 гишүүн дараагийн засагт сайд болохгүй гэсэн. Хэлсэн ярьсандаа байна шүү” гэж хэлсэн юм билээ. Та дараагийн засагт сайд болох уу?
-Ардын намын бүлгийн нэг хэсэг нь засгийг огцруулна, нөгөө хэсэг нь огцруулахгүй гээд хоёр хуваагдсан гэдэг мэдээлэл гараад байгаа. байх вэ гэдгээ ярих бүрэн боломжтой. Хэн хэн сайд болох вэ гэдгийг тааж мэддэг хувилгаан нь би биш учраас хэлж мэдэхгүй. Зайлшгүй шаардлагатай, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд чиний оролцоо хэрэгтэй байна гэхэд манай гишүүдээс сайд болохгүй гээд ухрах хүн байхгүй болов уу. “Би болъё” гэсэн болгон нь сайд болчихдог юм биш. Огцрохгүй гээд гэдийж байгаад огцролгүй үлддэг ч ажил биш юм. Төрийн ажил явдаг хуулийнхаа дагуу явна. Бага хурлаас Ерөнхий сайдад дэмжлэг аваад гарч ирсэн хүнийг 65-ын бүлэг дэмжээд явах хэрэгтэй.
-Дараагийн Засгийн газрын бүтэц зурагдаж одоо байгаа яамдын тоог хоёроор нэмж, сайд нар бүгд давхар дээлтэй байх боломжтой боллоо гэх мэдээлэл гарч байна. Сахил хүртээд шал дордож байгаа юм биш үү?
-Бүлэг дээр ийм асуудал яригдаагүй. Намын удирдах түвшинд ч яригдаагүй байх. Намын Удирдах зөвлөл, Бага хурал дээр бид Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар ярилцана. Шинэ Ерөнхий сайд гарч ирээд ямар бүтэц, багтай ажиллах вэ гэдэг нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Тиймээс шинэ Ерөнхий сайдын өмнөөс бид тийм бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллана гэж хэлэх боломжгүй. Өөр нэг зүйл нь Их хурлын гишүүний хувьд одоогийн байгаа Засгийн газрын энэ бүтцээр явах нь зүйтэй. Төрд ажиллаж буй албан хаагчдыг бужигнуулалгүй ажиллуулах нь чухал гэдгийг дэмждэг. Тиймээс яамдын тоог нэмж, хасах шаардлагагүй. Бага хурал, бүлгийн хурал дээрээ ч хэлнэ. Улс төрийн намуудын үг үйлдэл зөрж болохгүй. Тиймээс Засгийн газрын гишүүдийн найм нь давхар дээлтэй, найм нь давхар дээлгүй байна гэж ноднин бид зарласан. Тийм учраас энэ хэмжээнд нь байлгах ёстой. Тэгэхгүйгээр аль нэгийг нь нэмчихвэл сахил хүртээд шал дордсон юм болно.
-Бодлого гэж манайхан их ярьдаг. Намын бодлого мөрийн хөтөлбөрт улсын бодлого болж чадаж байгаа юм уу. Та ч гэсэн бодлого гэж хэдэнтээ дурдлаа. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл манайд бодлого байсан юм уу гэж эргэлзэж байна л даа. Өнөө маргаашаа аргацаасан богино зайн улс төрөөс илүү улс орныг хөгжүүлэх бодлого үгүйлэгдээд байна л даа?
-Би таньтай санал нэг байна. Улс орон гэж байгаа л юм бол урт хугацааны хөгжлийн бодлоготой байх ёстой. Тэгж байж тогтвортой хөгжинө. Хөгжсөн орнуудын жишгийг харахад засаг нь огцорсон ч шинжлэх ухааны үндэстэй боловсруулагдсан бодлого нь хэвээрээ байдаг учраас асуудал гардаггүй. Харамсалтай нь манайд сонгуулиас сонгуулийн хооронд дөрвөн жилийн амлалтаар явдаг. Үүнийгээ бодлого гэж эндүүрдэг. Засгийн газар, салбарын сайд өөрчлөгдөхөд түүнийг дагаад бүтэц, бодлого нь өөрчлөгддөг нь буруу. Тиймээс Үндсэн хуулиндаа бид яамны бүтэц тодорхой байх ёстой гэдэг асуудлыг оруулж өгье гэж байгаа. Төрийн бодлого хадгалагдаж, төрийн албан хаагчдын чадавх боломж бүрдэнэ. Бид Хөгжлийн тухай хуультай болсон. 2030 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлалаа батласан. Үүний дагуу бодлогын хүрээнд улс орноо хөгжүүлээд явах боломжтой. Манайд эрх зүйн орчин нь бүрдсэн, бодлогын эх суурь тавигдсан. Цаашид урт хугацааны бодлого төлөвлөгөөтэй байдаг зарчмаар явах ёстой. Ингэж чадвал хэтээ харсан хөгжлийн зорилтдоо хүрнэ. Миний хувьд Засгийн газрын бүтэц дотор ч гэсэн Шадар сайд нь улс орны хөгжлийн төлөвлөлт, макро эдийн засгаа хариуцаад явах нь зөв гэж үздэг. Тэгэхгүйгээр Шадар сайд нь гал унтраадаг, баяр наадмын комисс зохион байгуулдаг өдөр тутмын аахар шаахар ажил хариуцдаг байж болохгүй.
Categories
мэдээ нийгэм

​Нууцаар мөрийтэй тоглодог этгээдүүдийг цагдаагийнхан шалгаж байна

Related image

Нууцаар мөрийтэй тоглодог этгээдүүдийг өнгөрсөн шөнө цагдаагийнхан илрүүлж, шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б-нь мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэр бүхий паб-д хэсэг бүлэг хүмүүс тоглож байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн үйлдэл дээр нь баривчилжээ. Мөн эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг нь хураан авсан тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Үүнээс гадна өнгөрсөн шөнө хулгайн гэмт хэрэг хэд хэд бүртгэгджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороонд суух 47 настай эрэгтэй М-ийн сууцны вакум цонхны салхивчийг эвдэж Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд суух 21 настай эрэгтэй А-нь хулгай хийх гэж байхад нь үйлдэл дээр нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн илрүүлж, шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Чадраабалын Лодойдамба зохиолчийн халуун голомт Хантайширын тэмдэглэл (I)

Төрийн шагналт зохиолчид. Зүүн гараас Ч.Лхамсүрэн, Э.Оюун, Ч.Лодойдамба, Б.Ринчен, Ч.Чимид нар. 1950-иад оны дундуур

Монгол Улсын төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын 100 жилийн ой энэ онд тохиож буй юм. Их Лодойдамбынхаа тэгш ойд хүндэтгэл үзүүлэхээр Монголын утга зохиолын үе үеийн төлөөлөл, соёлын зүтгэлтнүүд төрсөн бууц өндөр Алтай, Хантайширынх нь нуруунд очлоо. Чадраабалын Лодойдамба зөвхөн бичгийн сод туурвилч байгаад зогсохгүй, үндэстний хэл соёлын дархлааг хадгалагч, монгол төрийн сайд, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, чухамхүү өөрийнх нь хэлсэнчлэн “Хугараагүй ноён нуруу” байжээ. Тиймдээ эл зохиолчийн өндөр ой Монголын утга зохиол, мэргэжлийн театр урлагийн нэгэн зуунаар хэмжигднэм буюу.

Тэрээр зууны манлай “Тунгалаг Тамир” романыг Монголын болон дэлхийн олон орны уншигчтай учран золгуулж, засагт ханы хөх харчуудаа дархалсан нэгэн юм. Цуут Хантайширын нурууны Янчилын аманд төрсөн хөвгүүн ард түмэндээ “роман” гэж ийм зүйл байдаг юм хэмээн “Алтайд”-ыг анхлан туурвиж, улмаар “Манай сургуулийнхан”, “Малгайтай чоно”, “Хугараагүй ноён нуруу”, “Шаргачин”, “Солонго” тэргүүт олон сонгомол бүтээлийг оюун бодлоосоо ундруулж, их утга зохиолын эрдэнийн сан хөмрөгийг баяжуулсан. Ингээд хүмүүний хорвоод тавин гуравхан жил наслаад буцсан их зохиолчийн халуун голомт Хантайширын нуруу, өндөр Алтайгаас нь сурвалжилсан “Суу билэгтний өлгий” цуврал тэмдэглэлээ хүргэе.
“Орлогч”, “Тэжээвэр”, “Хөх сайрын чулуу”, “Хөх тавилан” зэрэг зохиолуудаараа нэрд гарсан төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов, “Азын цэнхэр уул”, “Уулын намар”-ын эзэн соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв гээд ёстой л нөгөө “Алтайн хөх харчууд” нь цуглалаа. Лодой зохиолчийн борооны дусал шиг гурван охиных нь хоёр нь буюу урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Насанбат, олон улсын сэтгүүлч Л.Насанбаяр нар хүрэлцэн очсон юм.
“Ентүм” буудлын өрөө зохиолчдоор дүүрч, намрын налгар цаг дор нарлаг өндөр Алтай Лодойдамбаараа амьсгалж байна уу даа гэж санагдахаар. Энд тэндгүй халуун дулаан яриа өрнөж, янжуурын цэнхэр утаа суунаглан хөл хөсөөн болном. Цаст Сутай, Дарвийн нуруу, Хар азаргын нуруу, Хантайширын нурууд нь жижигхээн өрөө тасалгаанд чихэлдэж байна уу гэмээр. Ийм л аваргуудын дуулиан шуугиан дунд хөрзөн чихсэн зуух шиг халуу дүүгэх Пүрэв баавайгаа бараадлаа. “Жаран долоон онд зохиолчдын дөрөвдүгээр их хурал эмнэлэг гэгээрлийн ордонд болсон. Тэр хурлын индэр дээрээс Лодой гуай үг хэлж байхыг би харсан” хэмээн тэрээр хагас зуун жилийн тэртээх дурсамжаа сөхөв. “Үг яриаг нь сонсоход бүлээн сүү ууж байгаа мэт таатай” гэж Дашбалбар найрагч Пүрэв баавайн тухай хэлсэн нь бий. Энэ удаад мань хүн Лодойдамба гуайгаар “бүлээн сүү” уулгасан нь энэ. “Жаран долоон он гэдэг чинь “Тунгалаг Тамир” гараад ирчихсэн, мань мэт нь шуургалаад уншчихсан үе. Ер нь Лодой гуай их эрт өндрөө авч мандсан хүн юм. Дөчөөд оны дундуур “Алтайд” романыг бичээд л мандчихсан. “Алтайд”-ыг Монголын анхны роман биш гэж үзэх хүмүүс байдаг. Тэр бол судлаачдын үзэл, бидэнд хамаагүй зүйл. Ямар ч байсан роман гээд л тэр хүн бичсэн. Миний хувьд Монголын анхны роман л гэж боддог. “Тунгалаг Тамир”-ын тухай мань мэт юу хэлэх вэ. Тэртэй тэргүй тамгатай зохиол.

Монгол Улс гүрэн оршин тогтнож байгаа цагт Лодойдамбын “Тунгалаг Тамир” яригдсаар байх болно” гэж ёстой нэг бардам хэлдэг байна шүү. “Лодойдамба, Түдэв, Цэдэндоржийг ярихгүйгээр биднийг яриад яах юм. Бид чинь уулын тэртээ бэлд хэвтэж байгаа жижигхэн толгод шүү дээ” гэж баавай хэлдэг.

Нэг хэсэг Алтайнхныг “Гурван том зохиолчтой, гучин жижиг зохиолчтой” гэж ярьдаг байв. Гурван том нь мэдээж Лодойдамба, Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж. Гучин жижиг гэдэгт нь өнөө Пүрэв, Норов, Лочин, Бажуудайн Ганбат, Тоомойн Очирхүү нь ордог байж. Харин сүүлийн үед “гучин том зохиолчтой, гурван зуугаад жижиг зохиолчтой” гэсэн яриа гарсан байна лээ. “Тэнгэрийн мөнгөн Алтай” номонд Говь-Алтайн 250 шахам зохиолчийн бүтээл шигшигдэж орсон гэж бодохоор аварга л дуулдаж байгаа юм. Энэ аваргуудын нэг хэсэг нь цаст цагаан Сутайгаа, нөгөө хэсэг нь Тайшир ханаа тойрч төрдөг гэж нутгийн луугарууд нь хэлдэг юм билээ. Пүрэв баавай бид хоёрыг Алтайгаа халиаж, Лодойдамба гуайгаа дурсан суухуйд Булган хангайн Чачиртын шар ширэнгэ, Уул-Алтаадын хүү Дамдинсүрэнгийн Урианхай найрагч “бэлчээр”-т маань нийллээ. “Та чинь Лодойдамба гуайтай уулзаж байсан даа” гэж сүрхий тулган асуухад, уулзаж ярилцан, дэргэд нь бараадаж очих хувь дутсан нөхөр шүү дээ. Харин бараа дүрийг нь бол харсаан гээд инээвхийлэв.

Нэрт зохиолч Ч.Лодойдамбын хоёр охин аавынхаа хөшөөний дэргэд. Говь-Алтай аймгийн Тайшир сум. 2017.09.15
“Жаран дөрвөн онд Москвагийн Улсын эдийн засгийн сургууль төгсч ирээд Улсын төлөвлөгөөний комисст ажилд орлоо. Манай ажил Засгийн газрын ордонд. Нэг өдөр хоол идэхээр Засгийн газрын хоёр давхрын гуанзанд оров. Тэнд сайд дарга нарын тусгай ширээ байна. Манай ширээнийхэн Лодойдамба гуай сууж байна гэлцээд унав. Нээрээ хартал сайд нарын тусгай ширээнд Удвал гуайтай хамт сууж байсан. Удвал гуайг бол би ойроос харж, уулзаж байсан. Лодойдамба гуайг болохоор харж байгаагүй, амар мэнд мэдэж байгаагүй. Анх харсан сэтгэгдэл гэвэл сонин. Төрийн энэ том сайд, нэртэй ийм зохиолч байж яасан ч туранхай хүн бэ дээ гэж бодсон юм даг. “Солонго”, “Шаргачин” өгүүллэгүүдийг нь Москвад сурч байхдаа Оросын сэтгүүлээс уншиж л байлаа. Утга зохиолын гол амин сүнс нь дүр гэж үзэж байх тэр цагт “Тунгалаг Тамир” аргагүй л ширээний ном байлаа” хэмээн өгүүллээ.

Лодойдамба гуай нэгэн мянга есөн зуун арван долоон оны наймдугаар сарын 20-нд одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Сүхийн хоолой гэдэг газар төрсөн хэмээн намтарт нь тодорхой бичээстэй байна. Яг төрсөн бууц нь Янчилын ам гэдэг газар. Их зохиолчийн хүй цөглөсөн бууцыг энэ нутгийн төрийн түшээ Вандангийн Алзахгүй, зохиолчийн дотны найз Дэгээхүүгийн Сүрьяа гуайг сэрүүн тунгалаг байхад нь заалгаж аваад дурсгалын пайз анх хатгасан түүхтэй. Тэр тухайгаа ийн өгүүлж байна. “Төрсөн гэрийн буурийг нь маш үндэслэлтэй тогтоосон юм. Лодой гуай аймагт ирэхдээ өөрийн найз Дэгээхүүгийн Сүрьяа гэж урт цагаан сахалтай домог шиг өвгөнийд ирдэг байсныг хүмүүс дурсдаг. Би Сүрьяа гуайд “Таны амьдарч байсан байшингийн ханан дээр “Сүрьяа зохиолч энд амьдарч байсан” гэж пайз хатгаж үлдээнэ” хэмээн хэлсэн юм. Түүнээс улбаалаад Лодойдамба гуайн төрсөн буурийн тухай яригдсан. Лодойдамба зохиолч өөрөө Сүрьяа гуайд төрсөн гэрийн бууриа зааж өгч байсан юм билээ. “Энд манайх байсан. Ээжийн аарц шахдаг гурван чулуу байх ёстой” гээд гурван чулуугаа дүрээр нь олсныг өвгөн хэлдэг. Сүүлд бид очихдоо ч өнөө гурван чулууг нь олсон. Тэгээд “Энд Лодойдамба зохиолч төрсөн” гэсэн дурсгалын хаяг тавьсан. Сүрьяа гуай түүх ч мэднэ, ёс төр ч сайн мэдэхийн хувьд “Хүний оршуулгын газар байгаа юм шиг тийм зүйл хийхгүй шүү” гэж хатуу сануулж байлаа” гэв.

Тэднийх ихэвчлэн Сүхийн хоолойгоор нутагладаг байжээ. Чадраабал гуай сайхан барилддаг, том биетэй, нутаг хошуундаа бичиг ном сайтай лут хүн байсан гэнэ. Лодойдамба гуайн өвөө болох Цогт гэдэг хүн нь Засагт хантай их ойр шадар байсныг түүх гэрчилж байна. Аль үеийн Засаг хантай нь юм бэ дээ, бүр худ ургийн барилдлагатай байсан аж. Тодруулбал, Цогт гэж хүнийхээс Засагт хан хатан залж байсан түүхтэй гэдэг. Бичгийн эрдэмд гаргуун байсных нь илэрхийлэл Чадраабал гуайн заргын бичиг үйлддэг байснаар нь хэмжигдэнэ. Засагт ханы манжтай заргалдсан ихэнх заргын бичгийг Чадраабал гуай бичсэн байна. Тэгэхээр аугаа их зохиолч Лодойдамба үе дамжсан бичгийн хүмүүн гэдэг нь тодорхой болж байгаа юм. “Эмээ маань аавыг арван настай байхад нь бурхан болсон учир өвөө дөрвөн өнчин хүүхэдтэй үлджээ. Өвөө хал нь гаднаа, хайр нь дотроо ухаантай хүн байсан шиг байгаа юм. Тухайн үедээ эрдэм номтой, манж түвд хэлтэй, боловсрол сайтай хүн байж. Эртний түүх, яруу найраг, үлгэр сайн мэддэг, гэртээ хүн урьж үлгэр уншуулдаг зэрэг нь аавыг зохиол бичихэд их нөлөөлсөн” гэж Лодойдамба гуайн голомтыг нь залгаж төрсөн ганц хүү Монголын нэртэй дипломатч Галбадрах нэгэнтээ өгүүлсэн нь бий.
Зууны манлай роман “Тунгалаг Тамир”-аа Лодойдамба гуай “Ачит эцгийнхээ дурсгалд зориулав” хэмээн тэргүүн дэвтрийнхээ нүүрэнд титэмлэсэн нь ийм учиртай ажгуу. Урт цагаан сахалтай өвгөний зураг хадаатай байдаг нь төрийн хошой шагналт зохиолчийн ачит эцэг нь ажээ. Анхны зохиол нь “Малгайтай чоно”. Гуч нэлээд гарсан хойноо бичжээ. Аавдаа тохиолдсон явдлаас санаа авч бичсэнээ дурссан байдаг. Бодох нь ээ, аавынх нь ярьсан зүйл зохиол болчихсон хэрэг даяар “эргэлтэнд” оруулж өгсөн хүн. Лодойдамба гуайн аав Чадраабал өөрөө “Засагт ханы хөх харчуул”-ын нэг бөгөөд нутгийнхныхаа үүх түүхийг гаргуун мэддэг хүн байсан гэдэг. “Хэцүү” гэдэг үгийг өнөө цагт яхир зуумхай, санаа гашуун, суусан газраасаа шороо атгадаг, нэгэнт атгасан бол атгаснаа тавьдаггүй, ашигч сэргэлэн ч байж болох хүмүүст ихэвчлэн тодотгон хэрэглэдэг. Харин Засагт ханы хөх харчуулын тухайд бол энэ “Хэцүү” нь огт өөр ойлголт юм. Уужуу алсын хараатай, хэрсүү чанга бодол санаатай атлаа хар муу санаа бодолгүйдээ гэнэхэн ч юм шиг, халширч шантрахыг мэдэхгүй эрэмгий оргилуун атлаа дөлгөөхөн, зоримог овсгоо самбаатай, шургуу хөдөлмөрч атлаа ашигч завшаанч биш, хамгийн гол нь хүнлэг голч нуруутай, холч бодолтой хүмүүс байж. Дарга, ихэс, баян цатгалан гэж далдаганахгүй, доодос гэж дооршаахгүй, хэлэх үгээ хэнээс ч эмээлгүй ил шулуухан хэлчихдэг, зовж шаналахдаа тулбал хэн нэгэнд ялархахаас илүүгээр чимээгүй тэсдэг, гавьяа байгуулбаас баатарлаж, цээж ханхалзах нь бага тийм л хүмүүс. Яг л “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ лугаа адил” гэж Алтайн хүү, эдүгээ цагийн өнгөнд яваа нэртэй зохиолч Баасангийн Номинчимэд бичсэнийг энд шигтгээ болгон орууллаа. Лодой зохиолч тавин дөрвөн онд “Алтайд” роман, “Манай сургуулийнхан” туужаараа төрийн шагнал хүртсэн. Түүндээ урамшиж, тэр жилээ алдарт “Тунгалаг Тамир”-аа эхэлсэн түүхтэй. Хоёр боть энэхүү романыг 13 жил бичиж жаран долоон онд тавин насныхаа даваан дээр дуусгажээ. Түүнээс гуравхан жилийн дараа буюу цэл залуухан насандаа Лодойдамба гуай бурхны оронд явсан. Монголын төр алдарт “Тунгалаг Тамир”-т нь төрийн хошой шагналыг нэхэж олгосныг бид мэднэ.
“Аавгүй өсөх хэцүү л дээ. Эр хүний хайр хүсдэг юм шүү” гэж аравхан насандаа ааваасаа өнчирч хоцорсон хүний ганц хүү Галбадрах хэлдэг. Түүний бас нэгэн дурсамжийг энд сөхье. “Аав улсын наадмын хурдан морины комисст олон жил ажилласан юм. “Тэтгэвэрт гарахаараа морь уяна гэдэг байж билээ. Наадам дөхөхөөр би ааваас салахгүй. Аавтайгаа, морины комиссынхонтой хамт явахад тэд сонин сайхан зүйл их ярьдаг сан. Хурдан морины тухай түүх, домог ярина. Сонсоод л баймаар, одоо ч санаанаас гарахгүй” гэж уярам өгүүлдэг юм.
Categories
мэдээ цаг-үе

“Chikin ramen”-аас эхтэй бэлэн гоймонгоос бүр мөсөн татгалзах шалтгаанууд

Япон, Тайванийн зохион бүтээгч, бизнесмэн Андоу Момофүкү 1958 онд анхны бэлэн гоймонг худалдаанд гаргажээ. “Nissin food products” компанийн үүсгэн байгуулагч тэрээр бэлэн гоймон, рамен, савтай гоймонг зохион бүтээгчдийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд 2007 онд 97 настайдаа өөд болсон юм байна. Дайны дараа Японд хүнс хомсдож хүмүүс хангалттай идэж чадахгүй, цадах гэдэг мэдрэмжийг бүр мартаад байв. Энэ байдлыг Андоу анзаарч “Яагаад бид тусламжаар ирсэн улаан буудайгаар зөвхөн талх л барьж идэх гэж вэ. Цадах өөр хоол хийж идэж болно шүү дээ” гэж боджээ. Гоймон, түргэн хоолны газар бий ч хүн бүрт үйлчилж чаддаггүй байв. Ингээд Андоу түргэн хугацаанд болох амттай гоймон хийх санаагаа ажил хэрэг болгож олон удаагийн туршилт нь үр дүнгээ өгч 1958 оны наймдугаар сарын 25-нд 48 настайдаа анхны бэлэн гоймонгоо худалдаанд гаргажээ. Тэрээр “Хүн төрөлхтөн гэдэс цатгалан цагт л энэ дэлхийд энх тайван тогтноно” гэж ярьдаг байжээ. “Chikin Ramen” гэх нэртэй тэрхүү бэлэн гоймон нь зах зээлд байсан удон, соба гоймонг бут цохиж хэрэглэгчдийн хүрээ нь өдөр өдрөөр нэмэгдсээр байжээ. Тухайн үедээ тансаг хоолонд тооцогдож байсан бол одоо Японы нийт зоогийн газрын 30 хувьд нь уг гоймонг борлуулдаг бөгөөд хамгийн хямд бэлэн гоймон нь.

Япончуудын өнгөрсөн зуунд хийсэн шилдэг нээлтүүдийн тоонд бэлэн гоймонгийн технологийг оруулах нь бий. Японоос улбаатай энэ бэлэн гоймон нь өнгөрсөн хагас зуунд дэлхий даяар тархаж улс орон бүр өөр өөрийн технологиор бэлэн гоймон хэмээх түргэн хоолыг үйлдвэрлэж байна.
Монголчуудын хувьд 1990 он гарснаас хойш бэлэн гоймон гэх зүйлийг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад оруулчихаад байгаа. Солонгосын олон ангит кинонууд дээр бэлэн гоймон идэж байгаа дүр зураг ихээр гардаг нь Монголд бэлэн гоймонгийн бизнес цэцэглүүлэх нэг том суваг нь болсон. Нэг үгээр Солонгос цуврал кинонууд араасаа бэлэн гоймонгоо “цувруулсан” гэж болно. 2000 оноос хойш бэлэн гоймон монголчуудын өдөр тутмын хүнсний тоонд зайлшгүй нэрлэгддэг түргэн хоол нь болжээ.

Амт, үнэр нь сайхан, сорж идэж, дараа нь халуун шөлийг нь ууна гэдэг заримдаа сайхан мэдрэмж төрүүлдэг ч үнэндээ тэрхүү бэлэн гоймон гэх зүйл хүний ходоодонд ороод цаашилбал бие организмд хэрхэн нөлөөлдгийг тэр бүр сонирхдоггүй. Яагаад вэ гэвэл “Би бэлэн гоймонг ямар өдөр болгон иддэг биш. Хааяа нэг идэхэд гоё шүү дээ” гэцгээдэг.
Интернэт дэх хайлтын томоохон сайтуудаас бэлэн гоймонтой холбоотой мэдээллийг цуглуулахад нийт мэдээллийн 80 гаруй хувь нь бэлэн гоймонг сайшаагаагүй, түүнийг зарим оронд худалдахыг хориглосон, аюултай хүнсний бүтээгдэхүүний тоонд оруулсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зэрэг таагүй мэдээ сэлт гарч ирж байна.
Манай урд хөршийн хувьд дэлхийн хамгийн их бэлэн гоймон хэрэглэгчтэй орон бөгөөд жилд дунджаар 44 тэрбум сав бэлэн гоймон иддэг аж. Үүнийг нь нарийвчлан гаргавал тус улсад секунд тутамд 1400 хүн бэлэн гоймон иддэг гэсэн үг. Харин энэ тоо Өмнөд Солонгост 16 тэрбум, Индонезид 14 тэрбум, Японд 5.4 тэрбум. Өмнөд Солонгост нэг хүн жилд дунджаар 69 бэлэн гоймон иддэг. 2022 он гэхэд дэлхий даяар жилд 200 тэрбум бэлэн гоймон худалдаанд гарах бөгөөд хэрэглэгчид нь хөгжиж буй орны хүн ам байх болно гэдгийг Дэлхийн бэлэн гоймон үйлдвэрлэгчдийн нийгэмлэгээс мэдэгджээ.
Бэлэн гоймон идээд ходоод нь цоорчээ, нас баржээ, ходоод, бүр тархинаас нь өт гарч иржээ гэх элдэв бараан мэдээллийг та олж сонссон л байх. Энгийн хоол хүнс ходоодонд ороод 20 минутын дотор бүрэн задардаг бол бэлэн гоймонг ходоодны шүүс хоёр цагийн дараа ч задалж чаддаггүй юм байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас бэлэн гоймонг хортой хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан бөгөөд бэлэн гоймонгийн хэрэглээгээрээ тэргүүлдэг Хятад, Индонез, Япон, Америк, Өмнөд Солонгос болон бусад улс орнуудын иргэдэд энэ бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Дэлхий дээр одоогоор 1000 гаруй төрлийн бэлэн гоймон байдаг юм байна.
Бэлэн гоймонг жирэмсэн эхчүүд болон тав хүртэлх насны хүүхдэд ерөөсөө идүүлж болохгүй. Ургийн өсөлт нь зогсч, зулбах эрсдэлтэй бол бага насны хүүхэд гоймон идсэнээр амин дэм, тэжээлийн дутагдалд ордог гэнэ.
Олон улсыг хамруулсан судалгаагаар хүмүүсийн “Амин дэмтэй, тэжээлэг, шингэц сайтай” гэж нэрлэсэн 15 гоймонг судлахад хүний биед хэрэгтэй байтугай орцонд нь дурдагдаагүй бодис найрлагад нь орсон байжээ. Бэлэн гоймонгийн гурилын найрлагад сода их хэмжээгээр агуулагддаг. Хүнсний сода их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөлд хүргэхийн зэрэгцээ багтраа, цусны даралт ихэсгэж, бөөрийг гэмтээдэг. Гоймонг үйлдвэрлэлийн явцад хэт өндөр хэмд боловсруулахад хорт хавдар үүсгэгч бензпирен гэх хорт бодис үүсгэдгийг Их Британийн эмч нар судалжээ. Мөн гоймонгийн амтыг сайжруулахын тулд глутамат натри хийдэг бөгөөд энэ бодис нь харшил үүсгэдэг. Гоймон идсэний дараа толгой өвдөх, суулгах, гэдэс базлах, бөөлжих, сульдах, зүрхний хэм алдаж, нүүр цээж халуу оргих шинж тэмдэг илэрвэл бэлэн гоймонг дахиж амсалтгүй.

Бэлэн гоймонг 1-3 жил идсэн хүмүүсийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, бодисын солилцоонд өөрчлөлт орж эхэлдэг. Тогтмол идэх нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөж улмаар хоол боловсруулах замын эрсдэлтэй эмгэгүүдийг дагуулдаг. Улмаар бөөрөнд нөлөөлснөөр шээс гадагшлахгүй болж, жингийн илүүдэл хэт таргалалтад өртөнө. Бэлэн гоймонгийн гол найрлага нь пропиленгликол гэдэг химийн нэгдэл байдаг юм байна. Энэ нь хөлдөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд гоймонг чийгшүүлж хэт хуурайшихаас сэргийлдэг аж. Эл химийн нэгдэлтэй хүнсний бүтээгдэхүүн нь хүний дархлалын тогтолцоог сулруулж зүрх, элэг, бөөрөнд муугаар нөлөөлдөг нь судалгаа болон амьдрал дээр нотлогджээ. Мөн бэлэн гоймонд агуулагддаг Tertiary-Butyl HydroQuinone хэмээх химийн өндөр найрлага бүхий бодис нь нефть үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн юм байна. Хямд, хадгалах хугацаа ихтэй, түргэн хоол болон даршилсан хүнсэнд нэмэлтээр ашиглагддаг энэ бодисыг хоол хүнс гэлтгүй, гоо сайхны бүтээгдэхүүнийг түргэн муутгахгүйн тулд нэмэлтээр ашигладаг аж. Энэ нь яваандаа арьсны хорт хавдар, ходоод гэдэсний шархлаагаар өвчлүүлэх үндсэн нөхцөл болно.
Зарим хүн бэлэн гоймонг далайн байцаа, кимчи, өндөг, хиам зайдас зэрэг хүнсний бүтээгдэхүүнтэй хольж бэлтгэдэг. Энэ нь бэлэн гоймонгийн сөрөг нөлөөг тодорхой хувиар л бууруулахаас хорт чанарыг нь дардаггүй аж. Иймээс ДЭМБ болон улс орнуудын эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд бэлэн гоймонг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтаас гаргаж зах зээл дэх борлуулалтад нь хязгаарлалт тавихыг санал болгосоор байгаа юм. Сүүлд хийсэн судалгаагаар бэлэн гоймон нь хүний элэгний үйл ажиллагааг хямрааж, генийн мутаци үүсгэдэг болохыг тогтоожээ. Мөн цусны бүтцийг өөрчилж, бохирдуулдаг бөгөөд нөхөн үржихүйн эмгэг үүсгэж байгааг нарийн судалгаа, шинжилгээгээр тогтоогоод байгаа аж.