“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Манай сонины тэргүүн нүүрэнд “Замын цагдаад танилтай хэн ч дуут дохио ашиглаж болно” хэмээх сурвалжлагыг сонирхон хараарай. Сүүлийн жилүүдэд замын цагдаагийн тусгай дуут дохиог хууль бусаар ашиглах, төрийн цагдааг доромжлох гэх мэт үйлдлүүд гарах болсон. Саяхан Ц.Баярцогт хэмээх этгээд цагдаа руу салаавч гаргаж доромжилсон. Энэ этгээдийн унаж явсан тээврийн хэрэгсэл нь тусгай дуут дохиотой байсан юм. Энэ талаарх сурвалжлагыг долдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.
Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Ж.Батзандантай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “АН-ын бүлгээс тавьсан
шаардлагад У.Хүрэлсүх анхаарч
ажиллана гэсэн” хэмээн онцлон хэлжээ.
Мөн тавдугаар нүүрнээс “Аль фракцаас хэдэн сайд
томилогдох вэ?” хэмээх нийтлэлийг унших боломжтой.
Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Эрлийзүүд ба түүний
дайснууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Арванхоёрдугаар нүүрнээс “Маск” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Магсаржаламын Баярмагнайтай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Эр хүн шиг эр хүн байж чаддаг хоёр ахтайгаа
нэг хамтлагт байгаадаа баярладаг юм” хэмээн онцлон хэлжээ.
Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ