Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд төлөөлөгчдийн танхимын албан ёсны төлөөлөгчийн хувиар 58 гишүүнтэй бүрэлдэхүүн Монгол Улсад айлчилж байгааг Японы парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши уулзалтын эхэнд танилцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг тангараг өргөснөөс хойш ийм ойрхон хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаад баяртай байна гэлээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх болон Солонгосын хойгийн аюулгүй байдлын талаар анхаарал хандуулахыг хүссэн юм. Мөн Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши Владивосток хотноо болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нарын дээд хэмжээний уулзалтыг найрсаг уур амьсгалд ихээхэн үр дүнтэй болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, ОХУ, Япон улсын хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах тухайд хоёр улсын удирдагчдад санал тавьсан, Япон улс худалдан авагч, ОХУ тээвэрлэгч, Монгол Улс бүтээгдэхүүн нийлүүлэгч учраас эрх ашгийн зөрчилгүй ажил хэрэг болох боломжтой санал гэж үзэж байгаагаа тайлбарлалаа. Мөн цаашид хоёр орны хооронд эдийн засаг, дэд бүтэц, спорт урлаг гээд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцааг шинэ түвшинд гаргахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв. Манай улс зүүн чиглэлийн төмөр замыг барьж байгуулахад Япон улстай хамтран ажиллах тухай санамж бичигт хоёр улс 2015 онд гарын үсэг зурсан байдаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Л.Наранбаатар: “Coal Mongolia” Зүүн Азийн нүүрсний салбарынхны сонирхлыг татаад эхэлчихлээ

Уул уурхайн эдийн засагч, “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-Энэ жилийн “Coal Mon­golia” чуулга уулзалт нүүрс худалдан авагч тал буюу Хятадын бизнесмэн, хөрөнгө оруулагчид оролцохоороо нэлээд өгөөжтэй болох нь шиг байна. Чуулга уулзалтын онцлогоос ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн зургаан жил бид нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийг их хэмжээгээр нэмэгдүүлэх зорилготой ажилласан. Зургаан жилийн ажлаа эргээд харахаар тодорхой зорилго маань биелсэн байна л даа. Зөвхөн нүүрс экспортын баримжаатай уурхайнуудын олборлолтын хүчин чадал гэхэд л нийлээд 60 сая тоннд хүрчихлээ. Гэтэл энэ хэрээр худалдаагаа хийж чадахгүй байна. 2016 онд 25.6 сая тонн нүүрс экспортолсон. Уул уурхайн салбарын 95 жилийн түүхэнд гараагүй рекорд. Гэтэл 2017 оны эхний хагас жилийн байдлаар 19.5 сая тонн нүүрс экспортоллоо. Оны эцэст 45 сая тоннд хүрэх төлөв бий. Энэ хэмжээнд хүрч цойллоо ч уурхайнуудын хүчин чадал, ашиглалт 70, 75 хувьтай байна. Худалдааг дэмжихийн тулд нүүрсний салбарын тээвэр, ложистик, хил гаалийн зохион байгуулалтыг сайжруулахгүй бол явахгүй нь анзаарагдаж байна л даа. “Coal Mongolia” –г өмнө нь зөвхөн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэдэг байсан бол энэ жилээс худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих нүүрсний салбарын олон улсын чуулга уузалт болгож зорилгоо томсгож байна. “Coal Mongolia” –гийн хувьд зөвхөн Монголд танигдсан хурал биш болчихлоо.

-Азийн зах зээлд танигдсан хурал болж чадсан гэж хэлэх гээд байна уу?

-Зүүн Азийн нүүрсний салбарын том хурлын нэг болж байна. Манай улсын нүүрсний экспорт энэ жил 40 сая тонн хүрч, яг энэ хэмжээний нүүрсийг Хятад руу экспортолж чадвал урд хөршид нүүрс нийлүүлж буй өрсөлдөгч улсуудыг ардаа орхиж номер нэг тоглогч болох мөрөөдлийн зорилтдоо хүрэх гээд байгаа юм. Тэр утгаараа зөвхөн Монголын хурал биш Зүүн Азийн сонирхол татах хурал болж шинэчлэгдэж байна.

-Оролцогчид нь урд хөршийн худалдан авагчид байгаа нь манайханд давуу тал шүү…?

-Өнгөрсөн жилийн “Coal Mongolia” –гаас хойш худалдаагаа дэмжих зорилгоор нэлээд ажиллалаа. Нүүрсийг илүү үнээр худалдаж авах худалдан авагч бидэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаас хойш нэлээд судалгаа хийж, хурал арга хэмжээнүүдэд оролцож, нүүрсний эцсийн хэрэглэгчидтэй уулзлаа. Нүүрсний үнэ, эрэлт нийлүүлэлт, ирээдүйн чиг хандлагын талаар хамгийн бодитой судалгаа, үнэ цэнтэй мэдээлэл тавигддаг, 30 гаруй мянган харилцагчтай Хятадын номер нэг вэб сайтыг ажиллуулдаг “Финвэй энержи” компанийн төлөөлөл ирнэ. Энэ компанийн хувьд Хятадад эрчим хүчний болон коксжих нүүрсний зах зээл, үйлдвэрлэлийн чиглэлээр сонирхолтой хурлууд зохион байгуулдаг юм. “Coal Mongo­lia” тэдэнтэй хамтарч байна. Хятад болон Зүүн Азийн орнуудаас ирэх оролцогчдын борлуулалтын суудлын хувиа “Финвэй энержи”-д өгч байгаа. Монгол, ОХУ, Европ, Америкийн чиглэлийг бид өөрсдөө хариуцаж байна. Хоёр улсын нүүрсний ассоциацууд манай хурлыг харилцан дэмжиж ажиллаж байгаа юм. Ингэж ажиллана гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард тохирч дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Үүний үр дүнд оролцогчдын тоо энэ жил харьцангуй сайн байна. Хурал болох заалны багтаамжаас хамаараад 200 зочин хүлээж авах боломж бий. Жар гаруй компани үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн. Өнгөрсөн жилийн “Coal Mongolia”-д 500-600 хүн оролцсоны ихэнх нь монголчууд байсан юм.

-Энэ жилийн 200 гаруй зочны ихэнх нь гаднаас уу?

-Ихэнх мандатыг нь гаднаас оролцож байгаа компаниуд худалдаж авсан. “Coal Mongolia”-гийн мандатны борлуулалт хагас сарын өмнө дуусчихсан учраас шинээр зочин хүлээж авч оролцуулахад хүндрэлтэй байгаа. Хурлын тодорхой хэсгүүддээ зөрүүлж оролцуулах гэх мэтээр зохицуулалтын арга хэмжээ авч таарах байх. Ийм шалтгаанаар багахан хэмжээний зочдыг хурал болох өдрөө бүртгэж авч оролцуулна.

-Онцлоод хэлэхээр ямар илтгэлүүд байна?

-“Финвэй энержи” компани нүүрсний чиглэлийн консалтингийн зах зээлд байр сууриа тодорхой эзэлсэн. Энэ компанийн дэд ерөнхийлөгч Сара Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт нийлүүлэлт, үнэ өрсөлдөөний талаар илтгэл тавина. Коксжих нүүрсний зах зээлтэй холбоотой мэдээллүүдийг Сарагийн илтгэлээс сонсох боломжтой. “Shanxicoking coal”-ийн төлөөлөл илтгэл тавина. Хятадын хамгийн том коксжих нүүрсний үйлдвэрлэгч л дээ. Манай өрсөлдөгч гэж хэлж болно. Өрсөлдөгч маань ирж манай улсыг яаж харж байгаагаа ярина гэсэн үг.

-Манай нүүрсний компаниудтай хамтарч ажиллах боломжуудыг ярих болов уу?

-Тийм боломж байгаа юм билээ. Жишээ нь “Shanxi cok­ing coal”-ийн дунд чанарын нүүрстэй Таван толгойн сайн чанарын нүүрсийг хольж өөр брэндийн бүтээгдэхүүн хийж гурав дахь зах зээлд гаргах боломж харагдаж байгаа.

-Зах зээл талаасаа нэлээд сонирхолтой илтгэлүүд тавигдах нь ээ?

-Тэгнэ. Хятад, Индонези, Австрали, Канад, Америкт салбар оффистой дэлхийд гэж яригддаг консалтингийн компани болох “S&P Global plats”-ийг төлөөлж Эдвин Ёо гэж хүн илтгэл тавина. Энэ компанийн судалгаа мэдээллийг олон улсын нэр хүнд бүхий банкууд болон Засгийн газрууд авч өөрсдийнхөө таамаглалд ашигладаг юм. Эдвин Ёо Монголын коксжих нүүрсний чанар, Хятадын зах зээлд эзлэх байр суурь, боломжийн талаарх судалгааг танилцуулна.

-Манай нүүрсний тоглогчид бас илтгэлээ тавих байх…?

-Мэдээж тэгнэ. “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Очир-Ундраа” группийн төлөөлөл гэх мэт олон газраас илтгэлтэй. Манай платинум ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа“Мера”-гийн захирал Т.Гантөмөр илтгэл тавина. Нүүрсний гэрээт олборлолт болон тэсэлгээний үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэх байр сууринд оччихсон компани. Мөн тоног төхөөрөмжийн зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн, хорь гаруй жил уул уурхайн салбарынхантай хамтарч байгаа “Вагнер Ази”-ийн ерөнхий захирал илтгэл тавина. Үүнээс гадна хамгийн чухал нэг илтгэл бий. Хятадын “Нүүрс” ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Нүүрсний холбооных нь захирал Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв ирээдүйд ямар байхыг онцолно. Урд хөршийн одоо хэрэгжүүлж буй бодлого Монголын эдийн засагт яаж нөлөөлөх, Хятадын нүүрсний салбар хаашаа явах гэж байгаа талаар илтгэл тавина. Ганц модны боомт дээр нүүрс түгжирч байна гэж ярьдаг. Дөрвөн гарцаар нүүрс нийлүүлэхэд нэг гарцаар гаргаад байна гэсэн яриа анхаарал татаж байгаа. Луй Вей гэдэг хүн Хятадын Ганц модны өргөтгөл, шинэчлэл, худалдааны эргэлтийнх нь боломжийн талаар илтгэл тавина. Нүүрсний татвар хураамж, төлбөрүүдтэй холбоотой мэдээллийг ч хүргэнэ.

-Төр засгийн шийдвэр гаргах төвшний хэмжээнд ямар илтгэлүүдийг хаанаас тавих бол?

-Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тээвэр ложистикийн шийдлийг оновчтой болгох талаар илтгэл тавина. Япон, Энэтхэгийн зах зээлийн боломжуудын талаар ч ярина. Монголд нүүрс боловсруулах, угаах асуудал анхаарал татаж байгаа. Одоогоор таван компани нүүрс угаах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг батлаад, зарим нь хөрөнгө оруулалтуудаа татаад үйлдвэрлэлийн барилга байгууламжаа барих ажлаа эхлүүлж байна. Монголын баяжуулсан нүүрсний бүтээгдэхүүн зөвхөн “Энержи ресурс” дээр яригдаж байсан бол одоо яригдаж буй таван компани нийлээд дор орчим арав орчим сая тонн нүүрсийг угааж боловсруулж гаргах хүчин чадалтай болох төлөв анзаарагдаж байна. Эдгээр компаниудад технологи нийлүүлэх компаниуд Хятадаас ирж байгаа. Чуулга уулзалтын хамгийн сүүлийн хэсэгт Эрчим хүчний яамны цаг гэж бий. Энэ үеэр салбарын сайд П.Ганхүү эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын асуудлууд, хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгнө. Түүний дараагаар Шивээ-Овоо болон Багануурын цахилгаан станцын төслүүдийг танилцуулна. Хамгийн сүүлд нэлээд сонирхолтой илтгэл бий. Сингапурын компани манай улсад нүүрснээс нийлэг хий гаргах төслийн ТЭЗҮ-ийг өөрийнхөө хөрөнгөөр боловсруулж, яаманд танилцуулсан байгаа юм билээ. Цаашид энэ төсөлдөө хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байгаа. Эцэст нь базаад хэлэхэд эрчим хүчний болон коксжих нүүрс, цахилгаан станц гэх мэт нүүрсний салбарын бүх л асуудлыг хамарсан 30 орчим илтгэл тавигдах гэж байна.

-Хурлын бэлтгэл хэчнээн хувьтай явж байна?

-Одоогоор 95 хувьтай байна. Долоо дахь удаа зохион байгуулагдах “Coal Mongolia” чуулга уулзалтын хувьд ирэх сарын 6-9-ний өдрүүдэд болно. Эхний өдөр нь нүүрсний уурхайн дунд шатны захирлуудад зориулсан сургалт семинартай. Дараа өдөр нь чуулганы үзэсгэлэн болон хурал эхэлнэ. 8-нд хурал нь дуусаад орой нь хүндэтгэлийн хүлээн авалттай.

-Нүүрсний салбарт тулгамдаад байгаа асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Хамгийн түрүүнд дэд бүтэц хэрэгтэй. Олон жилийн турш төмөр замаа барих гээд чадаагүй. Шалтгааныг нь хүн бүр мэддэг болсон учраас нэмэлт тодотгол хиймээргүй байна. Хэрвээ төмөр зам барих нь тийм урт хугацааны шийдэж чадахгүй асуудал болчихсон юм бол одоо байгаа Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлд паралель, хүнд даацын шинэ авто замын тухай асуудлыг хөндөхөөс аргагүй. Одоогийн авто замын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. Дээр нь засвар үйлчилгээ хийх шаардлага бий. Өнөөгийн замаар хамгийн ихдээ 65 тоннын даацаар тээвэр хийх хүчин чадалтай. Ингэж тээхэд өдөртөө 2000 машин гаргаж байгаа. Паралель замын хувьд даацыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүнд даацын өргөн авто зам барих шаардлагатай. Тээвэрлэлтийг нь 130 тонноос доошгүй болгомоор байгаа юм. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын тээврийн өртөг 24-27 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Паралель авто замын асуудлыг ярих юм бол жил хагасын дотор барьчих боломжтой. Нэг тонн нүүрсний тээврийн өртөг 6-8 ам.долларт хэлбэлзэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл паралель зам баривал тээврийн зардал буурна гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл төмөр замын тээвэртэй өрсөлдөж болохуйц давуу тал үүснэ.

-Нүүрсний үнийн өсөлт хэр хугацаанд үргэлжлэх бол?

-Энэ удаагийн цонх үе нэг хоёр жилээс хэтрэхгүй. Тээврээ богино хугацаанд шийдчихвэл бидэнд боломж бий. Тэр утгаар нь паралель зам гэж яриад байна л даа. Ер нь тэгээд дунд хугацаагаа харвал ганцхан төмөр замаар тээвэр хийвэл монополь байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр өрсөлдөхөөр авто зам, тээвэр ложистикийн шийдэл бидэнд хэзээд хэрэгтэй. Ирээдүйд төмөр замын тээврийн тариф хэт өндөр болоод байвал түүнээс бага өртөгтэй авто зам байх нь ашигтай. Урт хугацаанд дан автозамаар асуудлыг шийднэ гэдэг бас л хүндрэлтэйг өнөөдрийн нөхцөл байдал бэлхнээ харуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга зурган илэрцүүд

ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дагалдан явсан бүрэлдэхүүний хамт өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ.

Тэрээр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай ганцаарчилсан уулзалт хийж, Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын нээлтэд үг хэлж, Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай хамт илтгэгчээр оролцон чуулганд оролцогчдын асуултад хариулсан юм.

Үүнээс гадна “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, Алс Дорнодын холбооны их сургуулийн оюутны хотхонд байгуулж байгаа жудо бөхийн ордны барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулган өндөрлөсний дараа эх орондоо буцаж ирэх замдаа дагалдан ажилласан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч таны анхны айлчлалын үр дүн ямар болов. Хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?

-Энэ есдүгээр сарын 6-7-нд Владивосток хотод Дорнын эдийн засгийн форум боллоо. Үүнд 60 гаруй орны бизнесийн салбарынхан оролцлоо. Улс төрийн хүрээнийхнээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч өөрөө форумыг удирдлаа.

Дорнын эдийн засгийн форум 3 дахь удаагаа болж байгаа. Монгол Улсын төлөөлөгчид анх удаа энэ форумд ийм өргөн бүрэлдэхүүнээр оролцлоо. Алс Дорнод бол бүс нутгийнхаа хувьд монголчуудын орхигдуулж болохгүй хэсэг юм.

Газар нутгийн хувьд бид ойрхон, нөгөө талдаа бидний хамгийн их холбогддог Зүүн Азийн бүс нутагт хамаардаг газарт форум болдгоороо онцлогтой. Энд монголчуудын оролцоо юу байна гэдгийг харлаа.

Хамгийн гол нь төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг олон жил ярьсан. Энэ удаагийн уулзалт тарифын асуудлыг нааштайгаар шийдэхэд чухал алхам боллоо. Үүнийг манайхан заримдаа сайн ойлгоогүйгээс хол газар нүүрс тээвэрлэхэд ашигтай ажиллах ямар ч боломжгүй гэдэг.

Бид Тувагийн цаана Хакас гэж ОХУ-ын БНУ байдгийг мэднэ. Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Бид өөрсдөө “Восточный” боомтод нисдэг тэргээр очсон. Тэгэхэд тэр боомтыг сэргээн засварласан байна. Шинэчилсэн байна. Дэд бүтцэд хөрөнгө гаргасан байна.

Хотын зам, дэд бүтцийг сайжруулж, шинэ нисэх онгоцны буудал барьсан байгааг бид харлаа. Оюутны шинэ тосгон барьсан байна. Шинэчлэгдэж байгаа бүс нутаг юм байна. Бид түүнд ойрхон байна.

Газрынхаа баялаг, тухайлбал, нүүрсийг нэг зах зээлээс хараат байдлаас гаргая гэсэн ийм л санаатай ирлээ.

-Алс Дорнодыг хөгжлийн дараагийн төв гэсэн утгаар ОХУ бодлого барьж байна. Үүнтэй холбоотойгоор энэ бүс нутгийг хамарсан эрчим хүчний болоод дэд бүтцийн том том сүлжээ байгуулах саналыг хоёр улсын Ерөнхийлөгч нар хэллээ. Манай улстай ямар чиглэлээр хамтрах боломж байна вэ?

-Бид Улаанбаатараас Алс Дорнодын Владивосток хотод 2 цаг 55 минут нисээд ирж байна. БНСУ-аас нэг цаг 45 минут, Японоос нэг цаг гаруй, Саппорогоос бараг 45 минут нисч ирдэг юм байна. Энэ бүс нутагт эрчим хүчний том кольцо үүсгэе. Монгол, БНСУ, ОХУ, Япон, БНХАУ оролцъё. Хэрэв бид эрчим хүчний том кольцонд хамрагдвал эдгээр улстай тодорхой бизнесээр холбогдож байгаа гэсэн санаа юм. Ийм олон олон санаа яригдлаа.

-Энэ бүс нутагт хүн ам илүү суурьшуулж хөгжүүлэхээр газар өгөх зэргээр дэмжиж байгаа юм билээ.

-Уралын нуруунаас зүүн тийших иргэдийн нүүдэл Москва, Санкт-Петербург тийш, Европын хэсэг рүүгээ их чиглэж байгаа юм билээ. Манайхтай адилхан төвөө барааддаг. Энэ нүүдлийг тогтооё. Хол газар нутгуудаа хөгжилтэй болгоё гэсэн санаа юм.

-Сая Монгол Улс, ОХУ, Японы хамтарсан компани байгуулах талаар яригдсан. Үүнийг тодруулна уу?

-Энэ бол манай санаачилга. Энэ бүс нутагт хамтарсан компани байгуулъя. Оросын дэд бүтэц, Японы худалдан авалтыг ашиглая. Манай барааг заръя гэсэн санаа.

Categories
гадаад мэдээ

​Мексикт хүчтэй газар хөдөлж 58 хүн амь үрэгджээ

Мексикт сүүлийн 100 жилд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт болжээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр үүний улмаас 58 хүн амь үрэгдсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето мэдэгдлээ.

Мексикийн үндэсний газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс мэдэгдсэнээр Рихтерийн шаталбараар 8,2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв нь Тонала хотоос 152 километрийн зайтай байсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Приус”-тэй жолооч үүнийг мэдэхэд илүүдэхгүй

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр бензин хөдөлгүүртэй суудлын автомашины хэрэглээ эрс багасаж, хосолмол хөдөлгүүрт болон бүрэн цахилгаан автомашины хэрэглээ өссөөр буй. Манай улсад 2010 оноос эхэлж хосолмол хөдөлгүүртэй автомашины хэрэглээ, импорт нэмэгдэж, өдгөө замын хөдөлгөөнд оролцож буй арван машины дөрөв нь “hybrid” гэсэн тооцоо гарчээ. Иймд Монголд хаа сайгүй байх Приус маркийн автомашины давуу тал болон сул тал, “hybrid” автомашинтай жолооч нар мэдэж байх хэрэгтэй зөвлөгөө, болоод үнэ ханшны талаарх мэдээллүүдийг энэ удаагийн “Авто салон” булангаараа хүргэж байна.

“ПРИУС”-НЫ УС ТУУЛАХ СИСТЕМИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ НЬ

Ойрын үед ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас зам харгуй хальтиргаа гулгаа, шавар шавхаа их байна. Ялангуяа нийслэл хотын ихэнх автозамуудад ус зайлуулах хоолой байхгүй учраас нуур мэт тогтоол ус түр зуурын хүчтэй борооны дараа хаа сайгүй л үүсдэг. Тэрхүү их усаар “hybrid” машиныг гаргахын тулд хэд хэдэн зүйлийг анхаарах нь чухал юм. Юуны өмнө “приус”-ны цахилгаан хөдөлгүүрийг салгах буюу ус туулах системийг идэвхжүүлэх хэрэгтэй. Энэхүү системийг идэвхжүүлэхийн тулд эхлээд автомашинаа унтраана. Дараа нь юун дээр ч гишгэж, дарахгүйгээр асаах товчлуур дээр хоёр дарна. Энэ үед таны автомашин “On mode” руу шилжинэ. Үүний дараа хаазан дээрээ гурван удаа гишгэнэ. Дараа нь араагаа “N” рүү шилжүүлэх ёстой. “N” буюу араа салсан байх үед мөн хаазан дээрээ гурван удаа гишгэж өгнө. Ингэсний дараа араагаа буцааж “P” дээр нь тохируулна. Улмаар дахин хаазан дээрээ гурван удаа гишгэх ёстой. Дээрх үйлдлийг хийсний дараа таны автомашины дэлгэц дээр машины зурагтай анхааруулах санамж бичиг болон усны даатчикны зурагтай хоёр гэрэл асна. Энэ нь ус туулах систем идэвхжсэн гэсэн үг. Энэ үед таны автомашин “on mode” дээр байгаа учраас тормос дээрээ гишгэж, асаах товчлуурыг дарж, асаана. Ийм тохируулга хийж, гол, усаар гатлах нь автомашиныхаа дээд, доод, их, бага компьютерийг шатах эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой болох юм.

“ПРИУС”-НЫ “TRACTION CONTROL SYSTEM”-ИЙГ САЛГАХ БУЮУ ҮРГЭЛЖИЛСЭН “МААЖИЛТ”-ЫГ БИЙ БОЛГОХ НЬ

АВТОМАШИН ХУДАЛДААНЫ “ДА ХҮРЭЭ” ЗАХЫН ҮНЭ ХАНШ

Худалдан авагчдын хамгийн ихээр сонирхон авч буй автомашины үнэ

Харин жолооч та цастай, элстэй, гулгаатай бартаат замаар явах гэж байгаа бол эсвэл санамсаргүй байдлаар автомашинаа цас, шавранд суулгасан тохиолдолд “приус”-ны “traction control system”-ийг салгах хэрэгтэй. Энэхүү системийг салгаснаар цахилгаан хөдөлгүүр туслах хөдөлгүүрийн үүргийг гүйцэтгэх болно. Ингэснээр “приус”-ны бензин хөдөлгүүр байнга ажиллаж, урд хөтлөгчийг тасралтгүй зүтгүүлэх болно. “Приус”-ны “traction control system”-ийг салгах буюу үргэлжилсэн “маажилт”-ыг бий болгохын тулд дээрх ус туулах системийг идэвхжүүлэх үйлдлийг давтаж хийнэ. Гэхдээ ус туулах системийг идэвхжүүлэхийн тулд хаазан дээрээ гурван удаа гишгэж байсан бол “traction control system”-ийг салгахын тулд хаазан дээр хоёр удаа гишгэх ёстойг анхаарах учиртай. Дээрх үйлдлийг хийсний дараа таны автомашины дэлгэц дээр анхааруулах тэмдэгтэй машины зураг гарч ирнэ. Энэ нь “Traction con¬trol system” бүрэн салсан буюу цахилгаан хөдөлгүүрийг салгасан гэсэн үг. Улмаар урд дугуй тасралтгүй “маажиж” эхэлснээр уг машины туулах чадвар нэмэгдэх нь ойлгомжтой билээ.

“HYBRID” АВТОМАШИНЫ ПААРЫГ ЭЦЭСТ НЬ ХҮРТЭЛ ТОХИРУУЛАХ ХЭРЭГГҮЙ

Зуны аагим халуун, өвлийн хүйтэнд автомашиныхаа кондейшн, халуун паарыг ажиллуулахдаа хамгийн хүйтэн, хамгийн халуун хэм хүртэл нь тавих хэрэггүй. Хэрэв та автомашиныхаа паарыг 32 хэмээс дээш эцэст нь хүртэл тохируулдаг бол компьютерийн ачаалал ихэсч, бензин хөдөлгүүрийг байнга ажиллуулж эхэлнэ. Ингэснээр бензин зарцуулалт ихсэх ба хөдөлгүүрийн эдэлгээг богиносгодог байна. Иймд автомашиныхаа паарыг 23 хэмийн дулаан байхаар тохируулж, үлээлтийг нь “М” дээр тааруулах нь зөв. Ингэснээр таны автомашины хөдөлгүүр хэвийн ажиллаж, бензин зарцуулалт, компьютерийн ачаалал хэвийн хэмжээнд байх болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулганы үеэр хэн юу хэлэв

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан маань миний улстөрийн амьдралд хийж байсан хамгийн хүнд үйлдэл байлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат: Надад нэг ч компани байхгүй. 2009 оноос хойш 100 гаруй сая төгрөг хувиасаа хийсэн


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Эдийн засгийн өсөлт үзүүлсэн хэмээн зарим гишүүд худлаа хэлж байна


УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Найман удаа Засгийн газрыг дэмжсэн үг хэлсэн байна. Гэвч Засгийн газар үнэхээр хариуцлагагүй ажиллаж ирлээ


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Энэ Засгийн газар улс орныхоо эрх ашигт нийцэж ажиллаж чадаагүй


УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд Н.Номтойбаяр: Надад ямар ч ашиг сонирхоллын зөрчил байхгүй. Манай Засгийн газар хамт энэ Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Өөрөө унчихаад хэн нэгэн рүү буруугаа битгий чих


УИХ-ын гишүүн Н.Учрал: Ард түмэнд хамгийн хэрэгцээтэй байгаа ажлыг эрэмбэлэх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ Засгийн газрыг байгууллагдаж байхад Ерөнхий сайдад хандаж Цагдаагийн дарга, Тагнуулын даргаа солиорой гэж хэлж байсан


УИХ-ын гишүүн С.Жавхлан: Энэ Засгийн газрыг байсан, байгаагүй ямар ч ялгаа байхгүй




Categories
мэдээ нийгэм

Маргааш 6-7 насны багачуудад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгох сургалт болно

Маргааш Цагдаагийн Албаны Урьдчилсан Сэргийлэх хэлтэс 6-7 насны багачуудад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгох сургалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлдэж байна.
Тус арга хэмжээг зохион байгуулагчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хоёр дахь жилдээ 6-7 насны хүүхдүүдэд автомашины зам болгон зассан талбар дээр хөгжөөнт тоглоомын аргаар замын хөдөлгөөний дүрмийн хичээл заадаг аж. Энэ нь зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачуудад таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг эх, асран хамгаалагчдын замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
Оролцогч багачууд замын хөдөлгөөний дүрмийн хичээлээс гадна гар зураг, дүрс эвлүүлэх, хүрд дээр жолоодлого хийх зэрэг сонирхолтой уралдаануудад оролцох боломжтой аж. Тус сургалтад хамрагдах хүүхэд бүрт зохион байгуулагчдын зүгээс батламж бичиг болон гарын бэлэг гардуулах юм байна.
Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ түүхэн ойгоо тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо тохиолдуулан хагас зуун жилийн түүхтэй Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах зорилгоор Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

Нээлттэй өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцон, телевизийн үе үеийн уран бүтээлчдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Одоогоос хагас зуун жилийн өмнө Азийн цээжинд орших талын Монгол Улсын айл бүрийн хойморт шидэт хайрцаг заларч, улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлүүд төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон үйл явдал болсон билээ. Энэ ч утгаараа Монголын Үндэсний олон нийтийн телевизийн баяр бол Монголын нийт ард түмний баяр юм. Тиймээс миний бие хотын даргын хувьд, жирийн иргэнийхээ хувьд та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг дэвшүүлж байна. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийнхээ түүхт ойтой нас чацуу шахуу нэвтрүүлэгүүд олон бий. Тухайлбал тус телевизийн хамгийн оргил цагт гардаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр нь өнгөрсөн хагас зууны турш үзэгчдээсээ хамгийн өндөр үнэлгээ авсаар ирсэн нь уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэж боддог. Түүнчлэн “Соёл эрдэнэ” теле сэтгүүл, “Ургацын далай” , “Төл таван эрдэнэ” нэвтрүүлэг, спортын хөтөлбөрүүд, танин мэдэхүйн болон хүүхэд залуучуудад зориулсан уран бүтээлүүд нь үзэгч бидний талархалыг хүлээсээр байна. Та бүхний минь уран бүтээл үргэлж өөдөө байж, цэнхэр дэлгэц маань үргэлж гэрэлтэн асч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

​Ерөнхийлөгч Х.Баттулга Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяашийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд төлөөлөгчдийн танхимын албан ёсны төлөөлөгчийн хувиар 58 гишүүнтэй бүрэлдэхүүн Монгол Улсад айлчилж байгааг Японы парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши уулзалтын эхэнд танилцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг тангараг өргөснөөс хойш ийм ойрхон хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаад баяртай байна гэлээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх болон Солонгосын хойгийн аюулгүй байдлын талаар анхаарал хандуулахыг хүссэн юм. Мөн Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши Владивосток хотноо болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нарын дээд хэмжээний уулзалтыг найрсаг уур амьсгалд ихээхэн үр дүнтэй болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, ОХУ, Япон улсын хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах тухайд хоёр улсын удирдагчдад санал тавьсан, Япон улс худалдан авагч, ОХУ тээвэрлэгч, Монгол Улс бүтээгдэхүүн нийлүүлэгч учраас эрх ашгийн зөрчилгүй ажил хэрэг болох боломжтой санал гэж үзэж байгаагаа тайлбарлалаа. Мөн цаашид хоёр орны хооронд эдийн засаг, дэд бүтэц, спорт урлаг гээд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцааг шинэ түвшинд гаргахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв. Манай улс зүүн чиглэлийн төмөр замыг барьж байгуулахад Япон улстай хамтран ажиллах тухай санамж бичигт хоёр улс 2015 онд гарын үсэг зурсан байдаг юм.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга: Газрынхаа баялаг, тухайлбал, нүүрсийг нэг зах зээлээс хараат байдлаас гаргана

Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирлээ

ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дагалдан явсан бүрэлдэхүүний хамт өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ.

Тэрээр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай ганцаарчилсан уулзалт хийж, Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын нээлтэд үг хэлж, Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай хамт илтгэгчээр оролцон чуулганд оролцогчдын асуултад хариулсан юм.

Үүнээс гадна “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, Алс Дорнодын холбооны их сургуулийн оюутны хотхонд байгуулж байгаа жудо бөхийн ордны барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулган өндөрлөсний дараа эх орондоо буцаж ирэх замдаа дагалдан ажилласан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч таны анхны айлчлалын үр дүн ямар болов. Хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?

-Энэ есдүгээр сарын 6-7-нд Владивосток хотод Дорнын эдийн засгийн форум боллоо. Үүнд 60 гаруй орны бизнесийн салбарынхан оролцлоо. Улс төрийн хүрээнийхнээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч өөрөө форумыг удирдлаа. Дорнын эдийн засгийн форум 3 дахь удаагаа болж байгаа. Монгол Улсын төлөөлөгчид анх удаа энэ форумд ийм өргөн бүрэлдэхүүнээр оролцлоо. Алс Дорнод бол бүс нутгийнхаа хувьд монголчуудын орхигдуулж болохгүй хэсэг юм. Газар нутгийн хувьд бид ойрхон, нөгөө талдаа бидний хамгийн их холбогддог Зүүн Азийн бүс нутагт хамаардаг газарт форум болдгоороо онцлогтой. Энд монголчуудын оролцоо юу байна гэдгийг харлаа. Хамгийн гол нь төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг олон жил ярьсан. Энэ удаагийн уулзалт тарифын асуудлыг нааштайгаар шийдэхэд чухал алхам боллоо. Үүнийг манайхан заримдаа сайн ойлгоогүйгээс хол газар нүүрс тээвэрлэхэд ашигтай ажиллах ямар ч боломжгүй гэдэг. Бид Тувагийн цаана Хакас гэж ОХУ-ын БНУ байдгийг мэднэ. Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Бид өөрсдөө “Восточный” боомтод нисдэг тэргээр очсон. Тэгэхэд тэр боомтыг сэргээн засварласан байна. Шинэчилсэн байна. Дэд бүтцэд хөрөнгө гаргасан байна. Хотын зам, дэд бүтцийг сайжруулж, шинэ нисэх онгоцны буудал барьсан байгааг бид харлаа. Оюутны шинэ тосгон барьсан байна. Шинэчлэгдэж байгаа бүс нутаг юм байна. Бид түүнд ойрхон байна. Газрынхаа баялаг, тухайлбал, нүүрсийг нэг зах зээлээс хараат байдлаас гаргая гэсэн ийм л санаатай ирлээ.

-Алс Дорнодыг хөгжлийн дараагийн төв гэсэн утгаар ОХУ бодлого барьж байна. Үүнтэй холбоотойгоор энэ бүс нутгийг хамарсан эрчим хүчний болоод дэд бүтцийн том том сүлжээ байгуулах саналыг хоёр улсын Ерөнхийлөгч нар хэллээ. Манай улстай ямар чиглэлээр хамтрах боломж байна вэ?

-Бид Улаанбаатараас Алс Дорнодын Владивосток хотод 2 цаг 55 минут нисээд ирж байна. БНСУ-аас нэг цаг 45 минут, Японоос нэг цаг гаруй, Саппорогоос бараг 45 минут нисч ирдэг юм байна. Энэ бүс нутагт эрчим хүчний том кольцо үүсгэе. Монгол, БНСУ, ОХУ, Япон, БНХАУ оролцъё. Хэрэв бид эрчим хүчний том кольцонд хамрагдвал эдгээр улстай тодорхой бизнесээр холбогдож байгаа гэсэн санаа юм. Ийм олон олон санаа яригдлаа.

-Энэ бүс нутагт хүн ам илүү суурьшуулж хөгжүүлэхээр газар өгөх зэргээр дэмжиж байгаа юм билээ.

Уралын нуруунаас зүүн тийших иргэдийн нүүдэл Москва, Санкт-Петербург тийш, Европын хэсэг рүүгээ их чиглэж байгаа юм билээ. Манайхтай адилхан төвөө барааддаг. Энэ нүүдлийг тогтооё. Хол газар нутгуудаа хөгжилтэй болгоё гэсэн санаа юм.

-Сая Монгол Улс, ОХУ, Японы хамтарсан компани байгуулах талаар яригдсан. Үүнийг тодруулна уу?

-Энэ бол манай санаачилга. Энэ бүс нутагт хамтарсан компани байгуулъя. Оросын дэд бүтэц, Японы худалдан авалтыг ашиглая. Манай барааг заръя гэсэн санаа.