Categories
мэдээ нийгэм

Угааж, дахин ашиглаж болох ариун цэврийн цаас зохион бүтээжээ

tsaasКазахстаны инженер, эрдэмтэн судлаачдын баг угааж, дахин ашиглаж болох ариун цэврийн цаас зохион бүтээсэн байна. Энэ талаар есдүгээр сарын 28-ны өдөр Казахстаны Лалын шашинтнуудын холбооны хэвлэлийн албаны мэдээллээс иш татан “Nur.кz” мэдээлснийг “EurAsia Daily” уламжлав.

Хэвлэлд мэдээлснээр, энэхүү ариун цэврийн цаасыг бүтээхдээ тусгай шинэ материал ашигласан байна. Гэхдээ яг юугаар хийсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ. Зөвхөн нано технологиор нийлмэл материал ашиглан тус цаасыг бүтээсэн тухай яригдаж буй юм байна.

Мэдээлэлд “Энэхүү цаас нь угаалгын машинаар угааснаас хойш хоёр минутын дараа цоо шинэ болно” гэж дурджээ. Эрдэмтдийн үзэж буйгаар, тэдний шинэ бүтээл экологийн бодит хувьсал болох аж. “Супер цаас нь зөвхөн гэр бүлийн төсвийг хэмнээд зогсохгүй олон тооны мод устгагдахаас аврах болно” гэж Казахстаны Лалын шашинтнуудыг холбооныхон итгэлтэй байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн цагдааг доромжилж буй маяактай машин хөлөглөсөн хүн хэн бэ

Хотын төвд түмэн олны нүдэн дээр төрийн цагдаагийн өөдөөс салаавч гаргаж буй нэгэн этгээдийн бичлэг сошиал орчинд түгээд байна. Төрийн цагдааг шаардлага тавьсных нь төлөө доромжилж буй энэ этгээд хэн гээч эрхэм болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм.

Бичиг баримтаа шалгуулахыг шаардсан цагдаад “Чи надаас уучлалт гуйнаа. Чи хэн юм. Чи яадаг юм” хэмээн үргэлжлүүлэн харааж, доромжилж буй уг үйлдлийг ЗЦГ-ын албан хаагч бичлэг хийж баримтжуулж авчээ. Түүнчлэн уг бичлэг дээр олон нийтийн газар төрийн цагдааг доромжилж, тамхи татаж хэд хэдэн зөрчил гаргаж байгааг харж болохоор байна.

УИХ-н гишүүн Л.Мөнхбаатарын дүү, УИХ-н гишүүн Элдэв-Очирын хүргэн, Автотээврийн үндэсний газрын тамгын газрын дарга Баяртогтох гэх мэдээлэл цахим ертөнцөөр тараад байна.

1793 УБҮ улсын дугаартай уг автомашин банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг бөгөөд хөх өнгийн дуут дохио ашиглах эрхтэй ч улаан хөх өнгийн хосолсон дохиог ашиглаж байжээ. Тусгай дуут дохио буруу ашигласан учраас замын цагдаагийн ажилтан ийн шалгах гээд хэл амаар доромжлуулсан байна.

Банк санхүүгийн байгууллага дуут дохио ашиглах зөвшөөрөл авах эрхгүй бөгөөд яагаад төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд ашигладаг хөх өнгийн эрхийг авсан эсэхийг шалгаж байна.

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмын дагуу хөх, хөх-улаан, улаан, ногоон, шар өнгийн дуут дохиог ашигладаг. Журмын 2.1.1.төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-хөх өнгийн дуут дохиог ашиглана гэж заажээ.

Categories
мэдээ спорт

Д.Сумъяа, П.Орхон нарыг мялаалаа

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын санаачилгын дагуу энэ оны 8-р сараас эхлэн тодруулж буй “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтаар Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар шалгарч шагнууллаа.

Categories
мэдээ нийгэм

Оффшор бүсэд байршуулсан мөнгө монгол улсад орж эхэллээ

Related imageАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ.

Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.

Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн цагдаагийн ажиллах журам ирэх сараас хэрэгжиж эхэлнэ

ЗХЖШ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/390 дүгээр тушаалаар Цэргийн цагдаагийн ажиллах журам”-ыг батлан гаргасан байна. Энэхүү журмыг бие бүрэлдэхүүнд танилцуулж, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга /хошууч генерал Р.Сүхбат/, Хил хамгаалах ерөнхий газрын дарга /хошууч генерал Ц.Сэргэлэн/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/, Онцгой байдлын ерөнхий газрын дарга /хошууч генерал Т.Бадрал/-д үүрэг болгосон байна.

Цэргийн хүрээний нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны цэргийн алба хаагчид, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн хил, Дотоодын цэрэг, Онцгой байдлын албаны сонсогчийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ий хэрэгжилтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Цэргийн цагдаагийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, Монгол Улсын хууль, “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн заалтуудыг цэргийн хүрээ /хотхон/, анги, байгууллага, салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэхэд оршиж байгаа юм байна.

ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Цэргийн цагдаагийн ажиллах журам”-ыг хавсралтаар нийтэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Камбож улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулав

Бүгд Найрамдах Индонез Улсын Балид энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат болон Камбожийн Вант Улсын Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Мао Хаваннал нар Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Анх 1981 онд хоёр орны хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсанаас хойш эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирсэн байдаг.

Сайд Д.Ганбат “Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тээврийн харилцаа холбоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр энэхүү харилцаа холбооны нэг хэсгийг бий болгож байна. Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй Монгол орны хувьд агаарын тээврийн салбар бол тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын нэг” хэмээн Засгийн газраас агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогыг баримталж байгааг дуулгалаа.

Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлэх олон салбарын үйл ажиллагаанд өргөн боломжийг нээж өгч, салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа соёл, шинжлэх ухаан төдийгүй, тээвэр, логистик, боловсролын салбарт өргөжин тэлж, агаарын тээврийн салбарын хөгжлөөр дамжин иргэд хоорондын харилцаа холбоо улам батжина гэдэгт санал нэгдэж тус хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговьд ширэм хайлуулах үйлдвэр нээгдлээ

ЗурагӨмнөговь аймагт ширэм хайлуулах үйлдвэр байгууллаа. “Даланзадгад ДЦС” ТӨХК-ийн ширэм хайлуулах үйлдвэр өнөөдөр ашиглалтад орлоо. Уг үйлдвэрийг байгуулснаар гадны байгууллагуудад захиалан хийлгэдэг метал, хар төмөр, ширмэн эд ангиудыг Өмнөговьчууд өөрсдөө хайлуулж дахин боловсруулан хэрэглээнд нийлүүлэх юм.

Даланзадгад ДЦС нь жилд 50 тонн ширэм хэрэглэдэг бөгөөд ийнхүү өөрсдийн хэрэглээний ширмээ хайлуулж, өөрсдөө үйлдвэрлэх боломжийг бүрдүүллээ. Цаашид хэрэглээгээ хангахаас гадна бусад сумд, аймагт нийлүүлдэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ үйлдвэрийн удирдлагууд онцолж байлаа. Даланзадгадын ширэм хайлуулах үйлдвэр нь цагт нэг тонн ширэм хайлуулах хүчин чадалтай юм байна. Эхний ээлжинд өөрийнхөө хэрэгцээг хангах бөгөөд цаашлаад үйлдвэрийн ажил жигдрэхээр бусад аймаг сумдад нийлүүлэх ажээ. Тус үйлдвэрийг байгуулснаар 15-20 байнгын ажлын байр бий болж байгаа аж.
Үйлдвэрийн хувьд түүхий эдээ хаягдал төмрөөс 80 хувийг, нь үлдсэнийг нь Эрдэнэтээс авах юм байна.
“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 20-оос доошгүй үйлдвэр байгуулах, 5000-аас доошгүй ажлын байр бий болгох заалтуудыг тусгасан бөгөөд ийнхүү бодит ажил болон хэрэгжиж байна.
Categories
мэдээ нийгэм

Аз хур номын дэлгүүрт бүх ном 10-70 хувь хямдарлаа

Менежер А.Эрдэнэ-Болд: “Манай дэлгүүрийн бүх номнууд 10-70 хувь хямдарсан, тэр тусмаа “Аз хур” номын дэлгүүрийн Болор судар хэвлэлийн үйлдвэрийн номнууд илүү хямдарсан. Номын хямдрал нь өнөөдөр өглөө есөн цагаас арван сарын 2-ны өглөө есөн цаг хүртэл үргэлжлэх юм. Аз хур номын их дэлгүүр нь уг номын хямдарлын хугацаанд 24 цаг ажиллана. Ямар ном их зарагдахыг мэдэх боломжгүй гэвч жилийн жилд борлуулалт ихтэй номнууд нь уран зохиол болон хүүхдийн ном байдаг. Мөн ном хэдэн хувь хямдарсан хүмүүсийн сонголтонд нөлөөлөх гол хүчин зүйл нь болдог. Энэ 72 цагийн номын хямдарлаар хэрэглэгчидийнхээ оюунд нь дутагдсан орон зайг нөхөх зорилоготой зохион байгуулж байна. Уг хямдралтай худалдаа нь хэрэглэгчид өөрсдийн оюуны цэнгэл эдлэх номоо дараагийн хямдрал хүртэл бэлдэж авах боломж өгч байгаагаараа онцлог юм.

Номын нөөц өмнөх жилүүдийг бодвол өндөр түвшинд бэлтгэгдсэн. Учир нь эхний өдөр зарим номнууд нь дуусчихдаг хоёр дахь өдөр ирсэн хэрэглэгчид тэр номыг хайж ирдэг иймээс хүн болгоныг хүссэн номоор нь хямдралтай хангахыг зорьж байна.

Нийт 12 касс ажиллаж байна. 11, 12 касс нь жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай хүмүүст тусгайлан үйлчилж байна” гэв.

Б.Эрдэнэбат: “Уран зохиолын болон өөрийн хичээлд хэрэгтэй номнуудаас ахиж олдохгүй боломж гээд арав гаруй ном худалдаж авсан. Ер нь эдийн засгийн боломжтой байсан бол дахиад хэдэн ном авах байлаа. Нийгмийн ийм сайхан үйл ажиллагаа зохион байгууллаж байгаа Аз хурын хамт олонд баярлаж байна. Үйлчилгээ, номын хямдарлаас зуун хувь сэтгэл ханамж авлаа” гэв.

Ё.Амгалан: “Очерлоод цаг гаруй болж байна. Уг номын худалдаанаас уран зохиолын орчуулгын болон хуучны номнууд авах бодолтой байна. Аз хур номын дэлгүүр нийгэмд хэрэгтэй зүйл зохион байгууллаж байгаа юм. Ер нь хэвлэлийн компаниуд ийм хямдралтай үйл ажиллагаа явуулахыг уриалмаар байна. Энэ их очер дараалал үүссэн, уншигчид бид оюунаар ингэж өлсөж цангасан байна гэсэн үг юм. Дээр үед картын бараанд л ингэж ийм очер харж байж, ийм очер харалгүй уджээ. “Аз хур” дэлгүүрийн хамт олонд талархаж байна”гэв.

Categories
мэдээ спорт

Монгол уулчид “Актру” уулын ноён оргилд гарчээ

ЗурагМонгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа ахлагчтай Монголын багийн нийт 13 тамирчин Хойд Чуйгийн нурууны далайн түвшнээс дээш 4044 метрт орших “Актру” ноён оргилд гарчээ. Тус багийн бүрэлдэхүүнд уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчид багтсан байна.Монголын уулчид бүтэн багаар буюу 13 уулчин “Актру” уулын оргилд энэ сарын 27-ны өдрийн 15 цагт хөл тавьсан бөгөөд энэ удаагийн авиралт цаг агаарын хувьд нэлээдгүй хүнд нөхцөлд болсон, Актру ууланд зургаан өдөр тасралтгүй цас шуурч 80 см зузаан цас тогтсон, шуургатай байсан аж.

Дашрамд сонирхуулахад, “Актру” уул нь ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Кош-Агчийн районы нутагт орших Хойд Чуйгийн нурууны ноён оргил юм. Алтайн хэлээр “Актру” гэдэг нь “цагаан сууц”, “цагаан бууц” гэсэн утгатай. “Актру” уул нь Их Актру, Бага Актру гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Уулын ихэнх хэсэг нь мөсөн голтой. Эдгээр мөсөн голоос Актру гол эх авдаг байна.

Categories
мэдээ нийгэм

“Book barter day” өдөрлөгт залуус номоо солилцон уншина

ЗурагМЗХ-ны дэргэдэх “Нийгмийн Хөтөч”, “Тэлмэн Түүчээ” клуб хамтран “Book Barter Day” өдөрлөгийг өнөөдөр МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулна.

Өдөрлөгийн зорилго нь оюутан залуусын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадварыг номоор дамжуулан хөгжүүлэх юм.

Өдөрлөгт оюутан залуус өөрсдийн унших дуртай болон өөрт байгаа номуудаас авч ирэх бөгөөд авчирсан номуудаа бусадтай солилцож унших боломжтой.

Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн оролцогчдоос азтан шалгаруулах юм.