Categories
мэдээ нийгэм

Мими худалдаж байсныг илрүүлэв

Ми ми” хэмээх бодис зурган илэрцүүдӨмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Тавантолгойн уурхай хүртэлх зам дагуу үйл ажиллагаа явуулдаг гэр гуанз, буудлуудад “Ми ми” хэмээх бодисыг худалдаж байжээ. Үүнийг Хар тамхитай тэмцэх газрынхан илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэрэгт Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд сумын зарим иргэдийг шалгаж байгаа гэнэ.


Categories
мэдээ нийгэм

Жимс, ногоог нийтийн бие засах газар хадгалж байсан гэв

Худалдан борлуулдаг жимс, хүнсний ногоогоо нийтийн бие засах газар хадгалж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Бөмбөгөр худалдааны төвийн гадаа гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэд жимс, ногоогоо City toilet-нийтийн бие засах газар хадгалж байсныг дүүргийн цагдаа нар илрүүлэн хураан авчээ. Иймээс иргэдийг ил задгай, хүнсний аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын хөргөгчид хүнсийг хадгалаагүй цэгүүдээс хүнс авахгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Морингийн даваа орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ

Хан-Уул дүүргийн X хорооны нутаг Морингийн давааны орчимд малын гоц халдварт “Шүлхий” өвчин гарсантай холбогдуулан тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. 28 хоног үргэлжлэх хорио цээрийн дэглэм тогтоосон тул хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. Иймээс иргэдийг Өлзийт хорооллын замыг сонгон зорчино уу гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Туул гол орчмоос есөн тонн хог цэвэрлэсэн гэв

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Туул, Улиастайн гол орчмыг цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын цэвэрлэгээний аян өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Дүүргийн харьяа хэлтсүүд буюу Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороо, Насан туршийн боловсролын төв, Татварын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Статистикийн хэлтэс, Дотоод аудитын газар, Усан спортын сургалтын төв их цэвэрлэгээнд оролцлоо. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Хужир-булангийн 015, Налайх дүүргийн 014, 337, 350, 353 дугаар цэргийн ангийн офицер ахлагч нар болон хугацаат цэргийн нийт 330 албан хаагч, нийт 550 гаруй хүн оролцож 9 тонн хог хаягдлыг цэвэрлэв.

Туул голын хог хаягдал цэвэрлэх аян ирэх сарын 16-ны өдөр дуусах гэнэ. Иймд тухайн өдрийн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг идэвхтэй оролцож эрүүл, таатай орчинд амьдрахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Хотын хүрээлэн буй орчны менежмент болон тогтвортой байдлыг сайжруулах нь” семинар боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсээс “Хотын хүрээлэн буй орчны менежмент болон тогтвортой байдлыг сайжруулах нь” сэдэвт семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг семинарт Япон улсын Цукуба их сургуулийн багш, төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакцин хийж байна

Image result for Томуугийн вакцин хийж эхэллээ

Хүйтний улирал эхэлж ханиад, томууны өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан энэ томуугийн вакцин хийж эхэлжээ.

ХӨСҮТ томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундуур хийж эхлэх бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад үнийн хувьд бага зэрэг нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Интермэд эмнэлэгт томуугийн вакциныг хийж эхэлжээ. Томуугийн эсрэг вакцин нь ханиад хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах арга юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас тухайн жилийн найрлагыг баталдаг тул жил бүр шинээр хийлгэх шаардлагатай болдог байна. Вакциныг хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг гэж мэргэжилтнүүд хэлж байгаа.

Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс

1.Ясли цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд

2. Хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс (Цэргийн албан хаагчид)

3. Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад

4. Чихрийн шижин бөөрний үйл ажиллагааны алдагдал гэх мэт янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлэгсэд

5 Уушгины багтраа гэх мэт амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс

Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс

-Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс

-Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс

-6-аас доош сартай хүүхдүүд

Илэрч болох гаж нөлөө

Томуугийн вакцин аюулгүй, голдуу гаж нөлөө илэрдэггүй. Гэхдээ зарим тохиолдолд вакцин хийлгэсний дараа гаж нөлөө илэрч магадгүй тул 15 минутын турш сууж хүлээх хэрэгтэй. Вакцин тарьсан хэсэгт бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх, бага зэрэг халуурах зовиур нь вакцинд үзүүлэх бие махбодын хариу урвал сайн явагдаж байна гэж үзэх бөгөөд ихэнхдээ 1-2 хоногийн дараа арилна.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн автобусуудад хяналт шалгалт хийж эхэлжээ

Image result for Замын цагдаагийн албаЗамын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газрууд хамтран сургуулийн автобусуудад энэ сарын 28- 30-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж байна. Уг арга хэмжээний хүрээнд Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн улсын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж зөрчлийг арилгуулж хариуцлага тооцож ажиллана.

Шалгалтаар дараах стандарт, шаардлагыг шалгаж, зөрчлийг арилгуулна гэв.

Үүнд:
1. Авто тээврйин тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу автотээврийн техникийн хяналтын
үзлэгт хамрагдсан байдал,
2. Замын хөдөлгөөний дүрэмд заасан ашиглахыг хориглосон гэмтэлтэй эсэхэд хяналт тавих
3. Ачаа тээвэрлэх журмын хэрэгжилт, үүнд автомашины бүтээлэг, зуурмаг тээвэрлэгч
автомашины тосгуурыг шалгах
4. Авто тээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан
хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавих,
5. Тээврийн хэрэгслүүдийн гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж илт муудсан,
салхины шил хагарсан, улсын дугаар бүдгэрч арилсан зэрэг зөрчлийг илрүүлж, зөрчлийг
арилгуулах
6. Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын, Дизель
хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн
тээврийн хэрэгсэл
7. Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлагад заасны дагуу гэрэл ойлгогч
наалт наасан байдлыг шалгана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцхээр МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ

МАН-ын бүлгийн хурал хэдхэн минутын өмнө Төрийн ордонд эхэллээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх уг хуралд УИХ-ын дарга М.Энхболд, ЦНямдорж, Д.Лүндээжанцан, Б.Чойжилсүрэн, Ж.Мөнхбат зэрэг нийт 40 гишүүн цугларсан байна.


Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын 26 алба хаагч энхийг сахиулна

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ удаагийн ээлжинд Онцгой байдлын албаны 26 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаад баяртай байна. Нэг жилийн хугацаанд та бүхэн гэр бүл, үр хүүхдээсээ хол, цэрэг байлдааны талбарт очиж ажиллана. Бие бялдрын болоод сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байх ёстой. Та бүхнээр Онцгой байдлын албаныхан бахархаж байгаа” хэмээн бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Энэ үеэр Монгол Улсын Төрийн далбаа болон Онцгой байдлын албаны тугийг долдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг ахалж яваа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах ажиллагааны салбарын эмч, ахлах дэслэгч Ж.Хаш-Эрдэнэд гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Унгарын Ерөнхий сайдтай уулзана

Image result for Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БаттулгаМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд Будапешт хотноо болж жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа дэмжихээр очсон байгаа билээ. Тэрээр Унгарын нийслэлд байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан байна. Мөн Унгарын Ерөнхий сайд В.Орбантай уулзах гэнэ.