Categories
мэдээ улс-төр

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна

Image result for Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал эхэллээ.

Шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлалтай, шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.

Яг одоо шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунчимэг, шүүгдэгч Т.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нарын шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг нээлттэй явуулах эсэхийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж А.Гансүх, Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.
  2. Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэжээ.

Амаржаргалын Гансүх нь

ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан

Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал

ТӨХ-ны газрын дарга

Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд

УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Долгорсүрэнгийн Дагвадорж нь

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар

Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор

Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн

Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирэв.

Categories
мэдээ улс-төр

​Баянгол дүүргийн удирдлагууд Япон улсын Шимада хотын төлөөлөгчидтэй уулзлаа

Япон улсын Шизүока мужийн Шимада хотын төлөөлөгчид Баянгол дүүргийн Засаг дарга болон дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Энэхүү уулзалтад Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга П.Цэцэгмаа,төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун нар оролцсон юм. Япон улсын талаас Шимада хотын дарга Сомэяа Кинүё, тус хотын Боловсролын газрын дарга Хамада Казүхико тэргүүтэй албаны хүмүүс оролцож дүүргийн болон харьяа албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Хамтарсан уулзалтын үеэр Засаг дарга С.Одонтуяа дүүрэгтээ хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийх бүтээн байгуулалтын ажлын талаар, мөн Баянгол дүүргээ “Жишиг дүүрэг” болгохоор олон ажлыг санаачлан ажиллаж байгаагаа танилцууллаа. Үүний дотроос хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой Хүүхэд, залуучуудын соёлын ордонг сонирхууллаа. Бид олон талаараа Жишиг дүүрэг болохоор зорьсон, түүний нэг жишээ нь Баянгол дүүрэг саяхан Ахмадын эмнэлэг нээлтээ хийсэн ингэснээр Монгол улсдаа цорын ганц эрүүл мэндийн стандарт хангасан жишиг дүүрэг болсон гэдгээ танилцууллаа.Мөн жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах “Баянгол хүүхдийн зуслан”-ийн зохион байгуулалт зураг төсөлтэй танилцсан юм. Энэ нь бие даасан хүүхдийн зуслантай ганц дүүрэг болж тун удахгүй үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байгаа. Түүнчлэн Гандантэгчинлэн хийдийг аялал жуулчлалын бүс болгох тухай төсөл боловсруулан, гадаадын болон дотоодын жуулчдыг хүлээн авах цогцолбор төв болгохоор ажиллаж байгаа нь Япон улсын төлөөлөгчдөд ихэд таалагдаж байна гэдгээ Шимада хотын дарга Сомэяа Кинүё онцлон хэлж байлаа. Уулзалтын үеэр Баянгол дүүрэг Засаг дарга С.Одонтуяа, Япон улсын Шимада хотын дарга Сомэяа Кинүё нар хамтын ажилгааны олон тохиролцоонд хүрлээ.


Categories
мэдээ нийгэм

​Иргэд өөрсдөө багийн Засаг даргаа сонгох нь тохиромжтой гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хэнтий аймгийн төв Чингис хотод Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-уртад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Өглөөний есөн цагаас үдийн 12 цаг хүртэл зохион байгуулагдсан сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд болон албаны нийт 144 хүн хамрагдлаа. Тэд цаашид сум, багтаа сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Сургалтын эхэнд Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.

Танилцуулга хийгдсэний дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчид сонирхсон асуултаа асууж, асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулснаар үдээс өмнөх сургалт өндөрлөв.

Харин үдээс хойш 13.00 цагт (2017 оны наймдугаар сарын гурван) хоёрдугаар шат буюу хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан хүмүүс болоод иргэдийн төлөөлөл оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Иргэдийн санал авах хэлэлцүүлгийг аймгийн Засаг дарга З.Энхтөр нээж үг хэлсэн.

Үргэлжлүүлэн дэгийн дагуу Байнгын хорооны Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн сэдэв тус бүрийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.

Дараа нь иргэд асуулт асууж, хариулт авч, саналаа хэллээ. Тухайлбал, Баруун-урт сумын дөрөвдүгээр багийн иргэн Д.Ариунбилэг ард иргэдээс авч байгаа саналыг ямар түвшинд хянаж байгаа талаар тодруулахыг хүслээ. Түүний асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулахдаа, иргэдийн өгсөн санал асуулгын хуудас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргэгдэж, тус Байнгын хороо хянана. Мөн архив бүрдүүлж ажиллана хэмээн хариуллаа.


Баруун-урт сумын нэгдүгээр багийн иргэн Н.Энэбиш, иргэдтэй хамгийн ойр харьцдаг хүн нь багийн Засаг дарга байдаг. Багийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга томилно гэсэн байна. Үүнээс үзэхэд иргэд өөрсдөө багийн Засаг даргаа сонгох нь тохиромжтой юм. Хэрвээ дээрх томилгоо хийгдээд эхэлбэл улстөржилт газар авах эрсдлийг дагуулж байна гэсэн саналыг хэлж байлаа.

Баруун-урт сумын долоодугаар багийн иргэн Ч.Энхцэцэг, хариуцлагын тогтолцоог яаж зохицуулж байгаа вэ. Хуулиараа бол гэмт хэрэг үйлдсэн, улсад онц их хэмжээний мөнгөн хохирол учруулсан хүн эрүүгийн хариуцлага хүлээдэг. Гэтэл манай улсад хуулийн хариуцлага хүлээлгэх нь битгий хэл тэр хүнээ төрд сонгодог гажиг тогтолцоо байна. Үүнийг Үндсэн хуульд хэрхэн тусгах вэ гэсэн асуултыг тавьсан.

Дээрх асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулахдаа, хариуцлагын тогтолцоог бусад хууль тогтоомжоор зохицуулсан байгаа. Хэрвээ иргэн аль нэг албан тушаалтныг хууль зөрчсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй гэлээ.

Энэ үеэр иргэдийн зүгээс шүүхийн хараат бус байдлыг хангах асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол багц зургаан сэдвээс гадна нэмж санал оруулах боломжтой, эсэхийг тодруулж байлаа.

Ийнхүү асуулт, хариулт дууссаны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авах ажлыг явуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг 2017 оны наймдугаар сарын дөрөвний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Технологийн салбарт мэргэшин гадаадад ажиллаж байгаа залуустай уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцов. Уулзалтад:

  • АНУ-ын “Google” компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулга,
  • “Амазон” компанийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны ахлах инженер А.Амарбаяр,
  • “Square” компанийн борлуулалтын менежер Б.Дөлгөөн,
  • Монголоос олон улсын зах зээлд амжилттай гарч буй “Анд глоба”л компанийн захирал Ч.Анар нар хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчид өөрсдийн эрхэлж буй ажил болон, Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаараа ярилцлаа.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа цөөнгүй залуус уулзаж улс орондоо технологийн салбарыг хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд тэдний төлөөлөл Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа нь энэ юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга далайд гарцгүй Монгол Улсын хувьд мэдээллийн технологи гэдэг бол дэлхийд, олон улсад Монголын нэг чухал гарц хэмээн харж байгаагаа онцлоод БНЭУ-ын Элчин сайдтай уулзахдаа тус улсын дэлхийд алдартай мэдээллийн технологийн сургуулийн салбарыг улсдаа байгуулах талаар хүсэлт тавьсан талаараа мөн дурдлаа.

Залуус улс орныхоо хөгжлийн төлөө, мэргэшсэн салбараа өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүртэл улс орондоо хөгжүүлэх тухайд бодит санал боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах талаар ч мөн ярилцав.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар сургалт боллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос /цаашид “төсөл хэлэлцүүлэгч” гэх/ 2017 оны наймдугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотод Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-уртад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Өглөөний 09.00 цагаас үдийн 12.00 цаг хүртэл зохион байгуулагдсан сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд болон албаны нийт 144 хүн хамрагдлаа. Тэд цаашид сум, багтаа сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Сургалтын эхэнд Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.

Танилцуулга хийгдсэний дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчид сонирхсон асуултаа асууж, асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулснаар үдээс өмнөх сургалт өндөрлөв.

Харин үдээс хойш 13.00 цагт (2017.08.03) хоёрдугаар шат буюу хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан хүмүүс болоод иргэдийн төлөөлөл оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Иргэдийн санал авах хэлэлцүүлгийг аймгийн Засаг дарга З.Энхтөр нээж үг хэлсэн.

Үргэлжлүүлэн дэгийн дагуу Байнгын хорооны Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн сэдэв тус бүрийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.

Дараа нь иргэд асуулт асууж, хариулт авч, саналаа хэллээ. Тухайлбал, Баруун-урт сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ариунбилэг ард иргэдээс авч байгаа саналыг ямар түвшинд хянаж байгаа талаар тодруулахыг хүслээ. Түүний асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулахдаа, иргэдийн өгсөн санал асуулгын хуудас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргэгдэж, тус Байнгын хороо хянана. Мөн архив бүрдүүлж ажиллана хэмээн хариуллаа.

Баруун-урт сумын 1 дүгээр багийн иргэн Н.Энэбиш, иргэдтэй хамгийн ойр харьцдаг хүн нь багийн Засаг дарга байдаг. Багийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга томилно гэсэн байна. Үүнээс үзэхэд иргэд өөрсдөө багийн Засаг даргаа сонгох нь тохиромжтой юм. Хэрвээ дээрх томилгоо хийгдээд эхэлбэл улстөржилт газар авах эрсдлийг дагуулж байна гэсэн саналыг хэлж байлаа.

Баруун-урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Энхцэцэг, хариуцлагын тогтолцоог яаж зохицуулж байгаа вэ. Хуулиараа бол гэмт хэрэг үйлдсэн, улсад онц их хэмжээний мөнгөн хохирол учруулсан хүн эрүүгийн хариуцлага хүлээдэг. Гэтэл манай улсад хуулийн хариуцлага хүлээлгэх нь битгий хэл тэр хүнээ төрд сонгодог гажиг тогтолцоо байна. Үүнийг Үндсэн хуульд хэрхэн тусгах вэ гэсэн асуултыг тавьсан.

Дээрх асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулахдаа, хариуцлагын тогтолцоог бусад хууль тогтоомжоор зохицуулсан байгаа. Хэрвээ иргэн аль нэг албан тушаалтныг хууль зөрчсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй гэлээ.

Энэ үеэр иргэдийн зүгээс шүүхийн хараат бус байдлыг хангах асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол багц зургаан сэдвээс гадна нэмж санал оруулах боломжтой, эсэхийг тодруулж байлаа.

Ийнхүү асуулт, хариулт дууссаны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авах ажлыг явуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Энэ зун нээлт нь болох кинонууд

Зун дуусч намар хаяанд ирлээ. Тэгвэл энэ зун нээлт нь болох сүүлийн кинонуудыг танилцуулъя.

1. Харанхуй Цамхаг (Dark Tower)

Энэхүү кинонд мэргэн бууч Роланд Дэсчэйн эртний барууны хэв маягийн газраар хэрэн тэнэх бөгөөд тэнд ертөнц даяараа хар хүрэмтэй эрийн араас хөөцөлдөх болно.

Нээлт болох өдөр: 2017 оны 08-р сарын 04
Найруулагч: Николай Арсел
Дүрүүдэд: Мэтью Маконайгэй Кэтрин Винник
Үргэжлэх хугацаа: 101 мин


2. Дүүл (Leap)

11 настай өнчин охин Фелишагийн мөрөөдөл Парист хөл тавьж бүжигчин болох юм. Түүний сайн найз Виктор маш бүтээлч сэтгэлгээтэй, төсөөлөлдөө бүрэн орж чаддаг мундаг зохион бүтээгч аж. Тэд Фелишагийн мөрөөдлийг биелүүлэхээр асрамжийн газраасаа оргох ажиллагаа хийдэг. Тэдний адал явдал хэрхэн өрнөхийг нээлтээ хийснийх нь дараа үзээрэй.

Нээлт болох өдөр: 2017 оны 08-р сарын 25
Найруулагч: Эрик Уорин
Дуу оруулсан жүжигчид: Эль Фэннинг, Карли Рэй Жепсен, Мэгги Циглера, Дейн Дехан, Терренс Скаммелл, Жули Ханер


3. Самар ажиллагаа-2 (Nut job 2)

Сьюрли хэрэм болон түүний найз хүнд гар хоёр эргэн ирнэ. Гэхдээ тэд хамтарч хотын даргын тушаалаар сүйтгэгдэх гэж буй цэцэрлэгт хүрээлэнг аврахаар зориг шулууддаг. Сьюрли бүлэг амьтад болох найзуудыгаа цуглуулж хорон санаат даргыг бут цохидог. Сонирхуулахад ноён Бэний дүрд алдарт жүжигчин Жеки Чан дуу оруулжээ.

Нээлт болох өдөр: 2017 оны 08-р сарын 11
Найруулагч: Эрик Уорин
Дуу оруулсан жүжигчид: Жефф Данхем, Уилл Арнетт, Кэтрин Хейгл, Габриел Иглесиас, Майя Рудольф, Жеки Чан


4. Аннабел: Бүтээл (Annabella: Greation)

Энэхүү бүтээлд бяцхан охиныхоо эмгэнэлт үхлээс хойш буюу нэлээд хэдэн жилийн дараа хүүхэлдэй урлагч эхнэрийн хамтаар асрамжийн газраас хэд хэдэн охидыг нэгэн гэлэнмаа хамтаар гэртээ хүлээн авах болно. Тэд харин хүүхэлдэй урлагчийн чөтгөрт эзэмдүүлсэн бүтээл болох Аннабеллийн бай болох тавилантай байснаа мэдээгүй юм.

Нээлт болох өдөр: 2017 оны 08-р сарын 11
Найруулагч: Дэвид Ф. Сандберг
Дүрүүдэд: Миранда Отто, Стефани Сигман, Алисия Вела-Бэйли
Үргэжлэх хугацаа: 109 мин

Энэ 7 хоногийн БоксОффисын дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж авна уу.

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” Шашин соёлын наадамын хөтөлбөр

Image result for Даншиг наадам-Хүрээ цам 2017

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” Шашин соёлын наадам өнөөдөр эхэлсэн.

Энэ жилийн даншиг наадамд морь уралдахгүй, харваачид оролцохгүй. Харин хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдана.

Тус наадам өнгөрсөн жил Хүй долоон худагт зохион байгуулагдаж байсан бол энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа.

Наадмын үеэр, Очирваань шүтээний тахилга, “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах аж.

Үзэгчдэд тасалбар олгох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орох хаалгууд дээр үнэ төлбөргүй тараана гэж зохион байгуулагчид нь хэлж байсан юм.

Ингээд даншиг наадмын хөтөлбөрийг хүргэж байна.

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2017” НААДМЫН ХӨТӨЛБӨР

08 дугаар сарын 03-ний өдөр, Пүрэв гараг

15:00-17:00 Жахар хот мандал, Балин тахил, баг Адислагаа хурах /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 04-ний өдөр, Баасан гараг

09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах,Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаталбайд

10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:00-11:10 “Даншүг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд

14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд

13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөпөөо/

Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Colors of Mongolia” тоглолт/

15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын “Colors of Mongolia” тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнзэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08:30-09:00 Өндөр гэгээний маани татах/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:20-18:40 Даншүг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншүгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:40-18:50 “Даншүг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

18:50-19:00 Запбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна

Categories
мэдээ нийгэм

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг маргааш шүүнэ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг ирэх баасан гариг буюу энэ сарын 4-нд шүүн хэлэлцэхээр болж, тов зарлажээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал /2017.03.15/ нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болсон. Шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч яллагдагч нарын гомдлын дагуу шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Зурагт тайлбар: Зөрчлийн тухай хууль

Зөрчлийн тухай хууль батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг уг хуулиар зүйлчлэн арга хэмжээ тооцохоор болсон.

Иймд эрхэм жолооч танд Зөрчлийн тухай хуулийн зурагт тайлбарыг тус төвөөс боловсруулан хүргэж байна.