Categories
мэдээ нийгэм

УЕПГ-аас оффшорын асуудлаар хамтарсан ажлын хэсэг томиллоо

Image result for УепгАТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага шалгах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалгасан байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Солонгос Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчидтэй уулзавЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол-Солонгосын эдийн засгийн форум, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Солонгосын эдийн засгийн форум хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан жилийн өмнө байгуулагдсан, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бөгөөд хамтарсан хуралдаан нь өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж буй юм байна.

Уулзалтад тус форумын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, удирдах зөвлөлийн дэд дарга Г.Батхүү, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын тэргүүн, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Тэ Нён, БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон форумын бусад гишүүд оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, Солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон тус улсаас манай улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд форумаас үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол, Солонгосын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө гүүр болж ажилладагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлээд хамтарсан хуралдаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Image result for үерийн аюулаас сэрэмжлүүлж

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурчид онцгойлон анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаарбороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн 18-23 градус, говийн бүсийн баруун хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Чойжамц: Нийт сүсэгтэн олон минь сайхан наадаарай

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам яг одоо төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Энэхүү наадмыг нээж Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц үг хэлж байна. Тэрбээр “Жил бүрийн энэхүү баярыг хамтран зохион байгуулдаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бурхан шашны олон сүм, хийдийн лам, хуваргуудад талархаж байна. Монголын ард түмнийг бурхан ивээж, ажил үйлс, бие сэтгэл нь цэвэр ариун байг ээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү шашин соёлын наадмын түүхийг сөхвөл Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй баяр билээ. Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд, энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, их баяр ёслол үйлджээ. Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу наадам” болж, уламжилсаар хожим Улсын их баяр наадам болсон гэж үздэг. Даншиг гэдэг нь монголоор “Бат-Оршил” хэмээх утгатай бөгөөд монголчуудын шашин, төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсээр ирсэн түүхтэй билээ. Эрхэм сүсэгтэн олон, гадаад, дотоодын жуулчид, хүндэт зочид, төлөөлөгч та бүхэн Бат-Оршилтой сайхан наадарай. Ум сайн амгалан болтугай” хэмээв.

Улмаар Монголын Бурхан шашны сүм, хийдийн лам, хуваргууд нийт сүсэгтэн олонд зориулан ном айлдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэнэ

Related image

Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэх гэж байна.

Цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон зарим хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг оролцох аж.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” ТББ-аас хяналт тавих бөгөөд цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцвол хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан байлдагч морио усалж байгаад тогтоол цөөрөмд живсэн байж болзошгүй гэв

Image result for Хилийн цэрэг

Өнгөрсөн сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангийн заставын хоёр байлдагч унаж явсан морьтойгоо хамт амь насаа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Тухайн өдөр тус ангийн ахлагч, байлдагч хоёр хилийн харуулд гарч байгаад 16:00 цагийн үед харуул солилцоход ирээгүй байна. Оройн 19:00 цагийн орчимд нэг байлдагчийн унаж явсан морь тус ангид эргэж ирж, сүрэгтээ нийлжээ. Дуудлагыг долдугаар сарын 25-ны өдөр аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт өгсөн байна. Дуудлагын дагуу Завхан аймгийн онцгой байдлын аврах ангийн таван алба хаагч эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Онцгой байдлын бие бүрэлдэхүүн эхний ээлжинд Тэс сумын Нисэг багийн нутаг, Тэсийн голын сав дагуу хуурай газрын эрэн хайх ажиллагаагаар байлдагчдыг олоогүй аж. Харин маргааш өглөөнөөс тус аймгийн онцгой байдлын ахмад Н.Пүрэвтулгаар ахлуулсан хоёрдугаар ээлжийн 10 албан хаагч усанд долдугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим эрэн хайх ажилллагааг эхлүүлсэн байна.

Эрлийн ажиллагаанд Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн 0277-р ангийн нэгдүгээр заставын хэрэг гарсан газар, цагдаа, Онцгой байдал, Хил хамгаалах 0277-р ангийн алба хаагчид, байлдагчдын ар гэрийнхэн гээд нийт 74 хүний бүрэлдэхүүн, найман автомашинтай эрэн хайх ажиллагаа явуулжээ.

Хоёр цагийн турш хайсны эцэст өдрийн 13 цагийн орчимд Тэс сумын 0277 хилийн ангиас найман километрт байрлах Нисэг багийн нутаг дэвсгэр, Нэгдүгээр заставын цөөрөмд нэг байлдагчийн унаж явсан морь осолдсон байжээ. Тэрхүү цөөрөмд онцгой байдлын усч аврагчид эрэн хайх ажиллагаа явуулж, 2.8 метрийн гүнээс тус хоёр байлдагчийн цогцсыг гарган авсан байна.

Амиа алдсан байлдагч морио усалж байгаад тогтоол цөөрөмд живсэн байж болзошгүй байгаа аж. Живэх гэж байсан нэгийгээ татаж гаргах гэсэн нөгөө байлдагч санамсаргүй живсэн гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарчээ. Энэхүү хэргийг Завхан аймгийн Тэс сумын цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна. Хоёр байлдагчийг гадны нөлөөтэй нас барсан эсэх шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гараагүй байна хэмээн тус аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт өндөрлөлөө

Image result for “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт өндөрлөлөө

Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр хаалтыг нь хийлээ.

Хаалтын ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр энэ цаг мөчид болж, өнгөрлөө.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн байдаг. Улмаар 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлжээ. Өнгөрсөн хугацаанд таван тивийн нийт 51 улсын 11 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцсон байна.

Харин энэ удаагийн ‘Хааны эрэлд-2017” сургуульд 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцож, өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд сургалтаа эхэлсэн юм.

Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол арга хэмжээний нэг болсон гэдгийг албаныхан мэдэгдээд байгаа.

Энэ жилийн сургуульд ротын хээрийн сургууль шинээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог болсон байна. Ингэснээр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явуулж байгаа НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэх мото буудлагын батальоны нэг ротын бүрэлдэхүүнийг үүнд оролцуулж, тэднийг ажиллагааны арга техникт сургах, рот, салаагаар бие даан үүрэг гүйцэтгэх, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг хангах зэрэгт дадлагажуулахад чухал ач холбогдолтой сургуулилт болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын хөтөлбөр

Image result for Даншиг наадам-Хүрээ цам 2017

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” Шашин соёлын наадам өнөөдөр эхэлсэн.

Энэ жилийн даншиг наадамд морь уралдахгүй, харваачид оролцохгүй. Харин хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдана.

Тус наадам өнгөрсөн жил Хүй долоон худагт зохион байгуулагдаж байсан бол энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа.

Наадмын үеэр, Очирваань шүтээний тахилга, “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах аж.

Үзэгчдэд тасалбар олгох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орох хаалгууд дээр үнэ төлбөргүй тараана гэж зохион байгуулагчид нь хэлж байсан юм.

Ингээд даншиг наадмын хөтөлбөрийг хүргэж байна.

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2017” НААДМЫН ХӨТӨЛБӨР

08 дугаар сарын 03-ний өдөр, Пүрэв гараг

15:00-17:00 Жахар хот мандал, Балин тахил, баг Адислагаа хурах /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 04-ний өдөр, Баасан гараг

09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах,Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаталбайд

10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:00-11:10 “Даншүг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд

14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд

13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөпөөо/

Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Colors of Mongolia” тоглолт/

15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын “Colors of Mongolia” тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнзэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08:30-09:00 Өндөр гэгээний маани татах/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:20-18:40 Даншүг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншүгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:40-18:50 “Даншүг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

18:50-19:00 Запбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам” наадам эхэллээ

Image result for Даншиг наадам эхэллээ

Даншиг наадам эхэллээ. Даншиг наадамтай холбогдуулж, жил бүрийн Жахар цамын хурлын үеэр Өндөр гэгээний гаргасан Их хүрээ дэг ёсны тарнийн зан үйлээр 108 цан цохих зэрэг хөгжмийн хөг эгшгээр адислаж, Дамдин Чойжоо сахиусны хот балгад, тахил, Ядам бурхан, Номын сахиусны цамын баг хувцас адислагааг үйлддэг уламжлалтай. Энэхүү хурал өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд эхлээд байна.

Энэ хурлын үеэр анхдугаар Жавзандамба хутагт Өндөр гэгээний 15 төрлийн үеийн “Пунцог гүсүм”залбирлыг уншиж, манзны дээж өргөхдөө “Ранс ласар” хэмээх тахилыг олноор яруу сайхан ая дангаар уншдаг байна.

Хүрээ цамын хурлын уншлага, бүрээ бишгүүр тэргүүтэй хөгжимчид, бясалгагчид, цам цамнаачдад Гандантэгчинлэн хийдийн 120 гаруй лам хуврага оролцож байгаа аж.

Улмаар 13:00 цагаас Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд эхэлнэ. Өнөө жилийн Даншиг наадмын хүчит бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Архангай аймгийн Булган сумын харьяат улсан арслан, даншгийн арслан Р.Пүрэвдагва магнайлж, баруун талыг Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд, даншгийн заан Б.Гончигдамба магнайлан барилдах болно.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил Израиль Улсын Элчин сайд Цви Хейфецийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Израиль Улсын Элчин сайд Цви Хейфецийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломж, бололцооны талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцав.

Элчин сайд Ц.Хейфец Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг Израиль Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.