Categories
мэдээ цаг-үе

Даатгалаар эм олгодог эмийн сангуудад хөнгөлөгдөх эмийн үнийн жагсаалтыг тавьдаг болъё

Image result for Даатгалаар эм олгодогЭрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд эмийн хөнгөлөлт олгоод багагүй хугацаа өнгөрч байна. Өөрт ойрхон даатгалаар хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудаас эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очоод хэрэгцээтэй эмийг зах зээлийн үнээс 20, 30, 50 бүр 90 хувь хөнгөлүүлээд авах боломжтой. Гэвч нэг зовлонтой болж. Даатгалаар олгогддог хөнгөлөлттэй эм авахын тулд сарын эхний өдрүүдэд л эмийн санд дугаарлах хэрэгтэй болно. Сарын бараг эхний хоёр, гурав хоногоос бусад өдрүүдэд хөнгөлөлттэй эм олж авна гэдэг нүдний гэм болж. Эмийн сангууд “Лимит дууссан. Сар эхлэхээр ав” гэсэн ганцхан ижилхэн хариулттай. За энэ ч яахав. Даатгалаар хөнгөлж байгаа нь их юм гээд сарын эх хүлээдэг юм байж. Зарим эмийн сангууд даатгалаар олгодог эмийг хөнгөлөлтгүй шахуу өгч байна.

Тэгсэн хэрнээ даатгалаас хөнгөлсөн нь энэ гээд. Ялангуяа элэг, цөс, ходоод, зүрхний эм арай үнэтэй. Тиймээс хэн хүнгүй л хэдэн төгрөг хөнгөлөөд авчих санаатай. Нэг элэгний эм хайж хэдэн өдөр эмийн сангаар явлаа. Үндсэн үнэ нь 41500 төгрөг. Хөнгөлөгдөөд 16000 төгрөг орчим болох юм байна. Гэтэл зарим эмийн сангууд “Наадах чинь 50 орчим мянган төгрөг гэдэг. Хөнгөлөгдөөд 30 гаруй мянган төгрөг” гэж байна. Учир нь даатгалаар эм олгох эмийн сангууд ихэнх нь ямар эм хэдэн төгрөгийн үнэтэй, хэдэн төгрөгийг нь даатгалаар хөнгөлж байгаа гэсэн эмийн жагсаалт, мэдээлэл байдаггүй. Иргэд эм зүйчийн хэлсэн үнэнд багтдаг. Мэдээж эмийн сангууд тодорхой ашиг харж ажилладаг. Гэхдээ иргэдэд хоёр, гурван мянган төгрөг хөнгөлсөн болоод дахиад эмийнхээ өртгийг даатгалаас тодорхой хэмжээгээр гаргуулаад авчихаж байна. Бараг л үндсэн эмийнхээ мөнгийг дахиад нугалаад завшчихдаг гэсэн үг. Тиймээс эмийн сангуудад хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг, хэдэн төгрөгөөс хэдэн хувь хөнгөлөгдөх үнэтэй нь хамт тавь гэж холбогдох газрууд шаардаж өгмөөр байна.


Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Солонгосын эдийн засгийн форум болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол-Солонгосын эдийн засгийн форум, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Солонгосын эдийн засгийн форум хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан жилийн өмнө байгуулагдсан, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бөгөөд хамтарсан хуралдаан нь Улаанбаатар хотноо эхэлж буй юм байна.

Уулзалтад тус форумын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, удирдах зөвлөлийн дэд дарга Г.Батхүү, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын тэргүүн, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Тэ Нён, БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон форумын бусад гишүүд оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, Солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон тус улсаас манай улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд форумаас үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол, Солонгосын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө гүүр болж ажилладагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлээд хамтарсан хуралдаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын өнөөдрийн хөтөлбөр

Related image

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ энэ сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл Даншиг наадам өнөөдөр Аялал жуулчлалын үзэсгэлэнгээр эхлэх юм байна. Ингээд наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

-09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

-11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

-08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/

Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

-08:30-09:00 Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/

Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

-09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал /тусгай хөтөлбөрөөр/

Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

-15:00-16:00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

-16:20-17:00 Хүчит бөхийн барилдааны Зургаагийн даваа

Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

-17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа

Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

-18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа

Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

-18:20-18:40 “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

-18:40-18:50 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа

Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

-18:50-19:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/

Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна.

. МБШТөв Гандантэгчэнлин хийдэд

Categories
мэдээ нийгэм

Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждорж бусдад зодуулжээ

Image result for Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждорж

Энэ сарын эхээр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга лам Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийг зодсон хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, З.Санждорж хамба Гандантэгчэнлин хийдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын тусгай хөтөлбөр авахаар очсон байна. Гэтэл Д.Чойжамц хамбын туслах н.Бүрнээ гэх лам “Манайд хөтөлбөр байхгүй” гэжээ.

Их хүрээ хийдийн хамба лам “Хөтөлбөр өгсөнгүй” хэмээн хэлж, тэд хоорондоо багагүй муудалцаж, н.Бүрнээ гэх лам З.Санждорж хамбын нүүрэн тус газар нь цохиж уржээ. Энэ хэрэг Гандантэгчэнлин хийдээс Их Хүрээ хийдийн лам нарыг дээрх үйл ажиллагаанд оролцуулахгүй гэснээс үүдэлтэй аж.

З.Санждорж хамба Д.Чойжамцын туслах н.Бүрнээ ламд их гомдолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Даншиг наадамд оръё, хөтөлбөр авъя гэсэн, өгөөгүй. Гадныханд хөл алддаг мөртлөө өөрсдийн лам нараа алчих гээд байдаг. Ийм байдлыг би үнэхээр жигшиж байна. Бурхны шашин ийм хэмжээнд хөгжиж байгаад би үнэхээр их ичиж байна. Үнэхээр итгэл алга.

Намайг олон удаагийн үйлдлээр зодож байгаа. Жанрайсэгийн урд, сүсэгтэн олны өмнө нам цохиод, хэдэн жилийн өмнө ухаан алдуулаад унагаж л байсан. Тэрний өмнө арваад жилийн өмнө болж байна, Далай ламыг ирэх үеэр бас зодуулж тархиндаа гэмтэл аваад гурван жил эмчлүүлсэн.

Би нуугаад л явдаг байсан. Шашны нэр хүнд, нэр төрөө бодоод за яршиг даа гээд яваад байсан. Одоо хэрээс хэтэрч байна. Цагдаад гомдол гаргахаар хэрэг үүсгэсэн болоод, эд нар удахгүй хаалгачихдаг. Бүр сурчихсан улс. Би эрүүгийн цагдаа дуудъя гэсэн. Эд нар дээрээ Ерөнхийлөгч гээд хамаг том хүмүүсээр хамгаалуулдаг. Ерөөсөө даварчихсан. Бид зодож болно, бидний муу үйлдлийг хамба бүгдийг хаадаг, хамгаалдаг. Бид яасан ч хамаагүй гээд ойлгочихсон. Хамбын нарийн бичиг Бүрнээ бол ерөөсөө тэгээд ойлгочихсон. Манай хамба Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг танина. Цагдаагийн бүх даргыг танина. Баянголын бүх даргыг танина. Та нарыг яасан ч хамаагүй гэсэн бодолтой биднийг олон жил биднийг дээрэлхэж дарамталж байна’ гэв.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамцын нарийн бичгийн дарга н.Бүрнээтэй холбогдож тодруулга авахыг хичээсэн ч “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын үйл ажиллагаа давхцсан тул ямар нэгэн мэдээлэл авч чадсангүй. Эх сурвалжуудын хэлж буйгаар, З.Санждорж хамба болон Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах н.Бүрнээ нарын хооронд олон жилийн өмнөх таагүй харилцаа эдүгээ ч үргэлжилсэн хэвээр байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

​”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ойн баярт аймгийн арслан С.Ерөөлт түрүүлжээ

Image may contain: 3 people, people standing and outdoor

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 68 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баярын 79 дэх өдөрлөгийн үндэсний бөхийн барилдаан Хонхор өртөөнд боллоо. Төмөр замын ажилтан, албан хаагчид оролцсон хүчит 64 бөх барилдав.

Үүнээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, “Замчин” нийгэмлэгийн бөх, аймгийн арслан Сүхбаатарын Ерөөлт манлайлан барилдсаар түрүүлэв. Өнөө жилийн улсын баяр наадмыг эргүүлсэн “гол баатар”, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, Замын хоёрдугаар ангийн бөх, аймгийн заан Баасандоржийн Болдбаатар тав даван үзүүрлэлээ. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны бөх, эдүгээгээс 20 жилийн өмнө буюу 1998 онд аймгийн арслан цол хүртэж асан Нацагдоржийн Баатархүү арслан, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Улаанбаатар зүтгүүрийн депогийн бөх, аймгийн заан Баярсайханы Жавхлансайхан нар их шөвөгт шалгарав.

Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.

Гурвын даваа

1. А.а С.Ерөөлт – а.н Б.Сүхдорж
2. А.а Н.Баатархүү – а.н Ц.Магванрагчаа
3. А.з Б.Отгонбаатар – с.з Г.Ганхөлөг
4. А.з Б.Болдбаатар – с.з Х.Баясгаланбаатар
5. А.з Б.Жавхлансайхан – а.н Ө.Зандраабайды
6. А.х Ж.Бадрал – а.н Б.Ундрах
7. А.н И.Отгонбаатар – а.н Д.Энхбаяр
8. С.з Н.Нямдорж – с.з Б.Доржжүгдэр

Дөрвийн даваа

1. А.а С.Ерөөлт – с.з Б.Доржжүгдэр
2. А.а Н.Баатархүү – с.з Г.Ганхөлөг
3. А.з Б.Болдбаатар – а.н Д.Энхбаяр
4. А.з Б.Жавхлансайхан – а.х Ж.Бадрал

Тавын даваа

1. А.а С.Ерөөлт – а.а Н.Баатархүү
2. А.з Б.Болдбаатар – а.з Б.Жавхлансайхан

Зургаагийн даваа

1. А.а С.Ерөөлт – а.з Б.Болдбаатар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсанаас болж амиа алдсан хэрэг гарлаа

Image result for бууны сум тэсрэх аюултай

Өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан хэрэг гарчээ. Тодруулбал өдрийн 12 цагийн орчимд Таван толгой сургалтын төвөөс 26 километрт тус сумын гуравдугаар багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан бол тус багийн иргэн 48 настай Т дэлбэрэлтэд өртөж ар нуруундаа шархаджээ. Эмнэлгийн анхан шатны тусламжийг Т-г үзүүлж, цэргийн төв эмнэлэгт иргэн хүргэсэн байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах ажээ.

Тухайн өдөр юу болсон талаар шархадсан иргэн Т ярихдаа “Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Ирсэн учраа хэлэхээс гадна тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй гэсэн байна”
Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Таван толгойд гранат дэлбэрч хоёр цэргийн албан хаагч амиа алдаж, найман цэрэг шархадсан хэрэг гарч байсан билээ.

Онцгой байдлын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газраас ард иргэдийг галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, эд зүйлстэй болгоомжтой харьцаж, сэрэмжтэй байхыг сануулсаар байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гэдэс өвдсөн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Related image

Хоол унднаас болж гэдэс нь өвдөж байгаагүй хүн гэж бараг байхгүй байх. Хоолны хордлого авсан үед гэдэс хүржигнэн дуугарч мушгин өвдөх, өдөрт 3-10 удаа гүйлгэх, заримдаа халуурах, толгой бага зэрэг эргэх зэрэг шинж илэрдэг. Энэ нь таны биенд өвчин үүсгэгч бичил биетүүд орчныг илтгэж байгаа ажээ.

Гэдэс өвдсөн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?. Ингээд гэдэс өвдөж эхлэнгүүт ойрын 24-36 цагийн туршид хоол идэхгүй байх хэрэгтэй. Өвдөж байгаа гэдсэнд хэсэг зуур амрах шиг сайн зүйл гэж үгүй. Харин шингэн юмыг аль болох их уух хэрэгтэй. Архи, пиво биш харин буцалсан ус, жимсний шүүс зэрэг шингэн юм хэлж байгаа юм шүү. Биенээс бичил биетүүдийн ялгаруулсан хортой бодисуудыг шингэн юм гадагшлуулдаг. Цаг тутамд нэг стакан чихэргүй хар цай эсвэл буцалсан ус уугаад байхад л хангалттай. Гэхдээ нэг амьсгаагаар биш харин бага багаар залгилан уух хэрэгтэй байдаг.

Гүйлгэж, бөөлжих нь шингэний дутагдалд хүргэдэг төдийгүй натри, хлор зэрэг бодисын дутагдлыг хүний биенд үүсгэдэг байна. Тиймээс эдгээр бодисын дутагдлыг нөхөхийн тулд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг давс хийж уухад л хангалттай байдаг. Мөн калийн дутагдлыг нөхөхийн тулд төмс эсвэл луувангийн хандыг уух хэрэгтэй. Харин төмс, лууванг нь идэх хэрэггүй. Зүгээр л дээрх ногоонуудыг сайтар угааж цэвэрлээд үйртэл буцалгаад шүүж, хандыг нь уух хэрэгтэй. Мөн үзэм, банан зэрэг хаа сайгүй зарагдаж байдаг жимсийг элсэн чихэргүй, компот чанаж уух тун зүгээр байдаг. Гэхдээ мөн л дээрхийн адилаар жимсийг нь идэх хэрэггүй.
Хордлого авсан хүн гүйлгэж, бөөлжүүлэх замаар өвчин таригч бичил биет бүхий хортой хоолноос хурдан ангижирдаг байна. Тиймээс үүнд саад болох биш харин ч туслаад өгөх нь зүйтэй хэрэг болно. Литр усанд цайны халбагаа хvнсний сод гэсэн баримжаатайгаар найруулаад ууж чадахаараа ууна. Бөөлжүүлэхгvй бол хэлний уг дээр хоёр хуруугаар дарах зэргээр бөөлжүүлэх хэрэгтэй. Ийм аргаар 3-4 удаа ходоодоо цэвэрлэх нь тун ч сайн үр дүнтэй байдаг. Гэхдээ гэдэс өвдөж дотор муухай оргиж эхэлснээс хойших эхний зургаан цагийн дотор дээрх аргаар ходоодоо цэвэрлэх нь үр дүн өгдөг гэдгийг тогтоож аваарай.
Гэдэсний өвдөлтийг багасгахын тулд цагийн зүүний дагуу иллэг хийгээд ороолт эсвэл алчуураар ороох хэрэгтэй. Гэдсэн дэх хортой бичил биетүүдийг бөөлжих, гүйлгэх зэргээр гадагшлуулсны дараагаар хүний бие аяндаа хэвийн байдалд ордог. Харин 2-3 хоног болсон өвдөлт намжаагүй, хүчтэй өвдөх, халуун 38,5 ба тvvнээс дээш байх, гэдэс өвдөж эхэлснээс хойш 2 хоног өнгөрсөн нь бөөлжүүлэх, бөөлжсөнд цус эсвэл хар хүрэн өнгийн зүйл байх, хоногт 10 тvvнээс дээш удаа гүйлгэх, нүд хүнхийж, шүлс өтгөрөх, юм ууж чадахгүй байх vед эмчид нэн даруй хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс амралтын өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ

Ажил мэргэжилдээ амжилт гаргахад ажлын цагаас гадна хагас, бүтэн сайныг хэрхэн өнгөрүүлэх нь чухал билээ. Өндөр амжилтад хүрсэн зарим хүмүүс долоо хоногийн сүүлийг хэрхэн өнгөрүүлдгийг, ямар ямар дадал зуршилтайг танилцуулж байна. Тэднээс суралцаж, зөв зүйтэй дадал хэвшлийг бий болгоорой.

1. РОБЕРТ ИГЕР: ЭРТ БОС

Диснейн гүйцэтгэх захирал бол мэдээж өглөө бүр 4:30-д сэрдэг цорын ганц гүйцэтгэх захирал биш. Амжилттай яваа хүмүүс бүтэн сайны 14 цаг хүртэл унтдаггүй. 11 цаг хүртэл ч биш. Судалгаанаас харахад сэрсний дараах 2.5- 4 цагт хүний тархи хамгийн сайн ажилладаг гэнэ. Хагас, бүтэн сайнд эрт босох нь таны бусдын урд гишгэх боломж юм.

2. ТИМОТИ ФЕРРИС: ОЛОН ЗҮЙЛИЙГ ЗЭРЭГ БҮҮ ХИЙ

Олон зүйлийг зэрэг хийх нь дэндүү хуучинсаг зүйл. Гүйлтийн машин дээр гарангаа ээж рүүгээ залгаж, интернэтээс мэдээлэл шалгах нь амралтын өдрийг бүтээмжтэй болгож байгаа мэт санагдаж магадгүй. Гэвч амжилттай яваа хүмүүс ингэх нь бүтээмжийг бууруулдгийг мэднэ. Үүний оронд хийх зүйлсээ нэг нэгээр нь хий. Өдөрт ихдээ л 2 зорилго тавих нь үр бүтээмжтэй байдлыг нэмнэ хэмээн Феррис зөвлөдөг.

3. АННА ВИНТУР: ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙ

Vogue сэтгүүлийн ерөнхий эрхлэгч өдөр бүр нэг цаг теннис тоглодог. Мэдээж тэр дасгал сургуулилт байнга хийдэг ганц алдартан биш. Ричард Брэнсон kite surfing гэх спортоор хичээллэдэг бол Энэтхэгийн 4 дэх баян эрхэм марафон гүйгч билээ. Тэд оюун ухаанаа хурц байлгахын тулд бие махбодио хөдөлгөөнтэй байлгах ёстойг мэддэг.

4. СТИВ ЖОБС: ХИЙХ ЗҮЙЛСЭЭ ЧУХЛААР НЬ ЭРЭМБЭЛ

“Аливаа зүйл чухал байхын тулд дэлхийг өөрчлөх хэмжээний байх ёстой гэсэн үг биш” хэмээн тэр хэлсэн. Тэгэхээр та амралтын өдрүүдээр анзааралгүй өнгөрөөчихдөг жижиг зүйлс дээрээ анхаарлаа хандуулж, ажил амралтаа зохицуулах нь зүйтэй. Найз нөхөд, хүүхдүүд, найз бүсгүй/залуутайгаа цагийг хамт өнгөрүүлэх нь хэдийгээр таны борлуулалтыг ихэсгэх юм уу олны анхааралд аваачихгүй ч ямар чухал гэдгийг нь та мэднэ. Обама ерөнхийлөгч хүртэл оройн хоолоо заавал гэр бүлийнхэнтэйгээ иддэгийг санаарай.

5. УОРРЕН БАФФЕТ: ХОББИНДОО ЦАГ ГАРГА

Тэр магадгүй 20-р зууны хамгийн шилдэг хөрөнгө оруулагч байх. Гэхдээ чөлөөт цагаараа укулелехөгжим тоглох дуртай. Амжилттай яваа хүмүүс ер нь ихэнхдээ сонирхолтой хүмүүс байдаг. Хагас сайн өдөр гольф тоглох нь хүмүүстэй танилцаж, бизнесийн боломж шүүрэх сайхан арга байж болно. Тэгвэл Мерил Стрип юм оёх, Жорж Буш тосон будгаар зурах дуртай шиг “ганцаарчилсан” хоббинууд нь бүтээлч байдлыг өрдөж, стрессийг бууруулдгаараа амжилтад эерэг нөлөөтэй байдаг.

6. OПРА: БИЕЭ СУЛЛА

Тэрбээр өдөрт 20 минутаар 2 удаа хөдөлгөөнгүй биеэ суллан суудаг. Ерөөс иог хийгчдийн энэ нууцыг өдгөө хүмүүс сайн мэдэх болжээ. Байгууллагууд ч гэсэн сүүлийн үед бясалгал, иог нь стрессийг багасгаж, бүтээлч байдлыг нэмэгдүүлгийг хүлээн зөвшөөрөх болсон билээ. Заримдаа хагас, бүтэн сайн гэдэг арын гэрийн, хувийн, нийгмийн ажлууд гэсээр ажлын өдрөөс ч завгүй байх нь бий. Тэгвэл амжилттай яваа хүмүүс амралтын өдөр ч гэсэн хөдөлгөөнгүй бие суллах цаг гаргадаг байх нь.

7. БИЛЛ ГЭЙТС: БОДОЖ ЭРГЭЦҮҮЛЭХ ЦАГ ГАРГА

Microsoft-ийг үүсгэн байгуулсан тэрбээр “Амжилтаа тэмдэглэх сайхан ч алдаанаасаа юу сурч болох вэ гэдэгт анхаарал хандуулах нь илүү чухал” хэмээсэн байдаг. Бодож эргэцүүлнэ гэдэг өдөр тутмын дадал байх учиртай. Ялангуяа амралтын өдөр бол өнгөрөгч 7 хоногт хийсэн зүйлсээ эргэж хараад, юу сурч болохоо эргэцүүлэхэд нэн тохиромжтой үе юм. “Аз жаргалын төсөл” номын зохиогч Гретчин Рубин өдөр бүр бодож эргэцүүлэх дадалтай болохын тулд нэг өгүүлбэрээр тэмдэглэл хөтлөх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байдаг. Хагас, бүтэн сайнд та өмнөх өдрүүдэд юу юу бичсэнээ эргэн харж өнгөрүүлээрэй.

8. РИЧАРД БРЭНСОН: САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙ

Алдартан энтрепренер Брэнсон “Эрүүл мэнд, ядуурал, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг зүйлсэд анхаарал хандуулж байх нь бодол санааг чинь эдгээр бусад салбаруудад цэнэглэх болно” хэмээн хэлсэн билээ. Мөн та “Хэн ч хэзээ ч бусад өгснөөрөө ядуу болж байгаагүй” гэсэн Анне Франкийн үгтэй санал нийлэх биз. Том Корли баян хүмүүсийг 5 жилийн турш судлаад “Чинээлэг хүмүүсийг өдөр тутмын дадал” нэртэй ном бичсэн юм. Ингээд тэдний 73 хувь нь сард 5 буюу түүнээс олон цагаар сайн дурын ажил хийдэг болохыг олж мэдсэн байна. Туслалцаа хэрэгтэй хүмүүст гараа сунгахаас илүү хүний сэтгэл санааг сайхан болгодог зүйл ховор. Энэ төрлийн ажил хийхэд хагас, бүтэн сайн өдөр яг тохирох билээ.

9. ЖАК ДОРСИ: ДАРААГИЙН 7 ХОНОГТОО БЭЛД

Twitter болон Square-ийг үүсгэн байгуулцсан Жак даваагаас баасан гараг хүртэл өдөрт 16 цаг ажилладгаараа алдартай. Тэрбээр “Хагас сайнд би амардаг. Ууланд алхдаг юм. Харин бүтэн сайнд бодож эргэцүүлж, бусдаас санаа бодлыг нь сонсож, стратеги гаргаж, ирэх 7 хоногтоо бэлддэг” гэж хэлжээ. “Өндөр амжилттай хүмүүс хагас, бүтэн сайнд юу хийдэг вэ?” номын зохиогч Лаура Вандеркамын хэлж байгаагаар, амжилттай яваа хүмүүсийн мэргэжлийн амжилтын гол нууц нь ерөөсөө л энэ амралтын өдрүүд гэнэ.

10. ЖЭЙ ЗИ: ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙДЛАА ХАДГАЛ

Алдартай реппер, энтрепренер түүний амжилтын нууц дууных нь үгэнд бий: “Чи амжилтыг хүсэж болно. Гэхдээ түүнд хүрэхийн тулд бүдэрч болохгүй, хальтарч болохгүй. Унтаж болохгүй. Тийм ээ, нэг нүдээ чи үүрд нээлттэй байлгах болно.” (Decoded)

Жэй Зи 7 хоногийн 5 өдөр ажилласаар 520 саяын хөрөнгөтэй болоогүй юм. Хэрвээ чи амралтын өдрүүдээ Карибын тэнгист завин дээр Бейонситэй хамт өнгөрүүлэхийг хүсэж байвал тэсвэр хатуужил, тууштай байдал хэрэгтэй.

Амжилт гэдэг бол “7 хоног 24 цаг” гэсэн сонголт юм. Хагас, бүтэн сайн ч ялгаагүй.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмын үеэр цагдаагийн 250 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

“Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний үеэр иргэдийн аюулгүй орчинд баярлах боломжийг бүрдүүлэхээр Цагдаагийн 250 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Мөн 40 оюутан цагдаа, 10 олон нийтийн цагдаа ажиллаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд суурин камер суулгасан бөгөөд долоон хөдөлгөөнт камер ажиллуулж байна. Мөн бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын үеэр тарааж байсан эцэг, эхийн утасны дугаарыг бичих зориулалт бүхий бугуйвч тарааж байв. Түүнчлэн Төв цэнгэлдэхийн эргэн тойронд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 120 аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан бөгөөд НМХГ-ын 50 улсын байцаагч хяналт тавьж байна.

Цагдаагийн 250 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Мөн Даншиг наадмын өдрүүдэд Онцгой байдлын 40, хот тохижилтийн 120 гаруй албан хаагч ажиллаж, иргэдийн цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчинд баярлах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмын хүчит бөхийн барилдаан тавын даваагаар үргэлжилнэ

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн.

Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амар­сайхан, Б.Пүрэв­сайхан нарын тэргүүтэй 256 бөх зодоглож байгаа билээ.

Өчигдөр даншиг наадмын хүчит бөхийн барилдаан дөрвийн даваа хүртэл үргэлжилсэн. Гурвын даваанд улсын арслан Н.Батсуурь Сэлэнгийн аймгийн арслан Б.Улаалзганатай таарч өвдөг шороодсон. Мөн Цэрэнтогтох, Батжаргал, Суманчулуун нарын улсын цолтой бөхчүүд гурвын даваанд дахим өглөө.

Харин өнөөдөр 5-8 даваа явагдана. Тавын даваанд мөн л оноолтоор таарч барилдана. Зүүн талыг даншгийн аварга Р.Пүрэвдагва магнайлан барилдах бол баруун талыг Б.Гончигдамба заан тэргүүлэн гарна.

Барилдаан 12 цагаас үргэлжилнэ.