Categories
мэдээ нийгэм

Ховдод хөл хорио тогтоожээ

Image result for хорио тогтоожээХовд аймгийн Жаргалант сумын төвд тарваган тахал өвчин гарч нэг иргэн өвчлөөд буй. Урьдчилсан байдлаар уг тахлыг уушигны хэлбэрийнх гэж оношилж байсан бол Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр 17.30 минутын албан ёсны шинжилгээний хариу гарчээ. Тодруулбал, уг өвчин нь залгиур булчирхайн төрлийнх гэдэг нь батлагджээ. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа юм байна.

Халдвар тархах зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 8 сарын 30-ны 23 цаг хүртэл хөл хорио тогтоосон. Энэхүү өвчний эх үүсвэр болсон тарвагыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 7 сарын 20-26-ны хооронд агнасан болох нь тогтоогдсон аж.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: 3,4 дүгээр хорооллын зам дагуух зөвшөөрөлгүй худалдаа эрхэлдэг контейнер, лангууг буулгаж байна

Categories
мэдээ нийгэм

МАН-ын бүлгээр юу яригдав

М.ЭНХБОЛД: Ц.САНДУЙГ ӨРГӨДЛӨӨ ӨГЬЕ ГЭХЭД Д.АМАРБАЯСГАЛАН “НӨХЦӨЛ БАЙДАЛ БҮР ЭВГҮЙДНЭ” ГЭЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр 15:00 цагийн үед эхэлж, 22:00 цагт тарсан ч тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Долоон цагийн турш үргэлжилсэн хуралдаанаар засгийн газрыг огцруулах асуудлыг тойруулан 60 тэрбум, сайд нарын концесс, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, намын даргад хариуцлага тооцох зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцжээ. Төрийн ордны А танхимыг хоёр талаас нь хааж, дотроо сүлжээ унагагч байршуулсан тус хуралдаанд Ц.Нямдорж гишүүн хамгийн ширүүхэн байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрээр хуралдааны дундуур “Алив наад засгийн газрыг огцруулах бичгээ аваад ир” хэмээж, гишүүдийн нүдэн дээр гарын үсгээ зурж орхижээ. Засгийн газрыг огцруулах асуудлын хүрээнд сайд нарын өөрсдөдөө авсан КОНЦЕСС-ын асуудлыг гишүүд ихээхэн шүүмжилж буйгаа илэрхийлсэн байна. Өөрсдөдөө концесс авсан асуудлаар Н.Номтойбаяр сөрөг байр суурь илэрхийлэхэд намын ахмад гишүүд “За, жаахан даруулгатай байгаарай. Чи болоогүй шүү” гэж зэмлээд авчээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, С.Бямбацогт нар уг асуудлаар өөрсдийгөө өмгөөлж тайлбар хийлгүй өнгөрсөн аж. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Тэр концессуудыг цуцлаж болно. Мөнгө төгрөгийг нь өгчихсөн зүйл байхгүй” гэжээ.

Харин 60 ТЭРБУМ-ын тухайд ихэнхи гишүүд холбогдох хүмүүст хариуцлага тооцъё, намын нэрийг бузарласан зүйлээс салцгаая гэсэн байдлаар асуудалд хандсан аж. Хуралдааны үеэр МАН-ын дарга М.Энхболд бичлэгт өөрийн биеэр оролцоогүй болохоо илэрхийлж, “Ц.Сандуй сонгуулийн үеэр ажлаа өгье гээд ирсэн. Гэвч МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “Нөхцөл байдал бүр эвгүйднэ” гээд хүлээн зөвшөөрөөгүй. Нийслэл Ц.Сандуйгийн асуудлыг шийднэ биз” гэсэн мэдээлэл намынхандаа өгсөн нь анхаарал татна. Бүлгийн хуралдаанд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан оролцсон юм. Бүлгээс Ц.Сандуйд хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдмэл байсныг эх сурвалж тодотгож байна.

-У.ХҮРЭЛСҮХ, Н.НОМТОЙБАЯРЫН МӨРӨН ДЭЭР ЦОХИЖ, ЭНГИЙН БАЙДЛААР ХОЁУЛ ЯРИА ӨРНҮҮЛЭВ-

Хуралдааны дундуур гишүүд хэсэг бүлгээрээ нэгнийхээ өрөөнд уулзаж, гарч орж утсаар ярьсаар байлаа. Хамгийн гол нь энэ хуралдаан дээр Засгийн газрыг огцруулах асуудлыг сэдэж, гишүүдээ турхирсан гэгдэж буй шадар сайд У.ХҮРЭЛСҮХ ямар байр суурь илэрхийлж, хэрхэн аашилж аяглах нь ихээхэн сонирхолтой байв. Тэрээр бүлгийн хуралдааны дундууд Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй гарч, өрөөнд нь тамхилсан бөгөөд нэг гарахдаа Л.Энх-Амгалан гишүүнтэй уулзсан юм. Улмаар бүлгийн хуралдааны завсарлагын үеэр У.Хүрэлсүх, Н.Номтойбаярын мөрөн дээр цохиж, энгийн байдлаар хоёул яриа өрнүүлсэн нь хачирхалтай дүр зураг байлаа.

“Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааны явцад айхтар хатуу ширүүн байдлаар байр сууриа илэрхийлээгүй. Ерөнхийдөө гишүүдийн үгийг сонссон. Гэхдээ өөрийг нь тагнаж чагнасан асуудлаар ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн” гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Өмнө нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар МАН-ын бүлгийн ахмад гишүүд тусдаа зөвлөлдөхөөр болсон гэх яриа явж байсан. Өчигдөр л гэхэд, Д.Лүндээжанцан гишүүний өрөөнд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар нэлээд саатсаны дараа Засгийн газрын гишүүд орж харагдав.

Ерөнхийдөө засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд төрийн ордны зүүн хэсгээр хуралдааны явцад хэд хэд бөөгнөрөөд амжив. Мөн Засгийн газрын танхимын гишүүд, огцруулах асуудлыг дэмжихгүй байгаа гишүүд амь нэгтэйгээр хэсэг бусгаараа уулзацгаав. Хуралдааны явцад УИХ-ын дарга М.Энхболд нэг удаа гарч, албан өрөө рүүгээ орж, бас бус хүмүүстэй уулзаад амжсан.

ИНГЭСГЭЭД ХУРАЛДААНЫГ ЗАВСАРЛАЯ. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР “ТЭСЛЭЧИХ” ГЭЭД БАЙНА-

Ийм байдлаар нэлээд сунжирч ирэх үест төрийн ордны коридорт Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Я.Содбаатар нар таарч, хоорондоо “Өнөөдөр ингэсгээд хуралдаанаа завсарлая. Өнөөдрийн байдлаар бол тэслэчих гээд байна. Маргааш өглөө үргэлжлүүлсэн нь дээр” гэж ярилцав.

Бүлгийн хуралдаан 20:00 цагийн үед завсарласан. Гишүүдийн ирц нэлээд сайн байсан тул үг хэлэх, асуулт хариултын горим удаашралтай байсан бололтой. Ингээд Л.Оюун-Эрдэнэ гишүүн шадар сайд У.Хүрэлсүх, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг шөнөөр уулзаж, нэгдсэн байдлаар тохироонд хүрээд, маргааш бүлэг дахин хуралдах горимын санал гаргажээ. Санал дэмжигдсэнээр бүлгийн хуралдаан өндөрлөх тийшээ хандсан байна.

Энд онцлууштай нь, засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа, дэмжиж гарын үсэг зурсан талуудаас нэг ижил мэдээлэл ирж байна. Тэр нь, хуралдааны үеэр Засгийн газрын хариуцлага тооцох ёстой зарим гишүүдээ огцруулж, оронд нь шинээр томилгоо явуулах асуудлыг хэд хэдэн гишүүд хөндсөн байна. Бүлгийн уур амьсгал үүн дээр харьцангуй эерэг байсан гэх мэдээлэл ирэв.

Ямартай ч тэд хоорондоо сошиалаар нэгнийгээ хэтэрхий их гүтгэх, намын нэр хүндэд харшлахаар бараан мэдээлэл цацах замаар олон нийтэд нөлөөлөх гэж оролдох, хууль хүчний байгууллагуудыг улс төрийн бохир асуудалдаа оролцуулан хөтөлж буй асуудлууддаа хязгаар тавих учиртайг ч ярилцаж. Мөн энэ өдөр Засгийн газар огцруулах бичигт гарын үсэг зурсан ч нэрээ татна гэх тохиролцоо хийсэн гэгдэж буй гишүүдийн ихэнхи нь уг мэдээллийг үгүйсгэлээ. Нөгөө талаас Ц.Нямдорж гишүүнийг эс тооцвол нэмж гарын үсэг зурахгүй гэх мэдээлэл ч явж байна.

Гол нь, урт удаанаар сунжирсан бүлгийн хуралдааны дараа У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат, М.Энхболд, Д.Хаянхярваа нар шөнө дүлээр уулзаж, ямар тохироонд хүрэв гэдэг нь анхаарал татсан хэвээр үлдэв. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаас гарах шийдвэр тэдний шөнө дүлээр хийсэн уулзалтын үр дүнгээс ихээхэн хамаарах нь тодорхой юм.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д анхны цас оржээ

Image result for ОХУ-д цас

Энэ сарын дундуур Хөвсгөл аймгийн зарим сумдаар анхны цас орсон билээ. Тэгвэл ОХУ-д энэ намрын анхны цас өчигдөр Сочи хотоос холгүй орших уулын цанын амралт “Красная Поляна” гэх газарт оржээ. Тус газар нь далайн төвшнөөс дээш хоёр мянган метрийн өндөрт оршдог юм байна. Өнгөрсөн жилийн анхны цас энэ бүс нутагт есдүгээр сард орсон гэнэ.

Харин сошиал хэрэглэгчид үүнийг цас биш, мөндөр гэж үзжээ. Учир нь, Онцгой байдлын албаны мэдээллээр, тус бүс нутагт мөндөр, орж, хүчтэй салхитай байна гэж анхааруулж байсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 1500 иргэн эсэргүүцлийн жагсаал хийж байна

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын байрны гадаа яг одоо эсэргүүцлийн тайван жагсаал хийж байна. Жагсаалд Нийслэлийн 1,500 орчим иргэн оролцож байгаа ажээ.

Жагсаалд оролцогчид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, зүүн эргэх дүрмийг болиулах, Нийслэлийн Засаг Дарга С.Батболдыг огцруулахыг шаардаж байгаа нь энэ аж.

Мөн Баянзүрх дүүргийг хоёр дүүрэг болгох асуудлыг эсэргүүцэж, иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа юм байна.

Жагсагчид 500-700 мянган иргэний гарын үсэг цуглуултал, тайван жагсаалаа үргэлжлүүлнэ гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Малаа вакцинжуулалтад хамруулаагүй малчинд хариуцлага тооцно

Малаа вакцинжуулалтад хамруулаагүй малчинд хариуцлага тооцноЭнэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо / Морингийн давааны/ задгайд иргэн Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, лабораторын шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин илэрсэн. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Засаг даргын захирамжаар уртаараа 4 км өргөнөөрөө 3 км газарт хорио цээрийн дэглэм тогтоож хяналт, тандалт хийн ажиллаж байна.

Нийслэлд гарсан шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг сонсч, цаашид авах хэмжээний талаар үүрэг, зөвлөмж өгөх зорилгоор ОБЕГ-аас шуурхай хурлыг өчигдөр 18:00 цагт зохион байгууллаа.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ, Хан Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд шуурхай хуралд оролцлоо. Дүүргийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал, голомтын бүсэд хорио цээрийн дэглэмийг хэвээр үлдээж, 28 хоногийн турш үргэлжилнэ. Хөл хорио тогтоосон бүс дэх 219 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор үйл ажиллагаагаа хэвийн явуулж, гаднах бүсээс очиж ажиллах багш нарыг дэглэм дуустал тухайн бүсээс гаргалгүй ажиллуулахаар болжээ.

Харин бусад бүсээс очиж суралцдаг хүүхдүүдийг хорио цээрийн дэглэм дуустал өөр өөрсдийнх нь амьдардаг бүсэд сургууль, цэцэрлэгт хамруулахаар болсон байна. Голомтын бүсэд байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хүнс, ундны усаар хангах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна.

Тухайн бүс нутаг дахь 2100 орчим малд тандалт хийж байна. Гаднаас буюу бусад аймаг, орон нутгаас орж ирсэн, вакцинжуулалтад хамрагдаагүй 160 орчим малд хийх вакцинжуулалт өнөөдөр дуусч байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Дээрхи иргэн нь шүлхийн вакцин хийгдээгүй 14 толгой малыг өнгөрсөн сарын 26-нд Дундговь аймгийн Адаацаг сумаас хөлөөр нь тууж авчран Хан Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн давааны задгайд зусч байжээ.

Голомт нь 135-р бага сургууль, 219-р цэцэрлэгийн цогцолбороос 700 метрийн зайд сууршлийн гэр хороололоос 10 метр, төв замаас 100 метрийн зайд байгаа юм байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн “Туул тосгон-Био-120 мянгат”, “Био комбинат-Сонсголон – 5 шар” чиглэлийн маршрутыг Нийслэлийн шуурхай мэдээллийн төв, Нийслэлийн тээврийн газарт мэдэгдэж маршрутыг нь Өлзийтийн замаар явуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд 865 өрхийн 2881 иргэн, 18 өрхийн 2092 толгой мал үүнээс дүүргийн 14 өрхийн 1261 толгой мал, Төв аймгийн Аргалант, Борнуур сумын харьяа 3 өрхийн 815 толгой мал, Дундговь аймгийн Адаацаг сумаас тууварлан ирсэн 14 толгой мал, Дархан-Уул аймгийн 2 толгой мал байна. Бага сургууль, цэцэрлэгийн 1 цогцолбор, 2 зөөврийн худаг, 1 гүний худаг, 13 аж ахуйн нэгж байна.

Хорио цээрийн бүсэд хөдөлгөөнт болон хяналтын 17 постод дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Эмнэлгийн хөдөлгөөнт бүлэг, “Гүнтэрэм” ХХК-ийн мал эмнэлэг үйлчилгээний нэгж зэрэг мэргэжлийн байгууллагын 60 орчим албан хаагч, 20 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Хорио цээрийн бүсэд байгаа иргэдийн ажиллаж байгаа холбогдох албан байгууллагад тодорхойлолт өгч ажиллахаар шийдвэрлэсэн талаар танилцууллаа.

Шуурхай хурлын төгсгөлд, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр дараах үүрэг чиглэл, зөвлөмжийг өглөө. Үүнд,

– Голомтын бүсэд байгаа иргэдэд ухуулга, сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулах, иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөв ойлголт өгөх,
– Иргэдийн ундны усны асуудалд анхаарах,
– Голомтын болон хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнийг томилон ажиллуулах,
– Голомтын бүсэд ажиллаж байгаа алба хаагчдын хоол хүнс, шаардагдах шатахууны зардлыг дүүргийн Онцгой комиссоос шийдвэрлэх,
– Голомтын бүс дэх хяналтын постуудад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, эрүүл бүсэд тандалт явуулах,
– Мэргэжлийн байгууллагууд мэдээллээ солилцон харилцан уялдаатай ажиллах,
– Хүн, мал амьтны гоц халдварт өвчний голомттой аймаг, сумдаас орж ирэх малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох талаарх албан бичгийг аймгийн удирдлагуудад хүргүүлэх,
– Бүртгэлгүй, малаа вакцинжуулалтад хамруулаагүй, өвчний халдвар тархаасан малчинд хариуцлага тооцох зэрэг үүрэг, чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр МУГТ Д.Сумъяа барилдана

Унгарын нийслэлд үргэлжилж байгаа Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг, эмэгтэйчүүдийн -52кг жингийн барилдаанууд боллоо. Эрэгтэй -66кг жинд манай улсаас ОУХМ Г.Хэрлэн барилдсан бөгөөд эхний шатанд хийлж, 2-р шатанд Узбекистаны бөх Нуриллаев Сардортой барилдахаар оноолт таарсан байна. Харамсалтай нь уг барилдааны үр дүн торгуулиар шийдэгдэж Узбек эр ялалт авснаар ОУХМ Г.Хэрлэн үзэгчдийн суудалд шилжсэн байна.

Тэгвэл энэ өдөр эмэгтэйчүүдийн -52 кг жинд “Хилчин” Спорт хорооны тамирчин Б.Хорлоодой салхи хагалан татамид гарлаа. Тэрбээр эхний тойрогт Доминиканы Де Хесус Дианатай таарсан бөгөөд эхлээд вазари үнэлгээ авч, үргэлжлүүлэн даралтаар цэвэр ялсан юм.

Харин дараагийн тойрогт тэрбээр Румын улсын бөх Александра-Лариса Флориантай таарч барилдсан байна. Румын бүсгүйн хувьд 2014 онд Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медаль хүртснээс гадна энэ жил Бакугын гранпригээс алт, Дюссельдорфын гранпригээс хүрэл медаль хүртсэн өсч яваа шилдэг тамирчин юм. Улмаар энэ барилдаанд Румыны бөх цэвэр ялалт авснаар Б. Хорлоодой мөн тэмцээнээ эрт дуусгажээ.

Энэ жинд зодоглосон манай улсын нөгөө тамирчин нь ОУХМ Ч.Аззаяа байлаа. Өнгөрсөн 5-р сард Хонгконгод болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн залуу тамирчны хувьд эхний шатанд Оросын Юлия Казаринатай таарч барилдлаа. Тюмэнийн Их дуулгын хошой мөнгөн медальт Оросын туршлагтай бөх энэ барилдаанд цэвэр ялснаар Ч.Аззаяа мөн л ДАШТ-ээ эрт өндөрлүүлсэн юм.

Өнөөдөр ДАШТ-ий хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг-н жингийн барилдаанууд болно. Эрэгтэй -73 кг жинд ОУХМ Г.Одбаяр зодоглоно. Энэ жил Бакугын Их дуулгад түрүүлж, ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тэрбээр эхний шатанд гоц мөргөсөн, түүний 2-р шатны өрсөлдөгч нь Саудын Арабын Мухаммед Алхабри байх юм.

Харин эмэгтэйчүүдийн -57 кг-н жинд МУГТ, Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар барилдана. Тэмцээний “А” хэсгийг тэргүүлэн барилдах Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөх бол хоёрдугаар тойрогт Франц – Румыны тамирчдийн аль ялсантай хүч үзнэ. Тэгвэл энэ жил ердөө 18 настай Л.Энхрийлэн эхний шатанд Казахстаны бөх Анна Казюлинатай барилдахаар оноолт таарчээ. Хэсгийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Ховдод бүртгэгдсэн тарваган тахал булчирхайн төрлийнх болох нь тогтоогджээ

Ховдод бүртгэгдсэн тарваган тахал булчирхайн төрлийнх болох нь тогтоогджээХовд аймгийн Жаргалант сумын төвд тарваган тахал өвчин гарч нэг иргэн өвчлөөд буй. Урьдчилсан байдлаар уг тахлыг уушигны хэлбэрийнх гэж оношилж байсан бол Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр 17.30 минутын албан ёсны шинжилгээний хариу гарчээ. Тодруулбал, уг өвчин нь залгиур булчирхайн төрлийнх гэдэг нь батлагджээ. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа юм байна.

Халдвар тархах зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 8 сарын 30-ны 23 цаг хүртэл хөл хорио тогтоосон. Энэхүү өвчний эх үүсвэр болсон тарвагыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 7 сарын 20-26-ны хооронд агнасан болох нь тогтоогдсон байна.

Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сум нь тарваган тахлын байгалийн голомтот халдвартай газар юм. Тухайлбал, 1982 онд анх уг газраас тарваган тахлын өвчлөл гарч байсан бөгөөд 1998, 2011, 2013, 2014, 2015, 2016 онуудад давтагдаж байжээ. Тиймээс залуучуудыг тарваган тахлын голомттой газруудад ан агнахгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлэг өгөхийг Ховд аймгийн Зооноз өвчинс судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“UB FOOD FESTIVAL” энэ амралтын өдрүүдэд болно

Image result for Улаанбаатар шөнийн гудамжЖил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ ирэх сарын 02,03-ны өдрүүд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдах гэж байна.

“UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

Цар хүрээний хувьд Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд олон төрлийн хоолыг шинээр бэлтгэн хоолны цэсээ шинэчлэн оролцоно. Мөн үүнээс гадна арга хэмжээг сонирхолтой болгон олон үндэстний хоолны соёлыг сурталчлах үүднээс өөр өөр үндэстний хоолны газруудыг сонгон оролцуулах аж. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчлэх юм.

Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Олон орны хоолны гудамж” арга хэмжээний шилдэг оролцогч, шилдэг тогоочоор шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана. Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн дунд “Хэн олон хотдог, бургер идэх вэ?” зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн, уралдаан, янз бүрийн сонирхолтой урлаг, соёлын үзүүлбэрүүдийг зохион байгуулж тэмцээнд идэвхитэй оролцсон иргэдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнах аж.

“UB FOOD FESTIVAL” 09 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд болно

“UB food festival” арга хэмжээний хөтөлбөр:

2017.09.02

16:00 – 16:20 UB Food Festival – ийн нээлтийн үйл ажиллагаа

16:20 – 16:35 Язгуур урлагын тоглолт

16:35 – 17:10 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн

17:10 – 17:25 SaybeatBeatbox Crew үзүүлбэр

17:25 – 17:40 Саксфончин Сүхээгийн үзүүлбэр

17:40 – 18:10 Хэн хамгийн олон Burger идэх вэ тэмцээн

18:10 – 18:35 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр

18:35 – 19:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн

19:25 –20:05 Рок поп дуучдын тоглолт

20:05 – 20:30 Nature Dance Production эртний галын бүжиг болон хатдын бүжгийн үзүүлбэр

20:30 – 21:30 DJ Show /DJ D-Hopes/

21:30 – 22:00 Xome Entertainment дуучид болон флаш моб бүжгийн үзүүлбэр

22:00 – 00:00 Гудамжны шилдэг тогооч тэмцээн

2017.09.03

14:00 – 18:00 Light Street Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээн

18:00 – 18:35 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн

18:35 – 20:05 Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр

20:05 – 20:35 Хэн хамгийн олон бургер идэх вэ тэмцээн

20:35 – 21:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн

21:25 – 22:10 Үүнийг хэрхэн хийдэг вэ? Хоол хийх зөвлөгөө болон сургалт

22:10 – 22:25 Saybeat beatbox crew Beatbox үзүүлбэр

22:25 – 22:40 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр

22:40 – 23:10 Гудамжны шилдэг хоолтой газар шалгаруулах үйл ажиллагаа

23:10 – 00:00 DJ Show /DJ Lynage/

Categories
мэдээ нийгэм

Хууль бус ан, агнууртай тэмцэнэ

Image result for Хууль бус анХууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой юм.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий Дэд зөвлөл байгуулагджээ.

Дэд зөвлөлийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын Албаны дарга томилогдсон байна.

Гишүүдээр:
-БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
– Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн албаны хэлтсийн дарга,
-Улсын ерөнхий прокурорын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт, шалгалтын хэлтсийн дарга,
-ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга,
-МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга,
-Нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга,
-ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын гаалийн улсын ахлах байцаагч,
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн,
-Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгаалал хариуцсан захирал гэсэн бүрэлдэхүүнтэй байх юм.