Categories
мэдээ нийгэм

IV хорооны иргэд “Автомашингүй гудамж” төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон бусад албаныхан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Иргэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бутэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “”Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ажлыг түр зогсоосон. Өнөөдөр төслийн талаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсоод цааш нь нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулна. Ингээд Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг холбогдох албаныханд болон иргэдэд шуурхай хүргэх болно” хэмээв.

Монголын үндэсний барилгын ассоциацийн хуулийн мэргэжилтэн Д.Ууганбаяр “Нийслэлийн Засаг даргын 2016 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх үйлчилгээ бий болгох эрх олгосон байдаг. Тус газрыг нийслэлийн ЗДТГ эзэмшдэг бөгөөд Монголын үндэсний ассоциацитай “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Монголын үндэсний ассоциаци нь 150 гаруй аж ахуйн нэгжийг энгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага. Эдгээр аж ахуйн нэгжийн дунд сонгон шалгаруулалт явуулаад уг төслийг “Бүти” ХХК хэрэгжүүлхээр болсон юм. Ажлыг гүйцэтгэгч компани нь зардлаа цэвэр өөрөөсөө гаргаж байгаа. Төслийг хэрэгжүүлснээр нэг ёсондоо ажлын байрыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зэрэг давуу тал ихтэй. Мөн газрын 0 тэнхлэгээс дээш ямар ч барилга байгууламж барихгүй. Иргэдийн яриад байгаа шиг хөшөө, усан оргилуурыг үгүй болгохгүй. Харин ч одоо байгаа ногоон байгууламжийг 10 дахин нэмэгдүүлж, усан оргилуурыг өшөө томсгож, хөшөөг эргүүлэн тавьж, тохижуулна. Энэ ажлыг Монголын үндэсний ассоциацид нэгдсэн аж ахуйн нэгжүүд монголын хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байгаа” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг хамтдаа дэмжинэ

Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүр 8 дугаар сарын эхний 7 хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Монгол Улс дэлхийн бусад орны нэгэн адил 1992 оноос эхлэн “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. ЭМЯ, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хоол Судлалын Алба “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг 25 дахь жилдээ зохион байгуулж байна.

Сайд А.Цогцэцэг энэ үеэр хэлэхдээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” аяны уриа жил бүр өөр утга агуулгатай байдаг. Энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор дэлхийн 170 гаруй улс орон тэмдэглэж байгаа бөгөөд аяны хүрээнд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжиж ажиллах төр, хувийн хэвшлийн түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож, бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион явуулж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд буурч байгаа нь сэтгэл зовоосон асуудал болж байна. 2000-аад оны эхэн үед 90 хүртэл хувьтай байсан эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт 2010 онд 66.7 хувь хүрч, 2013 онд 47 хувь болж огцом буурсан байна. Эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд ингэж буурах болсон нь эхчүүдэд үзүүлэх гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулж өгдөг бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаан улмаас эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүрэх зэрэг олон шалтгаантай байна. Эрүүл мэндийн яамнаас Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн идэвхтэй дэмжлэгтэйгээр 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж баталсан юм. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль энэ 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжихтэй холбоотой олон чухал асуудлыг бид энэ хуулиараа зохицуулж, хэрэгжүүлэх юм. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих асуудалд зөвхөн эхчүүд, эмч эмнэлгийн ажилтан үүрэг хүлээх биш, гэр бүл, хамт олон, ажил олгогч, хэвлэл мэдээлэл, сургалт эрдэм шинжилгээ, хүнсний импорт, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг бүхий л салбарын оролцоо дэмжлэг чухал юм. “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг хамтдаа дэмжих сайн дурын амлалт” түншлэлийн уулзалтын зорилго нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих эв санааны илэрхийлэл болгож “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих тунхаг”-т гарын үсэг зурах, мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд эхийн сүүгээр хооллолтыг дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгох, бэхжүүлэхэд оршиж байгаа юм гэлээ.

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллга, НҮБ-ийн Хүүхдийн Сан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим, “Маркет гейт” ХХК, “Монгол эм импэкс” концерн, “Чирон” ХХК, “Абико” ХХК, “Нано интернэйшнл” ХХК, “Киндервелт монголиа” ХХК, “Талх чихэр” ХК, “Гоёо” ХК, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлүүд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Гол дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуух нийт 30 орчим километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй хүн оролцсон юм.

Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20 тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн байна. Ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм. Гол дагуух хог хаягдлын дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ.

Иймд иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа хог хаягдлаа ил задгай газар хаяхгүй байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюуны спортыг дэмжиж ивээлдээ авна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монголын сурагчид Тайландад болсон олон улсын химийн 49 дүгээр олимпиадаас нэг хүрэл, Индонезид болсон олон улсын физикийн 50 дугаар олимпиадад оролцсон таван сурагч багаараа медаль хүртэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Бразильд болсон олон улсын математикийн 58 дугаар олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, тусгай шагнал тус тус хүртсэн байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Би оюуны спортыг дэмжинэ. Ивээлдээ авна. Бид спортыг тодорхой хугацаанд дэмжсэн. Амжилт гарч байна. Монгол хүн ямар их чадвартай вэ гэдгийг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт хүсч баяр хүргэе” гэв.

Мөн оюуны спортын бүс, дүүрэг, аймаг, хот, улсын тэмцээнүүдийн талаар дотооддоо сайтар сурталчилж, нэгдэж, холбоо байгуулж, хэд хэдэн телевиз, түүний дотор МҮОНТВ-тэй тогтмол гэрээ хийж, МҮОНТВ-ийн холбогдох суваг дээр тодорхой давтамж бүхий цагтай болж сонирхолтой контент бэлтгэн нийлүүлж, үйл ажиллагаагаа тогтмол сурталчилж байвал олон нийтэд хүрч илүү зөв болно гэж байлаа.

Математик, хими, физикийн олимпиадын хороодыг нэгтгэсэн хороо БСШУ-ны харьяанд байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюуны олимпиадын нэгдсэн ТББ ажиллуулж зохион байгуулалтад орох нь зүйтэй. ТББ илүү идэвхтэй, санаачилгатай, хүнд сурталгүй байдаг. Үүний дараа хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хандан сурталчилгаагаа хийх хэрэгтэй” гэдгийг зөвлөж хэллээ.

Физикч Н.Тэгшбаяр “Монголчууд хурдан морио байлж, шуундаа бяртай залуусыг дэмждэг шигээ оюуны өндөр чадвартай залуусыг дэмжиж, багш нарт нь урам өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс багш, сурагчдыг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Их баярлалаа” гэв.

Жил бүхэн болдог олон улсын химийн олимпиадад Монгол Улсын сурагчдын баг 2006 оноос эхлэн оролцсон бөгөөд 2017 оны олимпиадад 4 сурагч, 3 багшийн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Олимпиад онол, сорил гэсэн хоёр үе шаттай явдаг. Энэ удаагийн олимпиадад 76 орны 297 сурагч оролцож Монгол Улсаас Орхон аймгийн сурагч Сувданчимэг хүрэл медаль хүртжээ.

Олон улсын физикийн 50 дугаар олимпиадад 86 орны 396 сурагч оролцсоноос Монголын баг багаараа медаль хүртсэн 28 орны нэг болж, G20-д дөхөж өндөр амжилт гаргасан байна.

Нийслэлийн нэгдүгээр сургуулийг энэ онд төгссөн Э.Гарьд, “Сант” сургуулийг мөн энэ онд төгссөн Л.Оюунтөгс нар энэ олимпиадаас мөнгөн медаль хүртжээ.

Олон улсын математикийн олимпиадаас “Эмпати” сургуулийн сурагч Цэнд-Аюуш мөнгөн медаль хүртэж, хоёр сурагч хүрэл медаль, бусад хоёр сурагч тусгай шагнал авчээ.

Сурагчид бэлтгэлийн зардлаа хувиасаа бүрэн төлж, олимпиадад оролцсон зардлын тодорхой хувийг мөн хувиасаа гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

М.Энхболд, Ж.Эрдэнэбат алдаагаа хүлээн, уучлал гуйж албан тушаалаа өгөхийг МАН-ын залуус шаардлаа

МАСЗХ-г үүсгэн байгуулж байсан анхдагч гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж, “МАН-ын ээлжит бус онц их хурлын төлөө хөдөлгөөн” байгуулснаа зарлав. “МАН УИХ, орон нутгийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар ямар түвшинд хүрч буурав. МАН-ын дотоодод ямар үйл явдал болж байгаа талаар гишүүдийн дунд төдийгүй иргэдийн дунд яриа хөөрөө өрнөж байгаа. Дотооддоо үүссэн асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус хурал яаралтай зарлаж, хуралдуулахыг хүсч байна. МАН-ын дарга М.Энхболд “Бага хурлыг есдүгээр сард хуралдуулах” талаар мэдээлсэн. Энэ бол албан бус мэдээлэл. Нийт гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой. МАСЗХ-г үүсгэж явсан залуус, эрх ашиг, албан тушаалын төлөө нэгдээгүй. Олон гишүүд дэмжигчид биднийг дэмжсэн. МАН дотоод хямралаа даван туулах нь ард түмний эрх ашигт нийцнэ. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой, ухрахгүй байх учиртай хэмээн тус хөдөлгөөний зохицуулагч Балданцогт хэллээ.

Хуралд оролцогчид “Намын дотоод ардчиллыг бэхжүүлье”, “Жирийн гишүүдийн үгийг сонс”, “МАН олигархуудын гар хөлийн үзүүрт үйлчлэх ёсгүй” гэх мэт уриа лоозон барьсан байлаа.

МАН-ын Засгийн газар “Мөрийн хөтөлбөрөөс олон зүйлээр ухарсан, татвар нэмэх гэж бид мөрийн хөтөлбөр дэвшүүлээгүй, бид албан тушаалын наймаа хийж, 60 тэрбумаар төрийн албыг худалдах гэж сонгуульд ороогүй, хамт яваа нөхдөө тагнаж чагнасан мэдээллийг оргүй хоосон гүтгэлэг гэж хэлэхгүй. Энэ мэт олон асуудалд санаа зовж, их хурлаа хуралдуулахыг шаардаж байгаа юм. Ээлжит их хурлыг зохион байгуулах хугацаа дүрмийнхээ дагуу болсон. Үүнийг ес, арав, арваннэгдүгээр сар хүртэл хүлээж чадахгүй. Бидэнд цаг алдах эрх байхгүй. Шаардлагаа намын даргад хаяглан гардуулах гэж байна хэмээн Намын ээлжит бус онц их хурлын төлөө хөдөлгөөнөөс мэдэгдлээ.

Тэд мөн “М.Энхболд, Э.Эрдэнэбат нар алдсан байж болно. Алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлан гуйн, албан тушаалаа өг“ хэмээн тэд ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Ази, Номхон далайн бүсийн орнуудын иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатарт эхэллээ

20617078_467481340279336_2659065660235789853_oАзи, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатарт нээгдлээ. Шангрилла зочид буудлын хурлын танхимд эхэлсэн тус хурал “The challenge of managing outcome focused and risk based regulations for Asia Pacific states” –/Эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалт хийхийг Ази, номхон далайн бүсийн орнуудад уриалах нь/ сэдвийн дор болж байгаа юм.

Тав хоног үргэлжлэх тус хуралд Ази, Номхон далайн бүсийн 40-өөд орон, иргэний нисэхийн олон улсын 12 байгууллагын нийт 400-гаад төлөөлөгч оролцож байна.

Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын тусгай агентлаг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-д 1989 онд гишүүнээр элссэн, 193 бүрэн эрхэт гишүүний нэг юм.

ОУИНБ нь гишүүн улс орнуудаа Америк, Африк, Европ, Ази, Номхон далай, Ойрхи дорнодын зэрэг долоон бүсэд хувааж, гурван жил тутам ерөнхий ассамблейгаараа сонгодог 36 орны төлөөлөлтэй Зөвлөл үйл ажиллагаагааг нь удирдан явуулдаг. Ази номхон далайн бүс хамгийн олон орон хамрагддаг бүс бөгөөд жил бүр Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурлыг аль нэг улсад 5-7 хоногийн хугацаагаар зохион байгуулж ирсэн.

Манай улс ОУИНБ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, олон улсын хэмжээний эрх зүйн акт, конвенци, баримт бичигт нэгдэн, иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад хамтарч ажилладаг юм.

Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын аудит хийлгэх, сургалт, судалгаанд хамрагдах, Агаарын тээвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцох, дотоод болон гадаад орнуудын иргэний нисэхийн байгууллагууд, сургалтын байгууллагуудыг гэрчилгээжүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамрагдах, оролцох, зохион байгуулах чиглэлээр ажиллаж ирлээ.

Энэ хуралд бүс нутгийн төлөөлөл төдийгүй, иргэний нисэхийн олон улсын төрөл мэргэжлийн 10-12 байгууллага, агаарын тээвэр өндөр хөгжсөн Америк, Европын улс орнуудын төлөөлөгчид, агаарын хөлөг болон агаарын навигаци, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлийн тоног төхөөрөмж, нисэхийн цахим хяналт удирлагын систем, үйлдвэр эрхлэгчид, олон улсын байгууллагууд байнга оролцдог уламжлалтай.

Дээрх хурлыг Ази, Номхон далайн бүсэд хамаарах зарим улс орон 2-3 удаа хүлээн авсан бөгөөд Монгол Улс 2003 онд 40 дүгээр хурлыг хүлээн авч, Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсанаар ОУИНБ-ын дээд удирдлага, гишүүн орнуудаас өндөр үнэлгээ авч байсан юм.

20626150_467481333612670_4525873583580393701_o

20689509_467481440279326_4203633873649390501_o

20627000_467481936945943_8251097851435350044_o

20626810_467481953612608_8354759598501965480_o

20689902_467482110279259_6244277520204828934_o

20690047_467482043612599_3470557959766730018_o

20626669_467482103612593_2042928614676959495_o

20689595_467481796945957_1596369990502433523_o

20626558_467481443612659_3074289259019276164_o

20626165_467481956945941_8739863068081266440_o

20626558_467481443612659_3074289259019276164_o

20626141_467481430279327_3332911262730977219_o

20626102_467481793612624_7462524884952628469_o

20616837_467481803612623_6902790317792689942_o

20617078_467481340279336_2659065660235789853_o

20626351_467482036945933_4774248304209256582_o

20617126_467483963612407_6911508663071968008_o

20616027_467483213612482_4152337508578346893_o

Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын Гадаад хэргийн сайд нар уулзлаа

Холбоотой Зураг

БНСУ болон БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Манила хотноо уулзсан тухай мэдээллээ. Өнөөдөр Манила хотноо АСЕАН-ы ээлжит чуулган эхлэх юм. Энэ үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг нь БНАСАУ-тай холбоотой асуудал юм.

Хоёр Солонгосын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр БНСУ-ын сайд харилцааг хэвийн болгохын тулд цэргийн хэлэлцээ хийхийг санал болгосон боловч БНАСАУ-ын сайд хүлээн аваагүй аж. Тэрээр яагаад инхгэх болсоноо “Өмнөд Солонгосын талд илэн далангуй байдал дутаж байна” хэмээн тайлбарласан байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Туульсын баатруудад зориулж, хөшөө босгожээ

Дэлхийн соёлын биет бус өв монгол туульсад зориулсан “Хан Алтайн дуулал” цогцолборын нээлт энэ сарын 05-нд Ховдод боллоо.

Нээлтэнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог оролцлоо.
Тус цогцолборын зураг төслийг “БАЛДАНС” ХХК, Барилгын гүйцэтгэлийг “Баруун Монгол Интернейшнл” ХХК гүйцэтгэжээ.

“Хан алтайн дуулал” цогцолбор нь олон ястны өлгий Ховд нутгийнхны сум сумдын төлөөлөл 40 гаруй хүний сэтгэлийн хандив, тэрбум орчим төгрөгийн өртөгтэйгөөр цогцолсон байна.

“Хан алтайн дуулал” цогцолборын найман метр гаруй өндөртэй сүрлэг хөшөөг бүтээн босгосон Монгол Улсын Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуяг хэлэхдээ” Дархан цаазат амьтдаар төлөөлүүлэн сав шимийн ертөнц, огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрсэн мэт гүн сэтгэгдэл төрүүлэм дүрслэлийг үзүүлэхийг зорьсон” гэж тайлбарлалаа.

Тэрбээр мөн Ховд аймагт Ойрадын их хаан Галданбошигт хааны хөшөөг бас урлаж байжээ.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярилаа

АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Сун Чэ Интэй утсаар ярьсан тухайгаа олон нийтийн сүлжээнд бичжээ. Д.Трамп “Дөнгөж сая БНСУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьлаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээр санал хураалт явуулж БНАСАУ-ын эсрэг хориг тавих болсон сэтгэл хөдөлж байна” хэмээн бичсэн байна.

Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгах шийдвэр гаргасан юм.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Мод, модон материалын төрөлжсөн захуудад шалгалт хийж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мод, модон материалын төрөлжсөн захуудад хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад дунд эрсдэлтэй үнэлэгдсэн таван аж ахуйн нэгжид улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ хэмээн тус газраас мэдээллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.