Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шизүока мужийн захирагчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсын Шизүока мужийн захирагч Х.Кавакацүг хүлээн авч уулзаж, Монгол Япон улсын орон нутгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд энэхүү хамтын ажиллагаанд Шизүока мужийн захирагч бусдыгаа хошуучлан оролцож байгаад баяр хүргэлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг 2016 оны намар Япон улсад айлчлал хийх үеэр Шизүока муж, Сэлэнгэ аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсан гэдгийг ноён Х.Кавакацү хэлээд тус аймагт энэ жил 40 га газарт гурвалжин будаа тариалсан. Тариалалт, ургац сайн байгаатай танилцаад ирсэн тухайгаа Ерөнхий сайдад тэрээр хэллээ. Мөн газар тариалан хөгжсөн Сэлэнгэ нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж дүүрэн байна. Үзэсгэлэнтэй байгаль, түүхийн өлгий нутаг юм гэж тэрээр Сэлэнгэд зочилсон сэтгэгдлээ хуваалцлаа.

Шизүока муж эдийн засгийн хувьд хүчирхэг төдийгүй Японы уламжлалт соёл, зан заншлыг хадгалж ирсэн. Аялал жуулчлал, соёлын чиглэлд тус мужаас суралцах зүйл олон. 2020 оны Токиогийн олимпод оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлийг хангуулахаар хүлээн авах болсонд Шизүока мужийн захирагчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлж, хоёр улсын орон нутгийн хоорондын харилцааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Пхьенян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх санал тавив

ЗурагПхьенян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх боломжийг судалж үзэх сонирхолтой байгааг БНАСАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс илэрхийлжээ.

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд оролцож буй БНАСАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга Ri Yong Son тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хойд Солонгосын талаас 1978 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, нислэгийн удирдагч нарыг Монголд сургах, Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлэх чиглэлээр ажиллаж буй нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн сургах, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Пхьенян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх боломжийг судалж үзэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Транс сибирийн агаарын замыг хамтарч ашиглах боломжтой гэв

ЗурагИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд урилгаар оролцож буй ОХУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газрын дарга Александр Нерадко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ОХУ-ын Транс Сибирийн агаарын замыг хамтарч ашиглах, ОХУ-тай хоёр жил тутамд хамтарч зохион байгуулдаг Эрэн хайх, авран туслах хамтарсан сургуулилтад өмнөд хөршийг урьж оролцуулах, ингэснээр хөрш зэргэлдээ улсуудын хувьд энэ чиглэлээр улам илүү амжилттай хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцов.

ОХУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газрын дарга Александр Нерадко Олон улсын иргэний нисэхийн байгууллагын нэр хүндтэй том хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, хурлын ажиллагаанд амжилт хүсээд Монголын талаас тавьж буй саналуудыг хүлээн авч, хамтран ажиллах боломжтойг онцлов.

Categories
мэдээ нийгэм

“Жолооч нар автобусанд тамхи их татдаг гэсэн гомдол иргэдээс их ирдэг” гэв

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт, шалгалт хийж ажиллалаа.

Энэ үеэр Улиастай, Шар хад, Дэнжийн мянга, Нарангийн гол, Нисэхийн эцсийн буудлуудтай танилцаж, тус чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн тээврийн компанийханд үүрэг даалгавар өгсөн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, цэвэрхэн, тохь тухтай, халуунд сэрүүхэн, хүйтний улиралд дулаахан нийтийн тээврээр үйлчлэх ёстой. Өнөөдрийн шалгалтын явцад олон дутагдал илэрч байна. Автобусны суудлын бүрээс маш их хиртэй, автобусны заал тоос шороо хог ихтэй байгаа нь харагдаж байна. Жолооч нарыг автобусанд тамхи татдаг гэсэн гомдол иргэдээс ихээр ирдэг. Энэ алдаа дутагдлыг цаашид засч долоо хоногт хоёр удаа суудлын бүрээс солих, эцсийн буудал болгон дээр цэвэрлэгээг хийлгэх шаардлагатай байна. Цаашид цэвэрлэгээ, үйлчилгээг хянах тал дээр анхааран, ажлын хэсэг гаргаж ажиллах болно” хэмээлээ.

Мөн энэ үеэр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй зарим автобусанд утааны шалгалт хийж, шалгалтад тэнцээгүй автобусыг нийтийн тээврийн шугамнаас татах саналыг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаний холбогдох хүмүүст тавьлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нар маргааш жагсана

Холбоотой Зураг

Энэ сарын 10-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш нар нэгдэн жагсахаар болжээ.

Түүнчлэн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, есдүгээр сарын 1-нээс өмнө цуглан шат дараатайгаар үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийн нийгмийн байдлыг дээрдүүлэх шийдвэр гарах төвшинд хүртэл жагсаж, цаашлаад хичээл хаялт зарлах аж. Хичээл хаялтыг хичээлийн шинэ жил эхэлмэгч буюу есдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэхээр төлөвлөжээ.

Учир нь ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нар ТҮ5, ТҮ6 ангилалд хамаарагдах бөгөөд ажилласан жилээсээ хамаарч 480-608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг. Тэдний энэ ангилалд хамаарах цалин хаана ч хүрэхгүй, хичээлийн бэлтгэл хэмээн цалингийн тодорхой хувийг багш цалингаасаа гаргадаг, дийлэнх багш нар цалингийн зээлтэй, цалингаас цалин буухын хооронд зээл тавьж амьдралаа залгуулдаг, хэн их ачаалалтай ажилладаг гэх мэтчилэн олон асуудлыг ярьж байгаа юм. Ингэхдээ хэт их ачаалалтай буюу дунд сургуулийн нэг ангид 30-35 хүүхэд байсан бол одоо 50-60, цэцэрлэгийн нэг ангид 25-35 хүүхэд байсан бол одоо 60-70 хүүхэдтэй нэг багш ажилладаг талаар мэдээлж байна.

Харин одоогоор энэхүү жагсаалд 3000 гаруй багш нар нэгдэн гар дээрээ 1,5 сая төгрөг авдаг байхаар шаардах аж. Мөн нийслэлийн багш нараас гадна хөдөө орон нутгийн багш нар нэгдэхээ мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ, ОХУ-ын нисэхийн салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд болж байна. Энэ хуралд бүс нутгийн төлөөлөл төдийгүй, иргэний нисэхийн олон улсын төрөл мэргэжлийн 10-12 байгууллага, агаарын тээвэр өндөр хөгжсөн Америк, Европын улс орнуудын төлөөлөгчид, агаарын хөлөг болон агаарын навигаци, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлийн тоног төхөөрөмж, нисэхийн цахим хяналт удирлагын систем, үйлдвэр эрхлэгчид, олон улсын байгууллагууд байнга оролцож буй.

Тус хурлын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНХАУ-ын ИНЕГ-ын дэд дарга Ван Жичин тэргүүтэй албаныхныг хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганбат ХБНГУ-ын Лайпциг хотноо зохион байгуулагдсан “Олон улсын тээврийн форум-2017” арга хэмжээнд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопэнтэй уулзаж, хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд БНХАУ-ын дотоодын нислэг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нь цаг хугацаа хэмнэж, үйлчлүүлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлж байгааг Хятадын тал онцолж байсан. Мөн хоёр орны агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлж, агаарын хаалга нээх асуудлаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Сайд Д.Ганбат БНХАУ-ын ИНЕГ-ын дэд дарга Ван Жичинтэй уулзах үеэрээ хоёр орны Иргэний нисэхийн удирдах газар хооронднислэгийн хөдөлгөөний урсгалыг аюулгүй, үр ашигтай зохицуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаарцаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолсон. Энэ хүрээнд хоёр орны Иргэний нисэхийн удирдлагуудагаарын хаалгын тоог нэмэгдүүлэх харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зуржээ.

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд ОХУ-ын Холбооны нисэхийн агентлагийн дарга Александр Васильевич Нерадько хүрэлцэн ирсэн бөгөөд сайд Д.Ганбат хүлээн авч уулзсан юм. Ингэхдээ Монгол Улсад ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх, хоёр орны хооронд нислэг гүйцэтгэх цэгийг нэмэгдүүлэх зэрэг иргэний нисэхийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийн багц цагийг нэмэгдүүллээ

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг ОБЕГ-аас БСШУСЯ-нд хүргүүлсэн юм.

Тэгвэл БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт орууллаа. Энэхүү хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөрт оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох юм. Түүнчлэн БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар их, дээд сургуулиудын биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийн багц цагийг 3 хүртэлх болгож нэмэгдүүллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбат:Давсан орлогоороо ямар санхүүжилт хийх нь Засгийн газрын бүрэн эрх гэдгийг ОУВС ойлгож байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан бүлгийн шийдвэрээ танилцуулав.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчиж, тэд татгалзаж байгаа эсэхийг тодруулах, мөн 2017 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар УИХ-д мэдээлэл хийхийг АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаарджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн ажлын хэсэг саяхан ирж ажиллаад “хөтөлбөр ажилттай хэрэгжиж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгааг, хөтөлбөрийн хүрээнд эхний шатанд төлөвлөсөн эерэг үр дүн гарч байна гэж дүгнэсэн” зэргийг танилцууллаа. Хүүхдийн мөнгө олголт дээр ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоёрын дунд ямар нэгэн зөрчил, ойлголтын зөрүү байхгүйг, эдийн засгийн өсөлт, давсан орлогоороо ямар санхүүжилт хийх нь Засгийн газрын бүрэн эрх гэдгийг ОУВС-гийхан маш сайн ойлгож байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар хангаж байгаа бөгөөд шаардлагатай бол салбарын сайд нар АН-ын бүлэгт мэдээлэл өгөхөд бэлэн гэв.

Хэрвээ хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох гэж байгаа бол заавал төсөвт тодотгол хийх ёстой, та бүхэн өмнөх Засгийн газруудын алдааг давтаж болохгүй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэмж хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Та бүхний шаардлагыг Засгийн газар алдаа гаргачих вий гэсэн болгоомжлол гэж ойлгож, хүндэтгэж байна. Засгийн газарт хууль зөрчих, цаг алдах эрх байхгүй. Ялангуяа та бүхний шаардлагад дурдсанчлан өвөлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй энэ цаг үед биднээс илүү эрчтэй ажиллахыг шаардаж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга С.Батболдод НИТХ дахь Ардчилсан Намын бүлгээс ШААРДЛАГА хүргүүллээ

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 105 бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Гэтэл улирлын чанартай буюу урин дулаан эхлэхтэй зэрэгцэн эхлүүлэх ёстой тэдгээр ажлын өнөөдөр нэг ч нь ч бүрэн дүрэн дууссан нь алга. Бүр эхлүүлсэн нь ховорсон. Ердөө л тууз хайчилж, хэвлэлд гоё сайхан үгтэй мэдээ нийтлэх төдийхнөөр үргэлжилж байна. Иймд НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр Чингэлтэй дүүрэгт өрнөх ёстой, хүлээлгэн өгөх амлалттай нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, “Хангалтгүй” гэдэг дүн тавьсан байна.

Иймд тэдгээр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй бүтээн байгуулалтын зарлалыг тойрсон дараах баримтыг хүргэе.

1. Тус дүүргийн 11 хороонд 175 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн шавыг энэ оны зургадугаар сарын 16-ны өдөр тавьсан. Гэтэл цэцэрлэгийн барилгын ажлын тендерийг сарын дараа буюу 21-нд хийж, “Big Mongolia Building” XXK шалгарсан байх жишээний. Сарын өмнө шав тавьдаг, сарын дараа барилгын тендерийг нь зарлан шалгаруулсан байхад барилгын ажил цаашид яст мэлхийн хурдаар үргэлжлэх нь тодорхой болж байгаа юм.

2. Чингэлтэй, Баянзүрх дүүргийг холбосон Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км замыг холбох гүүрэн гарц шинээр барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд авто замын зорчих хэсгийн өргөн 14 метр, дөрвөн эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, 3 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барих ажил хийгдэхээр 6.3 тэрбум төгрөг төлөвлөсөн байна.

Уг ажлын хүрээнд энэ оны төсөвт эхний ээлжийн хоёр тэрбум төгрөгийг тусгаж, зургадугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны хооронд бүтээн байгуулалтын ажлыг хийхээр гарын үсэг зурсан. Гэтэл “Мотор сервис” ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой замын ажил өнөөдрийг хүртэл эхэлсэнгүй. Ядахдаа замын ажлын тэмдэг тэмдэглэгээ, самбар, заавар ч байсангүй. Энэ нь мөн л дээрх цэцэрлэгийн нэгэн адил зургадугаар сарын 21-нд шавыг нь тавьсан гэж бодохоор даруй хоёр сар орчмын хугацаа алдсан байна гэсэн үг юм.

3. Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга С.Батболдоос “Чингэлтэй дүүргийн Түргэн тусламжийн төв барих ажил хаанаа гацчихав аа” хэмээн асууя. Учир нь, 2014 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барих ёстой Түргэн тусламжийн функт барих ажлыг 925.2 сая төгрөгөөр хийхээр төсөвлөсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ашиглалтад хүлээлгэн өгөх нь бүү хэл өрсөн тоосго нь ч алга.

Үндсэндээ Чингэлтэй дүүргийн хэмжээнд цорын ганц буюу бүтээн байгуулалтын ажил цагийн хуваарийн дагуу өрнөж буй ганц бүтээн байгуулалт нь Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр барьж буй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороог 16 дугаар хороотой холбох 0,863 км авто замын ажил байлаа. Энэ замын тухайд “Билэгт Зам” ХХК барьж байгаа бөгөөд нийт 899.5 сая өртөгөөр хийгдэнэ.

Зургадугаар сарын 19-нд шав тавьж, есдүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөх ёстой. Гүйцэтгэгч компани “Хугацаандаа хүлээлгэж өгнө” хэмээн хариуцлагатайгаар мэдэгснийг эс тооцвол Чингэлтэй дүүрэгт дууссан, эхлүүлсэн бүтээн байгуулалт алга. Тэгсэн хэрнээ хэвлэлд “Ирэх сарын 15-ны дотор зам завсарын ажлыг хүлээлгэж өгнө, олон тооны сургууль, цэцэрлэг хүлээлгэж өгнө” гээд яриад байдаг.

Иймд Нийслэлийн Засаг дарга С.Батболдод НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс дараах шаардлагыг хүргүүлсэн байна. Үүнд:

  1. Жил бүрийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах ШААүйл ажиллагааг хурдан шуурхай, гомдол саналгүй 04 дүгээр сарын 15 дотор зохион байгуулах
  2. Газар зохион байгуулалт болон газрын харилцааны менежментийг өөрчилж газар чөлөөлөлтийн ажлыг мэргэжлийн, хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх.
  3. Амарч зугаалж байгаа хотын удирдлагууд ажилдаа түргэн шуурхай орж, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцах
  4. Цаашид Нийслэл хотод хийгдэх хот тохижолт, авто зам, дэд бүтэц болон барилга байгууламжбарих ажлын зураг төсөв,төлөвлөгөөг тухайн хорооны оршин суугчдад нээлттэй зарлаж байх
  5. Шөнийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамжны тохижолт зэрэг ажлуудаас илүү ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр, таг зогчихоод байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт, Туул голоо хамгаалах, Цэвэрлэх байгууламжийгшинэчлэх ажилд гол анхаарлаа хандуулж ажиллах хэмээн тусгажээ.

Ямартай ч, хэлэх, ярих нь их, хийх, гүйцэтгэх нь ховор Нийслэлийн Засаг даргад сүржин тайлбартай бүтээн байгуулалтын ажлаа яаравчилж, цаг тухай үед нь хүлээлгэн өгч байх өндөр хариуцлагыг нэхье.

Хотын иргэдийн нүд өнгөрсөн дөрвөн жилийн бүтээн байгуулалтын бодит ажилд дассан байхад худлаа ярьж, цаг алдаж эхлүүллээ гээд давж гарахгүй гэдгийг сануулах нь зөв биз ээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүдийг эргэлээ

Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр /2017.08.08/ “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Арга хэмжээний үеэр МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, “Зохиомж” дээд сургуулийн төлөөллүүд байлцаж, хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэйгээ уулзалт зохион байгуулсан юм. Тус хөтөлбөр дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардаж, тангарагаа өргөсөн байна.

Харин энэ жил баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Энэ сарын 13-нд тангарагаа өргөх тэдний хувьд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсанаар хүмүүжил, төлөвшлийн өндөр ач холбогдолтой болохыг уулзалтын үеэр онцолж байлаа. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар тус хөтөлбөрийг залуусыг бие хүн болон төлөвшихөд онцгой ач холбогдолтой болохыг онцлоод бодлогын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.