Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн товчооны гишүүн асан П.Дамдинг Хөдөлмөрийн баатар цолоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Паавангийн Дамдинг шагнав.

Монгол Улсын аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулж, тус салбарыг улс орныхоо тулгуур багана болтол нь хөгжүүлэн эх орныхоо нийгэм, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх үйлсэд хагас зуун жилийн хөдөлмөрөө зориулсан их амжилт бүтээлийг нь үнэлж, Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Паавангийн Дамдинг ийнхүү Монголын төр үнэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Бүгдийн амгаланг айлтгая.

Монголын үнэт зүйлсийн тэргүүнд хөдөлмөрч, бүтээлч иргэд нь байдаг. Тийм учраас эрхэлж байгаа ажил, мэргэжилдээ эзэн нь болж, өөрийн болоод бусдын амьдрал, улсынхаа хөгжлийн төлөө цуцашгүйгээр, чин сэтгэлээсээ зүтгэж, амжилт гаргасан иргэдээ Монголын төр хүндэтгэж, ард түмний нэрийн өмнөөс шагнаж, урамшуулсаар ирсэн билээ.

Та бүхний дунд шагнал аваад зогсч буй БНМАУ-ын Аж үйлдвэрийн сайд, Хөнгөн хүнсний үйлдвэрийн сайдаар 1960-1990 онд ажиллаж байсан, 86 настай Паавангийн Дамдин хэмээх ахмад бууралд Миний бие төрийн тэргүүний хувьд тусгайлан үг хэлэх гэсэн юм.

П.Дамдин гуай Үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьж, галыг цахисан анхдагчдын төлөөлөл, энэ салбарыг удирдагчдын нэг бөгөөд ахмад үеийнхний эхлүүлсэн хүнсний үйлдвэрлэл өнөөдөр ч ард иргэддээ эрүүл, чанартай бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байгаа. Үйлдвэрлэлгүйгээр үндэсний эдийн засаг, эдийн засгийн тусгаар тогтнол оршин тогтнохгүй. Эдийн засгийн тусгаар тогтнолыг ямар ч сүржин үг, уриа лоозонгүйгээр өдөр тутмын шаргуу хөдөлмөрөөрөө тунхаглаж, тордож, хамгаалж яваа нийт үйлдвэрчлэгчдээ төлөөлүүлэн П.Дамдин танд гүн хүндэтгэл үзүүлж байна.

Өнөөдөр Төрийн хүндэтгэл хүлээж, цол, одон, медаль хүртсэн бүх хүнд, Та бүхний гэр бүл, хамтран зүтгэгчдэд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Улс орны хөгжилд хүн бүрийн оролцоо, идэвх зүтгэл, шаргуу хөдөлмөр чухлаар шаардагдаж байгаа. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Сайн үйлс дэлгэртүгэй !” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гавьяат эдийн засагч болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, барилга, тээвэр зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Төрийн дээд цолоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Орхон аймаг дахь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ахмад ажилтан Чойжамцын Баттуяа, Дархан-Уул аймаг дахь Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн дарга Ванчигийн Даваажав, Орос Монголын хамтарсан “Мэргэ ван” ХХК-ийн инженер Раднаагийн Хайдав, “Номин констракшн девелопмент групп” ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Уламбаяр нарыг,


Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор БОНХЯ-ны ахмад ажилтан Ишжамцын Батцэцэгийг,


Монгол Улсын гавьяат багш цолоор Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн ахмад багш Жамъянгийн Ренчиндорж, Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн, ахмад багш Шагдарын Шагдаржав нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор ТЭСО ХХК-ийн зөвлөх инженер Одонгийн Сайнжаргал, “Говь гурван сайхан” ХХК-ийн зөвлөх инженер Банзрагчийн Цэдэнсамба нарыг,

Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор Дорнод аймгийн “Сан бэйс” ХХК-ийн захирал Самдангийн Итгэлийг,

Монгол Улсын гавьяат тээвэрчин Завхан аймгийн Улиастай сумын иргэн, ахмад тээвэрчин Чагнаагийн Дашзэвэгийг,

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын дэд дарга Ядамсүрэнгийн Санжмятав, Баянзүрх нийгмийн хөгжлийн сангийн тэргүүн Даваажавын Ганхуяг нарыг,

Монгол Улсын малын гавьяат эмч цолоор Архангай аймгийн Архангайн малчдын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Чойжингийн Баасанжавыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Баянхонгор аймгийн Тэмүүжин хүүхдийн театрын зургийн багш Чулуунбатын Сосорбарамыг,

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Хөвсгөл аймгийн Аудитын газрын дарга, ерөнхий аудитор Гомбожавын Оюунгэрэлийг,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Хүдэрчулууны Батмөнхийг,

Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Булган аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн удирдах зөвлөлийн гишүүн Доржийн Чимгээг тус тус шагналаа.

Categories
мэдээ нийгэм

Баруун дөрвөн зам буюу “Өгөөжийн уулзвар”-аар эргэдэг автобуснуудын чиглэл түр өөрчлөгджээ

“Нисэх-Нарны гүүр-хүнсний IV дэлгүүр” чиглэлийн автобусаар өнөө өглөө зорчсон зарим иргэд багахан бухимдав. Нарны гүүрээр гарч явсан автобусны жолооч “Зам хаалттай байна” хэмээн чиглэлээ өөрчилж, вокзалын замаар тойрч явахаар болсон юм. Зам хаагдсан болохоор энэ хавь түгжрэлтэй байлаа. Автобусанд зорчиж явсан нэг бус хүн ажлаасаа хоцорсон биз. Автобусны жолооч ч багагүй бухимдалтай явахыг бодоход тэдэнд урьдчилж мэдээлэл өгдөггүй бололтой. Дөрвөн зам түр хаагдах тухай мэдээлэл олж хараагүй санагдаад Нийслэлийн нийтийн тээврийн газраас лавлав. Уг нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобуснуудын чиглэл өөрчлөгдөх тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө гаргажээ. Гэхдээ олны ярьдаг, мэргэжилтнүүдийн хэлдэг нэршилүүдэд ялгаа байдгийг энд харгалзаагүй бололтой. Иргэдийн хэлж заншсанаар Баруун дөрвөн замын уулзварыг нийтийн тээврийнхэн “Өгөөжийн уулзвар” гэдэг юм байна. Жолооч нар энэ нэрээр нь мэддэг бололтой. Харин жолоо барьдаггүй жирийн иргэд гадарлах ч үгүй явж мэднэ.

Нийслэлийн нийтийн тээврийн газраас ийнхүү мэдээлжээ.

-Сүхбаатар дүүргийн V хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 07:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 07:00 цагийн хооронд хийгдэж Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаахаар болсон байна.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

  • Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
  • Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
  • Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
  • Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
  • Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
  • Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
  • Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
  • ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд
  • Өгөөжийн уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэрэг гарсныг түүний Ажлын албанаас мэдээлсэн

Өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ хүлээсэн залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орсон байна. Улмаар гэр бүлийнхийнх нь нүдэн дээр зодож, гавлаад гарсан аж.

Энэ талаар 13:00 цагт АТГ-ын үүдэнд гэрч Ч.Батболдын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Гурваас таван настай хүүхдийг энэ сарын 21-24-нд цэцэрлэг дээр нь уламжлалт аргаар бүртгэнэ

Холбоотой ЗурагНийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-нд эхэлсэн ба энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хүүхдийг наймдугаар сарын 10-аас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, туслах юм байна.

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр наймдугаар сарын 25-ны өдөр 10 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүй бөгөөд цахим системээс харах боломжтой гэлээ.

Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг нь 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулна. Түүнчлэн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг Ерөө сум, болон Баруунбүрэн суманд түймэртэй байна

Сэлэнгэ аймаг Ерөө сум, болон Баруунбүрэн суманд тус бүр нэг түймэр нийт хоёр түймэр өнөөдрийн байдлаар асч байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэг түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дээрх түймрийн голомтонд онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх цалин олгоно

Ц.Элбэгдорж зурган илэрцүүдЗасгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хангамж, хамгаалалтын талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоол баталлаа.

Холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн насан туршид нь тухайн үеийн Засгийн газрын гишүүний цалинтай тэнцэх сул цалин олгож, санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болголоо.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш дөрвөн жилийн хугацаанд тодорхой зэрэглэл бүхий төрийн хамгаалалтад байх бөгөөд холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж явахыг Сангийн сайд, ТЕГ-ын дарга нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

“Орчны эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нас баралт 10 хувиар буурна

Холбоотой ЗурагЗасгийн газрын хуралдаанаар “Орчны эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг баталлаа. Хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар орчны сөрөг нөлөөллийг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд дараах долоон зорилтыг тусгажээ.

Үүнд:

Агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах

Хүн амын ундны усны аюулгүй байдлыг сайжруулах, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах

Орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрдүүлэх

Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах

Орчны бохирдлоос үүдэлтэй химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судлах гэсэн зорилтыг тусгаж, 2017-2020 онд төлөвлөн хэрэгжүүлэх юм байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын оршин суугаа орчны газар, ундны усны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд сайжирч, хөрсний бохирдлын түвшин буурч, орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10 хувиар бууруулахаар зорьж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх 28 шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа

“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа зурган илэрцүүд

Засгийн газрын хуралдаанаар “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр баталж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, мэргэжил арга зүйн удирдлага зохицуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.

Манай орны нутаг дэвсгэрт 60 гаруй төрлийн жимс, жимсгэнэ ургадаг, эрдэмтэн судлаачид олон төрлийн жимс жимсгэнийг тариалж нутагшуулах, үржүүлэх, агротехникийг боловсруулан шинэ сорт гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг хөгжүүлж байна. 2016 оны байдлаар жимст цэцэрлэгийн хэмжээ 6,1 мянган га талбайд хүрч, жилд 2560 тн жимс хураан авдаг болсон хэдий ч жимс жимсгэний дотоодын үйлдвэрлэл нь хүн амын хэрэгцээт жимсний 1,5 хувийг хангаж байна. Мөн Япон, БНСУ, Тайвань, Герман, Сингапур, Малайз зэрэг оронд чацаргана экспортолж эхэлсэн амжилтыг бататган үрийн тос, биологийн идэвхит бодис, цай, тэжээлийн зориулалттай хатаасан навч зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн боловсруулсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр,

Жимс жимсгэний тариалалт нэмэгдэнэ

Хэрэгцээт жимс жимсгэний 15 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана

Орон нутагт ажлын байр бий болно.

Импортын жимсний хэмжээ буурч, экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрөл нэмэгдэнэ.

Цэцэрлэгт талбай нэмэгдсэнээр хот, суурин, орон нутгийн байгалийн үзэмж сайжирч, бичил уур амьсгалын орчин, ургамал амьтан амьдрах таатай нөхцөл бий болох, хөрсний элэгдэл, эвдрэл доройтлыг бууруулах, элсний нүүдлийг зогсооход эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутагт ногоон аялал жуулчлал хөгжиж, тухайн газар нутгийн үнэ цэн, иргэдийн орлого нэмэгдэнэ зэрэг үр дүн гарна гэж тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эрт илрүүлэг шинжилгээнд 230 гаруй мянган хүн хамрагджээ

В, С вирусын илрүүлэг шинжилгээ зурган илэрцүүд“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт даалгав.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд гурван сар болж байна. 2017 онд эрсдэлт бүлэг болох 40-65 насны 510 мянга гаруй иргэдийг В, С вирусын илрүүлэг шинжилгээнд оруулахаар төлөвлөснөөс 230 мянга гаруй нь хамрагджээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 17,5 хувь нь вирусын халдвартай гэсэн мэдээлэлтэй байна.