Categories
мэдээ нийгэм

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн нөхөн сэргээлтийг хүлээн авлаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй байгаа талаар иргэдийн гомдол ихээр ирдэг байна. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу 4-7 дугаар сард хяналт шалгалтын ажлыг хийж, 2 сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ.

Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ “Хяналт шалгалтад нийт 142 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан. Үүнээс албан шаардлагын хугацаанд Хан-Уул дүүргийн 13, Налайх дүүргийн 6, нийт 19 аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа ирүүллээ. Эдгээр аж ахуйн нэгжээс техникийн нөхөн сэргээлт хийсэн 42.72 га талбай, биологийн нөхөн сэргээлт хийсэн 2.83 га талбайг хүлээн авлаа. Харин байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна.” гэв.

2014 оны 1 дүгээр сараас эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийслэл хотын зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин олборлолтын ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэлийг баримталж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

92, 119 дүгээр сургуулиуд “Ухаалаг анги”-тай боллоо

Монгол Улсын БСШУСЯ, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн “Ухаалаг анги”-н нээлтийн арга хэмжээ өчигдөр /2017.08.10/ боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд 2002 оноос өнөөг хүртэл нийт 300 гаруй багшийг тус хотод мэдээлэл технологийн чиглэлээр үнэ, төлбөргүй суралцуулж, дадлагажуулсан байна. Улмаар энэ жил нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуульд “Ухаалаг анги” байгуулан, иж бүрэн тоног төхөөрөмж олгож, тохижуулжээ.

Хоёр сургуульд “Ухаалаг анги” нээхэд нийт 240 сая төгрөг зарцуулсан бөгөөд сурагчдын мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ цаашид энэ чиглэлээр БНСУ-д суралцах үүд хаалга нээгдэж буйг Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху онцоллоо.

Арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Энх-Амгалан, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху нарын холбогдох албаны хүмүүс байлцав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд нийт зургаан асуудлын хүрээнд 30-аад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа

Улс орон даяар Үндсэн хуулийн нэмэлт өөрчөлтийн талаарх санал асуулга явагдаж байна. Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулгын явц, мэдээллийн талаар танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан26 жилийн дараа Монгол Улс даяар ямар нэмэлтүүд орох вэ гэдэг асуудлаар ард түмэн хэлэлцэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Өмнөговь аймгийнхан оролцсон байгаа. Энэ нь цаашаа үргэлжлээд бүх сум, багуудад, нийслэлийн бүх хороодод хэлэлцүүлэг явагдана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаад бид баяртай байна. Нэмж тодотгох, санал нийлэхгүй байгаа зүйлийнхээ талаар хүмүүс саналаа идэвхтэй хэлж байгаад талархалтай байгаа.

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн тайлбар” гэдэг ном бэлтгэгдэж гарсан. Энэ ном хэлэлцүүлэгт оролцож байгаа болон зохион байгуулж байгаа хүмүүст очно.

ТӨСӨЛ:


Үндсэн хуульд нийт зургаан асуудлын хүрээнд 30-аад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа.

Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээ хязгаарт багтаж байгаа юм. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд өөрчлөлт орохгүй” гэв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд цахимаар буюу олон нийтийн сүлжээгээр саналаа өгөх боломжтой боллоо. Мөн Монгол Шуудангаар саналаа ирүүлэх боломжтой боллоо. Зардал мөнгөний асуудлыг Засгийн газартай ярьж шийднэ. Хүмүүсийн бас нэг санаа зовж буй асуудал бол саналыг яах вэ гэдэг. Ирж байгаа бүх санал бүртгэгдэж орох програм хангамжийг бид хийсэн. Энэ програмаар хүмүүсийн саналыг боловсруулж нэгтгэх юм.

Иргэд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулах саналаа өгөөрэй. Одоогоор 11 мянга 500 хүн лайк дарсан байна. Энэ хуудсаас та шинээр нэмэгдэж байгаа зүйл заалтын тайлбарыг унших, санал асуулгад оролцох, өөрсдийн саналаа өгөх боломжтой гэв.

Categories
мэдээ спорт

“Тайпэй 2017” наадамд оролцох тамирчдыг үдлээ

Дэлхийн оюутны спортын “Тайпэй-2017” зуны XXIX Универсиад наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр /2017.08.11/ БСШУСЯ-нд боллоо.

Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын 9 төрөлд өрсөлдөнө.

Эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдын төлөөлөлд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монгол Улсын далбааг гардуулсан бөгөөд оролцсон төрөл бүртээ медаль хүртэж, амжилтаа ахиулахыг хүсэв.

Энэ удаагийн Универсиадад эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад шаардагдах зардлын тодорхой хувийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар шийдвэрлэжээ. Тодруулбал, 59 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, баг, тамирчидаа дэмжсэн байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын орлогын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс 88 тэрбум төгрөгөөр өсчээ

Татварын алба 2017 оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Энэ оны эхний 7 сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 347.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 378.7 тэрбум төгрөг төвлөрүүлж 108.9 хувийн гүйцэтгэлтэй, улсын төсөвт нийт 1320.4тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1570.7 тэрбум төвлөрүүлж 103.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгч 39’501татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин, цахим системд холбогдож, мэдээллээ төлбөрийн баримтын нэгдсэн системд илгээсэн байна.

148’061 иргэн азтан болжээ

2016, 2017 оны эхний 7 сарын байдлаар татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 240.8сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчдөөс 19 удаа, 2017 оны 1-6 удаагийн сугалааны тохиролоор 148’061 иргэнд 5.8 тэрбум төгрөгийн сугалааныурамшуулал олгосоноос 2017 онд 61’907 иргэнд 2.3 тэрбум төгрөг олгосон байна.

Үүнд:

Сугалаа тохирол

Сугалааны тохирол

Урамшуулалолгосон

Нэгжурамшуулал

Азтантоо

Урамшуулал

ТТТоо

Дүн

2016 оны 19удаагийн болон 2017 оны 1,2,3,4,5,6-р тохирлоор

20.0

224126

4’482520.0

132’034

2’640’680.0

100.0

22284

2’228400.0

14’448

1’444’800.0

500.0

2’390

1’195000.0

1’423

711’500.0

4,000.0

207

828’000.0

143

572’000.0

20,000.0

15

300’000.0

10

200’000.0

100,000.0

3

300’000.0

3

300’000.0

Нийтдүн

249025

9333920’.0

148’061

5’868’980.0

Үүнээс

2016 он

169’471

6’395’980.0

86’154

3’560’880.0

2017 он

79’554

2’937’940.0

61’907

2’308’100.0

Categories
мэдээ нийгэм

“WORLD SKILLS 2017” тэмцээнд Ж.Жанлав-Ойдов ур чадвараа сорино

Зураг

Ирэх аравдугаар сард Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болох “World Skills 2017” мэргэжлийн олимпийн гагнуурын тэмцээнд Техник технологийн дээд сургуулийн оюутан Ж.Жанлав-Ойдов оролцох юм байна. Тэрээр бэлтгэлээ “Оюу Толгой” ХХК-ийн гагнуурын цех-д базааж байна.

“Монгол ур чадвар 2017” тэмцээнд тэргүүн байр эзэлснээр олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан бөгөөд одоогоор “Оюу Толгой” ХХК-ийн дэмжлэгээр бэлтгэлээ хангаж байна.

Энэ тэмцээн хавтан лист, даралтат сав, хөнгөн цагаан болон жижиг оврын зуух гэсэн үндсэн дөрвөн төрлийн гагнуураар ур чадвар шалгадаг. Гагнуурын төрлөөр Монголоос ганцаараа оролцоно” хэмээн Ж.Жанлав-Ойдов хэллээ.

Дээрх олон улсын тэмцээнд “Оюу Толгой” хоёр дахь удаагаа оюутан бэлтгэж байна. Жилийн өмнө Бразилийн Сан-Пауло хотод болсон тэмцээнд манай үндэсний ялагч Г.Ганцоож оролцсон юм. Тэр үед бид энэ жилийнх шиг сайн бэлтгэж чадаагүй. Харин одоо бол Ж.Жанлав-Ойдовыг хангалттай сайн бэлтгэсэн гэж бодож байна. Оросууд гагнуурыг маш сайн хийдэг. Тэд бол манай гол өрсөлдөгчид. Гагнуурыг өндөр өртгөөр хийдэг. Оюутан хүн өөрийнхөө зардлаар материалаа гаргаад тэмцээндээ бэлтгэнэ гэдэг ховор” хэмээн түүний багш, “Оюу Толгой”-н механикийн сургагч Н.Нанзаддорж ярив.

Categories
мэдээ нийгэм

Баяннуурт осолдсон гадаадын иргэний цогцсыг өнөөдөр олжээ

Завхан аймгийн Баяннуур нуурт осолдсон ОХУ-ын иргэн Черняев Вадим Анатольевич осолдож нас баржээ.

Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд 46 настай ОХУ-н иргэн живж, осолдсон тухай дуудлага энэ сарын 6-ны 10:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 автомашинтай, сум орон нутгаас 3 иргэн 1 автомашинтай, Цагдаагийн газраас 8 алба хаагч нийт 28 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан байна.

Эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг өнөөдөр өглөө 09:15 цагт нуурын эргээс 1,5км зайтай, 12м гүнд хөвж явсаныг олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

“Залуучуудын хөгжлийн сар” эхэллээ

Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Аян энэ сарын 12-ноос ирэх сарын 30-ны хооронд “Залуучуудын=Эерэг Өөрчлөлтийн Хүч” уриан дор зохиогдох юм.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү сарын аяны үндсэн зорилго нь залуучууд, залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын бүлгүүдийн санаачлага, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах, тэмдэглэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачлагаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэхээр Залуучуудын хөгжлийн сарын аяныг зохион байгуулж байна.Энэ аяны хүрээнд залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын бодит оролцоог дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил Олон улсын залуучуудын өдөр нь “Залуучуудын энх тайвныг цогцлооно” гэсэн сэдвийн дор дэлхий даяар зохиогдох гэж байна.

Тус арга хэмжээнд Монголын Залуучуудын Эвсэл болон түүний гишүүн байгууллагууд, бусад залуучуудын иргэний нийгмийн болон сайн дурын байгууллагууд, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, түүний гишүүн байгууллагууд хамтран оролцож, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Иргэний Боловсролын Төв, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан болон бусад олон улсын байгууллагууд дэмжин оролцож, сарын аяны хүрээнд хийх ажлууд болон өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулахаас гадна залуусын дуртай уран бүтээлчид эрч хүчтэй, цоглог өнгө аяс бүхий дуу, хөгжим, бүжиг зэрэг уран бүтээлүүдээ хүргэх юм байна.

Уг арга хэмжээний нээлт энэ сарын 12-нд “Гэрэлт гудамж”-нд болно.


Categories
мэдээ нийгэм

Бүсгүйг гэртээ арав хоног хорьсон хэргийг шалгаж байна

Өчигдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэгтэнг баривчлах ажиллагаа явуулжээ. Тодруулбал, наймдугаар сарын 1-ний өдөр 21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О нар нь фэйсбүүкээр танилцаж, улмаар уулзсан байна. Дараа нь эмэгтэйг иргэн О Тэрэлж рүү авч яван хүчиндэж, хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьжээ. Бүсгүй “Намайг хүн гэртээ хориод гаргахгүй байна” хэмээн тусламж хүсэн цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажлын хэсэг томилогдон, хэргийн газарт очиж, хохирогчийг сулласан байна. Харин цагдаа нарыг очих үеэр сэжигтэн гэртээ байгаагүй аж. Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газраас нотлох баримтуудыг авч хэргийн хохирогчоос тайлбар мэдүүлэг авч, гэр бүлийн хүмүүст нь хүлээлгэн өгчээ. Өнөөдрийн байдлаар сэжигтэн 43 настай О-г бариагүй байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Энэрэнгүй үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-т зориулсан “Энэрэнгүй үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээнд 21 аймаг болон 9 дүүргээс эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр хүн ардынхаа эрүүл мэндийн энхийн манаанд хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа зарим нэг хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар шагнаж урамшуулсан юм.

МУ-ын эрүүл мэндийн салбарт төрийн болон хувийн хэвшилд 48 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж, 93,2 хувь нь эрүүл мэндийн салбарт, үлдсэн 6.8 хувь нь батлах хамгаалах, төмөр зам, боловсрол, цагдаа зэрэг бусад салбарын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна. Эрүүл мэндийн нийт ажилтнуудын 10.0 мянга нь их эмч, 1.5 мянга нь эм зүйч, 11.4 мянга нь сувилагч, 7.4 мянга нь эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой бусад ажилтнууд игэдийнхээ эрүүл энхийн манаанд тангараг өргөн зүтгэж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Салбарынхаа шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, салбарт тулгарсан олон асуудлуудыг шийдэж “Хүн төвтэй” бодлогоо хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд ажлаа авснаас хойш нэг жилийн хугацаанд Төрөөс баримтлах ирэх 10 жилийн бодлогоо тодорхойлсноос гадна улсын хэмжээнд түргэн тусламжийн машингүй байсан 177 сумыг машинтай болгож, бөөрний дутагдалтай иргэдийн бөөр орлох гемодиализын эмчилгээний тасгийг 21 аймагт байгуулж, санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрэн шийдвэрлэж, үнэ төлбөргүй хийгдэх эмчилгээний жагсаалтанд оруулсан. Түүнчлэн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг эрүүл мэндийн даатгал болон улсын санхүүжилтээр хийгдэх болсон сайхан мэдээ байна.

Мөн хилийн чинадад эмчлэгддэг байсан долоон өвчнийг эх орондоо бүрэн эмчилж эхэлсэн бол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн 40 гаруй хувийг шинжилгээнд оруулж, 12 хувийг нь хөнгөлөлттэй эмчилгээнд хамруулсан гээд гээд хийж хэрэгжүүлсэн бахдам амжилттайгаар “Эмнэлгийн ажилтны баярын” өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна гэлээ.