Categories
мэдээ нийгэм

“Мунзуй” хочит Г.Нямдоржид гурван жилийн хорих ял оноов

Image result for “Мунзуй” хочит Г.Нямдорж

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжлэн шийдвэрээ гаргалаа. Шүүх хуралдаанаас Ч.Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Сандуйжав нарын таван хүнийг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан аж. Харин Г.Нямдорж, С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, С.Мөнхбат, Г.Нямдорж нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.6.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, С.Мөнхбатад дөрвөн жил, Г.Нямдоржид гурван жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг сануулбал, Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, III хороололд байрладаг “Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдсан юм.

Прокуророос Г.Нямдоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан байдаг.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Явган хүний гүүр нурж, нэг хүн амиа алджээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үерийн ус зайлуулах далан дээрх явган хүний гүүр нурж, нэг хүн цементэн хавтанд даруулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Осол болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 18.15 цагт ирж, Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн таван алба хаагч ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын Зүүн бүсийн чуулга уулзалт болов

Хэнтий аймгийн Биндэр сум, онон Хурхын бэлчирт энэ сарын 12-13-ны өдрүүдэд ардчилсан намын зүүн бүсийн чуулганаа зохион байгууллаа. энэ удаагийн чуулганы гол зорилго нь шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор намын гишүүн бүрийн оролцоог дээшлүүлэх, нийслэл орон нутгийн намыг харилцан уялдаа холбоотой ажиллуулах, туршлага солилцох гэх зэрэг олон талт чадварыг сайжруулах байв. Тэр бүр нийслэл хотод болж байгаа намын болон улс төрийн арга хэмжээнд ирж оролцох боломжгүй гишүүдэд намын бодлого, цаашдын зорилгоо танилцуулснаараа онцлог болов. Чуулганд ан-ын дарга с.эрдэнэ, уИХ дахь ан-ын бүлгийн дарга Д.эрдэнэбат, уИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Дорнод аймгийн ардчилсан намын дарга, уИХ-ын гишүүн асан П.алтангэрэл, уИХ-н гишүүн асан Б.Гарамгайбаатар, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.туваан, ан-ын хэрэг эрхлэх газрын дарга Д. Үүрийнтуяа, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга асашёорюү Д.Дагвадорж болон нийслэл орон нутгийн 700 гаруй төлөөлөгч оролцсон юм. Чуулганы үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх асуудлыг уИХ дахь ан-ын бүлгийн дарга Д.эрдэнэбат, ан-ын хууль, эрх зүйн газрын дарга Б.Батхуяг, хуульч Д.оросоо, нийслэлийн ан-ын дэд дарга а.Цэрэнбат нар хөндөж бодлогын хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа. энэ үеэр байгалийн гамшиг болон гал түймрийн үед гэр оронгүй болсон нутгийн гурван өрхөд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэх сайн үйлсийн аян зохион байгуулав. энэ талаар ан-ын дарга с.эрдэнэ “Бидний хувьд 2020 оныг угтан хийх томоохон ажил бол намын шинэчлэл юм. энэхүү шинэчлэлийн ажлын хүрээнд бүсийн чуулганыг явуулж байгаа. Энэ чуулганы үр дүн өндөр гарна гэдэгт итгэлтэй байна. улс төрийн намууд сонгууль өнгөрөөд л амралтын байдалтай болж, сонгуулийн эхлэхээр гэнэт ажиллаж эхэлдэг. Энэ буруу тогтолцоог арилгаж, гишүүдээ хөгжиж дэвших бололцоогоор хангахын төлөө ажиллаж байна. Цаашдаа бидний хийх их ажлын эхлэл энэхүү чуулга уулзалт болж байна” гэлээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Үндсэн хуульд “байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэж заасан. Энэ баялгийнхаа ногдол ашгаар Монголчууд зээлээ төлөх бололцоотой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь Ардчилсан намын зүгээс “Төрийн тэргүүнээр сонгогдвол малчны, оюутны, цалингийн, тэтгэврийн зээлийг тэглэх боломжийг хамгийн түрүүнд судлах асуудлын нэг” хэмээн санал хүргүүлж байсан билээ. Харин өнгөрөгч долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өр тэглэх асуудлын хүрээнд хуулийн төсөл боловсруулж байгаа хэмээн мэдэгдсэн. Уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Иргэдийн өрийг тэглэх асуудлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Ямар шатандаа яваа юм бол. Иргэд өрөө тэглүүлэхийг хүсч байна. Зарим иргэд зээл чөлөөлнө гэх юм. Тэглэх, чөлөөлөх гээд хоёр өөр ойлголтыг нэгтгэж ойлгоод байх шиг байна…

-Сонгууль болохоос хэд хоногийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад захиас өгч байсан. Уг захиасын агуулга нь Монголчуудын өр болохоо байлаа, малчны, тэтгэврийн, цалингийн зээлийг шийдэх байсныг санаж байгаа байх. Монголбанкнаас авсан дүнгээр оюутны зээл бараг байхгүйтэй адил байгаа юм. Учир нь оюутны зээл цалин, тэтгэвэр, малчны зээл гуравт нуугдаад ангилалын хувьд харагддаггүй юм байна. 2017 оны тавдугаар сарын байдлаар Монголбанкнаас авсан албан ёсны мэдээгээр монголчуудын зээлийн хэмжээ нэг тэрбум 183 сая 650 мянган ам.долларт хүрсэн байна л даа. Үүнийг төгрөгт шилжүүлэхээр 2.9 их наяд болж байгаа. Үүнээс 120 мянган малчин тус бүр дунджаар 1282 ам.долларын зээлтэй. Зээлтэй малчдын зээлийн хэмжээ 153 сая 840 мянган ам.доллар буюу 384 тэрбум 600 сая төгрөг гэсэн үг. Харин цалингийн зээлтэй 277 мянган иргэн байгаагаас дунджаар 2730 мянган ам.долларын зээл авсан байна. Энэ нь 756 сая 210 мянган ам.доллар буюу 1.9 их наяд төгрөг гэсэн үг. 228 мянган тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан зээл авсан. Зээлийн хэмжээ нь 273 сая ам.доллар буюу 652.5 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ өрний хүрээнд ярьж байгаа.

-Гэхдээ иргэдийн зүгээс ипотекийн зээлийг тэглүүлэх асуудлыг ярьцгааж байна. Тийм боломж байгаа юм уу?

-Дээр дурдсан гурван зээлийн хүрээнд асуудлыг ярьж байгаа болохоос ипотекийн зээлийг яриагүй. Ипотекийн зээл дангаараа гурван их наяд. Энэ зээл өр биш хөрөнгө болж хувирдаг онцлогтой зээл тул хүн бүр өөрөө төлөх үүрэгтэй. Ипотекийн зээлийг төлөх тухай асуудлыг ардчилсан нам яриагүй, Ерөнхийлөгч ч тийм захиас хүлээж аваагүй. Цалин, тэтгэвэр, малчны зээл Монголын нийгэмд томоохон бэрхшээл болон хувирсан. Таны асуусанчлан зээлийг чөлөөлөх тухай яригдаагүй. зээл чөлөөлчихвөл нөгөө талд нь зээлгүй хүмүүс яах вэ гэдэг асуулт байгаа юм. Нэр дурдсан гурван зээлийг чөлөөлөхөд 2.9 их наяд төгрөгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг хувилбараа ярилцаж байна. Монгол улсын Ерөнхийлөгч ажлаа аваад нэг сар боллоо. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. аравдугаар сард хуулийн төслийг өргөн барих юм.

-Асуудлыг тэгээд яаж шийдэх боломжтой вэ?

-Яригдаж буй шийдлүүдээс би нэг л жишээ ярья. Эрдэнэс таван толгой компанийн 2017 оны төлөвлөгөө, үйл ажиллагааны тоо баримтыг олж авсан. Эрдэнэс Таван толгой энэ онд 12 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа. Харин нэг тонн нүүрсээ уурхайн аман дээрээс 71 ам.доллараар зарж байгаа бөгөөд жилийн нийт борлуулалт нь 852 сая ам.доллар байх тооцоо бий. Уурхайгаас нүүрс олборлохдоо 16 орчим ам.долларыг олборлож буй компанидаа төлж байгаа юм. Энэ нь 192 сая ам.доллар гэсэн үг. Татвар, рояалти төлөхөөс өмнөх цэвэр ашиг нь 660 сая ам.доллар болж байгаа. Хэрэв энэ мөнгөөр нөгөө зээлээ төлье гэвэл 1.8 жилийн дотор төлж дуусахаар байна. Улс таван хувийн рояалтигаа авна гээд тооцохоор 2.5-3 жилийн дотор төлөхөөр тооцоо байгаа юм. Энэ зөвхөн эрдэнэс таван толгой дээр гарч буй тооцоо. Үүнээс гадна стратегийн 15 орд бий.

з.нарантуяа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн чиглэл Монголын ард түмэн гурван их наяд төгрөгийн өртэй байна. тэрийгээ төлөх хэрэгсэл нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт гэж байгаа юм. Уг заалтад “Монгол улсад газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн байдаг. Энэ заалтад “байгалийн баялаг ард түмний мэдэлд” гээд байгаа биз. Тиймээс ашиг гарах юм бол төр биш эзэн нь болох ард түмэн авна. Байгалийн баялаг гэдэг нэр томьёо ганц манай Үндсэн хуульд байдаг юм биш. Бусад улсуудын Үндсэн хуульд ч байдаг. Тухайлбал, норвеги байгалийн баялгаа ашиглан хөгжсөн. Байгалийн баялгийг хүн биш байгаль бүтээсэн учраас хувийн өмч биш нийтийн өмч гэж үздэг. Гэтэл манайд лиценз гэдэг алга дарам цаас авчихаад хувийн өмч мэт захиран зарцуулдаг. Баялгийн эзэн гурван сая иргэн нь ноогдол ашиг авдаггүй. Эрдэнэс Таван толгойн эзэн нь төрийн нэр барьсан хэдэн нөхөд болчихоод нүүрсийг хэнд, ямар үнээр өгөхийг шийддэг. Уурхайн аман дээрээс 71 ам.доллараар борлуулагдаж буй нүүрс маань 200 км тээвэрлэгдээд хилийн цаана 210 ам.доллар хүрч байгаа юм. Зах зээлийн үнээс гурав дахин хямд зарагдаж байна.

-Үнэ ийм ялгаатай байх ямар шалтгаан байгаа юм бол?

-Монголын, Хятадын зуучлагчид их байна. Үйлдвэрлэгч эрдэнэс таван толгойн 16 ам.доллараар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Бугатын гангийн үйлдвэрт очоод 220 ам.доллараар зарагддаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй хууль батлагдвал эдгээр зуучлагчид алга болж өнөөдөр эдний хувааж идэж байгаа их мөнгийг Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т заасан эзэд нь авна. Гурван сая иргэд байгалийн баялгаасаа ноогдол ашгаа авдаг болно.

УИХ сүүлийн 10 жилийн хугацаанд таван толгойг ажиллуулах гэж янз бүрийн тогтоол гаргасан байдаг. Экскаватор, самосвал худалдан аваад нүүрсээ ух, хөрөнгө оруулалт хий гэхээр мөнгөгүй байна гээд Хятадын Шинхуа, энержи ресурст үнэгүй өгөх тухай л ярьдаг болохоос биш энэ компанийг ажиллуулах тухай бодсонгүй. Гэтэл Эрдэнэс Таван толгой ажиллах хэлбэрээ өөрөө олчихож. одоо яаж байна гэхээр эрдэнэс таван толгойд өөрийн ажилтан, техник, тоног төхөөрөмж алга. Чалкод төлөх өрөө төлчихсөн. Тэгэхээр Эрдэнэс таван толгой үндсэндээ нэг лицензтэй аппаратын хэдэн ажилтантай компани болсон. Цаашид ч гэсэн Эрдэнэс Таван толгой экскаватор, самосвал худалдаж авч нүүрс ухахын оронд Монголдоо явж буй бизнесийг үндэсний компаниудаараа хийлгэх хэрэгтэй. 16 ам.доллар авч нүүрс олборлож буй компаниуд Монголынх. тэр компаниуд ажлыг нь хийж өгөөд мөнгөө авахдаа баяртай байгаа. Учир нь компани нь ажилтай, ажилчид нь цалинтай. Тэд гэрээнд заасан үүргээ биелүүлээд явчихна. Цаашид Эрдэнэс Таван толгой олборлолтоо нэмэгдүүлье гэх юм бол цаад компаниуддаа л захиалгаа өгчихөд болно. Эрдэнэс Таван толгойд ямар ч эрсдэл байхгүй.

-Ямар зарчмаар ажиллана гэсэн үг вэ?

-Шинэ Эрдэнэс Таван толгой гурван төрлийн тендер зарлана. Нэгдүгээрт, хэн хамгийн хямд олборлох вэ гэдэг тендер. Үүнд хэдэн ч компани орж болно. Хоёрдугаарт, 200 км газар хэн хамгийн хямд тээвэрлэх вэ гэдэг тендер зарлана. Энэ хоёр тендерт зөвхөн Монголын компаниуд оролцоно. Ингэснээр зуучлагчид алга болно. Гуравдугаарт, хил дээр аваачсан нүүрсийг хэн хамгийн өндөр үнээр худалдаж авах гэдэг дуудлага худалдааг дотоод гадаадын компаниудын дунд нээлттэй явуулна. Гэхдээ дуудлага худалдаа жилдээ нэг болох юм. Тээвэрлэдэг, олборлодог компаниуд өрсөлдсөнөөр үнэ тогтоно. Ийм үйл ажиллагаа явуулах юм бол гуравхан жилийн дотор монголчуудын өрийг тэглэх боломжтой.

Одоогоор 600 мянган хүн зээлтэй байна. Энэ хүмүүс ноогдол ашгаараа зээлээ төлчихлөө. Цаана нь насанд хүрсэн 1.4 сая хүн бий. Тэр хүмүүс ялгаагүй ноогдол ашгаа авна.Энэ бол халамж биш. Монгол хүн болж төрсний төлөө Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж буй хэрэг.

-Эрдэнэс Таван толгойн 80 хувь нь төрийн мэдэлд байдаг. Үлдсэн 20 хувь дээр асуудал яригдах уу?

-Эрдэнэс Таван толгойн 80 хувь нь төрийн мэдэлд байдаг. УИХ хууль гаргаад төрийн мэдэлд байдаг хувьцааг гурван сая иргэндээ тэгш хувааж өгнө. Энэ хувьцаа худалдагдахгүй. Монгол хүн болж төрсний төлөө авч буй ногдол ашиг учраас мөн өвлөгдөхгүй. Хувьцаа эзэмшигч нас барсан бол улс хураан авч, шинэ хүн төрөхөд олгоно. Тэгэхээр төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх маань тухайн жилийн ногдол ашгаас авах эрхийн бичиг болж байна гэсэн үг.

Тухайн жилд Эрдэнэс Таван толгой яаж ажиллаж байгааг хүн бүр харж байна. Шилэн данс гэдэг шиг энэ компанийн вэб сайт дээр хэнтэй ямар гэрээ хийв, дуудлага худалдаагаар ямар үнэ өгөв гэдгийг бүгд зурагтаар хараад сууж байх юм. Орлого, зарлагаа өөрсдөө хараад сууж байх тул оны эцэст би тэдэн төгрөгийн ногдол ашиг авах юм байна гэдгээ хялбархан бодчихно.

Ингэснээр Эрдэнэс Таван толгойг Шинхуа, Энержи Ресурст өгье гэдэг бүх яриа утга учиргүй болно. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т заасны дагуу байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг юм бол бүгдээрээ байгалийн баялгийнхаа ач тусыг тэгш хүртэнэ. Ийм маягаар Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т заасан “байгалийн баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн үгийг Ерөнхийлөгч эхний ээлжинд өртэй хүмүүс өрөө төлөх боломжийг ногдол ашгаараа олгоё гэсэн санаа юм. Өргүй хүмүүс нь ногдол ашгаа цалиндаа нэмэрлээд явчихна. Эрдэнэс Таван толгой компани мань ганц жил, 10 жил ажиллах компани биш. Жилдээ 12 сая тонн нүүрс олборлож зараад байвал 200 жил Монголын ард түмэнд ногдол ашгаа өгөх компанийн тухай ярьж байна. Хүн бүр очоод нүүрс хүрздээд байх боломжгүй тул хүн төрөлхтөн хувьцаат компани гэдэг зүйлийг бодож олсон. Ийм маягаар ойр зуурын өрнөөсөө гарч болно.

Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-ээ эргэж харъя. Компаниудад баялгаа үнэ төлбөргүй өгдөг байдлыг өөрчилье гээд Ерөнхийлөгчийн анхны санаачлах хууль бол Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийг хэрэгжүүлэх тухай хууль. Эрдэнэс Таван толгой дээр олборлолт хийдэг Монгол компаниудын консорциум 16 ам.доллар аваад нүүрсээ олборлож байхад нөгөө талд нь өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийгээгүй, яаж ч юм явж байгаад лиценз гээд цаас олж авсан Энержи Ресурс компани бий. Тэд ялгаагүй 16 ам.доллараар нүүрс олборлочихоод гарч ирсэн нүүрс нь өөрсдийнх нь хувийн өмч болчихоод байгаа юм. Монгол компаниудын консорциум нүүрс гаргаж ирчихээд өөрийнх нь өмч биш, нөгөөх нь адилхан гаргаж ирчихээд 220 ам.доллараар зараад бүх мөнгөө өөрөө авчихаж байна. Ийм ялгаатай хоёр компани байж болохгүй. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т зааснаар байгалийн баялаг болохоос Энержи Ресурсийн хувийн өмч биш. Монгол компаниудын консорциум Үндсэн хуулийн дагуу ажиллаж байгаа бол нөгөө компани одоогийн буруу хуулиар баялгийн эзэн болчихоод байна л даа. Ерөнхийлөгчийн санаачлах хууль батлагдвал хууль баталсан өдрөөсөө хойш үйлчилнэ.

-Энержи Ресурсийн зүгээс хувийн өмч гээд шүүх, цагдаадаа тулах байхдаа…

-Үндсэн хуулиар байгалийн баялаг хувийн өмч биш гээд биччихсэн байна. Байгалийнх учраас таны, миний ч өмч. Түүнээс Оджаргалын өмч биш. Мөн Ерөнхийлөгч МҮОНТ-ээр алтны тухай ярьсан. Алт нь улсын монополь өмч байдаг хуулийг мөн санаачлах юм. Гэхдээ өнөөг хүртэл явсан алтны лицензийг бид хөндөж чадахгүй. Үүнээс цааш олдох алтыг улсын монополь болгоно. Учир нь алт бол нүүрс, зэс бусад ашигт малтмал биш. Алт монгол төгрөгийн үнэ цэнийг тодорхойлдог онцгой бараа тул хоёр хөрш маань алтыг улсын монопольдоо одоог хүртэл авч явж байгаа юм. Бид монгол төгрөгөө чадвартай байлгая гэх юм бол алтыг улсын монополь болгох ёстой. Иймэрхүү шинэчлэлүүдийг дэс дараатай хийнэ. Аравдугаар сард УИХ нээлтээ хийхээр хуулийн төслийг өргөн барих юм.

-Өр тэглэх боломжийг хуулиар зохицуулна. Тэгэхээр Их хурал шийдэх юм байна, тийм үү?

-Улсын Их хурал шийднэ. Ерөнхийлөгч саналаа оруулна. Ерөнхийлөгчийн санал Үндсэн хуулиа хэрэгжүүлэхээр оруулж байгаа санал учраас гишүүд эсэргүүцэхгүй байх гэж бодож байгаа. УИХ энэ хуулийг шийдэж өгөхгүй бол 30 гэр бүлийн нөлөөнд орсон УИХ юм байна гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд очно. Байгалийн баялгаа гурван сая хүндээ тэгш хуваая, байгалийн баялаг хувийн өмч биш гэхэд “үгүй” гэх юм бол тэгж дүгнэхээс өөр аргагүй болно. Байгалийн баялгаар баяжчихаад үүнийгээ бизнес хийж байна гэж ярьдаг хүмүүс болих хэрэгтэй. Байгалийн баялагаар бизнес хийж болно. Харин Монголын үндэсний компаниудын консорциум шиг ердийн компанийн ашигтай ажилла гэж байгаа юм. Нэг нь 16 ам.доллараар нэг тонн нүүрс ухаад ашигтай ажиллаж болоод байна. Нөгөө нь ялгаагүй зардал гаргаад 220 ам.доллараар өөрийн хувийн өмч шиг зараад байж болохгүй. Эрдэнэс Таван толгой өөрөө аж ахуй бизнесийн ажилд хутгалдахгүй, олборлох, тээвэрлэх, өртөг нэмэх бүх л ажлаа гэрээгээр хийлгэснээрээ Монголын хувийн компаниудад харин ч их боломж гаргаж өгч байгаа. Чи угаах үйлдвэрээ барь, чи тээврийн компаниа байгуул, чи олборлодог жинхэнэ уул уурхайн компаниа байгуул гэх юм. Баялгийн эзэн монголчууд, баялгаа мэдсэн шиг мэдье. Хамгийн их ашгийг эзэн бид авна. Дараа нь нэмүү өртөг шингээсэн болгон Монголын компаниуд байг. Үүнд гадны компаниуд ороод байх ямар ч шаардлага байхгүй. Тээвэрлэхэд гадаадынхан хэрэггүй. Манайхан самосвал, эксковаторыг ямар ч асуудалгүй барьж чадна. Нүүрсний ил уурхайгаас нүүрс олборлоод, тээвэрлэх нь нэг их ухаан зараад байх ажил биш. Ийм ажлаа хийж чадахгүй гээд гадны компанид өгч байгаа бол харин Монголын төр буруу ажиллаж байна гэсэн үг. Чаддаг чаддаг юмаа л хийцгээ. Нүүрсийг хамгийн өндөр үнээр авах ажлыг Монголын компани хийж чадахгүй. Яагаад гэвэл 12 сая тонн нүүрсийг шингээх үйлдвэр байхгүй. Яваандаа харин болж болох байх.

-Одоо бол Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцаа хэзээ амилах вэ гэдэг асуудлыг л ярьдаг. Таны хэлж байгаагаар гурван сая иргэндээ хувьцаа эзэмшүүлээд явахаар 1072 хувьцаан дээрээ нэмэгдээд явчих юм уу, яг яах юм бэ?

-Эрдэнэс Таван толгойн 20 хувь нь Монголын хүн амд хуваагдаад 1072 хувьцаа болж тараагдсан. Оюутан, ахмад настнууд 1072 хувьцаагаа зарчихсан. Харин би зараагүй хүмүүсийн нэг. Үлдсэн 80 хувиа тэгш бүх хүнд хуваариллаа гэхэд нэг хүнд 10 мянган хувьцаа ноогдлоо гэж бодъё. Би 11072 хувьцаатай болно. Харин өмнө нь 1072 хувьцаагаа зарсан хүмүүс 10 мянган хувьцаатай болно гэсэн үг. Нэг хувьцаанд ногдох ашгаа жил бүр тооцож олгоно.

-Хувьцааны мөнгөөрөө иргэд зээлээ дарж болно, хэрэгтэй зүйлээ ч авч болохоор зохицуулах юм байна, тийм үү?

-Тэгнэ. Төр засгаас ямар зүйл хийж өгч байна гэхээр одоо байгаа зээлийг яаж хамгийн түрүүнд дарж болох вэ гэдэг тооцоо хийж өгч байна. Одоогийн зах зээлийн үнэ, олборлолт, тээвэрлэлтийн зардал гурван жилдээ хадгалагдаад явчихвал 1.8-3 жилийн дотор иргэд өрөө тэглэх боломжтой. Хэдэн төгрөгийн ногдол ашиг гарах вэ гэдгийг бид мэдэхгүй, зах зээл шийднэ. Үнэ үргэлж 210 ам.доллар байхгүй байгаа шүү дээ. Зургаан сарын өмнө 300 ам.доллар байлаа. Ардчилсан нам засгийн эрх барьж байхад 30-хан ам.доллар байсан. Үнэ 10 дахин өөрчлөгдөөд байна. Олон мянган хувьсагч ярьж хүний толгой эргүүлээд байхгүй хамгийн хялбар арга зам нь Эрдэнэс Таван толгой явсаар байгаад хамгийн зөв механизмдаа оччихож. Энэ чигээрээ л явъя. 200 жил монголчуудад ашгаа өгдөг хамгийн өгөөжтэй компани болно.

-Хуулийн нэршил яг юу гэж явах юм бол?

-Нэрийг удахгүй өгнө. Ерөнхийлөгч “өр гэж асуудал байна, үүнээс гарахын тулд байгалийн баялгаас олох ногдол ашгаа ашиглая, боломжит хувилбаруудыг бодож ол” гэсэн чиглэл өгсөн. Удахгүй Иргэний танхимд хуулийн төслийн хэлэлцүүлгүүд явагдана. Сум, хороо бүрт ийм танхим бий. Тэнд бас иргэд хэлэлцүүлгээ хийгээд явж болно.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Гантулга: Хариуцлага тооцох хэрэгтэй. Гэхдээ ганц, хоёр хүнээр туг тахих ёсгүй

“Өдрийн сонин”-ы 2017.08.08 Мягмар гаригийн 168 (5735) дугаараас авч нийтлэв.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга зурган илэрцүүдНИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгатай ярилцлаа.


-Та НИТХ-д сонгогдоод жилийн нүүр үзлээ.Энэ хугацаанд юу амжуулав.Хийсэн гол ажлуудаа нэрлээч гэвэл юуг онцлох вэ?

-энэ жил гантай хэдий ч дэлгэр сайхан зун болж өнгөрлөө.нийт иргэдийнхээ мэндийг эрье. Миний бие нИтХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод үндсэндээ нэг жилийн хугацаа өнгөрч байна.Жилийн хугацаанд багагүй ажил санаачлан хийгээд ард нь гарлаа.нИтХ 2017 оны төсвөө баталсан цагаас хойш төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлж хяналт тавин ажиллаж байна. Үүнд: Хотын дэд төвүүдийг байгуулах ажлуудыг эхлүүлж түүн рүү цахилгаан болон цэвэр ус, дулааны шугам сүлжээг татах, дүүргүүд дотор зам чөлөөлөх, шинээр явган болон авто зам тавих ажлуудыг харьяа байгууллагууд нь хариуцаж хийсэн мөн нийтийн тээврийн шинэчлэлийн ажлууд эхэлсэн ба ирэх онд BRT төсөл хэрэгжиж эхлэх бааз суурийг хангаж ажилласан. энэ мэтчилэн томоохон хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийн эхлэл тавигдаж амжилттай хэрэгжих боломж бүрдлээ. Мэдээж богино хугацаанд хийхэд төсөв мөнгө болон иргэдийн санаа санаачилгатай холбоотой ажлууд тул дунд хугацаандаа өгөөжөө өгсөн эрүүл аюулгүй орчныг бий болгох ач холбогдолтой юм.энэхүү хугацаанд нИтХ арван удаагийн чуулган хийхдээ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд зарим дүрэм журмыг иргэдийн эрх ашгийг илүү хамгаалсан байдлаар шинэчлэн өөрчилж баталсан болно.

Мөн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уИХ-д өргөн бариад байгаа.уг хуулийн төслийг намрын уИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах байх. Миний хувьд тойрогтоо хэд хэдэн ажлыг санаачлаад хөрөнгө мөнгөний асуудлыг тодорхой хэмжээнд шийдүүлээд явж байгаа.Манай тойргийн онцлог бол төвийн бүсийн орон сууцны хороолол юм.томоохон ажил гэвэл сэлбэ голын тохижилтын ажлын зураг төслийг хийлгээд дуусаж байна. одоо хөрөнгө мөнгийг шийдүүлэхээр ажиллаж байна. уг ажлыг төр, хувийн хэвшилтэйгээ хамтраад хэрэгжүүлэх юм. Мэдээж нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгийг гаргуулна.

Нэлээн далайцтай бүтээн байгуулалтын ажил болно гэж төлөвлөж байгаа.түүнчлэн сургууль, цэцэрлэгийн асуудалд анхаарал хандуулж байна. энэ онд зураг төсвийнх нь мөнгийг батлуулсан. 2018-2019 онд нэг цэцэрлэг шинээр барьж Мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэх дүгнэлттэй 21 дүгээр сургуулийг ирэх жил буулган шинээр 960 хүүхдийн сургууль барихаар төсөвт суулгаж байгаа.

Хороолол доторх зам засварын ажлуудыг хийж дууссан боловч хангалттай хөрөнгөгүйгээс болж борооны ус зайлуулах хоолойг шинэчилж чадсангүй.Мөн хороодынхоо угсармал, өнгө үзэмжээ алдсан, дээврээсээ ус алддаг, хүйтний улиралд дулааны алдагдал ихтэй угсармал орон сууцнуудыг орчин үеийн шинэ технологиор дулаалах, дээврийг нь шинэчлэх ажлуудыг эхлүүлж зураг төсвийг нь хийлгэж байна.Ирэх хавар засварын ажил эхэлнэ.гэх мэтчилэнгээр нэг жилийн хугацаанд хангалттай ажил хийсэн гэж бодож байгаа. Мэдээж хэрэг цаашид ч хийх ажил их байна.Бид эрүүл, аюулгүй орчинд иргэдээ амьдруулна гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан.амлалтдаа хүрч манлайлж ажиллана гэж бодож байгаа. аливаа ажил эхлүүлж, хийхэд хугацаа хэрэгтэй байдаг юм байна.

-Сэлбэ голыг тохижуулна гэж ярилаа.Ардчилсан нам ИТХ-ыг удирдаж байхдаа Сэлбийг дэлхийн жишгээр тохижуулна гээд Арслантай гүүрний хоёр талаар ус оргилдог болгосон.Хэнд ч хэрэггүй тэр ажилдаа хэдэн зуун саяыг төсөвлөж байсан шүү дээ.Түүн шиг болчих юм биш байгаа?

-Өмнөх улсуудынхаа хийсэн ажлын алдаа дутагдлаас суралцах хэрэгтэй.Үе үеийн нийслэлийн удирдлагын алдааг бид давтахгүйн төлөө дуу хоолойгоо гаргаж ажиллана.Өмнөх тохижилтын ажлын тухайд гэвэл арслантай гүүрний усан оргилуурыг иргэд шүүмжилж байсан нь үнэн.Өчнөөн арван сая төгрөгөөр хэнд ч хэрэггүй зүйл хийлээ гэж байсан.Ач холбогдлыг нь ч ойлгоогүй.Бид тийм ажил хийхгүйн төлөө шаардлага тавьж ажиллаж байгаа.тооцоо судалгаатай, зураг төсөлтэй, төсөв мөнгөтэй, олон улсын жишигт нийцүүлэн бүтээн байгуулалт хийнэ. Иргэд чөлөөт цагаа зөв боловсон байдлаар өнгөрүүлэх газаргүй байна гэдэг.Тэгвэл сэлбийн эрэг буюу арслантай гүүрнээс доош Нарны замын гүүр хүртэл жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой тийм газар болгоно гэж зорьж байгаа.Хөгшид нарлаж суугаад шатар даалуугаа тоглодог, залуус нь амралт уулзалтаа хийдэг, хүүхэд багачууд айх аюулгүй тоглон нааддаг сайн дурын урлагийнхан хүссэн цагтаа тоглолтоо хийдэг тийм л газар бүтээн байгуулах юм.Энэ газар нь байршилынхаа хувьд хотын төв болохоор нийслэлийн иргэдэд бүгдэд нь хэрэгтэй байх болно.

-Хэдэн онд тийм болох вэ?

-Энэ жил газар шорооны ажил эхлүүлээд явчихъя гэж бодсон ч голын ай сав, голын голдрилыг түр хугацаанд хаах, өөрчлөх болон технологийн шийдлүүд зайлшгүй шаардлагатай байгаа болохоор мэргэжлийн байгууллагууд оролцож тооцоо судалгааг илүү их нарийн хийж байгаатай холбогдуулан мөн хөрөнгө оруулалтыг шийдэх шаардлага тулгарч байгаа тул хугацаа орох болно.Удахгүй зураг төслийг нь эрэг дагуу байршуулна.Түүнийг хараад иргэд маань өөрсдийн санал, санаачилгыг хэлж болно.

-МАН нийслэлийн орон сууцны гадна талыг дулаална гэсэн амлалт өгч сонгуульд өрсөлдсөн.Ялангуяа таны сонгогдсон тойрог хуучны орон сууц ихтэй.Тэр ажил юу болж байгаа вэ.Энэ зун эхлүүлэх болов уу гэж харж байсан ч ажил хэрэг болсон зүйл алга?

-1984, 1990 оны угсармал байшин ихтэй. Мөн шавар байшин, сургууль, цэцэрлэг бий.Шавар байшингуудыг 2020 оноос өмнө актлахыг нь акталж, буулгахыг нь буулгана.Угсармал орон сууцнуудын тухайд үндсэн суурь хийц нь бетон болохоор цаашид олон жил ашиглах боломжтой.Гол нь өнгө үзэмж болон дулаан алдагдлыг бууруулж өгөх хэрэгтэй байгаа юм.Ажил эхэлчихсэн яваа.

Манай тойргийн хувьд 13 дугаар хорооллын голын зам дагуух угсармал барилгыг гадна талаас нь дулаалж эхлэхээр төлөвлөж байсан боловч энэ жил зөвхөн зураг төслийн төсвийг шийдүүлсэн.Зураг төслийн хүрээнд тухайн орон сууцнуудын дулаан алдагдлыг тооцох юм.Нэг дор бүх барилгыг чадахгүй биз.Тиймээс тодорхой хэмжээний хөрөнгийг Азийн хөгжлийн банкнаас гаргуулахаар болж хариуцах албадууд ажиллаж байна.Мөн нийслэлийн төсөвт тодорхой хэсгийг суулгана.Үүнд иргэдийн оролцоо ч чухал.СӨХ-той хамтраад оршин суугчдаас тодорхой хэсгийг гаргуулаад явах боломж бас бий.Гадна талын дулаалга фасаднаас гадна нэг мөр дээврээ бас засаад явна гэж бодож байгаа.Тав, арван жилдээ хүний гар хүргэхээргүй болгох шинэ технологи барилгын материалууд ашиглагдах юм.Нэг тооцоо судалгаагаа хийгээд ажил эхлүүлчихвэл цаашид хурдан үргэлжлэх боломжтой гэж харж байна.Ямартай ч энэ жил эхлэлийг нь тавьсан.Ирэх хавраас нүдэнд харагдахуйц ажлууд хийгээд явах юм.

-Нийслэлийн хэмжээнд хийхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд юу байна вэ.Э.Бат-Үүл даргын үед нийслэлд олон ажил хийсэн.Танай нам түүнийг давж чаддаггүй юмаа гэхэд дөхүүлсэн ажлууд яагаад хийхгүй байна вэ?

-Хийхгүй биш хийгээд л яваа.Зам засварын ажил, уулзваруудыг шинэчлэх ажил явдгаараа явж л байна.Зайсангийн авто замын ачааллыг багасгахын тулд хоёр уулзварыг өргөтгөх ажил явж байгаа.Яармагийн зөөврийн гүүрийг шинэчилж шинээр хүнд даацын гүүрний ажлыг эхлүүлээд байна.Мөн Баянзүрхийн гүүр болон Улиастай, Гачуурт руу салдаг замаас Налайхын урд талын Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын ажил удахгүй эхэлнэ.Хөрөнгө мөнгө нь шийдэгдээд гэрээ байгуулчихсан байгаа.Хойд зүгт Дарь-Эхээс Хайлааст руу Сэлбэ гол дээгүүр нэвт гарсан гүүр болон замын ажлууд эхлээд явж байна.Шинээр баригдаж буй сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд эхэлчихсэн зарим нь дуусаад хүлээлгэж өгчихсөн байгаа.Гэх мэтчилэн олон ажил бий.Мэдээж өмнөх засгийн үед хийсэн ажлууд байгаа шүү дээ иргэд бүгд л мэдэж байгаа.Хий, шийд гэж сонгогдож, ажил үүрэг авдаг энэ ч утгаар бид шаардлагаа тавьж хийж чадахгүй байгаа хариуцлага алдсан улсууддаа хариуцлага тооцож цаашид ажиллана.Бидний хувьд аль болох зардлуудаа танах өнөөдөр шаардлагагүй байгаа төсөл хөтөлбөрүүдэд мөнгө зарахгүй байх бодлого барьж байна.Өмнөх засаг хэд хэдэн тэрбум төгрөг жил бүр нэг наст цэцэг, хогийн ногоон уутанд зарцуулсан тэрний оронд ганц ч болтугай сургууль, цэцэрлэг барьсан бол дээр байхсан.Энэ мэтчилэн төсвийн зарцуулалт дээр ярих юм байдаг.ЖДҮ-ийг нэмэгдүүлье гэсэн зорилготой ажиллаж байгаа.Нэг жилийн хугацаанд учиргүй бүх ажлыг дуусгаад, эсхүл эхлүүлээд явж чадахгүй.Бидний өнөөдрийн хийж буй ажлын үр дүн хоёр, гурав, дөрвөн жилийн дараагаас харагдана.ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар бид эдийн засгийн хямралаас гарч чадна гэж харж байгаа.Гагцхүү тооцоо судалгаа, хяналтаа сайжруулж байж энэ нь боломжтой.

-Утааг бууруулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ.Манайхан дулаараад эхлэхээр утаагаа мартчихаад байх юм?

-Утаа гэсэн том асуудлыг мартаагүй.Тодорхой ажил эхлүүлээд явж байгаа.Шөнийн цахилгааны тарифийг тэглэсэн, гэр хорооллын айлуудад хөнгөлттэй нөхцөлөөр халаагуур олгоод эхэлсэн.Хотод утаа үүсгээд байгаа бага, дунд, том оврын яндангуудыг хааж байна.Эхний ээлжинд зуу гаруй янданг хааж төвийн дулаантай холбож өглөө.Дараа жил мөн адил энэ ажил эрчимтэй хийгдэнэ нүүрс түлдэг зуухнуудыг хэсэгчилж хаана.Цаашид энэ тоо нэмэгдээд явах юм.

-Нэг хэсэг хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ гээд байсан.Одоо чимээгүй болчихсон уу?

-Хотын захиргаа ч юм уу шинээр хотын ордонг ч гэдэг юм уу тийш нь нүүлгэх шаардлага байхгүй.

-Яагаад?

-Өмнөх Засаг дарга нүүлгэх ажлыг эхлүүлсэн.2016 оны зургадугаар сарын 30-нд гадны компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байдаг.Орон нутгийн удирдлагын ордон барих 220 орчим андуураагүй бол тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэрээ.Тэрийг бид хэлэлцээд одоогоор тийм их хэмжээний хөрөнгөөр ордон барих шаардлагагүй гэж үзээд гэрээг цуцалсан юм.Одоо ойрын хэдэн жилдээ дахин тийм асуудал яригдахгүй.

-МАН-ын шинэчлэлийн асуудал яригдаж байна.Ялангуяа залуус шинэчлэл хийе гэж хүчтэй дуугарч байх шиг.Ер нь МАН-ыг яаж шинэчлэх юм бэ?

-Залуус гэлтгүй намын гишүүд шат шатандаа шинэчлэл хийе гээд дуугарч эхэлсэн.Би намынхаа дотоод үйл хэрэгт оролцоод есөн жил болж байна.Намын анхан шатны нэгж болох үүрийн хяналтын хэсгээс ажилласан, зовлон жаргалыг нь тодорхой төвшинд хамтдаа үүрэлцээд мэдрээд явж буй хүний хувьд, намын шинэчлэлийг дэмжиж байгаа.Яахав нийгэмд харагдаж байгаа нь хэдэн залуус байж магадгүй.Гэхдээ шинэчлэлийг нийгэм өөрөө хүсэж байна.Намын дотоод асуудлыг ил болгохыг нийгэм шаардаж байгаа.Монгол Улсын цаашдын хөгжил, нийгмийн бодлогыг зөв төлөвлөөсэй гэдэг утгаараа өөрчлөлтийг хүсч байна.Намын дотоод болон гадаад институцийг шинэчлэн зохион байгуулах цаг болсон.Намын үзэл баримтлалыг нийгэмд яаж хүргэх вэ, залуу гишүүдийг хэрхэн намын бодлогод татан оролцуулах вэ гэхчлэн асуудалд доголдол гарсан учраас реформ хийе гэж дуугарч эхэлж байна.Миний хувьд ганц нэг хүний алдаан дээрээс болж намаа шинэчлэх ёстой гэж яриагүй.Яахав зарим нэгэн рүүгээ дайрсан, хариуцлага тооцъё гэсэн зүйл гарч байгаа.Хамгийн чухал нь намын системийг өөрчлөхийн тулд МАН ч гэлтгүй АН ч гэсэн шинэчлэл хийх цаг болсон байна.Өнөөдөр олон мянган гишүүнтэй, том намууд мөртлөө хэдэн дарга нарынхаа үзэл бодлоор явдаг болчихлоо.Ингээд ирэхээрээ л буруудаж байгаа юм.Намын гишүүд болон сонгуулийн гэдэг чинь ард түмний төлөөлөл гэсэн үг.Тэд дуугарах ёстой.Энэ зүйл алдагдахаар нийгмийн тогтвортой байдал алдагдаж байгаа юм.Алдагдсаныг бид саяын өнгөрсөн сонгуулиудаар харлаа.Ардчилсан нам үнэхээр мундаг бодлого боловсруулаад, улс орныг цааш нь өөдтэй явуулж чадна гэсэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй.Нэг ёсондоо бодлогын хэмжээний сонгууль болж чадсангүй.Үр дүнгийг нь хар.Хаа сайгүй эргэлзээ, хардалт, итгэлцэл гэдэг нандин зүйл үгүй боллоо.Засгийн газрын томилгоо ч гэсэн ялгаагүй.Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амласан.Нам нь өөрийн институцуудаа зөв зохион байгуулж нийгмийн болон эдийн засгийн хүлээлтүүдийг урьдчилан тооцож төрийн эрх барих замаар бодлогуудаа хэрэгжүүлдэг ийм л онолтой.Мөн нийгмийн салбаруудын хөгжлийн бодлогууд тодорхой байх ёстой.

-Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ.Жишээлбэл, таны хувьд гарын үсэг зурсан уу?

-Тийм зүйл өрнөж байгаа.Дотор нь ажиллаж байгаа мөртлөө би мэдэхгүй гэж хэлэн сонгогчдоо хуурч чадахгүй.Би үнэн, бодит зүйлийг ярих ёстой.Гарын үсэг зуруулах ажил явж байгаа гэж сонссон.ИТХ-ын төлөөлөгчид бид уулзана, ярилцана, санаа бодлоо солилцоно.Гэхдээ нэг хүн дээр хариуцлага тооцоод бүхнийг засна гэвэл дэндүү өрөөсгөл.Нэгэнт намын реформ ярьж байгаа бол цаашид манай нам нийгмийг зөв бодлогоор чиглүүлж чадах уу гэдгийг хөндөх ёстой.Хэн нэгэн даргыг огцруулах тухай мянга яриад яахав дээ.Асуудлыг нь шалгаж байгаа гэх мэдээлэл байгаагаас цаашгүй байна.Ерөнхийлөгч хүртэл анхааралдаа авч шалгахыг үүрэг болгосон биз дээ.Мэдээж хэрэг бүх шатанд хариуцлага ярих ёстой.Шалтгааныг зөв оношилж байж цаашид зөв алхаж эхэлнэ.

-Та түрүүн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй улстөрчид олон байна гэсэн.МАН тийм хүмүүсээ эргүүлэн татах улс төрийн том соёлтой нам байж чадахгүй нь уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна.Уг өөрчлөлтөөр төрийн албанд томилогдсон сайд, дарга нар, УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах утгатай заалтууд уг хуулийн төсөлд орсон гэж ойлгож байгаа.Иргэд сонгосон бол эргүүлэн татах эрх нь бас хуульчлагдаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орж ирэх байх.Энэ бол маш зөв заалт.УИХ ч дэмжээд батлах болов уу.Өнөөдөр аль нэг намын нэрийг унагаад сандал ширээтэйгээ зууралдаад байгаад байх ямар ч шаардлага байхгүй.Нам нь ч гэсэн тэр хүндээ хариуцлага тооцдог байх ёстой.Асуудал гаргасан хүн ч гэсэн уучлал гуйгаад ёс зүйтэйгээр өөрөө холддог байх жишигтэй болмоор байгаа юм.Би энэ удаа болоод өнгөрдөг сонгуультай холбож ярж байгаа юм бишээ явж явж бид хаана ирэв гэдгээ эргэж нэг харах цаг болж.

-Ажлыг нь өгүүлж чадахгүй байгаа юм биш үү.Ойрын жишээ гэхэд таны дэргэд байгаа хотын дарга С.Батболд бараг л аргагүйн эрхэнд хотын дарга болсон мэт ярьдаг.НИТХ-ын даргыг ард түмэн хамгийн түрүүнд албан тушаалаас нь огцруулахыг хүсэж байна.Тэдэндээ хариуцлага тооцох ёстой хүмүүс нь та тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчид биз дээ.Яагаад чадахгүй байгаа юм?

-Намын бага хурал удахгүй болох байх.Мөн их хурлаа ч бас товлоно.Тэнд намын ажлын тайлан болон сонгуулийн тухай асуудал яригдах байх гэж бодож байна.Нийслэлийн хэмжээнд ч ярилцаж байж л шийдэх байх.Миний хувьд бие биендээ шударга, эв эеийг хичээж байж асуудлуудын шийдлийг олно гэж бодож байгаа.Зарчмын том асуудлууд удахгүй яригдаж эхэлнэ.Буруутай гэвэл бүгд буруутай.Буруугүй гэвэл бүгд буруугүй.Тэрийг ямар өнцгөөс харж яаж ярихаас хамаарна.Мөнгө төгрөг авч өгөлцөн төрийн албыг наймаалцана гэдэг байж боломгүй буруу асуудал.Тэрийг шалгадаг байгууллага нь шалгаад тодорхой болгох байх.Хотын даргын хувьд УИХ-д хоёр, гурван удаа сонгогдсон туршлагатай улстөрч.Хотын ажлыг аваад явж чадах хүн гэж намаас томилогдсон.

-Гэхдээ хотын даргаар хотын хүнийг томилж болоогүй юм байх даа?

-Нийслэлийн иргэн л хүн шүү дээ.Иргэн хүн хотоо удирдаж байгаа гэж ойлгож байна.Аль нэг аймаг, сумаас хүн томилоод ажиллуулаагүй.Ер нь цаашид хотын даргыг нийслэлийн иргэдийн саналаар сонгодог болмоор санагддаг.Эсхүл төлөөлөгчдийн санал хураалтаар хотын даргыг сонгодог болвол илүү ардчилсан ёсонд ойрхон байх болов уу.Мөн НИТХ-ыг ч бас байнгын ажиллагаатай болгож байж Нийслэл хотын хараат бус байдал, нийгэм эдийн засгийн хөгжил батжина гэж хардаг аа.


Categories
мэдээ цаг-үе

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ 39 мянган төгрөгөөс эхэлж байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.08 Мягмар гаригийн 168 (5735) дугаараас авч нийтлэв.

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ хугацаанд хүүхдүүдийнхээ сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг бэлдэх гээд ээж, аавуудын ажил мундахгүй. Бид энэ удаагийнхаа сурвалжлагаар сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл ямар үнэ ханштай байгаа талаар сурвалжиллаа. “Оргил”, “Нарантуул”, “Баялаг Ундраа”, “Дүнжингарав” худалдааны төвүүдээр дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэлийг худалдаалаад эхэлжээ.

Бид эхлээд “Баялаг Ундраа”, “Нарантуул” “Дүнжингарав” зэрэг худалдааны төвүүдэд очин сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш сонирхсон юм. Тус төвүүдэд “Шилмэл загвар”, “Бүтээлч үйлс”, “Өүлэн минч”, “Бат зүү” гээд компаниудын сурагчийн дүрэмт хувцас өлгөөтэй байх аж. “Шилмэл загвар” компани бага ангийн охидын пиджак, сарафан, сорочик, зангиа зэргийг 87 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол хөвгүүдийн пиджак, сорочик, өмд, зангиаг 82 мянган төгрөгөөр борлуулж байлаа. Дунд ангийн охидын хослол 97 мянган төгрөг бол хөвгүүдийнх нь 100 мянган төгрөгт багтаж байна. Харин ахлах ангийн охид 122 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 134 мянган төгрөг болох аж. Тус компанийн дүрэмт хувцасны материал нь 40 хувь нь ноос, 60 хувь нь хөвөн цаасан агууламж бүхий материалаар хийгдсэн юм байна. Мөн БСШУЯ-наас баталсан стандартын шаардлагыг хангахуйц гэдгийг худалдагч онцолсон.

Тэгвэл “Бүтээлч үйлс” дүрэмт хувцас үйлдвэрлэгч компанийн бага ангийн охидын хослол 59500 төгрөг бол хөвгүүдийнх нь 81300 төгрөг юм байна. Харин дунд ангийн охидынхыг 96500, хөвгүүдийнхийг нь 99300 төгрөгөөр тус тус худалдаалж байв. Ахлах ангийн охид 122200 төгрөгөөр дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 132100 төгрөг гэсэн. Түүнчлэн “Өүлэн минч” компани бага ангийн охидын дүрэмт хувцсаа иж бүрнээр нь 59500 төгрөгөөр худалдаалж байв. Харин хөвгүүдийнх 81300 төгрөг аж. Мөн дунд ангийн охидынх 97500 төгрөг бол хөвгүүдийнх 100300 төгрөг байна. Ахлах ангийн охидынх 123700, хөвгүүдийнх 133600 төгрөг юм байна.

Харин “Батзүү” компанийн дүрэмт хувцас харьцангуй хямд аж. Тухайлбал, бага ангийн охидын дүрэмт хувцас 39 мянга бол хөвгүүдийнх 43 мянган төгрөг гэнэ. Дунд, ахлах ангийн охид, хөвгүүдийн сурагчдын дүрэмт хувцас ижил үнэтэй бөгөөд 59900 төгрөгөөр худалдаалж байлаа. Сорочкон цамцны хувьд бага ангийнх нь 11 мянган төгрөг бол ахлах, дунд ангийнх нь 13 мянган төгрөг юм байна. Үйлчлүүлэгчдийн хувьд хямд үнэтэйг нь илүү сонирхож байлаа. Мөн зарим эцэг эхчүүд өмнөх жилүүдэд авч байсан дүрэмт хувцсаа сонгох бодолтой байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Ямартай ч энэ жилийн хувьд ямар дүрэмт хувцас өмсөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. БСШУЯ-ны хувьд ч одоогоор энэ тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэдгээ хэлж байсан.

Бид дараа нь хичээлийн хэрэгслийн үнэ ханш сонирхлоо. “Нарантуул” худалдааны төвд 12 хуудастай дэвтэр 180 төгрөгөөс эхэлж байна. 24, 32, 48 хуудастай нь 350-550 төгрөгийн хооронд байсан бол 96 хуудастай нь 950-1000 төгрөгийн ханштай байлаа. Зургийн дэвтэр наймаас 20 хуудастай байх бөгөөд 600-1000 төгрөг гэсэн. “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийн дэвтрүүд харьцангуй үнэтэй байв. Тодруулбал, 24 хуудастай дэвтрийн бөөний болон ширхэгийн үнэ нь 360-380, 48 хуудастай нь 600-630 төгрөг, харин 96 хуудастай бол 1180-1250 төгрөгийн тус тус ханштай аж. “Нарантуул” худалдааны төвд хичээлийн хэрэгсэл сонирхож яваа хүмүүс цөөнгүй байсан. “Би хоёр хүүхэдтэй. Том нь долдугаар анги, харин бага маань энэ жил сургуульд орно. Одоогоор бага охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдээд явж байна даа. Эхний ээлжинд арван дэвтэр үзэг, бал, зургийн дэвтэр, өнгийн харандаа зэргийг авчихдаг юм уу гэж бодож байна. Харин том охин минь энэ жил өөрөө дэвтрээ авна гэсэн. Зарим үйлдвэрийн дэвтэр цаас нь муу учир онцгүй байдаг юм билээ. Тиймээс охин маань чанартай дэвтрийг нь өөрөө олж авна гэсэн. “Нарантуул” худалдааны төв удалгүй хөл гишгэх зайгүй болчихдог учир хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг эртхэн бэлдчихвэл зүгээр юм шиг санагддаг. Одоо хүн цөөн учир сэлүүхэн сайхан байна” хэмээн Энхгэрэл бүсгүй хуучилсан юм.

“Дүнжингарав” худалдааны төвд худалдаалж буй дэвтэр “Нарантуул” худалдааны төвийнхтэй адил байсан юм. Тухайлбал, 12-96 хуудастай дэвтэр 180-950 төгрөгийн хооронд байв. Харин зургийн дэвтэр наймаас 24 хуудастай байсан бөгөөд 600-2500 төгрөг гэсэн. “Дүнжингарав”-т “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийн дэвтрүүдийг ч “Нарантуул” худалдааны төвийнхтэй адил үнээр худалдаалж байсан юм. Тэгвэл дээрх хоёр худалдааны төвд бал 300-1500, харандаа 200-800, үзүүрлэгч 500-3000, баллуур 100-1500, өнгийн будаг 1000-8000, усан будаг 1500-3000, гортиг 1000-10000, фламастер 1500-8000, хайч 800-4000, шугам 500-4000, штрик 500-1500, баримлын шавар 1500-4000 төгрөгийн хооронд үнэ ханштай байлаа. Тус худалдааны төвд хөл хөдөлгөөн бага байсан бөгөөд үйлчлүүлэгчид хичээлийн хэрэгсэл сонирхох нь харьцангуй цөөн харагдсан.

Бид дараа нь гурав, дөрөвдүгээр хороололд байх “Оргил” худалдааны төвийг зорилоо. Тус салбар хоёр давхартаа хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зарлажээ. Тодруулбал, “Оргил” худалдааны төв бүхий л салбартаа долдугаар сарын 28-аас эхлэн есдүгээр сарын 10-ыг дуустал хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа зарлажээ. Наймдугаар сарын 10-ныг дуустал онцгой хямдралтай юм байна. Тус худалдааны төвд Малайзын “Campap” брендийн дэвтрүүдийг худалдаалж байна. Энд дэвтрүүд нимгэн зузаанаасаа хамаараад 12 хуудастай дэвтэр 180-270 төгрөг гэж байлаа. 24-96 хуудастай дэвтэр 370-1080 төгрөгийн ханштай байсан юм.

Үзгэн бал 3800-8700, запас бэх зургаан ширхэгтэй нь 630 төгрөг бол 100 ширхэг нь 5800, үзэг 4800-10300 төгрөгийн хооронд байх аж. Бэх арилгагч 900 төгрөг бол үдээсний машин 3100, хайч 1550-3300, ном, дэвтрийн тавиур 13 мянга, үзэгний сав 4200, шугам 450-1100, өнгийн харандаа 6850-7890, шугамны ком 3560, баллуур 660, гортиг 6700, харандаа 180, фламастер 9590, тодруулагч 2300, гуашь 12 ширхэгтэй нь 3550-6850, усан будаг 1550-2350, баримлын шавар 1600-2900 төгрөгөөр тус тус худалдаалж байлаа. Охид, хөвгүүдийн цүнх 21-154 мянган төгрөгийн хооронд үнэтэй байх аж.

“Оргил” худалдааны төв бусад худалдааны төвүүдээс үнэтэй боловч төрөлжсөн брэндийн бүтээгдэхүүн оруулж ирдэгээрээ онцлог аж. Тус худалдааны төвд хичээлийн хэрэгслийн хямдралтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа дуусахаас өмнө бэлтгэлээ базаах гэсэн сурагчид, эцэг эхчүүд олон байлаа.

Д.Дорлигжав

Categories
мэдээ цаг-үе

Орлогоороо дэлхийд дээд амжилт тогтоосон “Big Bang”

Зөвхөн эрчүүдээс бүрдсэн хамтлаг ийм олон жил цугтаа байж уран бүтээл туурвисан түүх поп хөгжмийн түүхэнд байдаггүй. Харин G-Drag­on, T.O.P., Тхэ Ян, Тэ Сон, Сын Ни хэмээх таван залуу өнөөдрийг хүртэл үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Дан эрэгтэйчүүдээс бүрдсэн буюу бой бэндүүд дээд тал нь зургаа, долоон жил болдог хэмээн урлаг судлаачид бичсэн байдаг. Харин БНСУ-ын “Big Bang” хамтлаг арван жил уран бүтээлээ туурвиж, шинэ амжилт тогтоолоо. Түүгээр ч зогсохгүй орлогоороо дэлхийд тэргүүлдэг хамтлагаар тодорсон юм. Энэ сард тус хамтлаг байгуулагдсаны арван жилийн ой тохионо.

“Big Bang” анх “YG En­tertainment” компанитай гэрээ байгуулж 2006 оны наймдугаар сарын 19-ний өдөр тайзан дээрээс үзэгч олонд “La La La” дуугаа хүргэсэн. “YG Entertainment” компанийн ерөнхий захирал Ян Хен Сок залуусаас бүрдсэн хамтлаг байгуулахыг анх санаачилсан түүхтэй. Ингээд зургаан залууг сонгон авсан боловч нэг нь хасагдсан байна. Хамтлагийн гишүүн бүр өөрийн гэсэн онцлогтой байх ёстой гэсэн санааг Ян Хен Сок дэвшүүлжээ.

Байгуулагдсанаасаа хойшхи нэг жилийн хугацаанд тус хамтлаг нь “BIGBANG”, “Bigbang is V.I.P.”, “BIG­BANG 03” гэсэн гурван цомог гаргасан. 2007 онд үзэгчдийн хүртээл болсон “Always” нь олны танил болох гараа нь болсон гэдэг. Анхныхаа томоохон хэмжээний тоглолтоо хийсний дараахан “The First/Real Live Concert” цомгоо гаргасан нь ердөө хэдхэн сарын дотор 30 мянган хувь борлогдож “Big Bang” Өмнөд Солонгосын хотуудаар аялан тоглолтоо хийжээ. Тэдэнд зориулсан шинэ дуу зохиохоос эхлээд цомгийг бүтээх ажилд залуус өөрсдөө оролцдог нь амжилтанд хүрсэн нэгэн шалтгаан нь хэмээн урлаг судлаачид үздэг. Нэг жилийн дараа буюу 2007 онд “M.net KM Music Festival”, “Seoul Gayo Dae­sang Award” зэрэг хөгжмийн наадмуудаас шагнал хүртсэн. Залуус амжилтаа улам ахиулахын тулд Японы үзэгч сонсогчдыг байлдан дагуулах ажилдаа оржээ. Японы залууст зориулан “My Heaven” цомгоо гаргаснаас нэг жилийн дараа тус улсын янз бүрийн шоу, телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцох болжээ. Ердөө хоёрхон жилийн дараа “Japan Records Award” шагналыг хүртсэн юм. Цахилгаан хөгжмийг хип-хоп стилтэй хослуулж чадсан нь арлын улсын сонсогчдыг байлдан дагуулж чадсаны нууц гэдэг.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд “Big Bang” хамтлаг нь БНСУ-ын хөгжмийн салбарт олгодог бараг бүх л шагналыг хүртээд зогсохгүй “MTV Europe Music Awards”, “MTV EMA” шагналуудын эзэн болж 58 сая хүний саналыг авч алдарт дуучин Бритни Спирсээс илүү олон шүтэн бишрэгчтэй болжээ. Хамтлаг хэрхэн байгуулагдаж, яаж уран бүтээлээ туурвисан талаар “Big Bang Docu­mentary” нэртэй олон ангит баримтат кино хүртэл хийсэн. Нэр алдрын оргилд хүрэхийн тулд байгуулагдсан эхний өдрөөсөө өнөөдрийг хүртэл маш шаргуу ажилласан гэдгээ залуус байнга ярьдаг. Эхэндээ үзэгчид тэдний хэрхэн дуулж байгааг бус гаднах төрх байдалд нь илүү их анхаарч байсанд сэтгэлээр ихэд унасан гэдэг.

Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр тус хамтлаг нь Сөүл, Хонконгт үдэлтийн тоглолтоо хийсэн юм. Нэг удаагийн тоглолтыг нь 38 мянган хүн үзэж сонирхжээ. БНСУ-ын хуулиар хамтлагийн залуусын цэргийн алба хаах нас нь болсон тул түр завсарлахаас аргагүй болж. “YG Entertai­ment” компаниас мэдэгдсэнээр залуус энэ хугацаанд бие даасан уран бүтээл дээрээ ажиллах гэнэ.

Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар “Big Bang”-ийн амжилтанд хүрсэн бас нэгэн нууц нь маш чанартай уран бүтээл туурвидагтай холбоотой аж.

Поп урлагийн ертөнцийг байлдан дагуулдаг болтлоо нэр алдрын оргилд хүрэх зам тийм ч амар байгаагүй гэдэг. Тэд нэг бус удаа хоорондоо муудалцаж байжээ. Түүгээр ч зогсохгүй нэлээд хэдэн удаа тарах дээрээ тулж байсан талаар хамтлагийн гишүүдийн дурсамжаас сонирхуулъя. Тэ Сон энэ талаар “Чин үнэнээ хэлэхэд бид нэг бус удаа тарах дээрээ тулж байсан. Сүүлийн үед ялангуяа шинэ мини цомог дээр ажиллаж байхдаа муудалцаж, маргалдаж, зодолдох үе ч байсан. Бид анхаарлаа төвлөрүүлэлгүй бие даасан уран бүтээл дээрээ ажиллаж байсантай холбоотой. Тиймээс хамгийн гол зорилго маань хэл амаа ололцох явдал байв. Бурхны авралаар бид хэл амаа ололцож чадсан” хэмээн утсаар ярьж байжээ.

“Big Bang” байгуулагдсаныхаа арван жилийн ойд зориулан барууны нэгэн телевизэд ярилцлага өгсөн байна. Тус хамтлагийг хойд солонгосчууд сонсдог талаар ямар бодолтой байгааг сурвалжлагч асуухад бүгд л “Үүнийг сонсоход сайхан санагдсан” хэмээн хариулсан юм.

Солонгосын поп хөгжмийн бэлгэ тэмдэг болсон “Big Bang” хамтлагийн хувьд сайн дуутай төдийгүй гишүүдийн хувцаслалт нь хүртэл өөрийн гэсэн хэв маягтай. Солонгосын залуус “Big Bang”-ийн хэв маягаар хувцаслах” гэж ярьдаг гэнэ. Таван залуус тайзан дээр гарах болгондоо гаднах байдлаараа үзэгчдийн гайхшралыг төрүүлдэг аж. Тэдний өмссөн загвартай хувцаснууд ч маш хурдан борлогддог гэнэ.

Таван солонгос залуугийн ер бусын хувцаслалт, биеэ авч яваа байдал залуусыг бишрүүлдэг. Үүний нэг баталгаа нь Японы алдарт “Uniqlo” брэнд “Big Bang t-shirt” хэмээн нэрлэсэн цамц хүртэл худалдаанд гаргажээ. Энэ футболк нь Солонгос, Японд хамгийн их борлогджээ.

“Big Bang” хамтлаг 2015-2016 онд “type Made” нэртэй аялан тоглолт хийсэн юм. Энэ тоглолтыг 1.5 сая үзэгч үзсэн бөгөөд Өмнөд Солонгост ийм олон үзэгч цуглуулсан хамтлаг үгүй. 2015 онд 44 сая ам.долларын ашиг олсон “Big Bang” хамтлаг Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргасан “100 алдартан”-ы жагсаалтад багтсан юм. Ийнхүү тус хамтлаг Өмнөд Солонгосын поп урлагийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээжээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Батлан хамгаалах салбар доголдсоноос болж монголчууд энх цагт эрлэгийн хаалга татсаар байх уу

Батлан хамгаалах салбар балагтай байна. Бөх хүн удирдаад ийм болгочихов уу, угаасаа ийм юм уу. Ямар ч байсан сүүлийн нэг жилийн дотор энэ салбарт юм, юм л боллоо. Бидний аюулгүй байдлыг батлан дааж байгаа салбарынхан харуулдаа зогсвол хөлөө хөлдөөж, хилээ эргэвэл усанд живдэг болчихож. Буу алдсан, гранат дэлбэлснийг нь өгүүлвэл бүр ч аймшигтай. Тавдугаар сараас хойш гуравхан сарын дотор хоёр ч дэлбэрэлт болж гурван хүн хайран амиа алдаж арав гаруй хүн өрөөл татанхай болжээ. Эхлээд батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй эр цэргүүд амиараа хохирдог байсан бол одоо энгийн малчин ардууд хүртэл өртөж үхэх болсон байна. Хамгийн сүүлийн жишээг өгүүлбэл тавхан хоногийн өмнө тэсрэлт болдогоороо болж, амь эрсдэдгээрээ эрсдэлээ. Наймдугаар сарын 4 буюу өнгөрсөн баасан гаригт Таван толгойн цэргийн баазын ойролцоо сум тэсэрчээ. Мэдээллийг нягталбал батлан хамгаалах салбарынхан сумаа хээр гээснийг хоёр малчин олоод оролдож байгаад дэлбэлчихсэн юм байна. Нэг нь газар дээрээ нас барж нөгөө нь эмнэлэгт үхэл, амьдралын зааг дээр байгаа. Дөнгөж 40 гаруй насны эрс ийнхүү амиараа, эрүүл мэндээрээ хохирчихоод хэд хоног өнгөрч байна.

Гэтэл дахиад л хариуцах эзэн гардаггүй. Ямар сургуулилт, дадлагын үеэр, хэн, хэзээ хариуцлага алдаж гээсэн сумыг малчид олов гэдгээс эхлээд маш нарийн дэс дарааллаар хяналт шалгалтын ажил явуулах ёстой байх. Энэ сум тавдугаар сарын 3-ны өдрийн байлдааны сургуулилтын үеэр хаягдсан байж болохыг ч хүмүүс мэдэж л байгаа юм билээ. Ийм байтал салбарын удирдлагууд дахиад л өөрсдийгөө өмөөрч, өрвөлзөөд эхэлжээ. Би чамд хайртай кинонд “Дэлгэр өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээ” гэдэг шиг “Цэргийн ангийн хориотой бүсэд малчид нэвтэрснээс боллоо” ухааны юм яриад эхэлчихэж. Салбарын сайд нь ч “Таван толгойд хамгийн сүүлд Хааны эрэлд 2017 энхийг дэмжих ажиллагааны сургуулилт болсон. Энэ үеэр уг нь галт зэвсэг хэрэглэдэггүй л дээ” хэмээн гайхасхийн өгүүлж байгаа нь ч өөрийгөө өмөөрч байна гэхээс өөр зайлах газаргүй. Өмнө нь болсон тэсрэлтийн үеэр ч Б.Бат-Эрдэнэ сайдын амнаас ийм л тайлбар хөвөрч байсан.

Өмнөх гэдэг нь тавдугаар сарын 11-нд Таван толгойн цэргийн баазад гранат дэлбэрч ахмад М, ахлагч А нар амиа алдаж, найман цэрэг хүнд шархадсан хэргийг хэлж байна. Ажлын сахилга бат, хариуцлага алдагдсанаас гранат дэлбэрч ийм эмгэнэлт явдал тохиосон. Бас Орхон аймаг дахь 186 дугаар ангийн байлдагч сургалтын гранаттай буруу харьцсанаас сохор доголон болсныг хүмүүс бараг мэдээгүй. Тухайн үед Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцож огцруулахыг ард түмэн ямар их шаардлаа. Гэтэл сонгуулийн үр дүн сөрөг гарахаас айсан эрх баригчид асуудлыг үнэндээ юман чинээ тоолгүй өдий хүрсэн. Үүний төлөөсийг малчид амиараа, эрүүл мэндээрээ төлж байгаа нь энэ бололтой. Ерөөсөө Таван толгойн цэргийн ангийн бааз гэх энэ газарт террористууд үүрлэчихсэн юм шиг байсаар удлаа. Тэндээс тэсрэлт, дэлбэрэлтийн чимээ тасрахаа байгаад, хүн ард үхэж хорогдоод бас л удсан. Одоо Таван толгойн цэргийн бааз, бусад цэргийн ангиудын ойролцоох тэр газар нутгуудад хичнээн галтай сум, цэнэгтэй гранат хэвтэж байгаа бол. Түүнийг нь хүүхэд багачууд, энгийн ардууд олоод тэсэлж, дэлбэлэхээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна. Ингэж чадвал энх цагт иргэнээ хөнөөдөггүй батлан хамгаалах салбар бий болно. Гэхдээ салгалаад сумаа гээгээд, гранатаа өөр дээрээ шидээд байдаг цэргүүд бэлдсээр байвал асуудал хэзээ ч сайжрахгүй.

Уг нь дэлхийн орнуудын батлан хамгаалагчид иргэнээ, цэргээ хамгаалахын тулд чандлан мөрддөг аюулгүй ажиллагааны стандарт, норм норматив гэж бий. Өнөөдөр гээсэн нэг сумыг олж устгах бүү хэл өнгөрсөн дайнаас үлдсэн үй олноор нь устгах төхөөрөмж болоод дайсныхаа зэвсгийн агуулахыг ч илрүүлэн аюулгүй болгож чаддагаараа тэд биднээс илүү. Манайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард тийм том сургамж өгөх үеэр “Би яагаа ч үгүй” хэмээн өмөлзөхийн оронд ийм бэлээхэн, өмнө нь ч хэрэглэдэг байсан стандартаа мөрдөөд, сахилга батыг нэг номерт тавьж чадсан бол ийм явдал давтагдана гэж юу байх билээ. Үндсэндээ сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлдэх ёстой. Үүнээс өмнө хэн гэдэг цэрэг хэдэн сум аваад хэдэн хонгио хүлээлгэж өгөв гэдгийг нь ч нягталж байх учиртай. Дөрөвдүгээр сард ч энэ стандартыг мөрдөөгүйгээс болж цэргүүд үхсэн бол саяын хэрэг ч үүнээс л болж. Ийм энгийн хэрнээ хамгийн хариуцлагатай стандарт буюу ердөө буу сумаа, гранат бөмбөгөө тоолчиход болохоор асуудал юм байна. Энэ бүхэн Монгол Улсын батлан хамгаалах салбарын ажлын хариуцлага ямар түвшинд байгааг дахин дахин сануулаад байгаа юм.

Яагаад арга хэмжээ авч асуудлыг залруулахгүй байгааг Б.Бат-Эрдэнэ сайд л мэднэ. Өөрийнх нь толгойгоороо хариуцаж буй салбарын цэргүүд тасаг тасгаараа байг гэхэд нэг хоёроороо, тав гурваараа амь эрсдэчихээд байхад ядаж нэг удаа уучлалт хүссэнгүй. Бас асуудал гарвал нэг нь нөгөөгөө өмөөрч, хаацайлаад өнгөрдөг явдал жишиг болчихлоо. Уг нь гадны орон нэг л цэрэг нас барахад Японд бүр будааны үнэ өсөхөд салбарын сайд нь хариуцлагаа үүрээд бууж л байдаг юм билээ. Тэгэхээр салбараа удирдаж чадахгүй байгаа хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс ухамсартайгаар хариуцлагаа хүлээдэггүй юм бол хүлээлгэдэг механизм байгааг санах хэрэгтэй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэрэг гарсан өдөр холбогдох хүмүүсийг дуудаж уулзаад хамгийн түрүүнд “хариуцлага” гэж хэлсэн байна лээ. Гэхдээ өнгөрсөн хаврынх шиг хоёр хүний амь тэнцүү 500 мянган төгрөгийн торгууль бол хариуцлага биш шүү. Ер нь дайраад ирсэн дайснаа даран сөнөөх учиртай гранат бөмбөг, буу сум Монгол цэргийг, Монгол иргэнийг устгах болоод удаж байгааг бодох цаг нь аль хэдийнэ болчихоод байгааг анхаарна уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт”-ын талаар Баабар “Өдрийн сонин”-д өгүүлэв

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд гэж заасан. Энэ баялагийнхаа ноогдол ашгаар монголчууд зээлээ төлөх бололцоотой” гэлээ. Иргэдийн өрийг тэглэх асуудлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төсөл боловсруулж байгаа гэнэ.

Хууль цаазын итгэмжит зөвлөх ахмад прокурор Т.Сүхбаатар “Ю.Цэдэнбал даргатай хамгийн сүүлд уулзаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байлаа” хэмээн ярьжээ.

“Өдрийн сурвалжлага” булан “Хажуу өрөө, нийтийн байр эрэлттэй байна” хэмээн онцолжээ. “Нүүрсний үнэ эдийн засгийг сэргээж, төмөр зам, агаарын тээврийн орлого нэмэгдсэн” гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт”-ын тухай Баабар өгүүлжээ. “Үндсэн хуулийн зангилаа асуудал бол эрх мэдлийн хуваарилалт юм. Тухайн асуудлаар шийдвэрийг хэн хэзээ хэрхэн гаргах ба тэр нь хэрхэн хэнээр ямар үндэслэлээр цуцлагдахыг маш нарийн зааж өгөх ёстой” гэж тэр өгүүлсэн байна.

“Уран бүтээлч” нүүрт хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан уригджээ. Д.Дэлгэрсайхан: Эсрэг талын дүр бүтээх сонирхолтой, бас надад зохимжтой байдаг юм болов уу гэж ярьжээ.

“Хэлэх эрхийн индэр” буланд иргэн З.Шарав “Хотын дарга та дэргэдэх эмнэлэгтээ анхаараач” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дотоодын нийт бүтээгдэхүүн 5,3 хувиар өсчээ

Image result for Үндэсний статистикийн хороо

Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийж, 2017 оны эхний долоон сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг илтгэв.

Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилийн байдлаар 7.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн болохыг тус хороо мэдээллээ. Энэхүү өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 2.5 хувиар буурсан ч үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 7.9 хувь,

бүтээгдэхүүний цэвэр татвар 21.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнээс харахад татварын орлого ахиу хэмжээгээр өссөн байгаа юм. Татварын ерөнхий газрын мэдээлснээр энэ оны эхний долоон сард улсын төсөвт 1.57 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 88 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Сүүлийн долоон жилийн эхний хагас жилийн үзүүлэлтийг харахад, ДНБ 2011 оны эхний хагас жилд хамгийн өндөр буюу 20 хувиар өсөж байсан. Харин өмнөх оны мөн үед 1.5 хувиар өсөж байжээ.

Эдийн засаг эхний хагас жилд 5.3 хувиар өсөхөд ОУВС-ийн хөтөлбөрийн нөлөө болон эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт огцом нэмэгдсэн нь нөлөөлсөн болохыг эдийн засагчид онцолж байгаа юм.

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад эхний ээлжинд 38.6 сая ам.доллар харин хоёрдугаар ээлжинд 100 сая ам.долларын санхүүжилт орж ирсэн билээ.

Экспорт 2017 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 979.2 сая ам.доллараар өсжээ. Үүнээс нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4.2 дахин өссөн үзүүлэлт болж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаан 11.30 цагт эхлээд, 15.30 цагт түр завсарлав. УИХ-ын чуулган завсарлаад байгаа ч УИХ дахь АН-ын бүлгийнхэн ажиллаж эхэлсэн.

АН-ын бүлгийнхэн өнөөдөр БСШУС, ХААХҮ, Эрчим хүчний болон Сангийн сайдуудаас өвөлжилтийн бэлтгэл болон бусад асуудлаар мэдээлэл сонсч, сонирхсон асуултдаа хариулт авчээ.

Бүлгийн хуралдаан маргааш үргэлжлэхээр болов.