Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш огцом өсчээ

Related imageМонгол банкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2447 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларыг авах үнэ 2445, зарах үнэ 2448 төгрөг байна. Арилжааны банкуудын хувьд ам.долларын зарах үнийг 2451-2454 төгрөгөөр нэрлэжээ.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар өнгөрөгч зургадугаар сарын сүүлээр орж ирсэнтэй холбогдуулан ам.долларын ханш 2360 төгрөг болтлоо зөөлрөөд байсан юм. Гэвч ханшийн зөөлрөлт удаан үргэлжлээгүй билээ. Үндэсний их баяр наадмын дараагаас ханшийн өсөлт тасралтгүй явагдаж, өнөөдөр 2447 төгрөгт хүрээд байгаа нь энэ юм. Өөрөөр хэбэл, ам.долларын ханш наадмын дараачаас даруй 87 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ханшийн өсөлтийг хичээлийн шинэ жилийн эрэлттэй холбоотой гэж ченж нар тайлбарлаж буй. Учир нь, жил бүр хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан валют солих эрэлт ихэсдэг байна.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн нөхөн элсэлтийн хуваарь олголт маргааш дуусна

МУИС-ийн нөхөн элсэлт онлайнаар орон даяар энэ сарын 14-өөс 16-ны өдрийг дуустал http://burtgel.num.edu.mn хаягаар явагдаж байна. Наймдугаар сарын 17-18-ний өдрүүдэд хуваарь олголт хийгдэж байгаа юм. Энэ удаа Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбар, Нийгмийн ухааны салбар, Хүмүүнлэгийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд нөхөн элсэлт авах ажээ.

  • Хяналтын тоонд орсон бүртгүүлэгч 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна.
  • Элсэлтийн бүртгэлийн систем /http://burtgel.num.edu.mn/-д өмнө нь бүртгүүлсэн элсэх хүсэлт гаргагч бүртгэлийн хураамж дахин төлөхгүй.
  • Шинээр хүсэлт гаргагч 9000/есөн мянга/ төгрөгийн бүртгэлийн хураамж төлнө.

Н.ГАНАА

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн яруу найрагчдын чуулганд зориулсан үзэсгэлэн дэлгэгджээ

Image result for Дэлхийн яруу найрагчид

Дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг 2017 оны наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Монгол улсад анх удаа зохионбайгуулж байна. “Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль” уриан дор болж буй Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурлаар дараах арга хэмжээг зохионо.

Найман сарын 17-нд:

Яруу найрагчдын 37-р их хурлаар төрийн ордонд үргэлжлүүлээд бичиг соёлын болон гадаадын ном зохиолын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд болно.

Найман сарын 18-нд:

“Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам Явуухулангийн цэцэрлэгт болон Дорноговь аймгийн хамрын хийдэд болно.

Найман сарын 19,20-нд:

Бичиг соёлын болон гадаадын ном зохиолын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд , олон улсын яруу найрагчдын уншлагууд дөрвөн музейд тус тус зохион байгуулагдана.

Найман сарын 22-нд:

Хүүхдийн номын ордонд ном хандивлах өдөрлөг.

Энэ арга хэмжээнд дэлхийн нэртэй зохиолч, яруу найрагчид уран бүтээлчид оролцож байгаа нь манай орны хувьд зохиолч , яруу найрагчид олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гаргах, дэлхийн оюун санааны зах зээлд өрсөлдөх сайхан боломжийг нээж өгч байна.

Хүрэлцэн ирсэн зочдоос дурдвал:

Японы Хайкугийн холбооны ерөнхийлөгч Баняа Нацуши, Норвегийн Вангийн яруу найрагч “поэт лауреат”, “хүлэг баатар” цолтой нэрт яруу найрагч Кнут Өдигард,

Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины өнөөгийн соён гэгээрүүлэгч, Кафкагийн шагналт Тайваний яруу найрагч Юй Си, Казахстан улсын төрийн шагналт, суут яруу найрагч Улугбек Оразбайулы Есдаулет, Унгарын Ерөнхий сайдын зөвлөх, нэрт яруу найрагч Гиза Чекс зэрэг алдарт суутнууд ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог

Related image

Охид, хөвгүүдэд өөрсдийгөө “насанд хүрсэн, том хүн болсон” гэсэн мэдрэмж үүсэх явдал юм. Үүнийхээ хэрээр “том хүн” гэж хүлээж авахыг хүлээж авахыг хүрээлж буй хүмүүсээс шаарддаг. Энэхүү мэдрэмж нь олон янзаар илэрдэг. Тухайлбал:

  • Насанд хүрэгчдийн гадаад онцлог шинж, төрхийг дуурайх |тамхи татах, тэдэнтэй адил хувцаслах, уруулаа будах, чөлөөт цагаа өнгөрүүлэх хэв маягийг дуурайх гэх мэт|. Энэ нь том хүн болох хамгийн хялбар боловч хамгийн аюултай арга зам юм. Учир нь танин мэдэх хэрэгцээ сонирхол буурч цагийн хөгжөөнтэй зугаатай өнгөрүүлэх гэсэн хандлага тогтож болно.
  • Хөвгүүд “жинхэнэ эр хүний” чанаруудыг |эр зориг, хүч тамир, тэсвэр тэвчээр, хатуужил, үерхэл нөхөрлөлд үнэнч байх чанар гэх мэт| өөртөө төлөвшүүлэхийг эрмэлздэг. Үүнийг биелүүлэхийн тулд охидуудтай үерхэж, бас биеийн тамир, спортоор идэвхитэй хичээллэж эхэлдэг.
  • Өсвөр насныхан нийгэмшлийг бусадтай харьцах харьцаанд олж авдаг. Тухайлбал: олон нийтийн ажилд оролцох, хоол хийх зэрээг олон чадвар эзэмшдэг.
  • Мэдлэг чадвараа тэлэх гэсэн хүсэл эрмэлзэл илүү төрдөг.
  • Өсвөр насны сэтгэцийн хөгжлийн чухал хүчин зүйл үе чацуутантайгаа харилцах үйл ажиллагаа болдог. Ингэснээр нийгмийн хөгжлийн зан үйлийн хэм хэмжээ, арга хэрэглүүрүүдийг идэвхитэй эзэмшиж, өөрийгөө болон бусдыг үнэлэх шалгуурыг бий болгож байдаг. Энэ нь нэг талаас бусадтай адил байх, нөгөө талаас ямар ч үнэ цэнээр хамаагүй бусдаас ялгарах хүсэл, тэмүүлэл, нэг талаас найз нөхдийнхөө хүндэтгэл хайрыг хүлээх, тэдний дунд нэр хүндтэй байх, нөгөө талаас өрөийн дутагдлыг үл харуулах, түүгээрээ бахархах, гайхуулах хандлага илэрч байдаг. Үүнийгээ дагаж насанд хүрэгчдэд өөрийгөө сөргүүлж тавих, өөрийн хараат бус байдал, өөрийн эрхийг хамгаалах гэсэн хүсэл тэмүүлэл хурц илэрхийн зэрэгцээ насанд хүрэгчдээс маш их хайр халамж хүсдэг юм. Энэ хараат бус байх хүслийг нь насанд хүрэгчид хүлээн авах нь өсвөр насныханд чухал байдаг. Энэ насанд хамгийн гол нөлөөлдөг зүйл бол “хямрал” юм. Хямрал нь хоёр талтай.
  1. Насанд хүрэгчид, нийгмийн зүгээс өсвөр насныханд буруу хандах хандлага, харилцааны үр дагавар нь сөргөөр нөлөөлдөг.
  2. Өөрийгөө насанд хүрэгчидтэй сөргүүлэн тавих, шинэ байр суурийг идэвхитэй эзэмдэх нь өсвөр насныхны нийгэмшихүйд чухал ач холбогдолтой.

Тэдний хяралын зарим шинж нь насанд хүрэгчид болон эцэг эх, багш нарын санаар ихэд зовоодог. Тухайлбал:

  • сурах үйл ажиллагааны сонирхол буурах
  • дуулгаваргүй болох, хэт дуулгавартай байх
  • зөрчилтэй зан авир гаргах
  • түрэмгий аашлах, эсвэл дуугаа хураах
  • сургуулийн шаардлагад захирагдахаас татгалзах
  • хорио цээр, заавар, сургамжийг эсэргүүцэх
  • найз нөхдийн хүрээлэлд татагдах, тэднийг дагах
  • томчуудын үгийг үйл ойшоон, өөрийнхөөрөө зүтгэх гэх мэт.

Тиймээс өсвөр насны охид хөвгүүдтэй эцэг эх болон багш нарт дараах зөвлөгөөг өгч байна.

  • түүний анд нөхөр, дотны найз, зөвлөгч нь бай
  • тэдэнд дэмжлэг үзүүлэн, тусламж, урам, сайшаал үзүүлж бай
  • шаардлагаа ойлгуулж, хүндлэх харилцаатай хослуулах
  • тэдэнтэй бүтээлч, илүү сонирхолтой хэлбэрээр ажиллаж анхаарлыг нь өөртөө хандуул
  • үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олго
  • тэдний сөрөг үзэгдлүүдэд |мансууруулах бодисын хэрэглээ, залуусын сөрөг зан үйл гэх мэт| шүүмжлэлтэй хандахдаа тоглоом, сэтгэл зүйн дасгалын аргыг ашигла
  • тэдний хүсэл сонирхлыг хөгжүүлэх, бие даасан байдлыг нь дэмж

Өсвөр насны хөвгүүд охидуудад зөвлөх нь:

Та бүхний сэтгэл энэ насанд үнэхээр эмзэг байдаг билээ. Гэхдээ аливаа асуудлын мөн чанарыг ухаарч, бусдад хүндэтгэлтэй хандаж, нэгнийгээ ойлгож ухааран, эелдэг дотно харьцаж байгаарай. Бусдыг чин сэтгэлээсээ сонсож, зовлон жаргалаа хуваалцаж, эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэтгэж, тэдэнд тусалж, хайрлаж байгаарай. Түүнийхээ хэрээр чи бусдын хайрыг татаж, хүндлүүлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээвэрлэдэг жолооч нар эсэргүүцэл илэрхийллээ

Image result for Нүүрс тээвэрлэдэг жолооч нар

Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганц мод боомтоор урд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг жолооч нар эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ. Жолооч нар нүүрс тээвэрлэсэн машинуудыг хилээр гаргахдаа хяналт, шалгалт нэрээр хил дээр хэт удаан саатуулж байгааг ийн эсэргүүцэж байгаа ажээ.

Тэдний хэлж буйгаар сүүлийн үед нүүрс тээвэрлэсэн машинуудын цуваа 160 орчим км үргэлжилж байгаа юм байна. Энэ асуудал шийдэгдэхгүй байгааг тэд эсэргүүцэж, өнөөдрөөс тайван жагсаал хийж эхэлсэн байна.

Уг жагсаалд 400 гаруй хүн оролцох бөгөөд тэд, тавантолгойгоос Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс Тавантолгойгоос Цагаан хаданд буулгаад тэндээсээ Хятад руу тээвэрлэдэг болгох. Мөн жолооч нарын цалинг нэмэх шаардлагыг тавих аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанчулуутын хогийн цэгийг битүүмжилжээ

Улаанчулуутын хогийн цэг дээр өвчтэй мал байна гэх мэдээлэл НМХГ-т иржээ. Мэдээллийн дагуу НМХГ-ынхан шинжилгээ шалгалт хийхээр тус газрыг битүүмжилсэн гэнэ. Өвчлөл хэр их газар нутгийг хамарсан нь шалгалтын дараа тодорхой болно. Тиймээс тус газарт хорио цээр тогтоож магадгүй байгаа аж. Одоогоор холбогдох албаны хүмүүс Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарыг хурдаа тохируулж явахыг санууллаа

Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхэлж байгаа билээ. Хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Олон хоног үргэлжилсэн бороо орж зам, замын зорчих хэсэг, хөвөөнд эвдрэл үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Зарим газраараа ус тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, болгоомжтой оролцохыг санууллаа. Тухайлбал, цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж илэрсэн эвдрэл гэмтлээ засах, өөрөө болон зорчигч нартаа хамгаалалтын бүсийг нь зүүлгэх, хүүхдэдээ хамгаалалтын суудлыг зөв хэрэглэх ёстой. Мөн хэт ядарсан, олон цагаар тасралтгүй жолоо барихгүй байх, зорчигчийг зориулалт бүхий хэсэгт дүрэм, стандартаар тогтоосны дагуу тээвэрлэх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж бусдыгаа хүндэтгэж замын хөдөлгөөнд оролцохыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөв.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Нүүрс ба полимерийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал

Налайх дүүргийн I хорооны иргэн Я.Ичваан

Монгол орон нүүрсээр баян дэлхийн улс орнуудын эхний 10-т багтдаг. Нүүрсний 173 тэрбум тонн геологийн нөөцтэй. Гэвч бид буруу технологи ашиглан хүн ам, байгаль орчиндхортой нөлөө үзүүлж байгаа нь үнэн билээ. Эрчим хүч дулааны цахилгаан станцуудаас гарах утааг аль болохоор багасгаж эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн экспортын үнэт түүхий эд болох полиэтиленийг гарган авах нь улс орны үйлдвэржилтэд чухал нөлөөг үзүүлнэ. Нүүрсний гүн боловсруулалтаар гарах полиэтилен нь түүхий нүүрснээс 50 дахин өндөр үнэ хүрэх бөгөөд хуванцар төрөл бүрийн үнэрт нүүрстөрөгч гаргаж, эмийн болон олон үйлдвэрийг ажиллуулах түүхий эд болдог. Бид нүүрсээ нэг тонныг 70 доллароор гуйж гаргаж байснаас Японд нүүрсний давирхайг нэг тонныг нь 1000-1500 доллароор худалдах нь илүү ашигтай байна. Манайд инновацийн хуулийн биелэлтэд анхаарах нь зүйтэй. Жижиг дунд үйлдвэр нь шилжих хөдөлгөөн сайтай инновацийг нэвтрүүлэхэд хурдан түргэн, бага зардал шаарддаг зэрэг олон сайн талтай. Том аж үйлдвэр нь улсаас их хөрөнгө шаарддаг бас урт насалдаггүй ялгаа бий. Яагаад эрчим хүч дулааны цахилгаан станцуудын дэргэд түүхий нүүрсээр гүн боловсруулалтанд хийх порилецийн үйлдвэрийг барьж ашиглаж болохгүй гэж. Манай дулааны станцууд хоногт 16 вагон нүүрс түлж, 25 тонн 200 кг нүүрсний давирхай шатааж 72 сая метр.куб нүүрс хүчлийн хий буюу нүүрс хүчлийн давхар ислийг агаарт цацаж байна. Үүн дээр 200 орчим жижиг уурын зуухнууд 130 мянган айл түүхий нүүрс түлж байна. Нүүрсний давхар исэл удаан байвал хүний генийн удамшилд нөлөөлөх аюултай. Иймээс утааг багасган аюулгүй болгож полимерийн үйлдвэрийг явуулж полиэтиленийг гарган авах шаардлагатай байна. Ингэж ажиллаж чадвал нэгдүгээрт хүн ам, байгаль орчинд ээлтэй, хоёрдугаарт хил нийлсэн хөрш зэргэлдээ орнуудын хүн амд хортой нөлөөг үзүүлэхгүй. Гуравдугаарт дэлхийн дулаарлыг багасгаж, байгаль орчинд сайн нөлөөг үзүүлнэ. Полимерийн аж ахуйг хөгжүүлэх нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой, байгаль орчинд үр ашгаа өгөх юм.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу. Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Д.дорлигжав

Categories
энтертаймент-ертөнц

Б.Обама твиттерийн түүхэнд хамгийн олон лайк авав

АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамагийн твиттер дэх хуудсандаа бичсэн үг хамгийн олон буюу гурван сая лайк авсан байна. Экс төрийн тэргүүн алдарт Нельсон Манделагийн хэлсэн үгийг иш татаж “Эхээс төрөхдөө бусдыг үзэл бодол, шашин шүтлэг, арьсны өнгөнөөс болж үзэн яддаг хүн гэж үгүй” хэмээн бичсэн нь твиттерийн түүхэнд байгаагүй олон лайк авчээ. Б.Обама энэ өгүүлбэрийг энэ сарын 12-ны өдөр олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн бямба гаригт Америкийн Шарлоттсвилл хотод хэт барууны болон зүүний үзэлтнүүдийн хооронд гарсан мөргөлдөөний дараа бичжээ. Ингэхдээ 2011 онд Мэриленд мужийн Бетесде хотын хүүхдийн цэцэрлэгт зочлохдоо авахуулсан зургаа тавьсан нь байна.

Categories
мэдээ цаг-үе

Аав

Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм.

Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд, нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг. Унтаж тайвшрахын аргагүй айдас намайг хучаастай. Манайхны эрсийг анд явсны өдөр авга эгч надад, “Аав чинь өглөө мордохынхоо өмнө хонины толгойн ар шил идээд байсан. Лав дайсантай тааралдаа даа. Шил идэхээр дайсантай тааралддаг юм” гэж ярьсан юм л даа. Ишиг хөгнөж дөнгөдөггүй явсан нялзрай насны ой тойнд зургаас үзсэн хилэнт бурхдын дүр тодорч, тэр гэхийн аргагүй дайсны тухай төсөөлөл бодол мөстүүлж байлаа. Сэтгэлийг минь аймшгаар бүрхүүлж орхисон авга эгч амгалан унтана. Аавыгаа дайсантай тааралдан айн сандарч яваа гэж бодохоос харанхуйд ч гэсэн гараад бүхнээс хайртай аавыгаа эрмээр санагдана. Одоохон ороод ирнэ дээ гэж өөрийгөө тайтгаруулахыг оролдоно. Энэ цаг хугацаа надад юутай ч жишимгүй урт, хэцүү байв. Мянганаас урт мөчлөгийг намайг туулуулан байж аав ирсэн. Тэд чонотой тааралдсан гэнээ. Аав чинь буудаад алдчихаж. Өвөө, “Тийм сайн буутай байж алдаж л байдаг. Аав чинь муу эр юмаа” гээд намайг тавлаж билээ. Гэвч би тухайн үед чоно хэмээх тэрхүү тэнгэрлиг амьтныг аавын бууны сум онож унагаачихсан байлаа ч гэсэн түүнтэй зүйрлэхгүй илүүгээр ганцхан зүйлд хязгааргүй баярласан юм. Тэр бол аавыгаа үзэж, айдсаас ангижирсан минь.

Гүн шөнө “Миний хүү аавыгаа их хүлээв үү” гээд оддын дор сунайсан аавынхаа энгэрт би асаад чимээгүй мэгшсэн минь юу, юунаас илүү амттай нулимс байсан билээ. Аав бид хоёрын баяртай уулзсаныг тэмдэглэх шинэ өглөө эхлэхэд дахиад таван цаг дутуу байсан даа, тэгэхэд. Энэ явдлаас хойш хорин жилийн дараа би хамгийн сүүлчийн удаа айсан юм. Аав маань эдгэхийн аргагүй өвчинд нэрвэгдсэнийг бид мэдэж байв. Өвчнийхөө урхагшлаас хөлний нь эд эс гэмтсэн аав хэвтэрт ороод удлаа.

Түүний бие бүхэлдээ өвчинд нэрмэгдэж тарчлан зовж байв. Тавьхан насны босго шүргэж яваа аавын маань нүд, сэтгэл хоёр тэр бүх зовлонгийн өмнө сөгдөөгүй билээ. Амьдралд үлдэх гэж зүтгэсэн шаналант тавь дахь хоногийнхоо орой намайг дуудлаа. Сайхан хар нүднээс нь өөр зүйл аавд маань үлдсэнгүй. надад хэллээ, “Аав нь тавин жил амьдарлаа. Зууны тал шүү дээ, хүү минь. Сайхан насаллаа. Хүний жам ёс доо. Аавынх нь явах цаг болж. Ээж, дүү нарыгаа чи харж явах үүрэгтэй” гэж хэлээд уйлахгүй байхыг зөвлөж билээ. Өглөөн нар мандаж байхад аав үүрд унтлаа. Зовж, шаналсан өдрүүдэд нэг ч удаа ёолоогүй аавынхаа хөрөн буй цогцсын дэргэд магнайг нь түшиж зогсохдоо би сүүлчийн айдсаа гээсэн юм. Аавыгаа алдахгүй юмсан гэсэн айдас тийн бүрмөсөн сарнисан. Зовлонг даван туулах хатуужил хүний ноён нурууг илчилдэг гэдэг. Аав минь зовлонгийн өмнө сөхрөлгүй, бусдыг өөртэйгөө нийтгэж шархируулалгүй явж одсоон. Ингээд амьдрал дээр би ээж, дүү нартайгаа үлдсэн юм.

Одоо надад айх шалтгаан, эмээх зовлон байхгүй гэж боддог. Тийн хэцүүг туулсан болохоор гагцхүү сайхан амьдрал л намайг хүлээж байгаа гэж итгэдэг. “Амьдралдаа” хэмээн эхэнд өчсөний тухайд бол би үнэндээ хэнз, нялх. Гэхдээ амьдралын, айдсын өмнө нас хэнздэх шалтаг байх ёсгүй санагдана. Аав маань надаас явсаар, аавыгаа мөнхөд үдсэнээс хойш хоёр дахь намрын хяруу Алтайн хярд цантаж байнам. Бас миний амьдралын ухаарлын хоёр дахь намрын бороо над дээр төрсөн өдрөөр минь оров. Хэзээ ч ирэхгүйг нь мэдсээр хүлээдэг аавыгаа зүүдэндээ үздэг сэтгэлийг минь аргадаж, бөөцийлснийх болов уу. Орчлон дээр амьд явсан аавыгаа тэнгэрт хальсны нь дараа зүүдээ манаж уулзах л тавилан ноогддог юм байна, бидэнд. Аавыгаа амьдад нь үнсүүлж яв, үнсч яв та нар минь. Хамтдаа авахуулсан нэг сайхан зураг бий сэн билүү гэж санацгаагаарай. Байдаггүй л юм билээ шүү.

Б.ЗОЛБАЯР