Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явууллаа

Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ:

“Эрхэм нөхөд өө!

Дэлхийн Яруу найрагчдын 37-р их хурлын зочид төлөөлөгчид, эрхэм хүндэт яруу найрагчид, уншигч та бүхний амгаланг айлтгая.

“Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” агуулгын доор болж байгаа Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд хийгээд Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Данзанравжаа Олон улсын яруу найргийн наадам нь өнөөдөр манай гариг дэлхий хийгээд хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль экологи, хүний сэтгэл хоёрын хоорондох оюун санааны маш нандин холбоо шүтэлцээг хөндөж байгаа нь чухам XXI зууны хүн төрөлхтөнд тулгараад байгаа амин чухал асуудал мөн.

Өнөөгийн дэлхий ертөнцөд нийгмийн хөгжлийг ойлгох ойлголт хэт программчлагдаж, эд юмс өмч хөрөнгийн үйлдвэрлэл, технологийн дэвшлийг л хүний оршихуйн шийдвэрлэх хүчин зүйлс болгон шүтэж буй цагт үгийн урлагийн мөн чанарыг танин мэдүүлэх, яруу найргийн бурханлаг увдис чадлыг хүмүүст мэдрүүлэх нь нэн чухал байна.

Нийгмийн оюун санааг ариусгах, соёл сэтгэлгээний хүнлэг чанарыг гүнзгийрүүлэх, хүний үйл ажиллагаа, амьдрал тэмцлийг жинхэнэ тус буянт үйлсэд дуудах өндөр дээд үүрэг, тавилан юун түрүүнд яруу найрагт л оногджээ.

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын ХХХ чуулганы тогтоолоор 2000 оноос эхлэн дэлхий дахинаар жил бүр яруу найргийн өдрийг тэмдэглэхийг уриалан тунхагласан билээ.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ном, соёлын салбар эрчимтэй сэргэж байна. Ардын аман зохиолоос эхлээд “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, суут яруу найрагч Данзанравжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын яруу найргийн баялаг өв уламжлалтай Монголын уран зохиол дэлхийн сонгодог бүтээлийн жишигт нийцдэг бөгөөд улс улсын шилдэг зохиолч, яруу найрагчид та бүхэнтэй элэгсэг дотно танилцаж, уран бүтээлээрээ нөхөрлөж, зохиол бүтээлээсээ харилцан орчуулах, суралцах арга барил, эрэл хайгуулынхаа бүтээлч санаачилгыг улам идэвхжүүлнэ гэдэгт найдаж байна.

Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Та бүхэнд шинэ онгод, урам зориг, эрч хүч, бүтээхийн аз жаргал, шударга ёсны төлөө ямагт үнэн үгээр улс үндэстнээ ард түмнээ уриалан гэгээрүүлж явах эр зоригийг хүсэн ерөөе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Есөн давхраас үсэрсэн охины бие тун тааруу байна гэв

Image result for Эрдэнэт 2 охинЭрдэнэт хотод өсвөр насны хоёр охин есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрсэн харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Ингээд охидод яаралтай эмчилгээ хийхээр өчигдөр Улаанбаатар хотоос Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Эрдэнэт хотод очиж ажилласан аж. Харамсалтай нь охидын нэг нь өчигдөр 17:00 цагийн орчимд нас баржээ. Одоогоор нөгөө охины бие тун тааруу тархи, нуруу нугасны хүнд гэмтэлтэй байгаа гэнэ. Биеийн байдлаас нь шалтгаалан хот руу тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авч ирэх эсэхээ шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Иргэний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо

Image result for Иргэний үнэмлэх

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэгээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан. Тэгвэл энэ хүнд суртлыг арилгах шийдвэрийг хотын дарга гаргажээ.

Тодруулбал Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.Хотын даргын захирамж энэ сарын 21-нээс эхлэн хэрэгжих юм байна.

Categories
мэдээ нийгэм

А.Ганбаатар: Би жил гаруйн хугацаанд 60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаар явж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйн зөвлөх гэгддэг А.Ганбаатар анх удаа хэвлэлд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр төрийн албыг наймаалцах яриа өрнөснийг хүлээн зөвшөөрч буй ч “60 тэрбум”-ын бичлэг эвлүүлэг гэдгийг онцлон, өөрийгөө өмгөөлж байгаад хүмүүст дургүйцлээ илэрхийлж, нийгмийн сүлжээгээр шуугисаар байгаа юм.

Хурлын үеэр А.Ганбаатар ярихдаа “Би жил гаруйн хугацаанд 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор цагдаа, тагнуул гээд хууль хяналтын байгууллагуудад тайлбар, мэдүүлэг өгөөд өнөөдрийг хүртэл явлаа. Иймээс шалгалтууд хийгдээд явж байгаа. Энэ хугацаанд яагаад хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаагүй вэ гэвэл надад хууль хяналтын байгууллагынхан хууль сануулсан. Ямар нэг байдлаар хэвлэл мэдээллээр мэдээлэл цацвал буруудна шүү гэсэн. Би хуулиа дээдэлсэн. Нөгөө талаар 60 минутын бичлэг 90 минут боллоо, 2020 онд 200 минут болох юм байна. Өнөөдөр үнэн бодит мэдээллийг өгөхгүй бол болохгүй юм байна гэж үзээд хэвлэл мэдээлэлд хандаж байна. Би хоёрхон асуудлыг бодит баримт дээр тулгуурлаж хэлье. Нэгд, би Доржзодов гэдэг хүн өөрийн хийж ирсэн намын стратеги төлөвлөгөө, санхүүгийн схемийг санал болгож байсан уу гэвэл санал болгож байсан. Бид танилцаж байсан уу гэвэл танилцаж байсан. Сүүлдээ өөрийнхөө хийсэн юмыг биднийг хийсэн болгоод байгаа юм. Биднийг олон хүнтэй уулзахад Доржзодов хамт байсан. Тэгээд тэр бичлэгүүдийг бүгдийг эвлүүлээд, ийм бичлэг хийсэн байна. Ер нь ийм уулзалт болсон уу гэвэл болсон. Би энийг өнөөдөр бодит үнэнээр нь хэлье. Энэ уулзалтаар нийслэлийн намын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй Доржзодовын төлөвлөгөө яаж уялдаж болох вэ гэдгийг ярилцсан” гэв.

Мөн тэрээр Нийслэлийн намын хорооны дарга Сандуй, Шадар сайд Хүрэлсүх, манай намын генсек Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Доржзодов, Ганбаатар нартай энэ уулзалт ярилцлага болсон. Гэтэл эдгээр хүмүүс тэр санхүүгийн схемтэй холбоотой, төрийн албыг зарж борлуулах тухай асуудал яригдаагүй гэдгийг Хүрэлсүх, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нар өнөөдрийг хүртэл яагаад ярьж дуугарахгүй байгаа юм бол. Би ойлгохгүй байна. Энэ дээр бид нийслэлийн намын хорооны үйл ажиллагааг яаж өндөр түвшинд гаргах вэ гэдэг талаар ярьсан. Доржзодовын хийсэн ерөнхий төлөвлөгөө, схемийг танилцуулсан. Өнөөдөр намайг энэ схемийг хийсэн, боловсруулсан, гэж яриад байгаа. Ний нуугүй хэлэхэд би нэг ч удаа төрийн байгууллагад ажиллаж үзээгүй. Өнөөдрийг хүртэл төрийн байгууллагад ажиллаагүй явж байна. 20 гаруй жил бизнесийн байгууллагаар явж байгаа. Итгэл үнэмшлээрээ энэ намд орсон. Миний адил Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар үнэн бодит мэдээлэл хийхгүй байгаад харамсаж байна.

Хоёрдугаарт, Доржзодов гэдэг хүн энэ уулзалтаас арваад хоногийн дараа надтай уулзаад санхүүгийн схемийг бүр нарийвчлаад бэлдсэнээ танилцуулж байсан. Би санхүүгийн өндөр мэдлэгтэй хүн биш, ойлгоогүй. Түүнийг хараад тоглоод ингэвэл тийм мөнгө босговол алах юм байна шүү дээ гэж ярьж байсан зүйл бий. Сүүлдээ энэ намыг, хувь хүнийг, Монголын ард түмнийг дэндүү муухай байдалд оруулж байна” гэж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Т.Галбадрах: Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор, нийтийн тээвэрт долоон чиглэлд өөрчлөлт орсон

Өчигдрөөс эхлэн зүүн дөрвөн замаас, баруун дөрвөн зам хүртэлх төв замд автомашиныг зүүн эргэхийг хориглосон. Үүнтэй холбоотойгоор, зарим нийтийн тээвэрт өөрчлөлт оржээ. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын тээвэр төлөвлөлт технологийн дарга Т.Галбадрахтай ярилцлаа.


Замын түгжрэлтийг бууруулах зорилгоор баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам хүртэлх замд зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээвэрт мөн өөрчлөлт оржээ. Энэхүү хэрэгжилт нь хэдий хугацаагаанд хэрэгжих юм вэ?

-Ямартай ч 2017.08.15 наас эхэлж байна. Энэ нь туршилт биш болохоор хугацаа заагаагүй байгаа. Замын хөдөлгөөний удирдлагууд болон замын цагдаагийн алба зэрэг мэргэжилтнүүд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд судалгаа хийгээд зохих судалгааны дүгнэлтийг гаргасан. Зүүн дөрвөн замаас, баруун дөрвөн зам хүртэл зүүн эргэхийг хоригловол замын түгжирэл буурна гэсэн шийдвэр гаргаад, хэрэгжүүлж эхэлж байгаа юм.

-Зөвхөн зүүн гар тийш эргэх эргэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Яагаад заавал зүүн тийш эргэх эргэлтийг онцлосон юм бол?

-Хуучин нар зөв эргэж байсан. Одоо бол нар буруу эргэж байна. Нар буруу эргэнэ гэдэг нь Энхтайваны өргөн чөлөөнөөс МУБИС-рүү эргэдэг автобус нүхэн гарцыг чиглэн хойшоогоо эргэнэ гэсэн үг.

-Үүнтэй холбоотойгоор автобусны хэдэн чиглэлд ямар өөрчлөлт орсон бэ?

-Энэ шийдвэр нэгэнт гарч байгаа учраас хориглосон замуудад явж байгаа нийтийн тээврийн чиглэлд зайлшгүй өөрчлөлт орох шаардлагатай болсон. Тиймээс Нийтийн тээврийн газар нэр бүхий долоон чиглэлд өөрчлөлт оруулсан. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний 88 чиглэлд ажлын өдөр 870 -аад тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Үүнээс долоон чиглэлд өөрчлөлт орууллаа. Яагаад гэхээр энэ чиглэлүүд нь хотын төврүүгээ ордог. Улаанбаатар хотын хувьд бүх үйлчилгээ авах газрууд нь хотын төвд байдаг. Иргэдийн зорчилт хөдөлгөөний хамгийн гол чиглэл нь Бага тойруу, МУБИС, Ард кино театр гэсэн иргэлт хөдөлгөөнүүд бий. Гэхдээ зөвхөн бага тойруугийн хөдөлгөөнд нар буруу эргэлт гэж гарч байгаа болохоос өөр ямар нэгэн эрс өөрчлөлт ороогүй.

Гаргаж буй хэрэгжилт цаашид хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ? Эсвэл 2-3 жил гэх мэт тодорхой хугацаанд хамаарагдах уу?

– Үр дүнтэй байвал үргэлжлээд явна. Бодит байдал дээр болохгүй байна гэвэл зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авна. Нэгэнт гаргасан шийдвэр юм чинь тэр хүртэл явна гэсэн ойлголт байхгүй. Мэргэжлийн газраас нь хянагчын камер тавиад болноо гэж байгаа.

Н.ГАНА

Э.МӨНХ-ОТГОН

Categories
мэдээ нийгэм

Монголд агаарын хөлөг угсарч байна

“МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар анх 2006 онд Европын холбооны улсуудын иргэний нисэхийн дүрмийн хүрээнд өөрийн агаарын хөлөгт хөнгөн, хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажил хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ОХУ, Турк, Тайланд, БНСУ болон дотоодын иргэний агаарын тээврийн компаниудын SAAB340, Фоккер-50, ATR-72, Бойнг 737, Бойнг 767 зэрэг агаарын хөлгүүд болон түүний эд ангид хүнд хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлж байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь БНСУ –ын “EastarJet”, “T’Way” “Jeju Air” компаниудын В737NG маягийн 11 агаарын хөлөг, “ОХУ -ын “UT Air” компанийн 1, мөн тус улсын “Alrosa” компанийн 1 агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг гүйцэтгээд байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрээр “АН-2-ыг шинэчилж, ОХУ-тай хамтран ТВС-2МС агаарын хөлгийг угсарснаар хөдөө аж ахуй, гал түймэртэй тэмцэх, онцгой байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглах бөгөөд энэ ажлыг ЗТХЯ-аас бодлогоор дэмжиж, хэрэгжүүлнэ” хэмээн хэллээ.

Ингэснээр өөрсдийн дотоод нөөц бололцоо, материаллаг баазаа зөв зүйтэй ашигласны үр дүнд орлогоо тогтмол нэмэгдүүлэн ажиллаж байгаа хэмээн албаныхан мэдээллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг Монгол Улсад хөгжүүлэх” бодлогын хүрээнд ОХУ-д үйлдвэрлэгдсэн АН-2 маягийн агаарын хөлгийн эд анги, хөдөлгүүрийг өөрчилж, шинэчлэхээр ажиллаж эхэлжээ. Одоогийн байдлаар ОХУ-ын инженер, мэргэжилтнүүдтэй хамтран 2 агаарын хөлөгт задаргаа хийж, угсарч эхлээд байна. ТВС-2МС маягийн Ерөнхий зориулалтын агаарын хөлгийг Монголд угсарснаар зардал бага бөгөөд Монгол инженер техникийн ажилтнууд гадны улс орны мэргэжилтнүүдтэй туршлага солилцож, чадавхижих ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой”-н оператор өлсгөлөн зарлав

Image result for “Эрдэнэс Таван Толгой” ХК“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн В ээлжийн оператор Л.Ариунсан нойтон өлсгөлөн энэ сарын 16-ны өдөр 09:20 цагаас зарлажээ. Тэрбээр өлсгөлөн зарлах болсон шалтгаан шаардлагадаа өргөдлийн хариуг нь яаралтай шийдэж өгөх, “TTJVCo” ХХК-ийн ажилтан н.Азжаргалд хариуцлага тооцох, буруу шийдвэр гаргасан ажлын хариуцлага алдсан н.Чинбат захиралд арга хэмжээ авахуулахыг хүссэн байна.

Мөн тэрээр ажлаа хийхэд хөдөлмөрийн дарамт үзүүлэхээ зогсоохыг шаардаж байгаа аж. Улмаар урьд нь ажиллаж байсан техник дээрээ ажиллахыг хүсч буйгаа илэрхийлээд, эдгээр асуудлыг шийдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй болохыг мэдэгдсэн гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуйг огцруулах бичиг өргөн барилаа

Image result for Ц.Сандуй

НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах албан бичгийг өргөн барилаа. Тус бүлгийн төлөөлөгчид дээр нийслэл дэх АН-ын бүлгийн гишүүд нэмэгдэж, энэхүү шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонхи энэхүү асуудлыг дэмжиж буй бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлгийн 16 гишүүн Ц.Сандуйг огцруулах албан бичигт гарын үсгээ зурсан байна.

Өнгөрсөн лхагва гаригт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий болоод байсан билээ. Эх сурвалжийн хэлж буйгаар, тус намын Удирдах зөвлөлийн хурал дээр энэ асуудал яригдаж Ц.Сандуй өөрийн бурууг хүлээсэн ч намын зарим нөхөд нь хууль хяналтын байгууллагаар асуудлыг эцэслэн шийдсэний дараа түүнд хариуцлага тооцох тухай санал гарган, авч үлджээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нарын цалинг ирэх сарын 1-нээс өмнө 1.6 сая төгрөг болго гэж шаардлаа

“Багшийн цалинг нэмэгдүүлэх” түр хорооноос мэдээлэл хийлээ. 30 мянган багш нэгдэж энэ сарын 10-нд уг хороог байгуулсан бөгөөд тэд Засгийн газраас есдүгээр сарын нэгнээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 төгрөг болгон нэмэхийг шаардаж байгаагаа хэллээ. Уг шаардлагын хариуг наймдугаар сарын 24 хүртэл хүлээх бөгөөд биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим хүнсний барааны үнэ буурчээ

Image result for хүнсний бараа

Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

2017 оны 8-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6410 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7380 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 90 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буюу 20 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 60 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 1.3 хувиар буюу 85 төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2017 оны 8-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2017 оны 8-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.1 хувиар буюу 15 төгрөгөөр буурчээ.