Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн
гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайлсан хэрэг энэ сарын 11-нд гарчээ. Хэргийн мөрөөр Чингэлтэй дүүргийн
цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасаг, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар,
НЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн
сурвалжилж, эрхэлсэн тодорхой ажилгүй сэжигтэн Ж, Б нар үйлдсэнийг тогтоосон
байна.Дээрх хоёр этгээд нь энэ оны долдугаар сард ШШГЕГ-ын харъяа онцгой
дэглэмтэй хорих ангиас суллагдаад ийнхүү дахин гэмт хэрэг үйлджээ.
Month: August 2017
НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит
азтан өнөөдөр тодорно. Энэ удаагийн сугалааны тохиролд долдугаар сарын 1-31-ний
хооронд цуглуулсан баримтуудыг хамруулах бөгөөд зөвхөн ebarimt.mn сайтад
бүртгэгдсэн баримтуудаас азтан тодорно. Сугалааны Супер азтан 400 сая төгрөг
хожно.
Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн
бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор
бүртгүүлсэн байх ёстой гэж заасан байна.
БГД-ийн III хорооны 72-р байрны оршин суугчдаас тус байрны орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж орчныг бохирдуулж байгаа талаар удаа дараа гомдол иржээ.
Иргэдийн гомдлын дагуу БГД-ийн Засаг даргын захирамжаар дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I хэлтсийн албан хаагчид болон “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын ажилтнууд энэ сарын 14-нд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоожээ.
Хуучирч үнгэгдэн хиртэж, урагдсан, хамгаалалтын элемент нь арилсан гэх мэт гүйлгээнд явуулах шаардлага хангахгүй мөнгөн тэмдэгтүүд их болсон. Үүнийг засаж залруулахаар Төвбанкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аяныг зохион байгуулжээ. аяны хүрээнд иргэдийн бэлэн мөнгөтэй харьцах хандлага өөрчлөгдөж, соёлтой хэрэглээнд дадаж эхэлсэн байна.
“Гүйлгээнд гарсан нийт бэлэн мөнгөний 30 орчим хувь нь арилжааны банкны кассаар дамждаг учир энэ дэвсгэртүүд тодорхой хугацаанд Монголбанкинд ирж ялгагдаж цэгцлэгдэнэ гэсэн үг. Үлдсэн хэсэг нь иргэд, компаниудаар дамжин эргэлдэж буй бөгөөд хэзээ банкинд ирнэ тэр үед цэгцлэх боломжтой юм. Иймээс цаг хугацаа хэрэгтэй. Мөн Төвбанк соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлнэ.
Ингэж байж иргэдийн сэтгэлгээ өөрчлөгдөнө. Нөгөөтэйгүүр иргэд мөнгөн тэмдэгттэй зөв харьцаж уул овоонд өргөхгүй байхаас эхлээд зөв дадалтай болохыг уриалж байна” хэмээн Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг ярьсан байна.
”Өндөр гэгээн” тайзнаа амилна
Монголын их соён
гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн
өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазарын түүхэн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн Яруу
найрагч, Зохиолч Ц.Бавуудоржийн зохиол “Өндөр гэгээн” түүхэн жүжгийг Завхан
аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгохоор ажиллаж
байна. Тус жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт
Н.Наранбаатар, зураачаар УДЭТ-н ерөнхий зураач СТА Т.Ганхуяг, хөгжмийн
зохиолчоор УГЗ Б.Сэр-Од нар баг болон ажиллаж жүжгийн бэлтгэл ажилдаа оржээ.
Зуны амралт, аялал зугаалгын цаг дуусч, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.
Түүнчлэн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж гол, мөрөн, нуурын усны түвшин нэмэгдсэн байгаа тул иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангах, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжилж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.
Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөн Төрийн ордонд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг орныхоо өвлийн бэлтгэл, цаг үеийн байдлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Зөвлөгөөний үдээш хойшхи хуралдаанд Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат гишүүдийнхээ хамт оролцож, Засаг дарга нар өвөлжилт төдийгүй аймаг, орон нутгийнхаа цаг үеийн тулгамдсан асуудлыг тайлбарлаж, салбарын сайд нараас хариулт авлаа.
400 мянган тн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ
Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өнгөрөгч зургадугаар сарын 28-нд гарч, энэ дагуу нарийвчилсан төлөвлөгөө хийж, отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хугацаа алдалгүй хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгасан юм.
Засаг дарга нарын ярьж буйгаар өвөлжилтийн бэлтгэл аймаг бүрт харилцан адилгүй байна.
-Мал отроор намаржих, өвөлжих газруудтай харилцан зөвшилцөж, отор хийх гэрээ хэлцэл хийхэд тусламж үзүүлэх
-Хадлан бэлтгэх боломжтой аймгуудад хадлан бэлтгэх зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх
Мал, мах бэлтгэх борлуулахад анхаарч, дотоодын махны үйлдвэрүүдтэй аймгуудаас мал, мах нийлүүлэх гэрээ хийх нөхцөл бүрдүүлэх зэрэг санал олон аймгаас гарсан.
ОХУ-аас өвс, тэжээл авах боломж байна. Төсвийн тодотголд суулгаж, 400 мянган тн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ гэдгийг Ерөнхий сайд Засаг дарга нарын асуултад хариулахдаа хэлсэн юм.
Энэ зуны саруудад нийт нутгаар гандуу байснаас үр тариа, улаан буудайн ургацын хэмжээ буурсан. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац төлөвлөснөөс 20 орчим хувиар багасахаар мэдээлэл байна. Хадлангийн ургац оройтсон, ургац тааруу байна. Тиймээс техник, хүн хүчний боломжтой аймгууд Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас хадлан бэлтгэх саналууд гарч байгаа ажээ. “Ийм саналаа аймаг, сумууд манай яаманд ирүүлээрэй. Бид зуучилж, зохицуулж өгнө” гэж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хэллээ.
Малын өвчлөлгүй нутагт тусгай бүс тогтоож, эрүүл бүсээс мал, мах экспортлох ажлыг хийнэ
Засгийн газар мал, мах бэлтгэж, экспортлоход анхаарч, хэд хэдэн улс оронд гаргаж эхлээд байна. Мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах, мах бэлтгэдэг хүмүүст Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Мөн малын өвчлөлгүй нутагт тусгай бүс тогтоож, малчдаас худалдаж авсан малаа тэнд тусгаарлаж, энэ эрүүл бүсээс мал, мах экспортлох ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Малаа эрүүл байлгах, өвчин гарахаас урьдчилан сэргийлэх нь малчдын үүрэг. Орон нутгийн удирдлагууд малчдын ийм хариуцлагыг нэмэгдүүлэхэд зөвлөгөө зөвлөмж хүргүүлж, тусалж дэмжиж ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
ОХУ-ын хүмүүнлэгийн тусламжаар ирүүлэх шүлхийн вакцины эхний ээлжийн тарилгыг хүлээн авч өвчин гарсан аймгуудад вакцинжуулах ажил хийгдэж байгаа юм байна.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Гурилын үнэ өсөхгүй
Зөвлөгөөний үеэр Увс зэрэг аймаг гурил импортоор авах хүсэлт тавьж байсан юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн энэ асуултад хариулж,
-Энэ жил 170 мянган тн улаанбуудай гаднаас авна. Харин гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ.
Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангана. Энэ зөвлөмжийг тариаланчдадаа дамжуулаарай гэж Ерөнхий сайд хэлээд ер нь Монголдоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг Монголоосоо л худалдаж ав, дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжээ дэмж. Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гадаадаас авч буй тохиолдолд хариуцлага тооцох болно гэдгийг Засаг дарга нарт тэрээр анхаарууллаа.
Хүний эрүүл мэндийг хамгаалахын төлөө зүтгэж буй хүмүүс унаагүй байж болохгүй
Засаг дарга нар сумын эмнэлэгт түргэний машин хэрэгтэй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, ирэх онд улсын төсвөөр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд тухайн аймаг, сумынх багтсан эсэхийг салбарын сайд нараас тодруулж байлаа.
2017 оны улсын төсөвт аймаг, сумдын эмнэлгийг түргэн тусламжийн унаатай болгох хөрөнгө суусан. Гэсэн ч зарим аймгийн Засаг дарга нар сумын эмнэлэгт унаа байхгүй, олгоогүй гэдгийг хэллээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат,
-Төсвийн хөрөнгөөр энэ жил түргэний 163 тэргийг аймаг, сумын эмнэлэгт өгсөн. Одоо улсын хэмжээнд 32 сумаас машины захиалга ирээд байгаа гэлээ.
Хүний эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй хүмүүс унаа, машингүй нүцгэн гүйж байж таарахгүй. Энэ 32 машины хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд суулгаж ондоо багтаан олгохыг Эрүүл мэндийн сайдад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Сум, аймгийн Засаг даргын Тамгын газрын унааны асуудал ч зөвлөгөөний үеэр хөндөгдөж байсан. Тухайлбал, Баянхонгор аймагт л гэхэд 10 сумын Тамгын газар унаагүй гэдгийг Засаг дарга нь тодотгож байсан бөгөөд төлөвлөгөө гаргаж, аймаг, сумыг унаажуулна гэдгийг Засгийн газрын тэргүүн амлалаа.
Аймгийн Засаг дарга нар цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийг мөн ярьж байлаа. Энэ асуултад Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр,
-Гадаадын зээл, тусламжаар аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа. 2018 онд орон нутгийн цэвэрлэх байгууламжийн 50 хувийг шинэчлэхээр ажиллаж байна. Энэ шинэчлэл цаашид ч үргэлжилнэ гэлээ.
Өвөлжилт хүндэрвэл хамтын хүчээр даван туулна
Аймаг, орон нутгийн удирдлагууд, хил залгаа аймаг, сумууд бие биедээ тусалж, хамтарч ажиллаарай. Цаг хүндэрвэл, энэ цагийг бид хамтын хүчээр давна. Засгийн газар аймаг, орон нутаг малчдаа дэмжиж ажиллана гэдгийг Ерөнхий сайд зөвлөгөөний үеэр хэд хэдэн удаа дурдлаа.
Өр төлбөртэй аймгийн, ялангуяа өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөрөнгийн асуудлыг Сангийн яам даруйхан шийдэж өгөхийг үүрэг болгоод амралтын энэ өдөр Сангийн яам болон бусад шаардлагатай яам, агентлагууд ажиллаж, Засаг дарга нартай уулзан, орон нутгийн ажлаа зохицуулах, асуудлыг нь шийдэж өгөхөд анхаарч ажиллахыг хүслээ. Өр нэхэхээс айж зугтаад байхааргүй ажиллах боломжийг Засаг дарга нарт олгох учиртай. Харин нэмж дахин өр төлбөрийн асуудал гаргахгүй ажиллах учиртайг Ерөнхий сайд зөвлөөд энэ тохиолдолд хариуцлага ярина гэдгийг онцоллоо.
Засгийн газрын гишүүдэд аймгуудыг хуваарилж хариуцуулсан. Засгийн газрын гишүүд, сайд нар хариуцсан аймгийнхаа цаг үеийн байдлыг сайтар судалж, шаардагдах арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэгтэй. Цаг хүндэрсэн, байгалийн болзошгүй гамшиг тохиолдсон үед ч тухайн аймгийнхаа удирдлагатай хамтран ажиллана. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангах болон бусад асуудлаар хариуцсан сайдтайгаа ярилцаж, Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулан шийдүүлэх боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засаг дарга нарт хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өнгөрөгч зургаадугаар сарын 28-нд гарч, энэ дагуу нарийвчилсан төлөвлөгөө хийж, отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хугацаа алдалгүй хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгасан юм.
Засаг дарга нарын ярьж буйгаар өвөлжилтийн бэлтгэл аймаг бүрт харилцан адилгүй байна.
- Мал отроор намаржих, өвөлжих газруудтай харилцан зөвшилцөж, отор хийх гэрээ хэлцэл хийхэд тусламж үзүүлэх
- Хадлан бэлтгэх боломжтой аймгуудад хадлан бэлтгэх зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх
Мал, мах бэлтгэх борлуулахад анхаарч, дотоодын махны үйлдвэрүүдтэй аймгуудаас мал, мах нийлүүлэх гэрээ хийх нөхцөл бүрдүүлэх зэрэг санал олон аймгаас гарсан.
ОХУ-аас өвс, тэжээл авах боломж байна. Төсвийн тодотголд суулгаж, 400 мянган тн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ гэдгийг Ерөнхий сайд Засаг дарга нарын асуултад хариулахдаа хэлсэн юм.
Энэ зуны саруудад нийт нутгаар гандуу байснаас үр тариа, улаан буудайн ургацын хэмжээ буурсан. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац төлөвлөснөөс 20 орчим хувиар багасахаар мэдээлэл байна. Хадлангийн ургац оройтсон, ургац тааруу байна.
Тиймээс техник, хүн хүчний боломжтой аймгууд Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас хадлан бэлтгэх саналууд гарч байгаа ажээ. “Ийм саналаа аймаг, сумууд манай яаманд ирүүлээрэй. Бид зуучилж, зохицуулж өгнө” гэж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хэллээ.
Аймаг, орон нутгийн удирдлагууд, хил залгаа аймаг, сумууд бие биедээ тусалж, хамтарч ажиллаарай.
Цаг хүндэрвэл, энэ цагийг бид хамтын хүчээр давна. Засгийн газар аймаг, орон нутаг малчдаа дэмжиж ажиллана гэдгийг Ерөнхий сайд Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр хэд хэдэн удаа дурдлаа.
Өр төлбөртэй аймгийн, ялангуяа өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөрөнгийн асуудлыг Сангийн яам даруйхан шийдэж өгөхийг үүрэг болгоод амралтын энэ өдөр Сангийн яам болон бусад шаардлагатай яам, агентлагууд ажиллаж, Засаг дарга нартай уулзан, орон нутгийн ажлаа зохицуулах, асуудлыг нь шийдэж өгөхөд анхаарч ажиллахыг хүслээ.
Засгийн газрын гишүүдэд аймгуудыг хуваарилж хариуцуулсан. Засгийн газрын гишүүд, сайд нар хариуцсан аймгийнхаа цаг үеийн байдлыг сайтар судалж, шаардагдах арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэгтэй. Цаг хүндэрсэн, байгалийн болзошгүй гамшиг тохиолдсон үед ч тухайн аймгийнхаа удирдлагатай хамтран ажиллана.
Иймд өвөлжилтийн бэлтгэл хангах болон бусад асуудлаар хариуцсан сайдтайгаа ярилцаж, Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулан шийдүүлэх боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засаг дарга нарт хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
БАРУУН ЗҮГИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 16-21 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 градус, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 градус буюу Завхан, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.
Гуравдугаар арав хоногийн дунд үеэс Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ: Увсын хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр нь ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй.
ТӨВИЙН НУТАГ: Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Булганы баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 16-21 градус дулаан буюу Хөвсгөл, Булганы хнойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхээр ба сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ОРХОН-СЭЛЭНГИЙН САВААР ШӨНӨДӨӨ: 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Энэ сард Хөвсгөлийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр уг дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-21 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус,бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, зөвхөн Халх голын нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч,хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.
ГОВИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхэний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус өдөртөө 20-25градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 31-36 градус, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.
Энэ сард Дундговийн баруун, Өмнөговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас бага бороо орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа ажээ.