Categories
мэдээ нийгэм

Өндрөөс үсэрсэн охид нас баржээ

Image result for Өндрөөс үсэрсэн охид нас баржээ

Орхон аймагт энэ сарын 16-ны өдөр өсвөр насны хоёр охин есөн давхар байшингаас үсэрч, амиа хорлохыг завдсан тухай мэдээлсэн. Охид Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд оруулсан боловч нэг нь наймдугаар сарын 17-ны өдөр нас барсан байна. Ослын үеэр амьд үлдсэн 15 настай охин нь хагалгаанд орсноос хойш ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гаригт нас баржээ.

Талийгаач охид үеэлүүд байсан бөгөөд нэг сургуульд суралцдаг байжээ. Охид яагаад амиа хорлох болсон нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалтад оролцогчдод Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүллээ

Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь уншиж сонордууллаа. Мэндчилгээнд,

Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байгаа болон эх орондоо суралцаж буй оюутан залуус, хилийн чанадад боловсрол эзэмшсэн салбар салбартаа тэргүүлэгч үе үеийн төгсөгчид өө!

Эх орны маань гэрэлт ирээдүй, их бүтээн байгуулалтын эзэд болох оюутан, залуучууд Та бүхэн эвлэлдэн нэгдэж, хилийн чанад дахь монгол оюутан залуусын анхдугаар нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Та бүхний Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах цаашдын их үйлсэд амжилт хүсэн мэндчилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Монгол залуус Та бүхэн эх орныхоо мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийн төлөө өөрсдийн санал, санаачилгыг дэвшүүлэн чуулж буй явдлыг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр байна.

Хилийн чанадад оршин сууж буй иргэдээ нэгдсэн бүртгэлд хамруулах, дэлхийн топ сургуулиудад Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, хилийн чанадад боловсрол эзэмшиж байгаа болон ажил эрхэлж байгаа залуусыг эх орондоо түр хугацаанд буюу бүрмөсөн суурьшиж ажиллах таатай нөхцөлийг хангахад Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хүрээнд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Зөгийн үүр” “Дэлхийн монголчууд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Манай улс уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлж эхлээд олон жил өнгөрсөн ч гадны зөвлөх үйлчилгээ авсаар байна. Цаашдаа гадаадын зөвлөх, мэргэжилтнийг өндөр үнээр авалгүй, хилийн чанадад нарийн мэргэжил эзэмшсэн иргэнээ ажиллуулах нь зүйтэй юм.

Монгол Улсын хөгжлийн бодлого нь “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай уялдаж, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох олон улсад өрсөлдөх ур чадвар бүхий монгол хүнийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн чадварлаг хүний нөөцийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход чиглэж байна.

Олон улсад өрсөлдөх чадвар бүхий шинэ цагийн шилдэг мэргэжилтэн олноор бэлтгэгдэж, Монгол Улсаа хөгжийн шинэ шатанд гаргахыг хүсэн ерөөе гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй гэв

Image result for Сурах бичгийн үнэ

БСШУСЯ-аас энэ жил сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй хэмээн мэдэгдлээ. Учир нь яамнаас найман компанил тендерийн эрх өгчээ. Эдгээр хэвлэлийн компаниуд аймагт байрлах гэрээт борлуулагчдаараа дамжуулан орон нутагт сурах бичгийг хүргүүлж байгаа бол зарим компаниуд өөрсдийн санаачилгаар шуудангаар сурах бичгийг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. Ингэснээр сурах бичгийн үнэд хөөрөлт орохгүй гэж үзэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоогоор 140 гаруй нэр төрлийн сурах бичиг ашиглаж байна. Эдгээрээс дунд ангид 39, бага ангид 38 нэрийн сурах бичиг ашиглаж байгаа юм.

Энэ хичээлийн жилд бага ангийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж, орон нутагт хүргүүлжээ. Харин дунд, ахлах ангийн хувьд шинэчлэх шаардлагатай 45 нэрийн сурах бичиг байгаа аж. Шинэчлэгдэх шаардлагатай сурах бичгүүд хэвлэгдээд, ирэх есдүгээр сард ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлэгдэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилов

Image result for Д.Пүрэвдаваа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Даваахүүгийн Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо.

Даваахүүгийн Пүрэвдаваа нь

Монгол Бизнес дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн.

Интернэт хаус ХХК-д менежер

Юу Би Нэт ХХК-д гүйцэтгэх захирал

Петровис ХХК-д менежер

Цэнан ХХК-д гүйцэтгэх захирал

Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хоёр монгол иргэн архи ууж байгаад нэгийгээ хутгалан амь насыг нь хохироожээ

БНСУ-д ажиллаж амьдарч буй хоёр монгол иргэн архи уусан үедээ нэгийгээ хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, Монгол улсын иргэн 32 настай эрэгтэй, 54 настай эрэгтэйг хамт архи ууж байх үедээ маргалдан мэс ашиглан аминд нь хүрчээ. Одоогоор Кёнги мужийн Юунин Дунбү цагдаагийн газарт 54 настай эрэгтэйг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, монгол улсын 32 настай иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

“Yonhap” агентлагийн мэдээлж буйгаар “Монголчууд хамтдаа архи ууж байсан. Энэ үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж амийг нь хөнөөсөн” гэжээ. Хэргийн талаар тус цагдаагийн газраас мэдээлснээр, Сэжигтэн талийгаачийг өмнө нь таньдаг байсан бөгөөд хэрэг гардаг өдөр санамсаргүй тааралдаж сэжигтэн талийгаачийг гэртээ урьж, хамтдаа архи уусан байна. Тэд согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ маргалдаж нэгийгээ хөнөөсөн талаар мэдээллэжээ.

Categories
гадаад мэдээ

Испаний цагдаа нар Барселоны алан хядагч Юнес Абуякубыг устгажээ

“Өнгөрсөн шөнө Субиратсе хотод болсон буудалцааны үер амь үрэгдсэн этгээд бол Барселона хотод халдлага үйлдсэн Юнес Абуякуб мөн гэдгийг баталж байна” хэмээн Каталонигийн цагдаагийн хэлтэсээс мэдээлжээ.

Pais сонинд бичихдээ алан хядагчийг олж илрүүлэн устгахад нутгийн иргэдийн тусалцаа нэмэр болсон гэдгийг онцлов. Цагдаагийн газраас тараасан цээж зурагтай адил төрхтэй залуутай таарсан уг хотын иргэн нэгэн эмэгтэй тэр хүнээс зарим зүйл тодруулах үеэр уг залуу зугатаажээ. Иймд тэр эмэгтэй цагдаад дуудлага өгч тусгайхан Абуякубыг мөрдсөн агаад хүчнийхэнд хашигдсан марроко залуу өөрийгээ дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн гэж Pais бичиж байна. Гэвч тусгай хүчнийхэн шуурхай арга хэмжээ авч устгасан гэлээ. Тодруулахад энэ марроко залуу наймдугаар сарын 17-нд фургон машинаар Барселона хотын гудамжинд зугаалж явсан жуулчдийг дайрч 15 хүний амийг бүрэлгэн өчнөөн арван хүнийг шархдуулсан гэмт этгээд билээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон тооны бус зөвлөхүүдийг томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж орон тооны бус зөвлөхүүдийг томилов. Үүнд,

Чулуунбаатарын Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, Очирбатын Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан, Чулуунбаатарын Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, Самбуудоржийн Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, Цогтжаргалын Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, Шагдарын Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан, Лувсангийн Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан, Даньдиагийн Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан, Сампилдондовын Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан, Цэнджавын Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан, Цэдэнгийн Сосорбарамыг Усны асуудал хариуцсан, Бат-Өлзийн Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан, Ням-Очирын Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан, Сүхбаатарын Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан, Нарангэрэлийн Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан, Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс Догмидын Сосорбарам, Цэрэндэжидийн Бямбажав, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Баянжаргалын Бямбасайхан нарыг чөлөөлжээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын 27 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах албан бичигт гарын үсэг зуржээ

Image result for Ц.Сандуй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд төрийн албыг наймаалцаж “60 тэрбум” төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодитой болохыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй олон гишүүн өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байна. Дээрх “60 тэрбум”-ын гэх үйлдэл нь төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал эрх мэдлийн арилжааг хөхиүлэн дэмжсэн, авлигын нууц сүлжээг санаачилсан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархсан маш ноцтой гэмт хэргийн шинжтэй, ёс зүйгүй үйлдэл. Гэтэл эрх баригч намын Удирдах зөвлөл нэр бүхий албан тушаалтнууддаа хариуцлага тооцох биш хаацайлж, хамгаалах оролдлого хийж байгаа юм. Иймд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархуяг “2016 оны долдугаар сарын зуны НИТХ-ын анхдугаар чуулганд АН-ын бүлгийн 11 төлөөлөгч удаа дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас албан ёсоор тодруулга авч байсан. Тэгэхэд Ц.Сандуй “Энэ бол худал гүтгэлэг, эвлүүлэг. Хэрэв үнэн болох нь нотлогдвол ёсзүйн хариуцлага хүлээж, НИТХ-ын даргаасаа татгалзана” гэж мэдэгдэж байсан. Тиймээс одоо татгалзах ёстой. НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсны дээр АН-ын 11 төлөөлөгч нэмэгдэж, нийт 27 гарын үсэг цугларсан гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтгүй зорчуулж, авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадьми зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг судалгаа бий. Үүнтэй холбоотойгоор манай улсад цахилгаан буюу бензин түлш хэрэглэдэггүй, автомашиныг албан ёсоор оруулж ирэх болсон. Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар манайд нийт 74 бүрэн цахилгаан авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин эзэлж байгаа юм. Эдгээр автомашиныг 220 вольтын цахилгаанд цэнэглэдэг бөгөөд нэг цэнэглэлтээр 200 км явдаг гэнэ.

Тэгвэл нийслэлийн засаг дарга С.Батболд цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалт, авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж замын хөдөлгөөнд оролцуулах тухай захирамж гаргажээ. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ нэмэгдэж, нийслэл хотын замын хөдөлгөөнд цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав

Image result for ХүрэлсүхШадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тэрбээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнгөрсөн баасан гаригт өгсөн уг өргөдөлдөө “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо. Таны явуулж буй бодлого, үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр, бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь монгол төрийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд харшилж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн хоёр, мөн хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх заалтуудыг тус тус үндэслэн тантай хамтран ажиллахаас татгалзаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна. Мөн Ж.Эрдэнэбат таныг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Миний бие Монгол төр, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө цаашид ч тэмцэх болно” гэжээ. Түүний хүсэлтийг холбогдох хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д оруулж шийдвэрлэх юм.

М.ЦЭЦЭГ