Categories
мэдээ нийгэм

Дамжин өнгөрөх тээвэр 18 хувиар өсчээ

Image result for Дамжин өнгөрөх тээвэр

Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос Дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тухайлбал, Хятадаас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг дөрөв дахин нэмэгдсэн байна.

Энэ нь дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн тарифт 15 хувийн, шилжүүлэн ачилтын тарифт 66 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасантай холбоотой ажээ. Үүнийг хилийн өртөөн дээр галт тэрэг солилцох, шилжүүлэн ачих технологит хугацааг багасгасан нь нөлөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо “Транзит Монгол-2017” Олон улсын форумыг зохион байгуулснаар Хятадын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагчдад Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон талаар мэргэжлийн байгууллагууд онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

14 дүгээр сургуулийн засварын ажилтай танилцав

14 дүгээр сургуулийн засварын ажилтай танилцавХичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах нар албаны хүмүүсийн хамт 14 дүгээр сургуулийн засварын ажилтай танилцлаа. Тус сургуулийн барилгын ажил 90 орчим хувьтай явж байгаа бөгөөд ирэх сарын 10-ны дотор барилгыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92 дугаар сургуульд, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан. Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байр ашиглалтад орсноор “Шавь” цогцолбор сургууль 3 ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил Москва хотод ажиллав

Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны өчигдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцжээ.

Эхний хагас жилийн байдлаар хоёр орны худалдааны эргэлт 32 хувиар өсч, 561 сая ам.долларт хүрснийг уулзалтын үеэр талууд сайшаан тэмдэглэж, цаашид хими, хар төмөрлөг, машин, тоног төхөөрөмж, нэхмэл эдлэлийн худалдааг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 21 дүгээр хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын II хагаст зохион байгуулахаар тохиролцож, ЗГХК-ын салбар комиссууд, тухайлбал, хөдөө аж ахуй, газрын хэвлий, хүрээлэн буй орчин, тээвэр, бүс нутгийн дэд комисс болон бусад ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулж, 21 дүгээр хуралдааныг бодит ажил, хүрсэн үр дүнтэй угтах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэв. 20 дугаар хуралдааны хэрэгжилт сайн явж байгааг тэмдэглэж, энэ оны IV улиралд багтан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-д хийх ажлын айлчлал болон Дорнын эдийн засгийн форумд оролцох бэлтгэлийн талаар ярилцаж, айлчлалын үеэр хэлэлцэх асуудал, байгуулах баримт бичгийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн болсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар багтан ажиллахтай холбогдуулан дээрх салбарын хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа хэлэлцээг өрнүүлэв. Тухайлбал, “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд ОХУ-аас малын халдварт өвчний эсрэг вакцин нийлүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аас улаан буудай, өвс тэжээл худалдан авах бэлтгэлийн талаар ярилцав. Түүнчлэн “Төмөр замаар ачааг дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурах боломжийг эрэлхийлж ажиллахаа талууд нотоллоо.

Талууд гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, уг хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Монгол, Орос, Хятад эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотноо Хөрөнгө оруулалтын зураг төслийн төвийг байгуулах сонирхолой байгаа ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зүүн эргэхийг хориглохыг иргэдээсээ асууж, илүү боловсронгуй болгохыг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл сонсов.

Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе юм байна. Энэ үеэр орон нутгаас хот руу чиглэсэн зорчигч урсгал мөн хамгийн их байдаг байна. Ачааллын яг энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөний замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан нь олон жилийн судалгаатай, тооцоотой бөгөөд үр дүнгээ өгөх арга хэмжээ болохыг тэд онцоллоо. Зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан талаар иргэдийн дэмжлэг, гомдол адил тэнцүү буюу 50:50 хувьтай байгаа, цаашид туслах чиглэлийн зарим замыг өргөтгөх чиглэлээр зарим арга хэмжээг авч эхэлснээ нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстойг анхааруулав. Мөн энэ шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 876 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдогоос 505 мянга орчим нь нийслэлд байдаг юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цагдаа нарыг шагналаа

Оюутан цагдаа нарыг шагналааУлаанбаатар хотод гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан “Оюутан цагдаа-2017” арга хэмжээ амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд бусдыгаа манлайлан, идэвх зүтгэл гарган ажилласан 7 оюутанд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны шагнал гардуулсан байна.

Оюутан цагдааг ажиллуулснаар энэ оны 6, 7, 8 дугаар сард гудамж, талбай, олон нийтийн газарт гадаадын иргэд, жуулчдаас гэмт халдлагад өртөж хохирсон тохиолдол 2 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр буюу 33.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт цас орж байна

Хөвсгөл аймагт цас орж байнаЗарим аймаг, сумдад цаг агаар эрс сэрүүсч, цас орж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өчигдөр шөнө дундаас хойш нойтон цас үргэлжлэн орж байгаа аж.

Энэ талаар Ус цаг уур орчны шинжилгээний газраас тодруулахад “Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Ховд, Увс аймгийн зарим сумдад нойтон цас орж байна” гэв.

Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадастай сэрүүн байх төлөвтэй байгаа тул малчид иргэдэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын газар чөлөөлөлт хийгдэж байна

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Нийслэлийн Газрын алба болон Баянзүрх дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.

Уг авто замын нөлөөлөлд нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 34 нэгж талбарыг чөлөөлж, өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 27 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдэж, зөвшилцөх шатандаа явж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол мэргэжлийн байгууллагад яаралтай хандаарай

Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх,тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. Тарваган тахал өвчний идэвхжилийн улиралчлал эхэлсэнтэй холбогдуулан ард иргэдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмжийг ийнхүү хүргэж буй юм. Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатайг олон нийтэд анхаарууллаа гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн орчныг аюулгүй болгож байна

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн. Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулийг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон байна. Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулиудын зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй болгож байна. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол буурах юм. Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын сарын 1 гэхэд бүрэн дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан хад боомтыг хаахыг эсэргүүцэв

Засгийн газрын өнгөрсөн пүрэв гаригийн /2017.08.17/ хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэрийг гаргасан юм. Энэ засгийн тогтоолыг “Цагаан хад хөгжлийн гарц” төрийн бус байгууллага эсэргүүцэж байгаа аж. Тэд нөхцөл байдлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Цагаан хад” гаалийн хяналтын бүсийг нүүрс олборлодог, тээвэрлэдэг хувийн компаниуд нэгдэж, 2006 онд Гашуун сухайт боомтоор гарах Тавантолгойн нүүрсний уурхайн экспортод зориулж байгуулж байжээ. Гэтэл Засгийн газар урьдчилан мэдэгдэлгүй, орон нутгийн иргэд компани аж ахуйн нэгжийн саналыг сонсолгүйгээр үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах шийдвэр гаргасан гэж “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ынхан үзэж байв. Тэд “Засгийн газар, захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шийдвэрийг гаргахдаа тооцоо судалгаа бүхий байх, эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн саналыг сонсох, түүнээс үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг тооцоолон шийдвэрээ гаргах ёстой. Гэвч Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газар илт хууль бус үндэслэл тооцоололгүй шийдвэр гаргалаа. Одоо 90 км үргэлжлэх нүүрсний тээвэрлэлтэд үүссэн урт дарааллыг Цагаан хадыг хааснаар шийдэхгүй. Харин эсрэгээрээ хилийн боомт дээр ачааллыг төвлөрүүлж, тэнд гардаг гэмт хэрэг, авто тээврийн осол аваарыг нэмэгдүүлэх магадлалтай гэлээ. Тээвэрлэлт, жолооч нарын эрх ашгаас гадна нүүрсний экспорт удаашрах эрсдэлтэй” гэлээ.