Categories
мэдээ нийгэм

Туулын эрэг дагуу сэрэмжлүүлэх самбарууд байршуулжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс наймдугаар сарын 01-18-ний өдрүүдэд хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж, амралтын газруудад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт-шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Арга хэмжээний хүрээнд 25 амралтын газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг тооцож ажиллажээ.

Мөн хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд мотоцикльтой эргүүл ажиллуулж, Туул голын эрэг дагуу иргэд олноор амарч зугаалдаг Хар усан тохой, Гачуурт тосгон, Туулын гүүр, Бөөгий шугуй зэрэг газруудад гол усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий самбарууд байршуулжээ. Үүний үр дүнд гол усны ай сав газарт үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үетэй харьцуулахад 79.3 хувиар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна

Image result for Усанд осолдсон иргэнОн гарсаар улсын хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослын золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ. Гол усны золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан бол үүний 13 нь бага насны хүүхэд байгаа юм.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 68 км-т/ уурхайн хиймэл нуурын усанд малчин Л /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагаар /2017.08.21/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр цогцсыг уснаас гарган Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагаар /2017.08.19/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, нэмэлтээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн алба хаагчид, нийт 22 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг УИХ-д тавив

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт МАН-ын 30 гишүүн гарын үсэг зуржээ. УИХ-ын дарга М.Энхболд эзгүй байгаа учир энэхүү албан бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан”Анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан. Гаргасан шийдвэрүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, эргэж буцсан байсан нь ийнхүү огцруулах болсон шалтгаан. Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Мөн Төрийн байгуулалтын Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна” гэж тайлбарлав.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Би ямар нэгэн албан тушаалын төлөө Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зураагүй. Монгол төрийг цэвэрлэх цаг болсон. Ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс Засгийн газрын эсрэг зогсоогүй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Эрдэнэтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байна. 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Хэрвээ бид төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг итгэл үнэмшил нуран унана. Энэ бол төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Энэ мэт зүйлийг цэвэрлэх цаг нь болсон. УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурна гэдэг бол асар том хүч бий болж байна. Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амалсан. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг нам нь нам шиг явах цаг болсон. Чингис бонд, Самура бонд, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ бол сүүлийн 30 жилд Монголд төрд болж байгаа маш том үйл явдал. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна. Хуулийн байгууллагууд оролцсон эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэй ард түмний өмчийг хувааж идэж байгаа явдлыг зогсооё. Тэмцээгүй ард түмэн мөхдөг гэдэг үг бий. Энэ их байгалийн баялаг яагаад иргэдэд хамаагүй цөөнхөд хамаатай болоод байгаа юм бэ” гэж тайлбарлав.

УИХ-ын дэд дарга Я.СанжмятавЭрүүл мэндийн шалтгааны улмаас УИХ-ын дарга эзгүй байгаа. Мэдээж хэрэг энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Сум баг, аймаг нийслэлд өвөлжилтийн бэлтгэл, хийх ажил их байна. УИХ-ын даргатай эхлээд холбоо барина, эргээд хариу өгнө” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон иргэний цогцсыг гаргажээ

Image result for Усанд осолдсон иргэний цогцсыг гаргажээТөв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар уурхайн хиймэл нуурын усанд малчин Л осолджээ. Цогцсыг өчигдөр уснаас гарган Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны харьяат иргэн Б “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, нэмэлтээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн алба хаагчид, нийт 22 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Иймд иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл маргааш дуусна

Image result for Цэцэрлэгийн бүртгэл маргааш дууснаЦэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний шөнийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусахад ердөө нэг өдрийн хугацаа үлдээд байна.

Нийслэлийн хэмжээнд хоёр настай, энэ жил шинээр цэцэрлэгт элсэх 39 мянга орчим хүүхэд бий.Одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд нийслэлийн хэмжээнд 21341 хүүхэд бүртгүүлээд байгаа аж. Тухайлбал, Багахангай дүүргийн цэцэрлэгт хамгийн бага буюу хоёр настай 45 хүүхэд авахаас 37 хүүхэд бүртгүүлээд байгаа аж. Харин Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу хоёр настай 5328 хүүхэд бүртгүүлснээс 2037 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх гэнэ. Хамгийн их хүүхэд бүртгүүлсэн 80 дугаар цэцэрлэгт 360 хүүхэд бүртгүүлснээс хоёр настай 70 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх юм байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн tsetserleg.ulaanbaatar.mn сайт ашиглалтад орсноос хойш 95 мянга гаруй хандалттай байгаа аж.

Энэ сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд тухайн цэцэрлэг дээр цэцэрлэгийн эрхлэгч элсэлтийг зохион байгуулна. Тухайн цэцэрлэгт элсэхээр сугалаагаар сонгогдсон хүүхдүүдийн мэдээлэл нийслэлийн Мэдээлэл технологийн газарт ирснээр tsetserleg.ulaanbaatar.mn сайтад байршуулах болно. Мөн эцэг, эхчүүдийн гар утсанд таны хүүхэд тухайн цэцэрлэгт “хамрагдсан”, “хамрагдаагүй” гэсэн мессеж ирнэ. Тухайн цэцэрлэгийн гадна цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг бүртгүүлсэн кодоор нь нийтэд ил танилцуулах ажээ.

Categories
гадаад мэдээ

Америк тивийг дамнасан бүтэн нар хиртэлт болжээ

Нэг зууны дараа анх удаагаа нар бүтэн хиртлээНомхон далайн баруун эрэгт орших Орегон муж улсаас Атлантын далайн зүүн эрэгт орших Өмнөд Каролина муж улс хүртэлх зурвас бүсэд 1918 оноос хойш анх удаагаа бүтэн нар хиртэлт ажиглагджээ. Иллинойс муж улсын Карбондейл хотод бүтэн нар хиртэлт хамгийн урт буюу 22 минут 44 секунд ажиглагдсан гэнэ. Харин Ореган мужид нар хиртэж эхэлснээс хойш нэг цаг 30 минутын хугацаанд Идахо, Монтана, Вайоминг, Небраска, Канзас, Айова, Миссури, Иллинойс, Кентакки, Теннесси, Жоржиа, Хойд Каролина, Өмнөд Каролина гээд бүс нутаг даяар ээлж дараалан нар хиртсэн байна. Нар хиртэлтийг жижиг тосгоноос эхлээд томоохон цэцэрлэгт хүрээлэн гэх мэт байгалийн ховор үзэгдлийг ажиглах боломжтой газар бүрт маш олон хүн цугларч, тусгай нүдний шил ашиглан сонирхож байжээ. Иллинойс мужийн Карбон­дейл хотынхон өөрсдийгөө “Америкийн нар хиртэлтийн огтлолцох цэг” хэмээн нэрлэжээ. Олон улсын сансрын буудалд байрлаж буй Италийн сансрын нисгэгч Паоло Несполи нар хиртэлтийн дэлхий рүү тусгаж буй сүүдрийг гэрэл зурагт буулгаж авчээ. Дараагийн бүтэн нар хиртэлт АНУ-д 2024 онд болох аж. Харин америкчууд 2045 оноос нааш хоёр эрэг дамнасан бүтэн нар хиртэлтийг харахгүй нь ээ. Тэгвэл АНУ-аас гадна гэвэл 2019 онд Номхон далайн өмнөд хэсэгт Чили болон Аргентинд нар бүтэн хиртэх аж.

Categories
мэдээ нийгэм

Автомашин шатсан хэргүүд гарчээ

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн 11.00 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Шар хадны эцсийн автобусны буудал, эмнэлгийн урд замын зорчих хэсэгт “Улаанбаатар сити такси” ХХК-ийн автомашин шатсан хэрэг гарчсан байна. Дуудлагыг наймдугаар сарын 21-ний өдрийн 11:46 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраажээ. Тодруулбал, “Улаанбаатар сити такси” компанийн жолооч Б-гийн 12-43 УНН улсын дугаартай “Элентра” загварын такси юм байна.

Мөн өчигдөр Увс аймгийн Тариалан сумын Хартолгой багийн “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 24 км-т/ иргэн Б-гийн өвс ачиж явсан 47-98 УВА улсын дугаартай “УАЗ фургон” загварын автомашин шатаж байсныг аврагчид шуурхай ажиллан унтраажээ.

Categories
мэдээ спорт

Манай дөрвөн бөх өнөөдөр барилдана

Image result for бөх өнөөдөр барилдана

Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ Францын нийслэл Парис хотноо эхэлж байна. Монголын цагаар 16:00 цагт эмэгтэйчүүдийн 55кг, 58кг, 63кг, 75 кг жингийн барилдаанаар эхлэнэ. Манай улсаас дараах дөрвөн тамирчин зодоглоно.

55кг жинд Э.ДАВААЧИМЭГ: Залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарчээ.

58 кг жинд А.БАТЦЭЦЭГ: Залуучуудын дэлхийн аварга ОУХМ цолтой тэрбээр эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоватай барилдана. Түүний хэсэгт Киргизстаны Айсулуу Тыныбекова, Тунисын Марва Амри, Японы Кацүки Сакагами гээд амаргүй өрсөлдөгчид багтжээ.

63 кг жинд П.ОРХОН: ОУХМ цолтой тэрбээр Энэтхэгийн Шилпи Шерантай хамгийн эхнийхээ барилдааныг хийнэ. Түүнийг ялбал Швед, БНСУ-ын бөхчүүдийг ялсантай барилдахаар сугалаа татжээ.

75кг жинд Г.УРТНАСАН: ОУХМ түүнийг эхний тойрогт нь эзэн орны тамирчин Чарлин Мэдисон Домингестэй хүлээж байна. Г.Уртнасангийн хэсэгт ДАШТ-ий медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина гэх мэт дэлхийн шилдэг тамирчинд байна.

Categories
мэдээ нийгэм

Хойд хөршид мал, мах экспортолж оронд нь өвс тэжээл худалдаж авна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Владимирович Моргуловыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд, манай улсад энэ жил зуншлага тааруу, ихэнх нутагт гантай байгаагаас ургац алдах эрсдэлтэй байна. Иймд ОХУ-аас өвс, тэжээл худалдан авахаар ярилцаж тохирч байгаа. Мөн боловсруулсан мах болон үржлийн мал экспортлох талаар ярилцаж байна. Эдгээр шийдвэрийг болон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын зарим тохироог Владивосток хотноо ирэх есдүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр эцэслэж, бодит ажил хэрэг болгох бэлтгэлийг Засгийн газрын түвшинд хангалаа. Энэ ажилд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн яаманд талархал илэрхийлье гэлээ.Монгол, Оросын харилцааны чухал хэсэг бол бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа юм. Хоёр улсын нийт худалдааны 70 хувийг бүс нутаг хоорондын худалдаа эзэлдэг. Иймээс хил орчмын яармаг худалдааг зохион байгуулахад хоёр талын төр, засгаас дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг ч Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрыг огцруулахаар саналыг албан ёсоор тавина

МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр орой “УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 23-ны 11 цагт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавина” хэмээн жиргэжээ.

Түүний хэлснээр өнөөдөр 11 цагт МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах хүсэлтийг албан ёсоор тавих юм байна. МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь өнөөдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн саналд нэгдсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Хэрэв АН-ын бүлгийн гишүүд энэ асуудлыг дэмжвэл Засгийн газрын хувь заяа хэрхэн нь тодорхой байна.

Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.